Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III (ЭШЛЭЛ XVII)

Эзэн Есүс дахин амилсныхаа дараа шаардлагатай гэж үзсэн хүмүүстээ харагдаж, тэдэнтэй ярилцаж, тэдэнд шаардлага тавьж, Өөрийн цаад санаа болон хүмүүсээс хүлээж буй хүлээлтийг ардаа орхисон. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан болохын хувьд энэ нь Түүнийг махан биед байхад нь болсон уу, эсвэл загалмайд цовдлогдож, дахин амилсны дараа сүнслэг биед байхад нь болсон уу гэдэг нь хамаагүй—хүн төрөлхтний төлөөх Түүний санаа зовнил болон хүмүүст тавих шаардлага нь өөрчлөгдөөгүй. Загалмайд цовдлогдохоосоо өмнө ч Тэр эдгээр шавь нарынхаа төлөө санаа зовж байсан; Өөрийн зүрх сэтгэлдээ Тэр хүн нэг бүрийн байдлыг сайн мэдэж байсан, Тэр хүн бүрийн дутагдлыг ойлгож байсан, мэдээж нас барж, дахин амилж, сүнслэг бие болсны дараа ч гэсэн хүн бүрийн талаарх Түүний ойлголт нь бие махбодтой байх үеийнхтэйгээ адил байсан. Хүмүүс Түүний ялгамж чанар бол Христ гэдгийг бүрэн ойлгоогүй байгааг Тэр мэдэж байсан, харин бие махбодтой байх хугацаандаа Тэр хүмүүст хатуу чанд шаардлага тавиагүй. Гэхдээ Тэр дахин амилсныхаа дараа тэдэнд үзэгдэж, Эзэн Есүс бол Бурханаас ирсэн, Тэр бол бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийг тэдэнд тун ойлгомжтой болгосон бөгөөд Өөрийн илрэлт болон Өөрийн амиллын баримтыг хүн төрөлхтний насан туршийн эрэл хайгуулын хамгийн агуу үзэгдэл, учир шалтгаан болгон ашигласан. Түүний үхлээс дахин амилсан нь Түүнийг дагасан бүх хүмүүсийг хүчирхэгжүүлээд зогсохгүй мөн Нигүүслийн эрин үе дэх Түүний ажлыг хүн төрөлхтний дунд үр нөлөөтэй болгосон, тэгснээр Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн авралын сайн мэдээ нь хүн төрөлхтний өнцөг булан бүрд аажмаар тархсан юм. Эзэн Есүсийн амиллын дараах илрэлт нь ямар нэгэн ач холбогдолтой байсан гэж чи хэлэх үү? Хэрвээ чи тэр үед Томас юм уу Петр байж таараад, ийм утга учиртай энэ зүйл чиний амьдралд тохиолдсон бол энэ нь чамд ямар үр нөлөө үзүүлэх байсан бэ? Чи үүнийг өөрийн Бурханд итгэх амьдралынхаа хамгийн сайн бөгөөд хамгийн агуу үзэгдэл гэж үзэх үү? Чи үүнийг Бурханыг дагах, Түүнийг сэтгэл хангалуун байлгахыг хичээх болон өөрийн амьдралдаа Бурханы хайрыг эрж хайх жолоодогч хүч гэж үзэх үү? Энэхүү хамгийн агуу үзэгдлийг түгээхийн тулд чи насан туршийн хичээл чармайлтаа зориулах уу? Эзэн Есүсийн авралыг түгээх явдлыг чи Бурханаас хүлээн авсан үүрэг даалгавраа болгох уу? Хэдийгээр та нар үүнийг туулаагүй ч гэсэн, Томас болон Петрийн хоёр тохиолдол нь орчин үеийн хүмүүс, Бурханы хүсэл болон Бурханы талаар тодорхой ойлголттой болоход хэдийн хангалттай юм. Бурхан махан биетэй болсныхоо дараа, хүн төрөлхтний дунд орж хүний амьдралыг биечлэн туулсныхаа дараа, хүн төрөлхтний завхрал болон хүний амьдралын нөхцөл байдлыг харсныхаа дараа махан бие дэх Бурхан хүн төрөлхтний сул дорой байдал, уйтгар гуниг, өрөвдөлтэй байдлыг мэдэрсэн гэж хэлж болох юм. Бурхан бие махбодтой болох зуураа Өөрийн хүн чанарын улмаас, Өөрийн махан бие дэх зөв совингийн улмаас хүн төрөлхтний нөхцөл байдлыг илүү их өрөвдөх болсон. Энэ нь Түүнийг Өөрийн дагалдагчиддаа илүү анхаарал хандуулахад хүргэсэн. Эдгээр нь магадгүй та нарын ойлгож чадахааргүй зүйл байж болох боловч Би Өөрийн дагалдагч нэг бүрийн төлөөх Бурханы санаа зоволт, анхаарлыг хүчтэй анхаарал гэсэн энэ хэллэгээр дүрсэлж чадна. Хэдийгээр энэ нэр томьёо нь хүний хэлнээс гарсан боловч, хэдийгээр энэ нь хүний хэллэг боловч энэ нь Өөрийн дагалдагчдаа гэсэн Бурханы мэдрэмжийг үнэхээр илэрхийлж, дүрсэлдэг. Хүмүүсийг гэсэн Бурханы хүчтэй анхаарлын тухайд гэвэл, өөрсдийн дадлага туршлагын явцад та нар үүнийг аажмаар мэдэрч, үүнийг амсах болно. Гэсэн хэдий ч, өөрийн хувийн зан чанарыг өөрчлөхөөр зорьсны үндсэн дээр Бурханы зан чанарыг аажмаар ойлгосноор л энэ нь биелнэ. Эзэн Есүсийн илрэлт нь дагалдагчиддаа тавих Өөрийн анхаарлыг хүн чанараараа бодитой болгож, Өөрийн сүнслэг биедээ, эсвэл та нарын хэлдгээр Өөрийн бурханлаг чанартаа үүнийг дамжуулан өгсөн. Түүний илрэлт нь хүмүүст Бурханы анхаарал болон халамжийг дахин мэдэрч туулах боломж олгосон ба мөн түүнчлэн Бурхан бол эрин үеийг нээж, эрин үеийг өрнүүлдэг Нэгэн бөгөөд Тэр бол эрин үеийг төгсгөдөг Нэгэн гэдгийг хүчтэйгээр баталж өгсөн юм. Өөрийн илрэлтээр дамжуулан Тэр бүх хүмүүсийн итгэлийг батжуулж, Өөрийн илрэлтээр дамжуулан Тэр бол Бурхан Өөрөө юм гэсэн баримтыг дэлхий ертөнцөд баталсан билээ. Энэ нь Түүний дагалдагчдад мөнхийн баталгааг өгсөн ба Өөрийн илрэлтээр дамжуулан Тэр мөн шинэ эрин үе дэх Өөрийн ажлын үе шатыг нээсэн юм.

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Бие махбодтой болсон Бурхан хамгийн хайр татам

I

Бурхан махбод болсоныхоо дараа, хүн төрөлхтөний дунд амьдарч, хүний гажуудал, амьдралын нөхцөл байдлыг харсан. Махбод дахь Бурхан хүний хүчин мөхөсийг, хэчнээн өрөвдөлтэй болохыг нь гүнээ мэдэрсэн. Бурхан хүний нөхцөл байдлыг улам их өрөвдсөн, Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн. Газар дээр амьдарч, махбодтой болсоныхоо дараа Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн. Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн.

II

Бурханы зүрх сэтгэлд удирдаж, аврахыг хүсдэг хүмүүс нь хамгийн эрхэм. Тэр тэднийг бүхнээс илүү үнэлдэг. Хэдий Түүнээс урваж, шархлуулж байсан ч Тэр асар их төлөөс төлсөн. Гэхдээ ямар ч гомдолгүй, Тэр Өөрийн ажлыг үргэлжлүүлэн хийдэг. Бурхан хүний нөхцөл байдлыг улам их өрөвдсөн, Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн. Газар дээр амьдарсныхаа дараа, махбод болсныхоо дараа, Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн. Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн. Бурхан хүний нөхцөл байдлыг улам их өрөвдсөн, Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн. Газар дээр амьдарсныхаа дараа, махбод болсныхоо дараа, Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн. Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжил

Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан – эргэн ирсэн Эзэн Есүс – эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал.

Бурханыг дахин нэг цовдлох хүмүүс золгүй еэ!

Эцсийн өдрүүдийн үед, Бурхан Хятадад ажиллахаар бие махбод болсон ба сая сая үгийг илэрхийлж үгээрээ бүлэг хүмүүсийг байлдан дагуулж, аварч, Бурханы гэрээс эхлэн хийх шинэ эриний шүүлтийг эхлүүлсэн. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын тархалт өнөөдөр Хятадын эх газарт оргилдоо хүрсэн. Католик сүм болон Христийн бүх шашны бүлэглэлүүд, урсгал дахь үнэний мөрийг хөөдөг хүмүүсийн ихэнх нь Бурханы сэнтийн өмнө эргэн ирсэн. Бие махбодтой болсон Бурхан Библид эш үзүүлэгдсэн “хүний Хүүгийн нууц ирэлт”-ийн ажлыг гүйцэтгэсэн ба тун удахгүй дэлхий дээрх үндэстэн, газар бүрд олон нийтийн өмнө илрэн гарна. Бурханы илрэлтээр цангасан улс үндэстэн, газар бүрийн бүх хүмүүс Бурханы олон нийтийн өмнө илрэх илрэлтийг харна. Бурханы хаанчлалд саад болох, сүйтгэх ямар ч хүчин байхгүй ба Бурханыг эсэргүүцдэг хэн боловч Бурханы дараах үгэнд хэлэгдсэнчлэн Бурханы уур хилэнгээр шийтгэгдэнэ. “Дэлхий ертөнцийн дээр хэлбэржих Миний хаант улс болон Миний сэнтий сая сая хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэлнэ. Тэнгэрэлчүүдийн тусламжтайгаар Миний гайхамшигтай бүтээн байгуулалт удахгүй бүрэн төгс амжилтыг авчрах болно.

Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь

Есүс Христийн бусад олон зуун сая дагагчидийн адил бид Библийн хууль болоод зарлигуудыг даган мөрдөж, Есүс Христийн элбэг дэлбэг хувь хишгийг таалан соёрхож, Есүс Христийн нэрийн дор цугларч, залбирч, магтан дуулж, үйлчилдэг–харин бидний хийж буй энэ бүхэн Эзэний халамж, хамгаалалт дор байдаг. Бид ихэнхдээ сул дорой байх нь ч бий, хүчтэй байх нь ч бий. Бидний бүхий л үйлдэл Эзэний сургаал номлолын дагуу байна гэж бид итгэдэг. Тэгвэл бид тэнгэр дэх Эцгийн хүсэлд дуулгавартай хандах замаар явж байна гэж өөрсдөдөө итгэдэг нь ойлгомжтой билээ. Бид, Эзэн Есүсийн дахин ирэлтийг, Эзэн Есүсийн сүр жавхаат эргэн ирэлтийг, газар дэлхий дээрх амьдралынхаа төгсгөлийг, хаант улс гарч ирэхийг мөн Илчлэлтийн Номонд урьдчилан хэлсэн бүх зүйлийг хүсэн хүлээдэг: Эзэн эргэн ирж, гай гамшгийг авчирч, сайн хүмүүсийг шагнаж, нүгэлтнүүдийг шийтгэж, Өөрийг нь дагаж, Түүнтэй уулзахын тулд Түүний дахин ирэлтийг хүлээн авсан бүх хүмүүсийг дагуулан агаарт гарах болно. Бид энэ тухай бодох бүрдээ сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй болдог....