Цор ганц Бурхан Өөрөө I (Эшлэл I)

Түүний бүтээсэн бүх зүйл нь оршин тогтнож, Түүний үгийн улмаас бат зогсож, аажмаар өөрчлөгдөж эхлэхийг Бурхан харсан. Энэ үед Бурхан, Өөрийн үгээр бүтээсэн янз бүрийн зүйл болон Өөрийн хийсэн олон янзын үйл хэрэгт сэтгэл хангалуун байсан уу? Хариулт нь “Бурхан харахад тэр нь сайхан байв” гэдэг юм. Та нар эндээс юуг харж байна вэ? “Бурхан харахад тэр нь сайхан байв” гэдэг нь юуг илэрхийлж байна вэ? Энэ нь юуг бэлгэдэж байна вэ? Энэ нь, Өөрийн төлөвлөж, бичсэн зүйлээ биелүүлж, Өөрийн биелүүлэхээр зорьсон зорилгоо биелүүлэх хүч чадал, мэргэн ухаан Бурханд байсан гэсэн үг юм. Бурхан үүрэг даалгавар болгоноо биелүүлэх үедээ харамссан уу? Хариулт нь мөн л “Бурхан харахад тэр нь сайхан байв” гэдэг юм. Өөрөөр хэлбэл, Тэр харамсаагүйгээр үл барам харин ч сэтгэл хангалуун байсан. Тэр харамсаагүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь, Бурханы төлөвлөгөө бол төгс, Түүний хүч чадал, мэргэн ухаан нь төгс бөгөөд зөвхөн Түүний эрх мэдлээр л тийм төгс байдалд хүрч болно гэсэн үг юм. Хүн даалгавраа биелүүлэх үедээ Бурханы адилаар энэ нь сайн болжээ гэж харж чаддаг уу? Хүний хийсэн бүхэн төгс болж чадах уу? Хүмүүс үүрд мөнх орших зүйл хийж чадах уу? Хүний хэлдгээр “юу ч төгс биш харин илүү дээр л гэж байдаг” ба хүний хийдэг юу ч төгс болж чадахгүй. Түүний хийсэн, хэрэгжүүлсэн бүхэн нь сайн байсныг Бурхан харах үед Бурханы хийсэн бүхэн Түүний үгээр тодорхойлогдсон, өөрөөр хэлбэл “Бурхан харахад тэр нь сайхан байх” үед Түүний хийсэн бүхэн нь байнгын хэлбэр дүрсээ олж, өөрсдийн төрлөөр ангилагдан, үүрд мөнхийн тогтмол байр суурь, зорилго болон чиг үүрэг тэдэнд өгөгдсөн. Цаашлаад бүх зүйлийн дундах тэдний үүрэг роль болон Бурхан бүх зүйлийг удирдах явцад тэдний явах аян нь аль хэдийн Бурханаар урьдчилан тодорхойлогдсон бөгөөд хувиршгүй байсан юм. Энэ нь бүх зүйлд Бүтээгчийн өгсөн тэнгэрийн хууль байлаа.

“Бурхан харахад тэр нь сайхан байв” хэмээх эдгээр энгийн, дутуу үнэлэгдсэн, ихэвчлэн үл ойшоогддог үгс нь Бурханаас бүх бүтээлд өгсөн тэнгэрийн хууль, тэнгэрийн зарлиг юм. Тэдгээр нь Бүтээгчийн эрх мэдлийн өөр нэгэн биелэл буюу илүү бодитой, илүү гүн гүнзгий зүйл юм. Өөрийн үгээр дамжуулан Бүтээгч Өөрийн олж авахаар зорьсон зүйлээ олж авч, Өөрийн биелүүлэхээр зорьсон зүйлдээ хүрээд зогсохгүй мөн Өөрийн бүтээсэн бүхнийг Өөрийн гараар хянаж, Өөрийн хийсэн бүхнийг Өөрийн эрх мэдлээр захирсан, цаашлаад энэ бүхэн нь эмх журамтай бөгөөд тогтмол байсан. Түүнчлэн бүх зүйлс Түүний үгээр амьдарч, үхэж байсан ба тэд Түүний эрх мэдлээр Түүний тогтоосон хуулийн дунд оршин тогтносон, үүнээс ангид ямар ч зүйл байгаагүй юм! Энэ хууль нь “Бурхан харахад тэр нь сайхан байх” яг тэр мөчид эхэлсэн бөгөөд Бүтээгч үүнийг хүчингүй болгох тэр өдөр хүртэл энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төлөө оршин тогтнож, үргэлжилж, чиг үүргээ гүйцэтгэх болно! Бүтээгчийн цор ганц эрх мэдэл нь бүх зүйлийг бүтээж, бүх зүйлийг оршин тогтнохыг тушаах Түүний чадвараар илэрхийлэгдээд зогсохгүй мөн бүх зүйлийн дээд эрхийг атгаж, удирдах болон бүх зүйлд амь болон эрч хүчийг хайрлах Түүний чадвараар цаашлаад Өөрийн төлөвлөгөөний дагуу Түүний бүтээх бүх зүйлийг илрэн гарч, төгс хэлбэр, төгс амийн бүтэц, төгс үүрэг рольтойгоор Түүний бүтээсэн дэлхийд үүрд мөнхөд оршин тогтноход хүргэх Түүний ур чадвараар илэрхийлэгддэг. Иймээс ч энэ нь, Бүтээгчийн бодол ямар ч хориг хязгаарт баригддаггүй, цаг хугацаа, орон зай эсвэл газар зүйн байрлалаар хязгаарлагддаггүйтэй адил байдлаар илэрхийлэгддэг. Түүний эрх мэдлийн адилаар Бүтээгчийн цор ганц ялгамж чанар нь мөнхөөс мөнхөд өөрчлөгдөхгүй үлдэх болно. Түүний эрх мэдэл нь үргэлж Түүний цор ганц ялгамж чанарын төлөөлөл болон бэлгэ тэмдэг байх бөгөөд Түүний эрх мэдэл нь Түүний ялгамж чанартай зэрэгцэн үүрд мөнх оршин тогтнох болно!

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Бүтээгчийн эрх мэдэл, ялгамж чанар зэрэгцэн оршдог

Бадаг 1

Усны ч бай, тэнгэрийн ч бай ялгаагүй амьтай бүхэн

Бүтээгчийн тушаалаар л

өөр өөр хэлбэртэйгээр амьдарсан.

Мөн Түүний тушаалаар тэд

тус тусын төрөл, зүйлийн дагуу цугларсан.

Ямар ч бүтээл энэ хуулийг өөрчилж чадахгүй байсан.

Бадаг 2

Бүтээгчийн хил хязгаарыг тэд хэзээ ч давж зүрхлээгүй,

тэд давж ч чадаагүй.

Түүний тогтоосноор тэд олноор бий болж,

амьдарч, өсөж үржин,

тэдний аминд зориулсан Бүтээгчийн замнал, хууль,

үгээр илэрхийлэгдээгүй бүх тушаал,

өгсөн зарлиг, зааврыг нь

өнөөдөр ч дагасаар байна.

Дахилт

Бүтээгчийн эрх мэдлийн адилаар цор ганц ялгамж чанар нь

үүрд мөнхөд өөрчлөгдөлгүй үлдэнэ.

Эрх мэдэл нь Түүний цор ганц ялгамж чанарыг үргэлж төлөөлнө.

Түүний эрх мэдэл нь мөнхөд

ялгамж чанартайгаа зэрэгцэн оршино.

Бадаг 3

Бүтээгчийн эрх мэдэл нь

дан ганц тушаалаар бүгдийг бий болгохоос гадна

тэднийг захирч,

амь болон эрч хүчийг тэдэнд хайрлаж,

тэднийг төгс үүрэг, хэлбэртэйгээр үүрд оршин тогтнуулах чадвараар бас илэрдэг.

Мөн ямар ч хязгаар гэж үгүй бодлоор нь илэрдэг.

Дахилт

Бүтээгчийн эрх мэдлийн адилаар цор ганц ялгамж чанар нь

үүрд мөнхөд өөрчлөгдөлгүй үлдэнэ.

Эрх мэдэл нь Түүний цор ганц ялгамж чанарыг үргэлж төлөөлнө.

Түүний эрх мэдэл нь мөнхөд

ялгамж чанартайгаа зэрэгцэн оршино.

Бүтээгчийн эрх мэдлийн адилаар цор ганц ялгамж чанар нь

үүрд мөнхөд өөрчлөгдөлгүй үлдэнэ.

Эрх мэдэл нь Түүний цор ганц ялгамж чанарыг үргэлж төлөөлнө.

Түүний эрх мэдэл нь мөнхөд

ялгамж чанартайгаа зэрэгцэн оршино.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Эцсийн өдрүүдийн Христ Хятадад илэрсний болон Түүний ажлын үндэслэлийн талаарх товч танилцуулга

Хятад бол агуу улаан луу байдаг газар нутаг бөгөөд түүхийн явцад Бурханыг хамгийн ихээр эсэргүүцэж буруутгасан газар. Хятад нутаг яг л буг чөтгөрүүдийн цайз, хорон муу санаатнуудын хяналтанд байдаг шорон мэт нэвтэрч боломгүй, нягт шигүү. Цаашилбал, агуу улаан лууны дэглэм бүх түвшний хамгаалалтанд зогсож, айл өрх бүрт хаалт хориг бий болгосон. Үр дүнд нь Бурханы сайн мэдээг түгээх, Бурханы ажлыг хийхэд хамгийн хэцүү газар болсон. 1949 онд Хятадын Коммунист Нам Засгийн эрхэнд гарахад Хятадын эх газарт итгэл бишрэлийг бүрмөсөн хааж, хориглосон. Сая сая Христчид олон нийтийн доромжлол, тамлал, шоронд хоригдолт зэрэг зовлон амссан. Бүх сүмүүдийг бүрэн битүүмжилж цэвэрлэсэн. Тэр ч байтугай гэр цуглаануудыг хүртэл хориглосон. Хэрэв хэн нэгэн цуглаанд оролцож байгаад баригдвал шоронд сууж тэр ч байтугай толгойгоо авахуулах байлаа. Тэр үед шашны үйл ажиллагаанууд ул мөргүй алга болсон. Зөвхөн цөөн хэдэн Христчид л Бурханд итгэсэн хэвээр байсан юм. Гэхдээ тэд сүмийг дахин сэргээхийг Бурханаас хүсэн гуйж, Бурханд хандан зөвхөн чимээгүй залбирч, Бурханд өргөх магтаалын дуунуудыг зүрх сэтгэлдээ дуулж байв. Эцэст нь, 1981 онд сүм үнэхээр дахин сэргэж Ариун Сүнс Хятадад томоохон хүрээнд ажиллаж эхэлсэн.

Бурханыг дахин нэг цовдлох хүмүүс золгүй еэ!

Эцсийн өдрүүдийн үед, Бурхан Хятадад ажиллахаар бие махбод болсон ба сая сая үгийг илэрхийлж үгээрээ бүлэг хүмүүсийг байлдан дагуулж, аварч, Бурханы гэрээс эхлэн хийх шинэ эриний шүүлтийг эхлүүлсэн. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын тархалт өнөөдөр Хятадын эх газарт оргилдоо хүрсэн. Католик сүм болон Христийн бүх шашны бүлэглэлүүд, урсгал дахь үнэний мөрийг хөөдөг хүмүүсийн ихэнх нь Бурханы сэнтийн өмнө эргэн ирсэн. Бие махбодтой болсон Бурхан Библид эш үзүүлэгдсэн “хүний Хүүгийн нууц ирэлт”-ийн ажлыг гүйцэтгэсэн ба тун удахгүй дэлхий дээрх үндэстэн, газар бүрд олон нийтийн өмнө илрэн гарна. Бурханы илрэлтээр цангасан улс үндэстэн, газар бүрийн бүх хүмүүс Бурханы олон нийтийн өмнө илрэх илрэлтийг харна. Бурханы хаанчлалд саад болох, сүйтгэх ямар ч хүчин байхгүй ба Бурханыг эсэргүүцдэг хэн боловч Бурханы дараах үгэнд хэлэгдсэнчлэн Бурханы уур хилэнгээр шийтгэгдэнэ. “Дэлхий ертөнцийн дээр хэлбэржих Миний хаант улс болон Миний сэнтий сая сая хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэлнэ. Тэнгэрэлчүүдийн тусламжтайгаар Миний гайхамшигтай бүтээн байгуулалт удахгүй бүрэн төгс амжилтыг авчрах болно.