Цор ганц Бурхан Өөрөө I (Эшлэл)

Бурханыг үгээ хэлэнгүүт, Бурханы эрх мэдэл нь энэ ажлыг захирах ба Бурханы амаар амлагдсан хэрэг явдал нь аажмаар бодит байдал болдог. Үүний үрээр бүх зүйлийн дунд, хавар ирэх, зүлэг ногоорох, цэцэг дэлгэрэх, мод нахиалах, шувууд жиргэх, галуу буцаж ирэх, талбай хүмүүсээр дүүрэх гэх мэтээр өөрчлөлт юм бүхэнд гарч эхэлсэн... Хавар ирснээр бүх зүйлс сэргэсэн ба энэ нь Бүтээгчийн гайхалтай үйл хэрэг юм. Бурхан Өөрийн амлалтаа биелүүлэх үед тэнгэр газар дахь бүх зүйлс Бурханы бодлын дагуу шинэчлэгдэж, өөрчлөгддөг—юу ч үүнээс зайлж чадахгүй. Бурханы амнаас үүрэг даалгавар эсвэл амлалт гарах үед бүх зүйлс үүний хэрэгжилтэнд тусладаг ба үүний хэрэгжилтийн төлөө жолоодуулж, бүх бүтээл Бүтээгчийн ноёрхол дор зохион байгуулагдан, зохицуулагдаж, өөрсдийн харгалзах үүргээ биелүүлж, өөрсдийн тус тусын чиг үүргээ гүйцэтгэдэг. Энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн илрэл юм. Чи үүнээс юу харж байна вэ? Чи Бурханы эрх мэдлийг хэрхэн мэдэх вэ? Бурханы эрх мэдэлд хязгаар бий юу? Цаг хугацааны хязгаар бий юу? Үүнийг тодорхой өндөртэй эсвэл тодорхой урттай гэж хэлж болох уу? Энэ нь тодорхой тоо хэмжээ эсвэл хэмжээстэй юу? Үүнийг хүний хэмжигдэхүүнээр хэмжиж болох уу? Бурханы эрх мэдэл нь асаж унтардаггүй, ирж явдаггүй ба Түүний эрх мэдэл хэчнээн агуу болохыг хэн ч хэмжиж чадахгүй. Хэр их цаг хугацаа өнгөрөхөөс үл хамааран Бурхан хүнийг ерөөх үед энэхүү ерөөл нь үргэлжилж, үүний үргэлжлэл нь Бурханы хэмжээлшгүй эрх мэдлийг гэрчилж, Бүтээгчийн унтаршгүй амийн хүчний илрэлтийг дахин дахин харах боломжийг хүн төрөлхтөнд олгох болно. Түүний эрх мэдлийн илэрхийлэл бүр нь Түүний амнаас гарсан үгсийн төгс нотолгоо бөгөөд энэ нь бүх зүйлд болон хүн төрөлхтөнд харагддаг. Үүнээс илүүгээр Түүний эрх мэдлээр хэрэгжсэн бүх зүйл нь юутай ч харьцуулшгүй нарийн гоёмсог, үнэхээр өө сэвгүй юм. Түүний бодол, Түүний үгс, Түүний эрх мэдэл болон Түүний хэрэгжүүлдэг бүх ажил нь бүгд харьцуулахын аргагүй сайхан дүр зураг бөгөөд бүтээлүүдийн хувьд хүн төрөлхтний хэл нь үүний ач холбогдол болон үнэ цэнийг илэрхийлэх чадваргүй. Бурхан хүнд амлалт өгөх үед, тэдний хаана амьдардаг эсвэл тэд юу хийдэг, амлалтыг хүлээн авахаас өмнөх ба дараах тэдний нөхцөл байдал эсвэл тэдний амьдралын орчны өөрчлөлт хэчнээн агуу болохыг–энэ бүхнийг Бурхан Өөрийн гарын алган дээр байгаа мэт сайн мэддэг. Бурхан үгээ хэлсний дараа хэчнээн их хугацаа өнгөрөх нь хамаагүй Бурханы хувьд тэдгээрийг дөнгөж хэлсэн мэт л байдаг. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөнд өгсөн Өөрийн амлалт бүрийг бүртгэж, хянаж, биелүүлэх хүч чадал Бурханд байдаг, тийм эрх мэдэл байдаг бөгөөд тухайн амлалт юу болохоос үл хамааран, бүрэн биелэх хүртлээ хэр их удахаас үл хамааран, цаашлаад жишээлбэл, цаг хугацаа, газар зүйн байрлал, арьс өнгө гэх мэт үүний хэрэгжүүлэлтийн цар хүрээ хэр өргөн байхаас үл хамааран энэ амлалт нь биелж, хэрэгжих болно, түүнчлэн үүний хэрэгжилт болон биелэлт нь Түүнээс өчүүхэн төдий ч хичээл чармайлтыг шаардахгүй. Энэ нь юуг баталдаг вэ? Бурханы эрх мэдэл болон хүч чадлын өргөн хүрээ нь бүхий л орчлон ертөнцийг болон бүхий л хүн төрөлхтнийг хянахад хангалттай. Бурхан гэрлийг бүтээсэн, гэхдээ энэ нь Бурхан зөвхөн гэрлийг удирддаг эсвэл Тэр усыг бүтээсэн учраас зөвхөн усыг Тэр удирддаг ба бусад бүх зүйл Бурхантай хамааралгүй гэсэн үг биш. Энэ нь буруу ойлголт биш гэж үү? Хэдийгээр Абрахамд өгсөн Бурханы ерөөл нь хэдэн зуун жилийн дараа аажмаар хүний ой ухаанаас арилсан ч гэсэн Бурханы хувьд энэхүү амлалт хэвээр үлдсэн. Энэ нь мөн л хэрэгжилтийн үйл явцдаа байсан бөгөөд хэзээ ч зогсоогүй. Бурхан Өөрийн эрх мэдлийг хэрхэн харуулдгийг, бүх зүйлс хэрхэн зохион байгуулагдаж, зохицуулагддагийг болон энэ хугацаанд Бурханы бүтээлийн бүх зүйлсийн дунд хэчнээн гайхалтай түүхүүд тохиолдсоныг хүн хэзээ ч мэдээгүй эсвэл сонсоогүй, гэхдээ Бурханы эрх мэдлийн илэрхийлэл, Түүний үйл хэргийн илчлэлийн гайхалтай хэсэг бүр нь бүх зүйлсийн дунд дамжуулагдаж, өргөмжлөгдөн, бүх зүйл Бүтээгчийн гайхалтай үйл хэргийг харуулж, ярьж байсан бөгөөд бүх зүйлийг захирах Бүтээгчийн дээд эрхийн тухай түгээмэл яригддаг түүх бүрийг бүх зүйл үүрд мөнх тунхаглах болно. Бурханы бүх зүйлийг захирдаг эрх мэдэл ба хүч чадал нь, Бурхан цаг үргэлжид хаа сайгүй оршин байдаг гэдгийг бүх зүйлд харуулдаг. Бурханы эрх мэдэл болон хүч чадал хаа сайгүй байхыг харах үедээ чи Бурхан хаа сайгүй, цаг үргэлжид байдаг гэдгийг харах болно. Бурханы эрх мэдэл болон хүч чадал нь цаг хугацаа, газар зүйн байрлал, орон зай эсвэл ямар нэг хүн, асуудал эсвэл зүйлээр хязгаарлагдахгүй. Бурханы эрх мэдэл болон хүч чадлын өргөн хүрээ нь хүний төсөөллийг даван гардаг; энэ нь хүн ойлгохын аргагүй, хүн төсөөлөхийн аргагүй бөгөөд хүн хэзээ ч бүрэн дүүрэн мэдэж чадахгүй.

Зарим хүмүүс тааж төсөөлөх дуртай байдаг, гэвч хүний төсөөлөл хэр хол хүрч чадах вэ? Энэ нь энэхүү дэлхий ертөнцөөс илүү гарч чадах билүү? Хүн Бурханы эрх мэдлийн жинхэнэ чанар болон үнэн зөв байдлыг тааж төсөөлөх чадвартай юу? Хүний таамаг болон төсөөлөл нь Бурханы эрх мэдлийн тухай мэдлэгт хүнийг хүргэх чадвартай юу? Тэдгээр нь Бурханы эрх мэдлийг үнэхээр үнэлж, үүнд захирагдахад хүмүүсийг хүргэж чадах уу? Хүний таамаг болон төсөөлөл нь зөвхөн хүний оюун ухааны үр дүн бөгөөд Бурханы эрх мэдлийн талаарх хүний мэдлэгт өчүүхэн төдий ч тус нэмэргүй гэдгийг баримтууд баталдаг. Шинжлэх ухааны уран зөгнөлийг уншсаны дараа зарим хүмүүс сарыг төсөөлж, одод ямар вэ гэдгийг төсөөлж чаддаг. Гэсэн ч энэ нь, хүн Бурханы эрх мэдлийн тухай ямар нэгэн ойлголттой гэсэн үг биш юм. Хүний төсөөлөл нь зүгээр л төсөөлөл юм. Эдгээр зүйлийн баримтуудаас өөрөөр хэлбэл Бурханы эрх мэдэлтэй холбогдох тэдгээрийн холбооноос тэр юуг ч огтхон ч ухаарч чаддаггүй. Иймээс чи саран дээр очлоо гэхэд юу болно гэж? Энэ нь чамайг Бурханы эрх мэдлийн талаар олон хэмжээст ойлголттой болсон гэдгийг харуулах уу? Энэ нь чи Бурханы эрх мэдэл болон хүч чадлын өргөн хүрээг төсөөлж чадна гэдгийг харуулах уу? Хүний таамаг болон төсөөлөл нь түүнд Бурханы эрх мэдлийг мэдэх боломжийг олгож чадахгүй болохоор хүн юу хийх ёстой вэ? Хамгийн ухаалаг сонголт бол таамаглаж эсвэл төсөөлөхгүй байх, өөрөөр хэлбэл Бурханы эрх мэдлийг мэдэх тухайд хүн хэзээ ч төсөөлөлдөө найдаж, таамагтаа итгэх ёсгүй юм. Би энд та нарт юу хэлэхийг хүсэж байна вэ? Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадал, Бурханы ялгамж чанар, Бурханы мөн чанарын тухай мэдлэгийг өөрийн төсөөлөлдөө найдсанаар олж авч чадахгүй. Бурханы эрх мэдлийг мэдэхийн тулд чи төсөөлөлдөө найдаж болохгүй болохоор тэгвэл чи ямар замаар Бурханы эрх мэдлийн талаарх жинхэнэ мэдлэгийг олж авч чадах вэ? Бурханы үгийг идэж, ууснаар дамжуулан, нөхөрлөлөөр дамжуулан мөн дадлага туршлагаар дамжуулан чи аажмаар Бурханы эрх мэдлийн талаарх туршлага болон баталгаажуулалттай болох ба тэгснээр чи үүний тухай шат дараатай ойлголт, нэмэлт мэдлэгийг олж авах болно. Энэ нь Бурханы эрх мэдлийн тухай мэдлэгт хүрэх цорын ганц зам юм; өөр ямар ч дөт зам байхгүй. Төсөөлөхгүй байхыг та нараас гуйх нь та нарыг сүйрлээ хүлээн идэвхгүйгээр суулгахтай эсвэл та нарыг ямар нэг зүйл хийлгэхгүй байхтай адил биш. Бодож, төсөөлөхдөө уураг тархиа ашиглахгүй байна гэдэг нь таамаглахын тулд учир шалтгаан ашиглахгүй, судалж шинжлэхийн тулд мэдлэг ашиглахгүй, шинжлэх ухааныг үндэслэл болгон ашиглахгүй байх явдал бөгөөд харин оронд нь Бурханы үгээр дамжуулан, үнэнээр дамжуулан, чиний амьдралд тулгарч байгаа бүх зүйлээр дамжуулан чиний итгэдэг Бурханд эрх мэдэл байгаа гэдэгт талархаж, бататгаж, баталгаажуулж, Тэр чиний хувь заяаг захирдаг ба Түүний цаг үргэлжийн хүч чадал нь Түүнийг жинхэнэ Бурхан Өөрөө гэдгийг баталдаг гэдгийг баталгаажуулна гэсэн үг юм. Хэн нэг хүн Бурханы тухай ойлголтыг олж авах цорын ганц арга энэ билээ. Зарим хүмүүс энэ зорилгод хүрэх энгийн хялбар замыг олохыг хүсэж байна гэж хэлдэг, гэхдээ та нар тийм замыг бодож олж чадах уу? Тэгж бодох хэрэггүй гэдгийг Би чамд хэлье: Өөр ямар ч арга зам байхгүй! Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг чин сэтгэлээсээ, тууштайгаар мэдэж, бататгах цорын ганц арга зам бол Түүний илэрхийлдэг үг бүрээр, Түүний хийдэг бүх зүйлээр дамжуулах явдал юм. Энэ нь Бурханыг мэдэх цорын ганц арга. Учир нь Бурханд юу байгаа болон Тэр юу болох болон Бурханы бүх зүйл нь хий хоосон биш—харин бодитой билээ.

“Цор ганц Бурхан Өөрөө i”-ээс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Бурханыг дахин нэг цовдлох хүмүүс золгүй еэ!

Эцсийн өдрүүдийн үед, Бурхан Хятадад ажиллахаар бие махбод болсон ба сая сая үгийг илэрхийлж үгээрээ бүлэг хүмүүсийг байлдан дагуулж, аварч, Бурханы гэрээс эхлэн хийх шинэ эриний шүүлтийг эхлүүлсэн. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын тархалт өнөөдөр Хятадын эх газарт оргилдоо хүрсэн. Католик сүм болон Христийн бүх шашны бүлэглэлүүд, урсгал дахь үнэний мөрийг хөөдөг хүмүүсийн ихэнх нь Бурханы сэнтийн өмнө эргэн ирсэн. Бие махбодтой болсон Бурхан Библид эш үзүүлэгдсэн “хүний Хүүгийн нууц ирэлт”-ийн ажлыг гүйцэтгэсэн ба тун удахгүй дэлхий дээрх үндэстэн, газар бүрд олон нийтийн өмнө илрэн гарна. Бурханы илрэлтээр цангасан улс үндэстэн, газар бүрийн бүх хүмүүс Бурханы олон нийтийн өмнө илрэх илрэлтийг харна. Бурханы хаанчлалд саад болох, сүйтгэх ямар ч хүчин байхгүй ба Бурханыг эсэргүүцдэг хэн боловч Бурханы дараах үгэнд хэлэгдсэнчлэн Бурханы уур хилэнгээр шийтгэгдэнэ. “Дэлхий ертөнцийн дээр хэлбэржих Миний хаант улс болон Миний сэнтий сая сая хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэлнэ. Тэнгэрэлчүүдийн тусламжтайгаар Миний гайхамшигтай бүтээн байгуулалт удахгүй бүрэн төгс амжилтыг авчрах болно.