Цор ганц Бурхан Өөрөө I (Эшлэл XIV)

Бүтээгчийн ялгамж чанар цор ганц бөгөөд чи олон бурхан шүтэх үзэлтэй байж болохгүй

Хэдийгээр Сатаны чадамж, ур чадвар хүнийхээс илүү боловч, хэдий тэр хүний бүтээж чадахгүй зүйлийг хийж чаддаг боловч, чи Сатаны хийдэг зүйлд шунадаг уу эсвэл атаархдаг уу гэдгээс үл хамааран, чи тэрийг үзэн яддаг уу эсвэл жигшдэг үү гэдгээс үл хамааран, чи түүнийг харж чаддаг эсэхээс үл хамааран, Сатан хэр ихийг бүтээж чаддаг, эсвэл хэр олон хүнийг мэхэлж, өөрийгөө шүтүүлэн тахиулж чаддагаас үл хамааран, чи түүнийг хэрхэн тодорхойлдогоос үл хамааран түүнд Бурханы эрх мэдэл, хүч чадал бий гэж чи яавч хэлж болохгүй. Бурхан бол Бурхан бөгөөд цорын ганцхан Бурхан байдаг гэдгийг чи мэдэх хэрэгтэй ба цаашлаад, зөвхөн Бурханд л эрх мэдэл байдаг бөгөөд бүх зүйлийг захирч, удирдах хүч чадал байдаг гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Сатанд хүмүүсийг хуурах ур чадвар байдаг ба Бурханыг хуулбарлаж, Бурханы үзүүлсэн тэмдэг, гайхамшгийг дуурайж, Бурхантай адил төстэй зүйлийг хийдэг болохоор л чи Бурхан бол цор ганц биш, харин олон Бурхан байдаг, тэд зүгээр л их, эсвэл бага ур чадвартай бөгөөд тэдний эзэмшдэг эрх мэдэлд л ялгаа байдаг гэж андууран итгэдэг. Чи тэдний агуу байдлыг ирсэн дарааллаар нь, тэдний насных нь дагуу эрэмбэлдэг бөгөөд Бурханаас өөр сахиус шүтээн байдаг бөгөөд Бурханы эрх мэдэл, хүч чадал нь цор ганц биш хэмээн буруу итгэдэг. Хэрвээ чамд тийм үзэл санаа байдаг бол, хэрвээ чи Бурханы цор ганц чанарыг хүлээн зөвшөөрдөггүй, зөвхөн Бурхан л эрх мэдэл эзэмшдэг гэж итгэдэггүй бол, мөн хэрвээ чи зөвхөн олон бурхан шүтэх үзэлтэй бол чи бол амьтдын хог шаар, чи бол жинхэнэ биелсэн Сатан, чи бол туйлын хорон муу хүн гэж Би хэлнэ! Эдгээр үгийг хэлснээр Би та нарт юу заах гээд байгааг та нар ойлгож байна уу? Цаг хугацаа, газар нутаг, эсвэл чиний уг үндэс ямар байх нь хамаагүй, чи Бурханыг ямар ч өөр хүн, зүйл, эсвэл эд юмтай андуурах ёсгүй. Бурханы эрх мэдэл болон Бурханы Өөрийн мөн чанар чамд хэчнээн мэдэхийн аргагүй, халдашгүй мэт санагдавч, Сатаны үг, үйл хэрэг чиний үзэл болон төсөөлөлтэй хэчнээн их нийцэвч, тэдгээр нь чиний сэтгэлд хэчнээн тааламжтай байвч бүү тэнэглэ, эдгээр ойлголтыг хооронд нь бүү холь, Бурханы оршин тогтнолыг бүү үгүйсгэ, Бурханы ялгамж чанар, байр суурийг бүү үгүйсгэ, зүрх сэтгэлдээ байгаа “Бурханыг” орлуулж, Бурханаа болгохын тулд Бурханыг бүү түлхэж гарга, Сатаныг бүү оруул. Та нар ингэсний үр дагаврыг төсөөлөх чадвартай гэдэгт Би эргэлзэхгүй байна!

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжил

Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан – эргэн ирсэн Эзэн Есүс – эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал.