Цор ганц Бурхан Өөрөө III (Эшлэл VII)

Нэр алдар, эд хөрөнгө хөөцөлдөж барсан амьдрал хүнийг үхэлтэй учрахад барьц алдуулна

Өөрийн гэсэн юу ч үгүйгээр аянаа эхэлсэн ганцаардмал сүнс хувьдаа эцэг эх, гэр бүлтэй болж, хүмүүн төрөлхтний нэг гишүүн болох боломж, хүний амьдралыг мэдэрч туулах болон дэлхий ертөнцийг харах боломжийг Бүтээгчийн дээд эрх болон урьдчилан тогтоосны ачаар олж авдаг; мөн түүнчлэн Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, Бүтээгчийн бүтээлийн гайхалтай байдлыг мэдэж, юунаас ч илүүтэйгээр Бүтээгчийн эрх мэдлийг мэдэж, захирагдах боломжийг олж авдаг. Гэхдээ ихэнх хүмүүс энэхүү ховор, агшин зуурын боломжийг үнэндээ ашигладаггүй. Хүн хувь заяаны эсрэг тэмцэж насан турш хүрэлцэх эрч хүчийг дуусгаж, гэр бүлээ тэжээх гэж оролдон завгүй явж, эд баялаг, байр суурийн хооронд нааш цааш давхиж хамаг цагаа зарцуулдаг. Хүмүүсийн эрхэмлэдэг зүйл нь гэр бүл, мөнгө, нэр алдар байдаг; тэд эдгээрийг амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйлс хэмээн үздэг. Бүх хүмүүс өөрсдийн хувь заяаны талаар гомдоллодог боловч хүн яагаад амьд байдаг, хүн хэрхэн амьдрах ёстой, амьдралын үнэ цэнэ, утга учир юу болох вэ гэсэн судалж, ойлговол зохих хамгийн чухал асуултуудыг санааныхаа мухар луу түлхсээр байдаг. Тэд бүхий л амьдралдаа, хэчнээн жил наслах байсан ч хамаагүй, залуу нас нь нисэн өнгөрөх хүртэл, үрчлээтэж, буурал болох хүртлээ; алдар нэр, эд баялаг хүний өтөл насны доройтол руу уруудахыг зогсоож чадахгүй гэдгийг, мөнгө зүрх сэтгэлийн хоосныг дүүргэж чадахгүй гэдгийг тэд харах хүртлээ; төрөлт, хөгшрөлт, өвчин болон үхлийн хуулиас хэн ч ангид байдаггүй гэдгийг, хувь заяаны бэлтгэсэн зүйлээс хэн ч зугтаж чадахгүй гэдгийг ойлгох хүртлээ тэд зүгээр л нэр алдар, эд баялаг эрж хайн зүтгэдэг. Тэд амьдралын эцсийн онцгой үетэй тулгарахаас аргагүй болсон үедээ л хүн олон саяын эд хөрөнгөтэй байсан ч, эрх дархтай өндөр зиндаатай байсан ч гэсэн хэн ч үхлээс зугтаж чадахгүй ба хүн бүхэн өөрийн анхдагч байрандаа буюу өөрийн гэх ямар ч юмгүй ганц сүнсний байдалдаа эргэн очих болно гэдгийг лавтай ухаардаг. Эцэг эхтэй байх үедээ эцэг эх нь хамгийн чухал гэж хүн итгэдэг; хөрөнгө хогшилтой байх үедээ мөнгө бол түүний гол тулгуур, энэ нь түүний амьдралд хэрэгтэй зүйл гэж хүн боддог; байр суурьтай болохоороо түүнтэйгээ ягштал зууралдаж, түүний төлөө өөрийнхөө амиар дэнчин тавина. Хүмүүс энэ ертөнцийг орхих гэж байхдаа л өөрсдийнх нь эрж хайж амьдралаа өнгөрүүлсэн зүйлс агшин зуурын үүлсээс өөр юу ч биш бөгөөд тэдгээрийн алийг ч тэд өөртөө байлгаж чадахгүй, тэдгээрийн алийг ч тэд аваад явж чадахгүй, тэдгээрийн аль нь ч тэднийг үхлээс чөлөөлж чадахгүй, тэдгээрийн аль нь ч буцах замдаа орсон ганцаардмал сүнстэй хамт байж, тайтгаруулж чадахгүй; хамгийн наад зах нь, эдгээрийн аль нь ч хүнд аврал өгч, үхлийг даван туулах боломж олгож чадахгүй гэдгийг ухаардаг. Материаллаг ертөнцөд олж авдаг нэр алдар, эд баялаг нь түр зуурын сэтгэл ханамж, зуурдын тааламж, амар амгалангийн хуурамч мэдрэмжийг хүнд өгч, хүнийг замаа алдахад хүргэдэг. Иймээс хүмүүс хүн төрөлхтний өргөн уудам далайд бачимдан, амар тайван байдал, тав тух болон зүрх сэтгэлийн амар амгалан байдлыг хүсэн мөрөөдөнгөө давлагаан доор дахин дахин ордог. Хүмүүс ойлговол зохих хамгийн чухал зүйлийг—тэд хаанаас ирсэн, тэд яагаад амьд байгаа, тэд хаашаа явдаг вэ гэдэг асуултуудыг хараахан ойлгоогүй байхдаа нэр алдар, эд баялагт уруу татагдаж, мэхлүүлж, тэдгээрт захирагдаж, эргэлт буцалтгүйгээр төөрөлддөг. Цаг хугацаа нисэн оддог; он жил нүд цавчихын төдийд өнгөрдөг; хүн нэг мэдэхэд амьдралынхаа хамгийн сайхан жилүүдтэй салах ёс хийх ёстой болчихсон байдаг. Дэлхий ертөнцөөс явах нь дөхөхөд энэ дэлхий дээрх бүх зүйл холдон оддог ба хүн өөрийн эзэмшдэг зүйлсийг цаашид хадгалж чадахгүй гэсэн ойлголтод аажмаар хүрдэг; тэгээд энэ дэлхийд дөнгөж мэндлээд орилж байгаа нярай хүүхэд шиг огт юуг ч эзэмшээгүй хэвээр юм байна гэдгээ хүн лавтай мэдэрдэг. Энэ үед хүн амьдралдаа юу хийснээ, амьд явсны хэрэг юу байсныг, энэ нь ямар утга учиртайг хүн яагаад энэ дэлхийд ирснийг тунгаан бодоход хүрдэг; мөн энэ үед хүн, хойд нас гэж үнэхээр байдаг эсэхийг, Тэнгэр үнэхээр оршдог эсэхийг, залхаан цээрлүүлэлт үнэхээр байдаг эсэхийг мэдэхийг улам их хүсдэг... Хүн үхэлд хэдий чинээ ойртох тусмаа амьдрал гэж үнэндээ юу болохыг мэдэх гэж төдий чинээ их хүсдэг; хүн үхэлд ойртох тусам түүний зүрх сэтгэл төдий чинээ хоосон санагддаг; хүн үхэлд ойртох тусмаа арчаагүй байдлыг төдий чинээ их мэдэрдэг; иймээс үхлээс айх хүний айдас өдрөөс өдөрт улам их болдог. Үхэлд ойртох үедээ хүмүүс яагаад ийнхүү авирладагт хоёр шалтгаан бий: Нэгдүгээрт, тэд өөрсдийнх нь амьдрал хамаарч байсан нэр алдар, эд баялгаа алдаж, дэлхий ертөнц дээрх үзэгдэх бүхнийг ардаа орхин одох гэж байна; хоёрдугаарт, тэд хөл тавихаасаа айдаг, хайртай хүмүүс нь байхгүй, ямар ч дэмжлэг туслалцаа байхгүй танил бус ертөнцтэй, нууцлаг, үл мэдэх оронтой цор ганцаараа нүүр тулах гэж байна. Энэ хоёр шалтгааны улмаас үхэлтэй нүүр тулсан хүн бүхэнд амаргүй санагддаг бөгөөд урьд өмнө нь хэзээ ч үзээгүй сандарч, арчаагүйтэх байдлыг мэдэрдэг. Хүмүүс үнэндээ энэ цэгт хүрэх үедээ л хүн хаанаас гаралтай, яагаад хүмүүс амьд байгаа, хүний хувь заяаг хэн захирдаг, хүний оршин тогтнолыг хэн хангадаг, үүнийг захирах дээд эрх хэнд байдаг гэдэг нь энэ дэлхийд хөл тавингуутаа хүний ойлгох учиртай эхний зүйл юм байна гэдгийг ухаардаг. Эдгээр нь амьдралын жинхэнэ хөрөнгө баялаг бөгөөд хүн амьд үлдэхийн гол үндэс мөн, харин гэр бүлээ хэрхэн тэжээж, эсвэл нэр алдар, эд баялгийг хэрхэн олж авахад суралцах явдал биш, хэрхэн бусдаас ялгарах, эсвэл илүү чинээлэг амьдрахад суралцах биш, тэр ч бүү хэл хэрхэн бусдаас илүү дээр байж, тэдэнтэй хэрхэн амжилттай өрсөлдөхөд суралцах явдал биш юм. Хэдийгээр эзэмшихийн тулд хүмүүсийн амьдралаа зарцуулдаг олон янзын амь зуух ур чадварууд нь асар их материаллаг тав тухыг өгдөг боловч тэдгээр нь хүний зүрх сэтгэлд жинхэнэ амар амгалан, тайтгарлыг хэзээ ч авчирдаггүй харин оронд нь хүмүүсийг зүг чигээ алдаж, өөрсдийгөө хянахад хэцүү болгож, амьдралын утга учрыг мэдэж авах бүх боломжийг алдахад байнга хүргэдэг; тэдгээр нь үхэлтэй хэрхэн зүй зохистой нүүр тулахад далд бэрхшээлийг бий болгодог. Ийм байдлаар хүмүүсийн амьдрал сүйрдэг. Бүтээгч бол Өөрийнх нь дээд эрхийг мэдэрч, мэдэх насан туршийн үнэт боломжийг хүн бүрд олгон хүн бүрд шударгаар ханддаг байтал зөвхөн үхэл ойртох үед, үхлийн заналхийлэл дээр нь эргэлдэх үед л хүн дөнгөж ойлгож эхэлдэг—энэ нь хэтэрхий оройтсон байдаг.

Хүмүүс мөнгө, нэр алдрын хойноос хөөцөлдөн амьдралаа өнгөрүүлдэг; эдгээрийг эзэмшсэнээр тэд амьд яваад л, үхлээс өөрсдийгөө чөлөөлж чадах юм шиг тэдгээр нь тэдний цорын ганц түшиг тулгуур хэмээн бодон тэдгээр хэрэггүй зүйлээс зуурдаг. Гэхдээ зөвхөн үхэх дөхсөн үедээ л эдгээр зүйл нь тэднээс хэчнээн хол болохыг, үхлийн өмнө тэд хэчнээн сул дорой болохоо, тэд хэчнээн амархан сүйрдгээ, хаашаа ч явах аргагүй, хэчнээн ганцаардмал, арчаагүй болохоо тэд ухаардаг. Амийг мөнгө, эсвэл нэр алдраар худалдан авч болдоггүй, хүн хэчнээн чинээлэг байх нь хамаагүй, түүний байр суурь хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, үхлийн өмнө бүх хүмүүс адилхан ядуу дорой, өчүүхэн гэдгийг тэд ухаардаг. Мөнгө амийг худалдан авч чадахгүй, нэр алдар үхлийг үгүй болгож чадахгүй ба мөнгө ч, нэр алдар ч хүний амь насыг ганц минут, ганц секундээр уртасгаж чадахгүй гэдгийг тэд ухаардаг. Хүмүүст хэдий чинээ их ингэж санагдана, амьд явах сан гэж төдий чинээ их хүсдэг; хүмүүст хэдий чинээ их ингэж санагдана, үхэл ойртохоос төдий чинээ их айж эмээдэг. Зөвхөн энэ үед л тэд өөрсдийнх нь амь тэдэнд хамаарагддаггүй, энэ нь тэдний хянадаг зүйл биш, амьдрах уу, үхэх үү гэдгээ хүн шийдэж чадахгүй ба энэ бүхэн нь хүний хяналтаас гадна байдаг гэдгийг лавтай ухаардаг.

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент