Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Ангилал

Recital-latest-expression
Төгс Хүчит Бурханы шинэхэн айлдварууд
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

1. Нигүүлслийн эрин үед Иохан Есүст зам тавьж өгсөн. Тэрээр Бурханы Өөрийн ажлыг хийж чадаагүй бөгөөд хүний үүргийг л биелүүлсэн юм. Иохан Эзэний замыг тавигч байсан хэдий ч Бурханыг төлөөлж чадаагүй юм; тэр ердөө Ариун Сүнсэнд ашиглагдсан хүн байлаа. Есүс баптисм хүртсэний дараа “Ариун Сүнс Түүн дээр тагтаа мэт буужээ.” Дараа нь Тэр Өөрийн ажлыг эхэлсэн, ѳѳрѳѳр хэлбэл Христийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсэн юм. Тийм учраас Тэр Бурханы ялгамж чанарыг эзэмшсэн, учир нь Тэр Бурханаас ирсэн билээ. Үүнээс өмнө Түүний итгэл ямар байсан нь хамаагүй—энэ нь заримдаа сул, заримдаа хүчтэй байсан байж болох ч—бүгд Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээс өмнөх хэвийн хүний амьдралд нь харьяалагдаж байв. Түүнд баптисм хүртээсний (өөрөөр хэлбэл, тосолсны) дараа Бурханы хүч чадал болон алдар суу нэн даруй Түүнтэй хамт байсан, иймээс Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсэн юм. Тэрээр тэмдэг, гайхамшиг бүтээж, хүчит үйлс үзүүлж чаддаг байсан бөгөөд Түүнд хүч чадал, эрх мэдэл байлаа, учир нь Тэр шууд Бурханы Өөрийн өмнөөс ажиллаж байсан билээ; Тэр Сүнсний өмнөөс ажил хийж, Сүнсний дуу хоолойг илэрхийлж байв. Тиймээс Тэр Бурхан Өөрөө байсан юм; энэ бол эргэлзээгүй. Ариун Сүнс Иоханыг ашигласан. Тэр Бурханыг төлөөлж чадаагүй, мөн түүний хувьд Бурханыг төлөөлөх боломж ч байгаагүй. Хэрвээ тэр ингэхийг хүссэн бол Ариун Сүнс үүнийг нь зөвшөөрөхгүй байх байлаа, учир нь Бурханы Өөрийн биелүүлэх гэж байсан ажлыг тэр хийх чадваргүй байсан юм. Магадгүй түүнд хүний хүсэл ихээхэн байсан эсвэл ямар нэгэн гажуудал байсан байх; ямар ч тохиолдолд тэр Бурханыг шууд төлөөлж чадахгүй байв. Түүний алдаа дутагдал нь зөвхөн түүнийг төлөөлж байсан боловч ажил нь харин Ариун Сүнсний төлөөлөл байлаа. Гэвч түүний бүх зүйл Бурханыг төлөөлж байсан гэж хэлж болохгүй. Түүний гажуудал, алдаа дутагдал нь Бурханыг төлөөлж чадах байсан гэж үү? Хүнийг илэрхийлэхдээ алдаа мадагтай байх нь хэвийн зүйл боловч хэрвээ хүн Бурханыг төлөөлөхдөө гажуудалтай бол Бурханыг гутаасан хэрэг болох биш үү? Тэр нь Ариун Сүнсний эсрэг доромжлол биш үү? Бусад нь түүнийг өргөмжилж байсан ч хүн Бурханы байр сууринд зогсохыг Ариун Сүнс хөнгөхнөөр зөвшөөрөхгүй. Хэрвээ тэр Бурхан л биш бол эцэст нь бат зогсож чадахгүй. Ариун Сүнс, хүссэнээрээ Бурханыг төлөөлөхийг хүнд зөвшөөрдөггүй! Жишээ нь Ариун Сүнс Иоханд гэрчлэл хийсэн бөгөөд Есүст зам тавих нэгэн болохыг илчилсэн боловч түүн дээр Ариун Сүнсний хийсэн ажил хэмжээтэй байв. Иоханаас хүссэн бүхэн нь Есүсийн замыг тавигч байж, Түүнд зориулан зам тавих явдал байлаа. Өөрөөр хэлбэл, Ариун Сүнс түүний зам тавих ажлыг л дэмжиж, тийм ажил хийхийг л түүнд зөвшөөрсөн—өөр зүйл хийхийг түүнд зөвшөөрөөгүй. Иохан Елиаг төлөөлсөн бөгөөд тэрээр зам тависан эш үзүүлэгчийг төлөөлсөн юм. Ариун Сүнс үүнд нь түүнийг дэмжсэн; түүний ажил нь зам тавихын төлөө байсан цагт Ариун Сүнс түүнийг дэмжиж байв. Гэвч хэрвээ тэр өөрийгөө Бурхан Өөрөө хэмээж, золин авралын ажлыг дуусгахын төлөө ирсэн гэж хэлсэн бол Ариун Сүнс түүнийг сахилгажуулах байлаа. Иоханы ажил хэчнээн агуу байсан нь хамаагүй, үүнийг Ариун Сүнс дэмжиж байсан ч гэсэн түүний ажил хил хязгааргүй байгаагүй юм. Ариун Сүнс түүний ажлыг үнэхээр дэмжиж байсан нь үнэн боловч тухайн үед түүнд өгсөн хүч чадал нь зам тавих явдлаар л хязгаарлагдаж байв. Тэр өөр ажил хийж огт чадахгүй байсан, учир нь тэр бол Есүс биш, харин замыг тависан Иохан байлаа. Тиймээс Ариун Сүнсний гэрчлэл гол түлхүүр нь боловч хүнээр хийлгэхээр Ариун Сүнсний зөвшөөрсөн ажил бүр ч илүү чухал юм.

2. Муу ёрын сүнсэнд эзэмдүүлж, “Би бол Бурхан!” гэж хашхирдаг зарим хүн бий. Гэсэн ч тэдний төлөөлдөг зүйл буруу учраас эцэстээ бат зогсож чаддаггүй. Тэд Сатаныг төлөөлдөг ба Ариун Сүнс тэдэнд анхаарлаа огт хандуулдаггүй. Чи өөрийгөө хэчнээн их өргөмжилж, хэр чанга хашхирсан ч бай Сатанд харьяалагддаг бүтээгдсэн зүйл хэвээрээ л байна. Би хэзээ ч, “Би бол Бурхан, Би бол Бурханы хайртай Хүү!” гэж хашхирдаггүй. Гэвч Миний хийдэг ажил бол Бурханы ажил юм. Би хашхирах хэрэгтэй гэж үү? Ямар ч өргөмжлөл хэрэггүй. Бурхан Өөрийн ажлыг Өөрөө хийдэг бөгөөд хүн Түүнд байр суурь олгож, эсвэл хүндэт цол өгөх хэрэггүй: Түүний Өөрийн ялгамж чанар болон байр суурийг төлөөлөхөд Түүний ажил л хангалттай юм. Түүнд баптисм хүртээхээс өмнө Есүс Бурхан Өөрөө байгаагүй гэж үү? Тэрээр Бурханы махбод болсон бие байгаагүй гэж үү? Мэдээж Тэр гэрчлэл хүлээн авсныхаа дараа л Бурханы цорын ганц Хүү болсон гэж үү? Өөрийн ажлыг эхлэхээсээ ч өмнө Есүс гэдэг нэртэй хүн байгаагүй гэж үү? Чи шинэ зам гаргаж, эсвэл Сүнсийг төлөөлж чадахгүй. Чи Сүнсний ажлыг болон Түүний хэлдэг үгийг илэрхийлж чадахгүй. Чи Бурханы Өөрийн ажлыг хийж чадахгүй, Сүнсний ажлыг ч хийж чадахгүй. Бурханы мэргэн ухаан, гайхамшиг, ойлгогдошгүй байдал болон хүнийг гэсгээдэг Бурханы бүх зан чанар: энэ бүхнийг чи илэрхийлэх чадваргүй. Иймд өөрийгөө Бурхан гэж хэлэх нь нэмэргүй; чамд зөвхөн нэр байх ба ямар ч мөн чанар байхгүй байх байсан. Бурхан Өөрөө ирсэн боловч хэн ч Түүнийг таниагүй, гэсэн ч Тэр Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Сүнсийг төлөөлөн үүнийг хийдэг. Чи Түүнийг хүн эсвэл Бурхан, Эзэн эсвэл Христ гэж дуудсан ч, эсвэл Түүнийг эгч гэж дуудсан ч энэ нь хамаагүй. Харин Түүний хийдэг ажил Сүнснийх бөгөөд Бурханы Өөрийнх нь ажлыг төлөөлдөг. Хүн Өөрийг нь ямар нэрээр дуудаж байгааг Тэр анхаардаггүй. Тэрхүү нэр Түүний ажлыг тодорхойлж чадах уу? Түүнийг юу гэж дуудахаас чинь үл хамааран Бурханы тухайд гэвэл Тэрээр Бурханы Сүнсний махбод болсон бие юм; Тэр Сүнсийг төлөөлдөг ба Сүнсээр сайшаагддаг. Хэрвээ чи шинэ эрин үед зориулсан замыг тавьж, хуучин эрин үеийг төгсгөж, шинэ эрин үеийг эхлүүлж, эсвэл шинэ ажил хийж чадахгүй бол Бурхан гэж нэрлэгдэж чадахгүй!

3. Ариун Сүнсний ашиглаж байгаа хүн хүртэл Бурханыг Өөрийг нь төлөөлж чадахгүй. Тийм хүн Бурханыг төлөөлж чадахгүйгээс гадна түүний хийдэг ажил Бурханыг шууд төлөөлж чадахгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хүний туршлагыг Бурханы удирдлага дотор шууд тавьж болохгүй бөгөөд энэ нь Бурханы удирдлагыг төлөөлж чадахгүй. Бурханы Өөрийн хийдэг ажил нь бүхэлдээ удирдлагын төлөвлөгөөндөө Түүний хийхээр зорьсон ажил бөгөөд агуу удирдлагатай хамаатай юм. Хүмүүсийн (өөрөөр хэлбэл, Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн) хийдэг ажил нь өөрсдийн хувийн туршлагаар хангахаас бүрддэг. Энэ нь, өмнө явсан хүмүүсээс илүү давсан туршлагын шинэ замыг олж, Ариун Сүнсний удирдамж дор байх зуураа ах эгч нараа залж чиглүүлэхээс бүрддэг. Энэ хүмүүсийн хангадаг зүйл бол тэдний хувийн туршлага, эсвэл сүнслэг хүмүүсийн сүнслэг бичвэр юм. Тэднийг Ариун Сүнс ашигладаг боловч тэдний хийдэг ажил нь зургаан мянган жилийн төлөвлөгөөн дэх агуу удирдлагын ажилтай холбоогүй. Тэд бол ердөө, биелүүлэх чиг үүрэг нь дуусаж, эсвэл амьдрал нь төгсөх хүртэл Ариун Сүнсний урсгал дахь хүмүүсийг удирдахын тулд өөр өөр цаг хугацаанд Ариун Сүнсний босгосон хүмүүс юм. Тэдний хийдэг ажил нь Бурханд Өөрт нь зориулсан тохиромжтой замыг бэлдэж, эсвэл газар дээрх Бурханы Өөрийн удирдлагын тодорхой талыг үргэлжлүүлэхийн төлөө байдаг. Эдгээр хүмүүс Түүний удирдлага дахь агуу ажлыг хийж чадахгүй, мөн шинэ замыг ч нээж чадахгүй, тэр ч бүү хэл тэдний хэн нь ч өмнөх эрин үеийн Бурханы бүх ажлыг төгсгөж чадахгүй. Тиймээс тэдний хийдэг ажил нь бүтээгдсэн зүйл өөрийн чиг үүргийг биелүүлж байгааг л төлөөлдөг бөгөөд Бурхан Өөрөө үйлчлэлээ гүйцэтгэж байгааг төлөөлдөггүй. Яагаад гэвэл тэдний хийдэг ажил Бурханы Өөрийн хийдэг ажилтай адилгүй. Шинэ эрин үеийг эхлүүлэх ажил нь Бурханы оронд хүний хийж чадах зүйл биш. Үүнийг Бурханаас Өөрөөс нь өөр хэн ч хийж чадахгүй. Хүний хийдэг бүх ажил нь бүтээгдсэн зүйл болохын хувьд үүргээ гүйцэтгэж байгаагаас бүрддэг бөгөөд Ариун Сүнс хөдөлгөж, эсвэл гэгээрүүлэх үед үүнийг хийдэг. Энэ хүмүүсийн өгдөг удирдамж нь өдөр тутмын амьдрал дахь хэрэгжүүлэлтийн замыг болон Бурханы хүсэлтэй зохицолтойгоор хэрхэн үйлдэх ёстойг хүнд харуулахаас бүрддэг. Хүний ажил нь Бурханы удирдлагыг агуулдаггүй, мөн Сүнсний ажлыг ч төлөөлдөггүй. … Тиймээс Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн ажил нь Бурханы Өөрийн хийдэг ажлаас ялгаатай тул тэдний ялгамж чанар болон тэд хэний нэрийн өмнөөс үйлддэг нь ч бас өөр байдаг. Яагаад гэвэл Ариун Сүнсний хийхээр зорьдог ажил өөр бөгөөд үүний үр дүнд, адилхан ажил хийж байгаа бүхэнд өөр өөр ялгамж чанар болон байр суурийг олгодог. Ариун Сүнсэнд ашиглагддаг хүн бас шинэ ажил хийж болох ба урьдны эрин үед хийсэн зарим ажлыг таягдан хаяж бас болох боловч тэдний хийдэг зүйл шинэ эрин үе дэх Бурханы зан чанар болон хүслийг илэрхийлж чадахгүй. Тэд зөвхөн хуучин эрин үеийн ажлыг халахын тулд л ажилладаг бөгөөд Бурханы Өөрийн зан чанарыг шууд төлөөлөх зорилгоор шинэ ажил хийхийн тулд ажилладаггүй. Иймд тэд хэчнээн олон хоцрогдсон дадлыг цуцалж, эсвэл хэчнээн олон шинэ хэрэгжүүлэлт нэвтрүүлэх нь хамаагүй, хүнийг болон бүтээгдсэн зүйлийг төлөөлсөн хэвээр байдаг. Харин Бурхан Өөрөө ажил гүйцэтгэх үед хуучин эрин үеийн хэрэгжүүлэлтийг цуцлахдаа ил тод зарладаггүй, шинэ эрин үе эхэлснийг шууд тунхагладаггүй. Тэр Өөрийнхөө ажилд шууд шулуун байдаг. Тэрээр Өөрийн зорьсон ажлыг шууд хийдэг; өөрөөр хэлбэл, Тэр Өөрийн авчирсан ажлыг шууд илэрхийлж, Өөрийн ажлыг анх төлөвлөснөөрөө шууд хийж, Өөрийн оршихуй болон зан чанарыг илэрхийлдэг. Хүний харж байгаагаар, Түүний зан чанар болон Түүний ажил нь гэсэн өмнөх эрин үеүдийнхээс өөр байдаг. Гэвч Бурханы Өөрийн өнцгөөс бол энэ нь ердөө Түүний ажлын үргэлжлэл, цаашдын хөгжил юм. Бурхан Өөрөө ажиллах үед Өөрийн үгийг илэрхийлж, шинэ ажлыг шууд авчирдаг. Эсрэгээрээ, хүн ажиллах үед энэ нь нягтлан цэгнэж, судлах замаар, эсвэл бусдын ажилд суурилсан хэрэгжүүлэлтийг системчлэх, мэдлэгээ өргөжүүлэх замаар хийгддэг. Өөрөөр хэлбэл, хүний хийдэг ажлын мөн чанар нь тогтсон дэг журмыг дагаж, “хуучин замаар шинэ гуталтай алхах” явдал мөн. Энэ нь, Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн алхдаг зам ч гэсэн Бурханы Өөрийн нээсэн зам дээр үндэслэдэг гэсэн үг юм. Эцсийн эцэст хүн бол хүн, Бурхан бол Бурхан билээ.

4. Иохан амлалтаар төрсөн бөгөөд түүний нэрийг тэнгэрэлч өгсөн. Тухайн үед зарим нь түүний аавынх нь нэрээр Зехариа гэж нэрлэхийг хүсэж байсан боловч эх нь, “Энэ хүүхдийг тэр нэрээр нэрлэж болохгүй. Түүнийг Иохан гэж нэрлэх ёстой” гэж хэлжээ. Энэ нь бүгд Ариун Сүнсний тушаалаар болсон юм. Тэр тохиолдолд Иоханыг яагаад Бурхан гэж нэрлээгүй вэ? Есүсийг ч бас Ариун Сүнсний тушаалаар нэрлэсэн, Тэр Ариун Сүнсээс төрсөн бөгөөд Түүнийг Ариун Сүнс амласан байв. Есүс бол Бурхан, Христ, мөн хүний Хүү байлаа. Гэхдээ Иоханы ажил мөн л агуу байсан атал яагаад түүнийг Бурхан гэж нэрлээгүй вэ? Есүсийн хийсэн ажил болон Иоханы хийсэн ажлын хооронд яг ямар ялгаа байсан юм бэ? Иохан Есүсийн замыг тависан нэгэн байсан гэдэг нь цорын ганц шалтгаан байсан уу? Эсвэл үүнийг Бурхан урьдчилан тогтоосон байсан уу? Хэдийгээр Иохан ч бас “Та нар гэмшицгээ: учир нь тэнгэрийн хаанчлал ойрхон байна” хэмээн хэлж, тэнгэрийн хаанчлалын тухай сайн мэдээг номлож байсан боловч түүний ажил цаашид хөгжөөгүй бөгөөд ердөө эхлэлийг бүрдүүлж байсан юм. Эсрэгээрээ, Есүс шинэ эрин үеийг эхлүүлж, хуучныг нь эцэс болгосон боловч Тэр бас Хуучин Гэрээний хуулийг биелүүлсэн билээ. Түүний хийсэн ажил Иоханыхаас илүү агуу байсан бөгөөд цаашлаад Тэр бүх хүн төрөлхтнийг золин аврахаар ирсэн—Тэр ажлын энэ үе шатыг гүйцэлдүүлсэн юм. Иоханы тухайд бол тэр зүгээр л замыг тавьсан. Хэдийгээр түүний ажил нь агуу, үг нь олон, дагаж байсан шавь нар нь тоо томшгүй олон байсан боловч түүний ажил хүмүүст шинэ эхлэлийг авчрахаас хэтрээгүй. Хүн түүнээс амь, зам буюу илүү гүнзгий үнэнийг ч хүлээн аваагүй, мөн түүгээр дамжуулан Бурханы хүслийн тухай ойлголтыг ч олж аваагүй. Иохан нь Есүсийн ажилд зориулсан шинэ газрыг нээж, сонгосон хүмүүсийг бэлдсэн агуу эш үзүүлэгч (Елиа) байсан юм; тэрээр Нигүүлслийн эрин үеийн анхдагч байлаа. Зүгээр л хэвийн хүний гадаад төрхийг нь ажиглаад ийм зүйлсийг ялгаж таних боломжгүй. Ялангуяа Иохан нэлээд их ажил хийсэн, мөн түүнчлэн түүнийг Ариун Сүнс амласан байсан ба ажлыг нь Ариун Сүнс дэмжиж байсан. Ийм болохоор хийдэг ажлаар нь л дамжуулан тэдний тус тусын ялгамж чанарыг хүн ялгаж чадна, учир нь хүний мөн чанарыг гадаад төрхөөс нь ялгаж мэдэх ямар ч аргагүй, мөн хүний хувьд Ариун Сүнсний гэрчлэл юу болохыг тогтоох ямар ч аргагүй. Иоханы болон Есүсийн хийсэн ажил адилхан байгаагүй бөгөөд өөр шинж чанартай байсан. Үүнээс хүн, Бурхан мөн эсэхийг нь тодорхойлдог. Есүсийн ажил эхлүүлж, үргэлжлүүлж, дуусгаж, үр дүнд хүргэх явдал байв. Тэр эдгээр үе шат болгоныг гүйцэтгэсэн байхад Иоханы ажил нь эхлэл тавихаас хэтрээгүй. Эхэндээ Есүс сайн мэдээг түгээж, гэмшлийн замыг тунхагласан ба дараа нь хүнд баптисм хүртээж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулж байлаа. Эцэст нь Тэр хүн төрөлхтнийг нүглээс золин аварч, бүхий л эрин үеийн төлөөх Өөрийн ажлыг дуусгасан юм. Тэрээр хүнд номлож, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээн, газар сайгүй хэрэн явжээ. энэ талаараа Иохан Тэр хоёр адилхан байсан бөгөөд ялгаатай нь Есүс шинэ эрин үеийг эхлүүлж, хүнд Нигүүлслийн эрин үеийг авчирсан юм. Түүний амнаас хүний хэрэгжүүлэх ёстой үг гарч, Нигүүлслийн эрин үед хүний дагах ёстой зам гарч, эцэст нь Тэрээр золин авралын ажлаа дуусгажээ. Ийм ажлыг Иохан хэзээ ч хийж чадахгүй байв. Иймд Бурханы Өөрийн ажлыг хийсэн нь Есүс байсан ба Тэр бол Бурханыг шууд төлөөлдөг Бурхан Өөрөө байсан билээ.

5. Хэрвээ чи өнөө үеийн ажлын үе шат нь Бурханы Өөрийн ажил гэдгийг таньж чадаагүй бол чамд үзэгдэл дутагдаж байна. Гэсэн ч чи ажлын энэ үе шатыг үгүйсгэж чадахгүй; таньж чадахгүй байгаа чинь Ариун Сүнс ажиллахгүй байгааг, эсвэл Түүний ажил буруу гэдгийг батлахгүй. Одоогийн ажлыг Библи дэх Есүсийн ажилтай тулгаж, ажлын энэ үе шатыг үгүйсгэхийн тулд таарч тохирохгүй зүйлийг ашигладаг хүмүүс ч байдаг. Энэ нь сохорсон хүний үйлдэл биш гэж үү? Библид тэмдэглэгдсэн зүйлс хязгаарлагдмал; тэдгээр нь Бурханы ажлыг бүхэлд нь тѳлѳѳлж чадахгүй. Дөрвөн сайн мэдээ нь хамтдаа зуугаас цөөхөн бүлэгтэй ба тэнд, Есүс инжрийн модыг хараасан, Петр Эзэнээс гурван удаа татгалзсан, Есүс цовдлол болон амиллынхаа дараа шавь нартаа харагдсан, мацаг барих талаарх сургаал, залбирал хийх тухай сургаал, салалтын тухай сургаал, Есүсийн төрөлт ба угийн бичиг, Есүс шавь нараа томилсон тухай гэх мэт хязгаарлагдмал үйл явдлуудын талаар бичсэн байдаг. Гэсэн хэдий ч хүн тэдгээрийг эрдэнэс мэт үнэлж, бүр өнөөдрийн ажлыг тэдгээртэй тулган шалгадаг. Тэд бүр, Есүсийн амьдралдаа хийсэн бүх ажил нь ердөө тийм хэмжээтэй, Бурхан ердөө тийм зүйлийг л хийх чадвартай ба илүү ихийг хийж чадахгүй гэж итгэдэг. Энэ нь утгагүй хэрэг биш гэж үү?

6. Махбодод ирсэн Бурхан хүн шиг амьдардаггүй нь гарцаагүй гэдэгт хүмүүс итгэдэг; Тэр ариун хүн учраас Өөрийн шүд болон нүүрийг угаах хэрэггүй цэвэрхэн гэж тэд итгэдэг. Эдгээр нь цэвэр хүний үзэл биш гэж үү? Библид Есүсийн хүний амьдралын талаар тэмдэглээгүй зөвхөн Түүний ажлын тухай байдаг боловч Түүнд хэвийн хүн чанар байгаагүй, эсвэл Тэр гучин нас хүртлээ энгийн хүний амьдралаар амьдраагүй гэдгийг энэ нь баталдаггүй. Тэр 29 насандаа Өөрийн ажлыг албан ёсоор эхэлсэн боловч тэр наснаас өмнө хүний хувиар өнгөрөөсөн Түүний бүх амьдралыг чи хасаж болохгүй. Библи ердөө тэр хугацааг тэмдэглэлдээ оруулаагүй; Түүний амьдрал нь жирийн хүний амьдрал байсан ба Түүний бурханлаг ажлын цаг үе байгаагүй тул бичиж тэмдэглэх хэрэггүй байлаа. Есүсийг баптисм хүртэхээс өмнө Ариун Сүнс шууд ажиллаагүй, харин Есүсийн үйлчлэлээ гүйцэтгэх өдөр болох хүртэл Түүний амьдралыг жирийн хүн байдлаар байлгаж байв. Хэдийгээр Тэр бие махбодтой болсон Бурхан байсан боловч жирийн хүний адилаар нас биед хүрэх үйл явцыг туулсан юм. Нас биед хүрэх үйл явцыг Библиэс хассан. Энэ нь хүний амийн өсөлтөнд ямар ч тусламж үзүүлж чадахгүй учраас үүнийг хассан юм. Баптисм хүртэхээс өмнөх хугацаа нь нууцлаг үе байсан ба Тэр ямар ч тэмдэг, гайхамшиг үзүүлээгүй. Есүс баптисм хүртсэнийхээ дараа л хүн төрөлхтнийг золин аврах бүх ажлыг буюу нигүүлслээр, үнэнээр, хайр болон өршөөлөөр дүүрэн ажлыг эхэлсэн юм. Энэ ажлын эхлэл нь бас яг нарийндаа Нигүүлслийн эрин үеийн эхлэл байсан; энэ шалтгааны улмаас үүнийг бичиж тэмдэглэж, өнөөг хүртэл дамжуулжээ. … Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээс өмнө, эсвэл Библид бичсэнчлэн Сүнс Түүн дээр бууж ирэхээс өмнө Есүс зүгээр л энгийн хүн байсан ба ямар ч ер бусын зүйлгүй байв. Ариун Сүнс Түүн дээр бууж ирэх үед буюу Тэр Өөрийн үйлчлэлийг эхлүүлэх үед Түүнд ер бусын зүйл шингэжээ. Ийм маягаар хүн, Бурханы махбод болсон биед хэвийн хүн чанар байгаагүй гэж итгэж эхэлдэг бөгөөд цаашлаад бие махбодтой болсон Бурханд ямар ч хүн чанар байхгүй гэж эндүүрэн боддог. Мэдээж, Бурханыг газар дээр ирэх үед Түүний ажил болон Түүний талаар хүний хардаг бүхэн ер бусын байдаг. Түүний ажил болон Түүний үг нь хүн ойлгохооргүй, хүрэхээргүй байдаг учраас нүдээрээ хардаг болон чихээрээ сонсдог зүйл чинь бүгд ер бусын байдаг. Хэрвээ тэнгэрийн ямар нэг зүйлийг газар дээр авчирсан бол тэр нь ер бусын байхаас өөр яах юм бэ? Хүн ойлгошгүй, ухааршгүй, мөн хэтэрхий гайхалтай, ухаалаг нууц болох тэнгэрийн хаанчлалын нууцуудыг газарт авчрах үед—тэдгээр нь бүгд ер бусын биш гэж үү? Гэхдээ, энэ нь хэчнээн ер бусын байсан ч бүх зүйл Түүний хэвийн хүн чанар дотор гүйцэтгэгддэг гэдгийг чи мэдэх ёстой. Бурханы махбод болсон биед хүн чанар байдаг; эс бөгөөс Тэр Бурханы махбод болсон бие биш байх байв.

7. Махбод дахь Бурханы Сүнсний ажил нь бас өөрийн гэсэн зарчимд захирагддаг. Хэвийн хүн чанарыг эзэмших үедээ л Тэр ажлыг өөртөө авч, Эцгийн даалгаврыг хүлээн авч чадна. Зөвхөн тэр үед л Тэр Өөрийн ажлыг эхэлж болох юм. Хүүхэд насандаа Есүс, эрт цагт тохиолдсон зүйлийн ихээхний талаар юу ч ойлгож чадахгүй байсан ба зөвхөн рабби нараас асууснаар ойлгож авчээ. Хэрвээ Тэр дөнгөж ярьж сурангуутаа л ажлаа хийж эхэлсэн бол Түүний хувьд ямар ч алдаа гаргахгүй боломжтой байх байсан уу? Бурхан яаж алдаа гаргаж болох вэ? Тиймээс ажиллах чадвартай болсныхоо дараа л Тэр Өөрийн ажлыг эхэлсэн; Тэр үүнийг хийх бүрэн чадвартай болтлоо ямар ч ажил гүйцэтгээгүй. 29 настайдаа Есүс аль хэдийн хангалттай төлөвшсөн байсан бөгөөд Түүний хүн чанар, хийх гэж байсан ажлаа явуулахад нь тохирохуйц болсон байлаа. Зөвхөн тэр үед л, гучин жилийн турш нуугдмал байсан Ариун Сүнс Өөрийгөө илчилж эхэлсэн ба Бурханы Сүнс албан ёсоор Түүн дотор ажиллаж эхэлсэн юм. Тэр үед Иохан Түүнд зориулсан замыг нээхийн тулд долоон жилийн турш бэлдсэн байсан бөгөөд ажлаа дуусгасны дараа шоронд орсон. Тэгээд ачаа бүхэлдээ Есүс дээр унасан. Хэрвээ Тэр энэ ажлыг 21 эсвэл 22 насандаа, хүн чанар нь дутуу дулимаг байх үед, дөнгөж нас биед хүрэх үедээ, мөн олон зүйлийг ойлгоогүй байхдаа хүлээн авсан бол, хяналтыг гартаа авч чадахгүй байх байлаа. Тухайн үед, Есүсийг ажлаа эхлэхээс өмнө Иохан өөрийн ажлыг аль хэдийн хэсэг зуур хийгээд байсан ба тэгэхэд Тэр аль хэдийн дунд эргэм настай байв. Тэр насандаа Түүний хэвийн хүн чанар нь Өөрийн хийх ёстой ажлыг хийхэд хангалттай болсон юм.

8. Бие махбодтой болсон Бурхан махбодод ажиллах үед ажилд олон зарчим байдаг бөгөөд хүний ердөө ойлгодоггүй олон зүйл байдаг; хүн үүнийг хэмжихдээ, эсвэл Бурханд хэт их шаардлага тавихдаа өөрийн үзлийг байнга ашигладаг. Гэхдээ өнөө үед ч гэсэн, өөрсдийнх нь бүх мэдлэг гагцхүү өөрсдийнх нь үзлээс бүрддэг гэдгийг олон хүн мэддэггүй. Бурханы бие махбодтой болсон эрин үе, эсвэл газар ямар ч байсан гэсэн, махбод дахь Түүний ажлын зарчим өөрчлөгдөлгүй үлддэг. Тэр махбод болчихоод махбодоосоо даван гарч ажиллаж чадахгүй; тэр ч бүү хэл Тэр махбод болчихоод махбодын хэвийн хүн чанар дотроо ажиллахгүй байж чадахгүй. Эс бөгөөс Бурхан бие махбодтой болохын ач холбогдол үгүй болж, Үг махбод болсон гэдэг нь бүхэлдээ утгагүй болох байв. Цаашлаад Бурхан бие махбодтой болсныг зөвхөн тэнгэр дэх Эцэг (Сүнс) мэдэх ба өөр хэн ч, бүр махбод Өөрөө ч, эсвэл тэнгэрийн элч нар ч мэдэхгүй. Ингэснээр махбод дахь Бурханы ажил бүр ч илүү хэвийн байж, Үг үнэхээр махбод болсныг бүр ч сайн харуулж чадах бөгөөд махбод гэдэг нь жирийн агаад хэвийн хүн гэсэн үг юм.

9. Зарим хүмүүс, эрин үеийг яагаад Бурхан Өөрөө эхлүүлэх ёстой юм бол? Бүтээгдсэн зүйл Түүний оронд зогсож болохгүй юу? гэж гайхаж байж магадгүй. Бурхан махбод болсон нь шинэ эрин үеийг нээх зорилготой байсан ба мэдээж шинэ эрин үеийг эхлүүлэхдээ Тэр хуучин эрин үеийг мөн нэгэн зэрэг дуусгасан байх болно гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Бурхан бол Эхлэл ба Төгсгөл; Өөрийнхөө ажлыг явуулдаг нь Тэр Өөрөө юм, иймээс өмнөх эрин үеийг төгсгөдөг нь Тэр Өөрөө байх учиртай. Энэ бол, Тэр Сатаныг ялж, дэлхийг байлдан дагуулдгийн баталгаа. Тэр Өөрөө хүмүүсийн дунд ажиллах бүрд энэ нь шинэ тулааны эхлэл байдаг. Шинэ ажлыг эхлүүлэлгүйгээр хуучныг нь дуусгана гэж мэдээж үгүй. Хуучныг нь дуусгаагүй байх үед энэ нь, Сатантай хийх тулаан хараахан төгсгөлдөө очоогүйн баталгаа юм. Зөвхөн Бурхан Өөрөө хүмүүсийн дунд ирж, шинэ ажил гүйцэтгэх юм бол хүн Сатаны эзэмшлээс бүрэн чөлөөлөгдөж, шинэ амьдрал болон шинэ эхлэлийг олж авч чадна. Эс бөгөөс хүн үүрд хуучин эрин үед амьдарч, Сатаны хуучин нөлөөн дор үүрд амьдрах болно. Бурханы удирдаж буй эрин үе бүрд хүний нэг хэсэг сул чөлөөтэй болж, тэгснээр хүн Бурханы ажилтай хамт шинэ эрин үе рүү урагшилдаг. Бурханы ялалт гэдэг нь Түүнийг дагадаг бүх хүний ялалт юм. Хэрвээ бүтээгдсэн хүн төрөлхтөнд эрин үеийг төгсгөх үүрэг өгсөн бол хүний үзэл бодлоор ч бай, эсвэл Сатаныхаар ч бай, энэ нь Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвах, мөн Бурханд дуулгаваргүй үйлдлээс өөр юу ч биш байх байсан бөгөөд хүний ажил Сатаны хэрэгсэл болох байв. Бурханы Өөрийн эхлүүлсэн эрин үед хүн дуулгавартай байж, Бурханыг дагасан үед л Сатаныг бүрэн үнэмшүүлж чадна, учир нь энэ бол бүтээгдсэн зүйлийн үүрэг билээ. Иймд та нар зөвхөн дагах, дуулгавартай байх хэрэгтэй бөгөөд үүнээс илүүг та нараас шаардахгүй гэж Би хэлдэг. Энэ нь, хүн бүр өөрийн үүргийг сахиж, тус тусын чиг үүргийг гүйцэтгэх гэдгийн учир юм. Бурхан Өөрийнхөө ажлыг хийдэг ба хүн Түүний оронд хийх хэрэггүй байдаг, мөн Тэр бүтээгдсэн зүйлийн ажилд ч оролцдоггүй. Хүн өөрийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд Бурханы ажилд оролцдоггүй. Зөвхөн энэ л дуулгавартай байдал, мөн Сатаны ялагдлын баталгаа билээ. Бурхан Өөрөө шинэ эрин үеийг нээж дууссаны дараа хүн төрөлхтний дунд Өөрөө ажиллахаар ирэхээ больдог. Зөвхөн тэр үед л хүн, бүтээгдсэн зүйл болохын хувд үүргээ биелүүлж, даалгавраа гүйцэтгэхээр шинэ эрин үе рүү албан ёсоор алхан ордог. Эдгээр нь ажлыг удирддаг зарчмууд бөгөөд нэг ч хүн зөрчиж болохгүй. Ийм маягаар ажиллах нь л ухаалаг бөгөөд үндэслэлтэй юм. Бурханы ажлыг Бурхан Өөрөө хийдэг. Өөрийн ажлыг явуулдаг нь Тэр бөгөөд, мөн Өөрийн ажлыг дуусгадаг нь Тэр билээ. Ажлыг төлөвлөдөг нь Тэр, ажлыг удирддаг нь ч Тэр бөгөөд үүнээс ч илүүтэйгээр ажлыг үр дүнтэй болгодог нь ч Тэр юм. Библид өгүүлсэнчлэн, “Би бол Эхлэл ба Төгсгөл; Би бол Тариалагч ба Хураагч.” Өөрийн удирдлагын ажилтай холбоотой бүхнийг Бурхан Өөрөө хийдэг. Тэр бол зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний Захирагч; Тэр бүх зүйлийг гартаа атгаж байдаг тул өөр хэн ч Түүний ажлыг Түүний оронд хийж чадахгүй, мөн хэн ч Түүний ажлыг дуусгаж чадахгүй. Дэлхий ертөнцийг бүтээсэн болохоор Тэр бүх ертөнцийг Өөрийн гэрэлд амьдруулна, Тэр бас бүхэл бүтэн эрин үеийг дуусгаж, тийнхүү Өөрийн бүх төлөвлөгөөг үр дүнд хүргэнэ!

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг Дөрөв дэх айлдвар Зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Долоо дахь айлдвар Найм дахь айлдвар Арав дахь айлдвар Арван нэг дэх айлдвар Арван хоёр дахь айлдвар Арван гурав дахь айлдвар Арван дөрөв дэх айлдвар Арван тав дахь айлдвар Арван зургаа дахь айлдвар Арван долоо дахь айлдвар Арван найм дахь айлдвар Хорь дахь айлдвар Хорин нэг дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин хоёр дахь айлдвар Хорин гурав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин дөрөв дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин тав дахь айлдвар Хорин зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин долоо дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин найм дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин ес дэх айлдвар Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй Шашны үйлчлэлийг хориглох ёстой Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой Төгс болсон хүмүүст өгөх амлалт Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ Шинэ эрин үеийн тушаал Мянган жилийн хаанчлал ирсэн Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой Долоон аянгын нижигнээн—хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм (Нэгдүгээр хэсэг) Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм “Мянган жилийн хаанчлал ирсэн” тухай товч яриа Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (дөрөвдүгээр хэсэн) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр(Нэгдүгээр хэсэг) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг (гуравдугаар хэсэг) Чи өөрийн ирээдүйн үүрэгт яаж хандах тухай Бурханы тухайд чиний ойлголт юу вэ Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ Чи итгэлийн талаар юу мэдэх вэ? Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм Хуулийн эрин үе дэх ажил Нэршил болон ялгамж чанарын талаар (Нэгдүгээр хэсэг) Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Нэгдүгээр хэсэг) Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Хоёрдугаар хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Нэгдүгээр хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Хоёрдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Нэгдүгээр хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Гуравдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт(Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт (Хоёрдугаар хэсэг) Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Нэгдүгээр хэсэг) Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Хоёрдугаар хэсэг) Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү? Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай Чи хэнд үнэнч вэ? Гурван Сануулга Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийндуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг Та нар өөрсдийн үйл хэргийг анхаарах хэрэгтэй Бурхан бол хүний амийн эх сурвалж юм Төгс Хүчит Бурханы санаа алдалт Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна

0Хайлтын үр дүн