Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Ангилал

Recital-latest-expression
Үг нь махбодоор илэрсэн (Үргэлжлэл)
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

Ихэнх хүмүүс өөрсдийн ирээдүйн хүрэх газрын төлөө эсвэл түр зуурын зугаа цэнгэлийн төлөө Бурханд итгэдэг. Ямар нэг харьцалт туулаагүй хүмүүсийн хувьд Бурханд итгэх итгэл нь тэнгэрт орохын төлөө, шагнал олж авахын тулд байдаг. Энэ нь төгс болгуулахын төлөө эсвэл Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхийн төлөө байдаггүй. Өөрөөр хэлбэл, ихэнх хүмүүс өөрсдийн хариуцлагыг биелүүлэхийн тулд эсвэл өөрсдийн үүргийг гүйцэтгэхийн тулд Бурханд итгэдэггүй. Утга учиртай амьдралаар амьдрахын тулд Бурханд итгэдэг хүмүүс ховорхон бөгөөд хүн нэгэнт амьд байгаа учраас тэр Бурханыг хайрлах ёстой, учир нь энэ бол Тэнгэрийн хууль, газрын зарчим, энэ нь хүний ариун үүрэг гэж итгэдэг хүмүүс ч бас байдаггүй. Ийм байдлаар, хэдийгээр өөр өөр хүмүүс өөрсдийн хувийн зорилгыг эрж хайдаг боловч тэдний эрэл хайгуулын зорилго, үүний ар дахь учир шалтгаан нь бүгд адилхан бөгөөд түүнээс ч илүүгээр тэдний ихэнхийн хувьд сүсэг бишрэлийн объект нь ихээхэн адил байдаг. Сүүлийн хэдэн мянган жилийн туршид олон итгэгчид нас барсан ба олонх нь нас барж, дахин төрсөн. Бурханыг эрж хайдаг ердөө ганц хоёрхон хүмүүс байдаггүй, эсвэл нэг, хоёр мянга ч бас биш боловч эдгээр хүмүүсийн ихэнхийн эрэл хайгуул нь өөрсдийнх нь хэтийн ирээдүй эсвэл ирээдүйн алдарт итгэл найдварынх нь төлөө байдаг. Христэд үнэнч хүмүүс цөөхөн бөгөөд ховор. Олон үнэнч итгэгчид өөрсдийн урхи торонд ороогдон нас нөгчсөн ба цаашлаад амжилтанд хүрсэн хүмүүсийн тоо ч өчүүхэн бага юм. Өнөөг хүртэл, хүмүүсийн бүтэлгүйтсэн шалтгаан эсвэл тэдний амжилтын нууц нь мэдэгдээгүй хэвээр байгаа. Христийг эрж хайхад донтсон хүмүүс сэхээрээгүй, тэд эдгээр нууцыг ухан ойлгоогүй, учир нь тэд зүгээр л мэдэхгүй. Хэдий тэд өөрсдийн эрэл хайгуулдаа уйгагүй хүчин чармайлт гаргадаг ч тэдний алхдаг зам нь өвөг дээдсийнх нь нэгэнтээ алхсан бүтэлгүйтлийн зам бөгөөд амжилтын зам биш юм. Ийм байдлаар, хэчнээн их эрж хайснаас үл хамааран тэд харанхуй руу хөтөлсөн замаар алхаагүй гэж үү? Тэдний олж авдаг зүйл нь гашуун жимс биш гэж үү? Өнгөрсөн үед амжилтанд хүрсэн хүмүүсийг дуурайдаг хүмүүс эцэстээ аз завшаанд хүрэх үү эсвэл гай гамшигт хүрэх үү гэдгийг урьдчилан таамаглах нь хэцүү юм. Тэгвэл бүтэлгүйтсэн хүмүүсийн хөлийн мөрийг даган эрж хайж байгаа хүмүүсийн хувьд боломж нь хэчнээн тааруу байх вэ? Тэд бүр ч илүү их бүтэлгүйтэх боломжтой биш гэж үү? Тэдний алхаж байгаа замд ямар үнэ цэнэ байх вэ? Тэд өөрсдийн цагийг дэмий үрж байгаа биш гэж үү? Хүмүүс өөрсдийнхөө эрэл хайгуулд амжилтанд хүрэх эсвэл бүтэлгүйтэх эсэхээс үл хамааран, товчхондоо тэд яагаад ингэж хийж байгаад шалтгаан байдаг ба тэдний амжилт эсвэл бүтэлгүйтэл нь тэд өөрсдийн дур зоргоор эрж хайснаар тодорхойлогддог биш юм.

Хүний Бурханд итгэх итгэлийн хамгийн үндсэн шаардлага нь тэр шударга зүрх сэтгэлтэй байж, өөрийгөө бүрэн зориулж, үнэхээр дуулгавартай байх явдал юм. Хүний хувьд хамгийн хэцүү зүйл нь жинхэнэ итгэлийн хариуд өөрийн бүх амьдралыг өгөх явдал бөгөөд үүгээр дамжуулан тэр бүхий л үнэнийг олж авч, Бурханы бүтээл болох өөрийн үүргийг биелүүлж чадна. Энэ нь бүтэлгүйтсэн хүмүүсийн хүрч чадашгүй зүйл бөгөөд Христийг олж чадаагүй хүмүүсийн хувьд бүр ч илүү хүршгүй юм. Хүн өөрийгөө Бурханд бүрэн зориулахдаа тийм ч сайн биш учраас, хүн Бүтээгчийн өмнө өөрийн үүргээ биелүүлэхийг хүсдэггүй учраас, хүн үнэнийг харсан ч үүнээс зайлсхийж, өөрийн замаар явдаг учраас, хүн үргэлж бүтэлгүйтсэн хүмүүсийн замыг даган эрж хайдаг учраас, хүн үргэлж Тэнгэрийг үл тоомсорлодог учраас үргэлж бүтэлгүйтэж, үргэлж Сатаны заль мэхэнд автаж, өөрийн урхи торонд ордог. Хүн Христийг мэддэггүй учраас, үнэнийг ойлгож, мэдрэхдээ чадамгай биш учраас, Паулыг хэтэрхий их шүтэж, тэнгэрт хэтэрхий их шунадаг учраас, үргэлж түүнд дуулгавартай хандахыг Христээс шаардаж, Бурханыг захирдаг учраас тэдгээр агуу хүмүүс болон ертөнцийн жамыг туулсан хүмүүс мөн л үхлээс зайлж чадахгүй бөгөөд мөн л Бурханы гэсгээлтийн дунд нас бардаг. Тэр хүмүүсийн тухайд Миний хэлж чадах бүхэн бол тэд эмгэнэлт үхлээр үхдэг ба тэдний үр дагавар буюу тэдний үхэл нь үндэслэлгүй биш юм. Тэдний бүтэлгүйтэл нь Тэнгэрийн хуулинд бүр ч илүү их тэсвэрлэшгүй биш гэж үү? Үнэн нь хүний ертөнцөөс ирдэг боловч хүмүүсийн дундах үнэн нь Христээр дамжуулагдсан. Энэ нь Христээс, яг үнэндээ Бурханаас Өөрөөс нь үүссэн ба хүн хүршгүй билээ. Гэсэн ч Христ зөвхөн үнэнийг өгдөг; үнэний төлөөх эрэл хайгуулдаа хүн амжилттай байх эсэхийг шийдэхээр Тэр ирээгүй. Тиймээс үнэн дэх амжилт эсвэл бүтэлгүйтэл нь бүгд хүний эрэл хайгуулаас хамаарна. Үнэн дэх хүний амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хэзээ ч Христтэй хамаатай байгаагүй, харин энэ нь түүний эрэл хайгуулаар тодорхойлогддог. Хүний хүрэх газар, түүний амжилт эсвэл бүтэлгүйтлийг Бурханы толгой дээр овоолж болохгүй, энэ нь Бурханы Өөрийнх нь хувьд асуудал биш учраас Бурханыг Өөрийг нь үүнийг тэвчихэд хүргэж болохгүй, харин энэ нь Бурханы бүтээлүүдийн биелүүлэх ёстой үүрэгтэй шууд холбоотой. Ихэнх хүмүүс Паул болон Петрийн эрэл хайгуул, хүрэх газрын талаар бага зэргийн мэдлэгтэй байдаг боловч хүмүүс Петр, Паул нарын үр дүнгээс илүү юуг ч мэддэггүй ба Петрийн амжилтын ар дахь нууцыг эсвэл Паулыг бүтэлгүйтэхэд хүргэсэн дутагдлыг нь мэддэггүй. Иймээс хэрвээ та нар тэдний эрэл хайгуулын мөн чанарыг бүрэн ойлгох чадваргүй байвал та нарын ихэнхийн эрэл хайгуул ч гэсэн бүтэлгүйтэх болно, та нарын цөөхөн хэд чинь хэдий амжилттай байсан ч Петртэй адил байж чадахгүй байх болно. Хэрвээ чиний эрэл хайгуулын зам зөв бол амжилтанд хүрэх найдвар чамд байна; хэрвээ үнэнийг эрж хайн чиний явж байгаа зам буруу бол чи үүрд амжилтанд хүрэх чадваргүй байх ба Паултай адил төгсгөлд хүрэх болно.

Петр төгс болгуулсан хүн байсан. Зөвхөн гэсгээлт, шүүлтийг туулсны дараа л Бурханы ариун хайрыг олж авснаараа тэр бүрэн төгс болгуулсан; түүний алхсан зам нь төгс болгуулах зам байсан. Өөрөөр хэлбэл, Петрийн алхсан зам нь бүр эхнээсээ зөв байсан ба Бурханд итгэх түүний учир шалтгаан нь зөв байсан, иймээс тэр төгс болгуулсан нэгэн болж чадсан юм. Өмнө нь хүн хэзээ ч алхаж байгаагүй шинэ замаар тэр явсан, харин Паулын алхсан зам нь эхнээсээ л Христийн эсрэг зам байсан ба Ариун Сүнс түүнийг ашиглаж, түүний авьяас билэг, түүний бүх давуу талыг Өөрийн ажилдаа ашиглахыг хүссэн учраас л тэр Христийн төлөө хэдэн арван жил ажилласан. Тэр бол ердөө л Ариун Сүнсээр ашиглагдсан хүн байсан бөгөөд Есүс түүний хүн чанарт нааштайгаар хандсан учраас биш харин өөрийн авьяас билгийн улмаас тэр ашиглагдсан юм. Тэр цохигдсон учраас л Есүсийн төлөө ажиллаж чадсан болохоос биш үүнийг хийхдээ баяртай байсан учраас биш юм. Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжийн улмаас тэр ийм ажил хийх чадвартай байсан ба түүний хийсэн ажил яавч түүний эрэл хайгуулыг эсвэл түүний хүн чанарыг төлөөлөөгүй. Паулын ажил нь зарцын ажлыг төлөөлж байсан, өөрөөр хэлбэл тэр элчийн ажил хийсэн. Харин Петр өөр байсан: Тэр мөн л зарим ажил хийсэн, гэхдээ энэ нь Паулын ажил шиг агуу байгаагүй; тэр өөрийн оролтын эрэл хайгуул дунд ажилласан бөгөөд түүний ажил нь Паулын ажлаас өөр байсан. Петрийн ажил нь Бурханы бүтээлийн үүргээ биелүүлсэн явдал байсан юм. Тэр элчийн үүрэгтэйгээр ажиллаагүй, харин Бурханы хайрыг эрж хайсан өөрийн замналаар ажилласан. Паулын ажлын замнал ч мөн түүний хувийн эрэл хайгуулыг агуулсан: Түүний эрэл хайгуул нь ирээдүйн төлөөх түүний найдвар болон сайхан хүрэх газрын төлөөх түүний хүслээс өөр юуны ч төлөө байгаагүй. Өөрийн ажлын явцдаа тэр цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй, мөн тэр харьцалт, засалтыг ч хүлээн зөвшөөрөөгүй. Түүний хийсэн ажил Бурханы хүсэлд нийцэж, түүний хийсэн бүхэн Бурханд таашаагдсаар байгаа цагт эцэстээ шагнал түүнийг хүлээж байгаа гэж тэр итгэж байсан. Түүний ажилд ямар ч хувийн дадлага туршлага байгаагүй, энэ нь бүхэлдээ ажлынх нь төлөө байсан бөгөөд өөрчлөгдөх эрэл хайгуулын дунд хийгдээгүй. Түүний ажлын бүх зүйл нь наймаа байсан, энэ нь Бурханы бүтээлийн үүрэг эсвэл захирагдалтын юуг ч агуулаагүй байв. Өөрийнх нь ажлын явцад Паулын хуучин зан чанарт ямар ч өөрчлөлт гараагүй. Түүний ажил нь зүгээр л бусдад үйлчлэх явдал байсан ба өөрийн зан чанартаа өөрчлөлт авчрах чадваргүй байсан юм. Паул төгс болгуулалгүйгээр эсвэл харьцалтгүйгээр өөрийн ажлаа шууд хэрэгжүүлсэн ба тэр шагналаар өдөөгдөж байв. Петр бол өөр байлаа: Тэр засалтыг туулсан бөгөөд харьцалт, цэвэршүүлэлтийг туулсан хүн байсан. Петрийн ажлын зорилго болон сэдэл нь үндсэндээ Паулынхаас өөр байсан юм. Хэдийгээр Петр ихээхэн хэмжээний ажил хийгээгүй ч түүний зан чанар олон өөрчлөлтийг туулсан ба түүний эрж хайсан зүйл нь үнэн болон бодит өөрчлөлт байсан. Түүний ажил нь гагцхүү ажлын төлөө хийгдээгүй. Паул их ажил хийсэн боловч энэ нь бүхэлдээ Ариун Сүнсний ажил байсан ба хэдийгээр Паул энэ ажилд хамтран ажилласан ч тэр үүнийг мэдрээгүй. Ариун Сүнс түүгээр дамжуулж их ажил хийгээгүй учраас л Петр хамаагүй бага ажил хийсэн юм.

Тэдний ажлын хэмжээ нь тэд төгс болгуулсан эсэхийг тодорхойлоогүй; нэгнийх нь эрэл хайгуул шагнал авахын тулд байсан ба нөгөөгийнх нь Бурханы хүсэлд нийцэхийн тулд хайр татам дүр төрхийг амьдран харуулах түвшинд хүртэл Бурханыг хайрлах туйлын хайранд хүрч, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхийн төлөө байсан юм. Гадаад талаараа тэд өөр байсан ба мөн тэдний мөн чанар ч өөр байсан. Тэд хэр их ажил хийсэн дээр үндэслээд тэдний хэн нь төгс болгуулсаныг та нар тодорхойлж чадахгүй. Петр Бурханыг хайрладаг нэгний дүрийг амьдран харуулахыг, Бурханыг дуулгавартай дагасан нэгэн байхыг, харьцалт, засалтыг хүлээн зөвшөөрсөн нэгэн байхыг, Бурханы бүтээл болохын хувьд үүргээ биелүүлсэн нэгэн байхыг эрж хайсан. Тэр өөрийгөө Бурханд зориулж, өөрийгөө бүхэлд нь Бурханы гарт орхиж, үхэх хүртлээ Түүнд дуулгавартай байх чадвартай байлаа. Тэр нь түүний хийхээр шийдсэн зүйл байсан ба цаашлаад түүний биелүүлсэн зүйл нь байсан. Түүний төгсгөл эцэстээ яагаад Паулынхаас өөр байсны үндсэн шалтгаан нь энэ юм. Ариун Сүнсний Петрт хийсэн ажил нь түүнийг төгс болгох явдал байсан ба Ариун Сүнсний Паулд хийсэн ажил нь түүнийг ашиглах явдал байсан. Тэдний уг чанар болон эрэл хайгуулын талаарх тэдний үзэл бодол адилхан биш байсан учраас ингэсэн юм. Аль аль нь Ариун Сүнсний ажлыг агуулсан. Петр энэ ажлыг өөртөө хэрэглэсэн ба түүнчлэн үүнийг бусдад өгсөн; харин Паул Ариун Сүнсний ажлыг бүхэлд нь бусдад өгсөн ба үүнээс өөртөө юуг ч олж аваагүй. Ийм байдлаар тэр Ариун Сүнсний ажлыг маш олон жилийн турш мэдэрсэний дараа ч Паулд гарсан өөрчлөлт нь байхгүйтэй адил байсан. Тэр бараг өөрийн төрөлхийн байдлаараа үлдсэн ба өмнөх Паул хэвээрээ байв. Олон жилийн ажлын хүнд хэцүүг туулсныхаа дараа л тэр хэрхэн ажиллахыг сурсан ба тэвчээрийг сурсан боловч түүний хуучин уг чанар буюу түүний ихэд өрсөлддөг, ашиг хонжоо харсан уг чанар нь мөн л хэвээр үлдсэн юм. Маш олон жил ажилласныхаа дараа тэр өөрийн ялзарсан зан чанарыгг мэдээгүй, мөн тэр өөрийн хуучин зан чанараас ч салж чадаагүй бөгөөд энэ нь түүний ажлаас илэрхий харагддаг. Түүнд ердөө илүү их ажлын туршлага байсан боловч тийм өчүүхэн туршлага нь дангаараа түүнийг өөрчлөх чадваргүй байсан ба оршин тогтнолын талаарх түүний үзэл бодол эсвэл түүний эрэл хайгуулын ач холбогдлыг өөрчлөөгүй. Тэр Христийн төлөө олон жил ажиллаж Эзэн Есүсийг хэзээ ч дахин хавчин шахаагүй хэдий ч, түүний зүрх сэтгэл дэх Бурханы талаарх мэдлэгт нь ямар ч өөрчлөлт гараагүй. Энэ нь, тэр өөрийгөө Бурханд зориулахын тулд ажиллаагүй харин үүний оронд өөрийн ирээдүйд хүрэх газрын төлөө ажиллахаар өөрийгөө хүчилсэн гэсэн үг юм. Учир нь эхэндээ тэр Христийг хавчин шахсан бөгөөд Христэд захирагдаагүй; тэр Христийг санаатайгаар эсэргүүцсэн төрөлхийн босогч бөгөөд Ариун Сүнсний ажлын талаар ямар ч мэдлэггүй хүн байсан. Өөрийнхөө ажлын төгсгөлд тэр мөн л Ариун Сүнсний ажлыг мэдээгүй байсан бөгөөд Ариун Сүнсний хүсэлд өчүүхэн төдий ч анхаарал хандуулалгүйгээр, зүгээр л өөрийн уг чанарын дагуу өөрийн дураар хийжээ. Иймээс түүний уг чанар нь Христэд дайсагнасан байдалтай байсан ба үнэнийг дуулгавартай дагаж чадаагүй. Ариун Сүнсний ажлаар хаягдсан, Ариун Сүнсний ажлыг мэдэхгүй, мөн Христийг эсэргүүцсэн тийм хүн хэрхэн аврагдаж чадах юм бэ? Хүн аврагдаж чадах уу, үгүй юу гэдэг нь тэр хэр их ажил хийснээс эсвэл хэр их зориулснаас хамаарахгүй, харин энэ нь тэр Ариун Сүнсний ажлыг мэдэж байгаа эсэхээр, үнэнийг хэрэгжүүлж чадаж байгаа эсэхээр болон эрэл хайгуулын талаарх түүний үзэл бодол нь үнэнтэй тохирч байгаа эсэхээр тодорхойлогддог. Петр Есүсийг дагаж эхэлсний дараа төрөлхийн илчлэлүүд тохиолдсон хэдий ч, уг чанартаа бүр анхнаасаа тэрээр Ариун Сүнсэнд захирагдаж, Христийг эрж хайх хүсэлтэй нэгэн байсан юм. Тэр Ариун Сүнсэнд дуулгавартай байсан нь ариун байв: Тэр нэр алдар хөөгөөгүй, харин үүний оронд үнэнд дуулгавартай байхыг зорьж байлаа. Петр хэдийгээр Христийг мэддэгээ гурван удаа үгүйсгэсэн боловч, хэдий тэр Эзэн Есүсийг сорьсон боловч хүний тийм өчүүхэн сул тал нь түүний уг чанартай ямар ч холбоогүй байсан ба түүний ирээдүйн эрэл хайгуулд нөлөөлөөгүй, түүний сорилт нь антихристийн үйл байсан гэдгийг хангалттай баталж чадахгүй. Жирийн хүний сул тал нь дэлхий дээрх бүх хүний хуваалцдаг зүйл бөгөөд Петр ч гэсэн үүнээс өөр байсан гэж та нар бодож байна уу? Петр хэд хэдэн тэнэг алдаа хийсэн учраас хүмүүс түүний талаар тодорхой үзэл бодлыг агуулдаггүй гэж үү? Тэгээд Паулын хийсэн бүх ажил болон түүний бичсэн бүх захидлуудын улмаас хүмүүс түүнийг ихэд биширдэггүй гэж үү? Хүн хэрхэн хүний мөн чанарыг таних чадвартай байх вэ? Үнэхээр мэдрэмжтэй хүмүүс л тийм өчүүхэн зүйлийг харж чадна биз дээ?

Петрийн олон жилийн зовлонт туршлага нь Библид бичигдээгүй боловч Петрт бодитой туршлага байгаагүй эсвэл Петр төгс болгуулаагүй гэдгийг энэ нь батлахгүй. Бурханы ажлыг хүн хэрхэн бүрэн ойлгох вэ? Библи дэх бичээсүүдийг Есүс биечлэн сонгоогүй, харин дараагийн үеийнхэн эмхэтгэсэн. Ийм байдлаар Библид бичигдсэн бүхэн нь хүний санааны дагуу байгаагүй гэж үү? Цаашлаад Петрийн болон Паулын төгсгөл нь захидлуудад илэрхийлэгдээгүй, иймээс хүн өөрийн ухамсрын дагуу, мөн өөрийн сонголтын дагуу Петр, Паул нарыг үнэлдэг. Паул маш их ажил хийсэн учраас, түүний “хувь нэмэр” маш агуу байсан учраас тэр олон нийтийн итгэлийг олсон. Хүн зөвхөн өнгөц байдал дээр төвлөрдөггүй гэж үү? Хүн хэрхэн хүний уг чанарыг таних чадвартай байж чадах юм бэ? Паул олон мянган жилийн туршид бишрэлийн объект байсан гэдгийг дурдах ч хэрэггүй, иймд түүний ажлыг хэн үгүйсгэж зүрхлэх юм бэ? Петр ердөө л загасчин байсан, иймээс түүний хувь нэмэр хэрхэн Паулынх шиг агуу байж чадах юм бэ? Хувь нэмэр дээр үндэслэвэл Паул Петрээс өмнө шагнагдах ёстой байсан ба тэр Бурханы зөвшөөрлийг авахад илүү тохирсон нэгэн байх байсан. Паулд хандахдаа Бурхан ердөө л авьяас билгээр нь дамжуулан түүнийг ажиллуулсан, харин Бурхан Петрийг төгс болгосон гэж хэн төсөөлж чадах юм бэ? Ямартай ч Эзэн Есүс бүр эхнээсээ л Петр, Паул хоёрын төлөө төлөвлөгөө зохиосон биш байсан: Тэд харин ч төгс болгуулж эсвэл өөрсдийн төрөлхийн уг чанарын дагуу ажиллахад хүрсэн. Иймээс хүмүүсийн хардаг зүйл нь зүгээр л хүний гадаад талын хувь нэмэр байдаг байхад Бурханы хардаг зүйл нь хүний мөн чанар, түүнчлэн хүний эхнээсээ дагадаг зам болон хүний эрэл хайгуулын ар дахь сэдэл юм. Хүмүүс өөрсдийн үзлийн дагуу, өөрсдийн хувийн ойлгох чадварын дагуу хүнийг хэмждэг, гэхдээ хүний эцсийн төгсгөл нь түүний харагдах байдлаар тодорхойлогддоггүй. Иймээс хэрвээ та нарын эхнээсээ дагасан зам нь амжилтын зам бөгөөд эрэл хайгуулын талаарх та нарын үзэл бодол эхнээсээ зөв бол та нар Петртэй адил гэж Би хэлдэг; хэрвээ та нарын алхаж буй зам нь бүтэлгүйтлийн зам бол та нар ямар ч үнэ төлсөн хамаагүй та нарын хүрэх газар Паулынхтай адилхан байх болно. Ямар ч тохиолдолд, та нарын хүрэх газар болон та нарын амжилтанд хүрэх юм уу бүтэлгүйтэх эсэх нь хоёулаа та нарын зориулалтаас эсвэл төлсөн төлөөснөөс илүүтэйгээр та нарын эрж хайж байгаа зам зөв үү, үгүй юу гэдгээр тодорхойлогдоно. Петрийн ба Паулын мөн чанар болон тэдний зорьсон зорилго өөр байсан; хүн эдгээр зүйлийг олж илрүүлэх чадваргүй бөгөөд зөвхөн Бурхан л тэдгээрийг бүхэлд нь мэдэж чадна. Учир нь Бурханы хардаг зүйл нь хүний мөн чанар байхад хүн өөрийнхөө мөн чанарын юуг ч мэддэггүй. Хүн, хүний доторх мөн чанарыг эсвэл бодит биеийн хэмжээг нь харах чадваргүй ба тиймээс Паул, Петр нарын бүтэлгүйтэл болон амжилтын шалтгааныг тодорхойлох чадваргүй юм. Ихэнх хүмүүс Петрийг биш Паулыг биширдгийн шалтгаан нь, Паул нийтийн ажлын төлөө ашиглагдсан ба хүн энэ ажлыг ухамсарлах чадвартай бөгөөд иймээс хүмүүс Паулын “гүйцэтгэлийг” хүлээн зөвшөөрдөг. Ийм байтал Петрийн туршлага нь хүнд харагдахгүй, түүний эрж хайсан зүйл нь хүний хувьд хүршгүй бөгөөд иймээс хүн Петрийг огт сонирхдоггүй.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг Дөрөв дэх айлдвар Зургаа дахь айлдвар Найм дахь айлдвар Арав дахь айлдвар Арван нэг дэх айлдвар Арван хоёр дахь айлдвар Арван гурав дахь айлдвар Арван дөрөв дэх айлдвар Арван тав дахь айлдвар Арван зургаа дахь айлдвар Арван найм дахь айлдвар Арван долоо дахь айлдвар Хорь дахь айлдвар Хорин нэг дэх айлдвар Хорин гурав дахь айлдвар Хорин зургаа дахь айлдвар Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй Шашны үйлчлэлийг төгсгөх Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой Төгс болсон хүмүүст өгөх амлалт Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ Шинэ эрин үеийн тушаал Мянган жилийн хаанчлал ирсэн Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой Долоон аянгын нижигнээн—хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм (Нэгдүгээр хэсэг) “Мянган жилийн хаанчлал ирсэн” тухай товч яриа Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг (гуравдугаар хэсэг) Бурханы тухайд чиний ойлголт юу вэ Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ Чи итгэлийн талаар юу мэдэх вэ? Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм Хуулийн эрин үе дэх ажил Нэршил болон ялгамж чанарын талаар (Нэгдүгээр хэсэг) Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Нэгдүгээр хэсэг) Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Хоёрдугаар хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Нэгдүгээр хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Хоёрдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Нэгдүгээр хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Гуравдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт(Нэгдүгээр хэсэг) Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Хоёрдугаар хэсэг) Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү? Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай Чи хэнд үнэнч вэ? Гурван Сануулга Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийндуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг Та нар өөрсдийн үйл хэргийг анхаарах хэрэгтэй Бурхан бол хүний амийн эх сурвалж юм Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна Төгс Хүчит Бурханы санаа алдалт

0Хайлтын үр дүн