Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Ангилал

Recital-latest-expression
Үг нь махбодоор илэрсэн (Үргэлжлэл)
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

Петр харьцалт, цэвэршүүлэлтийг туулснаар төгс болгуулсан. Тэрээр, “Би Бурханы хүсэлд үргэлжид нийцэх ёстой. Өөрийн хийж байгаа бүхэндээ би зөвхөн Бурханы хүсэлд нийцэхийг эрж хайдаг ба гэсгээгдэж эсвэл шүүгдэж байсан ч ингэж байгаадаа би баяртай байна” гэж хэлсэн. Петр өөрт байгаа бүхнийг Бурханд өгсөн ба түүний ажил, үг болон бүхий л амьдрал бүхэлдээ Бурханыг хайрлахын төлөө байсан. Тэр бол ариун байдлыг эрж хайсан хүн байсан ба тэр хэдий чинээ ихийг мэдэрнэ, түүний зүрх сэтгэл дэх Бурханы төлөөх хайр нь төдий чинээ агуу байлаа. Харин тэгэхэд Паул зөвхөн гадаад талын ажил хийсэн бөгөөд тэр хэдийгээр шаргуу ажилласан боловч түүний ажил хөдөлмөр нь өөрийн ажлыг зохих ёсоор хийж, ингэснээрээ шагнал авахын төлөө байсан юм. Ямар ч шагнал авахгүй гэдгээ мэдэж байсан бол тэр өөрийн ажлыг болих байв. Петрийн анхаарч байсан зүйл нь түүний зүрх сэтгэл доторх жинхэнэ хайр байсан ба тэр нь бодитой бөгөөд биелүүлж болох зүйл байсан. Тэр шагнал авах эсэх талаар анхаараагүй, харин өөрийнх нь зан чанар өөрчлөгдөж чадах эсэх талаар анхаарсан. Паул бүр ч илүү шаргуу ажиллах талаар анхаарсан, тэр гадаад талын ажил, зориулалт, болон энгийн хүмүүсийн мэдрээгүй ёс зүйн талаар анхаарсан. Тэр өөрийн зүрх сэтгэлийн гүн дэх өөрчлөлт болон Бурханы жинхэнэ хайрын талаар огт анхаараагүй. Петрийн туршлага нь жинхэнэ хайр болон жинхэнэ мэдлэгт хүрэхийн тулд байв. Түүний туршлага нь, Бурхантай илүү ойр дотно харилцааг олж авч, практик амьдралыг амьдран харуулахын төлөө байжээ. Паулын ажил нь Есүсийн түүнд даалгасан зүйлээс болсон ба өөрийн хүсэн эрмэлзэж байсан зүйлийг олж авахын тулд байсан, гэхдээ эдгээр нь өөрийнх нь болон Бурханы талаарх түүний мэдлэгтэй хамаагүй байв. Түүний ажил нь гагцхүү гэсгээлт, шүүлтээс зугтаахын төлөө байсан. Петрийн эрж хайж байсан зүйл нь ариун хайр байсан ба Паулын эрж хайсан зүйл нь зөвт байдлын титэм байлаа. Петр Ариун Сүнсний олон жилийн ажлыг мэдэрч туулсан бөгөөд Христийн талаар бодитой мэдлэгтэй, түүнчлэн өөрийнхөө талаар гүн гүнзгий мэдлэгтэй байсан. Иймээс Бурханы төлөөх түүний хайр ариун байв. Олон жилийн цэвэршүүлэлт нь Есүс болон амийн талаарх түүний мэдлэгийг дээшлүүлсэн ба түүний хайр нь нөхцөлгүй хайр байсан, энэ нь аяндаа бий болсон хайр байсан, тэр оронд нь юу ч гуйгаагүй мөн ямар ч ашиг тус олохоор найдаагүй. Паул олон жилийн турш ажилласан, гэсэн ч тэр Христийн талаар агуу мэдлэгийг эзэмшээгүй бөгөөд өөрийнхөө талаарх түүний мэдлэг ч бас өчүүхэн бага байсан. Түүнд Христийн төлөө хайр ердөө байгаагүй ба түүний явсан замнал нь эцсийн нэр хүндийг олж авахын төлөө байсан. Түүний эрж хайсан зүйл нь хамгийн ариун хайр биш харин хамгийн сайхан титэм байв. Тэр идэвхтэйгээр эрж хайгаагүй, харин үүнийг идэвхгүйгээр хийсэн; тэр өөрийн үүргээ биелүүлээгүй харин Ариун Сүнсний ажилд баригдсаныхаа дараа өөрийн эрэл хайгуулыг хийхээр хүчинд автсан. Иймээс түүний эрэл хайгуул нь тэр бол шаардлага хангасан Бурханы бүтээл байсан гэдгийг батлахгүй; өөрийн үүргийг биелүүлсэн бөгөөд Бурханы шаардлага хангасан бүтээл байсан хүн нь Петр байв. Бурханд хувь нэмрээ оруулсан хүн бүхэн шагнал хүртэх ёстой ба хувь нэмэр хэдий чинээ их байна, тэд Бурханы тааллыг хүлээн авах нь төдий чинээ баталгаатай байна гэж хүн боддог. Мөн чанартаа хүн тийм хувь нэмрийг наймаа мэт үздэг ба Бурханы бүтээлийн хувьд өөрийн үүргийг биелүүлэхээр идэвхтэйгээр тэмүүлдэггүй. Бурханы хувьд, хүмүүс хэдий чинээ Бурханы жинхэнэ хайр болон Бурханд бүрэн дуулгавартай байдлыг эрж хайж, өөрөөр хэлбэл Бурханы бүтээлийн хувьд өөрсдийн үүргийг биелүүлэхээр хэдий чинээ эрж хайна, тэд төдий чинээ Бурханы зөвшөөрлийг авах боломжтой болно. Бурханы үзэл бодол бол өөрийн анхдагч үүрэг болон байр суурийг эргүүлэн авахыг хүнээс шаардах явдал юм. Хүн бол Бурханы бүтээл бөгөөд иймээс хүн Бурханд ямар нэгэн шаардлага тавьснаар өөрийн эрхээ хэтрүүлэх ёсгүй ба хүн Бурханы бүтээл болох үүргээ биелүүлэхээс өөр юуг ч хийх ёсгүй. Паул болон Петрийн хүрэх газар нь, тэдний хувь нэмрийн хэмжээгээр биш харин тэд Бурханы бүтээлийн үүргээ биелүүлж чадсан эсэхийн дагуу хэмжигдсэн; тэдний хүрэх газар нь, тэд хэр их ажил хийсэн эсвэл бусад хүмүүс тэднийг хэрхэн үнэлсний дагуу биш харин тэд эхнээсээ юуг эрж хайсан бэ гэдгийн дагуу тодорхойлогдсон. Иймээс Бурханы бүтээл болохын хувьд өөрийн үүргийг идэвхтэйгээр биелүүлэхийг эрж хайх нь амжилтанд хүрэх зам юм; Бурханы жинхэнэ хайрын замыг эрж хайх нь хамгийн зөв зам; өөрийн хуучин зан чанарт өөрчлөлт гаргаж, Бурханыг ариун хайраар хайрлахыг эрж хайх нь амжилтанд хүрэх зам юм. Амжилтанд хүрэх тийм зам нь анхдагч үүргээ, түүнчлэн Бурханы бүтээлийн анхдагч дүр төрхөө буцаан авах зам юм. Энэ нь сэргээлтийн зам бөгөөд энэ нь мөн эхнээсээ эцэс хүртэлх Бурханы бүх ажлын зорилго юм. Хэрвээ хүний эрэл хайгуул нь хувийн хэмжээлшгүй шаардлага болон бодлогогүй хүсэл эрмэлзэлтэй холилдвол, үүний хүрэх үр дүн нь хүний зан чанар дахь өөрчлөлт биш байх болно. Энэ нь сэргээлтийн ажилтай зөрөлддөг. Энэ нь эргэлзэх юмгүйгээр Ариун Сүнсээр хийгддэг ажил биш ба иймээс тийм төрлийн эрэл хайгуул нь Бурханаар хүлээн зөвшөөрөгддөггүй гэдгийг баталдаг. Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхгүй эрэл хайгуул ямар ач холбогдолтой вэ?

Паулын хийсэн ажил хүний өмнө харагдсан, гэхдээ зүрх сэтгэлийнх нь гүн дэх Бурханыг гэсэн түүний хайр хэр ариун байсан, Бурханыг гэсэн түүний хайр хэр их байсан бэ гэдэг нь хүнд харагдашгүй байлаа. Хүн зөвхөн түүний хийсэн ажлыг л харж чаддаг ба үүнээс тэр гарцаагүй Ариун Сүнсээр ашиглагдаж байсан гэдгийг хүн мэддэг, иймээс чуулгануудыг дэмжих чадвартай байсан учраас Паул бол Петрээс илүү дээр байсан, түүний ажил илүү агуу байсан гэж хүн боддог. Петр зөвхөн хувийн дадлага туршлагаа л хичээсэн ба өөрийн ховор ажлын явцад цөөхөн хэдэн хүнийг олж авсан. Түүний цөөн хэдхэн, бараг хүн мэдэхгүй захидлууд байдаг боловч түүний зүрх сэтгэлийн гүн дэх Бурханыг гэсэн хайр нь хэр агуу байсныг хэн мэдэх вэ? Өдрөөс өдөрт Паул Бурханы төлөө ажилласан: Хийх ажил байгаа цагт тэр үүнийг хийсэн. Ийм байдлаар титмийг авч, Бурханы сэтгэлд нийцэж чадна гэж тэр мэдэрсэн, гэсэн ч тухайн ажлаараа дамжуулан өөрийгөө өөрчлөх арга замыг эрж хайгаагүй. Петрийн амьдрал дахь, Бурханы хүсэлд нийцээгүй юу ч түүний сэтгэлийг түгшээж байсан. Хэрвээ энэ нь Бурханы хүсэлд нийцээгүй бол тэр гэмшин шаналж, Бурханы зүрх сэтгэлд нийцэхээр мэрийж чадах тохиромжтой арга замыг эрж хайдаг байв. Өөрийнхөө амьдралын хамгийн бага, хамгийн авцалдаагүй талуудад хүртэл тэр Бурханы хүсэлд нийцэхийг өөрөөсөө шаардсан. Өөрийн хуучин зан чанарын тухайд тэр бүр ч алдахгүй байж, үнэнд илүү гүнзгий орохын тулд өөртөө тавьсан шаардлагадаа бүр ч хатуу чанд хандаж байсан. Паул зөвхөн өнгөц нэр төр, байр суурийг эрж хайсан. Тэр хүмүүсийн анхаарлыг татахыг хичээсэн ба амийн оролтод илүү гүнзгий орохыг эрж хайгаагүй. Түүний анхаарч байсан зүйл бол бодит байдал биш, ёс зүй байсан. Паул Бурханы төлөө маш их ажил хийсэн мөртлөө яагаад Бурханаар сайшаагдаагүй вэ? гэж зарим хүмүүс хэлдэг. Петр Бурханы төлөө багахан ажил биелүүлсэн ба чуулгануудад ихээхэн хувь нэмэр оруулаагүй, тэгвэл тэр яагаад төгс болгуулсан бэ? Петр Бурханыг тодорхой түвшинд хайрласан бөгөөд энэ нь Бурханаар шаардагдсан; зөвхөн ийм хүмүүст л гэрчлэл байдаг. Тэгвэл Паулын тухайд ямар вэ? Паул Бурханыг ямар түвшинд хүртэл хайрласныг та нар мэдэх үү? Паулын ажил юуны төлөө байсан бэ? Петрийн ажил юуны төлөө байсан бэ? Петр тийм ч их ажил хийгээгүй, гэхдээ түүний зүрх сэтгэлийн гүнд юу байсныг та нар мэдэх үү? Паулын ажил нь чуулгануудыг хангахтай болон чуулгануудыг дэмжихтэй хамаатай байв. Петрийн мэдэрч туулсан зүйл нь өөрийнх нь амийн зан чанар дахь өөрчлөлт байсан; тэр Бурханы хайрыг мэдэрсэн. Одоо та нар тэдний мөн чанар дахь ялгааг мэдсэн учраас эцсийн эцэст хэн нь үнэхээр Бурханд итгэснийг болон хэн нь Бурханд үнэхээр итгээгүйг ойлгож чадна. Тэдний нэг нь Бурханыг үнэхээр хайрласан ба нөгөө нь Бурханыг үнэхээр хайрлаагүй; нэг нь өөрийн зан чанар дахь өөрчлөлтийг туулсан ба нөгөө нь тэгээгүй; нэг нь хүмүүсээр шүтэгдсэн, агуу алдар хүндтэй байсан, нөгөө нь даруухнаар үйлчилсэн ба хүмүүст амархан анзаарагдаагүй; нэг нь ариун байдлыг эрж хайсан ба нөгөөх нь тэгээгүй, хэдий тэр ариун бус биш байсан ч тэр ариун хайрыг эзэмшээгүй; нэг нь жинхэнэ хүн чанарыг эзэмшсэн, нөгөө нь тийм биш байсан; нэг нь Бурханы бүтээлийн мэдрэмжийг эзэмшсэн, нөгөө нь тэгээгүй. Эдгээр нь Паул болон Петрийн мөн чанар дахь ялгаа байсан юм. Петрийн алхсан зам нь амжилтын зам байсан, энэ нь мөн хэвийн хүн чанар болоод Бурханы бүтээлийн үүргээ хуучин байдалд нь оруулах зам байсан. Петр амжилттай хүн бүхнийг төлөөлдөг. Паулын алхсан зам нь бүтэлгүйтлийн зам бөгөөд тэр зөвхөн өнгөц төдий захирагдаж, өөрийгөө зарцуулдаг, Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаггүй хүмүүсийг төлөөлдөг. Үнэнийг эзэмшээгүй бүх хүмүүсийг Паул төлөөлдөг. Бурханд итгэх итгэлээрээ Петр, өөрийн хийсэн бүхэндээ Бурханы сэтгэлд нийцэхийг эрж хайсан ба Бурханаас ирсэн бүхэнд дуулгавартай хандахаар тэмүүлсэн. Өчүүхэн төдий ч гомдолгүйгээр тэр гэсгээлт, шүүлтийг түүнчлэн өөрийн амьдрал дахь цэвэршүүлэлт, гай зовлон, гачигдлыг хүлээн зөвшөөрөх чадвартай байсан ба эдгээрийн юу ч Бурханыг гэсэн түүний хайрыг өөрчилж чадахгүй байсан. Энэ нь Бурханыг гэсэн туйлын хайр биш гэж үү? Энэ нь Бурханы бүтээлийн үүргийн биелэлт биш гэж үү? Гэсгээлт, шүүлт, гай зовлонгийн үед ч чи үхэх хүртлээ дуулгавартай байх чадвартай ба Бурханы бүтээлийн хүрэх ёстой зүйл энэ бөгөөд энэ нь Бурханы хайрын ариун байдал юм. Хэрвээ хүн ийм ихийг биелүүлж чадах юм бол тэр Бурханы шаардлага хангасан бүтээл мөн бөгөөд үүнээс илүүгээр Бүтээгчийн хүсэлд нийцэх өөр юу ч үгүй юм. Чи Бурханы төлөө ажиллах чадвартай гэж төсөөл, гэвч чи Бурханд дуулгавартай ханддаггүй ба Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Ийм байдлаар чи Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхгүйгээр үл барам мөн Бурханаар яллагдах болно, учир нь чи үнэнийг эзэмшээгүй, Бурханд дуулгавартай хандах чадваргүй ба Бурханд дуулгаваргүй хүн юм. Чи зөвхөн Бурханы төлөө ажиллах талаар л анхаардаг ба үнэнийг хэрэгжүүлэх эсвэл өөрийгөө мэдэх талаар анхаардаггүй. Та нар Бүтээгчийг ойлгодоггүй эсвэл мэддэггүй бөгөөд Бүтээгчид дуулгавартай байдаггүй эсвэл хайрладаггүй. Чи бол төрөлхийн Бурханд дуулгаваргүй хүн бөгөөд иймээс тийм хүмүүс Бүтээгчээр хайрлагддаггүй.

Зарим хүмүүс, “Паул асар их хэмжээний ажил хийсэн ба тэр чуулгануудын төлөө ихээхэн ачааг мөрөндөө үүрч тэдэнд маш их хувь нэмэр оруулсан. Паулын арван гурван захидал нь Нигүүлслийн эрин үеийн 2,000 жилд дэмжлэг үзүүлсэн ба Дөрвөн Сайн Мэдээний дараа ордог. Түүнтэй эн зэрэгцэх хэн байх юм бэ? Иоханы Илчлэлийг хэн ч тайлж чаддаггүй байхад Паулын захидлууд нь амиар хангадаг ба түүний хийсэн ажил нь чуулгануудад үр ашигтай байсан. Өөр хэн ийм зүйлийг биелүүлж чадах вэ? Тэгэхэд Петр ямар ажил хийсэн юм бэ?” гэж хэлдэг. Хүн бусдыг хэмжихдээ, хувь нэмрийнх нь дагуу үздэг. Бурхан хүнийг хэмжихдээ түүний уг чанарын дагуу үздэг. Амийг эрж хайдаг хүмүүсийн дундаас Паул өөрийнхөө мөн чанарыг мэддэггүй хүн байсан. Тэр ямартай ч даруухан, дуулгавартай байгаагүй, мөн өөрийнхөө мөн чанарыг ч мэдээгүй ба энэ нь Бурханы эсрэг байсан. Иймээс тэрээр нарийвчилсан дадлага туршлагыг туулаагүй хүн байсан бөгөөд үнэнийг хэрэгжүүлээгүй хүн байсан. Петр өөр байсан. Тэр Бурханы бүтээл болохын хувьд өөрийн дутагдлыг, сул талыг, өөрийн ялзармал зан чанарыг мэддэг байсан ба иймээс өөрийн зан чанарыг өөрчилж чадах хэрэгжүүлэлтийн зам түүнд байсан; тэр ямар нэгэн бодит байдлыг эзэмшээгүй ч зөвхөн ёс зүй баримталсан хүмүүсийн нэг байгаагүй. Өөрчлөгддөг хүмүүс нь аврагдсан шинэ хүмүүс бөгөөд тэд бол үнэнийг эрж хайх эрхтэй хүмүүс юм. Өөрчлөгддөггүй хүмүүс нь төрөлхийн хоцрогдсон хүмүүст харьяалагддаг; тэд аврагдаагүй хүмүүс, өөрөөр хэлбэл Бурханаар жигшигдэж, гологдсон хүмүүс юм. Тэдний ажил хэчнээн агуу байсан ч тэд Бурханаар дурсагдахгүй. Чи үүнийг өөрийнхөө эрэл хайгуултай харьцуулах үед, эцэстээ Петр шиг эсвэл Паул шиг хүн болох эсэх нь илэрхий байх ёстой. Хэрвээ чиний эрж хайж байгаа зүйлд ямар ч үнэн үгүй бол, мөн өнөөдөр ч гэсэн чи Паул шиг их зантай, эрээ цээргүй хэвээр байвал, түүн шиг өөрийгөө үнэмшилтэйгээр магтдаг хэвээр байвал чи ямар ч эргэлзээгүйгээр бүтэлгүйтэх ёс суртахуунгүй хүн юм. Хэрвээ чи Петртэй адилаар эрж хайдаг бол, хэрвээ чи хэрэгжүүлэлтийг, жинхэнэ үнэнийг эрж хайдаг бөгөөд их зантай буюу эрх дураараа биш харин өөрийн үүргээ биелүүлэхээр тэмүүлдэг бол чи ялалтанд хүрч чадах Бурханы бүтээл байх юм. Паул өөрийн мөн чанарыг эсвэл ялзралыг мэдээгүй, тэр ч бүү хэл тэр өөрийн дуулгаваргүй байдлыг мэдээгүй. Тэр Христийг жигшүүртэйгээр үл тоомсорлож байснаа хэзээ ч дурдаагүй, мөн тийм ч их харамсаагүй. Тэр зөвхөн товч тайлбар тавьсан ба зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханд бүрэн захирагдаагүй. Хэдий тэр Дамаскийн замд хөсөр унасан боловч өөрийнхөө гүнд юу байгааг хараагүй. Тэр зүгээр л ажиллаж байгаадаа сэтгэл ханамжтай байсан бөгөөд өөрийгөө мэдэж, хуучин зан чанараа өөрчлөх нь хамгийн чухал асуудал юм гэдгийг анхаарч үзээгүй. Тэр зүгээр л үнэнийг ярьж байгаадаа, дотоод сэтгэлээ тайтгаруулахын тулд бусдыг дэмжиж байгаадаа, өөрийгөө тайвшруулж, өөрийн өмнөх нүглээ уучлахын тулд Есүсийн дагалдагчдыг цаашид хавчин шахахгүй байгаадаа сэтгэл хангалуун байсан. Түүний зорьсон зорилго нь ирээдүйн титэм болон түр зуурын ажлаас өөр юу ч байгаагүй, түүний зорьсон зорилго нь үлэмж элбэг нигүүлсэл байлаа. Тэр хангалттай үнэнийг эрж хайгаагүй, мөн өмнө нь ойлгоогүй байсан үнэнд илүү гүнзгий орохыг ч эрж хайгаагүй. Иймээс өөрийнх нь талаарх түүний мэдлэгийг худлаа байсан гэж хэлж болох ба тэр гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөөгүй. Тэр ажиллах чадвартай байсан гэдэг нь өөрийн уг чанар эсвэл мөн чанарыг мэдэж байсан гэсэн үг биш; тэр зөвхөн гадаад талын хэрэгжүүлэлт дээр төвлөрч байв. Цаашлаад түүний шамдаж байсан зүйл нь өөрчлөлт биш харин мэдлэг байсан. Түүний ажил нь бүхэлдээ Дамаскийн замд Есүс үзэгдсэний үр дүн байлаа. Энэ нь анхнаасаа түүний хийхээр шийдвэрлэсэн зүйл байгаагүй, мөн энэ нь тэр өөрийн хуучин зан чанарын засалтыг хүлээн зөвшөөрсний дараа тохиолдсон ажил биш байсан. Тэр хэрхэн ажилласан нь хамаагүй түүний хуучин зан чанар өөрчлөгдөөгүй, иймээс түүний ажил нь түүний өнгөрсөн үеийн нүглийг цайруулж чадаагүй, харин зүгээр л тэр үеийн чуулгануудад тодорхой үүрэг гүйцэтгэсэн юм. Хуучин зан чанар нь өөрчлөгдөөгүй, өөрөөр хэлбэл авралыг олж аваагүй, бүр үнэн ч байхгүй тийм хүний хувьд, тэрээр Эзэн Есүсээр хүлээн зөвшөөрөгдөх хүмүүсийн нэг болох тун чадваргүй байлаа. Тэр Есүс Христийн төлөөх хайр, хүндлэлээр дүүрэн хүн байгаагүй, бие махбод болсон Бурханы нууцыг эрж хайсан хүн байх нь бүү хэл, үнэнийг эрж хайхдаа ч сурамгай хүн байгаагүй. Тэр зүгээр л мушгин маргах чадвартай хүн байсан бөгөөд өөрөөсөө илүү дээр хэнд ч эсвэл үнэнийг эзэмшсэн хэнд ч бууж өгдөггүй хүн байв. Тэр өөрөөс нь өөр байсан эсвэл агуу дүр төрхийг харуулж, гүн гүнзгий мэдлэг эзэмшсэн авьяастай хүмүүсийг илүүд үзэж, түүний эсрэг байсан хүмүүст эсвэл үнэнд атаархсан. Тэр жинхэнэ замыг эрж хайж, үнэнээс өөр юуг ч анхаардаггүй байсан ядуу дорд хүмүүстэй харилцах дургүй байсан ба үүний оронд зөвхөн ёс зүй ярьдаг, өргөн их мэдлэгтэй шашны байгууллагуудын ахмад хүмүүстэй харилцаатай байсан. Түүнд Ариун Сүнсний шинэ ажил огт таалагдаагүй ба Ариун Сүнсний шинэ ажлын хөдөлгөөнийг анхаараагүй. Үүний оронд тэр энгийн үнэнээс илүү дээгүүр байсан ёс заншил, ёс зүйд анхааралтай хандсан. Өөрийн дотоод мөн чанар болон өөрийн эрж хайсан бүхий л зүйлд тэрээр, Бурханы гэр дэх үнэнч зарц гэх нь бүү хэл, үнэнийг эрж хайсан Христэд итгэгч гэж нэрлэгдэх эрхгүй, учир нь түүний хуурамч зан хэтэрхий их байсан ба түүний дуулгаваргүй байдал хэтэрхий үлэмж байсан билээ. Хэдийгээр түүнийг Эзэн Есүсийн зарц гэдэг байсан ч тэр тэнгэрийн хаанчлалын хаалгаар ороход огтхон ч тохирохгүй, учир нь эхнээсээ эцэс хүртэлх түүний үйлдлийг зөв шударга гэж хэлж болохгүй. Түүнийг ердөө л хоёр нүүртэй байсан ба зөвт бусыг хийсэн боловч мөн Христийн төлөө ажилласан нэгэн байсан гэж үзэж болно. Хэдийгээр түүнийг муу гэж хэлж болохгүй ч, түүнийг зөвт бусыг хийсэн хүн гэж дуудах нь зохилтой. Тэр их ажил хийсэн боловч өөрийнхөө хийсэн ажлын хэмжээгээр шүүгдэх ёсгүй харин зөвхөн үүний чанар болон мөн чанараар шүүгдэх ёстой. Зөвхөн ийм байдлаар л энэ асуудлын гүнд хүрэх боломжтой. Тэр үргэлж ингэж итгэсэн: Би ажиллах чадвартай, би ихэнх хүмүүсээс илүү дээр; би хэнээс ч илүүгээр Эзний ачаанд санаа тавьдаг, хэн ч над шиг гүнзгий гэмшдэггүй, учир нь агуу гэрэл над дээр тусдаг ба би агуу гэрлийг харсан, иймээс миний гэмшил бол өөр хэнийхээс ч илүү гүнзгий билээ. Тэр үед түүний зүрх сэтгэл дотроо бодсон зүйл нь энэ байсан юм. Өөрийн ажлынхаа төгсгөлд Паул: “Би тулаанд тулалдсан, би өөрийн замналыг дуусгасан, надад зориулж зөвт байдлын титэм зэхэгдсэн байгаа” гэж хэлсэн. Түүний тэмцэл, ажил, замнал нь бүхэлдээ зөвт байдлын титэмний төлөө байсан ба тэр идэвхтэйгээр урагшаа яваагүй; хэдий тэр өөрийнхөө ажилд хааш яаш хандаагүй боловч түүний ажил нь ердөө л өөрийн алдааг нөхөхийн төлөө, дотоод сэтгэлийнхээ буруушаалтыг нөхөхийн төлөө байсан гэж хэлж болно. Тэр өөрийнхөө ажлыг биелүүлж, өөрийн замналыг дуусгаж, аль болох хурдан тулалдахыг л эрмэлзсэн, ингэснээр тэр өөрийн удаан хүлээсэн зөвт байдлын титмийг илүү хурдан олж авч чадах байсан юм. Түүний хүсэн хүлээж байсан зүйл нь өөрийн туршлага болон жинхэнэ мэдлэгээрээ Эзэн Есүстэй уулзах биш, харин Эзэн Есүстэй уулзах үед хийсэн ажлынхаа улмаас хүртэх шагналыг хүлээн авахын тулд өөрийн ажлыг аль болох хурдан дуусгах явдал байсан. Тэр өөрийгөө тайвшруулахын тулд болон ирээдүйн титмээр солилцоо хийхийн тулд өөрийн ажлыг ашигласан. Түүний эрж хайсан зүйл нь үнэн эсвэл Бурхан байгаагүй, харин зөвхөн титэм байсан. Тийм эрэл хайгуул нь яаж стандартад нийцэж чадах юм бэ? Түүний сэдэл, түүний ажил, түүний төлсөн үнэ болон түүний бүхий л хичээл чармайлт бүхэнд түүний гайхалтай уран зөгнөл шингэсэн ба тэр бүхэлдээ өөрийн хүслийн дагуу л ажилласан. Түүний бүхий л ажлын хувьд, түүний төлсөн төлөөсөнд өчүүхэн төдий ч дуртай байдал байгаагүй; тэр зүгээр л наймаа хийж байсан билээ. Түүний хүчин чармайлт нь өөрийн үүргийг биелүүлэхийн тулд сайн дураар хийгдээгүй, харин наймааны зорилгод хүрэхийн тулд л дуртайяа хийгдсэн. Тийм хүчин чармайлтанд ямар нэгэн үнэ цэнэ байгаа юу? Түүний ариун бус хичээл чармайлтыг хэн сайшаах юм бэ? Тийм хичээл чармайлтыг хэн сонирхох юм бэ? Түүний ажил нь ирээдүйн төлөөх мөрөөдлөөр дүүрэн, гайхалтай төлөвлөгөөгөөр дүүрэн байсан ба хүний зан чанарыг өөрчлөх ямар ч замыг агуулаагүй. Түүний сайхан сэтгэлийн ихэнх нь хуурмаг зан байсан; түүний ажил амиар хангаагүй харин дүр эсгэсэн боловсон харьцаа байсан; энэ нь наймаа хийх явдал байсан. Ийм ажил нь, хүнийг анхдагч үүргээ эргүүлэн авах замд яаж хөтөлж чадах юм бэ?

Петрийн эрж хайсан бүхэн нь Бурханы зүрх сэтгэлийн төлөө байсан. Тэр Бурханы хүслийг биелүүлэхээр тэмүүлсэн ба зовлон зүдгүүр, гай тотгорыг үл хайхран Бурханы хүслийг биелүүлэхэд бэлэн байсан. Бурханд итгэгчийн хувьд үүнээс илүү агуу эрэл хайгуул гэж үгүй. Паулын эрж хайсан зүйл нь түүний махан бие, түүний өөрийн үзэл, түүний өөрийн төлөвлөгөө, арга ухаантай холилдсон. Тэр ямартай ч Бурханы шаардлага хангасан бүтээл байгаагүй, Бурханы хүслийг биелүүлэхээр тэмүүлсэн хүн байгаагүй. Петр Бурханы зохион байгуулалтанд захирагдахаар тэмүүлсэн ба хэдийгээр түүний хийсэн ажил агуу биш байсан боловч түүний эрэл хайгуулын ар дахь сэдэл болон түүний алхсан зам зөв байсан; хэдий тэр олон хүнийг олж авч чадаагүй ч үнэний замыг эрж хайх чадвартай байсан. Үүний улмаас тэр бол Бурханы шаардлага хангасан бүтээл байсан гэж хэлж болно. Өнөөдөр хэдийгээр чи ажилчин биш байсан ч, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлж, Бурханы бүх зохион байгуулалтанд захирагдахаар тэмүүлэх ёстой. Чи Бурханы хэлсэн бүхэнд дуулгавартай байж, бүх төрлийн зовлон шаналал, цэвэршүүлэлтийг туулах чадвартай байх ёстой ба хэдий чи сул дорой ч зүрх сэтгэлдээ Бурханыг хайрласаар байх чадвартай байх ёстой. Өөрсдийн амийн төлөө хариуцлага үүрдэг хүмүүс нь Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхэд бэлэн байдаг ба тийм хүмүүсийн эрэл хайгуулд хандах үзэл бодол нь зөв байдаг. Эдгээр нь Бурханд хэрэгтэй хүмүүс юм. Хэрвээ чи их ажил хийж, бусад хүмүүс чиний сургаалаас үр ашиг хүртсэн боловч чи өөрөө өөрчлөгдөөгүй, ямар ч гэрчлэл хийж чадаагүй, эсвэл ямар нэгэн жинхэнэ дадлага туршлагатай болоогүй бол, амьдралынхаа эцэст ч гэсэн чиний хийсэн зүйлийн юу ч гэрчлэл хийгээгүй бол чи өөрчлөгдсөн хүн мөн үү? Чи үнэнийг эрж хайдаг хүн гэж үү? Тодорхой цагт Ариун Сүнс чамайг ашигласан, гэхдээ Тэр чамайг ашиглахдаа чиний ажиллаж чадах хэсгийг л ашигласан бөгөөд чиний ажиллаж чадахгүй хэсгийг Тэр ашиглаагүй. Хэрвээ чи өөрчлөгдөхөөр тэмүүлсэн бол ашиглагдах явцдаа аажмаар төгс болгуулах юм. Гэсэн ч чи эцэстээ авахуулах эсэх тухайд Ариун Сүнс ямар ч хариуцлага хүлээхгүй бөгөөд энэ нь чиний эрэл хайгуулын байдлаас хамаарна. Чиний хувийн зан чанарт ямар ч өөрчлөлт үгүй бол, энэ нь, эрэл хайгуулд хандах чиний үзэл буруу учраас юм. Хэрвээ чамд ямар ч шагнал олгогдоогүй бол тэр нь чиний асуудал бөгөөд энэ нь чи өөрөө үнэнийг хэрэгжүүлээгүй, Бурханы хүслийг хэрэгжүүлэх чадваргүйгээс болж байгаа юм. Иймээс чиний хувийн туршлагаас илүү чухал зүйл гэж юу ч үгүй, чиний хувийн оролтоос илүү шийдвэрлэх зүйл гэж юу ч үгүй! Зарим хүмүүс, “би Таны төлөө маш их ажил хийсэн, хэдийгээр нэрд гарсан гавьяа зүтгэл байгаагүй байж болох ч өөрийн хүчин чармайлтандаа би хичээнгүй байсаар ирсэн. Та намайг зүгээр л тэнгэрт аваачиж, амийн жимс идүүлэхгүй гэж үү?” хэмээн эцэстээ хэлэх болно. Би ямар төрлийн хүмүүсийг хүсдэгийг чи мэдэх ёстой; ариун бус хүмүүс хаанчлалд орохыг зөвшөөрөхгүй, ариун бус хүмүүс ариун газрыг балиартуулахыг зөвшөөрөхгүй. Хэдийгээр чи их ажил хийж, олон жилийн турш ажилласан ч, хэрвээ чи эцэстээ өрөвдмөөр бохир заваан хэвээр байвал Миний хаанчлалд орохыг хүсэж байгаа чинь Тэнгэрийн хувьд тэвчишгүй юм! Дэлхий үүссэнээс эхлээд өнөөдрийг хүртэл Миний тааллыг амссан хүмүүст Би Миний хаанчлалд амархан орох боломжийг хэзээ ч олгоогүй. Энэ бол тэнгэрийн дүрэм бөгөөд хэн ч үүнийг зөрчиж чадахгүй! Чи амийг эрж хайх ёстой. Өнөөдөр, төгс болгуулах хүмүүс нь Петртэй адилхан байх болно: Тэд бол өөрсдийн зан чанарт өөрчлөлт гаргахыг эрж хайдаг хүмүүс бөгөөд Бурханд гэрчлэл хийж, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхэд бэлэн байдаг. Зөвхөн ийм хүмүүс л төгс болгуулах болно. Хэрвээ чи зөвхөн шагнал горилж байгаа ба өөрийн амийн зан чанарыг өөрчлөхөөр тэмүүлэхгүй байгаа бол чиний бүх хичээл чармайлт талаар өнгөрөх болно, энэ нь хувиршгүй үнэн юм!

Петр болон Паулын мөн чанар дахь ялгаанаас, амийг эрж хайдаггүй бүх хүмүүс дэмий ажиллаж байгаа гэдгийг чи ойлгох ёстой! Чи Бурханд итгэж, Бурханыг дагадаг, иймээс зүрх сэтгэлдээ чи Бурханыг хайрлах ёстой. Чи өөрийнхөө ялзармал зан чанарыг орхих ёстой, Бурханы хүслийг биелүүлэхээр тэмүүлэх ёстой ба Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэх ёстой. Чи Бурханд итгэж, дагадаг учраас бүх зүйлийг Түүнд өргөн барих ёстой ба хувийн сонголт хийж эсвэл шаардлага тавих ёсгүй, мөн чи Бурханы хүслийн биелэлтэнд хүрэх ёстой. Чи нэгэнт бүтээгдсэн учраас чамайг бүтээсэн Эзэнийг дуулгавартай дагах ёстой, учир нь чи төрөлхөөсөө өөрийгөө ноёлж чаддаггүй бөгөөд өөрийн хувь заяаг хянах ямар ч чадваргүй байдаг. Чи Бурханд итгэдэг хүн учраас ариун байдал болон өөрчлөлтийг эрж хайх ёстой. Чи Бурханы бүтээл тул өөрийн үүргийг баримталж, өөрийн байр суурийг хадгалах ёстой ба өөрийнхөө үүргийг хэтрүүлэх учиргүй. Энэ нь чамайг хязгаарлахын төлөө биш эсвэл ёс заншлаар дамжуулан чамайг дарахын төлөө биш, харин энэ нь чиний үүргээ биелүүлж чадах зам бөгөөд зөв шударгыг хийдэг хүн бүхний хүрч чадах, хүрэх ёстой зам юм. Хэрвээ Петр болон Паулын мөн чанарыг харьцуулбал, чи хэрхэн эрж хайх ёстойгоо мэдэх болно. Петр, Паул нарын алхсан замуудын нэг нь төгс болгуулах зам, нөгөө нь таягдагдах зам юм; Петр болон Паул нь хоёр өөр замыг төлөөлдөг. Хэдийгээр аль аль нь Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, аль аль нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг олж авч, аль аль нь Эзэн Есүсээс тэдэнд хариуцуулсан зүйлийг хүлээн зөвшөөрсөн ч тус бүрээс нь гарсан үр жимс адилхан байгаагүй: Нэг нь үнэхээр үр жимс гаргасан ба нөгөө нь тэгээгүй. Тэдний мөн чанараас, тэдний хийсэн ажлаас, тэдний гадаад талд илэрхийлэгдэж байсан зүйлээс болон тэдний эцсийн төгсгөлөөс чи ямар замаар явах ёстойгоо, аль замыг нь сонгон алхах ёстойгоо ойлгох ёстой. Тэд гарцаагүй хоёр өөр замаар алхсан. Паул, Петр нар хоёр замын хоёулангийн төлөөлөгч байсан ба иймээс бүр анхнаасаа тэд энэ хоёр замыг дүрслэн харуулсан. Паулын туршлагын гол зүйлүүд нь юу вэ, тэр яагаад хийж чадаагүй вэ? Петрийн туршлагын гол зүйлүүд нь юу вэ, тэр хэрхэн төгс болгуулсан бэ? Хэрвээ чи тэдний тус бүрийн анхаарч байсан зүйлсийг харьцуулах юм бол, Бурхан яг ямар төрлийн хүнийг шаарддаг, Бурханы хүсэл юу болох, Бурханы зан чанар юу болох, ямар төрлийн хүн эцэстээ төгс болгуулдаг, мөн түүнчлэн ямар төрлийн хүн төгс болгуулж чадахгүй болох, төгс болгуулах хүмүүсийн зан чанар ямар байх болон төгс болгуулахгүй хүмүүсийн зан чанар ямар байхыг мэдэх бөгөөд мөн чанарын эдгээр асуудлуудыг Петр болон Паулын туршлагаас харж болно. Бурхан бүх зүйлийг бүтээсэн ба иймээс Тэр бүх бүтээлийг Өөрийн ноёрхол дор оруулж, Өөрийн ноёрхолд захируулсан; Тэр бүх зүйлийг захирах болно, иймээс бүх зүйл Түүний гарт байдаг. Амьтан, ургамал, хүн төрөлхтөн, уул, гол нуур зэргийг оролцуулаад Бурханы бүхий л бүтээл бүгдээрээ Түүний ноёрхол дор орох ёстой. Тэнгэр дэх болон газар дахь бүх зүйл Түүний ноёрхол дор орох ёстой. Тэдэнд ямар ч сонголт байхгүй ба бүгд Түүний зохион байгуулалтанд захирагдах ёстой. Энэ нь Бурханаар тушаагдсан ба энэ нь Бурханы эрх мэдэл юм. Бурхан бүх зүйлийг захирдаг бөгөөд бүх зүйлийг өөрсдийнх нь төрлийн дагуу ангилж, бүх зүйлийг цэгцэлж, ялган Бурханы хүслийн дагуу тэдний байр суурийг хуваарилдаг. Хэчнээн агуу байсан ч, ямар ч зүйл Бурханаас илүү байж чадахгүй ба бүх зүйл Бурханаар бүтээгдсэн хүн төрөлхтөнд үйлчилдэг бөгөөд юу ч Бурханд дуулгаваргүй байж эсвэл Бурханд ямар нэгэн шаардлага тавьж зүрхлэхгүй юм. Иймээс Бурханы бүтээл болохын хувьд хүн мөн үүргээ биелүүлэх ёстой. Тэр бүх зүйлийн эзэн эсвэл удирдагч эсэхээс үл хамааран, бүх зүйлийн дунд хүний байр суурь хэчнээн өндөр байх нь хамаагүй тэр бол Бурханы ноёрхол доорх өчүүхэн хүн хэвээр бөгөөд шалихгүй хүн, Бурханы бүтээлээс өөр юу ч биш бөгөөд тэр хэзээ ч Бурханаас дээгүүр байж чадахгүй юм. Бурханы бүтээл болохын хувьд хүн Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхээр тэмүүлж, өөр сонголт хийлгүйгээр Бурханыг хайрлахаар тэмүүлэх ёстой, учир нь Бурхан бол хүний хайрыг хүртэх эрхтэй билээ. Бурханыг хайрлахаар тэмүүлдэг хүмүүс ямар нэг хувийн эрх ашгийг эсвэл өөрсдийн хүсэн хүлээдэг зүйлийг эрж хайх ёсгүй; энэ нь эрэл хайгуулын хамгийн зөв арга барил юм. Хэрвээ чиний эрж хайдаг зүйл чинь үнэн бол, чиний хэрэгжүүлдэг зүйл чинь үнэн бол, олж авсан зүйл чинь чиний зан чанар дахь өөрчлөлт бол чиний явж байгаа зам зөв байна. Хэрвээ чиний эрж хайж байгаа зүйл чинь махан биеийн ерөөл, чиний хэрэгжүүлдэг зүйл чинь чиний өөрийн үзлээс гарсан үнэн бол мөн хэрвээ чиний зан чанарт ямар ч өөрчлөлт байхгүй бол чи бие махбодтой Бурханд огтхон ч дуулгаваргүй ханддаг ба чи тодорхой бус байдалтайгаар амьдарсаар байгаа юм, тэгвэл эрж хайж байгаа зүйл чинь чамайг гарцаагүй тамд аваачих болно, учир нь чиний алхаж байгаа зам бол бүтэлгүйтлийн зам юм. Чи төгс болгуулах эсвэл таягдагдах эсэх нь чиний өөрийн эрэл хайгуулаас хамаарна, мөн амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна гэж бас хэлж болох юм.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Дөрөв дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар Найм дахь айлдвар Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй Шашны үйлчлэлийг төгсгөх Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой Шинэ эрин үеийн тушаал Мянган жилийн хаанчлал ирсэн Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой Долоон аянгын нижигнээн – хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг (гуравдугаар хэсэг) Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ Чи итгэлийн талаар юу мэдэх вэ? Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм Хуулийн эрин үе дэх ажил Нэршил болон ялгамж чанарын талаар (Нэгдүгээр хэсэг) Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Нэгдүгээр хэсэг) Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Хоёрдугаар хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Нэгдүгээр хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Хоёрдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт(Нэгдүгээр хэсэг) Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү? Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай Чи хэнд үнэнч вэ? Гурван Сануулга Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийндуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг Та нар өөрсдийн үйл хэргийг анхаарах хэрэгтэй Бурхан бол хүний амийн эх сурвалж юм Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна Бурханыг мэдэх нь Бурханаас эмээх болон муугаас зайлах зам юм

0Хайлтын үр дүн