Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Ангилал

Recital-latest-expression
Үг нь махбодоор илэрсэн (Үргэлжлэл)
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

Надад хүнд хэлэхийг хүссэн маш олон үг, хэлэх ёстой маш их зүйл байгаа. Гэвч хүмүүсийн хүлээн авах чадвар нь хэтэрхий дутмаг байна: Тэд Миний үгийг Миний өгч байгаагийн дагуу бүрэн ухаарах чадваргүй ба тэд зөвхөн нэг талыг нь ойлгодог боловч бусдыг нь мэдэхгүй хэвээр байдаг. Гэсэн ч Би хүчгүй байдлаас нь болж хүнийг үхүүлдэггүй эсвэл түүний сул дройгоос болж шаналдаггүй. Хүмүүс Миний хүслийг ойлгодоггүй ч Би ердөө Өөрийн ажлыг хийж, урьдын адил үгээ хэлдэг; цаг нь ирэхэд хүмүүс Намайг зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэх ба өөрсдийнхөө бодолд Намайг санах болно. Би энэ дэлхийгээс явах үе нь Би хүмүүсийн зүрх сэтгэл дэх сэнтийд залрах яг тэр үе байх болно, өөрөөр хэлбэл энэ нь бүх хүмүүс Намайг мэдэх үе байх болно. Тиймээс, энэ нь бас Миний хөвгүүд болон ардууд дэлхийг захирах үе байх болно. Намайг мэддэг хүмүүс гарцаагүй Миний хаанчлалын багана болох ба тэд л Миний хаанчлалд захирч, эрх мэдлийг эзэмших эрхтэй байх болно. Намайг мэддэг болон Миний оршихуйг эзэмшсэн бүхэн, бүх хүмүүсийн дунд Намайг амьдран харуулж чаддаг. Хүн Намайг хэр хэмжээнд мэддэгийг Би анхаардаггүй: Хэн ч ямар нэг аргаар Миний ажилд саад болж чадахгүй ба хүмүүс Надад тусламж үзүүлж чадахгүй, Миний төлөө юу ч хийж чадахгүй. Хүн зөвхөн Миний гэрэлд Миний зааврыг дагаж чадах ба энэ гэрэлд Миний хүслийг хайж чадна. Өнөөдөр, хүмүүс мэргэжсэн ба тэд Миний урд ихэмсэг зан гаргаж өчүүхэн ч эрээ цээргүйгээр инээж хошин зүйл ярьж, Надад өөрсөдтэйгээ ижил хэмжээнд ханддаг. Одоог хүртэл хүмүүс Намайг мэддэггүй бөгөөд одоог хүртэл бидний мөн чанар адил, бид хоёулаа мах, цуснаас бүтсэн, хоёулаа хүний ертөнцөд оршдог хэмээн итгэдэг. Намайг хүндлэх түүний хүндлэл хэтэрхий хомс; Миний өмнө байх үедээ тэр Намайг хүндэлдэг боловч Сүнсний өмнө Надад үйлчлэх чадваргүй. Яг л хүний хувьд Сүнс огтхон ч оршдоггүй мэт байдаг. Үр дүнд нь, ямар ч хүн, хэзээ ч Сүнсийг мэдээгүй; бүх хүн Миний махбод болсон биеээс зөвхөн мах, цуснаас бүрдсэн биеийг хардаг ч, Бурханы Сүнсийг ухамсарладаггүй. Миний хүсэл үнэхээр ийм замаар биелэх боломжтой юу? Хүмүүс Намайг хуурахдаа гарамгай; тэд Намайг хуурахын тулд Сатанаар онцгойлон сургагдсан мэт санагддаг. Гэсэн ч Би Сатанд үймүүлэгдэхгүй. Өөрийн хаанчлалыг газар дээр байгуулахын тулд Би Өөрийн Мэргэн ухааныг ашиглан бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бүх хүн төрөлхтнийг ялзруулагчийг ялах болно.

Хүмүүсийн дунд, тэнгэр дэх одны хэмжээг эсвэл тэнгэрийн орон зайн хэмжигдэхүүнийг тооцож олохоор оролдсон хүмүүс байгаа. Гэсэн ч тэдний судалгаа хэзээ ч үр дүнтэй байгаагүй, тэд мохохдоо толгойгоо санжилж, бүтэлгүйтлээ зөвшөөрөхөөс аргагүйд хүрдэг. Бүх хүмүүсийг харж, бүтэлгүйтэж байгаа хүний хөдөлгөөнийг ажиглаад Би тэдний хэн нь ч Надад бүрэн үнэмшдэггүй, хэн нь ч Надад дуулгавартай байж Надад захирагддаггүй болохыг харсан. Хүмүүсийн санаархал ямар цадиггүй вэ! Оёоргүй гүний гадаргуу булингартаж байсан үед, хүмүүсийн дунд Би дэлхий ертөнцийн гашуун зовлонг амсаж эхэлсэн. Миний Сүнс дэлхий даяар аялж бүх хүмүүсийн зүрх сэтгэлийг ажигладаг, гэсэн ч бас Би хүн төрөлхтнийг Өөрийн махбод болсон биеэр байлдан дагуулдаг. Хүн сохор учраас Намайг хардаггүй; тэр хөшүүн учраас Намайг мэддэггүй; тэр дуулгаваргүй учраас Намайг эсэргүүцдэг, тэр Надаар байлдан дагуулагдсан учраас Миний өмнө ирж сөгддөг; Би хүний хайрыг хүртэх төрөлхийн үнэ цэнэтэй учраас тэр намайг хайрлахаар ирдэг; Миний хүч чадал болон мэргэн ухаан түүнийг Миний зүрх сэтгэлийн дагуу болгодог учраас хүн Намайг амьдран харуулж, Намайг илэрхийлдэг. Би хүний зүрх сэтгэлд зай эзэлдэг боловч сүнсэнд нь буй Намайг гэсэн хайрыг Би хэзээ ч хүртэж байгаагүй. Хүний сүнсэнд түүний юу юунаас илүү хайрладаг зүйлс байдаг боловч тэдгээрийн нэг нь ч Би биш, иймээс хүний хайр бол савангийн хөөстэй адил: Салхи үлээх үед энэ нь хагараад алга болдог ба хэзээ ч дахин харагдахгүй. Би хүний талаарх Өөрийн хандлагадаа үргэлж тууштай, хувиршгүй байсан. Хүмүүсийн дундаас ийнхүү үйлдэж чадах хүн байгаа юу? Хүний нүдэнд, Би агаар шиг мэдрэгдэшгүй, харагдашгүй байдаг ба энэ шалтгааны улмаас дийлэнх хүмүүс зөвхөн хязгааргүй тэнгэр, эсвэл давалгаалах далай тэнгис, дөлгөөн нуур, аль эсвэл хоосон бичиг үсэг, номлол дундаас эрж хайдаг. Хүн төрөлхтний мөн чанарыг мэддэг ганц ч хүн байхгүй, тэр ч бүү хэл Миний доторх нууцын талаар ямар нэгэн зүйл хэлж чадах хүн ч байхгүй, тиймээс Би хүний боддог шигээр хамгийн өндөр стандартад хүрэхийг түүнээс гуйдаггүй.

Миний үгийн дунд уулс нуран унаж, ус сөрөн урсаж, хүн дуулгавартай болж, нуур зогсолтгүйгээр урсаж эхэлдэг. Хэдийгээр давалгаалах далайн давалгаа тэнгэр лүү ууртай тэмүүлдэг ч Миний үгийн дунд тийм далай нуурын гадаргуу мэт тогтуун болдог. Миний гарын өчүүхэн төдий хөдөлгөөнд хүчтэй шуурга сарнин замхарч, Надаас холдон хүний ертөнц амгалан байдалдаа эргэн орно. Гэвч Намайг хилэгнэх үед, уул нэн даруй дундуураа хуваагдаж, газар даруй доргин чичирч, ус нэн даруй хатаж, хүнийг гай гамшиг нэн даруй хүрээлдэг. Өөрийн уур хилэнгийнхээ улмаас, Би хүмүүсийн хашгираанд анхаарал тавьдаггүй, Миний уур ихсэж байгаа учир тэдний уйлаанд тусламж үзүүлдэггүй. Намайг тэнгэрт байхад, Намайг байгаагаас болж одод хэзээ ч сандралдаж байгаагүй. Оронд нь тэд өөрсдийн зүрх сэтгэлээ Миний төлөөх ажилд зориулдаг ба тиймээс Би тэдэнд илүү их гэрлийг хайрлаж, тэдгээрийг илүү тодоор гялалзуулдаг, ингэснээр тэд Миний төлөө илүү агуу алдрыг олж авдаг. Тэнгэр хэдий чинээ гэрэлтэй байна, доорх газар дэлхий төдий чинээ харанхуйлдаг; маш олон хүн Миний зохицуулалтыг тохиромжгүй хэмээн гомдоллосон, маш олон хүн Надаас урвахдаа хэрэглэх өөрийн хаанчлалыг байгуулж, харанхуй байдлыг өөрчлөхийн тулд Намайг орхисон. Гэхдээ өөрсдийн шийдвэрээр үүнийг хийж чадсан хэн байна вэ? Хэн өөрсдийн шийдвэртээ амжилттай байсан бэ? Хэн Миний гараар зохицуулсан зүйлийг өөрчилж чадах вэ? Хавар газар дэлхий даяар түгэх үед, Би дэлхий рүү нууцаар чимээгүйхнээр гэрэл илгээдэг, ингэснээр газар дэлхий дээр хүмүүс цэнгэг агаарыг агшин зуур мэдэрдэг. Гэсэн ч яг тэр мөчид Би хүний нүдийг харанхуйлдаг, ингэснээр тэр зөвхөн газар дээр бүрхсэн мананг хардаг бөгөөд бүх хүмүүс, бүхий л зүйлс бүдэг бадаг үзэгддэг. Хүмүүс ийнхүү шүүрс алдахаас өөр аргагүй байдаг: Яагаад гэрэл хэсэгхэн зуур үргэлжилдэг вэ? Яагаад Бурхан хүмүүст зөвхөн манан, будан өгдөг вэ? Хүмүүсийн цөхрөл дунд, манан даруй алга болно, гэвч хэсэг гэрлийг анзаарах үед нь Би тэдэн дээр аадар бороо оруулдаг ба тэднийг унтаж байхад аянга цахилгаан чихнийх нь хэнгэргийг хагалдаг. Цочирдсондоо болоод тэд аюулгүй газар бараадаж амжилгүй, бороонд цохиулдаг. Агшин зуур тэнгэрийн доорх бүхий л зүйл Миний уур хилэн дунд угаагдан цэвэрлэгддэг. Хүмүүс ширүүн борооны талаар гомдоллохоо болиод бүхий л хүнд хүндэтгэл төрж эхэлнэ. Энэхүү гэнэтийн ширүүн борооноос болж, хүмүүсийн ихэнх нь усан дахь цогцос болж, тэнгэрээс орсон усанд живдэг. Би бүхий л газрыг ажигладаг ба олон хүн сэргэж байгааг, олон хүн гэмшиж, олон хүн жижиг завиндаа суугаад усны эх сурвалж хайж байгааг, олон хүмүүс Надаас уучлал гуйн Надад бөхийж байгааг, олон хүмүүс гэрлийг харж, олон хүн Миний царайг харсаныг, олон хүн амьдрах зоригтой болж, дэлхий тэр аяараа өөрчлөгдсөн гэдгийг Би харсан. Энэхүү аадар борооны дараагаар бүхий л зүйл Миний оюун санаандаа дүрсэлсэн байдалд эргэн ирсэн ба дуулгаваргүй байхаа больсон. Удалгүй, бүхий л газар инээд хөөрөөр баясаж, газар сайгүй магтаалын уур амьсгал өрнөж, Миний алдаргүй газар хаа ч байхгүй байна. Миний мэргэн ухаан газар дэлхий дээр болоод сансар огторгуй даяар бий. Бүх зүйлийн дунд Миний мэргэн ухааны үр жимс байдаг, бүх хүмүүсийн дунд Миний мэргэн ухааны бүтээлүүд элбэг дэлбэг байдаг; бүх зүйл Миний хаанчлал дахь бүх зүйлтэй адил бөгөөд бүх хүмүүс бэлчээртээ байгаа хонь мэт Миний тэнгэрийн дор амар амгалан оршдог. Би бүх хүний дээр явж, хаа сайгүй харж байгаа. Ямар ч зүйл хуучин харагдахгүй, ямар ч хүн хуучин шигээ байхгүй. Би сэнтийдээ амарч, бүхий л орчлон ертөнцийг налдаг, бүхий л зүйл ариун байдлаа буцаан авсан учир Би бүрэн сэтгэл хангалуун болж, Би Сиондоо дахин нэгэнтээ амар тайван амьдарч чадах ба газар дээрх хүмүүс Миний удирдамж дор нам гүм, амар тайвнаар амьдрах болно. Бүх хүмүүс Миний гарт бүх зүйлийг удирдаж байгаа ба бүх хүмүүс өөрсдийн хуучин оюун ухаан болоод анхдагч дүр төрхөө эргүүлэн олж авсан; тэд тоосонд дарагдaхаа болих ба Миний хаанчлалд тэд хаш чулуу мэт цэвэр агаад дор бүрнээ хүний зүрх сэтгэлд орших ариун нэгнийхтэй адил царайтай байдаг, учир нь Миний хаанчлал хүмүүсийн дунд байгуулагдсан билээ.

1992 оны 3 дугаар сарын 14

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг Дөрөв дэх айлдвар Зургаа дахь айлдвар Найм дахь айлдвар Арав дахь айлдвар Арван нэг дэх айлдвар Арван хоёр дахь айлдвар Арван дөрөв дэх айлдвар Арван зургаа дахь айлдвар Арван найм дахь айлдвар Хорь дахь айлдвар Хорин нэг дэх айлдвар Хорин гурав дахь айлдвар Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй Шашны үйлчлэлийг төгсгөх Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой Төгс болсон хүмүүст өгөх амлалт Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой Шинэ эрин үеийн тушаал Мянган жилийн хаанчлал ирсэн Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой Долоон аянгын нижигнээн—хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм “Мянган жилийн хаанчлал ирсэн” тухай товч яриа Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг (гуравдугаар хэсэг) Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ Чи итгэлийн талаар юу мэдэх вэ? Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм Хуулийн эрин үе дэх ажил Нэршил болон ялгамж чанарын талаар (Нэгдүгээр хэсэг) Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Нэгдүгээр хэсэг) Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Хоёрдугаар хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Нэгдүгээр хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Нэгдүгээр хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Гуравдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт(Нэгдүгээр хэсэг) Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү? Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай Чи хэнд үнэнч вэ? Гурван Сануулга Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийндуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг Та нар өөрсдийн үйл хэргийг анхаарах хэрэгтэй Бурхан бол хүний амийн эх сурвалж юм Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна

0Хайлтын үр дүн