Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Ангилал

Төгс Хүчит Бурханы шинэхэн айлдварууд
Төгс Хүчит Бурханы айлдварууд (Бурханыг мэдэх зам)
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

Цаг хугацаа өнгөрч, нүд цавчихийн төдийд өнөөдөр ирсэн. Миний Сүнсний удирдамж заавар дор бүх хүн Миний гэрлийн дунд амьдардаг бөгөөд цаашид хэн ч өнгөрснийг бодохгүй, мөн өчигдөрт анхаарлаа хандуулахгүй. Хэн өнөө үед амьдарч байгаагүй вэ? Хэн хаанчлалд гайхалтай өдөр саруудыг өнгөрүүлээгүй вэ? Хэн нарны дор амьдарч байгаагүй вэ? Хэдийгээр хаанчлал хүмүүсийн дунд буучихсан байгаа ч үүний халуун дулааныг хэн ч үнэхээр мэдрээгүй; хүн үүний мөн чанарыг ойлгохгүйгээр зүгээр л гадна талаас нь ажиглан хардаг. Миний хаанчлал бий болох үед үүнээс болж хэн баясан хөөрөхгүй байх юм бэ? Газар дээрх улс орнууд үнэхээр зугтаж чадна гэж үү? Агуу улаан луу өөрийн заль мэхний ачаар үнэхээр зугтааж чадах уу? Миний захиргааны зарлиг орчлон ертөнцөөр зарлан тунхаглагдах ба тэдгээр нь Миний эрх мэдлийг бүх хүний дунд тогтоож, огторгуй даяар хэрэгжиж эхэлдэг; гэсэн хэдий ч хүн үүнийг хэзээ ч үнэхээр мэдээгүй. Миний захиргааны зарлиг орчлон ертөнцөд илчлэгдэх үе нь мөн газар дээрх Миний ажил бараг дуусах гэж байх үе юм. Би бүх хүний дунд ноёрхож, эрх мэдэл эзэмшиж байх үед болон Би бол цор ганц Бурхан Өөрөө юм хэмээн хүлээн зөвшөөрөгдөх үед Миний хаанчлал газар дээр бүрэн дүүрэн буух болно. Өнөөдөр бүх хүнд, шинэ зам дээрх шинэ эхлэл байгаа. Тэд шинэ амьдралыг эхэлсэн, гэвч тэнгэрийнхтэй адил газар дээрх амьдралыг хэн ч, хэзээ ч үнэхээр мэдэрч байгаагүй. Та нар үнэхээр Миний гэрлийн дунд амьдардаг уу? Та нар үнэхээр Миний үгэн дунд амьдардаг уу? Өөрсдийн хэтийн ирээдүйг боддоггүй хэн байна вэ? Өөрсдийн хувь заяанд түгшин зовдоггүй хэн байна вэ? Зовлон шаналлын далай дунд тэмцэлддэггүй хэн байна вэ? Өөрсдийгөө чөлөөлөхийг хүсдэггүй хэн байна вэ? Газар дээрх хүний шаргуу хөдөлмөрөөр, хаанчлалын ерөөлийг сольдог уу? Хүний бүх хүсэл хүссэнээр нь биелж болох уу? Би хаанчлалын үзэсгэлэнтэй байдлыг хүний өмнө нэгэнтээ харуулсан, гэсэн ч тэр үүнийг ердөө шуналтай нүдээр ширтсэн бөгөөд үүн рүү орохоор хэн ч үнэхээр эрмэлзээгүй. Би газар дээрх жинхэнэ нөхцөл байдлыг хүнд нэгэнтээ “мэдээлсэн”, гэвч тэр сонсохоос өөрийг хийгээгүй ба Миний амнаас гарсан үгийг зүрх сэтгэлээрээ хүлээн аваагүй; Би тэнгэр дэх учир байдлын талаар хүнд нэгэнтээ хэлсэн, гэсэн ч тэр Миний үгэнд гайхалтай үлгэр шиг хандаж, амаараа дүрсэлснийг минь чин сэтгэлээсээ хүлээн аваагүй. Өнөөдөр хаанчлалын дүр зураг хүмүүсийн дунд гялалздаг, гэвч хэн нэгэн үүнийг хайн “өндөр уул, тал хөндийг туулсан” бэ? Би яаруулаагүй бол хүн зүүднээсээ одоо ч сэрээгүй байх байсан. Газар дээрх амьдрал хүний сэтгэлийг үнэхээр татаж чадах уу? Хүүний зүрх сэтгэлд өндөр стандарт үнэхээр байхгүй юу?

Миний ардууд хэмээн Надаар урьдчилан тогтоогдсон хүмүүс нь Надад өөрсдийгөө зориулж, Надтай эв зохицолтойгоор амьдрах чадвартай. Миний нүдэнд тэд эрхэм нандин бөгөөд Миний хаанчлалд Намайг гэсэн хайраар гэрэлтэж байдаг. Өнөөдрийн хүмүүс дундаас хэн энэ нөхцөлийг биелүүлдэг вэ? Хэн Миний шаардлагуудад нийцэж чадах вэ? Миний шаардлагууд нь хүнд үнэхээр бэрхшээл учруулдаг уу? Би санаатайгаар түүнийг алдаа гаргахад хүргэдэг үү? Би бүх хүнд хүлээцтэй ханддаг ба тэдэнд давуу эрх олгодог. Гэсэн ч энэ нь зөвхөн Хятад дахь Миний ардуудад хамаарна. Би та нарыг дутуу үнэлдэг юм биш, мөн Би та нарыг нааштайгаар хардаг ч юм биш, харин Би та нарт жинхэнэ болон бодитоор хандаж байгаа юм. Хүмүүс гэр бүл эсвэл илүү өргөн хүрээний амьдралдаа аль алинд нь бүтэлгүйтэлтэй гарцаагүй тулгардаг. Гэсэн ч хэний зовлон зүдгүүр өөрсдийнх нь гараар зохицуулагддаг вэ? Хүн Намайг мэдэх чадваргүй. Түүнд Миний гадаад төрхийн талаар зарим нэг ойлголт байдаг хэдий ч Миний мөн чанарыг мэддэггүй; тэр идэж буй хоолныхоо орцыг мэддэггүй. Хэн Миний зүрх сэтгэлийг анхааралтайгаар ухамсарлаж чадах вэ? Хэн Миний өмнө Миний хүслийг үнэхээр ойлгож чадах вэ? Намайг газар дээр бууж ирэхэд энэ нь харанхуйд бүрхэгдсэн бөгөөд хүн “унтаж байдаг.” Би бүх газраар алхдаг ба Миний хардаг бүхэн урагдаж, ноорсон, харж тэвчихийн аргагүй байдаг. Хүн зүгээр л зугаацаж цэнгэх дуртай бөгөөд “гадаад ертөнцийн зүйлүүдийг” анхаарах хүсэлгүй мэт байдаг. Бүх хүнд мэдэгдэлгүйгээр Би газар дэлхийг бүхэлд нь ажигладаг боловч амиар дүүрсэн газар хаа ч байхгүйг хардаг. Тэр даруйдаа Би гэрэл болон дулаанаа илгээж, гурав дахь тэнгэрээс газар дэлхийг хардаг. Хэдийгээр гэрэл газар дээр тусаж, дулаан тархдаг ч, зөвхөн гэрэл болоод дулаан л баярлан хөөрч байгаа мэт санагддаг; тав тухтайгаар наргиж буй хүмүүсийн доторх юуг ч тэд хөдөлгөдөггүй. Үүнийг хараад Би Өөрийн бэлтгэсэн “савааг” хүмүүсийн дунд нэн даруй хайрладаг. Саваа буухад гэрэл болон дулаан аажмаар арилж, газар дэлхий нэн даруй зэлүүд, харанхуй болдог ба харанхуйгаас болж, зугаа цэнгэлээ үргэлжлүүлэхийн тулд хүн боломжийг ашигладаг. Миний саваа ирж буй талаар хүнд өчүүхэн төдий мэдрэмж байх боловч тэр хариу үйлдэл үзүүлдэггүй, газар дээрх ерөөлөө үргэлжлүүлэн эдэлсээр байдаг. Дараа нь Миний ам бүх хүний гэсгээлтийг тунхагладаг бөгөөд орчлон ертөнц даяарх хүмүүсийг доош харан загалмайд цовдолдог. Миний гэсгээлт ирэх үед уул нурах, газар хуваагдах дуу чимээ нь хүнийг чичрүүлнэ. Цочин сэрээд тэр айж, гайхан балмагдаж, зугтаахыг хүсдэг ч энэ нь аль хэдийн оройтсон. Миний гэсгээлт буухад Миний хаанчлал газар дээр буун ирдэг ба бүх улс орнууд бут цохигдож, ардаа юу ч орхилгүйгээр, ул мөргүй алга болдог.

Өдөр бүр Би орчлон ертөнцийн царайг хардаг ба өдөр бүр Би хүмүүсийн дунд Өөрийн шинэ ажлыг хийдэг. Гэсэн ч хүмүүс бүгдээрээ “амь биеэ үл хайрлан ажилладаг” ба хэн ч Миний ажлын хөгжил хөдөлгөөнд анхаарлаа хандуулдаггүй, эсвэл өөрсдөөс нь давсан зүйлсийн төлөв байдлыг анзаардаггүй. Энэ нь, хүмүүс өөрсдийн бүтээсэн шинэ тэнгэр, шинэ газарт амьдарч, хэнийг ч хөндлөнгөөс оролцуулахыг хүсдэггүй мэт байдаг. Тэд бүгд өөрсдийгөө зугаацуулах ажил эрхэлж, “биеийн тамирын дасгалаа” хийнгээ бүгд өөрсдийгөө бахдан биширдэг. Миний орон зай хүний зүрх сэтгэлд үнэхээр огтхон ч байхгүй юу? Би үнэхээр хүний зүрх сэтгэлийн Захирагч байх чадваргүй юу? Хүний сүнс үнэхээр түүнийг орхисон юм уу? Миний амнаас гарах үгийг хэн байнга анхааралтайгаар эргэцүүлсэн бэ? Миний зүрх сэтгэлийн хүслийг хэн ер нь ухамсарласан бэ? Хүний зүрх сэтгэл үнэхээр өөр бусад зүйлд автсан гэж үү? Хүмүүс рүү хашхирсан цаг үе Надад олон байсан, гэвч хэзээ нэгэн цагт хэн нэгэн өрөвдсөн үү? Хэн нэгэн ер нь хүн чанартайгаар амьдарч байсан уу? Хүн махан биетэй амьдардаг боловч хүн чанаргүй юм. Тэр амьтны ертөнцөд төрсөн үү? Эсвэл тэр тэнгэрт төрж, бурханлаг чанарыг эзэмшсэн үү? Би хүнд Өөрийн шаардлагыг тавьдаг, гэсэн ч тэр Миний үгийг ойлгоогүй мэт, Би түүний хувьд ойртохын аргагүй ер бусын амьтан, харийн хүн мэт байдаг. Би хүнд маш олон удаа урам хугарсан, түүний муу гүйцэтгэлээс болж Би маш олон удаа уурлан хилэгнэсэн, түүний сул доройгоос болж Би маш олон удаа цөхөрсөн. Яагаад Би хүний зүрх сэтгэл дэх сүнслэг мэдрэмжийг сэргээдэггүй вэ? Яагаад Би хүний зүрх сэтгэл дэх хайрыг өдөөдөггүй вэ? Хүн яагаад Намайг нүдний цэцгий шигээ үзэхийг хүсэхгүй байна вэ? Хүний зүрх сэтгэл өөрийнх нь биш гэж үү? Түүний сүнсэнд өөр зарим зүйл байраа эзэлсэн үү? Яагаад хүн тасралтгүй уйлан гасалдаг вэ? Яагаад тэр уйтгартай байдаг вэ? Уй гашуутай байх үедээ тэр яагаад Миний оршин тогтнолыг үл тоодог вэ? Би түүнийг шархлуулсан уу? Би санаатайгаар түүнийг хаясан уу?

Миний нүдэнд хүн бол бүх зүйлийн захирагч юм. Би, уулан дээрх өвс ургамал, ой доторх амьтад, усан дахь загас зэрэг газар дээрх бүх зүйлийг удирдахыг зөвшөөрч хүнд багагүй хэмжээний эрх мэдэл өгсөн. Гэсэн ч үүнд баярлахын оронд хүн түгшүүрт автсан. Түүний бүхий л амьдрал нь шаналгаатай, яарч сандарсан, хоосон байдалд зугаа цэнгэл нэмсэн зүйл болсон ба бүхий л амьдралд нь ямар ч шинэ ололт, бүтээл байхгүй. Хэн ч энэ хоосон хөндий амьдралаас өөрийгөө чөлөөлж чадахгүй, хэн ч амьдралын утга учрыг олж илрүүлээгүй, хэн ч жинхэнэ амьдралыг туулаагүй. Хэдийгээр өнөөгийн хүмүүс бүгд Миний цацарсан гэрлийн дор амьдардаг ч тэнгэр дэх амьдралын талаар юу ч мэдэхгүй. Хэрвээ Би хүнд өршөөнгүй ханддаггүй, хүн төрөлхтөнийг авардаггүй бол бүх хүн дэмий ирж, газар дээрх амьдрал нь утга учиргүй болж, тэд бахархах зүйл юу ч үгүйгээр дэмий явж одох болно. Бүх шашин, нийгмийн хүрээ, улс үндэстэн, шашны урсгал болгоны хүмүүс бүгдээрээ газар дээрх хоосон байдлыг мэднэ, тэгээд тэд бүгдээрээ Намайг эрж хайж, Намайг эргэн ирэхийг хүлээдэг—гэсэн ч Намайг ирэх үед хэн Намайг таних чадвартай вэ? Би бүх зүйлийг бий болгосон, Би хүн төрөлхтнийг бүтээсэн бөгөөд өнөөдөр Би хүмүүсийн дунд бууж ирсэн. Гэсэн хэдий ч хүн Намайг няцааж, Надаас өшөө авдаг. Хүний төлөө Миний хийдэг ажил түүнд хэрэггүй гэж үү? Би үнэхээр хүнийг сэтгэл хангалуун байлгах чадваргүй юу? Яагаад хүн Намайг голдог вэ? Яагаад хүн Надад маш хүйтэн, хайхрамжгүй ханддаг вэ? Газар дэлхий яагаад үхдлүүдээр бүрхэгдсэн бэ? Хүний төлөө Миний бүтээсэн ертөнцийн байдал үнэхээр энэ гэж үү? Би хүнд юутай ч харьцуулшгүй баялгийг өгсөн байхад тэр яагаад Надад эргүүлээд хоосон гараа өгдөг вэ? Яагаад хүн Намайг үнэхээр хайрладаггүй вэ? Тэр яагаад хэзээ ч Миний өмнө ирдэггүй вэ? Миний бүх үг үнэхээр хий дэмий байсан юм уу? Миний үг усны уур шиг алга болсон уу? Хүн яагаад Надтай хамтран ажиллах дургүй байдаг вэ? Миний өдөр ирэх нь үнэхээр хүний үхэх мөч байх юм уу? Миний хаанчлал бий болсон үед Би үнэхээр хүнийг устгаж чадах уу? Миний бүхий л удирдлагын төлөвлөгөөний туршид яагаад хэн ч Миний хүслийг ойлгож байгаагүй вэ? Миний амнаас гарсан айлдваруудыг нандигнахын оронд хүн яагаад тэдгээрийг зэвүүцэж, голдог вэ? Би хэнийг ч ялладаггүй, харин зүгээр л хүмүүсийг тайвшруулж, тэднийг өөрсдийгөө эргэцүүлэх ажил хийхэд хүргэдэг.

1992 оны 3 дугаар сарын 27

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Дөрөв дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Долоо дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Найм дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван нэг дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван хоёр дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван гурав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван дөрөв дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван тав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван долоо дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван найм дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорь дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин нэг дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин хоёр дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин гурав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин дөрөв дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин тав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин долоо дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин найм дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин ес дэх айлдвар Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь Итгэгчид ямар үзэл бодолтой байх учиртай вэ Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй Шашны үйлчлэлийг хориглох ёстой Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой Төгс болсон хүмүүст өгөх амлалт Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ Шинэ эрин үеийн тушаал Мянган жилийн хаанчлал ирсэн Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой Долоон аянгын нижигнээн—хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм (Нэгдүгээр хэсэг) Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм “Мянган жилийн хаанчлал ирсэн” тухай товч яриа БУРХАНЫГ МЭДДЭГ ХҮМҮҮС Л БУРХАНД ГЭРЧЛЭЛ ХИЙЖ ЧАДНА Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (дөрөвдүгээр хэсэн) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр(Нэгдүгээр хэсэг) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг ПЕТРИЙН ТУРШЛАГА: ГЭСГЭЭЛТ, ШҮҮЛТИЙН ТАЛААРХ ТҮҮНИЙ МЭДЛЭГ (Гуравдугаар хэсэг) Чи өөрийн ирээдүйн үүрэгт яаж хандах тухай Бурханы тухайд чиний ойлголт юу вэ Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ Чи итгэлийн талаар юу мэдэх вэ? Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм Хуулийн эрин үе дэх ажил НЭРШИЛ БОЛОН ЯЛГАМЖ ЧАНАРЫН ТАЛААР (Нэгдүгээр хэсэг) Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна БИЕ МАХБОДТОЙ БОЛСОН БУРХАНЫ ҮЙЛЧЛЭЛ БА ХҮНИЙ ҮҮРГИЙН ХООРОНДЫН ЯЛГАА Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Нэгдүгээр хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Хоёрдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Нэгдүгээр хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Гуравдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт(Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт (Хоёрдугаар хэсэг) Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Нэгдүгээр хэсэг) Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Хоёрдугаар хэсэг) Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү? Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай Чи хэнд үнэнч вэ? Гурван Сануулга Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал ГАЗАР ДЭЭРХ БУРХАНЫГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийндуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг Та нар өөрсдийн үйл хэргийг анхаарах хэрэгтэй Бурхан бол хүний амийн эх сурвалж юм Төгс Хүчит Бурханы санаа алдалт Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна Хаанчлалын эрин үе бол Үгийн эрин үе юм (Хоёрдугаар хэсэг) Нэршил болон ялгамж чанарын талаар (Хоёрдугаар хэсэг) БУРХАН БОЛ БҮХ БҮТЭЭЛИЙН ЭЗЭН Гурвал оршин байдаг уу? ПЕТРИЙН ТУРШЛАГА: ГЭСГЭЭЛТ, ШҮҮЛТИЙН ТАЛААРХ ТҮҮНИЙ МЭДЛЭГ (Хоёрдугаар хэсэг) ПЕТРИЙН ТУРШЛАГА: ГЭСГЭЭЛТ, ШҮҮЛТИЙН ТАЛААРХ ТҮҮНИЙ МЭДЛЭГ (Нэгдүгээр хэсэг)

0Хайлтын үр дүн