Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Ангилал

Recital-latest-expression
Үг нь махбодоор илэрсэн (Үргэлжлэл)
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

Миний дуу хоолой хадаж, Миний нүд галаар зурсхийн Би газар дэлхийг бүхэлд нь харж, хорвоо ертөнцийг тэр аяар нь ажиглана. Бүх хүн төрөлхтөн Надад залбирч, Над руу харж, Надаас уур хилэнгээ зогсоохыг гуйж, дахин Миний эсрэг тэрслэхгүй гэж тангараглаж байна. Гэхдээ энэ нь өнгөрсөн үе байхаа больсон; энэ нь одоо үе юм. Хэн Миний хүслийг эргүүлж чадах билээ? Мэдээж хүний зүрх сэтгэл доторх гуйлт, эсвэл тэдний аман дахь үгс биш биз дээ? Надаас болоогүй бол хэн одоог хүртэл амьд үлдэж чадах билээ? Миний амнаас унах үггүйгээр хэн амьд үлдэж чадах билээ? Миний ажигч нүдний дор оршдоггүй хэн байх билээ? Намайг Өөрийн шинэ ажлыг бүх газар дэлхий дээр гүйцэтгэхэд хэн үүнээс зугтаж чадах вэ? Уулс хэчнээн өндөр байлаа ч өөрийн өндрөөрөө түүнийг халхалж чадах уу? Ус мөрөн хэдий өргөн уудам байлаа ч үүнийг эсэргүүцэж чадах уу? Өөрийнхөө төлөвлөгөөгөөр Би ямар ч зүйлийг зүгээр явуулахгүй, мөн ямар ч хүн эсвэл ямар ч зүйл Миний гараас бултаж чадахгүй. Өнөөдөр, Миний ариун нэр хүн төрөлхтөн даяар дуурсагдаж, Миний эсрэг үгс ч хүн төрөлхтний дунд нэмэгдэж, газар дээрх Миний оршихуйн талаарх түүх домог хүн төрөлхтөн даяар тархжээ. Хүмүүс Миний талаар шүүлт хийхийг Би тэвчихгүй, мөн Миний биеийг хуваахыг ч тэвчихгүй, тэр ч байтугай Намайг хараан зүхэхийг нь тэвчихгүй. Яагаад гэвэл тэр хэзээ ч Намайг үнэхээр мэдээгүй, хүн үргэлж Намайг эсэргүүцэж, хууран мэхэлсэн ба Миний сүнсийг нандигнаж эсвэл Миний үгсийг үнэлж чадаагүй. Түүний бүхий л үйлс болоод үйлдлүүдийнх нь төлөө мөн Над руу чиглэсэн хандлагынх нь төлөө цаг нь болоход Би хүнд “шагнал” өгдөг. Тэгэхээр хүмүүс шагналд нүдээ унагадаг, гэтэл нэг нь ч өөрийгөө золиослох ажил хийж байгаагүй. Хүн төрөлхтөн амь бие хайргүй зүтгэхийг хүсдэггүй, гэхдээ зүгээр авч болох шагналд тэд баярладаг. Петр Миний өмнө өөрийгөө зориулсан боловч энэ нь маргаашийн шагналын төлөө байгаагүй, харин өнөөдрийн мэдлэгийн төлөө байсан. Хүн төрөлхтөн хэзээ ч Надтай үнэнчээр холбогддоггүй, харин ч дахин дахин өнгөц байдлаар Надтай харьцаж, Миний зөвшөөрлийг хялбархнаар олж авах тухай боддог. Би хүний зүрх сэтгэлийн гүн рүү харсан, тэгээд Би хамгийн гүнд нь байх “ихээхэн баялагтай уурхайг” ухаж гаргасан ба энэ талаар хүн өөрөө хүртэл хараахан мэддэггүй боловч Би шинээр олж мэдсэн юм. Иймээс “материаллаг нотлох баримт” харах үедээ л хүмүүс, хуурамч дүр үзүүлэн өөрсдийгөө дорд үздэгээ больж, бузар муухай байдлаа хүлээн зөвшөөрч, өөрсдийн гарыг сунгадаг. Хүмүүсийн дунд хүн төрөлхтний зугаа цэнгэлийн төлөө хийх маш олон шинэ, шинэлэг зүйлс Намайг “гарган авахыг” хүлээж байдаг. Би хүний чадваргүй байдлаас болоод ажлаа зогсоохгүй, харин анхны төлөвлөгөөнийхөө дагуу түүнийг сэлбэж, түүнийг арчилж байдаг. Хүн яг л жимсний модтой ижил: Тайрч тэгшлэхгүй бол үр жимсээ ургуулж чадахгүй, эцэст нь хүний хардаг бүхэн бол ямар ч жимс газарт эс унагах хатсан навчис болон мөчрүүд байх болно.

Би Өөрийн хаант улсын “дотоод өрөөг” өдрөөс өдөрт чимэглэснээр хэн ч хэзээ нэгэн цагт гэнэт Миний ажлыг тасалдуулж Миний “ажлын өрөө” рүү нэвтрэхгүй болгоно. Бүх хүн төрөлхтөн “ажлаас халагдаж”, “байр сууриа алдаж” тэгснээр амьдралдаа мухардалд ороод, Сатаны булаан эзэлсэн “цөл” рүү унаж ч магадгүй гэдгээс эмээсэндээ Надтай хамтран ажиллахын төлөө хамаг байдгаараа хичээж байна. Хүний айдсын улмаас Би түүнийг өдөр болгон тайтгаруулж, түүнд өдөр бүр хайрыг мэдрүүлж, өдөр тутмын амьдралд нь зааварчилгаа өгч байдаг. Хүн төрөлхтөн бүгдээрээ дөнгөж төрсөн нялх хүүхэд шиг байдаг; сүү өгөхгүй л бол тэд энэ дэлхийг орхиж, дахин харагдахаа болино. Хүн төрөлхтний гуйлтын дунд Би хүний ертөнцөд ирж, тэр даруйдаа хүн төрөлхтөн гэрэл гэгээтэй ертөнцөд амьдарч, дахиж “өрөөнд” хашигдан диваажин руу залбиран хашхирахгүй болдог. Тэд Намайг харангуутаа л шууд өөрсдийн зүрх сэтгэлд хадгалагдаж байсан “гомдлоо” тайлан, Миний өмнө амаа ангайж, Надаас өөрсдөд нь хоол унд өгөхийг гуйна. Гэхдээ дараа нь “тэдний айдас багасаж, тайван байдалд орж”, Надаас юу ч гуйхаа байдаг, харин гүн нойронд автаж эсвэл Миний оршин тогтнолыг үгүйсгэн өөрсдийн хэрэг явдлыг анхаарч эхэлдэг. “Сэтгэл хөдлөл”-гүй хүмүүс өөрсдийнхөө “шударга ёсыг” Надад хэрхэн хэрэгжүүлдэг нь хүн төрөлхтний “орхин явснаас” тодорхой харагддаг. Тиймээс хүнийг тааламжгүй талаас нь хараад Би чимээгүйхэн одож, дахиж түүний чин сэтгэлийн гуйлтанд нь хурдан ирэхгүй. Өөрт нь ч мэдэгдэхгүйгээр хүний зовлон өдрөөс өдөрт ихсэж байдаг, тиймээс өөрсдийнхөө хүнд хүчир ажил дунд Миний оршин тогтнолыг гэнэт мэдэх үедээ тэр цөхрөлтгүйгээр энгэрээс минь зуурч, Намайг өөрийн гэрт зочин мэт оруулдаг. Гэхдээ тэр Надад зориулан тансаг сайхан хоол бэлдэн барьлаа ч хэзээ ч Намайг өөрийнхөө гэр бүлийн нэг гэж авч үздэггүй, үүний оронд хариугүй бага тусламж авахын тулд Надтай зочин мэт харьцдаг. Тиймээс энэ үед хүмүүс өөрсдийн хөөрхийлөлтэй байдлыг шуудхан Миний өмнө үзүүлж, Миний “гарын үсгийг” авна гэж найддаг ба яг л өөрийнх нь ажилд зээл хэрэг болсон нэгэн шиг тэр бүхий л чадлаараа Намайг үнэмшүүлэхийг оролддог. Би хүний дохио зангаа, үйл хөдлөл бүрээс хүний цаад зэрмэгхэн санааг ч алдалгүй барьж авдаг: ийм байтал тэр Намайг хүний нүүрний илэрхийллийн ард нуугдсан санаархлыг хэрхэн уншихыг мэддэггүй эсвэл үгнийх нь ард юу нуугдаж байгааг мэддэггүй аль эсвэл хүний зүрх сэтгэлийн гүнийг хэрхэн харахаа мэддэггүй гэж боддог. Тэгээд хүн Намайг өөрт тохиолдсон бүх зүйлсээр нэг нэгэнгүй ямар ч алдаа дутагдалгүйгээр ярьж орхисныхоо дараа Миний өмнө өөрийн хүсэлтийг тавьдаг. Би хүний үйлдэл бүрийг үзэн яддаг. Хүн төрөлхтөн Миний эсрэг санаатайгаар дайсагнаж, зориудаар Миний уур хилэнг татаж байгаа мэт хүн төрөлхтний дундаас Надад хайрлагдахаар ажил хийсэн нэг ч хүн байхгүй: Тэд бүгд Миний өмнө урагш хойш алхалж, Миний нүдний өмнө өөрсдийн хүслийг өөгшүүлдэг. Хүн төрөлхтөн дунд Миний төлөө оршин тогтнодог нэг ч хүн байхгүй ба иймд бүх хүн төрөлхтний амьдрал нь үнэ цэнэгүй, утга учиргүй, иймд хүн төрөлхтөн дэмий хоосон амьдарч байна. Гэсэн хэдий ч хүн төрөлхтөн сэрэхээс татгалзаж, дэмий хоосон байдалдаа цөхрөлтгүй үргэлжлүүлж, Миний эсрэг тэрсэлсээр байдаг.

Давж туулсан шалгалт бүхэндээ хүн төрөлхтөн Намайг нэг ч удаа баярлуулаагүй. Өөрсдийн харгис хорт шударга бусаас болж хүн төрөлхтөн Миний нэрэнд гэрчлэл хийхээр зорьдоггүй; оронд нь Миний хоолыг идэх зуураа “өөр замаар гүйдэг”. Хүмүүсийн зүрх сэтгэл бүрэн Над руу эргээгүй учраас Сатан түүнийг яр шарханд нэрвэгдэж, бохир заваанд баригдтал нь гишгэлдэг. Гэвч хүмүүс өөрсдийнх нь дүр төрх ямар үзэшгүй муухай болсныг анзаарахгүй хэвээр: Тэд Миний ардуур Сатаныг шүтсэн хэвээр. Энэ шалтгаанаар Би уур хилэнтэйгээр хүнийг ёроолгүй гүнд хаяж, түүнийг өөрийгөө хэзээ ч чөлөөлж чадахааргүй болгоно. Өрөвдөлтэй уйлаан дундаа ч хүн өөрийн оюун санааг шинэчлэхийг хүсэхгүй, эцсээ хүртэл Намайг эсэргүүцэх санаа өвөрлөж, Миний уур хилэнг санаатайгаар өдөөдөг. Түүний хийсэн зүйлийн дагуу Би түүнтэй нүгэлтэн шиг харьцаж халуун дулаанаар хүлээж авахаас татгалзана. Анхнаасаа тэнгэрэлч нар хувирашгүй сэтгэлээр амсхийлгүй Надад үйлчилж, дуулгавартай байж ирсэн, харин хүн Надаас биш, Сатанаас төрсөн мэт үргэлж яг эсрэгээр нь хийдэг. Тэнгэрэлчүүд өөр өөрийн зохих байрандаа бүгд Надад өөрсдийн чин үнэнч зүтгэлээ өргөн барьдаг; Сатаны хүчний нөлөөнд авталгүй, тэд зөвхөн өөрсдийн үүргийг бүрэн биелүүлэхийн төлөө чармайдаг. Тэнгэрэлч нараар услуулан хариулагдаж Миний хөвгүүд болон ардууд эрүүл саруул өсөн торнидог, тэдний дунд сул дорой нэг ч хүн байхгүй. Энэ бол Миний хийж байгаа зүйл бөгөөд Миний гайхамшиг юм. Их буу удаа дараалан галлаж Миний хаанчлалын шав тавигдсаныг тэмдэглэхэд, тэнгэрэлч нар хэмнэлтэйгээр алхлан, Миний индэрийн өмнө ирж, Миний өмнө мэдүүлгээ өргөнө, учир нь тэдний зүрх сэтгэл бузар хольц, хуурамч шүтээнээс ангид бөгөөд Миний байцаалтаас зугтдаггүй.

Хар салхины давалгаанд тэнгэр агшин зуур бууж ирээд бүхий л хүн төрөлхтний амьсгааг боогдуулахад тэд дахиж Намайг өөрсдийнхөө хүссэнээр дуудаж чадахгүй. Ѳөрийн мэдэлгүйгээр бүх хүн төрөлхтөн сүйрнэ. Модод салхинд нааш цааш ганхаж, үе үе мөчрүүдийн хугарах чимээ сонсогдож, бүх гандаж хатсан навчис цааш үлээгдэн туугдана. Газар дэлхий гэнэт эзгүйрэн хоосорч хүмүүс бие биеэ чанга тэврэн, юу юугүй тэдний биеийг нэрвэх намар цагийг даган ирэх гай гамшгийг тогтоон барих гэж хичээнэ. Толгод дээр шувууд уй гашуугаа хэн нэгэнд донгодох мэт нааш цааш нисэж; чөмөг царцам, үс арзайлгам дуугаар уулын агуйд арслан архирч хүмүүсийг айлган, хүн төрөлхтний төгсгөлийг ёрлосон муу ёрын мэдрэмж байгаа мэт байдаг. Тэднийг шийдвэрлэхийг минь хүлээхийг хүсэхгүйгээр бүх хүмүүс тэнгэр дэх Захирагч Эзэнд чимээгүйхэн залбирдаг. Гэвч бяцхан горхины усны урсах чимээ яаж догшин салхийг хаах билээ? Яаж энэ догшин салхи хүмүүсийн гуйх чимээнээр гэнэт зогсох билээ? Аянгын дууны зүрх сэтгэлд орших уур хилэн хүмүүсийн хулчгар байдлаас болж яаж намдах билээ? Хүн салхинд нааш цааш ганхдаг; тэрээр борооноос өөрийгөө халхлахын тулд нааш цааш гүйдэг; мөн Миний уур хилэн дор хүн төрөлхтөн дагжин чичирч, Би цээж рүү нь цаг үргэлжид чиглэсэн бууны хошуу мэт, тэр Миний дайсан, гэхдээ бас Миний найз ч юм шиг биед нь гараа хүргэхвий гэхээс асар их айдаг. Хүн хэзээ ч Миний түүнд хандаж ирсэн чин санаа зорилгыг илрүүлж, Миний чин зорилгыг хэзээ ч ойлгож байгаагүй, тиймээс өөрийн мэдэлгүйгээр Надад халдаж, Надтай тэрсэлдэг, гэсэн атлаа санамсаргүйгээр Миний хайрыг мөн үзсэн. Миний уур хилэн дундаас Миний царайг харна гэдэг хүний хувьд хэцүү. Би өөрийн уур хилэнгийн хар үүлэнд далдлагдаж, тэнгэрийн аянгын дуун дунд, бүх орчлон ертөнц дээрээс өөрийн өршөөлийг хүнд илгээхээр зогсож байна. Хүн Намайг мэддэггүй учраас Би түүнийг Миний санаа зорилгыг ойлгоогүйнх нь төлөө гэсгээдэггүй. Хүмүүсийн нүдээр бол Би Өөрийн уур хилэнг үе үе гаргаж, инээмсэглэлээ үе үе харуулж байгаа харагддаг, гэвч Намайг харах үедээ ч гэсэн тэр Миний зан чанарыг бүхэлд нь хэзээ ч хараагүй, хэтэрхий мэдрэмжгүй хөшүүн болсон тул одоо ч гэсэн тэр эвэр бүрээний баясгалант дууг сонсох чадваргүй хэвээр байдаг. Яг л Миний дүр төрх хүний ой дурсамжид, Миний бие хэлбэр түүний бодолд байгаа мэт. Хүмүүсийн тархи хэтэрхий үгүйрч хоосорсон болохоор хүн төрөлхтний хөгжлийн явцад Намайг үнэхээр харсан нэг ч хүн байгаагүй. Хүн Намайг задлан шинжилсэн боловч хүн төрөлхтний шинжлэх ухаан хэтэрхий хоцрогдмол тул, одоог хүртэл эрдэм шинжилгээний судалгаа нь шийдвэрлэх үр дүнд хүрээгүй. Тиймээс “Миний дүр төрх”-ийн тухай сэдэв үргэлж юу ч үгүй хоосон хэвээр байсаар ирсэн бөгөөд энэ хоосон зайг нөхөж, дэлхийн амжилтуудыг эвдэх нэг ч хүн байгаагүй, учир нь хүн төрөлхтөн одоо ч бат зогсож чадаж байна гэдэг нь хэдийнээ асар золгүй явдлын дундах хэмжээлшгүй их тайтгарал юм.

1992 оны 3 дугаар сарын 23

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг Дөрөв дэх айлдвар Зургаа дахь айлдвар Найм дахь айлдвар Арав дахь айлдвар Арван нэг дэх айлдвар Арван хоёр дахь айлдвар Арван дөрөв дэх айлдвар Арван зургаа дахь айлдвар Арван найм дахь айлдвар Хорь дахь айлдвар Хорин нэг дэх айлдвар Хорин гурав дахь айлдвар Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй Шашны үйлчлэлийг төгсгөх Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой Төгс болсон хүмүүст өгөх амлалт Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой Шинэ эрин үеийн тушаал Мянган жилийн хаанчлал ирсэн Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой Долоон аянгын нижигнээн—хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм “Мянган жилийн хаанчлал ирсэн” тухай товч яриа Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг (гуравдугаар хэсэг) Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ Чи итгэлийн талаар юу мэдэх вэ? Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм Хуулийн эрин үе дэх ажил Нэршил болон ялгамж чанарын талаар (Нэгдүгээр хэсэг) Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Нэгдүгээр хэсэг) Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Хоёрдугаар хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Нэгдүгээр хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Нэгдүгээр хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Гуравдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт(Нэгдүгээр хэсэг) Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү? Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай Чи хэнд үнэнч вэ? Гурван Сануулга Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийндуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг Та нар өөрсдийн үйл хэргийг анхаарах хэрэгтэй Бурхан бол хүний амийн эх сурвалж юм Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна

0Хайлтын үр дүн