Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Ангилал

Төгс Хүчит Бурханы шинэхэн айлдварууд
Төгс Хүчит Бурханы айлдварууд (Бурханыг мэдэх зам)
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

34. Бат бөх тогтсон “үндэстний соёл уламжлал” ба “оюун санааны төлөв” нь хүний ариун, томоогүй цайлган сүнсэнд аль хэдийн сүүдрээ тусгасан ба тэдгээр нь хүний сэтгэл рүү өчүүхэн ч “хүн чанаргүйгээр”, өөрийн мэдрэмжээ алдсан мэт хайр найргүй дайран довтолсон. Эдгээр чөтгөрүүдийн арга барил нь туйлын харгис бөгөөд “боловсрол” болон “хүмүүжил” нь диаволын хааны хүнийг алдаг уламжлалт арга болсон мэт байдаг; өөрийн “гүн гүнзгий сургаалыг” ашиглан өөрийн муухай сэтгэлээ бүрэн халхалж, хүний итгэлийг олохын тулд хонины арьс нөмөрч, дараа нь хүнийг бүрмөсөн залгихын тулд түүний унтаж байх үеийг ашигладаг. Хөөрхий хүн төрөлхтөн—тэдний өссөн газар нь диаволын нутаг бөгөөд тэднийг өсгөсөн нэгэн нь үнэндээ тэднийг хорлодог дайсан гэдгийг тэд хэрхэн мэдэх билээ. Гэсэн ч хүн огтхон ч сэрээгүй; өөрийн өлсгөлөн болон цангааг тайлсныхаа дараа тэр түүнийг өдий хүргэсэн эцэг эхийнхээ “сайхан сэтгэлийн” ачийг хариулахаар бэлтгэдэг. Хүн ийм л байдаг. Өнөөдөр, түүнийг өсгөсөн “хаан” бол түүний дайсан гэдгийг тэр одоо ч мэддэггүй. Газар дэлхийд үхсэн хүмүүсийн яс хөглөрч, диавол солиотой мэт зогсолтгүй баясан цэнгэдэг ба “тамд” хүний махан биеийг ховдоглон идэж, хүний араг ястай булш хуваалцан, сүүлчийн үлдэгдсэн ноорхой хүмүүсийг ч идэхээр дэмий оролдохоо үргэлжлүүлдэг. Гэсэн ч хүн үүнийг хэзээд мэддэггүй ба диаволыг хэзээ ч дайснаа гэж үзээгүй, харин үүний оронд бүх зүрх сэтгэлээрээ түүнд үйлчилдэг. Тийм завхарсан хүмүүс нь зүгээр л Бурханыг мэдэх чадваргүй. Бурханы хувьд бие махбодтой болж, тэдний дунд ирж, Өөрийн авралын бүх ажлыг хэрэгжүүлэх нь амархан гэж үү? Үхэгсдийн оронд аль хэдийн автсан хүн Бурханы шаардлагад нийцэж хэрхэн чадах юм бэ?

35. Бурхан хүн төрөлхтний ажлын төлөө олон нойргүй шөнийг туулсан. Хамгийн дээд өндрөөс хамгийн доод төвшин хүртэл, Өөрийн өдөр хоногийг хүнтэй хамт өнгөрүүлэхийн тулд Тэр хүний амьдардаг амьдын там руу бууж очсон ба хүмүүсийн дундах ядруу байдалд хэзээ ч гомдоллоогүй, дуулгаваргүй байдлынх нь төлөө хүнийг хэзээ ч зэмлээгүй харин Өөрийн ажлыг биечлэн хийхдээ Тэр асар их доромжлолыг амссан юм. Бурхан хэрхэн тамд харъяалагдах билээ? Тэр Өөрийн амьдралыг хэрхэн тамд өнгөрөөх билээ? Гэхдээ бүх хүн төрөлхтний төлөө, ингэснээр бүхий л хүн төрөлхтөн амар амгаланг илүү хурдан олох учраас Тэр газар дээр ирэхдээ доромжлолыг тэвчиж, шударга бус явдлыг амссан бөгөөд хүнийг аврахын тулд “там” болон “Үхэгсдийн орон” руу, барын үүр лүү биечлэн орсон. Хүн яаж Бурханыг эсэргүүцэх эрхтэй байх юм бэ? Бурханы талаар дахин нэг удаа гомдоллох ямар шалтгаан түүнд байгаа юм бэ? Бурханыг дахин харах зориг түүнд яаж байх юм бэ? Тэнгэрийн Бурхан энэ хамгийн бузар заваан гажигтай газарт ирсэн бөгөөд Өөрийн гомдол дургүйцлийг хэзээ ч гаргаагүй буюу хүний талаар гомдоллоогүй, харин үүний оронд хүний бусниулалт,[27] дарлалыг чимээгүйхэн хүлээн зөвшөөрдөг. Хүний бодлогогүй шаардлагыг Тэр хэзээ ч няцааж байгаагүй, Тэр хүнээс хэтэрхий их зүйл хэзээ ч шаардаж байгаагүй бөгөөд Тэр хэзээ ч хүнд үндэслэлгүй шаардлага тавьж байгаагүй; Тэр ердөө, хүний шаардсан бүх ажлыг ямар ч гомдолгүйгээр хийдэг: зааж сургах, гэгээрүүлэх, зэмлэх, үгийн цэвэршүүлэлт, сануулах, сургамжлах, тайтгаруулах, шүүх болон илчлэх. Түүний аль алхам нь хүний амийн төлөө байгаагүй вэ? Тэр хүний ирээдүйн төлөв болон хувь заяаг авч хаясан ч гэсэн Бурханы хэрэгжүүлсэн алхмуудын аль нь хүний хувь заяаны төлөө байгаагүй вэ? Тэдгээрийн аль нь хүний оршин тогтнохын төлөө байгаагүй вэ? Тэдгээрийн аль нь, зовлон шаналал болон шөнө шиг хар харанхуйн хүчний дарлалаас хүнийг чөлөөлөхийн төлөө байгаагүй вэ? Тэдгээрийн аль нь хүний төлөө байгаагүй вэ? Хайртай ээж шиг Бурханы зүрх сэтгэлийг хэн ойлгож чадах вэ? Бурханы хүсэн тэмүүлсэн зүрх сэтгэлийг хэн ухан ойлгож чадах вэ? Бурханы дүрэлзсэн зүрх сэтгэл болон оргилуун хүлээлтийг хүйтэн сэтгэлээр, хөндий хэнэггүй нүдээр, хүний олон удаагийн донгодолт, доромжлолоор, зүрх зүссэн үг, егөөдлөөр болон үл ойшоосон байдлаар хариулсан, тэдгээрийг хүний доог тохуугаар, түүний дэвслэлт гололтоор, түүний ойлгохгүй байдлаар, ёололт, хагацал, зайлсхийлтээр болон өөр юугаар ч биш харин хууран мэхлэлт, дайралт, гашуун үрээр хариулсан. Дулаан үгс нь ширүүн хөмсөг болон чичилсэн мянган хурууны хүйтэн хөндий байдалтай тулгарсан. Бурхан зүгээр л тэвчиж, толгой мэхийн хүмүүст үхэр мал шиг үйлчилсэн. [28] Нар, сар хэдэн удаа ээлжилж, хэчнээн удаа Тэр ододтой учирч, хэчнээн удаа Тэр үүрийн гэгээнээр явж, үдшийн бүрийгээр эргэн ирж, Өөрийн Эцгээсээ холдон явсан Өөрийн зовлонгоос хэдэн мянга дахин их тарчлааныг тэвчиж, хүний “эвдрэл”, дайралтуудыг тэвчиж мөн хүний “харьцалт”, “засалтыг” тэвчин нойр нь хүрэлгүй эргэж хөрвөөсөн билээ. Бурханы даруу байдал болон нууцлаг байдлыг хүний ялгаварлал,[29] хүний шударга биш үзэл, хандлагаар хариулсан бөгөөд Түүний нэр цуугүй, хүлцэнгүй байдал болон тэсвэр тэвчээрийг хүний шуналтай харцаар хариулсан; хүн харамсах зүйлгүйгээр Бурханыг үхэлд хүргэхийг оролдож, Бурханыг газар унаган дэвслэхийг оролддог. Бурханд хандах хүний хандлага нь “гоц ухаан” байдаг бөгөөд хүнээр дээрэлхүүлж, басамжлагдсан Бурхан олон арван мянган хүмүүсийн хөл дор нармийтлаа няцлуулж байхад хүн өөрөө өндөрт зогсож, тэр “цайзын хаан” мэт, “хөшигний цаанаас хаан ширээг захирах” “туйлын эрх мэдлийг”[30] авахыг хүсэж байгаа мэт, Бурханыг үнэнч шударга, дүрэм журмыг дагадаг “нүднээс далд захирал”болгохыг хүсэж байгаа мэт байдаг ба эсэргүүцэж, төвөг учруулахыг Түүнд зөвшөөрдөггүй; Бурхан “Сүүлчийн Эзэн Хааны” дүрд тоглох ёстой, Тэр ямар ч эрх чөлөөгүй “утсан хүүхэлдэй”[31] байх ёстой. Хүний үйл хэргийг хэлэхийн аргагүй, тэгвэл тэр Бурханаас энэ тэрийг шаардах ямар эрхтэй вэ? Тэр Бурханд зөвлөгөө өгөх ямар эрхтэй вэ? Тэр, өөрийнх нь сул талыг өрөвдөн хайрлахыг Бурханаас шаардах ямар эрхтэй вэ? Бурханы өршөөлийг хүлээн авахад тэр хэрхэн тохирох вэ? Бурханы уужим сэтгэлийг дахин дахин хүлээн авахад тэр хир тохирох вэ? Тэр Бурханы уучлалыг дахин дахин хүлээн авахад хир тохирох вэ? Түүний мөс чанар хаана байна вэ? Тэр Бурханы зүрх сэтгэлийг аль хэдийн шархлуулсан, тэр аль хэдийн Бурханы зүрх сэтгэлийг хэдэн хэсэг болгон хаясан. Бурхан эрч хүч, сэтгэл хөдлөлтэйгээр хүмүүсийн дунд ирж, хүн өчүүхэн төдий боловч сайхан сэтгэлээр Түүнд тусархаг хандана гэж найдаж байсан. Гэсэн ч Бурханы зүрх сэтгэл хүнээр тайтгаруулагдах нь удаан байсан ба Түүний хүлээн авсан бүхэн нь өсөн нэмэгдэх[32] дайралт болон тамлалт юм; хүний зүрх сэтгэл хэтэрхий шунаг, түүний хүсэл хэтэрхий их, тэр хэзээ ч сэтгэл ханахгүй, тэр үргэлж даварч, муйхар санаатай байдаг, тэр хэзээ ч Бурханд ямар нэгэн эрх чөлөөг эсвэл үг хэлэх эрхийг олгодоггүй, Бурханыг доромжлолд өртөхөөс өөр ямар ч сонголтгүй болгодог бөгөөд Түүнийг хүссэнээрээ аргалахыг хүнд зөвшөөрдөг.

36. Бүтээлийн цаг үеэс одоог хүртэл, Бурхан маш их зовлон шаналал амссан бөгөөд маш олон дайралтыг туулсан. Гэхдээ өнөөдөр ч гэсэн хүн Бурханаас шаарддаг зүйлээ багасгадаггүй, тэр Бурханыг судалсаар байдаг, тэр Түүнд одоо ч тэвчээртэй ханддаггүй ба Түүнд “зөвлөгөө” өгч, Түүнийг “шүүмжилж”, Түүнийг “сахилгажуулахаас” өөрийг хийдэггүй бөгөөд Бурхан буруу замаар явахаас, газар дээрх Бурхан нь тэнэг, бодлогогүй байхаас эсвэл хяналтаас гарахаас эсвэл Тэр амжилтанд хүрэхгүй байх болно гэдгээс гүнээ айж байгаа мэт байдаг. Хүн үргэлж иймэрхүү хандлагаар Бурханд ханддаг. Энэ нь Бурханыг хэрхэн гуниглуулахгүй байх юм бэ? Махан биетэй болохдоо Бурхан асар их зовлон шаналал, доромжлолыг амссан; тэгвэл хүний сургаалыг Бурханаар хүлээн зөвшөөрүүлэх нь хэчнээн дор байх вэ? Хүмүүсийн дунд Тэр ирсэн нь Түүнийг бүх эрх чөлөөнөөс нь салгасан, Тэр Үхэгсдийн оронд хоригдсон мэт байсан бөгөөд хүний “задлан шинжилгээг” Тэр өчүүхэн төдий ч эсэргүүцэлгүйгээр хүлээн зөвшөөрсөн. Энэ нь ичгүүртэй биш гэж үү? Энгийн хүний гэр бүлд ирэхдээ Есүс асар их шударга бус байдлыг туулсан. Түүнээс ч илүү гутамшигтай зүйл нь Тэр энэ тоост ертөнцөд ирж, Өөрийгөө хамгийн доод ёроолд аваачсан бөгөөд туйлын энгийн байдалтай махан биеийг Өөртөө авсан. Ердийн л нэг хүн болохдоо Хамгийн Дээд Бурхан зовлон бэрхшээл туулаагүй гэж үү? Энэ нь бүгд хүн төрөлхтөний төлөө биш гэж үү? Өөрийгөө л бодож байсан цаг Түүнд байсан уу? Тэр иудейчүүдээр гологдож цаазлуулж, хүмүүсээр дооглуулж, шоолуулсныхаа дараа Тэр хэзээ ч тэнгэрт гомдоллож эсвэл газарт эсэргүүцэл үзүүлээгүй. Өнөөдөр, энэ мянган жилийн настай эмгэнэлт явдал иудейтэй адил хүмүүсийн дунд дахин гарч ирсэн. Тэд адилхан нүгэл үйлдэхгүй байна гэж үү? Юу хүнийг Бурханы амлалтыг хүлээн авах эрхтэй болгодог юм бэ? Бурханыг эсэргүүцээд, дараа нь Түүний ерөөлийг хүлээн зөвшөөрдөг нь хүн биш гэж үү? Хүн яагаад хэзээ ч шударга ёстой нүүр тулж эсвэл үнэнийг эрж хайдаггүй юм бэ? Бурхан юу хийж байгааг тэр яагаад хэзээ ч сонирхдоггүй юм бэ? Түүний зөвт байдал хаана байна вэ? Түүний шударга ёс хаана байна вэ? Тэр Бурханыг төлөөлөх нүүртэй юү? Түүний шударга ёсны сэтгэл хаана байна вэ? Хүний хайртай зүйлийн хэчнээн нь Бурханы хайртай зүйл вэ? Хүн өдөр шөнө шиг ялгаатай зүйлсийг ялган салгаж чаддаггүй,[33] тэр үргэлж хар цагааныг андуурдаг, тэр шударга ёс, үнэнийг нуун дардаг бөгөөд шударга бус, ёс бус байдлыг агаарт өндөр өргөдөг. Тэр гэрлийг хөөн зайлуулж, харанхуйн дунд жарган цэнгэдэг. Үнэн, шударга ёсыг эрж хайдаг хүмүүс гэрлийг хөөж, Түүнийг эрж хайдаг хүмүүс өөрсдийн хөл доороо Түүнийг гишгэлдэг бөгөөд өөрсдийгөө тэнгэрт өргөдөг. Хүн дээрэмчнээс өөрцгүй. Түүний эрүүл ухаан хаана байна вэ? Хэн буруу, зөвийг ялгаж чадах вэ? Хэн шударга ёсыг хадгалан хамгаалж чадах вэ? Хэн үнэний төлөө зовоход бэлэн байна вэ? Хүмүүс муу санаатай бөгөөд хэрцгий догшин! Бурханыг загалмайд цовдолчихоод тэд алга ташин баярласан, тэдний замбараагүй уйлаан орилоон нь зогсдоггүй. Тэд яг л тахиа, нохой шиг байдаг, тэд үгсэн хуйвалддаг, тэд өөрсдийн хаанчлалыг байгуулсан, тэдний хөндлөнгийн оролцоо нь тайван газар үлдээгээгүй, тэд нүдээ аньж, галзуу юм шиг улин ульсаар бүгд хамтдаа түгжигдэж, цэцэрхсэн уур амьсгал шингэн, энэ нь чимээ шуугиантай, идэвхтэй байдаг бөгөөд бусдад сохроор наалддаг хүмүүс бүгд өөрсдийн өвөг дээдсийн “алдартай” нэрийг дээш өргөн бий болсоор байдаг. Эдгээр нохой, тахианууд аль хэдийн Бурханыг сэтгэлийнхээ мухарт тавьж, Бурханы зүрх сэтгэлийн байдалд хэзээ ч, ямар ч анхаарал хандуулаагүй. Хүн бол нохой, тахиа шиг бөгөөд хуцаж буй нохой бусад зуун нохойгоо улиулдаг гэж Бурхан хэлдэгт гайхах зүйлгүй; ийм байдлаар, Бурханы ажил ямар вэ гэдгийг, шударга ёс байгаа эсэхийг, Бурханд хөл тавих газар байгаа эсэхийг, маргааш ямар байхыг болон өөрийн дорд байдлыг, өөрийн бохир бузар байдлыг анхаарч үзэлгүйгээр маш их дуулиан шуугиантайгаар тэр Бурханы ажлыг өнөө үед авчирсан. Хүн хэзээ ч аливаа зүйлсийн талаар тийм их бодож байгаагүй, тэр маргаашийн төлөө хэзээ ч санаа зовоогүй бөгөөд үр өгөөжтэй, үнэ цэнэтэй бүхнийг тэр өөрийн тэвэрт цуглуулж, Бурханд хаягдал, шавхруунаас[35] өөр юуг ч үлдээгээгүй. Хүн төрөлхтөн хэчнээн харгис вэ! Тэр Бурханд жаахан ч нүүрчилдэггүй, Бурханы бүх зүйлийг нууцаар залгисныхаа дараа тэр Бурханыг ардаа хол хаяж, Түүний оршин тогтнолд цаашид анхаарал тавьдаггүй. Тэр Бурханыг таашаадаг, гэсэн ч Бурханыг эсэргүүцдэг бөгөөд Түүнийг хөл доороо гишгэлдэг, тэгэнгээ амаараа тэр Бурханд талархаж, магтан дуулдаг; тэр Бурханд залбирдаг ба Бурханд найддаг, тэгэнгээ мөн Бурханыг хуурдаг; тэр Бурханы нэрийг “өргөмжилж”, Бурханы царай руу дээш хардаг, гэсэн ч тэр мөн ичгүүр сонжуургүйгээр, увайгүйгээр Бурханы сэнтий дээр сууж, Бурханы “шударга бус байдлыг” “шүүдэг”; түүний амнаас тэр “Бурханд өртэй” гэдэг үг гарч, Бурханы үгийг шинждэг боловч зүрх сэтгэлдээ тэр Бурхан руу доромжлол чулууддаг; Тэр Бурханд “хүлээцтэй” ханддаг ч Бурханыг хавчин дарамталдаг ба энэ нь “Бурханы төлөө” гэж түүний ам хэлдэг; гартаа тэр Бурханы зүйлсийг барьж, Бурханы өгсөн хоолыг тэр амандаа зажилдаг боловч сэтгэл хөдлөлгүй, хүйтэн нүдээр Бурханыг гөлрөн харж, Түүнийг бүхэлд нь үмхлэн идэхийг хүсэж байгаа мэт байдаг; тэр үнэнийг онцлон үздэг боловч энэ нь Сатаны заль мэх гэж тэр зүтгэсээр байдаг; тэр шударга ёсыг онцлон үздэг боловч үүнийг өөрийгөө бодохгүй байдал болгохоор хүчилдэг; тэр хүний үйл хэргийг онцлон үздэг боловч Бурхан хэн болох нь тэр юм гэж зүтгэдэг; тэр хүний төрөлхийн авъяас билгийг онцлон үздэг боловч тэдгээр нь үнэн гэж зүтгэдэг; тэр Бурханы үйл хэргийг онцлон үздэг боловч тэдгээр нь их зан, биеэ зөв гэх байдал, сагсуурал, маадгар зан гэж зүтгэдэг; хүн Бурханыг авч үзэхдээ Түүнийг хүн гэж ангилан зүтгэдэг бөгөөд Түүнийг Сатантай сүлбэлдсэн бүтээгдсэн зүйлийн байранд тавихаар шаргуу оролддог; тэдгээр нь Бурханы яриа гэж тэр сайн мэддэг боловч тэдгээрийг хүний бичсэн зүйл гэдгээс өөрөөр нэрлэдэггүй; Сүнс махан биед биеллээ олж, Бурхан махан биетэй болсон гэдгийг тэр сайн мэддэг боловч энэ махан бие нь Сатаны үр удам[36] гэж тэр хэлдэг; Бурхан бол даруу бөгөөд нууцлаг гэдгийг тэр мэддэг, гэсэн ч Сатан шившиг болсон ба Бурхан ялсан гэж л хэлдэг. Ямар өөдгүй хүмүүс вэ! Хүн манаач нохой мэт үйлчлэх ч үнэ цэнэгүй! Тэр хар цагааныг хооронд нь ялгадаггүй бөгөөд тэр ч бүү хэл харыг цагаан болгон санаатайгаар мушгидаг. Хүний хүч болон хүний бүслэлт Бурхан чөлөөлөгдөх өдрийг тэсч чадах уу? Бурханыг санаатайгаар эсэргүүцсэний дараа хүн өчүүхэн ч тоохгүйгээр эсвэл Бурханд Өөрийгөө харуулах ямар ч чөлөө өгөхгүйгээр Түүнийг хороох хүртэл зүйлийг хийдэг. Зөв шударга байдал хаана байна вэ? Хайр хаана байна вэ? Тэр Бурханы хажууд суугаад, өвдөг сөгдөн өршөөл эрэхэд, түүний бүх зохицуулалтанд дуулгавартай байхад, түүний бүх арга мэхтэй үг дуугүй эвлэрэхэд Бурханыг түлхдэг бөгөөд Өөрийн хийж байгаа бүхэндээ түүнээс сануулга авахад Бурханыг хүргэдэг тэгэхгүй бол тэр уурлан,[37] омогддог. Харыг цагаан болгон мушгин гуйвуулдаг тийм харанхуйн нөлөөн дор Бурхан хэрхэн уй гашууд автахгүй байж чадах юм бэ? Тэр яаж санаа зовохгүй байх юм бэ? Бурхан Өөрийн хамгийн сүүлийн үеийн ажлаа эхлэх үед энэ нь шинэ эриний эхлэл шиг байсан гэж яагаад хэлсэн бэ? Хүний үйл хэрэг нь маш “баялаг” бөгөөд “үргэлжид урсах амийн усны шавхагдашгүй булаг” нь хүний зүрх сэтгэлийн талбарыг тасралтгүй “нэмэн дүүргэдэг”, тэр зуураа хүний “амийн усны шавхагдашгүй булаг” нь Бурханы эсрэг эргэлзээгүйгээр[38] “тэмцэлддэг”; энэ хоёр эвлэршгүй дайснууд бөгөөд энэ нь ямар ч жолоодлогогүйгээр Бурханы өмнөөс хүмүүсийг хангадаг байхад хүн үүнтэй холбоотой аюулын талаар эргэцүүлэн бодолгүйгээр үүнтэй хамтран ажилладаг. Ямар үр дүнд хүрэх вэ? Тэр Бурханыг хүйтнээр нэг тийш хаяж, хүмүүс Түүнд ямар ч анхаарал тавихгүй алс холд Түүнийг тавьж, Тэр тэдний анхаарлыг татахаас гүнээ эмээж, Бурханы амийн усны шавхагдашгүй булаг нь хүний сэтгэлийг татаж, хүнийг авах болно гэдгээс гүн гүнзгий айдаг. Тиймээс дэлхийн асуудлуудыг олон жил туулсныхаа дараа тэр Бурханы эсрэг хуйвалдан, далд явуулга хийдэг бөгөөд тэр ч бүү хэл Бурханыг өөрийн “хатуу шийтгэлийн” бай болгодог. Бурхан түүний нүдэн дэх дүнз болсон мэт байдаг бөгөөд тэр Бурханыг барьж аван, цэвэршүүлж, цэвэрлэхийн тулд Түүнийг галд хийхээр улайрч байгаа мэт байдаг. Бурханы тав тухгүй байдлыг хараад хүн цээжээ дэлдэн инээж, баяртайгаар бүжиглэж, Бурхан цэвэршүүлэлтэнд орсон гэж хэлдэг бөгөөд мөн Бурханы бузар хир буртгийг тэр шатаан цэвэрлэнэ гэж хэлж, зөвхөн энэ нь зүй ёсонд нийцэх хэрэг мэт, зөвхөн энэ нь Тэнгэрийн шударга, боломжийн арга мэт байдаг. Хүний энэхүү догшин ширүүн зан төлөв нь санаатай эсвэл санаандгүй аль аль нь байдаг мэт санагддаг. Хүн өөрийн муухай царай, хорон бохир заваан сэтгэлийн аль алийг, түүнчлэн гуйлгачны өрөвдмөөр дүр төрхөө илчилдэг; газар сайгүй догшин ширүүн авирласныхаа дараа тэр өрөвдмөөр дүр төрхтэй болж, Тэнгэрийн өршөөлийг эрдэг ба ихэд өрөвдөлтэй хав шиг байдаг. Хүн үргэлж төсөөлшгүй байдлаар ажилладаг, тэр үргэлж “бусдыг айлгахын тулд барын нуруун дээр морддог” [b], боломж олдох бүрд инээдмийн жүжиг тавьдаг, тэр Бурханы зүрх сэтгэлд өчүүхэн төдий ч анхаарал хандуулдаггүй ба өөрийн байр сууриндаа ч ямар нэгэн харьцуулалт хийдэггүй. Тэр зүгээр л Бурханыг чимээгүй эсэргүүцэж, Бурхан түүнд гэм хийсэн бөгөөд түүнд тэгж хандах ёсгүй байсан мэт, Тэнгэр нүдгүй ба аливаа зүйлийг санаатайгаар түүний хувьд хэцүү болгож байгаа мэт байдаг. Тиймээс хүн балмад хуйвалдааныг үргэлжид нууцаар хэрэгжүүлдэг ба тэр Бурханаас шаарддаг зүйлээ өчүүхэн төдий ч багасгадаггүй, түрэмгий нүдээр харж, Бурханы хөдөлгөөн бүрийг ууртайгаар ширтэж, өөрийгөө Бурханы дайсан гэж хэзээ ч бодолгүйгээр, Бурхан мананг зайлуулж, аливааг тодорхой болгож, түүнийг “барын амнаас” аварч түүний өмнөөс өшөө авах өдөр ирэх болно гэж найддаг. Өнөөдөр ч гэсэн, эрин үеүдийн туршид олон хүмүүсийн гүйцэтгэж байсан Бурханыг эсэргүүцэх үүргийг тэд гүйцэтгэж байна гэдгээ хүмүүс мэддэггүй; өөрсдийн хийдэг бүхэндээ тэд аль хэдийн замаа алдсан бөгөөд тэдний ойлгосон бүхэн нь аль хэдийн далайд сорогдсон гэдгийг тэд хэрхэн мэдэх билээ.

Хэн үнэнийг хүлээн зөвшөөрсөн бэ? Хэн Бурханыг гараа дэлгэн угтан авсан бэ? Бурхан гарч ирэхийг хэн аз жаргалтайгаар хүссэн бэ? Хүний зан төлөв аль эрт доройтон ялзарсан ба түүний бузарлалт Бурханы сүмийг аль хэдийн танигдахын аргагүй болгож орхисон. Энэ завсар хүн өөрийн ажлаа хэрэгжүүлж, Бурханыг хэзээд дорд үзсээр байсан. Бурханд хандах түүний эсэргүүцэл нь чулуунд суулгасан мэт өөрчлөгдөшгүй болсон ба үүний үр дүнд тэр өөрийн үг, үйлдлийг “ад үзэхийг” цаашид тэвчихийн оронд хараагдахыг илүүд үзнэ. Ийм хүмүүс Бурханыг хэрхэн мэдэж чадах юм бэ? Тэд Бурхантай хамт хэрхэн амар амгаланг олох юм бэ? Тэд Бурханы өмнө очиход хэрхэн тохирох юм бэ?

37. Би хүнтэй хамт олон өдөр шөнийг өнгөрүүлсэн, Би хүнтэй хамт энэ дэлхийд оршин суусан ба Би ахин хэзээ ч хүнд шаардлага тавиагүй; Би зүгээр л хүнийг урагш нь замчилсан, Би хүнд замчлахаас өөрийг хийгээгүй бөгөөд хүн төрөлхтөний хувь тавилангийн төлөө Би эмхэлж цэгцлэх ажлаа тасралтгүй хэрэгжүүлдэг. Тэнгэрлэг Эцгийн хүслийг хэн ойлгосон юм бэ? Хэн тэнгэр, газрын хооронд хөндлөн явсан бэ? Би цаашид түүнтэй хамт “хуучин цагийг” нь өнгөрөөхийг хүсдэггүй, учир нь хүн хэтэрхий “хуучинсаг”, тэр юу ч ойлгодоггүй, түүний мэддэг цорын ганц зүйл нь Миний бэлтгэж тавьсан зоогийг өөртөө чихэх бөгөөд бусад бүх зүйлээс тусгаар байж, өөр бусад асуудлыг хэзээ ч бодож үздэггүй. Хүн төрөлхтөн хэтэрхий харамч, шуугиантай, уруу царайтай бөгөөд хүмүүсийн дундах аюул хэтэрхий их, тиймээс Би эцсийн өдрүүдэд олж авсан ялалтын нандин үр жимсийг хуваалцахыг хүсдэггүй. Хүн өөрийн бүтээсэн баялаг ерөөлүүдийг таашааг, учир нь хүн Намайг угтан авдаггүй, тиймд Би яагаад хүн төрөлхтөнд инээмсэглэсэн байдал хүчээр гаргах ёстой юм бэ? Дэлхийн өнцөг булан бүр халуун дулаан байдлаа алдсан, бүх дэлхийн газрын гадаргуу даяар хаврын ул мөр ч байхгүй байна, учир нь усанд амьдардаг амьд биет шиг түүнд өчүүхэн төдий ч дулаан байдал байхгүй, тэр яг л цогцос шиг тэр ч бүү хэл түүний судсаар гүйж байгаа цус нь, зүрх сэтгэлийг нь хүйтэн болгодог хөлдүү мөс шиг байдаг. Дулаан байдал хаана байна? Хүн ямар ч шалтгаангүйгээр Бурханыг загалмайд цовдолсон бөгөөд дараа нь тэр өчүүхэн төдий ч харууслыг мэдрээгүй. Хэн ч, хэзээ ч гэмшлийг мэдрээгүй бөгөөд эдгээр харгис дураараа дургигчид одоо ч хүний Хүүг дахин нэг удаа “амьдаар нь баривчилж”,[39] Түүнийг гал нээх багийн өмнө аваачиж, өөрсдийн зүрх сэтгэл дэх үзэн ядалтыг эцэс болгохоор төлөвлөж байгаа. Энэ аюултай газар нутагт үлдэх нь Миний хувьд ямар үр ашигтай вэ? Хэрэв би энд үлдвэл, Миний хүнд авчрах цорын ганц зүйл нь зөрчилдөөн болон хүчирхийлэл байх бөгөөд хүндрэл бэрхшээл төгсөхгүй, учир нь Би хүнд хэзээ ч энх тайвныг авчраагүй, зөвхөн дайныг авчирсан. Хүн төрөлхтөний эцсийн өдрүүд дайнаар дүүрэх ёстой бөгөөд хүний хүрэх газар нь хүчирхийлэл, зөрчилдөөний дунд нуран унах ёстой. Би дайны “баяр хөөрийг” хуваалцахыг хүсэхгүй, Би хүний золиослол, цус урсалтыг дагалдахгүй, учир нь хүний гололт Намайг “гунихралд” хүргэсэн бөгөөд хүний энэ дайныг харах зүрх Надад байхгүй, хүн өөрийнх нь хүссэн хэмжээгээр тулалдаг, Би амрахыг хүсэж байна, Би унтахыг хүсэж байна, түүний чөтгөрүүд эцсийн өдрүүдэд нь хүн төрөлхтний анд болог! Миний хүслийг хэн мэддэг вэ? Би хүнээр угтуулаагүй, тэр хэзээ ч Намайг хүлээгээгүй учраас Би түүнтэй зөвхөн салах ёс гүйцэтгэж, бие биенийгээ хүсэн тэмүүлэх бидний хайрын бэлэг болгон хүн төрөлхтний хүрэх газрыг түүнд хайрлаж, Өөрийн бүхий л эд баялгийг хүнд үлдээж, Өөрийн амийг тэдний дунд ургуулж, Өөрийн амийн үрийг хүний зүрх сэтгэлийн талбайд суулгаж, түүнд мөнхийн дурсамжийг үлдээж, Өөрийн бүх хайрыг хүн төрөлхтөнд үлдээж, хүний нандигнадаг Өөрт байгаа бүхнийг хүнд өгч чадна. Бид бие биенээ үүрд хайрлах ба бидний өчигдөр бол бидний нэг нэгэндээ өгөх хамгийн сайхан зүйл байх юм, учир нь Би Өөрийн бүрэн дүүрэн байдлыг хүн төрөлхтөнд аль хэдийн өгсөн, иймээс хүнд ямар гомдол байх юм бэ? Би аль хэдийн Өөрийн амийг бүхэлд нь хүнд үлдээсэн ба хүн төрөлхтний төлөө “хайрын үзэсгэлэнтэй газрыг” хагалахын тулд ямар ч үггүйгээр шаргуу хөдөлмөрлөсөн; Би хэзээ ч хүнээс үүнтэй адилхан ямар нэг зүйлийг шаардаагүй бөгөөд хүний зохицуулалтанд зүгээр л захирагдаж, хүн төрөлхтний төлөө илүү сайхан маргаашийг бүтээхээс өөрийг Би хийгээгүй.

38. Бие махбодтой болсон Бурхан бүх шашин болон салбар даяар хүчтэй долгион илгээсэн бөгөөд энэ нь тэдний анхдагч эмх журмыг “замбараагүй болгож”, Бурханы гарч ирэхийг хүсэн эрмэлзэж байсан бүх хүний зүрх сэтгэлийг чичрүүлсэн. Хэн эрхэмлэн дээдлэхгүй байна вэ? Хэн Бурханыг харахыг хүсэн тэмүүлэхгүй байна вэ? Бурхан олон жилийн турш биечлэн хүмүүсийн дунд байсан, гэсэн ч хүн үүнийг хэзээ ч ухаараагүй. Өнөөдөр Бурхан Өөрөө гарч ирж, Өөрийн бие хэмийг олон нийтэд харуулсан, энэ нь хэрхэн хүний зүрх сэтгэлд баяр хөөр авчрахгүй байх юм бэ? Бурхан нэгэн цагт баяр баясгалан, уй гашуугаа хүнтэй хуваалцсан бөгөөд өнөөдөр Тэр хүн төрөлхтөнтэй дахин нэгдэж, өнгөрсөн цаг хугацааны үлгэр түүхийг түүнтэй хуваалцдаг. Тэр Иудейгаас явсны дараа хүмүүс Түүний ямар ч ул мөрийг олоогүй. Тэд Бурхантай дахин нэг удаа уулзахыг хүсэн эрмэлздэг бөгөөд тэд Түүнтэй дахин уулзсан, Түүнтэй дахин нэгдсэн гэдгээ мэддэггүй. Энэ нь өчигдрийн бодлыг яаж өдөөхгүй байж чадах юм бэ? Өнөөдрөөс хоёр мянган жилийн өмнө иудейн үр удам болох Ионагийн хүү Симон Аврагч Есүсийг харж, Түүнтэй нэг ширээн дээрээс хооллож байсан бөгөөд олон жил Түүнийг дагасныхаа дараа Түүнд илүү их сэтгэл татагдсан: Тэр Түүнийг зүрх сэтгэлийнхээ гүнээс хайрласан ба тэр Эзэн Есүсийг гүн гүнзгий хайрласан. Адууны хүйтэн тэвшинд төрсөн, алтан үстэй энэ нялх хүүхэд хэрхэн бие махбод болсон Бурханы эхний дүр төрх байсан талаар иудей хүмүүс юу ч мэдээгүй. Тэр тэдэнтэй адил гэж бүгд бодсон, Түүнийг арай өөр гэж хэн ч бодоогүй ба энэ энгийн, жирийн Есүсийг хүмүүс хэрхэн таних юм бэ? Иудей хүмүүс Түүнийг тэр үеийн иудей хүү гэж бодож байсан. Хэн ч Түүнийг хайр татам Бурхан гэж үзээгүй бөгөөд тэдэнд эд баялаг, арвин их нигүүлсэл, энх тайван, баяр баясгаланг өгөхийг хүмүүс Түүнээс гуйн, Түүнд сохроор шаардлага тавихаас өөр юу ч хийгээгүй. Яг саятан шигээр хүний хүсэж болох бүх зүйл Түүнд байгаа гэдгийг л тэд мэдэж байсан. Гэсэн ч хүмүүс Түүнд хайртай хүн мэт хэзээ ч хандаж байгаагүй; тэр үеийн хүмүүс Түүнийг хайрлаагүй, зөвхөн Түүнийг эсэргүүцэж, Түүнд бодлогогүй шаардлага тавьж байсан бөгөөд хэдий хүн Түүнийг мэддэггүй байсан ч Тэр хэзээ ч эсэргүүцэл үзүүлээгүй, хүнд дандаа нигүүлсэл өгч байсан юм. Тэр хүнд дулаан байдал, хайр, өршөөлийг чимээгүйхэн өгөхөөс өөрийг хийгээгүй, түүнээс ч илүүгээр Тэр хүнд хэрэгжүүлэлтийн шинэ арга барилыг өгч хүнийг хуулийн хүлээснээс хөтлөн гаргасан. Хүн Түүнийг хайрлаагүй, тэр зөвхөн Түүнд атаархаж, Түүний “онцгой авъяасыг” хүлээн зөвшөөрсөн. Хүн төрөлхтний дунд ирэхдээ энэ хайр татам Аврагч Есүсийн туулсан доромжлол хэчнээн их вэ гэдгийг харалган хүн төрөлхтөн хэрхэн мэдэх вэ? Түүний сэтгэлийн зовлонг хэн ч эргэцүүлж бодоогүй, Эцэг Бурханыг гэсэн Түүний хайрыг хэн ч мэдээгүй бөгөөд Түүний ганцаардлыг хэн ч мэдэж чадаагүй; хэдий Мариа Түүний “төрсөн эх” байсан боловч өршөөнгүй Эзэн Есүсийн зүрх сэтгэл дэх бодлыг тэр хэрхэн мэдэх билээ? Хүний Хүүгийн туулсан үгээр илэрхийлэхийн аргагүй зовлонг хэн мэдэх юм бэ? Түүнд хүсэлт тавьсныхаа дараа тэр үеийн хүмүүс хүйтнээр Түүнийг сэтгэлийнхээ мухарт тавьж, Түүнийг гарган хаясан. Иймээс Тэр гудамжинд тэнүүчлэн, гучин гурван хэцүү бэрх жил амьдрах хүртлээ өдөр өдрөөр, жил жилээр, олон жилийн турш урсгал даган явсан ба эдгээр жилүүд нь урт бас богино аль аль нь байсан юм. Тэр хүмүүст хэрэгтэй болонгуут тэд инээмсэглэсэн царайгаар Түүнийг гэртээ урьж, Түүнд шаардлага тавихаар оролддог бөгөөд Тэр тэдэнд хувь нэмэр оруулсны дараа тэд Түүнийг нэн даруй хаалгаар түлхэн гаргадаг байсан. Хүмүүс Түүний амнаас гарсан зүйлийг идэж, Түүний цусыг ууж, тэдэнд хайрласан Түүний нигүүлсийг тэр таалан соёрхсон боловч тэд мөн Түүнийг эсэргүүцсэн, учир нь хэн тэдэнд амь өгснийг тэд хэзээ ч мэдээгүй юм. Эцэст нь тэд Түүнийг загалмайд цовдолсон, гэхдээ Тэр ямар ч дуу чимээ гаргаагүй. Өнөөдөр ч гэсэн Тэр чимээгүй хэвээр үлддэг. Хүмүүс Түүний махан биеийг идэж, тэдэнд зориулж хийсэн Түүний хоолыг идэж, Түүний тэдэнд нээж өгсөн замаар алхаж, Түүний цусыг уудаг, гэсэн ч тэд мөн л Түүнийг голохоор санаархаж, тэдэнд амийг нь өгсөн Бурханд тэд үнэхээр дайсан мэт ханддаг ба харин оронд нь өөрсөдтэйгээ яг адилхан тэдгээр боолуудад тэнгэрлэг Эцэг мэт ханддаг. Үүгээрээ тэд Түүнийг санаатайгаар эсэргүүцэхгүй байна гэж үү? Есүс яаж загалмай дээр үхэх болсон юм бэ? Та нар мэдэх үү? Түүнд хамгийн ойр байсан, Түүнийг идэж, Түүнийг ууж, Түүнийг таашаан соёрхож байсан Иудас Түүнээс урваагүй гэж үү? Иудасын урвалтын шалтгаан нь Есүс ердөө л энгийн өчүүхэн багшаас өөрцгүй байснаас болсон биш үү? Есүс ер бусын бөгөөд тэнгэрээс ирсэн Нэгэн гэдгийг хүмүүс хэрвээ үнэхээр харсан бол, тэд хэрхэн Түүнийг амьдаар нь хорин дөрвөн цагийн турш, Түүний биед ямар ч амьсгаа үлдэхгүй болтол нь загалмай дээр цовдолж чадах юм бэ? Хэн Бурханыг мэдэж чадах вэ? Хүмүүс Бурханыг ханашгүй шуналтайгаар эдлэхээс өөр юу ч хийдэггүй, гэхдээ тэд хэзээ ч Түүнийг мэдээгүй. Тэд даварсаар даварсаар “Есүсийг” өөрсдийн тушаалд, өөрсдийн зааварт бүрэн дуулгавартай байлгасан. Толгой хоргодох газаргүй Энэ хүний Хүүд ямар нэг өршөөл энэрлийн замыг хэн үзүүлсэн бэ? Эцэг Бурханы даалгаврыг биелүүлэхэд Түүнтэй хүчээ нэгтгэхийг хэн бодож байсан бэ? Хэн хэзээд Түүнийг бодож байсан бэ? Түүний бэрхшээл зовлонгийн талаар хэн санаа тавьж байсан бэ? Өчүүхэн төдий ч хайргүйгээр хүн Түүнийг урагш, хойш угзардаг; түүний гэрэл болон амь хаанаас гарсныг хүн мэддэггүй бөгөөд хүмүүсийн дунд зовлон шаналал туулсан, хоёр мянган жилийн өмнөх Есүсийг хэрхэн дахин нэг удаа цовдлох талаар нууцаар төлөвлөхөөс өөрийг хийдэггүй. “Есүс” үнэхээр тийм үзэн ядалтыг төрүүлсэн үү? Түүний хийсэн бүхэн аль хэдийн мартагдчихсан уу? Мянга мянган жилийн турш нэгдэн нийлсэн үзэн ядалт нь эцэстээ гадагшаа буудах болно. Иудейчүүдийн үр хүүхдүүд! Та нар Түүнийг тийм их үзэх ядахуйцаар “Есүс” та нарт хэзээ дайсагнасан юм бэ? Тэр маш ихийг хийсэн ба маш ихийг ярьсан—үүний юу ч та нарын тусын тулд байгаагүй юу? Тэр оронд нь юу ч нэхэлгүйгээр Өөрийн амийг та нарт өгсөн, Тэр Өөрийгөө бүхэлд нь та нарт өгсөн, та нар үнэхээр Түүнийг амьдаар нь идэхийг хүсэж байна уу? Тэр Өөрийн бүх зүйлийг юу ч үлдээлгүйгээр, дэлхийн алдрыг, хүмүүсийн дундах дулаан байдлыг, хүмүүсийн дундах хайрыг болон хүмүүсийн дундах бүх ерөөлийг хэзээ ч эдлэлгүйгээр та нарт өгсөн. Хүмүүс түүнд маш муухай хандсан, Тэр газар дээрх бүх эд баялгийг хэзээ ч эдлээгүй, Тэр Өөрийн чин үнэнч, дүрэлзсэн зүрх сэтгэлийг бүхэлд нь хүнд зориулсан, Тэр Өөрийн бүхий л зүйлийг хүн төрөлхтөнд зориулсан, тэгвэл хэн Түүнд дулаан байдлыг өгсөн бэ? Түүнд хэн тайтгаралыг өгсөн бэ? Хүн бүх дарамтыг Түүн дээр овоолсон, тэр бүх азгүй явдлыг Түүнд гардуулсан, хүмүүсийн дундах ихэнх золгүй дадлага туршлагыг Түүнд тулгасан, бүх шударга бус явдлын төлөө тэр Түүнийг буруушаадаг бөгөөд Тэр үүнийг үг дуугүй хүлээн зөвшөөрсөн. Тэр хэн нэгэнд эсэргүүцэл үзүүлж байсан уу? Тэр хэн нэгнээс өчүүхэн нөхөн төлөөс хүсэж байсан уу? Хэн Түүнийг өрөвдөн энэрч байсан бэ? Энгийн хүмүүс болохын хувьд та нарын хэнд романтик бага нас байгаагүй вэ? Хэнд өнгөлөг залуу нас байгаагүй вэ? Хэнд хайртай хүмүүсийн халуун дулаан байдал байдаггүй вэ? Хэнд хамаатан садан, найз нөхдийн хайр байдаггүй вэ? Хэн бусдын хүндлэлгүй байна вэ? Хэнд халуун дулаан гэр бүл байхгүй вэ? Хэнд итгэл хүлээсэн хүний тайтгаруулалт байхгүй вэ? Тэр үүний аль нэгийг эдэлсэн үү? Хэн Түүнд өчүүхэн ч дулаан байдлыг өгсөн бэ? Хэн түүнд өөдөсхөн ч гэсэн тайтгарал бэлэглэсэн бэ? Хэн түүнд маш бага ч хүний ёс суртахууныг үзүүлсэн бэ? Хэн Түүнийг тэвчиж байсан бэ? Хүнд хэцүү үед нь хэн Түүнтэй хамт байсан бэ? Энэ хэцүү бэрх амьдралыг хэн Түүнтэй хамт өнгөрөөсөн бэ? Хүн Түүнээс шаарддаг зүйлээ хэзээ ч багасгадаггүй; тэр ямар ч эргэлзээгүйгээр Түүнд шаардлага тавьж байдаг, хүний ертөнцөд ирснээрээ Тэр түүний шар үхэр эсвэл морь, түүний хоригдол байх ёстой мэт, Өөрт байгаа бүхнийг хүнд өгөх ёстой мэт байдаг; хэрвээ тэгэхгүй бол хүн хэзээ ч Түүнийг уучлахгүй, Түүнд зөөлөн хандахгүй, хэзээ ч Түүнийг Бурхан гэж дуудахгүй бөгөөд хэзээ ч Түүнийг өндөрт өргөмжлөхгүй. Бурханд хандах хандлагадаа хүн хэтэрхий хатуу байдаг, тэр Бурханыг үхтэл нь тарчлаахаар шийдсэн мэт байдаг ба зөвхөн үүний дараа л тэр Бурханд тавьдаг шаардлагуудаа сулруулах болно; тэгэхгүй бол хүн Бурханд тавьдаг шаардлагуудынхаа стандартыг хэзээ ч бууруулахгүй. Ийм хүн яаж Бурханаар жигшүүлэхгүй байж чадах юм бэ? Энэ нь өнөөдрийн эмгэнэлт явдал биш гэж үү? Хүний мөс чанар хаана ч харагддаггүй. Тэр Бурханы хайрыг хариулах болно гэж хэлсээр байдаг боловч тэр Бурханыг задлан шинжилж, Түүнийг үхтэл нь тамладаг. Энэ нь өвөг дээдсээс нь өвлөгдөн ирсэн Бурханд итгэх түүний итгэлийн “нууц жор” биш гэж үү? “Иудейчүүд” олдохгүй газар гэж хаа ч байхгүй бөгөөд тэд өнөөдөр ч гэсэн адилхан ажил хийж, Бурханыг эсэргүүцэх нэг төрлийн ажлаа хийсээр байдаг боловч тэд Бурханыг өндөрт өргөж байна гэдэгтээ итгэдэг. Хүний нүд яаж Бурханыг таньж чадах билээ? Махан биеэр амьдардаг хүн, Сүнснээс ирсэн, бие махбод болсон Бурханд хэрхэн Бурхан шиг хандаж чадах юм бэ? Хүмүүсийн дундаас хэн Түүнийг мэдэж чадах юм бэ? Хүмүүсийн дундах үнэн хаана байна? Жинхэнэ зөвт байдал хаана байна? Хэн Бурханы зан чанарыг мэдэж чадах вэ? Тэнгэр дэх Бурхантай хэн өрсөлдөж чадах вэ? Түүнийг хүмүүсийн дунд ирэхэд хэн ч Бурханыг мэдээгүй бөгөөд Тэр гологдсон гэдэгт гайхах зүйл үгүй. Хүн Бурханы оршин тогтнолыг хэрхэн тэвчих вэ? Дэлхийн харанхуйг зайлуулах боломжийг тэр гэрэлд хэрхэн олгох билээ? Энэ нь бүгд хүний шулуун цайлган зориулалт биш гэж үү? Энэ нь хүний цэх шулуун оролт биш гэж үү? Бурханы ажил хүний оролт дээр төвлөрөөгүй гэж үү? Та нар Бурханы ажлыг хүний оролттой нэгдүүлж, хүн ба Бурханы хооронд сайн харилцааг бий болгож, өөрийн биелүүлэх учиртай үүргээ чадлынхаа хэрээр сайн хийнэ гэж Би итгэж байна. Ийм байдлаар, Бурханы ажил хожим дуусч, Түүний алдар цуутайгаар төгсөх болно!

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Дөрөв дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Долоо дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Найм дахь айлдвар БҮХ ОРЧЛОН ЕРТӨНЦӨД ХАНДСАН БУРХАНЫ АЙЛДВАР ЕС ДЭХ АЙЛДВАР Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван нэг дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван хоёр дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван гурав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван дөрөв дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван тав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван долоо дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван найм дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорь дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин нэг дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин хоёр дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин гурав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин дөрөв дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин тав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин долоо дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин найм дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин ес дэх айлдвар Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь Итгэгчид ямар үзэл бодолтой байх учиртай вэ Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй Шашны үйлчлэлийг хориглох ёстой Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой Төгс болсон хүмүүст өгөх амлалт Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ Шинэ эрин үеийн тушаал Мянган жилийн хаанчлал ирсэн Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой Долоон аянгын нижигнээн—хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм (Нэгдүгээр хэсэг) Хаанчлалын эрин үе бол Үгийн эрин үе юм (Хоёрдугаар хэсэг) Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм “Мянган жилийн хаанчлал ирсэн” тухай товч яриа БУРХАНЫГ МЭДДЭГ ХҮМҮҮС Л БУРХАНД ГЭРЧЛЭЛ ХИЙЖ ЧАДНА Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (дөрөвдүгээр хэсэн) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр(Нэгдүгээр хэсэг) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг Гурвал оршин байдаг уу? ПЕТРИЙН ТУРШЛАГА: ГЭСГЭЭЛТ, ШҮҮЛТИЙН ТАЛААРХ ТҮҮНИЙ МЭДЛЭГ (Нэгдүгээр хэсэг) ПЕТРИЙН ТУРШЛАГА: ГЭСГЭЭЛТ, ШҮҮЛТИЙН ТАЛААРХ ТҮҮНИЙ МЭДЛЭГ (Хоёрдугаар хэсэг) ПЕТРИЙН ТУРШЛАГА: ГЭСГЭЭЛТ, ШҮҮЛТИЙН ТАЛААРХ ТҮҮНИЙ МЭДЛЭГ (Гуравдугаар хэсэг) Чи өөрийн ирээдүйн үүрэгт яаж хандах тухай Бурханы тухайд чиний ойлголт юу вэ Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ Чи итгэлийн талаар юу мэдэх вэ? Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм Хуулийн эрин үе дэх ажил НЭРШИЛ БОЛОН ЯЛГАМЖ ЧАНАРЫН ТАЛААР (Нэгдүгээр хэсэг) Нэршил болон ялгамж чанарын талаар (Хоёрдугаар хэсэг) ТӨГС БОЛГУУЛСАН ХҮМҮҮС Л УТГА УЧИРТАЙ АМЬДРАЛААР АМЬДАРЧ ЧАДНА Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна БУРХАН БОЛ БҮХ БҮТЭЭЛИЙН ЭЗЭН БИЕ МАХБОДТОЙ БОЛСОН БУРХАНЫ ҮЙЛЧЛЭЛ БА ХҮНИЙ ҮҮРГИЙН ХООРОНДЫН ЯЛГАА АМЖИЛТ ЭСВЭЛ БҮТЭЛГҮЙТЭЛ НЬ ХҮНИЙ АЛХДАГ ЗАМААС ХАМААРДАГ (Нэгдүгээр хэсэг) АМЖИЛТ ЭСВЭЛ БҮТЭЛГҮЙТЭЛ НЬ ХҮНИЙ АЛХДАГ ЗАМААС ХАМААРДАГ ( Хоёрдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Нэгдүгээр хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Гуравдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт(Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт (Хоёрдугаар хэсэг) Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Нэгдүгээр хэсэг) Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Хоёрдугаар хэсэг) БУРХАН ХҮН ХОЁР АМРАЛТАД ХАМТ ОРОХ БОЛНО (Нэгдүгээр хэсэг) БУРХАН ХҮН ХОЁР АМРАЛТАД ХАМТ ОРОХ БОЛНО (Хоёрдугаар хэсэг) Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү? Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай Чи хэнд үнэнч вэ? Гурван Сануулга Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал ГАЗАР ДЭЭРХ БУРХАНЫГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийндуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг ТА НАР ҮЙЛ ХЭРГЭЭ АНХААРАХ УЧИРТАЙ Бурхан бол хүний амийн эх сурвалж юм Төгс Хүчит Бурханы санаа алдалт Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна ПЕТР ЕСҮСИЙГ ХЭРХЭН МЭДЭЖ АВСАН БЭ? БОДИТОЙ БУРХАН БОЛ БУРХАН ӨӨРӨӨ ГЭДГИЙГ ЧИ МЭДЭХ ЁСТОЙ

0Хайлтын үр дүн