Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Ангилал

Recital-latest-expression
Төгс Хүчит Бурханы шинэхэн айлдварууд
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

25. Бурхан хүмүүсийн бодол, сүнсийг, түүнчлэн мянга мянган жилийн турш тэдний зүрх сэтгэлд байсан Бурханы дүр төрхийг өөрчлөх зорилгоор өнөө цагт хүмүүсийн дунд ирнэ. Энэ боломжийг ашиглан Тэр хүнийг төгс болгох болно. Өөрөөр хэлбэл хүний мэдлэгээр дамжуулан Тэр, Түүнийг мэдэж авах арга замыг болон Түүнд хандах тэдний хандлагыг өөрчлөх болно, ингээд Бурханы талаарх тэдний мэдлэг цоо шинээр эхэлж, тэгснээр тэдний зүрх сэтгэл шинэчлэгдэн, хувирах юм. Харьцалт болон сахилга бат нь арга барил, харин байлдан дагуулах болон шинэчлэх нь зорилго билээ. Тодорхойгүй Бурханы талаар хүний баримталсаар ирсэн мухар сүсгийн бодол санааг арилгах нь үргэлжид Бурханы зорилт байсаар ирсэн ба сүүлийн үед энэ нь Түүний хувьд яаралтай асуудал болсон. Бүх хүмүүс энэ талаар тунгаан бодож үзнэ гэж Би найдаж байна. Хүн бүрийн хэрхэн туршлагажихыг өөрчлөх, ингэснээр Бурханы энэхүү яаралтай зорилт нь удахгүй биелж, Бурханы газар дээрх ажлын сүүлчийн үе шатанд үр дүнтэй төгсгөлийг авчрах юм. Өөрийн үүргийн дагуу үнэнч байдлаа харуулж, Бурханы зүрх сэтгэлийг эцсийн нэг удаа тайтгаруул. Ах эгч нарын хэн нь ч энэ хариуцлагаас зайлсхийж эсвэл зүгээр л хийсэн дүр үзүүлэхгүй гэдэгт Би найдаж байна.

26. Бурхан энэ удаа урилгаар болон хүний нөхцөл байдлаас шалтгаалан бие махбод болон ирнэ. Өөрөөр хэлбэл, Тэр хүнийг хэрэгтэй зүйлээр нь хангахын тулд ирнэ. Хүн ямар ч хэв чанартай эсвэл хүмүүжилтэй байх нь хамаагүй, Бурханы үгийг харж, Түүний үгнээс Бурханы оршин тогтнол, илрэлтийг харж, Бурхан тэднийг төгс болгохыг хүлээн зөвшөөрөх боломжийг Тэр хүн бүрт олгоно. Түүний үг хүний бодол санаа, үзлийг өөрчлөх ба ингэснээр Бурханы жинхэнэ төрх хүний зүрх сэтгэлийн гүнд бат бэх тогтох юм. Энэ бол Бурханы газар дээрх цорын ганц хүсэл билээ. Хүний төрөлх чанар хэчнээн агуу, хүний мөн чанар хэчнээн сул дорой байх эсвэл хүн өнгөрсөнд юу хийж байсан нь хамаагүй Бурхан эдгээрт анхаарал хандуулдаггүй. Хүн өөрсдийн зүрх сэтгэл дэх Бурханы дүр төрхийг бүрэн шинэчилж, хүн төрөлхтний мөн чанарыг мэдэж авч, тэгснээрээ хүний үзэл суртлын төлвийг өөрчлөхийг л Бурхан хүсдэг. Хүн Бурханыг гүн гүнзгийгээр хүсэн хүлээж, Түүнтэй мөнхийн холбоотой байж чадахыг Тэр хүсдэг. Бурханы хүнээс хүсдэг бүхэн энэ юм.

27. Эртний соёл болон түүхийн хэдэн мянган жилийн мэдлэг нь хүний үзэл санаа, үзхүй болон оюун санааны төлвийг ягштал хааж, нэвтэршгүй муудашгүй болгосон юм. Хүн тамын арван найм дахь түвшинд амьдарч, гэрэл хэзээ ч харахгүй газар дорх гяндан руу Бурханаар цөлөгдсөн мэт байдаг. Феодалын нийгмийн үзэл санаа нь хүнийг хавчин дарж, ингэснээр хүн арайхийн амьсгалж, амьсгал нь боогдож байгаа мэт байдаг. Үүнийг эсэргүүцэх өчүүхэн төдий ч хүч тэдэнд байхгүй бөгөөд дуугай л тэвчсээр, тэвчсээр байна. … Хэзээ ч, хэн ч зөв шударга, шударга ёсны төлөө тэмцэж, эсвэл зогсож зүрхлээгүй; тэд жил бүр, өдөр болгон ердөө л амьтнаас өөрцгүйгээр, феодал эздийн хүчирхийлэл, доромжлол дор амьдардаг. Газар дээр аз жаргал эдлэхийн тулд хүн Бурханыг эрж хайя гэж хэзээ ч бодоогүй. Хүн зодуулсан мэт, унаж буй намрын навчис шиг хүрэнтэж, хатаж гандсан байдаг. Хүн ой санамжаа хэдийнээ алдаж, хүний ертөнц хэмээх нэртэй тамд хүчин мөхөсдөн амьдарч, эцсийн өдрүүд ирэхийг хүлээж байдаг, ингэснээр тэд тамтай хамт мөхөж магад бөгөөд тэдний хүсэн хүлээж байгаа сүүлчийн өдрүүд нь тэд амар амгаланг эдлэх өдөр мэт байдаг. Феодалын ёс зүй хүний амьдралыг “Үхэгсдийн оронд” аваачсан ба ингэснээр хүний эсэргүүцэх чадвар бүр ч бага болсон. Янз бүрийн дарлал хүнийг Үхэгсдийн орон руу аажмаар илүү гүн унагааж, Бурханаас илүү холдоход хүргэсэн. Одоо, Бурхан хүний хувьд огт танихгүй нэгэн болсон бөгөөд тэд тааралдах үед хүн Бурханаас зайлсхийхээр яаравчилдаг. Хүн өмнө нь хэзээ ч Түүнийг мэдэж, харж байгаагүй мэтээр Түүнийг хүлээн зөвшөөрдөггүй ба Түүнийг тусгаарладаг. … Эртний соёлын мэдлэг нь хүнийг Бурханаас чимээгүйхнээр хулгайлсан бөгөөд хүнийг диаволуудын хаан болон үүний хөвгүүдэд шилжүүлэн өгсөн. Дөрвөн Бичиг болон Таван Судар нь хүний үзэл санаа болон үзхүйг эсэргүүцлийн өөр эрин үед аваачиж, Бичиг болон Сударыг бичсэн тэдгээр хүмүүсийг цаашид шүтэхэд хүнийг хүргэсэн ба Бурханы талаарх тэдний төсөөлөлд дэм болсон. Диаволын хаан тэдэнд мэдэгдэлгүйгээр хүний зүрх сэтгэлээс Бурханыг хайр найргүйгээр хөөж, харин өөрөө хүний зүрх сэтгэлийг баяртайгаар эзэмдсэн. Тэр үеэс эхлээд хүн диаволын хааны нүүр царайтай, муухай хорон сэтгэлтэй болсон. Бурханы үзэн ядалт тэдний цээжийг дүүргэдэг ба диаволын хааны хорон санаа нь хүн үүнд бүрэн автах хүртэл өдрөөс өдөрт хүний дотор тархдаг. Хүн эрх чөлөөгүй болж, диаволын хаантай орооцолдсон байдлаас гарах чадваргүй болсон юм. Тиймээс, хүн зөвхөн байрандаа, баригдсан хэвээр байж үүнд бууж өгч, үүнд захирагдсаар байна. Энэ нь, “шинжлэх ухаан, технологийг суралцаж, Дөрвөн Шинэчлэлтийг биелүүлэх, дэлхий дээр Бурхан гэж үгүй” гэх мэт төөрөгдлийг хүнд сургаж, бурхангүйн үзлийн хавдрын үрийг залуу хүмүүсийн зүрх сэтгэлд хэдийнээ суулгасан. Түүгээр ч зогсохгүй энэ нь, “Үйлдвэрлэлийн ажил хөдөлмөрөөрөө дамжуулан сайхан эх орныг бүтээцгээе” хэмээн тасралтгүй тунхаглаж, улс орныхоо төлөө зүтгэхийн тулд бага наснаасаа эхлээд бэлтгэгдэхийг бүх хүнээс гуйдаг. Хүн өөрийн мэдэлгүйгээр үүний өмнө ирсэн бөгөөд энэ нь эргэлзэлгүйгээр гавъяаг нь үүрдэг (Бурхан бүх хүн төрөлхтөнийг Өөрийн гартаа барьж байгаатай хамаатай). Энэ нь хэзээ ч ичгүүрийг мэдэрч байгаагүй эсвэл ичих мэдрэмж байхгүй. Цаашлаад энэ нь Бурханы ардыг өөрийн гэрт ичгүүргүйгээр олзлон авчирсан ба тэгэнгээ ширээн дээр хулгана шиг үсрэн гарч хүнээр өөрийгөө Бурхан мэт шүтүүлсэн. Энэ нь тийм цөхөрсөн амьтан! Энэ нь цочирдмоор гүтгэлгийг хашгирдаг, “Дэлхий дээр огт Бурхан байхгүй. Салхи байгалийнхаа жамаар салхилдаг; бороо бол ус болон хувирч, газар дээр дусалдаг чийгшил; газар хөдлөлт бол геологийн өөрчлөлтийн улмаас газрын гадарга чичрэх юм; нарны гадаргуу дээрх цөмийн дэлбэрэлтээс болж үүссэн агаарын хуурайшлын улмаас ган гачиг болдог. Эдгээр нь бүгд байгалийн үзэгдэл. Аль хэсэг нь Бурханы үйл хэрэг юм бэ?” гэдэг. Тэр ч бүү хэл энэ нь: “Хүн эртний сармагчнаас хувьсч үүссэн ба өнөөдрийн дэлхий нь ойролцоогоор тэрбум жилийн тэртээ хүй нэгдлийн нийгмээс эхэлж хөгжин дэвшсэн. Улс орон хөгжиж, сүйрэх эсэх нь ард түмнийх нь гараар шийдэгддэг” хэмээх ичгүүргүй мэдэгдлийг хашгирдаг[a]. Ард нь тэр, өөрийгөө тахиулж, шүтүүлэхийн тулд хүнээр өөрийгөө ханан дээр доош нь харуулан өлгүүлж, мөн ширээн дээр тавиулдаг. “Бурхан байхгүй” гэж уйлан хашгирах зуураа энэ нь өөрийгөө Бурхан хэмээн үзэж, Бурханыг газрын хязгаараас хайр найргүй түлхдэг. Энэ нь Бурханы оронд зогсож, диаволын хаан мэт аашилдаг. Хэчнээн инээдтэй хэрэг вэ! Энэ нь хүнийг хорт үзэн ядалтанд автахад хүргэдэг. Бурхан түүний заналт дайсан бөгөөд Бурхан түүнтэй эвлэршгүй мэт санагддаг. Энэ нь шийтгэгдэлгүйгээр, эрх дураараа үлдэх зуураа[b] Бурханыг хөөн зайлуулах арга сийлж байдаг. Энэ нь тийм л диаволын хаан! Бид үүний оршин тогтнолыг хэрхэн тэвчих юм бэ? Энэ нь Бурханы ажилд саад учруулж, үүнийг навсархай, бүрэн дүүрэн эмх замбараагүй[c] болгон үлдээх хүртлээ амрахгүй ба энэ нь эцсээ хүртэл, нэг нь эсвэл нөгөө нь сүйрч мөхөх хүртэл Бурханыг эсэргүүцэхийг хүсэж байгаа мэт байдаг. Энэ нь санаатайгаар Бурханыг эсэргүүцэж, илүү ойр дөхөж ирдэг. Үүний жигшүүртэй царай нь аль хэдийн бүрэн илчлэгдсэн бөгөөд энэ нь одоо цөхөж ядсан[d] хүнд бэрх байдалтай боловч Бурханыг үзэн ядах нь багасдаггүй харин энэ нь өөрийн зүрх сэтгэл дэх үзэн ядалтаа арилгахын тулд Бурханыг нэг үмхэлтээр бүхэлд нь залгихыг хүсэж байгаа мэт байдаг. Бид үүнийг, Бурханы энэхүү атаат дайсныг хэрхэн тэвчих билээ! Үүнийг үндсээр нь устгаж, бүрэн сөнөөх нь л бидний амьдралын хүслийг биелүүлэх болно. Үүнийг галзуурсан мэт явахыг нь хэрхэн зөвшөөрч болох юм бэ? Энэ нь, хүн тэнгэрийг мэдэхээ больж, үхээнц, мулгуу болтол нь хүнийг завхруулсан. Хүн энгийн хүний эрүүл ухаанаа алдсан. Хожим болох аюулаас айх айдсыг арилгаж, Бурханы ажлыг урьд өмнө үзэгдээгүй сүр жавхланд илүү хурдан хүргэхийн тулд үүнийг устгаж, шатаахад яагаад өөрсдийн бүх хүнээ золиосолж болохгүй гэж? Энэ өөдгүй бүлэг этгээд хүмүүсийн дунд орж хэтэрхий их үймээн самуун, эмх замбараагүй байдал үүсгэсэн. Тэд бүх хүмүүсийг ангалын ирмэгт аваачиж, тэднийг доош түлхэж, хэдэн хэсэг болгон, тэдний цогцсыг залгихаар нууцаар төлөвлөж байна. Тэд Бурханы төлөвлөгөөг нурааж, найдвар муутай бооцоонд[e] Бурхантай тэмцэлдэхээр дэмий горьдож байдаг. Энэ нь амархан зүйл яасан ч биш юм! Эцсийн эцэст, хамгийн жигшүүртэй гэмт хэрэг үйлдсэн диаволын хаанд зориулсан загалмай бэлтгэгдсэн байгаа. Бурхан загалмайд харъяалагддаггүй ба үүнийг аль хэдийн диаволд үлдээсэн. Бурхан хэдийнээ ялалттайгаар гарч ирсэн бөгөөд хүн төрөлхтөний нүгэлд цаашид харамсан гашуудахгүй. Тэр бүх хүн төрөлхтөнд аврал авчрах болно.

28. Дээрээс доошоо, эхнээсээ эцэс хүртэл энэ нь Бурханы ажилд саад учруулж, Түүнтэй харшилсаар ирсэн. “Эртний соёлын өв”, үнэ цэнэтэй “эртний соёлын мэдлэг”, “Даосизм болон Күнзийн сургаал”, “Күнзийн сонгодог бүтээл болон феодалын ёс заншил” зэрэг бүх яриа нь хүнийг тамд аваачсан. Орчин үеийн дэвшилтэт шинжлэх ухаан технологи, түүнчлэн аж үйлдвэрийн хөгжил, хөдөө аж ахуй, бизнес нь бүгд хаа ч харагдахгүй байна. Үүний оронд энэ нь зүгээр л, Бурханы ажлыг санаатайгаар нурааж, эсэргүүцэж, сүйрүүлэхийн тулд эртний “сармагчингуудын” дэлгэрүүлсэн феодалын ёс заншлыг цохон тэмдэглэдэг. Энэ нь өнөөдрийг хүртэл хүнийг зовоон шаналгаад зогсохгүй, мөн хүнийг бүрмөсөн залгиж[f] дуусгахыг хүсдэг. Феодалын ёс суртахууны хуулийн сургаал болон эртний соёлын мэдлэгийг өвлүүлсэн нь хүнд аль хэдийн халдварлаж, хүнийг том, жижиг диаволууд болгон хувиргасан. Бурханыг амархан хүлээж авч, Бурханы ирэлтийг баярлан угтах хүн маш цөөхөн байдаг юм. Хүний царай аллагаар дүүрсэн бөгөөд хаа сайгүй үхэл мэдрэгдэж байдаг. Тэд Бурханыг энэ газар нутгаас хөөхийг зорьдог; гартаа хутга, сэлэм бариад тэд Бурханыг газрын хөрснөөс арчих тулаанд байраа эзэлдэг. Хуурамч шүтээнүүд Бурхангүй диаволын нутгаар хөндлөн гулд тархсан гэдгийг тэд хүнд байнга зааж сургаж байдаг. Энэ газраас дээш, шатаж буй цаас болон хүжний дотор муухайрам үнэр тархдаг ба амьсгал боогдуулам маш өтгөн байдаг. Энэ нь могой мушгирч, цагираглах үедээ сэвсэн хаягдал лагийн үнэр мэт санагдах бөгөөд хүн бөөлжихөөс өөр яаж ч чадахгүй. Үүнээс гадна тэнд муу чөтгөрүүд ариун бичээсийг аялгуулан уншиж байгаа нь дөнгөн данган сонсогдоно. Энэ чимээ нь тамын гүнээс ирж байгаа мэт санагдах бөгөөд хүний нуруугаар нь өөрийн эрхгүй хүйт даадаг. Энэ газар нутгийн энд тэндгүй солонгын долоон өнгөтэй хуурамч шүтээнүүд тархаж, энэ нь энэ газрыг нүд гялбам ертөнц болгон хувиргадаг ба түүний хорон муу санаа амжилттай болж байгаа мэт диаволын хаан нүүрэндээ ёжтой инээд тодруулдаг. Энэ хооронд хүн үүнийг огтхон ч мэдээгүй, мөн диавол түүнийг аль хэдийн мэдрэмжгүй, ялагдсан байдалтай болтол нь завхруулсан гэдгийг ч хүн мэдэхгүй. Энэ нь Бурханыг нэг цохилтоор л устгаж, Түүнийг дахин доромжилж, амь насанд нь халдахыг хүсэж, мөн Түүний ажлыг нурааж, саад болохыг оролддог. Энэ нь Бурханыг “ижил байртай” байхыг хэрхэн зөвшөөрөх юм бэ? Газар дээрх хүмүүсийн дундах өөрийнх нь ажилд Бурхан “хөндлөнгөөс оролцохыг” энэ нь хэрхэн тэвчих юм бэ? Бурхан үүний жигшүүртэй царайг илчлэхийг энэ нь хэрхэн зөвшөөрөх юм бэ? Үүний ажилд саад болохыг энэ нь Бурханд хэрхэн зөвшөөрөх вэ? Уур хилэн нь буцалж байгаа энэ диавол, Бурхан газар дээрх түүний засаглалыг удирдахыг хэрхэн зөвшөөрч чадах билээ? Энэ нь ялагдлаа хэрхэн дуртайяа хүлээн зөвшөөрөх юм бэ? Үүний жигшмээр дүр төрх, хэн болох нь илчлэгдсэн, ийм учраас хүн инээх үү эсвэл уйлах уу гэдгээ мэдэхээ болих ба энэ талаар ярихад үнэхээр хэцүү юм. Энэ нь үүний мөн чанар биш гэж үү? Муухай сэтгэлтэй тэрээр өөрийгөө итгэмээргүй үзэсгэлэнтэй гэж итгэсээр байдаг. Хань хамсаатнуудын энэ бүлэг! Тэд зугаа цэнгэлд умбаж, эмх замбараагүй байдлыг өдөөхийн тулд мөнх бус хүмүүсийн дунд ирсэн. Тэдний замбараагүй явдал дэлхий дээр тогтворгүй байдлыг[g] үүсгэж, хүний зүрх сэтгэлд айдас түгшүүр авчирсан бөгөөд тэд хүнийг гажуудуулсан, ингэснээр хүн тэвчихийн аргагүй муухай араатантай төстэй болж, анхдагч ариун хүний өчүүхэн төдий ч ул мөрийг эзэмшихээ больсон юм. Тэр ч бүү хэл тэд газар дээр дарангуйлагч адил эрх мэдлийг авахыг хүссэн. Тэд, арай ядан урагшлахуйц болтол нь Бурханы ажилд саад тотгор болсон бөгөөд зэс ган хананы цаана байгаа мэтээр хүнийг хаасан. Маш олон нүгэл үйлдэж, маш их төвөг учруулчихаад тэд гэсгээлтээ хүлээхээс өөр зүйлийг хүсэж яаж чадаж байна вэ? Чөтгөрүүд болон муу сүнснүүд газар дээр галзуурсан мэт гүйж, Бурханы хүсэл болон уйгагүй хичээл чармайлтыг хааж, тэдгээрийг нэвтэршгүй болгосон. Ямар аймшигтай нүгэл вэ? Бурхан яаж санаа зовохгүй байж чадах юм бэ? Бурхан яаж хилэгнэхгүй байж чадах юм бэ? Тэд Бурханы ажилд аймшигтай их саад тотгор, эсэргүүцэл учруулсан. Хэтэрхий тэрслүү! Тэр ч бүү хэл тэдгээр том, жижиг чөтгөрүүд илүү чадалтай диаволын хүчээр онгироо сагсуу болж, түйвээж эхэлсэн. Тэд үүнийг тодорхой мэдэж байсан ч, санаатайгаар үнэнийг эсэргүүцдэг. Тэрслүү байдлын хөвгүүд! Одоо тэдний тамын хаан нь тамын хааны сэнтийдээ заларсан мэтээр тэд хэт бардам болж, бусдад үл хүндэтгэлтэйгээр ханддаг. Хэчнээн нь үнэнийг эрж хайж, шударга байдлыг дагадаг вэ? Тэд бүгдээрээ, өөрсдийн толгойг сэгсэрч, эмх замбараагүй байдал өдөөхийн[h] тулд овоолсон баасан дахь өмхий ялаануудын бүлгийг удирдаж байгаа гахай, нохой шиг адгуус юм. Тэд өөрсдийгөө ялаанаас өөрцгүй гэдгээ ухааралгүйгээр, тэдний тамын хаан нь хаадуудаас хамгийн шилдэг нь гэж тэд итгэдэг. Үүгээр ч зогсохгүй, тэд өөрсдийн гахай, нохой шиг эцэг эхдээ итгэн, Бурханы оршин тогтнолын эсрэг гүтгэн доромжилсон үг хэлдэг. Өчүүхэн жаахан ялаанууд өөрсдийн эцэг эхийгээ шүдэлсэн халим[i] шиг том гэж боддог. Тэд бол маш жижигхэн, харин тэдний эцэг эх нь тэднээс тэрбум дахин том гахай, нохой шиг бохир заваан гэдгийг ухаардаггүй гэж үү? Тэд өөрсдийн хөөрхийлөлтэй байдлаа мэдэхгүйгээр тэдгээр гахай, нохойны илжирсэн үнэрийн суурин дээр галзуурсан мэт гүйлддэг ба ирээдүйн үе удмыг бий болгох эндүү ташаа үзэл санаатай байдаг. Тэр нь туйлын ичгүүргүй юм! Нуруун дээрээ ногоон далавчтай (энэ нь тэдний Бурханд итгэдэг гэж заргалддагтай хамаатай) тэд их зантай болж, өөрсдийн гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдлаа хаа сайгүй сайрхаж, өөрсдийн бузар булайг хүн рүү нууцаар хаяж байдаг. Солонгын долоон өнгөтэй далавчнууд нь тэдний бузар булайг далдалж чадах юм шиг тэд бүр ч их бардам байдаг бөгөөд тиймээс тэд жинхэнэ Бурханы оршин тогтнолыг хавчин шахдаг (энэ нь шашны ертөнцийн дотоод түүхтэй хамаатай.) Ялааны далавч үзэсгэлэнтэй, дур булаам хэдий ч эцсийн эцэст энэ нь бохироор дүүрч, нянгаар бүрхэгдсэн өчүүхэн ялаанаас өөр юу ч биш юм гэдгээ хүн мэддэггүй. Гахай, нохой шиг эцэг эхийнхээ хүчээр тэд хэмжээлшгүй их харгис авиртайгаар (энэ нь жинхэнэ Бурхан болон үнэнээс урвасан улс орны хүчтэй дэмжлэгийн үндсэн дээр Бурханыг хавчин шахдаг шашны албан эрх мэдэлтнүүдийг хэлж байна) газар нутаг даяар галзуурсан мэт гүйдэг. Энэ нь иудейн фарисайчуудын сүнснүүд Бурханы хамтаар агуу улаан луугийн үндэстэнд, өөрсдийн хуучин үүрэндээ буцан ирсэн мэт байдаг. Тэд хэдэн мянган жилийн тэртээх ажлаа үргэлжлүүлж, хавчилт шахалтын ажлаа дахин эхлүүлсэн. Энэ завхарсан бүлэг хүмүүс нь эцэстээ газар дээр гарцаагүй сүйрэх болно! Хэдэн мянганы дараа, бузар сүнснүүд нь бүр ч илүү их зальтай, овжин болсон. Тэд хорон санаатай, башир аргатай бөгөөд хэдэн мянган жилийн өмнөх эмгэнэлт жүжгийг өөрсдийн эх орондоо дахин тоглохыг хүсдэг. Энэ нь Бурханыг чангаар орилон уйлж, тэднийг хүйс тэмтрэхээр гуравдагч тэнгэр лүү буцаж очихоос Өөрийгөө арай ядан барихад бараг хүргэсэн. Хүн Бурханыг хайрлахын тулд, тэрээр Бурханы хүслийг, Түүний баяр баясгалан, уйтгар гунигийг түүнчлэн Тэр юуг зэвүүцэн жигшдэгийг ойлгох ёстой. Энэ нь хүний оролтыг илүү их урагшлуулах болно. Хүний оролт хэдий чинээ их хурдан байна, Бурханы зүрх сэтгэл төдий чинээ ханамжтай болно; диаволын хааныг хүн хэдий чинээ тодорхой танин мэднэ, хүн Бурхан руу төдий чинээ их ойртоно, ингэснээр Түүний хүсэл биелэгдэх юм.

29. Эцсийн өдрүүдийн Бурханы ажил нь хүн бүрийг сүнсийг хувиргаж, хүн бүхний сэтгэлийг өөрчлөхийн төлөө байдаг, ингэж асар их гэмтэл авсан тэдний зүрх сэтгэл нь шинэчлэгдэх ба тэгснээр хорон муугаар гүн гүнзгий хорлогдсон тэдний сэтгэлийг авардаг гэж Би олон удаа хэлсэн; энэ нь хүмүүсийн сүнсийг сэрээж, тэдний хүйтэн зүрх сэтгэлийг гэсгээж, сэргээх боломжийг тэдэнд олгохын тулд юм. Энэ нь Бурханы хамгийн агуу хүсэл билээ. Хүний амь болоод дадлага туршлага нь хэчнээн сүрлэг эсвэл гүн гүнзгий талаар ярихаа түр хойш тавьцгаая; хүмүүсийн зүрх сэтгэл сэргээгдэж, тэд өөрсдийн зүүднээсээ сэрж, агуу улаан луугийн учруулсан хор хөнөөлийг эргэлзээгүй мэдсэн үед Бурханы үйлчлэлийн ажил төгсөх болно. Бурханы ажил дууссан өдөр нь мөн хүн Бурханд итгэх зөв итгэлийн замыг албан ёсоор эхлэх үе байх юм. Энэ үед Бурханы үйлчлэл төгсөх болно: махан биетэй болсон Бурханы ажил бүрмөсөн дуусаж, хүн өөрийн биелүүлэх учиртай үүргээ албан ёсоор биелүүлж эхлэх болно, тэр өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх болно. Эдгээр нь Бурханы ажлын алхмууд юм. Тиймээс чи эдгээр зүйлсийг мэдсэн суурин дээрээс өөрийн орох замыг эрж олох ёстой. Энэ бүхэн нь чиний ойлгох ёстой зүйл юм.

30. Хүний зүрх сэтгэлийн гүнд өөрчлөлт гарсан үед л түүний оролт сайжрах болно, учир нь Бурханы ажил бол хүнийг буюу золин аврагдсан боловч харанхуйн хүчний дор амьдарсаар байдаг, өөрийгөө хэзээ ч сэрээгээгүй хүнийг чөтгөрүүдийн цуглардаг энэ газраас бүрэн аврахын төлөө байдаг; ингэснээр хүн үүрдийн нүглээс чөлөөлөгдөж, Бурханы хайртай хүн байж, агуу улаан лууг бүрэн цохин унагааж, Бурханы хаанчлалыг байгуулж, Бурханы зүрх сэтгэлийг даруй амрааж, цээжин дотор бугшсан үзэн ядалтаа юуг ч үлдээлгүйгээр гаргаж, тэдгээр өгөршсөн нянг устгаж, үхэр адууныхаас өөрцгүй амьдралаа орхих боломжтой болж, цаашид зарц байхаа больж, цаашид агуу улаан лууд чөлөөтэй дэвслүүлж эсвэл захирагдахаа болих юм; чи цаашид энэ бүтэлгүйтсэн үндэстний хүн байхаа больж, цаашид ял гэмийн туйлд хүрсэн агуу улаан лууд харъяалагдахгүй ба чи үүнд дахин боолчлогдохгүй. Чөтгөрүүдийн үүрийг Бурхан гарцаагүй хэдэн хэсэг тасчин хаях ба чи Бурханы хажууд зогсох болно, чи Бурханд харъяалагддаг, харин энэ боолын хаант улсад харъяалагддаггүй. Бурхан энэ харанхуй нийгмийг хэдийн Өөрийн ясандаа тултал жигшсэн. Тэр шүдээ зуун, энэ хорон санаатай, жигшүүрт хөгшин могой дээр Өөрийн хөлийг тавихаар улайрч байгаа ба ингэснээр энэ нь хэзээ ч дахин босч чадахгүй бөгөөд дахин хэзээ ч хүнийг хүчирхийлэхгүй юм; Тэрээр түүний урьд нь хийсэн үйлдлүүдийг өршөөхгүй, мөн Тэр хүнийг хууран мэхэлснийг нь тэвчихгүй, эрин үеүдийн туршид үйлдсэн нүгэл бүрийнх нь төлөө тооцоо бодох болно; бүх хорон муугийн энэ толгойлогчид[a] Бурхан өчүүхэн төдий ч өршөөнгүй хандахгүй, Тэр үүнийг бүрэн устгах болно.

31. Мянга, мянган жилийн турш энэ нь бузрын газар байсан, энэ нь тэвчихийн аргагүй бохир заваан, азгүй байдлаар дүүрэн, сүнснүүд булан тохой бүрт нь хэрэн тэнэж, залилан мэхэлж, ул үндэсгүй ял зэмлэл тулгаж, [b] балмад догшин, хорон санаатай байж, энэ сүнсний хотыг гишгэчин, цогцоснуудыг тараан хаяж орхисон; илжирсэн өмхий үнэр газар нутгийг бүрхэж, агаарт шингэсэн бөгөөд энэ нь асар их хамгаалагдсан.[c] Тэнгэрээс цааших дэлхий ертөнцийг хэн харж чадах вэ? Диавол хүний биеийг чангаар хүлж, түүний хоёр нүдийг сохолж, амыг нь бат хамхисан юм. Нэвтрэхийн аргагүй “чөтгөрийн өргөө” мэт чөтгөрт хотыг нүд салгахгүй харах үедээ диаволын хаан хэдэн мянган жилийн турш, яг өнөөдрийг хүртэл догшин ширүүн авирласан; тэр зуур, энэхүү сүрэг манаач нохойнууд нь догшин харцаар ширтэж, Бурхан тэднийг мэдээгүй байхад нь барьж аван тэднийг бүгдийг нь устгаж, тэднийг “амар тайван, аз жаргалын” газаргүй болгох болно гэж гүн гүнзгий айж байдаг. Чөтгөрт хотын ийм хүмүүс хэрхэн Бурханыг харсан байж чадах юм бэ? Тэд Бурханы энхрийлэл, сэтгэл татам байдлыг хэзээ нэгэн цагт амссан гэж үү? Хүний ертөнцийн асуудлуудын талаар тэд хэр ойлголттой байдаг вэ? Тэдний хэн нь Бурханы хүчтэй хүслийг ойлгож чадах вэ? Тэгвэл, бие махбодтой болсон Бурхан бүрмөсөн нуугдмал хэвээр үлддэгт гайхах зүйл бага юм: Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд ирмэхийн төдийд хүн алдаг диаволын хаан, хайр татам, эелдэг зөөлөн, мөн ариун Бурханы оршин тогтнолыг хэрхэн тэвчиж чадах юм бэ? Энэ нь Бурханы ирэлтийг хэрхэн магтан сайшааж, баясах юм бэ? Тэдгээр боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, тэд аль хэдийн Бурханыг басамжилж, Бурхантай зүй бусаар харьцдаг, тэд туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханд өчүүхэн төдий ч анхаарал хандуулдаггүй, тэд тонуул дээрэм хийдэг, аль хэдийн мөс чанараа алдсан, сайхан сэтгэлийн ул мөр ч байдаггүй ба тэд гэм зэмгүй хүмүүсийг ухамсаргүй байдалд уруу татдаг. Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэдний хөндлөнгийн оролцоо нь тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй болон эмх замбараагүй байдалд аваачсан! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм. Хэн Бурханы ажлыг тэврэн авсан бэ? Бурханы ажлын төлөө хэн өөрийн амиа золиослож эсвэл цусаа урсгасан юм бэ? Үеэс үед, эцэг эхээс хүүхдүүдээ хүртэл боолчлогдсон хүмүүс Бурханыг зүй ёсгүйгээр боолчилсон, энэ нь яаж уур хилэнг өдөөхгүй байх юм бэ? Мянга мянган жилийн үзэн ядалт зүрх сэтгэлд бөөгнөрч, нүгэлт байдлын мянган жил зүрх сэтгэл дээр бичигдсэн, яаж энэ нь жигшил дургүйцлийг өдөөхгүй байх юм бэ? Бурханы өшөөг авч, Түүний дайсныг бүрмөсөн дарж, цаашид хяналтаас гарах боломжийг үүнд олгохгүйгээр, хүссэнээрээ төвөг учруулахыг үүнд бүү зөвшөөр! Одоо цаг нь болсон: Энэ чөтгөрийн жигшүүрт царайг тасдан хаяж, бүх төрлийн зовлон бэрхшээлийг туулж, сохорсон хүмүүст өөрсдийн зовлон шаналлаасаа босч, энэ хөгшин диаволаас нүүр буруулах боломжийг олгохын тулд хүн аль эрт бүх хүч чадлаа дайчилж, өөрийн бүх хичээл чармайлтаа зориулж, бүх төлөөсийг төлсөн. Бурханы ажилд яагаад ийм туулшгүй их саад бартааг тавина вэ? Бурханы хүмүүсийг хуурахын тулд яагаад янз бүрийн арга заль хэрэглэнэ вэ? Жинхэнэ эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг хаана байна вэ? Шударга ёс хаана байна? Тав тух хаана байна вэ? Халуун дулаан байдал хаана байна? Бурханы ардыг мэхлэхийн тулд яагаад зальжин арга хэрэглэнэ вэ? Яагаад Бурханы ирэлтийг зогсоохын тулд хүч хэрэглэнэ вэ? Өөрийн бүтээсэн газар дээр чөлөөтэй хэрэн хэсэх боломжийг Бурханд яагаад олгохгүй байна вэ? Өөрийн толгойг тавин амрах газаргүй болтол нь Бурханыг яагаад мөрдөн хөөнө вэ? Хүмүүсийн дундах халуун дулаан байдал хаана байна вэ? Хүмүүсийн дундах угталт хаана байна вэ? Бурханд яагаад тийм их цөхрөнгүй шаналал учруулна вэ? Бурханыг яагаад дахин дахин хашгирахад хүргэнэ вэ? Яагаад Бурханыг Өөрийн хайртай Хүүгийн төлөө санаа зовоход хүргэнэ вэ? Яагаад энэ харанхуй нийгэм болон үүний өрөвдөлтэй манаач нохойнууд, Өөрийн бүтээсэн дэлхий дээр чөлөөтэй ирж, очихыг Бурханд зөвшөөрдөггүй юм бэ? Хүн, шаналал, зовлонгийн дунд амьдардаг хүнийг яагаад ойлгодоггүй вэ? Та нарын төлөө Бурхан асар их зовлонг тэвчсэн ба Тэр асар их шаналалтайгаар Өөрийн хайртай Хүү, Өөрийн мах цусыг та нарт хайрласан, тэгвэл та нар яагаад одоо хүртэл хараагүй дүр үзүүлдэг юм бэ? Хүн бүхнийг харахад, та нар Бурханы ирэлтийг голж, Бурханы нөхөрлөлөөс татгалздаг. Та нар яагаад ийм увайгүй байдаг юм бэ? Та нар ийм харанхуй нийгэмд шударга бус байдлыг туулахад бэлэн гэж үү? Өөрсдийн гэдсээ үүрдийн дайсагналаар дүүргэхийн оронд, яагаад диаволын хааны “баасыг” өөрсөддөө чихнэ вэ?

32. Газар дээрх Бурханы ажлын алхмууд асар их зовлон бэрхшээлийг агуулдаг: Хүний сул тал, дутагдал, хүүхдэрхүү зан, мэдлэггүй байдал болон хүний бүх зүйлийг Бурхан нэг бүрчлэн маш нямбай төлөвлөж, нарийвчлан авч үздэг. Хүн бол өгөөшөөр барьж эсвэл өдөөн хатгаж зүрхэлмээргүй цаасан бар шиг байдаг; жоохон хүрэнгүүт тэр хазаж эсвэл уруудан доройтож, замаа алддаг бөгөөд өчүүхэн төдий л анхаарал алдвал тэр хуучин хэвэндээ орж, Бурханыг үл тоож эсвэл өөрийн бие дэх бузар зүйлсэд ташуурахын тулд гахай эцэг, нохой эх рүүгээ гүйдэг. Ямар том саад тотгор вэ! Үнэн хэрэгтээ Тэр Өөрийн ажлын алхам бүртээ шалгалтанд өртдөг ба бараг алхам болгон нь асар их аюул дагуулдаг. Түүний үгс чин үнэнч, шударга бөгөөд муу санаагүй байдаг, гэсэн ч хэн тэдгээрийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна вэ? Хэн бүрэн дүүрэн захирагдахад бэлэн байна вэ? Энэ нь Бурхны зүрх сэтгэлийг шархлуулдаг. Тэр хүний төлөө өдөр шөнөгүй шаргуу ажилладаг, Тэр хүний амийн төлөө сэтгэлийн түгшүүрт автагддаг ба Тэр хүний сул талыг өрөвддөг. Өөрийн ажлын алхам бүртээ, Өөрийн хэлдэг үг бүртээ Тэр олон эргэлт, гэнэтийн өөрчлөлтийг туулсан юм; Тэр үргэлж хадны завсар хавчуулагдсан мэт байж, хүний сул тал, дуулгаваргүй байдал, гэнэн зан, эмзэг байдлын талаар... цаг үргэлжид, дахин дахин боддог. Хэзээ нэгэн цагт хэн үүнийг мэдсэн бэ? Тэр хэнд итгэл хүлээлгэж чадах вэ? Хэн ойлгож чадах вэ? Тэр хэзээд хүний нүглийг, хүний ноён нуруу дутмаг байдал болон эргэж буцсан аашийг жигшдэг бөгөөд Тэр хэзээд хүний эмзэг байдалд санаа зовж, хүний өмнө орших замыг сайтар нягтлан боддог; хүний үг болон үйл хэргийг ажиглахад энэ нь Түүнийг үргэлж өршөөл энэрэл, уур уцаараар дүүргэдэг бөгөөд эдгээр зүйлсийн харагдах байдал нь Түүний зүрх сэтгэлд шаналал авчирдаг. Гэм зэмгүй хүн эцэстээ хөшингө болж хувирдаг; яагаад Бурхан үргэлж тэдний хувьд аливаа зүйлийг хэцүү болгодог юм бэ? Мөхөс хүн цөхрөлтгүй зангаа үнэхээр алдсан байдаг; яагаад заавал Бурхан түүнд байнга тэгж уурлах ёстой гэж? Сул дорой, хүч чадалгүй хүнд цаашид өчүүхэн төдий ч эрч хүч байдаггүй; яагаад Бурхан дуулгаваргүй байдлынх нь төлөө үргэлж түүнийг зэмлэдэг вэ? Тэнгэр дэх Бурханы заналхийллийг хэн тэсвэрлэж чадах вэ? Эцсийн эцэст хүн нь эмзэг, аргаа барсан хэцүү байдалд байдаг ба Бурхан Өөрийн уурыг зүрх сэтгэлийнхээ гүн рүү чихсэн, ингэснээр хүн аажмаар өөрийгөө эргэцүүлэн бодох юм. Гэсэн ч ноцтой төвөгтэй байдалд байгаа хүн Бурханы хүслийг өчүүхэн төдий ч ойлгохгүй; тэр хөгшин диаволын хааны хөлөн дор дэвслэгдсэн боловч үүнийгээ огт мэддэггүй бөгөөд тэр өөрийгөө үргэлж Бурханы эсрэг тавьдаг эсвэл Бурханд халуун ч биш, хүйтэн ч биш ханддаг. Бурхан маш олон үг хэлсэн, гэсэн ч хэн тэдгээрийг ноцтойгоор авч үзсэн юм бэ? Хүн Бурханы үгийг ойлгодоггүй боловч тэр огт сандарч тэвдэхгүй, ямар ч хүсэл тэмүүлэлгүй хэвээр байдаг бөгөөд хөгшин диаволын мөн чанарыг хэзээ ч үнэхээр мэдэж аваагүй. Хүн Үхэгсдийн оронд, тамд амьдардаг боловч тэд “далай доорх ордонд” амьдарч байна гэж итгэдэг; тэд агуу улаан луунд дарлагддаг боловч өөрсдийгөө лууны улсаар ивээгдсэн[e] гэж боддог; тэд диаволоор тохуурхагддаг боловч тэд махан биеийн жүжиглэх өндөр чадварыг таашааж байна гэж боддог. Тэд ямар бохир заваан, дорд өөдгүй амьтад вэ! Хүн азгүй явдалтай учирсан боловч тэр үүнийг мэдэхгүй бөгөөд энэ харанхуй нийгэмд тэр гамшгаас гамшгийг туулдаг[f] боловч үүнийг хэзээ ч мэдрээгүй. Тэр өөрийгөө энхрийлэх сэтгэл болон боолын зан чанараас хэзээ салах вэ? Тэр яагаад Бурханы зүрх сэтгэлийг тэгж их үл тоомсорлодог вэ? Энэ дарлал, бэрхшээлийг тэр сэм зөвтгөдөг гэж үү? Харанхуйг гэрэлтэй болгон өөрчлөх өдрийг тэр хүсдэггүй гэж үү? Буруугаар эргэсэн шударга байдал болон үнэнийг дахин нэгэнтээ засч залруулахыг тэр хүсдэггүй гэж үү? Хүмүүс үнэнийг хаяж, бодит байдлыг мушгин гуйвуулж байхад тэр зүгээр л харж, юу ч хийхгүй юм гэж үү? Энэ ад үзсэн байдлыг тэвчсээр байгаадаа тэр аз жаргалтай байна гэж үү? Тэр боол байхыг хүсэж байна уу? Энэ харийн боолтойгоо хамт тэр Бурханы гарт мөхөхийг хүсэж байна уу? Чиний шийдэмгий зан хаана байна вэ? Чиний хүсэл эрмэлзэл хаана байна вэ? Чиний нэр хүнд хаана байна? Чиний үнэнч шударга зан хаана байна? Чиний эрх чөлөө хаана байна? Чи өөрийн бүхий л амьдралаа агуу улаан луу, диаволын хааны төлөө золиослоход бэлэн үү? Түүгээр үхтлээ тамлалуулахдаа чи аз жаргалтай байх уу? Оёоргүй гүний гадаргуу нь эмх замбараагүй харанхуй бөгөөд энгийн ардууд тэр зовлон зүдгүүрийг туулж, зогсолтгүй гомдоллож байдаг. Хүн хэзээ толгойгоо өндийж цэх явах вэ? Хүн туранхай эцэнхий, ядарч зүдэрсэн байдаг, тэр энэ харгис түрэмгий диаволтай хэрхэн тэмцэлдэж чадах вэ? Яагаад тэр өөрийн амьдралаа Бурханд нэн даруй өгдөггүй юм бэ? Одоо ч эргэлзэн тээнэгэлзэж, тэр Бурханы ажлыг хэрхэн дуусгаж чадах юм бэ? Тиймээс ямар ч зорилгогүйгээр дээрэлхүүлж, дарлагдсан түүний бүхий л амьдрал эцэстээ хий дэмий өнгөрөх болно; ирэхдээ тийм их яарч, явахдаа ч тийм их яаравчилахын хэрэг юун бэ? Тэр яагаад Бурханд өгөхийн тулд ямар нэгэн үнэ цэнэтэй зүйлийг хадгалдаггүй вэ? Тэр үүрдийн үзэн ядалтаа мартчихсан гэж үү?

33. Бурхан энэ удаа тийм ажил хийж, Өөрийн хараахан гүйцээгээгүй ажлаа гүйцээж, энэ эрин үеийг төгсгөж, энэ эрин үеийг шүүж, гаслант тэнгисийн ертөнцөөс гүн гүнзгий нүгэлтнүүдийг аварч, тэднийг бүрмөсөн өөрчлөн хувиргахын тулд энэ удаа бие махбодтой болсон. Иудейчүүд Бурханыг загалмайд цовдолж тэгснээрээ Бурханы “Иудей дэх аяллыг” дуусгасан. Төд удалгүй Бурхан хүмүүсийн дунд дахин нэг удаа биечлэн ирсэн бөгөөд агуу улаан луугийн улсад чимээгүйхэн хүрэлцэн ирсэн юм. Үнэндээ, иудей улсын шашны нийгэм аль хэдийн Есүсийн зургийг ханан дээрээ өлгөсөн бөгөөд хүмүүс “Эзэн Есүс Христ” хэмээн хашгирдаг. Есүс Өөрийн гүйцээгээгүй ажлын хоёр дахь алхмыг дуусгахын тулд хүмүүсийн дунд эргэн ирэх Өөрийн Эцгийн тушаалыг аль хэдийн хүлээн авсан гэдгийг тэд мэдээгүй. Үүний үр дүнд, Түүнийг харах үедээ хүмүүс гайхаж цочирддог: Тэр олон эрин зуун өнгөрсөн дэлхийд төрсөн ба Тэр туйлын энгийн нэгний дүр төрхтэйгээр хүмүүсийн дунд гарч ирсэн. Үнэндээ, эрин үе өнгөрсний хэрээр Түүний хувцас, бүхий л харагдах байдал нь Тэр дахин төрсөн мэт өөрчлөгдсөн. Тэр бол загалмайнаас бууж ирж, амилсан яг тэр Эзэн Есүс Христ юм гэдгийг хүмүүс хэрхэн мэдэх билээ? Есүс Еховатай огтхон ч адилгүй байсан шиг Тэр шархны өчүүхэн төдий ч ул мөргүй юм. Өнөөдрийн Есүс, өнгөрөн одсон цаг хугацааны төрх байдалгүйгээр удсан. Хүмүүс Түүнийг хэрхэн таних юм бэ? Тэр бол амилсан Есүс гэдэгт сэжигч “Томас” үргэлж эргэлздэг ба сэтгэлээ амраахаас өмнө тэр Есүсийн гар дээрх хадаасны сорвийг харахыг дандаа хүсдэг; үүнийг хараагүй болохоор тэр үргэлж хардалт сэрдэлтийн үүлэн дээр зогсдог бөгөөд хөлөө “бодит газар” дээр тавьж, Есүсийг дагах чадваргүй байдаг. Хөөрхий “Томас”—Есүс Эцэг Бурханы даалгасан ажлыг хийхээр ирсэн гэдгийг тэр хэрхэн мэдэх билээ? Яагаад Есүс цовдлолын сорвитой байх хэрэгтэй юм бэ? Цовдлолын сорви нь Есүсийн таних тэмдэг юм уу? Тэр Өөрийн Эцгийн хүслийн төлөө ажиллахаар ирсэн; яагаад Тэр хэдэн мянган жилийн өмнөх иудей хүн шиг хувцаслаж, гоёж ирэх юм бэ? Бурханы авсан бие махбодын гадаад байдал Бурханы ажилд саад болох уу? Энэ нь хэний онол вэ? Бурхан ажиллах үедээ яагаад хүний төсөөллийн дагуу байх ёстой вэ? Өөрийн ажлаа хийхдээ Бурхан ганцхан зүйлд л зорьдог бөгөөд энэ нь үр дүнтэй байх явдал юм. Тэр хууль дүрэмд баригддаггүй ба Түүний ажилд ямар ч дүрэм байхгүй, тэгвэл үүнийг хүн хэрхэн ухаарч чадах юм бэ? Хүний үзэл нь Бурханы ажлыг хэрхэн нэвт шувт харж чадах юм бэ? Иймээс та нар зохих ёсоор тайвширсан нь дээр: жижиг сажиг зүйлд бүү санаа зов, мөн зүгээр л та нарын хувьд шинэ санагдсан зүйлийг бүү хэтрүүлэн дэвэргэ—энэ нь өөрийгөө онигоо болгож, хүмүүст шоолуулахыг чинь болиулах болно. Чи энэ бүх хугацаанд Бурханд итгэсэн, гэхдээ одоо ч Бурханыг мэддэггүй; эцэстээ чи гэсгээлтэнд автах бөгөөд “элит, дээд зэрэглэлд”[g] багтаж байсан чи гэсгээгдэх хүмүүсийн ангилалд хамаарна. Чи өөрийн өчүүхэн заль мэхээ харуулахын тулд ухаалаг арга хэрэглэхгүй байсан нь дээр; чиний харалган бодол, мөнхөөс мөнхөд бүгдийг нэвт хардаг Бурханыг үнэхээр ухамсарлаж чадах уу? Чиний өнгөцхөн дадлага туршлага Бурханы хүслийг бүрэн дүүрэн илчилж чадах уу? Бүү их зан гарга. Эцсийн эцэст Бурхан бол энэ дэлхийнх биш, иймээс Түүний ажил хэрхэн чиний тааварласан шиг байж чадах юм бэ?

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг Дөрөв дэх айлдвар Зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Долоо дахь айлдвар Найм дахь айлдвар Арав дахь айлдвар Арван нэг дэх айлдвар Арван хоёр дахь айлдвар Арван гурав дахь айлдвар Арван дөрөв дэх айлдвар Арван тав дахь айлдвар Арван зургаа дахь айлдвар Арван долоо дахь айлдвар Арван найм дахь айлдвар Хорь дахь айлдвар Хорин нэг дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин хоёр дахь айлдвар Хорин гурав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин дөрөв дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин тав дахь айлдвар Хорин зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин долоо дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин найм дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин ес дэх айлдвар Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй Шашны үйлчлэлийг хориглох ёстой Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой Төгс болсон хүмүүст өгөх амлалт Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ Шинэ эрин үеийн тушаал Мянган жилийн хаанчлал ирсэн Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой Долоон аянгын нижигнээн—хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм (Нэгдүгээр хэсэг) Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм “Мянган жилийн хаанчлал ирсэн” тухай товч яриа Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (дөрөвдүгээр хэсэн) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр(Нэгдүгээр хэсэг) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг (гуравдугаар хэсэг) Чи өөрийн ирээдүйн үүрэгт яаж хандах тухай Бурханы тухайд чиний ойлголт юу вэ Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ Чи итгэлийн талаар юу мэдэх вэ? Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм Хуулийн эрин үе дэх ажил Нэршил болон ялгамж чанарын талаар (Нэгдүгээр хэсэг) Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Нэгдүгээр хэсэг) Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Хоёрдугаар хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Нэгдүгээр хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Хоёрдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Нэгдүгээр хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Гуравдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт(Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт (Хоёрдугаар хэсэг) Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Нэгдүгээр хэсэг) Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Хоёрдугаар хэсэг) Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү? Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай Чи хэнд үнэнч вэ? Гурван Сануулга Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийндуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг Та нар өөрсдийн үйл хэргийг анхаарах хэрэгтэй Бурхан бол хүний амийн эх сурвалж юм Төгс Хүчит Бурханы санаа алдалт Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна

0Хайлтын үр дүн