Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Ангилал

Recital-latest-expression
Төгс Хүчит Бурханы шинэхэн айлдварууд
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

13. Хэрвээ хүн Ариун сүнсний ажлын дагуу үнэхээр орж чадах юм бол түүний амь хаврын борооны дараа ургасан хулсны навч шиг маш хурдан нахиалах болно. Ихэнх хүмүүсийн одоогийн биеийн хэмжээнээс үзэх юм бол, хэн ч амийг чухалчлахгүй, харин эсрэгээрээ зарим нэгэн авцалдаагүй өнгөц асуудлуудыг чухалчилдаг. Эсвэл тэд ийш тийш яаран, ямар ч төвгүй, зорилгогүйгээр хааш яаш ажиллаж, хэний төлөө вэ гэдгээ мэдэх нь байтугай ямар чиглэлд явахаа ч мэддэггүй. Тэд зүгээр л “өөрсдийгөө даруухнаар нууж” байдаг. Үнэндээ, та нарын дотроос цөөн хэд нь л эцсийн өдрүүд дэх Бурханы санааг мэддэг. Та нарын бараг хэн нь ч Бурханы хөлийн мөрийг мэдэхгүй, түүнээс ч цөөхөн нь Бурханы эцсийн амжилт юу байхыг мэддэг. Гэсэн ч хүн бүхэн зөвхөн сэтгэлийн тэнхээгээрээ сахилга бат болон харьцааг бусдаас хүлээн зөвшөөрч, эцэстээ үүнийгээ дуусгаж, амрах өдөртөө бэлтгэн хүлээж байгаа мэт байдаг. Хүмүүсийн дундах эдгээр “гайхамшгуудад” Би ямар ч тайлбар тавихгүй, гэхдээ та бүгдийн ойлгох ёстой нэг зүйл байдаг. Яг одоо ихэнх хүмүүс хэвийн бус байдал руу урагшилж байгаа ба тэдний оролтын алхам нь аль хэдийн мухар гудамж руу чиглэж байна. Магадгүй олон хүн үүнийг хүмүүсийн хүсэн хүлээдэг “Шангри-ла” гэж бодож, “эрх чөлөөний нутаг” гэж итгэж байгаа байх. Үнэндээ энэ нь тийм биш. Эсвэл хүмүүс аль хэдийн замаа алдсан гэж хэлж болно.

14. Хонг Конг, Тайвань дахь эх орон нэгтнүүд нь дотор газар гэж нэрлэдэг Хятадын эх газарт Бурхан бие махбодтой болсон. Бурхан тэнгэрээс газар луу ирэх үед, тэнгэр газар дахь хэн ч үүнийг мэдээгүй, учир нь энэ бол Бурхан нууцлаг байдлаар эргэн ирэхийн жинхэнэ утга учир юм. Тэр олон жилийн турш махан биеэрээ ажиллаж, амьдарсаар ирсэн боловч хэн ч үүнийг мэдээгүй. Өнөөдрийг хүртэл хэн ч үүнийг таньж мэдээгүй байна. Магадгүй энэ нь мөнхийн оньсого болж үлдэх биз ээ. Энэ цаг үед Бурхан махан биед ирсэн нь хэн бүхний мэдэж чадах зүйл биш. Сүнсний ажил хэчнээн том хэмжээтэй, хүчтэй байх нь хамаагүй Бурхан үргэлж тайван дөлгөөн байж, хэзээ ч Өөрийгөө илчлээгүй. Бурханы ажлын энэ үе шат нь тэнгэрлэг ертөнцөд болж байгаа мэт байдаг гэж хэлж болно. Хэдийгээр энэ нь хүн бүхэнд бүрэн илэрхий байдаг боловч хэн ч үүнийг таньдаггүй. Бурхан Өөрийн ажлын энэ үе шатыг дуусгах үед, хүн бүхэн өөрсдийн урт удаан зүүд нойрноос сэрж, өнгөрсөн үеийн хандлагаа өөрчлөх болно. Бурхан нэгэнтээ, “Энэ удаа бие махбодид ирэх нь барын ичээнд унахтай адил” гэж хэлж байсныг Би санаж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Бурханы ажлын энэ шатанд Бурхан бие махбодод ирж, агуу улаан луугийн орших газарт төрөх учраас Түүний энэ удаагийн газар дээрх ирэлтийг бүр ч илүү их аюул дагалдана. Түүнд тулгардаг зүйл бол хутга, буу, бороохой юм; Түүний нүүр тулдаг зүйл нь сорилт; Түүнд тулгардаг зүйл нь харгис төрхтэй бөөн хүмүүс юм. Тэр хэдийд ч алуулж болох эрсдэлтэй байдаг. Бурхан уур хилэнтэй ирээгүй. Гэсэн хэдий ч, Тэр төгс болгох ажлыг хийхийн тулд, золин аврах ажлын дараа үргэлжлэх Өөрийн ажлын хоёр дахь хэсгийг хийхээр ирсэн. Өөрийн ажлын энэ үе шатны төлөө Бурхан дээд зэргийн бодол, анхаарлаа зориулсан ба сорилтын дайралтаас зайлсхийхийн тулд боломжит бүх аргыг ашиглан, Өөрийгөө даруухнаар нууцалж, хэзээ ч Өөрийн ялгамж чанарыг илчлээгүй. Хүнийг цовдлолоос аврахдаа Есүс зөвхөн золин аврах ажлыг гүйцэтгэсэн; Тэр төгс болгох ажлыг хийхгүй байсан. Тиймээс Бурханы ажлын ердөө хагас нь л хийгдсэн бөгөөд золин аврах ажлыг дуусгах нь Түүний бүхий л төлөвлөгөөний зөвхөн хагас нь байсан юм. Шинэ эрин үе эхэлж, хуучин нь холдон одох гэж байх үед Эцэг Бурхан Өөрийн ажлын хоёр дахь хэсгийг урьдаас төлөвлөж эхэлсэн ба үүнд бэлдэж эхэлсэн. Эцсийн өдрүүдэд бие махбод болсон энэ Бурханыг өнгөрсөн үед магадгүй зөгнөөгүй, тиймээс тэр нь энэ удаа махан биед ирэх Бурханыг тойрсон илүү их нууцлаг байдлын суурийг тавьсан. Үүр цайх үед хэнд ч мэдэгдэлгүйгээр Бурхан газар дээр ирж, махан бие дэх Өөрийн амьдралыг эхлүүлсэн билээ. Хүмүүс энэ мөчийн талаар мэдэхгүй байсан. Магадгүй тэд бүгд унтаж байсан, магадгүй сэрүүн байсан олон хүн хүлээж байсан, магадгүй олон хүн тэнгэр дэх Бурханд чимээгүйхэн залбирч байсан. Гэсэн ч энэ бүх олон хүмүүсийн дундаас нэг нь ч Бурхан газар дээр аль хэдийн ирсэн гэдгийг мэдээгүй. Өөрийн ажлаа илүү амархнаар хэрэгжүүлж, илүү дээр үр дүнд хүрэхийн тулд Бурхан ингэж ажилласан, энэ нь түүнчлэн илүү их сорилтоос зайлсхийхийн тулд байсан юм. Хүн хаврын нойрноосоо сэрэх үед, Бурханы ажил аль хэдийн дуусчихсан байх ба газар дэлхий дээр хэрэн хэсэж, түр амьдарсан Өөрийн амьдралаа төгсгөж Тэр буцан одох болно. Бурханыг биечлэн ярьж, үйлдэхийг Бурханы ажил шаарддаг учраас, мөн хүний хувьд туслах ямар ч арга байхгүй учраас газар дээр ирж Өөрөө ажлаа хийхийн тулд Бурхан туйлын их зовлон шаналлыг туулсан. Хүн Бурханы ажлыг төлөөлөх чадваргүй. Тиймээс Бурхан Өөрийн ажлыг хийхийн тулд агуу улаан луугийн оршдог газарт буун ирж, ядуу дорд энэ бүлэг хүмүүсийг, овоолсон өтөг баасанд шигдсэн энэ бүлэг хүмүүсийг аврахад Өөрийн бүх бодол, анхаарлыг хандуулахын тулд Нигүүлслийн эрин үеийнхээс хэдэн мянга дахин илүү аюулыг сөрсөн юм. Хэдийгээр нэг ч хүн Бурханы оршин тогтнолыг мэддэггүй боловч Бурханд энэ нь төвөгтэй биш, учир нь энэ нь Бурханы ажилд ихээхэн ач тустай байдаг. Хүн бүхэн аймшигтай муу, иймээс хүн яаж Бурханы оршин тогтнолыг тэвчих юм бэ? Тийм учраас газар дээр Бурхан үргэлж чимээгүй байдаг. Хүн хэчнээн аймшигтай хэрцгий байх нь хамаагүй Бурхан үүний юуг ч хайхардаггүй, харин тэнгэрлэг Эцгийн Түүнд өгсөн илүү агуу үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд Өөрийн хийх учиртай ажлаа хийсээр байдаг. Та нарын дундаас хэн нь Бурханы сэтгэл татам байдлыг таньж мэдсэн бэ? Эцэг Бурханы ачаанд хэн Түүний Хүүгээс илүү анхаарах юм бэ? Эцэг Бурханы хүслийг хэн ойлгож чадах вэ? Тэнгэр дэх Эцэг Бурханы Сүнс ихэвчлэн түгшиж байдаг ба газар дээрх Түүний Хүү Эцэг Бурханы хүслийн төлөө байнга залбирч, Өөрийн зүрх сэтгэлээ эмтэртэл санаа зовж байдаг. Өөрийн Хүүгээ хайрладаг Эцэг Бурханы сэтгэлийг мэддэг хүн байна уу? Хайртай Хүү нь Эцэг Бурханаа хэр их санадагийг мэддэг хүн байна уу? Тэнгэр газрын хооронд тусгаарлагдсан энэ хоёр холоос бие биенийгээ цоо ширтэн Сүнсээрээ зэрэгцэн зогсож байдаг. Хүн төрөлхтөн минь! Хэзээ та нар Бурханы зүрх сэтгэлийг анхаарч үзэх юм бэ? Хэзээ та нар Бурханы санааг ойлгох юм бэ? Эцэг Хүү хоёр үргэлж нэг нэгэндээ найддаг. Тэгвэл яагаад Тэд салж, нэг нь дээр тэнгэрт, нэг нь доор газарт байгаа юм бэ? Хүү нь Эцгээ хайрладаг шигээр Эцэг нь Хүүгээ хайрладаг. Тэгвэл Тэр тийм хүсэл эрмэлзэлтэйгээр хүлээж, тийм их зовнилтойгоор тэмүүлэхийн хэрэг юун? Хэдийгээр Тэд удаан хугацаанд тусгаарлагдаагүй ч гэсэн Эцэг аль хэдийн олон өдөр шөнийн турш санаа зовнин санаж, Өөрийн хайртай Хүүг хурдан эргэж ирэхийг удаан хүлээж байгааг мэдэх хүн байна уу? Тэр ажигладаг, Тэр чимээгүй суудаг ба Тэр хүлээдэг. Энэ нь бүгд Өөрийнх нь хайртай Хүү хурдан ирэхийн төлөө юм. Газар дэлхий дээр хэрэн тэнүүчилж байгаа Хүүтэйгээ Тэр дахин хэзээ хамт байх юм бэ? Нэгэнтээ уулзах л юм бол Тэд үүрд хамт байх боловч нэг нь дээр тэнгэрт, нэг нь доор газарт тусдаа байсан мянга мянган өдөр шөнийг Тэр хэрхэн тэвчих юм бэ? Газар дээрх арван жил нь тэнгэр дэх мянган жилтэй адилхан. Эцэг Бурхан санаа зовохгүй байж яахин чадах юм бэ? Бурхан газар дээр ирэхдээ Тэр яг хүнтэй адилаар хүний ертөнцийн олон нугачааг туулдаг. Бурхан Өөрөө гэмгүй, тэгвэл яагаад Бурханыг бусад хүмүүс шиг зовоон шаналгах ёстой гэж? Эцэг Бурхан Өөрийн Хүүг тэсэн ядан хүлээдэгт гайхах зүйлгүй; хэн Бурханы зүрх сэтгэлийг ойлгох юм бэ? Бурхан хүнд хэтэрхий ихийг өгсөн; хүн Бурханы зүрх сэтгэлийг бүрэн гүйцэд хариулж хэрхэн чадах билээ? Гэхдээ хүн Бурханд маш багыг өгдөг; тиймээс Бурхан яаж санаа зовохгүй байх юм бэ?

15. Хүмүүсийн хэв чанар хэтэрхий дорд бөгөөд тэдний сүнслэг мэдрэмж нилээд сулхан учраас, мөн тэд Бурхан юу хийж байгааг анзаардаггүй бас анхаардаггүй учраас Бурханы яарсан зүрх сэтгэлийг бараг хэн ч ойлгодоггүй. Иймээс хүний араатан шиг уг чанар хэзээ мөдгүй гарч ирэх юм шигээр Бурхан хүний төлөө санаа зовсоор л байдаг. Цаашлаад энэ нь, Бурхан газар дээр ирэхэд асар их сорилт дагалдах болно гэдгийг харуулж байна. Гэхдээ бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгохын тулд алдар цуут Бурхан, Өөрийн бүх санаа бодлыг юу ч нуулгүйгээр хүнд хэлсэн. Тэр энэ бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгохоор бат шийдсэн. Тиймээс бэрхшээл сорилт тулгарсан ч Тэр харц буруулан энэ бүхнийг үл тоох болно. Тэр чимээгүйхнээр Өөрийн ажлаа хийж, нэг өдөр Бурхан алдрыг олж авах үед хүн Бурханыг мэдэх болно гэж бат итгэдэг, мөн хүн Бурханаар бүрэн төгс болгуулах үедээ Бурханы зүрх сэтгэлийг бүрэн дүүрэн ойлгох болно гэж итгэдэг. Яг одоо хүмүүс Бурханыг сорьж эсвэл Бурханыг буруу ойлгож эсвэл Бурханыг буруушааж байж болох юм; Бурхан тэдний нэгийг ч хайхардаггүй. Бурхан алдар руу буун ирэх үед, Бурханы хийсэн бүхэн нь хүн төрөлхтөний сайн сайхны төлөө юм гэдгийг хүмүүс бүгд ойлгох болно, мөн Бурханы хийсэн бүхэн нь хүн төрөлхтөнийг илүү сайхан амьдруулахын төлөө юм гэдгийг бүгд ойлгох болно. Бурханы ирэлтийг сорилт дагалддаг ба Бурхан мөн сүр жавхлантайгаар, уур хилэнтэйгээр ирдэг. Бурхан хүнийг орхих мөчид, Тэр аль хэдийн алдрыг олчихсон байх болно, Тэр алдарт бүрэн дарагдан, эргэн ирсэндээ баяр баясгалантайгаар явах болно. Бурхан газар дээр ажиллах үедээ хүмүүс Түүнийг хэчнээн голсон ч хамаагүй, Тэр хайхардаггүй. Тэр зүгээр л Өөрийн ажлыг хийж байгаа.

16. Бурхан дэлхий ертөнцийг бүтээсэн нь хэдэн мянган жилийн өмнө болсон, Тэр хэмжээлшгүй их ажил хийхийн тулд газар дээр ирсэн бөгөөд хүний ертөнцийн няцаалт, гүтгэлгийг бүрэн амссан юм. Бурханы ирэлтийг хэн ч угтан авдаггүй; бүгд Түүнийг хүйтэн харцаар л хардаг. Бэрхшээл зовлонгоор дүүрэн энэ хэдэн мянган жилийн хугацаанд, хүний биеэ авч явах байдал нь хэдийнээ Бурханы зүрх сэтгэлийг зүссэн юм. Тэрээр хүмүүсийн эсэргүүцлийг анхааралдаа авахаа больж, харин эсрэгээрээ хүмүүсийг өөрчилж, цэвэрлэхийн тулд тусдаа төлөвлөгөө боловсруулсан. Доог тохуу, гүтгэлэг, хавчилт, шаналал зүдгүүр, цовдлолын зовлон, хүмүүсийн гадуурхал гэх зэргийг Бурхан махан биеэрээ туулсан, Бурхан энэ бүхнийг хангалттай амссан. Бие махбодтой Бурхан нь хүний ертөнцийн гаслан зовлонг бүхэлд нь амссан билээ. Тэнгэр дэх Эцэг Бурханы Сүнс тийм дүр төрхийг аль хэдийн харж тэвчихээ больж, Өөрийн тэргүүнээ арагшлуулан, нүдээ аньж Өөрийн хайртай Хүүг эргэн ирэхийг хүлээсэн. Түүний хүсдэг бүхэн нь хүмүүс бүгд сонсож, дуулгавартай дагаж, Түүний махан биеийн өмнө асар их ичгүүрийг мэдэрч, Түүний эсрэг тэрслэхгүй байх явдал юм. Түүний хүсэж байгаа зүйл бол Бурхан оршдог гэдэгт бүх хүмүүс итгэх явдал билээ. Хүнээс их зүйл шаардахаа Тэр аль хэдийн больсон, учир нь Бурхан хэтэрхий өндөр төлөөс төлсөн боловч хүн амар тайван амарч, Бурханы ажилд огтхон ч сэтгэл тавьдаггүй.

17. Бурхан хүмүүсийг амьдралын зөв зам руу хөтөлж байгаа, Тэрээр өөр эрин үе рүү дараагийн алхмаа авахын тулд хүнийг хөтөлж байгаа ба энэхүү харанхуй хуучин эринийг даван гарч, махан биеэс алхан гарч, харанхуйн хүч болон Сатаны нөлөөний дарлалаас ангид байхад нь хүнийг хөтөлж байгаа, ингэснээр хүн нэг бүр эрх чөлөөтэй дэлхий ертөнцөд амьдрах юм гэдгийг өнөөдөр та нар бүгд мэднэ. Хүмүүс маргаашийн алхмаа илүү омог төгөлдөр хийж болохын тулд сайн сайхан маргаашийн төлөө Бурханы Сүнс бүх зүйлийг хүнд зориулан төлөвлөдөг бөгөөд хүнд илүү ихийг эдлүүлэхийн тулд, хүний өмнөх замыг бэлтгэж, хүний хүсэн эрмэлздэг өдрийг хурдавчлан ирүүлэхээр Бурхан махан бие дэх Өөрийн бүх хичээл чармайлтаа зориулдаг. Та нар бүгд энэ сайхан мөчийг нандигнана гэж найдаж байна; учир нь Бурхантай уулзалдана гэдэг нь тийм ч амар зүйл биш. Хэдийгээр та нар Түүнийг хэзээ ч мэдээгүй боловч Түүнтэй аль хэдийн уулзсан. Бүх хүмүүс энэ сайхан боловч богинохон мөчийг үүрд санагалзан дурсаж, үүнийг өөрсдийн газар дээр эрхэмлэдэг зүйл болгодог ч болоосой.

18. Мянга мянган жилийн туршид Хятад хүмүүс боолын амьдралаар амьдарсан ба энэ нь тэдний үзэл бодол, үзэл, амьдрал, үг үйл хэрэг, зан авир мөн үйлдлийг нь хязгаарлаж, тэд өчүүхэн ч эрх чөлөөгүй үлдсэн юм. Хэдэн мянган жилийн түүх нь, сүнстэй, гал цогтой хүмүүсийг сүнсээ алдсан үхдлүүдтэй адил зүйл болгон хувиргасан. Олонх нь Сатаны хутганы ирэн доор амьдарч байгаа хүмүүс, олонх нь араатан амьтны үүр шиг гэрт амьдардаг хүмүүс, олонх нь үхэр адуу мэтийн нэг төрлийн хоол иддэг хүмүүс, ихэнх нь “тамын ертөнцөд” мэдрэмжгүй, эмх замбараагүй байдалтай оршдог хүмүүс байдаг. Харагдах байдлаараа, хүмүүс хүй нэгдлийн үеийн хүмүүсээс ямар ч ялгаагүй, харин тэдний амрах газар нь там шиг бөгөөд тэдний эргэн тойронд олон янзын бохир заваан чөтгөр, муу сүнснүүд хүрээлж байдаг. Гадна талдаа хүмүүс өндөр түвшний “амьтад” шиг харагддаг; үнэндээ тэд бузар чөтгөрүүдтэй хамт амьдарч, оршин суудаг. Тэднийг харж хандах хэн ч байхгүй болохоор хүмүүс Сатаны занган дотор амьдарч, зугтах ямар ч боломжгүйгээр түүний хүнд хүчир ажилд баригдсан юм. Тэд тав тухтай гэртээ хайртай хүмүүсээ цуглуулж, аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдралаар амьдардаг гэж хэлэхийн оронд, хүмүүс чөтгөрүүдтэй харьцан, диаволтай холбогдож Үхэгсдийн оронд амьдардаг гэдгийг хэлэх ёстой. Чухамдаа, хүмүүс одоо ч Сатанд хүлэгдсээр бөгөөд тэд бузар чөтгөрүүдийн цугладаг газарт амьдарч, эдгээр бузар чөтгөрүүдэд хууртаж тэдний ор нь үхдлийн нойрсох газар мэт, энэ нь тэдний тухлаг үүр мэт байдаг.

19. Хүн амьтадтай зэрэгцэн амьдардаг ба тэд маргаангүйгээр эсвэл аман зөрчилдөөнгүйгээр эв зохицолтой байдаг. Хүн амьтдыг анхаарч, халамжлахдаа тулын нямбай байдаг бөгөөд амьтад хүний төлөө, хүний тусын тулд, өөрсдийгөө бодохгүйгээр, хүнд бүрэн дүүрэн дуулгавартайгаар оршдог. Харагдах байдлын хувьд хүн болон араатны хоорондын харилцаа нь маш ойр дотно, эвтэй байдаг, мөн бузар чөтгөрүүд нь хүн болон араатны төгс хослол мэт санагддаг. Тиймээс газар дээрх хүн ба бузар чөтгөрүүд илүү их ойр дотно, салшгүй байдаг: Хэдий бузар чөтгөрөөс тусдаа байдаг ч хүн тэдэнтэй холбоотой хэвээр байдаг; харин тэгэхэд бузар чөтгөрүүд хүний юунд ч татгалзалгүйгээр өөрсөддөө байгаа бүхнийг тэдэнд “зориулж” байдаг. Өдөр бүр хүмүүс “тамын хааны ордонд” цэнгэж, “тамын хаантай” (өөрсдийн өвөг дээдэс) хөгжилдөж, түүний заль мэхэнд автагдсаар байдаг, ингэснээр өнөөдөр хүмүүс хир буртагт хутгалдсан ба Үхэгсдийн оронд маш их хугацааг өнгөрүүлснийхээ дараа “амьдын ертөнц” рүү эргэн ирэхийг хүсэхээ аль хэдийн больжээ. Тиймээс тэд гэрэл үзэж, Бурханы шаардлага, Бурханы зан араншин болон Түүний ажлыг харсан даруйдаа тэд тэвдэн сандардаг бөгөөд одоо ч гэсэн тамын ертөнцөд буцан очиж, сүнснүүдтэй хамт амьдрахыг хүсэн эрмэлздэг. Тэд Бурханыг хэдийнээ мартсан ба иймээс тэд байнга оршуулгын газраар хэрэн тэнэсээр ирсэн.

20. Ажил болон оролт нь угаас бодитой бөгөөд Бурханы ажил болон хүний оролттой хамаатай. Бурханы жинхэнэ царай болон Бурханы ажлыг хүн бүрэн ойлгож чадаагүй нь түүний оролтонд асар их бэрхшээлийг авчирсан. Өнөөдрийг хүртэл олон хүмүүс, эцсийн өдрүүдэд Бурханы хийх ажлыг эсвэл Бурхан яагаад бие махбодоороо ирж, алдар гутамшгийн алинд ч хүнтэй хамт байхын тулд туйлын их доромжлолыг туулдаг вэ гэдгийг мэддэггүй. Хүн Бурханы ажлын зорилгын юуг ч мэддэггүй мөн эцсийн өдрүүд дэх Бурханы төлөвлөгөөний зорилгыг ч мэддэггүй. Олон шалтгааны улмаас хүмүүс Бурханы шаарддаг оролтын тухайд үргэлж хайнга агаад хоёрдмол санаатай байдаг бөгөөд энэ нь Бурханы бие махбодоор хийх ажилд асар их бэрхшээлийг авчирсан юм. Хүмүүс бүгдээрээ саад тотгор болсон мэт санагддаг ба өнөөдрийг хүртэл тэд ямар ч тодорхой ойлголтгүй хэвээр байгаа. Тийм учраас Би Бурханы хүн дээр хийдэг ажлын талаар, Бурханы хойшлуулшгүй зорилгын талаар ярих болно, ингэснээр та бүхэн Иов шиг Бурханы үнэнч зарц болж, Бурханыг голсноос үхэхийг илүүд үзэн, бүхий л доромжлолыг тэвчиж, Петр шиг өөрсдийн бүхий л оршихуйгаа Бурханд өргөж, эцсийн өдрүүдэд Бурханаар авахуулах дотны хүмүүс нь болох болно. Бүх ах эгч нар өөрсдийн бүхий л оршихуйгаа Бурханы тэнгэрлэг хүсэлд өргөж, Бурханы гэр дэх ариун зарц болж, Бурханы өгсөн хязгааргүй их амлалтуудыг эдлэхийн тулд өөрсдийн чадах бүхнээ хийж, ингэснээр Эцэг Бурханы зүрх сэтгэл тун удалгүй амар тайвнаар амрах болтугай. “Эцэг Бурханы хүслийг биелүүлэх” гэдэг нь Бурханыг хайрладаг хүн бүрийн уриа байх ёстой. Энэ үгс нь хүний оролтын хөтөч, түүний үйлдлүүдийг чиглүүлэх луужин адилаар үйлчлэх ёстой. Энэ нь хүнд байх ёстой шийдвэр мөн. Газар дээрх Бурханы ажлыг бүрэн дуусгах, бие махбодтой Бурханы ажилтай хамтран ажиллах нь хүний үүрэг юм. Нэг өдөр Бурханы ажил дуусах үед хүмүүс Түүнийг тэнгэр дэх Эцэг рүүгээ эрт эргэн очих замд нь үдэх болно. Энэ нь хүний биелүүлэх ёстой үүрэг хариуцлага биш гэж үү?

21. Хүний хувьд, Бурханы цовдлол нь бие махбодтой болсон Бурханы ажлыг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг золин аварч, Үхэгсдийн орны түлхүүрийг авах боломжийг Түүнд олгосон. Бурханы ажил бүрэн биелсэн гэж хүн бүхэн боддог. Үнэндээ, Бурханы хувьд Түүний ажлын жаахан хэсэг л биелэгдсэн юм. Тэр ердөө л хүн төрөлхтнийг золин аварсан; хүн дэх Сатаны муу муухайг өөрчлөх нь байтугай Тэр хүн төрөлхтөнийг байлдан дагуулаагүй. Тийм учраас Бурхан, “Хэдийгээр бие махбод болсон Миний махан бие үхлийн зовлон шаналлыг туулсан ч тэр нь бие махбодтой болсон Бурхан Миний бүх зорилго байгаагүй. Есүс бол Миний хайртай Хүү бөгөөд Миний төлөө загалмайд цовдлогдсон, гэхдээ Тэр Миний ажлыг бүрэн дуусгаагүй. Тэр зөвхөн үүний нэг хэсгийг л хийсэн юм” хэмээн хэлдэг. Тиймээс Бурхан бие махбодтой болох ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнийхөө хоёр дахь үеийг эхлүүлсэн. Бурханы туйлын зорилго бол Сатаны савраас аврагдсан хүн бүхнийг төгс болгож, олж авах юм, ийм учраас Бурхан махан биед ирэх аюулыг дахин сөрөхөөр бэлтгэсэн билээ.

22. Бурхан, Синим хэмээх нутагт хэсэг бүлэг ялагчдыг олж авахаа олон газарт зөгнөсөн. Дэлхийн Зүүн зүгт ялагчдыг олж авах болно, иймээс хоёр дахь бие махбод болсон Бурханы буух газар нь ямар ч эргэлзээгүй Синимийн газар нутаг буюу агуу улаан луугийн цагираглан хэвтэж байгаа яг тэр газар байх юм. Тэнд Бурхан агуу улаан луугийн үр удмыг олж авах ба ингэснээр энэ нь бүрмөсөн ялагдаж, шившиглэгдэх болно. Бурхан эдгээр гүн гүнзгий зовж шаналж байгаа хүмүүсийг сэрээж, тэднийг бүрэн сэрээж, тэднийг манангаас гаргаж, агуу улаан луугаас татгалзуулахыг хүсэж байгаа. Бурхан тэднийг зүүд нойрноос нь сэрээж, агуу улаан луугийн мөн чанарыг тэдэнд мэдүүлж, зүрх сэтгэлийг нь Бурханд өгүүлж, харанхуйн хүчний дарлалаас босгож, дэлхийн Зүүн хэсэгт зогсоож, Бурханы ялалтын баталгаа болгохыг хүсэж байгаа. Зөвхөн тэгж байж л Бурхан алдрыг олж авах болно. Гагцхүү энэ шалтгааны улмаас, Бурхан Израильд дууссан ажлаа агуу улаан луугийн цагираглан хэвтэж байгаа газарт авчирсан ба явснаасаа хойш бараг хоёр мянган жилийн дараа, Нигүүлслийн эрин үеийн ажлыг үргэлжлүүлэхийн тулд дахин махан биед ирсэн. Хүний энгийн нүдэнд бол, Бурхан бие махбодод шинэ ажил эхлүүлж байгаа. Харин Бурханы хувьд, Тэр цөөн хэдэн мянган жилийн хугацааны зайтайгаар, Нигүүлслийн эрин үеийн ажлыг үргэлжлүүлж байгаа ба зөвхөн ажлын байрлал болон ажлын төсөлд өөрчлөлт гарсан. Өнөөдрийн ажилд Бурханы ирсэн махан биеийн дүр төрх нь хэдийгээр Есүсээс нилээд өөр хүн боловч Тэд адилхан мөн чанар болон гарал үүслийг хуваалцдаг бөгөөд Тэд нэг эх үүсвэрээс ирсэн. Тэд гадаад талаараа олон ялгаатай байж болох ч Тэдний ажлын дотоод үнэн нь бүхэлдээ адилхан юм. Эцсийн эцэст эрин үеүд нь өдөр шөнө шиг ялгаатай. Бурханы ажил хэрхэн өөрчлөгдөлгүй үлдэх юм бэ? Эсвэл ажил нь бие биендээ саад болж яаж чадах юм бэ?

23. Есүс иудейчүүдтэй адилхан харагдаж, иудейчүүд шиг хувцаслаж, иудейчүүдийн хоолыг идэж өссөн. Энэ нь Түүний энгийн хүн чанарын тал юм. Гэвч, өнөөдрийн бие махбод болсон Бурханы махан бие нь Ази хүмүүсийн төрхтэй бөгөөд агуу улаан луугийн үндэстний хоолоор тэжээгдэж өссөн. Эдгээр нь бие махбод болсон Бурханы зорилготой зөрчилддөггүй. Харин ч тэдгээр нь нэг нэгнээ нөхөж, бие махбод болсон Бурханы жинхэнэ ач холбогдлыг илүү бүрэн дүүрэн болгодог. Бие махбод болсон Бурханы махан биеийг “хүний Хүү” эсвэл “Христ” гэж үздэг учраас өнөөгийн Христийн гадаад талыг Есүс Христтэй тэнцүү гэж үзэж чадахгүй. Эцсийн эцэст махан биеийг “хүний Хүү” гэж дууддаг ба энэ нь махан биеийн төрхтэй байдаг. Бурханы ажлын үе шат болгон ихээхэн гүн утга учрыг агуулдаг. Есүс Ариун Сүнснээс төрсний шалтгаан нь Тэр нүгэлтнүүдийг аврах байсан учраас юм. Тэр нүгэлгүй байх ёстой байсан. Гэвч эцэстээ Тэр хүчээр нүгэлт махан биетэй адил болж нүгэлтнүүдийн нүглийг үүрэх үедээ Тэр хүмүүсийг гэсгээхдээ Бурханы ашиглаж байсан хараагдсан загалмайнаас тэднийг аварсан юм. (Загалмай бол хүмүүсийг хараан, гэсгээх Бурханы хэрэгсэл юм; хараах болон гэсгээхийг дурдах нь ялангуяа нүгэлтнүүдийг харааж, гэсгээх тухай байдаг.) Үүний зорилго нь бүх нүгэлтнүүдийг гэмшүүлж, тэдний нүглийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд цовдлолыг ашиглах явдал байсан. Өөрөөр хэлбэл, бүх хүн төрөлхтөнийг золин аврахын төлөө бие махбод болсон Бурхан, Ариун Сүнснээс төрсөн махан биетэй болж бүх хүн төрөлхтөний нүглийг үүрсэн юм. Үүнийг тайлбарлах энгийн арга нь, бүх нүгэлтнүүдийн оронд ариун махбодийг тахил болгох бөгөөд өөрийн гишгэлсэн гэм зэмгүй бүхий л хүн төрөлхтөнийг Бурханд эргүүлэн өгөхийг Сатанаас “гуйхын” тулд Сатаны өмнө Есүс нүглийн тахил болон тавигдсантай тэнцүү юм. Тиймээс авралын ажлын энэ үе шатыг хэрэгжүүлэхэд Ариун Сүнснээс төрөх шаардлагатай байсан. Энэ бол чухал нөхцөл, Эцэг Бурхан болон Сатаны хоорондох тулааны үеийн “хэлцэл” билээ. Тийм учраас Есүс Сатанд өгөгдсөн ба зөвхөн тэр үед л ажлын энэ үе шат дууссан юм. Гэсэн хэдий ч Бурханы өнөөдрийн золин аврах ажил нь урьд хожид байгаагүй сүр жавхлантай ба Сатанд шаардлага тавих ямар ч шалтгаан байхгүй учраас бие махбод болсон Бурхан нь Ариун Сүнснээс төрөх шаардлагагүй, учир нь Бурхан төрөлхийн ариун, гэм зэмгүй билээ. Иймээс энэ удаа бие махбод болсон Бурхан нь цаашдаа Нигүүлслийн эрин үеийн Есүс Христ биш юм. Гэвч Тэр мөн л Эцэг Бурханы хүслийн төлөө, мөн Эцэг Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө байх болно. Үүнийг үндэслэлгүй үг гэж хэрхэн хэлж болох билээ? Бие махбод болсон Бурхан цогц дүрэм журмыг дагах ёстой юу?

24. Олон хүмүүс, бие махбод болсон Бурханы талаарх зөгнөлийг олохыг хүсэж, Библиэс нотолгоо хайдаг. Өөрийн удаан төлөвлөсөн боловч хүнд хэзээ ч хэлээгүй ажлаа тааламжтайгаар хийхийн тулд Бурхан аль хэдийн Библи дотор “ажиллахаа” больж, үүний гадна талд “үсэрсэн” гэдгийг хүний дампуурсан сэтгэхүй хэрхэн мэдэх юм бэ? Хүмүүс эрүүл ухаанаар маш дутмаг байна. Бурханы зан чанарыг амссаныхаа дараа л тэд хайхрамжгүйгээр өндөр тайзан дээр гарч, өндөр зэрэглэлийн “тэргэнцэр” дээр суун Бурханы ажлыг хянан шалгаж, гоёмсог авцалдаагүй яриагаар Бурханыг сургаж эхлэх зэргийг хүртэл хийдэг. Томруулдаг шил зүүж, сахлаа илсэн олон “хөгшин хүмүүс” насаараа уншсан шарласан “хуучин литээ (Библиэ)” сөхдөг. Үг бувтнаж, нүд нь хараажаар гялалзах тэр одоо Илчлэлийн Номыг, одоо Даниелийн номыг дараа нь бүгдийн мэддэг Исаиагийн Номыг ээлжлэн эргүүлдэг. Жижигхэн үгс шигүү бичигдсэн хуудас руу ширтэж тэрээр чимээгүйхэн унших ч түүний бодол тасралтгүй эргэлдэнэ. Сахлаа илж байсан гар гэнэт зогсож, үүнийгээ угзарч эхэлдэг. Эрт орой нэгэн цагт түүний сахал тасрах чимээг хэн нэгэн сонсоно. Тийм хачирхалтай араншин нь хүний гайхлыг төрүүлдэг. “Яагаад тийм их хүч хэрэглэж байгаа юм бэ? Тэр юунд тэгж их уурлана вэ?” Хөгшин хүний тухайд гэвэл түүний хөмсөг одоо арзайжээ. Хөгшин хүн хөгцөрсөн мэт харагдах хуудаснуудаас нүдээ салгахгүй байх зуур түүний бууралтсан хөмсөг нь галууны өд мэт, хөгшний зовхиноос яг хоёр сантиметрийн зайд, санаандгүй мөртлөө маш төгс зохицон буужээ. Тэр дээрх үйлдлүүдийн дарааллыг хэд хэдэн удаа давтах бөгөөд дараа нь тэр яаж ч чадалгүй өөрийн хөл дээрээ үсрэн хэн нэгэнтэй дэмий ярьж байгаа мэт чалчиж эхэлнэ, гэсэн ч түүний нүдний гэрэл литийг орхиогүй. Гэнэт тэр, одоо байгаа хуудаснуудаа хааж, “өөр ертөнц” рүү эргэдэг. Түүний хөдөлгөөн нь маш их яарсан, сандарсан бөгөөд хүмүүсийг бараг гэнэтийн гайхшралд оруулдаг. Яг одоо, түүнийг чимээгүй байх зуур нүхнээсээ гарч ирээд “чөлөөтэй байдлыг мэдэрч” эхэлж байсан хулгана, түүний ердийн биш хөдөлгөөнөөс цочин сандарч, нүх рүүгээ буцан гүйж ямар ч ул мөргүйгээр арилна. Одоо энэ хөгшний хөдөлгөөнгүй байсан зүүн гар нь сахлаа дээш доош илэх хөдөлгөөнөө дахин хийж эхэлнэ. Тэр ширээн дээр номоо үлдээгээд суудлаасаа холджээ. Ялимгүй дутуу хаагдсан хаалга болон онгорхой цонхоор салхи орж ирэн, хайхрамжгүйгээр номыг хааж, дараа нь нээж, нэг хааж нэг нээнэ. Энэ дүр зургийн тухайд үгээр илэрхийлэхийн аргагүй гунигтай байдал байдаг ба, номын хуудаснууд салхинд шаржигнах чимээг үл тооцвол бусад бүх зүйл нам гүм болсон мэт санагдана. Тэр гараа нуруундаа үүрэн, өрөөн дотор холхиж, нэг зогсож, нэг алхан, үе үе толгойгоо сэгсэрч, харваас “Өө! Бурхан минь! Та үнэхээр тэгнэ гэж үү?” хэмээн давтан хэлж байдаг. Мөн тэр үе үе толгой дохин “Ээ Бурхан минь! Таны ажлыг хэн ойлгож чадах билээ? Таны хөлийн мөрийг хайх нь хэцүү биш гэж үү? Таныг үндэслэлгүй зүйл хийхгүй гэдэгт би итгэж байна” гэдэг. Одоо хөгшин хүн аажмаар сайтар бодохыг хүсэж байгаа мэтээр хөмсгөө зангидаж, нүдээ тас анин, сандарсан царай гаргаж, дэндүү их зовсон нүүрний хувирал үзүүлнэ. Энэ нь “асар хөгшин хүний” хүч чадлыг үнэхээр сорино. Амьдралынхаа сүүлийн үе шатанд тэр “харамсалтайгаар” ийм асуудалтай тулгарчээ. Энэ талаар юу хийж болох билээ? Би ч гэсэн арга мухардаж, юу ч хийх чадалгүй байна. Хэн түүний хуучин литийг “шарлуулсан” бэ? Түүний нүүрэн дээр өөр газруудад байх сахал, хөмсгийг хэн хайр найргүйгээр цагаан цас адил болгон ургуулсан бэ? Түүний сахал нь түүний үндсийг илэрхийлэх мэт. Гэсэн ч хүн Бурханы байгааг хуучин литээс хайх хүртлээ тэнэг болно гэж хэн мэдэх юм бэ? Хуучин лит хэчнээн хуудас цаастай байж чадах вэ? Энэ нь Бурханы бүх үйл хэргийг тэмдэглэж үнэхээр чадах уу? Хэн үүнийг баталж зүрхлэх вэ? Хүн үнэндээ үгийг хэтэрхий их задлан шинжилснээр Бурханы төрх байдлыг хайж, Бурханы хүслийг биелүүлэхээр хичээдэг. Ийм байдлаар амь руу орохоор оролдох нь сонсогдож байгаа шигээ амархан гэж үү? Энэ нь утгагүй, буруу ташаа бодол биш гэж үү? Чи үүнийг инээдтэй зүйл гэж бодохгүй байна уу?

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг Дөрөв дэх айлдвар Зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Долоо дахь айлдвар Найм дахь айлдвар Арав дахь айлдвар Арван нэг дэх айлдвар Арван хоёр дахь айлдвар Арван гурав дахь айлдвар Арван дөрөв дэх айлдвар Арван тав дахь айлдвар Арван зургаа дахь айлдвар Арван долоо дахь айлдвар Арван найм дахь айлдвар Хорь дахь айлдвар Хорин нэг дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин хоёр дахь айлдвар Хорин гурав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин дөрөв дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин тав дахь айлдвар Хорин зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин долоо дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин найм дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин ес дэх айлдвар Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй Шашны үйлчлэлийг хориглох ёстой Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой Төгс болсон хүмүүст өгөх амлалт Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ Шинэ эрин үеийн тушаал Мянган жилийн хаанчлал ирсэн Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой Долоон аянгын нижигнээн—хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм (Нэгдүгээр хэсэг) Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм “Мянган жилийн хаанчлал ирсэн” тухай товч яриа Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (дөрөвдүгээр хэсэн) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр(Нэгдүгээр хэсэг) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг (гуравдугаар хэсэг) Бурханы тухайд чиний ойлголт юу вэ Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ Чи итгэлийн талаар юу мэдэх вэ? Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм Хуулийн эрин үе дэх ажил Нэршил болон ялгамж чанарын талаар (Нэгдүгээр хэсэг) Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Нэгдүгээр хэсэг) Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Хоёрдугаар хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Нэгдүгээр хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Хоёрдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Нэгдүгээр хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Гуравдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт(Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт (Хоёрдугаар хэсэг) Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Нэгдүгээр хэсэг) Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Хоёрдугаар хэсэг) Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү? Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай Чи хэнд үнэнч вэ? Гурван Сануулга Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийндуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг Та нар өөрсдийн үйл хэргийг анхаарах хэрэгтэй Бурхан бол хүний амийн эх сурвалж юм Төгс Хүчит Бурханы санаа алдалт Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна

0Хайлтын үр дүн