Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Орлуулагдах тухай эргэцүүллүүд

И Ран   Лайвү Хот, Шангдон Муж

Хэсэг хугацааны өмнө чуулганы хүний нөөцөө хянан шалгадаг зарчмын талаарх ойлголтгүйгээсээ болж чуулганы нэгэн удирдагч халагдах үед надад нэгэн санаа бий болсон. Өөрийн харж чадах зүйлээсээ үндэслэн бодвол тэр эгч үнэнийг хүлээн авах болон үнэний талаар нөхөрлөхдөө маш сайн байсан ба ялзралын тухай өөрийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлдэг байсан. Тиймд, үнэнийг тийм ихээр эрэлхийлдэг байсан хэн нэгнийг халагдсаныг хүлээж авч чадаагүй. Тэр ялзралын тухай хэтэрхий их илэрхийлдэг байгаад удирдагч нь түүнийг буруу ойлгож үнэний мөрийг хөөдөггүй хүн гэж бодоод халсан байж болох уу? Хэрвээ үнэхээр ийм зүйл болсон бол, үнэнийг эрэлхийлж байсан хэн нэгэний суралцах боломж сүйрээгүй гэж үү?

Би энэ талаар маш их эргэлзэж байх үедээ чуулганаас гаргасан Ажлын зохион байгуулалтаас: “Бурханы гэр бүлийнхэн өөрсдийнхөө мөн чанарын дагуу хүмүүсийг сургах, ашиглах шийдвэрээ гаргадаг” хэмээх нэгэн хэсэг ишлэлийг уншсан. Хэрвээ хүн үнэнийг эрэлхийлдэг мөн чанартай бол Бурханы гэр бүл түүнийг хэзээ ч хаяхгүй; хэрвээ хүн үнэнийг эрэлхийлэх хүсэлтэй л бол тэд эргэлзээгүй өөрчлөлтийг биеэрээ туулан мэдэрнэ. Хэрвээ хүн үнэний мөрийг хөөх мөн чанартай бус бол өөрсдийн үүрэг хариуцлагаа үгүйсгэдэг, зөв замыг дагадаггүй бол сургалт авах үнэ цэнэгүй бөгөөд Бурхан ч гэсэн ийм төрлийн хүнийг төгөлдөршүүлж чадахгүй. Бурхан хэн нэгнийг төгөлдөршүүлэхийг хүсэхгүй байгаа бол Бурханы гэр бүл тэднийг сургаж чадахгүй. … Тэгэхээр хүмүүсийн учир зүйг олохын тулд Бурханы ажлын шаардлага болон хүмүүсийн мөн чанарын дагуу хандах ёстой. Энэ бол Бурхантай хамтран ажиллах, Бурханд үнэнээр үйлчлэх цорын ганц арга зам юм. Хэрвээ, Бурхантай хамтран ажиллах энэхүү үр дүнтэй аргыг хэрэглэхгүй бол Бурханы ажил тасалдаж Бурханы хүсэл бүхэлдээ зөрчигдөнө“ (”Зарим асуудлын талаар нөхөрлөх нь“, 1 дүгээр чуулганы Нөхөрлөл ба Ажлын Зохион байгуулалтын хураангуйгаас). Эдгээр үгсийн учрыг олох гэж оролдохдоо хэн нэгнийг дэвшүүлэх эсвэл халах ажилд чуулган ашигладаг зарчим байдаг болохыг би ойлгосон. Энэ нь Бурханы ажлын шаардлага ба хүмүүсийн мөн чанарын дагуу хийгддэг бөгөөд хүмүүсийг мухар сохроор хүссэнээрээ ашиглаж, халдаггүй болохыг би ойлгосон. Түүнээс гадна чуулган хүмүүсийг зарим нэгэн завхралыг илэрхийлсний үндсэн дээр халж сольдоггүй харин юмсыг мөн чанарт нь үндэслэн тодорхойлдог. Хэрвээ хүний мөн чанар нь үнэнийг эрэлхийлэх явдал бол чуулган тэднийг орхихгүй, үнэнийг эрэлхийлж буй хүнийг огоорч мартан, сүйрүүлэхгүй гэдэгт маргах зүйлгүй. Тийм учраас би Бурханы өмнө очиж залбирч, удирдамж эрэлхийлсэн: ”Өө Бурхан минь! Би Сатаны улмаас үнэхээр гүнзгий ялзарсан гэдгээ, Таны ажлын талаар ойлголтгүй, Тантай хэзээ ч нийцэхгүй олон олон санаа, үзэл бодлыг дотроо агуулсан гэдгээ мэднэ. Өнөөдөр Таны удирдамжин дор, хүмүүсийг сонгох, сургах, халах чуулганы арга зам нь байнга Таны ажлын шаардлага болон хүмүүсийн мөн чанарын дагуу байдаг болохыг би мэдлээ. Гэхдээ би одоог хүртэл, сүмийн ажлын зохион байгуулалтын талаар надад үзэл бодол бий гэдэг үр дүнтэйгээр, тэр халагдсан эгчийн мөн чанарыг бүхэлд нь ойлгоогүй л байна. Би Танаас намайг удирдан хөтлөхийг гуйж байна; өөрийн гуйвуулга болон алдаанаасаа болоод Бурханы ажлыг тасалдуулж байгаа эсэхээ ажилдаа одооноос эхлэн тодорхой харахыг надад зөвшөөрөөч.“

Залбирсныхаа дараа би, Бурханы удирдамжин дор, ажлын зохион байгуулалтыг хүлээн авч эдгээр үгсийг уншсан: ”Бурханы үгийг уншсанаар, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс өөрсдийн ялзарсан байдлаа Бурханы үгийн дагуу хэмжиж чадна. Тэдний Бурханы үгийн талаарх нөхөрлөл, Бурханы үгсийг төдийгүй өөрсдийгөө ойлгодог эсэхээ ярилцахын тулд хийгддэг. Ямар ялзрал илэрхийлэгдсэн нь хамаагүй тэд үүнийг ил гаргаж, ингэснээр ах эгч нар ямар нэгэн бодит зүйлд хүрэхийн зэрэгцээ өөрсдийн ялзралын асуудлаа шийдвэрлэж чадна. Энэ нь мөн хүмүүсийг Бурханы үг рүү удирдан хөтлөх хамгийн сайн арга барил. … Зөвхөн бичигдмэл утгын талаар ярьдаг, жинхэнэ бодит байдал үгүй хүмүүс Бурханы гэр бүлд удирдагч байх гавьяагүй. Ийм төрлийн удирдагч нар, ажилчид солигдвол зохино“ (Чуулганы ажлын нөхөрлөл болон зохицуулалтын тухай үйл явдлын тойм I дахь ”Бурханд үйлчлэхийн тулд хүн хүмүүсийг хэрхэн ялган танихад суралцах ёстой"-оос). Эдгээр үгс намайг, Бурханы үгийг уншсанаар үнэнийг эрэлхийлдэг хүмүүс өөрсдийн ялзрал, завхралаа Бурханы үгээр хэмжиж чаддаг, Бурханы үгсийн мөн чанарыг үнэн зөвөөр ойлгодог, өөрсдийн завхралынхаа уг чанар, мөн чанарыг үнэн зөвөөр ойлгодог болохыг ухаарч мэдэхэд хүргэсэн. Тэдний нөхөрлөл хүмүүст жинхэнэ замыг илчлэн харуулж, хүмүүсийг Бурханы өмнө авчирч чадна. Цаашилбал, бусад хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ тэд өөрсдийн асуудлаа шийдэж, амь руу орох, зан чанартаа өөрчлөлт гаргахад анхаарч чадна.

Энэ цаг үед би, халагдсан эгчийн тууштай байдал, ажлын гүйцэтгэлийг нарийвчлан санасан. Хэдийгээр, бусад хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхдээ тэрээр үндэслэлтэй, нэлээн мэтгэлцсэн үгс ашиглан уран цэцэн, урт яриа өрнүүлдэг боловч амь руу дотогшлох болон өөрийн хүндрэлтэй асуудлаа шийдвэрлээгүй, маш бардам мэдрэмжтэй, байнга биеэ тоосон байдалтай амьдарч байсан, бүх зүйлийг сайн хийдэг гэж итгэдэг байсан. Үнэн хэрэгтээ, түүний ажил эмх замбараагүй байжээ. Хэрвээ түүний хүлээн авсан, нөхөрлөн хуваалцсан зүйлс үнэний мөн чанарын тухай үнэн зөв ойлголт байсан бол өөртөө туслахын тулд тэр ойлголтоо яагаад ашиглаж чадаагүй юм бэ? Удирдагч түүний алдаатай талуудыг онцлон ярьж түүний ажилд оршин байгаа ноцтой асуудлуудад нухацтайгаар хандан энэ талаар түүнтэй харилцахад эгч толгойгоо байнга дохиж хүлээн авч байгаагаа, зарчмын дагуу ажлаа хийх хүсэлтэйгээ илэрхийлж байсан ч нууцгайгаар, зарчмыг зөрчдөг хуучин арга замаараа эсэргүүцэн өөрийнхөө хүссэнээр юмсыг хийж ажилд дахин хохирол учруулсан. Түүнтэй харилцахад тэр гадна талдаа маш их гэмшсэн байдалтай байсан боловч дараа нь ямар ч өөрчлөлт гараагүй. Хэдийгээр тэрээр өөрийнхөө тухай ойлголтоо ярьж ялзралынхаа талаар нээсэн ч гарсан үр дүн нь бусад хүмүүсээр өөрийгөө хүндлүүлэх, түүний тухай өндөр хэмжээнд бодох, хүмүүсийг түүний өмнө авчрах зэрэгт чиглэсэн байлаа. Юмсыг илчлэн гаргах түүний арга зам хэнд ч ямар ч үр ашиг авчраагүй юм. Энэ нь хүмүүст хохирол учруулж хууран мэхэлж л болох байлаа. … Тэр олон жил ажиллаж өөрийгөө бичмэл ойлголтоор цэнэглэсэн хэдий ч амь доторх түүний зан чанар огт өөрчлөгдөөгүй болохыг би түүний тууштай гүйцэтгэлээс олж харсан. Өөрчлөгдөхийн оронд эсрэгээр тэр улам ч бардам ихэмсэг болжээ. Тэр бол үнэнийг эрэлхийлдэг нэгэн ч биш цэвэр үнэнийг хүлээн авсан эсвэл нэгд нэггүй ойлголттой нөхөрлөдөг нэгэн ч биш байжээ гэдгийг би зөвхөн одоо л ойлгож ухаарч байна. Хэрвээ өнгөрсөн үе дотроо хадагдсан бол тэр сурах үнэ цэнэгүй нь лавтай бөгөөд зөвхөн чуулганы ажлыг удаашруулж ах, эгч нарыг хохироож л чадах байв. Тэрээр эртхэн халагдсан нь Бурханы үнэхээр зөвт байдал байсан ба Бурханы хувьд түүнийг аврах илүү сайн арга зам байсан ажээ. Ингээгүй бол тэр гадаад байдлаараа хуурсан хэвээр байж арга барилынхаа алдаа дутагдлыг олж харахгүйгээр эцэст нь Бурханы шийтгэлд унах байлаа.

Зөвхөн энэ хэрэг явдлаар дамжуулан би өөрийгөө онолын төдий мэдлэгтэй, ажлын зохион байгуулалт болон үнэний тухайд зөвхөн бичигдмэл утгад анхаарлаа хандуулдаг, үнэний тухай ямар бага ойлголттой байснаа олж харсан. Ажлын зохион байгуулалт дахь Бурханы хүслээс зуурахад би анхаарлаа хандуулаагүй бас надад үнэний тухай үндсэн ойлголт байгаагүй. Тиймд би хүмүүсийн мөн чанарыг бүрэн ойлгож чадахгүй хэвээр дуусаж харин ч эсрэгээр үнэнийг хайсан нэгнийг андуурч ташааран халчихлаа гэж ихэмсгээр санаа зовж байжээ.

Өө Бурхан минь! Даржин, харалган, харамсмаар байдлаа харахад намайг хүргэсэн, үнэнгүйгээр хүн аливаа зүйлийн мөн чанарыг бүхлээр нь ойлгож чадахгүй харин гадаад өнгөнд хууртдаг гэдгийг ухааруулсан Таны илчлэлт, гэгээрлийн төлөө Танд талархъя. Зөвхөн, үнэнийг ойлгосноор л хүн амин чухал ажлыг сайн хийж чадна. Өө Бурхан минь! Өнөөдрөөс эхлээд би, үнэний мөрийг хөөхдөө илүү их хичээл зүтгэл гаргахыг, бүх зүйлд Таны хүслийг эрэлхийлэх, юмсыг Таны шаарддагаар хийх, даруй Танд хэрэгцээтэй байхыг би хүсэж байна.

Өмнөх:“Нүд үнэнч” гэдэгт итгэх аргагүй

Дараах:Би Христийг харахад нийцэхгүй

Танд таалагдаж магадгүй