Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Яагаад шашны ертөнц Бурханы шинэ ажлыг ямагт улангасан эсэргүүцэж, ялладаг юм бэ?

Газар дээр алхаж, хүн төрөлхтнийг аврах ажлаа гүйцэтгэхийн тулд Бурхан хоёр удаа махан биетэй болоход шашны ертөнцийн тэргүүнүүдийн Түүнийг туйлаас эсэргүүцэж, яллаж, улангасан хавчсан бөгөөд дараах зүйлс хүмүүсийг бодлогошруулж, цочроосон юм: Яагаад Бурхан шинэ ажлын үе шатыг нээх бүрдээ ийм төрлийн хандлагатай тулгардаг юм бэ? Яагаад Бурханыг хамгийн ихээр улайран, түрэмгийлж эсэргүүцэгчид нь Библийг дахин дахин уншиж, Бурханд олон жил зүтгэсэн шашны тэргүүнүүд байдаг юм бэ? Яагаад хүмүүсийн нүдэнд Бурханд хамгийн сүсэгтэй, хамгийн үнэнч, хамгийн дуулгавартай гэж харагддаг шашны тэргүүнүүд үнэн хэрэг дээрээ Бурхантай нийцэн зохицохын оронд үргэлж зөрж, дайсагнана вэ? Бурхан Өөрийнхөө ажилд алдаа гаргасан байж болох уу? Бурханы үйлдлүүдийг тунгаан ойлгох боломжгүй байж болох уу? Мэдээж, асуудал үүнд байгаа юм биш! Янз бүрийн бүлэглэл, урсгалуудад Бурханыг эсэргүүцэх үүрэг гүйцэтгэж, Бурханы дайсан болж чадах хүмүүс байдаг нь хоёр үндсэн шалтгаантай ба тэр нь: Нэгдүгээрт, энэ хүмүүс үнэнийг эзэмшээгүй, Ариун сүнсний ажлын тухай мэдлэггүйгээс гадна тэдэнд Бурханы тухай мэдлэг байдаггүй учраас үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй Бурханы ажлыг дүрслэхийн тулд тэд Библийн тухай хязгаарлагдмал мэдлэг, шашны онол, хүмүүсийн үзэл болон төсөөлөлдөө найддаг; Хоёрдугаарт, хүн төрөлхтнийг Сатан гүн гүнзгий ялзруулсан тул угийн чанар нь бардам, биеэ тоосон байдаг бөгөөд үнэнийг дагаж чаддаггүй, ялангуяа байр суурийг ихээр үнэлдэг. Энэ хоёр талын хослол нь хүн төрөлхтнийг, түүхэн туршид үнэн замыг дахин дахин орхиж, яллах эмгэнэлт байдал руу хөтөлсөөр ирсэн билээ.

Эзэн Есүс Иудей хүмүүсийн дунд байхдаа олон гайхамшгийг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулснаар хүмүүст тусалж, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг номлож, хүмүүст гэмших талаар сургаж, нүглийг нь цагаатгаж байсан хоёр мянган жилийн өмнөх үеийг эргэн харцгаая. Эдгээр нь Хуучин гэрээнд бичигдээгүй бүхэн бөгөөд өмнө нь хэн ч, хэзээ ч гүйцэтгэж байгаагүй ажил билээ. Мэдээж, энэ нь хэний ч гүйцэтгэж чадахгүй зүйл байсан ба Бурханаас гадна өөр ямар ч хүнд ийм зүйл хийх эрх мэдэл, хүч чадал байхгүй билээ. Тэр үед Эзэн Есүсийн биелүүлсэн зүйл бол хүнийг аварч, нүглээс золин аврахын тулд загалмайд цовдлогдсоноор хүний гэм нүглийг бие дээрээ үүрч, элбэг, арвин нигүүлсэл, амар амгалан байдал, баяр баяслыг хүнд хайрлаж, шинэ эрин үеийн ажлаар дамжуулан хүн хуулийг сахиж чадаагүйгээсээ болж шийтгэгддэг байсан хуулийн дүрэм журмаас хүнийг ангижруулах явдал байсан билээ. Хуулийн доорх тэр хүмүүс Эзэн Есүсийн ажлыг дагаснаар зөвхөн Бурханы авралыг олж авч, устгагдахгүй байж л чадна. Гэвч Иудын шашны ахлах тахилчид, хуулийн багш нар болон Фарисайчууд Ариун сүнсний ажлыг хүлээн зөвшөөрөлгүй, Эзэн Есүс ямар ажил гүйцэтгэж байгааг ойлголгүй, оюун санаандаа: Хуулийг сахихгүй, Ехова Бурханы нэрийн дор залбирахгүй байх нь Бурханаас урвахтай адил бөгөөд энэ бол зүгээр л жигшим явдал гэж итгэж байв. Үүнээс гадна, тэд өөрсдийгөө Библийг хичээнгүйлэн уншигчид, сүмд олон жил Ехова Бурханд үйлчилж ирсэн гэж сайрхдаг ба тэдний баримталж байгаа зүйл нь үнэн агаад хамгаас ариун зам гэж итгэдэг, иймээс тэдний тухайд бол Эзэн Есүсийн ажил Библиэс зөрж, хуулийг зөрчиж, Библээс хамаагүй хол хөндий байдаг, үүний улмаас тэд Эзэн Есүсийн дэлгэрүүлсэн замыг хүлээн зөвшөөрөхийн оронд үхсэн нь дээр гэж үздэг. Тэр ч бүү хэл тэд Эзэн Есүсийн ажлыг “тэрс үзэл”, “муу ёрын урсгал” болон “хүнийг хуурах явдал” гэж тооцдог. Эзэн Есүсийн үгэнд эрх мэдэл, хүч чадал болон мэргэн ухаан агуулагдаж байсан ч, Эзэн Есүсийн үзүүлсэн гайхамшгууд урьд хожид үзэгдээгүй байсан ч, улам олон хүн Эзэн Есүсийн үйл хэргийн гэрч болж, Эзэн Есүс бол ирэх ёстой Мессиа гэдэг баримтыг гэрчилсэн ч гэсэн, тэд илүү өндөр дээд замыг судалж, хайхын оронд өөрсдийн үзэл бодлоо чанд баримталсан бөгөөд Эзэн Есүс бол Христ, Тэр бол ирэх ёстой Мессиа гэдгийг гөжүүдлэн эрс үгүйсгэсэн. Төгс Xүчит Бурханы илчилсэнчлэн энэ нь: “Хүн нэг төрлийн л ажлыг эсвэл хэрэгжүүлэх нэг арга замыг л хүлээн зөвшөөрөх чадвартай байдаг. Тэдгээртэй зөрөлдсөн эсвэл тэдгээрээс илүү дээр ажил буюу хэрэгжүүлэх аргыг хүлээн зөвшөөрөх нь хүнд хэцүү байдаг – гэвч Ариун Сүнс үргэлж шинэ ажлыг хийж байдаг, иймээс Бурханы шинэ ажлыг эсэргүүцдэг шашны мэргэжилтнүүдийн бүлэг ээлж дараалан гарч ирдэг. Бурхан хэрхэн үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй талаарх мэдлэг хүнд байдаггүй, Бурханы ажлын зарчмын мэдлэг байдаггүй, түүнээс ч илүүгээр Бурхан хүнийг авардаг олон арга замуудын талаарх мэдлэг байдаггүй учраас л эдгээр хүмүүс мэргэжилтнүүд болсон. Тиймээс энэ нь Ариун Сүнснээс ирдэг ажил уу эсвэл энэ нь Бурханы Өөрийн ажил уу гэдгийг хүн үнэхээр хэлэх чадваргүй байдаг. Олон хүмүүс, хэрвээ энэ нь өмнө нь ирсэн үгтэй таарч байвал хүлээн зөвшөөрдөг ба өмнөх ажлаас ялгаатай байвал үүнийг эсэргүүцэж голох хандлага баримталдаг. ” (Үг нь махбодоор илэрсэн номны “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь  Бурханыг мэдэх зам юм” -аас). Бурханд итгэдэг хүн шиг байхын тулд бид ядаж Бурханыг хүндэлж, зөвт байдлын төлөө өлсөж, цангасан зүрх сэтгэлтэй байх учиртай, зөвхөн ийм байснаар л бид Ариун сүнсний гэгээрлийг олж авч, Бурханы шинэ ажлын тухай ойлголтонд хүрч, Бурханы мөрийг хичээнгүйлэн дагаж чадна. Гэвч Иудын шашны ахлах тахилч, хуулийн багш нар болон Фарисайчууд Эзэн Есүстэй олон удаа харилцаж байсан боловч тэр нь хэзээ ч үнэнийг эрэлхийлэхийн төлөө байгаагүй. Тэд дандаа Эзэн Есүсийг турших арга замыг сэдэж, Түүний эсрэг ашиглах ямар нэгэн зүйлийг олж авахыг хичээдэг байв. Тэд бүгд Бурханы тухай мэдлэггүй, Түүний шинэ ажлын талаар үзэл агуулдгаараа адил байдаг, харин тэгэхэд Натанаел болон Самаритан эмэгтэй, мөн Эзэн Есүсийг дагадаг шавь нар болон энгийн хүмүүс үнэнийг эрж хайхын тулд өөрсдийн үзлийг хойш тавьж чаддаг байв. Ингэснээр тэд Есүсийн ялгамж чанарыг мэдэж, Бурханы дуу хоолойг таньж, үнэнд дуулгавартай байж, хүлээн авч, Бурханы нүүр царайн өмнө эргэн ирж чадна. Энэ харьцуулалтаар бид Иудын шашны ертөнц дэх өндөр түвшний хүмүүс зөвхөн нөр хуучинсаг байгаад зогсохгүй, мөн биеэ тоосон, бардам зантай байдаг, учир нь тэд үндсэндээ үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд үнэнийг илт дуулгавартай дагадаггүй. Тэнд тэдний Бурханыг эсэргүүцэх шалтгаануудын нэг оршин байдаг.

Үүнээс гадна, энгийн Иудей хүмүүс Эзэн Есүсийг дагаж эхлэхийн хэрээр ахлах тахилчид, хуулийн багш нар болон Фарисайчууд энгийн хүмүүсийн зүрх сэтгэл дэх байр сууриа алдахаас санаа зовж эхэлсэн. Хүмүүс тэдэнд шүтэн мөргөж, дагахаа болиход тэд улам бүр сандарсан, Эзэн Есүсийн үг болон ажлын эрх мэдэл, хүч чадал нь тэдний хүрч үл чадах зүйл байсан учраас энэ нь тэдний царайг  цонхийлгож, өөрсдөөсөө ичиж зовоход хүргэсэн, ийм байдлаар тэд түгшүүрийн мэдрэмжийг улам бүр мэдэрч байлаа: Эзэн Есүсийн амьдрах нэг өдөр бүр олон олон энгийн ард тэднийг орхиж, Эзэн Есүсийг дагасны улмаас, сүмд очих хүмүүс цөөрч, тэдний хувьд хэнтэй ч харьцууламгүй тийм их бусдын дэмжлэг, тусламжийг эдлэн амьдарч байсан амьдралаа үргэлжлүүлэх аргагүй болох байв. Энэ нь Эзэн Есүсийг тэдний нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах мэт болгосон, энэ нь Түүнийг тэдэнтэй хамт нэг өртөнцөд хамт амьдрахын аргагүй дайсан болгосон юм. Өөрсдийн байр суурийг хамгаалахын тулд тэд хийж чадах бүхнээ бодож, Эзэн Есүсийг хилсээр буруутгахын тулд бүх төрлийн жигшүүрт арга замыг ашиглах болсон. Тэд Эзэн Есүсийн ажлыг гутаан, яллаж, чөтгөрүүдийг хөөн зайлуулахдаа Тэр Беелзебүлд түшиглэдэг хэмээн Эзэн Есүсийг доромжилж, гүжирдсэн бөгөөд тэд, Эзэн Есүсийг ариун газрын эсрэг, хуулийн эсрэг ярьж байсан хэмээн буруутгасан хуурамч гэрч авчирсан (Лавлах бол Үйлс 6:10-14-ийг харна уу). Тэд ямар ч аргаар хамаагүй Иудейн ард түмнээс Эзэн Есүсийг салгахыг зорьж эцэст нь Түүнийг хайр найргүйгээр загалмайд цовдолсон билээ. Эзэн Есүс амилах үедээ шавь нарынхаа өмнө гарч ирсэн бөгөөд тэд сайн мэдээг түгээхийн хэрээр, энэ зам Ариун Сүнсний ажлыг агуулдаг, энэ нь Ариун Сүнс дэмжиж байгаа үнэн зам гэдгийг батлахуйц хангалттай хүч чадал, гайхамшиг болон баримтууд байсан юм! Эдгээр нөхцөл байдал дор ахлах тахилчид, хуулийн багш нар, Фарисайчууд дараах зүйлсийг мөн л эргэцүүлээгүй юм: Яагаад Эзэн Есүсийн сайн мэдээ ингэж их дэлгэрч байна вэ? Үнэндээ, Библийг сайн мэддэг, өөрсдийгөө "хүндтэй" гэж үздэг хүмүүс ямар ч мэдлэг, байр суурьгүй тосгоны загасчин, харанхуй бүдүүлэг харц хүмүүстэй зэрэгцэн ийм зүйлийг эрж хайж, судлах нь доошоо орсон явдал гэж үзэж байв, тэр ч бүү хэл Эзэн Есүсийг дагагч энгийн Иудей хүмүүсийг улайран дарж, хавчин шахаж, хөнөөсөөр байхын тулд "хуулийг сахиж, үнэн замыг хамгаалах" гэсэн нэрийн дор хуурамч дүр эсгэн, удирдагчидтай сэм хуйвалдаж, эрх мэдлийг гар хурууныхаа үзүүрээр ашиглаж байв. Тэд Эзэн Есүсийг дагахад саад учруулах бүхнийг хүмүүст хийж, тэр ч бүү хэл Түүний нэрийг дэлгэрүүлэх гэсэн хэнийг ч болов хатуу хориглож байв… Өөрсдийн байр суурь, амин зуулгаа хамгаалахын тулд тэдний үйлдэхгүй гэмт хэрэг гэж байгаагүй ба энэ нь Эзэн Есүсийг ухаангүй эсэргүүцэж, яллах өөр нэг шалтгаан байсан юм. Мэдээж, тэдний муу ёрын үйл хэрэг Бурханы уур хилэнг асар ихээр төрүүлж, тэд Бурханы шийтгэлийг хүртсэн. Иудейн ард түмэн бараг 2000 жилийн турш булаан эзлэгдсэн улс байсан нь Бурханыг эсэргүүцэж, ялласныхаа төлөө тэдний төлсөн хүнд төлөөс юм.

Ингээд бидний байгаа эцсийн өдрүүд болох одоо цагтаа хандая. Бурхан Өөрийнхөө чөлөөлсөн хүмүүст илүү агуу авралыг бэлдсэн. Энэ аврал бол хүнийг шүүж, цэвэрлэхийн тулд Бурхан үгийг ашиглаж байгаа хэрэг юм. Энэ бол шинэ, илүү дээд ажил юм. Ажлын энэ үе шат нь хүмүүсийг сатаны ялзарсан зан чанараас нь бүрэн ангижруулах болно. Энэ нь хүнийг Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлж, хүн төрөлхтнийг Бурханыг мэддэг, Бурханд нийцдэг, Бурханд үнэхээр харьяалагддаг ард түмэн болгох ба ингэсэн цагт авралд хүрч, төгс болгуулах юм. Энэ бол Бурханы ажлын зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний сүүлчийн үе шат билээ. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын үеэр, бие махбодтой болсон Христ хүнийг цэвэрлэж, аврах бүх үнэнийг илэрхийлж, хүний ялзарсан мөн чанар, уг чанарыг илчлэн шүүдэг бөгөөд Тэр хүнд ялзралаасаа ангижрах замыг нь зааж өгдөг. Мөн Тэрээр тэнгэрийн бүх төрлийн нууцыг илчилдэг. Үүнээс гадна, Бурхан эцсийн өдрүүдийн сайн мэдээг дэлхий дахинд өрх бүрт түгээхийн тулд мэргэн ухаан, эрх мэдэл, хүч чадлаа ашигладаг ба үнэнийг эрж хайж, цангаж байгаа сая сая хүн шашны янз бүрийн бүлэглэл болон урсгалаас Төгс хүчит Бурханы өмнө нэг нэгээрээ эргэн ирсэн билээ. Бүх үндэстэн энэ уул руу үй олноороо цувах урьд хожид байгаагүй үзэгдэл бий болж, эцсийн өдрүүдийн сайн мэдээ одоо үед дэлхий даяар, улс орон бүрт, бүх газар түгэж байна. Гэсэн ч энэ бүх үнэнтэй, Ариун сүнсний ажлын энэ том гайхамшиг болон гэрчлэлтэй тулгарсан ч, шашны ертөнцийн удирдагчид үл тоож, өчүүхэн ч төдий ч сэтгэл хөдлөөгүйгээр барахгүй, тэдгээрийг анхааралтай судалдаггүй, мөн мэдээж даруу төлөвөөр хүлээж аваагүй. Энэ хүмүүс Фарисайчуудын адил Ариун Сүнсний ажлыг тасралтгүй урагшилж байгаа гэдгийг ухаараагүй, хэзээд шинэ, хэзээ ч хуучирдаггүй Ариун Сүнсний ажлын зарчмыг ухаардаггүй, эцсийн өдрүүд дэх Төгс хүчит Бурханы ажлын талаар өчүүхэн ч болов мэдлэг тэдэнд байдаггүй төдийгүй тэд туйлын өөртөө итгэх итгэлтэйгээр ийнхүү итгэдэг: Нэгэнт тэд Хуулийн эрин үеийнхээс хамаагүй илүү өндөр замыг эдэлж, Хуучин болон Шинэ Гэрээгээр бүхэлд нь мэргэшиж, олон жилийн турш ажиллаж, номлол айлдсан тул аль хэдийн үнэнийг олж, Бурханыг мэддэг болсон. Түүнчлэн, тэд өөрсдийн үнэн гэж итгэдэг алдаа мадагтай ойлголтондоо тууштай итгэдэг: Эзэний бүх үг Библид агуулагддаг, хэрвээ энэ нь Эзэн Есүсийн ажлын цар хүрээнээс хальсан л бол, хэрвээ энэ нь Библиэс хальсан л бол үнэн зам биш. Нигүүлслийн эрин үеийн хүнд тавих Бурханы шаардлагаас гажих нь Христийн сургаалийг зөрчих ба зөвхөн тэдний хүлээн зөвшөөрдөг, мэддэг, баримталдаг зүйл л үнэн зам бөгөөд үүнээс гаднах аливаа зүйл тэрс үзэл эсвэл муу ёрын буруу ном мөн. Энэ хүмүүс Бурханыг Библийн дотор бат дүрсэлсэн бөгөөд Түүнийг хүний үзэл болон төсөөллөөр ягштал дүрсэлсэн юм. Төгс Xүчит Бурханы авчирсан ажил хэчнээн өндөр, түүнд нь Ариун Сүнсний ажил хэр их байдаг, энэ нь хэчнээн олон хэрэгжүүлэлтийн замыг авчирдаг, үүнийг баталгаажуулах хэчнээн баримт байдаг нь хамаагүй тэд үүнийг Бурханых гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй, тиймээс тэд бүгд Эзэн Есүсийг эргэж ирэлтэнд асар их дайсагнасан үзэл бодол, үл итгэх хандлага баримталж, тэгснээрээ тэд Бурханы махбод болсон биеийг гүжирдэж, эцсийн өдрүүд дэх Христийн үг болон ажлыг дорд үзэж, ялладаг. Тэд тухайн үед үнэнийг дутуу үнэлж, Ариун Сүнсийг гутааж байсан муйхар, хуучинсаг, бардам дээрэнгүй, биеэ тоосон Фарисайчуудтай адил биш байна гэж үү? Энэ нь яг л Төгс Xүчит Бурханы хэлсэнчлэн: “Хэрвээ чи Түүний ажлын нэг үе шатнаас л Бурханыг мэддэг болбол чиний мэдлэг хэтэрхий өчүүхэн байна. Чиний мэдлэг бол далай дахь дусалтай адил юм. Хэрвээ тийм биш бол шашны нөлөө бүхий хүмүүс яагаад Бурханыг амьдаар нь загалмайд цовдолно гэж? Энэ нь хүн Бурханыг тодорхой хэмжүүр дотор хязгаарладгийн улмаас биш гэж үү? Олон хүмүүс Бурханы янз бүрийн, өөр өөр ажлыг мэддэггүй учраас, цаашлаад тэд Ариун Сүнсний ажлыг хэмждэг дуслын төдий мэдлэг, хоосон сургаалыг эзэмшдэг учраас Бурханыг эсэргүүцэж Ариун Сүнсний ажилд саад болдоггүй гэж үү? Тийм хүмүүсийн дадлага туршлага нь өнгөцхөн байдаг хэдий ч тэд уг чанартаа биеэ тоосон, угийн чанартаа өөрийгөө өөгшүүлсэн байдаг бөгөөд тэд Ариун Сүнсний ажлыг үл хүндэтгэн үзэж, Ариун Сүнсний сахилга батыг үл ойшоож, цаашлаад Ариун Сүнсний ажлыг баталгаажуулахын тулд өөрсдийн хуучирсан ялихгүй нотолгоог ашигладаг. Тэд түүнчлэн дүр эсгэдэг ба өөрсдийн эрдэм мэдлэг болоод дэлхийг хөндлөн гулд туулан аялах чадвартай гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тийм хүмүүс нь Ариун Сүнсээр жигшигдэн гологдох хүмүүс биш гэж үү, мөн тэд шинэ эрин үеэр таягдагдахгүй гэж үү? Бурханы өмнө ирж, Түүнийг илт эсэргүүцдэг өчүүхэн харалган тэдгээр хүмүүс нь зүгээр л хэчнээн ухаантайгаа үзүүлэхээр оролдож байгаа биш үү? Библийн хомс мэдлэгээрээ тэд дэлхийн “академийг” туулахыг хичээж, хүмүүст заах өнгөц сургаалаараа тэд Ариун Сүнсний ажлыг урвуулахыг хичээж үүнийг өөрсдийнхөө бодлын үйл явцыг тойрон эргэлдүүлэхээр оролддог бөгөөд алсын хараагүй тэдгээр хүмүүс Бурханы 6,000 жилийн ажлыг нэг удаа хальт харахаар хичээдэг. Эдгээр хүмүүст ямар нэг эрүүл ухаан байна уу? Үнэндээ Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэдий чинээ их байна, тэд Түүний ажлыг шүүх нь төдий чинээ аажуу байдаг. Цаашлаад тэд өнөөдрийн Бурханы ажлын талаарх өөрсдийн мэдлэгийн өчүүхнийг ярьдаг боловч өөрсдийн шүүмжинд яардаггүй. Хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, тэд төдий чинээ биеэ тоосон, өөртөө хэт итгэлтэй байдаг ба төдий чинээ тэсгэлгүйгээр тэд Бурханы оршихуйг тунхагладаг – гэвч тэд зөвхөн онол ярьж, ямар ч бодит баримтыг санал болгодоггүй. Тийм хүмүүс бол ямар ч үнэ цэнэгүй юм. Ариун Сүнсний ажлыг тоглоом шиг үздэг хүмүүс бол хөнгөн хийсвэр! Ариун Сүнсний шинэ ажилтай тулгарах үедээ хянуур байдаггүй хүмүүс, ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын шударга явдлыг үгүйсгэх өөрсдийн төрөлхийн араншингаа сул тавьдаг, мөн үүнийг доромжилж гүтгэдэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бүдүүлэг хүмүүс биш гэж үү? Цаашлаад тэд их зантай, угийн бардам, дийлдэшгүй хүмүүс биш гэж үү?” (Үг нь махбодоор илэрсэн номны “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь  Бурханыг мэдэх зам юм” -аас).

Эзэнд үнэхээр итгэдэг хүмүүс олноороо Бурханы гэрт эргэн ирж байгаа тул эцсийн өдрүүд дэх Бурханы ажил аажим тэлсээр оргил үедээ хүрсэн боловч Ариун Сүнсний ажил маш их цэцэглэж байхад хүртэл өндөр дээд, хүчирхэг байдаг байсан шашны удирдагчид болон бусдыг чиглүүлдэг шашны мэргэжилтнүүд өөрсдийгөө эргэцүүлдэггүй, мөн эрж хайж, судлахын тулд ихэмсэг толгойгоо ч гудайлгадаггүй. Эсрэгээрээ энэ хүмүүс өөрсдийнх нь байр суурь улам бүр эргэлзээтэй болж, тэд цаг үргэлж тогтворгүй байгаагаа ухаарахын сацуу, хүн бүр Төгс Xүчит Бурхан руу эргэж, өөрсдийг нь үл тоон голох вий гэхээс айж эхэлдэг. Үр дүнд нь, "үүссэн нөхцөл байдлыг залруулахын тулд" янз бүрийн бүлэглэл болон урсгалын пасторууд, ахмадууд, тэргүүнүүд, хамтран зүтгэгчид “Эзэн рүү хуран цуглах олныг хянах, үнэн замыг хамгаалах” нэрийн дор ажилладаг. Тэд Төгс Хүчит Бурхан руу дайрч, шалтгаангүй гүжирдэхийн тулд ухуулгын материал санаанаасаа зохиож, түгээх арга хэмжээ авах, цуурхал тараахын тулд цахим сүлжээг ашиглах болон бусад жигшүүрт аргыг ашиглаж эхэлсэн. Тэд Төгс Xүчит Бурханы үг нь Бурханы үг биш, хүнээр бичигдсэн хэмээн зүтгэж, цуурхал тараасан бөгөөд тэд бүр "энэ ном нь шившлэгтэй эм мэт, хэрвээ унших л юм бол чи тархиа угаалгах болно" гэх мэтийн утгагүй зүйлийг болон өөр мушгин гуйвуулсан ташаа мэдээнүүдийг тарааж, Төгс Xүчит Бурханы Чуулганыг гэмт хэргийн байгууллага буюу "Зүүний Аянга бүлэглэл" хэмээн гүжирддэг. Итгэгчдийг ийнхүү хуурч, заналхийлснээр тэд мунхаг, харанхуй хүмүүсийг Бурханы сайн мэдээнд ойртон, холбогдож зүрхлэхгүй болгож, янз бүрийн бүлэглэл, урсгалуудыг зүү орох, ус нэвчих ч зайгүй хүрээлсэн юм. Энэ шашны тэргүүнүүд итгэгчдэдээ Зүүний Аянгын номнуудыг уншиж, номлолыг нь сонсохыг хатуу хориглодог ба эцсийн өдрүүд дэх Бурханы авралыг номлодог хүмүүсийг бүү хэл бүр аливаа гадны хүмүүсийг хүлээж авахыг итгэгчдэдээ зөвшөөрдөггүй, тэд Нигүүлслийн эрин үеийн Бурханы харийн хүмүүсийг хүлээж авагтун гэсэн сургаалын эсрэг байдаг. Хүмүүсийг хамгийн ихээр цочроож байгаа зүйл нь Бурханд итгэгч хэрнээ энэ хүмүүс ХКН-ын сатаны дэглэмтэй үгсэж, эцсийн өдрүүдийн сайн мэдээг түгээж байгаа ах эгч нарыг мөшгиж, хянаж,  мэдээлснээр тэдний эвгүй, хорон муу ажил хэргийг өдөөн хатгадаг бөгөөд ХКН-д Христэд итгэгчдийг баривчлах мэдээлэл дамжуулдаг нууц туршуулаар чуулган дотор ажилладаг. Бурханд гэрчлэл хийдэг хүмүүсийг нэг цохилтоор үгүй хийж, Бурханы шинэ ажлыг цуцласан цагт л тэдний үзэн ядах сэтгэл амрах бололтой. Тэд Төгс Xүчит Бурханыг дагаж байгаа хүмүүс бол Бурханд үнэхээр итгэдэг сайхан сэтгэлтэй хүмүүс гэдгийг бүрэн мэдэж байдаг бөгөөд эцсийн өдрүүд дэх Бурханы авралын тухай номлож байгаа хүмүүс муу санаа огтхон ч агуулаагүйг хэнээс ч илүү мэдэж байгаа хэрнээ сайн мэдээг түгээгч ах эгч нарыг маань хөөж, бүр биед нь халдаж, бүдүүлэг, хэрцгий байдлаар тэднийг доромжилсоор байгаа. Энэ шашны тэргүүнүүд аль хэдийн Ариун Сүнсний ажлыг явуулахаа больсон гэдэг нь илэрхий бөгөөд мөн тэд үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй, үнэнийг жигшдэг, бүр угийн зан, мөн чанараараа үнэнийг үзэн яддаг нь илэрхий байна. Өнгөн дээрээ тэд ажлаа биелүүлэхээр зүтгэж байгаа боловч дотроо жолоогүй хүсэл, дуулгаваргүй байдалдаа ээдэрсэн байдаг. Үнэндээ тэд байр суурийнхаа төлөө хуйвалдаж, өөрсдийн тусын тулд тэвдэж, аминчхан хүслээ биелүүлэхийн төлөө бүхнийг хийж байдаг.

Тухайн үеийн Иудын шашны ертөнц байна уу эсвэл өнөөдрийн янз бүрийн бүлэглэл, урсгалуудын төлөөлөл байна уу гэдгээс үл хамааран тэд дахин дахин Бурханыг, үнэнийг, үнэн замыг эсэргүүцэж, "бууж өгснөөс үхэхийг", “үхэлтэй тайвнаар нүүр тулахыг” илүүд үзэж байгаа нь эцсийн эцэст тэд нар, Бурханы ажил ямагт шинэ, хэзээ ч хуучин байдаггүй гэдэг зарчмыг таньж чаддаггүй, мөн тэдэнд Бурханы шинэ ажлын тухай мэдлэг байдаггүй, цаашлаад тэд үнэнийг огтхон ч эрэлхийлдэггүй болохоор тэр юм, тэд бол муйхар, хуучинсаг, их зантай, биеэ тоосон чанартай. Энэ нь бас, тэд өөрсдийн байр сууринд болон давуу тал тун муутай байгаадаа дэндүү их санаа зовж байгаатай хамаатай. Шинэ эрин үе хуучныгаа халж байгаа гол чухал өнөө үед, сүнсний ертөнц дэх тэмцэл оргилдоо хүрээд байна. Хэрвээ хүмүүс шашны хүмүүсийн тараасан цуурхал, худал гэрчлэлд итгэж, тэдгээрт мэхлэгдсээр байвал, хэрвээ тэд Бурханы эцсийн өдрүүдэд хэлсэн үг, хийсэн ажлыг анхаарах нь байтугай басамжлан доромжилсоор байвал, хэрвээ тэд амьдралынхаа төлөө хариуцлага үүрэхгүйгээр зүгээр л олныг дагаж урсгалаараа явах зуураа цадиггүй, үл хүндлэх байдалтайгаар Ариун Сүнсний ажилд хэт шүүмжлэлтэй хандаж байвал, хэрвээ тэд пасторууд болон ахмадуудын цуу яриа, заль мэхийг ялгаж салгахад анхаарахгүйгээр, зүгээр л сохроор шүтэж, сонсож, дуулгавартай дагаж байвал, хэрвээ зөвт байдал руу эргэж, Сатаны хүчний хяналтаас зайлж, үнэн замыг эрж хайж, Бурханы дуу хоолойг сонсож чадахгүй бол, хэрвээ тэд энэ бүхнийг хийж чадахгүй бол тэд хэзээ ч Эзэний эргэн ирэлтийг угтан авч чадахгүй, Бүтээгчийн дүр төрхийг хэзээ ч нүдээр үзэж чадахгүй, Бурханыг мэдэх боломжийг хэзээ ч олж чадахгүй бөгөөд Сударт зөгнөсний дагуу түүхийн утсан хүүхэлдэй, Сатаны тахилын зүйл болж, харанхуйд живэн амьсгаа хураах хүртлээ уйлж, шүдээ хавирах л үлдэнэ: “Тиймээс ЭЗЭН Израилиас толгой, сүүлийг нь тастаж, ганцхан өдөрт иш, мөчрийг нь тас огтолно. Толгой нь өтгөс болон хүндэт хүмүүс, сүүл нь худал хуурмагийг номлодог эш үзүүлэгч юм. Энэ газрын удирдагчид нь тэднийг төөрүүлж, тэднээр удирдуулагсад нь сүйрнэ” (Исаиа 9:14-16). Бурхан, үнэнээр цангадаггүй, Бурханд итгэх итгэлийнхээ талаар тодорхой мэддэггүй, өөрийн үзэл баримтлалдаа тодорхой байр суурьгүй, эрх мэдэл, нөлөөг эрхэмлэдэг эсвэл нөхцөл байдлыг ашигладаг хэнийг ч сонгохгүй гэдгийг бид мэдэх ёстой. Эсрэгээрээ Бурхан, Өөрийг нь агуу хэмээн хүндэлдэг, саруул ухаантай, үнэхээр дуулгавартай, Бурханаар үнэхээр цангаж, эрж хайж байдаг цэвэр ариун хүмүүсийг хайж, төгс болгож, олж авдаг. Энэ тодорхой баримт юм шүү! Израильчуудын урсгасан цус чамд энэ сургамжийг ойлгуулахад хангалттай биш гэж үү?