5. Шашны ертөнцийн фарисайчууд, антихристүүдийн ов мэх, хяналтад орохын үр дагавар, мөн тэд Бурханаар авруулж чадах эсэх

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Тэд бол сохруудын сохор удирдагчид юм. Хэрвээ сохор нь сохроо удирдвал хоёулаа нүхэнд унах болно” (Матай 15:14).

“Энэ газрын удирдагчид нь тэднийг төөрүүлж, тэднээр удирдуулагсад нь сүйрнэ” (Исаиа 9:16).

“Миний ард түмэн мэдлэг дутагдсанаас болж устгагдсан” (Хосеа 4:6).

Холбогдох Бурханы үг:

Аврал хүртэхийн тулд хүн ямар болзол хангах ёстой вэ? Эн тэргүүнд сатанлаг антихристийг илрүүлэх чадвартай байх ёстой; тэдэнд үнэний энэ тал байх ёстой. Үнэний энэ талыг эзэмшсэнээр л тэд Бурханд жинхэнээсээ итгэн, хүнийг шүтэж, дагахыг цээрлэж чаддаг; антихристийг таньж чаддаг хүмүүс л Бурханд үнэхээр итгэж, Бурханыг дагаж, Бурханд гэрчлэл хийх чадвартай байдаг. Антихристийг танихын тулд хүмүүс эхлээд хүн болон юмсыг тов тодорхой, ойлголттойгоор харж сурах ёстой; мөн тэд антихристийн мөн чанарыг ухамсарлаж, бүх явуулга, заль мэх, дотоод сэдэл, зорилгыг нь нэвт шувт харах ёстой. Хэрвээ чи ингэж чадвал бат зогсож чадна. Аврал хүртэхийг хүсвэл чиний давах ёстой эхний туршилт бол Сатаныг хэрхэн ялах, дайсагнагч хүчнийг болон гадаад ертөнцийн саад тотгорыг хэрхэн ялан дийлэхэд суралцах явдал юм. Сатаны хүчний эсрэг тулаанд эцсээ хүртэл үхэн хатан тэмцэх биеийн хэмжээ, хангалттай үнэнийг эзэмшдэг болсон цагт—гагцхүү тэгсэн цагт л чи үнэнийг тогтмол эрж хайж чадах бөгөөд тэр үед л үнэнийг эрж хайж, аврал хүртэх замд тууштай, алдаа мадаггүй орж чаддаг. Хэрвээ чи энэ туршилтыг давж чадахгүй бол чамайг асар их аюулд байна гэж хэлж болох бөгөөд антихристэд баригдаж, Сатаны нөлөөн дор амьдардаг болох эрсдэлтэй юм… Тиймээс чи аврал хүртэж болох газарт хүрч очихыг хүсвэл давах ёстой эхний туршилт чинь Сатаныг нэвт шувт харж чаддаг байх явдал, бас чи босоод Сатаныг илчилж, хаях эр зоригтой байх ёстой. Тэгвэл Сатан хаана байна вэ? Сатан чиний дэргэд, эргэн тойронд чинь байдаг; тэр ч байтугай чиний зүрх сэтгэл дотор амьдарч байж ч магад. Хэрвээ чи сатанлаг зан чанар дотор амьдарч байгаа бол Сатанд харьяалагддаг гэж хэлж болно. Сүнсний ертөнцийн Сатаныг чи харж, хүрч чадахгүй боловч бодит амьдралд оршдог Сатан хаа сайгүй байдаг. Үнэнийг үзэн яддаг ямар ч хүн ёрын муу бөгөөд үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй ямар ч удирдагч, ажилчин бол антихрист, ёрын муу хүн юм. Тийм хүмүүс амьд Сатан биш үү? Энэ хүмүүс чиний шүтэж, хүндэлдэг яг тэр хүмүүс ч байж магад; чамайг удирддаг, аль эсвэл чиний аль эртнээс найдаж, биширч, зүрх сэтгэлдээ итгэж, түшиглэсэн хүмүүс байж болох юм. Гэвч үнэндээ тэд чиний замд тээглэж, аврал хүртэхэд чинь саад болж байгаа замын садаа мөн; тэд бол антихристүүд. Тэд чиний амьдрал, алхдаг замыг хяналтдаа авч, аврал хүртэх боломжийг чинь сүйрүүлж чаддаг. Хэрвээ чи тэднийг таньж, нэвт шувт харж чадахгүй бол хэзээ хэзээгүй урхинд унаж, тэдэнд олзлогдож, баригдаж болзошгүй. Иймээс чи асар их аюулд байна.

Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагч болон ажилчдын хувьд зам сонгох нь хамгийн чухал (1)”-аас эш татав

Хэрэв чуулганд нутгийн хэдэн дээрэнгүй этгээд байдаг агаад ямар ч ялган таних чадваргүй “жижиг ялаанууд” тэднийг дагадаг бол, хэрэв чуулганы гишүүд үнэнийг харсныхаа дараа ч гэсэн эдгээр дээрэнгүй этгээдийн хүлээс, явуулгаас салж чадахгүй хэвээр байгаа бол тэр тэнэгүүд эцэстээ бүгд таягдуулна. Энэхүү жижиг ялаанууд ямар нэгэн аймшигтай зүйл хийгээгүй байж болох ч бүр илүү ов мэхтэй, бүр илүү зальхай, булзамхай байдаг, ийм хүн бүрийг таягдан хаяна. Ганцыг ч үлдээхгүй! Сатанд харьяалагддаг хүмүүс Сатан руу буцах бол Бурханд харьяалагддаг хүмүүс үнэнийг эрж хайж явах нь гарцаагүй; тэдний уг чанар үүнийг шийддэг. Сатаныг дагадаг бүх хүн мөхөөсэй! Ийм хүмүүст өрөвч сэтгэл огт гаргахгүй. Үнэнийг хайдаг хүмүүс хангалт хүртэж, шавайгаа ханатал Бурханы үгэнд баясах болтугай. Бурхан бол зөвт; Тэр хэнийг ч алагчилдаггүй. Хэрвээ чи диавол бол үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг; хэрвээ чи үнэнийг хайдаг нэгэн бол Сатанд олзлогдохгүй нь лавтай. Энэ ямар ч эргэлзээгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”-aaс эш татав

Ялган таних чадваргүй хүмүүс ялихгүй заль мэхнийхээ улмаас ёрын муу хүмүүсийн гарт сүйрч, уруу татагдан, хэзээ ч эргэж ирэхгүй. Тэд үнэнийг хайрладаггүй, үнэний талд зогсох чадваргүй, муу хүмүүсийг дагаж, тэдний талд зогсдог, муу хүмүүстэй сүлбэлдэж, Бурханыг эсэргүүцдэг учраас тэдэнд ингэж хандвал зохино. Муу хүмүүс ёрын мууг ялгаруулдаг гэдгийг тэд маш сайн мэддэг атлаа зүрх сэтгэлээ чангалан, үнэнээс нүүр буруулж тэднийг дагадаг. Үнэнийг хэрэгжүүлдэггүй мөртөө хөнөөлтэй, ой гутам зүйлсийг хийгч энэ хүмүүс бүгд мууг үйлдэж байгаа бус уу? Тэдний дунд өөрсдийгөө хаан гэж нэрийддэг, мөн тэднийг дагадаг бусад хүн байгаа хэдий ч Бурханыг эсэргүүцдэг уг чанар нь бүгд адил бус уу? Бурхан өөрсдийг нь авардаггүй гэж хэлэх ямар шалтаг тэдэнд байх юм бэ? Бурханыг зөвт бус гэж хэлэх ямар шалтаг тэдэнд байх юм вэ? Өөрсдийнх нь ёрын муу байдал тэднийг сүйрүүлж байгаа бус уу? Өөрсдийнх нь тэрслүү байдал там руу чирч байгаа бус уу? Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс эцэст нь үнэний улмаас аврагдаж, төгс болгуулна. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс эцэстээ үнэний улмаас өөртөө сүйрэл авчрах болно. Үнэнийг хэрэгжүүлдэг болон хэрэгжүүлдэггүй хүмүүсийг хүлээж буй төгсгөл ийм билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”-aaс эш татав

Бурханд хэчнээн хүн итгэдэг ч бай хамаагүй, Бурхан тэдний итгэлийг шашин юм уу бүлэг хэмээн тодорхойлмогцоо аврагдаж чадахгүй гэдгийг нь тогтоосон байдаг. Би яагаад ингэж хэлдэг вэ? Бурханы ажил болон удирдамжгүй, Түүнийг огт шүтэн мөргөдөггүй хэсэг бүлэг хүмүүс хэнийг шүтдэг вэ? Хэнийг дагадаг вэ? Тэд хүнийг хэлбэр төдий, нэр төдий дагадаг боловч үнэндээ хэнийг дагадаг вэ? Тэд зүрх сэтгэлдээ Бурханыг хүлээн зөвшөөрдөг боловч үнэн хэрэгтээ хүний ов мэх, зохицуулалт, хяналтад орсон байдаг. Тэд диавол Сатаныг дагадаг; тэд Бурханд дайсагнагч, Бурханы дайсан болох хүчнийг дагадаг. Бурхан ийм бүлэг хүмүүсийг аврах уу? (Үгүй) Яагаад? Тэд гэмших чадвартай юу? (Үгүй) Тэд итгэлийн туг дарцаг хийсгэж, хүний ажил хэргийг эрхлэн, өөрсдийн удирдлагыг явуулдаг бөгөөд хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний эсрэг явдаг. Тэдний эцсийн үр дүн нь Бурханд жигшигдэн гологдох явдал юм; Бурхан энэ хүмүүсийг аврахгүй, тэд гэмших боломжгүй бөгөөд аль хэдийн Сатанд олзлогдсон—тэд тэр чигтээ Сатаны гарт байдаг… Чи хэчнээн их номлол сонссон ч бай, хэчнээн их үнэнийг ойлгосон ч бай эцсийн эцэст хүмүүсийг дагаж, Сатаныг дагасан хэвээр байж, эцэстээ Бурханы замыг дагах чадваргүй, Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй хэвээр байх юм бол ийм хүмүүсийг Бурхан жигшин голох болно. Бурханы жигшин голдог энэ хүмүүс нь гаднаа бичиг үсэг, хоосон сургаалын талаар ихээхэн ярьж чаддаг, олон үнэнийг ойлгож авсан атлаа Бурханыг шүтэн мөргөж чаддаггүй; Бурханаас эмээж, муугаас зайлах чадваргүй бөгөөд Бурханд бүрэн дуулгавартай байж чаддаггүй. Бурханы нүдээр бол тэднийг шашин, ердөө хүмүүсийн бүлэг, хүмүүсийн бүлэглэл, Сатаны орогнох газар хэмээн тодорхойлдог. Тэднийг нийтэд нь Сатаны бүлэглэл хэмээдэг бөгөөд Бурхан тэднийг туйлын их үзэн яддаг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Ямагт Бурханы өмнө амьдарсан цагт л авралын замаар алхаж чадна”-аас эш татав

Бурханыг дагадаг гэцгээдэг хүмүүс нүдээ нээгээд, яг хэнд итгэдгээ нэг сайн харсан нь дээр шүү: Итгэдэг зүйл чинь үнэхээр Бурхан уу, эсвэл Сатан уу? Хэрвээ итгэдэг зүйл чинь Бурхан биш, харин өөрийн чинь шүтээнүүд гэдгийг мэдэж байгаа бол өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Хэрвээ чи хэнд итгэдгээ үнэхээр мэдэхгүй байгаа бол мөн л өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Тэгж хэлэх нь доромжлол болно! Хэн ч чамайг Бурханд итгэ гэж хүчлээгүй. Надад итгэдэг гэж та нар бүү хэл; ийм яриаг Би хангалттай их сонссон бөгөөд дахин сонсохыг хүсэхгүй байна, учир нь итгэдэг зүйл чинь та нарын зүрх сэтгэл дэх шүтээнүүд, мөн та нарын дундах нутгийн дээрэнгүй этгээдүүд юм. Үнэнийг сонсох үедээ толгойгоо сэгсэрч, үхлийн талаарх яриа сонсоод учиргүй инээдэг хүмүүс бүгд Сатаны үр сад; тэд бүгд таягдан хаягдах болно. Чуулганд ялган таних чадваргүй олон хүн бий. Ямар нэгэн төөрөлдүүлсэн зүйл болоход тэд санамсаргүй Сатаны талд зогсдог; Сатаны боол гэж дуудсанд бүр гомддог. Өөрт нь ялган таних чадвар байхгүй гэж хүмүүс хэлж магад боловч тэд үргэлж үнэнгүй талд зогсдог, шийдвэрлэх чухал цаг үед үнэний талд хэзээ ч зогсож байгаагүй, хэзээ ч үнэний төлөө өндийн босож, мэтгэлцэж байгаагүй. Тэд үнэхээр ялган таних чадваргүй гэж үү? Тэд яагаад санаандгүйгээр Сатаны талд ордог юм бэ? Яагаад тэд үнэнийг дэмжиж нэг ч болтугай шударга, үндэслэлтэй үг хэлдэггүй юм бэ? Энэ нөхцөл байдал үнэхээр тэдний агшин зуурын төөрөгдлөөс үүссэн гэж үү? Хүмүүст ялган таних чадвар хэдий чинээ бага байна, үнэний талд зогсох чадвар нь төдий чинээ бага байдаг. Энэ юуг харуулдаг вэ? Ялган таних чадваргүй хүмүүс ёрын мууд хайртай гэдгийг харуулдаг бус уу? Тэд бол Сатаны үнэнч үр сад гэдгийг харуулдаг бус уу? Яагаад тэд үргэлж Сатаны талд зогсож, түүний хэлээр ярьж чаддаг юм бэ? Үг үйлдэл бүр нь, нүүр царайны илэрхийлэл нь тэд ямар ч үнэнийг хайрлагч биш гэдгийг хангалттай нотолдог; харин ч тэд үнэнийг жигшдэг хүмүүс юм. Бүх амьдралаа өөрийнх нь төлөө тэмцэж өнгөрүүлдэг эдгээр өчүүхэн диаволд Сатан үнэхээр хайртай гэдгийг Сатаны талд тэд зогсож чаддаг нь хангалттай нотолдог. Энэ бүх баримт дэндүү тодорхой бус уу? Хэрвээ чи үнэхээр үнэнийг хайрладаг хүн мөн бол яагаад үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүсийг хүндэлдэггүй юм бэ, үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс дөнгөж харангуут нь яагаад тэднийг тэр даруй дагадаг юм бэ? Энэ ямар гэгчийн асуудал вэ? Чамд ялган таних чадвар байгаа эсэх нь Надад хамаагүй. Хэчнээн их төлөөс төлсөн чинь Надад хамаагүй. Хэчнээн их хүчтэй чинь Надад хамаагүй, нутгийн дээрэнгүй этгээд байна уу эсвэл туг баригч удирдагч байна уу Надад хамаагүй. Хүч чинь асар их байвал Сатаны хүч чадал л тусалсных. Нэр хүнд чинь өндөр байвал эргэн тойронд чинь үнэнийг хэрэгжүүлдэггүй хүн дэндүү олон байгаагийнх. Хэрвээ чи хөөгдөөгүй байгаа бол одоо хөөн зайлуулах ажлын цаг үе болоогүй байгаагийнх; харин ч таягдах ажлын цаг үе юм. Чамайг одоо хөөх гэж яарахгүй. Таягдуулсны чинь дараа чамайг шийтгэх тэр өдөр ирэхийг л Би хүлээж байгаа. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хэн бүхэн таягдуулах болно!

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”-aaс эш татав

Өмнөх: 4. Шашны пастор, ахлагчдыг үнэхээр Бурхан томилдог эсэх, пастор, ахлагчдад дуулгавартай байх нь Бурханд дуулгавартай байж, Бурханыг дагаж байгаа эсэх

Дараах: 1. Хятадын Коммунист Намын засгийн газар яагаад Төгс Хүчит Бурхан болон Төгс Хүчит Бурханы Чуулганыг харгисаар хавчиж, дарангуйлдаг тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх