Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

XV. Бурханыг эсэргүүцдэг Фарисайчууд болон шашны ертөнцийн мөн чанарыг хэрхэн таньж мэдэх талаар хүн тодорхой нөхөрлөх ёстой

4. Шашны пасторууд болон ахлагчид үнэхээр бүгдээрээ Бурханаар томилогдсон юм уу? Шашны пасторууд болон ахлагчдыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах нь хүн Бурханд дуулгавартай байж, дагаж байгаа гэдгийг илтгэх үү?

Шашны пасторууд болон ахлагчид үнэхээр бүгдээрээ Бурханаар томилогдсон юм уу

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Тиймээс одоо харагтун, Израилийн хөвгүүдийн хашхираан Надад хүрлээ: мөн Египетчүүд тэднийг хэрхэн дарлаж байгааг ч Би харсан. Тиймээс одоо ирэгтүн, Би чамайг Фараон руу илгээнэ, чи Миний ард түмэн болох Израилийн хөвгүүдийг Египетээс гаргана” (Гэтлэл 3:9-10).

“Тэрбээр хоёр дахь удаагаа Иоханы хүү, Симонд–‘Надад хайртай юу?’ … Тэр түүнд хандан—‘Миний хонийг хоньчил’ гэжээ. Тэрбээр гурав дахь удаагаа, Иоханы хүү, Симоноос –‘Надад хайртай юу?” гэхэд Петр гурав дахь удаагаа ингэж асууж байгаа учир шаналан, –‘Эзэн минь, Та бүхнийг мэднэ, намайг Танд хайртай гэдгийг Та мэднэ’ гэв. Есүс “Хонинуудыг минь хоньчил гэжээ” (Иохан 21: 16-17).

“Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгөх болно: чи газар дээр юуг хүлнэ, тэр нь тэнгэрт хүлэгдэх болно: чи газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно’ (Матай 16:19).

“Бид хүнээс илүү Бурханд дуулгавартай байх ёстой” (Үйлс 5:29).

Холбогдолтой Бурханы үгс:

Бурханаар ашиглагдаж байгаа хүний гүйцэтгэдэг ажил нь Христийн эсвэл Ариун Сүнсний ажилтай хамтран ажиллахын төлөө байдаг. Энэ хүнийг Бурхан хүмүүсийн дундаас өргөж, тэрээр Бурханы сонгосон бүх хүмүүсийг удирдан залахын төлөө байдаг ба мөн хүний хамтын ажиллагааны ажлыг хийхийн тулд тэр Бурханаар өргөгддөг билээ. Хүний хамтын ажиллагааны ажлыг хийх чадвартай ийм хүн байснаар хүнд тавих Бурханы шаардлага болон хүмүүсийн дунд Ариун Сүнсний хийх ёстой ажлын дийлэнх нь түүгээр дамжуулан биелнэ. Үүнийг өөр байдлаар хэлбэл: Энэ хүнийг ашиглах Бурханы зорилго нь, ингэснээр Бурханыг дагадаг бүх хүмүүс Бурханы хүслийн талаар илүү сайн ойлгож, Бурханы илүү олон шаардлагуудад хүрч чадах юм. Хүмүүс Бурханы үгийг эсвэл Бурханы хүслийг шууд ойлгох чадваргүй учраас Бурхан тийм ажлыг гүйцэтгэхэд ашиглагдах хэн нэгнийг бий болгодог. Бурханаар ашиглагдаж буй энэ хүнийг бас, хүмүүсийг залж чиглүүлэх Бурханы зууч, Бурхан болон хүмүүсийг хооронд нь хэл нэвтрэлцүүлдэг “орчуулагч” хэмээн тодорхойлж болно. Тиймээс ийм хүн бол Бурханы гэрт ажилладаг хүмүүстэй эсвэл Түүний элч нартай адилгүй юм. Тэдний адилаар, түүнийг Бурханд үйлчилдэг нэгэн гэж хэлж болох боловч мөн чанартаа түүний ажил болон Бурханаар ашиглагдаж буй цаад шалтгаан нь бусад ажилчид, элчүүдээс асар их ялгаатай байдаг. Түүний ажлын мөн чанар болон түүнийг ашиглах цаад шалтгааны тухайд гэвэл Бурханаар ашиглагддаг хүн Түүгээр өргөгддөг, тэр Бурханы ажлын төлөө Бурханаар бэлтгэгддэг бөгөөд Бурханы Өөрийн ажилд хамтран ажилладаг. Ямар ч хүн, хэзээ ч түүний ажлыг орлож чадахгүй ба энэ нь бурханлаг ажилд салшгүй чухал байдаг хүний хамтын ажиллагаа юм. … Нөгөө талаар, Бурханаар ашиглагддаг хүн бол Бурханаар бэлтгэгдсэн, тодорхой хэв чанар эзэмшдэг, хүн чанартай байдаг. Тэр Ариун Сүнсээр урьдчилан бэлтгэгдэж, төгс болгуулсан байдаг бөгөөд Ариун Сүнсээр бүрэн удирдуулдаг, ялангуяа түүний ажлын тухайд гэвэл Ариун Сүнс түүнийг чиглүүлж, захирч байдаг—үүний үр дүнд Бурханы сонгосон хүмүүсийг залж чиглүүлэх замд ямар ч гажилт байдаггүй, учир нь Бурхан Өөрийн ажлаа гарцаагүй хариуцдаг бөгөөд Бурхан Өөрийн ажлыг цаг үргэлжид хийж байдаг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүнийг ашиглах талаар”-аас

Шашны олон албан тушаалтнууд Бурханд үйлчлэх гэдэг нь шашны сургуульд сурсны дараа ариун ёслолын цуглааны байруудад зааж номлож, Библийн бүлгийг уншиж хүмүүст заах юм гэдэгт итгэдэг…

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс

Хүний оюун санаанд байгаа ажлыг хүн маш амархан гүйцэтгэдэг. Жишээлбэл, шашны ертөнцийн пасторууд, удирдагчид өөрсдийн авьяас билэг, албан тушаал дээр тулгуурлан ажлаа хийдэг. Тэднийг удаан хугацаанд дагасан хүмүүс авьяас билэгт нь автагдаж, тэд юу болохын нөлөөнд орно. Тэд хүмүүсийн авьяас билэг, ур чадвар, мэдлэгт анхаарч, зарим нэг ер бусын зүйлс болоод бодит бус гүн гүнзгий олон номлолд (мэдээж эдгээр бодит бус гүн гүнзгий номлол нь хүршгүй зүйлс байдаг) анхаарлаа хандуулдаг. Тэд хүмүүсийн зан чанар дахь өөрчлөлтийг анхаардаггүй, харин оронд нь хүмүүсийн номлох, ажиллах ур чадварыг дадлагажуулж, хүмүүсийн мэдлэг болон шашны баялаг номлолыг сайжруулахад анхаардаг. Тэд хүмүүсийн зан чанар хэр их өөрчлөгдсөн эсвэл хүмүүс үнэнийг хэр их ойлгож байгааг анхаардаггүй. Тэд хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын талаар мэдэж авахаар оролдох нь байтугай, хүмүүсийн мөн чанарын талаар сонирхдоггүй. Тэд өөрсдийн дутагдал болон завхралыг засаж залруулах нь байтугай, хүмүүсийн үзлийг сөрж эсвэл тэдний үзлийг илчилдэггүй. Тэднийг дагадаг ихэнх хүмүүс өөрсдийн төрөлх авьяас билгээр үйлчилдэг ба тэдний илэрхийлдэг зүйлс нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч огт чадахгүй шашны тодорхойгүй үнэн болон мэдлэг байдаг. Үнэндээ тэдний ажлын мөн чанар нь авьяас билгийг хөгжүүлж, юу ч үгүй хүнийг сурган хүмүүжүүлж хожим ажиллаж, удирдаад явчихаар авьяаслаг төгсөгч болгох явдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

Бурханыг дагах үндсэн ач холбогдол нь бүх зүйл Бурханы бодитой үгсийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг эсвэл Бурханы хүслийг биелүүлэхийг эрж хайж байгаа нь хамаагүй бүх зүйл Бурханы бодитой үгс дээр төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрж хайдаг зүйл Бурханы бодитой үгэн дээр төвлөрдөггүй бол чи Бурханы үгийг үл таних хүн бөгөөд Ариун Сүнсний ажлыг бүрмөсөн алдсан байна. Бурханы хүсдэг зүйл нь Түүний мөрийг дагадаг хүмүүс билээ. Чиний өмнө ойлгосон зүйл хэчнээн гайхалтай, зөв байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь чиний ирээдүйн оролтонд асар их саад бартаа болох болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүхэн нь ерөөгдсөн. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан боловч тэд өнөөдрийг хүртэл дагаж чадаагүй; энэ нь эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл билээ. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, Бурханы хөлийн мөрийг дагах чадвартай, тэгснээрээ Бурханы тэднийг хаашаа ч хөтөлсөн дагадаг—хүмүүс бол Бурханаар ерөөгдсөн хүмүүс юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй байдаг бөгөөд тэд хэчнээн ажилласан ч эсвэл тэдний зовлон хэчнээн их байсан ч эсвэл тэд хэчнээн ийш тийш гүйсэн ч гэсэн энэ нь Бурханы хувьд ямар ч утгагүй ба Тэр тэднийг магтахгүй. Өнөөдөр Бурханы бодитой үгийг дагадаг бүхэн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы бодит үгийг танихгүй хүмүүс бол Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүс Бурханаар магтагдахгүй. Ариун Сүнсний бодит айлдвараас тусгаарлагдсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл байдаг бөгөөд энэ нь Бурханы хүслийн дагуу байх чадваргүй байдаг. Хэрвээ хүмүүс шашны үзлийн дунд амьдарвал тэд Бурханд хүсэлд нийцэх юу ч хийж чадахгүй, хэдий тэд Бурханд үйлчилдэг ч тэд өөрсдийн төсөөлөл болон үзлийн дунд үйлчилдэг ба үндсэндээ Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх чадваргүй байдаг. Ариун Сүнсний ажлыг дагах чадваргүй хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй бөгөөд Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс Бурханд үйлчилж чаддаггүй. Бурхан Түүний зүрх сэтгэлд нийцэх үйлчлэлийг хүсдэг; Тэр үзлийн болон махан биеийн үйлчлэлийг хүсдэггүй. Хэрвээ хүмүүс Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагах чадваргүй бол тэд үзлийн дунд амьдрах ба тийм хүмүүсийн үйлчлэл саад болж, түвэг уддаг. Тийм үйлчлэл Бурханы эсрэг байдаг, тиймээс Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс Бурханд үйлчлэх чадваргүй юм; Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцдэг бөгөөд Бурхантай таарамжтай байх чадваргүй. “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь өнөөдрийн Бурханы хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагуудын дагуу үйлдэх чадвартай байж, өнөөдрийн Бурханд дуулгавартай байж, дагаж, Бурханы шинэхэн айлдваруудын дагуу орох чадвартай байх гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг хүн бөгөөд тэр Ариун Сүнсний урсгалд байдаг. Тийм хүмүүс Бурханы магтаалыг хүлээн авч, Бурханыг харах чадвартайгаар үл барам мөн Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлаас Бурханы зан чанарыг мэдэж, Түүний хамгийн сүүлийн үеийн ажлаас хүний үзэл болон дуулгаваргүй байдлыг, хүний угийн чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; цаашлаад тэд өөрсдийн үйлчлэлийнхээ явцад зан чанартаа өөрчлөлт гаргах чадвартай байдаг. Зөвхөн ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай агаад жинхэнэ замыг үнэхээр олсон хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас

8. Бурхан итгэдэг хүмүүс Түүнд дуулгавартай байж, Түүнийг шүтэн мөргөх ёстой. Чи ямар нэг хүнийг өргөмжилж эсвэл хүндлэх ёсгүй; чи эхний байрыг Бурханд, хоёрдугаар байрыг хүндэлдэг хүмүүстээ, гуравдугаар байрыг өөртөө өгөх ёсгүй. Ямар ч хүн зүрх сэтгэлд чинь зай эзлэх ёсгүй ба чи хүмүүсийг—ялангуяа өөрийнхөө дээдэлдэг хүмүүсийг—Бурхантай тэнцүүлж, Түүнтэй адилтган бодох ёсгүй. Энэ нь Бурханы хувьд тэвчишгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг”-аас

Зарим хүмүүс үнэнд баясдаггүй ба шүүлтэнд бол бүр баясдаггүй. Үүний оронд тэд харин хүч чадал, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг дээдсийг дуурайгч гэдэг. Тэд дэлхийд нөлөө бүхий урсгалуудыг, шашны академиас ирсэн пастор болон багш нарыг онцгойлон хайдаг. Үнэний замыг хүлээн авсныг үл харгалзан тэд эргэлзсэн хэвээр байдаг бөгөөд өөрсдийгөө бүрэн зориулах чадваргүй байдаг. Тэд Бурханы төлөө зориослох тухай ярьдаг боловч нүд нь агуу пастор болон багш нар дээр байх тул Христийг үл тоодог. Тэдний зүрх сэтгэл нэр алдар, ашиг, алдар суугаар дүүрсэн байдаг. Тэд, ийм туранхай хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай гэдэгт, энэхүү бусдаас ялгарах юмгүй хүн хүмүүсийг төгс болгох чадвартай гэдэгт итгэдэггүй. Тэд эдгээр тоос шороонд дарагдсан хэн ч биш хүмүүс нь Бурханы сонгосон хүмүүс гэдэгт огт итгэдэггүй. Хэрэв ийм хүмүүс Бурханы авралын бай байх юм бол тэнгэр газар хөмөрч, бүх хүн толгойгоо тасартал инээх байсан гэж тэд итгэдэг. Хэрэв Бурхан эдгээр хэн ч биш хүмүүсийг төгс болгохоор сонгож авсан юм бол эдгээр агуу хүмүүс Бурхан Өөрөө болох байсан гэж тэд итгэдэг. Тэдний өнцөг нь үл итгэх байдлаар бохирдсон байдаг; тэд нар үнэндээ үл итгэх байдлаас ч дор өөрийн ухаангүй араатнууд юм. Учир нь тэд зөвхөн албан тушаал, нэр хүнд, хүч чадлыг үнэлдэг; тэдний өндрөөр үнэлдэг зүйл нь зөвхөн том бүлэглэл, урсгалууд байдаг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг огт хүндэтгэдэггүй; тэд зүгээр л Христийг, үнэнийг, амийг орхисон урвагчид юм.

Чиний гайхан биширдэг зүйл бол Христийн даруу зан биш, харин алдартай байр суурин дээр байгаа тэдгээр хуурамч хоньчид юм. Чи Христийн хайр татам байдал эсвэл мэргэн ухааныг хайрладаггүй, харин бузар булай ертөнцтэй холбогддог эдгээр завхай зайдан амьтдыг хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн өвдөлт шаналлыг харан инээдэг боловч тахилыг цөлмөж, завхайрч амьдардаг тэрхүү амьд үхдлүүдийг гайхан биширдэг. Чи Христийн хажууд зовохыг хүсэхгүй байгаа боловч чамайг зөвхөн махан бие, бичиг үсэг, хяналтаар хангадаг эдгээр бодлогогүй антихристүүдийн гар луу баяртайгаар очдог. Бүр одоо ч гэсэн чиний зүрх сэтгэл тэдний зүг, тэдний нэр хүнд, бүх Сатаны зүрх сэтгэл дэх тэдний байр суурь, тэдний нөлөө, тэдний эрх мэдэл рүү эргэсэн хэвээр байгаа, гэсэн ч чи Христийн ажлыг хүлээж авахаас татгалзах, эсэргүүцэх хандлагыг агуулсаар байна. Ийм учраас чамд Христийг хүлээн зөвшөөрөх итгэл байдаггүй гэж Би хэлдэг. Чамайг албадсан учраас л чи одоог хүртэл Түүнийг дагаж байсан. Чиний зүрх сэтгэлд олон сүрлэг дүр зураг үүрд сүндэрлэж байдаг; чи тэдний үг болон үйл бүрийг мартаж чаддаггүй, мөн тэдний нөлөө бүхий үг болон гарыг ч мартдаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үүрд агуу, үүрд баатрууд байдаг. Гэвч өнөөдрийн Христийн хувьд ийм биш юм. Тэр та нарын зүрх сэтгэлд үүрд ялихгүй, үүрд хүндэтгэл хүлээх гавьяагүй байдаг. Учир нь Тэр хэтэрхий энгийн, хэтэрхий бага нөлөөтэй бөгөөд сүрлэг байдлаас хол байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?”-ээс

Бүхий л шашны урсгал болон бүлэглэлийн удирдагчдыг хар. Тэд бүгд их зантай агаад өөрсдийгөө зөвтгөдөг, тэд өөрсдийнхөө төсөөллийн дагуу, хам сэдвээс нь Библийг тайлбарладаг. Ажлаа хийхийн тулд тэд нар бүгдээрээ авьяас билиг, эрдэм мэдлэгт найддаг. Хэрвээ тэд ямар нэгэн зүйлийг номлох чадваргүй байсан бол тэр хүмүүс тэднийг дагах уу? Эцсийн эцэст тэд зарим нэг эрдмийг эзэмшдэг бөгөөд бага зэрэг сургаал хэлж чаддаг эсвэл бусдыг хэрхэн ятгаж, зарим нэг арга чаргыг хэрхэн ашиглахаа мэддэг, тэдгээрээр дамжуулан тэд хүмүүсийг өөрсдийнхөө өмнө аваачиж, тэднийг хуурсан. Энэ хүмүүс Бурханд нэр төдий итгэдэг-гэхдээ бодит байдал дээр тэд удирдагчдаа дагадаг. Хэрвээ тэд жинхэнэ замыг номлодог хүмүүстэй уулзвал тэдний зарим нь “Бид Бурханд итгэх итгэлийнхээ талаар түүнтэй зөвшилцөх хэрэгтэй” гэж хэлэх болно. Бурханд итгэхийн тулд тэд хэн нэгний зөвшөөрлийг хэрхэн шаардаж байгааг хар; энэ нь асуудал биш гэж үү? Тэгвэл тэр удирдагчид юу болох вэ? Хүмүүс жинхэнэ замыг хүлээн зөвшөөрөхөд тэд Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн саад тээг болсон биш гэж үү? …

Чи өмнө нь өөр хэн нэгнийг дагаж байсан эсвэл Бурханы хүслийг хангалуун байлгаж чадаагүй эсэх чинь хамаагүй энэ үе шатанд чи Бурханы өмнө ирэх ёстой. Хэрвээ энэ үе шатанд чи, ажлын энэ үе шатыг туулсныхаа үндсэн дээр хэн нэгнийг үргэлжлүүлэн дагавал чамайг уучлахын аргагүй гэж үзэх ба яг Паул шиг төгсөх болно.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”-аас

Гадна талаараа сүнслэг санагддаг, сайхан сэтгэлтэй мэт санагддаг, ихэмсэг дүр төрхтэй мэт санагддаг хүмүүст ихэвчлэн хууртдаг зарим хүмүүс байдаг. Илгээлт болон сургаал номлолын тухай ярьж чаддаг ба яриа болон үйлдэл нь бахдан биширмээр харагддаг тэдгээр хүмүүсийн хувьд тэдний бишрэгчид нь тэдний үйлдлийн мөн чанарыг, үйл хэргийнх нь ар дахь зарчмыг, тэдний зорилго юу вэ гэдгийг хэзээ ч хардаггүй. Мөн тэд, эдгээр хүмүүс Бурханд үнэхээр дуулгавартай байдаг эсэхийг болон тэд Бурханаас үнэхээр эмээж, муугаас зайлдаг хүн мөн үү, биш үү гэдгийг хэзээ ч хардаггүй. Тэд, эдгээр хүмүүсийн хүн чанарын байдлыг хэзээ ч ялган таньдаггүй. Үүний оронд, танилцах эхний алхмаасаа л эхлээд тэд аажим аажмаар эдгээр хүмүүсийг гайхан биширч, эдгээр хүмүүсийг хүндэтгэж эхэлдэг бөгөөд эцэст нь эдгээр хүмүүс тэдний шүтээн болдог. Цаашлаад зарим хүмүүсийн бодлоор, тэдний гайхан биширдэг, гэр бүл болон ажлаа ч орхиж чадна гэж тэдний итгэдэг, гадна талдаа төлөөс төлдөг шүтээнүүд нь—эдгээр шүтээнүүд нь Бурханыг үнэхээр сэтгэл хангалуун байлгадаг хүмүүс мөн сайн үр дүн болоод сайн хүрэх газрыг үнэхээр хүлээн авч чадах хүмүүс байдаг. Тэдний бодлоор эдгээр шүтээнүүд нь Бурханы магтан сайшаадаг хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ”-ээс

Бурханыг дагадаг хэмээн хэлэгч хүмүүсийн хувьд тэд нүдээ нээгээд яг хэнд итгэж байгаагаа сайн харах маш хэрэгтэй байна: Итгэж байгаа зүйл чинь үнэхээр Бурхан мөн үү эсвэл Сатан уу? Хэрэв чиний итгэдэг зүйл Бурхан биш, харин чиний өөрийн шүтээнүүд гэдгийг мэдэж байгаа бол өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Хэрэв чи хэнд итгээд байгаагаа үнэхээр мэдэхгүй байгаа бол мөн л өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Тийнхүү хэлэх нь доромжлол болно! Хэн ч чамайг Бурханд итгэ гэж хүчилдэггүй. Та нар Надад итгэдэг гэж бүү хэл, учир нь энэ үгсийг Би хэдийнэ хангалттай их сонссон, Би үүнийг дахин сонсохыг хүсэхгүй байна, учир нь та нарын итгэж байгаа зүйл бол шүтээнүүд ба та нарын дунд байгаа тэр газрыг хорлогч могойнууд юм. Үнэнийг сонсох үедээ толгойгоо сэгсрэх ба үхлийн талаарх яриа сонсохдоо учиргүй мишээж байгаа хүмүүс бол Сатаны үр сад ба тэд бүгд таягдалтын бай юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх сануулга”-аас

Өмнөх:Яагаад Бурханы ажлын шинэ үе шат болгон шашны ертөнцийн харгис эсэргүүцэл болон буруушаалттай тулгардаг вэ? Үндсэн учир шалтгаан нь юу вэ?

Дараах:Шашны Бурханд итгэж, Фарисайчууд болон антихристүүдийн төөрөгдөл, хяналтыг амсдаг хүний үр дагавар юу вэ? Ийм маягаар Бурханд итгэвэл хүн Бурханаар аврагдаж чадах уу?

Танд таалагдаж магадгүй