Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Алдагдсан Хүүгийн Эргэн ирэлт

Ванг Цин   Харбин хот

1999 онд чуулганы ажлын шаардлагаас болж би ахлагч болсон. Анх эхлэх үедээ би энэ ажилд яавч тэнцэх хүн биш гэж бодож байсан боловч хэсэг хугацааны дараа өөрийн онгиргон, өөрийгөө зөвтгөдөг зангаасаа болоод анхны болгоомжтой байдал маань өөрийн тухай гэрчилж, өөрийгөө өргөмжилдөг явдал руу аажимдаа шилжсэн. Би хоол, хувцас, сэтгэлийн цэнгэл гэх мэт өөрийн байр сууриас ирэх ерөөлд шуналтайгаар автагдсан. Бүр Бурхантай зэрэгцэн очихыг хүртэл хүсэж байлаа. Эцэст нь би ажлаасаа чөлөөлөгдөн, гэртээ харьсан. Үүний дараа л би сэхээрсэн бөгөөд “байр суурь” маань намайг Бурханаас болон үнэнээс татгалзахад хүргэсэн байна гэдгийг ойлгосон; “байр суурь” намайг өөрийн хувийн хаанчлалаа байгуулахад хүргэсэн; “байр суурь” намайг антихрист болгон хувиргасан; “байр суурь” намайг үхлийн замд оруулахад хүргэсэн. Энэ үед л би зөв замаас ямар их хол алдагдсан болохоо олж мэдсэн бөгөөд дэндүү гүнзгий унасан байлаа.

Эргэн харахад миний доошоо унах зам нь миний сайн мэдээний ажил зарим нэг үр дүнд хүрсэн үеэс эхлэлтэй ажээ. Тухайн үед би өөрийгөө ямар нэг юманд хүрсэн гэж бодон, том том ярьж эхэлсэн бөгөөд өөрөө өөртөө таалагдах болж, миний ажлын хүрээнд хамрагддаг хүмүүстэй өндөр дуугаар ярих болов. Дараа нь надтай хослодог нэг эгч миний сул талуудын тухай надад сануулж намайг ярих үедээ маш бардам зан авир харуулж байгааг хэлсэн. Би зөвхөн гаднаа хүлээж авсан мэт дүр үзүүлсэн боловч зүрхэндээ хүлээн аваагүй. Сүүлд нь тэр эгчийн гаргаж тавьсан сул талуудын талаар янз бүрийн арга замаар шууд бусаар үгүйсгэн бодсоор байлаа. Энэ явдлаас хойших өдрүүдэд би өөрийн байр суурины төлөө ярьж эхэлсэн бөгөөд Бурханд таалагдахгүй зүйлс хийж байна гэж зүрхэнд тав тухгүй мэдрэмж ердөөсөө төрсөнгүй. Оронд нь бусад хүмүүс намайг ойлгохгүй байна гэж байнга сэтгэл гонсойх болсон. Аажмаар зүрх сэтгэл минь мэдээгүй болж, юу ч мэдрэхгүй болов. Би буруу зам мөшгиж байгаагаа бүрэн ойлгож амжаагүй байх үед удирдагч надад зурвас явуулав. Үүнд: “чи одоо маш том гар болж, чиний дуу хоолойны өнгө хүртэл өөрчлөгдсөн байна. Чи энэ дэлхийн төрийн яамны дарга шиг л загнах болж. Чи удахгүй устгагдах болно.” Юу? Энэ нь би өөрийн ирээдүй болон хувь тавилангаа хүртэл алдана гэсэн үг биш үү? Эдгээр үгийг уншсаныхаа дараа надад өвтгөм шаналгаатай санагдсан боловч би өөрийн уг чанарыг шалгаж үзсэнгүй бөгөөд энэ нь Бурханы анхаарал, бодол санаанаас ирсэн гэж талархсангүй, цаашлаад иймэрхүү байдлаар үргэлжлүүлвэл ирэх үр дагаврыг нь ч мэдэрсэнгүй. Түүний дараа гэнэт би хүнд өвчин туссан юм. Ийм байдал болон орчин нөхцөл намайг тун удалгүй цөхрүүлсэн. Оюун санаа маань замбараагүй болж, өөрийн үүрэг хариуцлагаа алдана гэхлээр аймшигтай санагдаж байв. Би бас устгагдана, ирээдүйгүй болно гэхээс гадна ажлаасаа халагдаж, гэртээ харина гэдгээс айж байлаа. Би мөн Бурханаас хэтэрсэн зүйлсийг хүсэх хүсэлтээр дүүрсэн. Хэдий би байр суурины талаар дэндүү анхаарснаа ухаарч байсан боловч би бүхэлдээ Сатаны удирдлага дор байж, өөрийгөө чөлөөлж чадахгүй байсан байна. Би үнэндээ өөрийн удирдагчийн байр сууриа ашиглан ахан дүүс, эгч дүүсээ хянаж, тэднээр эмч олуулж өөрийн өвчнөөсөө хурдан салах зэрэг хувийн зүйлсээ хийлгэж байжээ. Миний зүрхэнд нэг л зүйл уяастай байлаа: Би байр сууриа алдах ёсгүй бөгөөд өөрийн үүргээ алдаж чадахгүй. Би бусдаас ирж буй онцгой хандлагаар сэтгэл ханаж, сайн эрүүл мэндийн бүтээгдхүүн хэрэглэж, ах, эгч дүүсээс ирж буй сайн хоолыг ямар ч юм бодолгүй авч байжээ. Тийм боловч утгагүй нь ийнхүү бодож байв: Би үүнийг сэтгэлээ зугаацуулахын тулд хийгээгүй; ажлаа орхигдуулахгүйн төлөө өвчнөө эдгээх гэж би үүнийг хийж байгаа, тийм болохоор үүнийг хэтэрсэн гэж үзэж болохгүй гэх мэт. Эцэст нь, би эдгээгүйгээр барахгүй, миний өвчний нөхцөл улам муудаж байлаа.

Дараа нь миний ийм байдлаас болж удирдагчид маань намайг өөрийн талаар эргэцүүлж үз гэж гэр лүү илгээсэн бөгөөд миний өвчин нь мэдрэлийн асуудалтай гэж хэлсэн.

Тэд намайг өөрийн талаар эргэцүүл гэж гэр лүү минь илгээж буй мэдээг сонсох үедээ би яг л цахилгаанд цохиулсан мэт болсон. Миний хөл зогсож чадахгүй суларсан төдийгүй амьсгалж чадах хангалттай хүч надад байхгүй мэт санагдаж байв. Бүгд дууслаа. Энэ олон жилийн хүч хөдөлмөр хоосон байсан гэж үү? Надад ямар ирээдүйн боломж байж болох вэ? Ирээдүйд би яаж амьд үлдэж чадах вэ? гэж би бодсон.

Гэртээ харьсны дараа өдөржингөө би галзуурах шахсан. Миний хүсэж байсан зүйлс, миний зориулахаар бодсон бүхэн байхгүй болжээ. Би өнгөрсөн жилүүдийн турш манай гэр бүл хэрхэн өөрчлөгдсөн төдийгүй өөрийгөө хэдэн настай болсноо олж харав: Миний ах дүүс бүгд гэрлэсэн бол би л хүмүүст ойлгомжгүй, хэрэггүй амьтан хэвээр үлджээ. Тэр үед би өөрийгөө хаягдаж, тусламж авах ямар ч боломжгүй болсон мэт санаж, өдөр болгоныг гомдол, дургуйцэл, буруутгал зэргээр ямар ч тайтгарал байхгүй өнгөрүүлэв. Хэдий би Ариун Сүнсний ажлын таатай байдал болон Бурханы ажлыг амсаж мэдрэх баяр хөөртэй хормуудын талаар дурсан бодож байсан боловч энэ талаар бодох тусам илүү шаналж, харамсаж байв. Тэр үед нүд минь нулимсаар дүүрч, өөрөөсөө ингэж асуусан: Бурханд итгэх миний зам иймэрхүү байдлаар төгсгөлдөө ирж байна гэж үү? Иймэрхүү гашуудсан байдалтайгаар би үхэх гэж үү? Би чадахгүй! Маш их өвдөж байсан болохоор би амьд байхаас илүү үхэхийг дээр үзэж байсан. Би өвдөг сөгдөн сууж, уйлсан төдийгүй Бурханыг чангаар хашхиран дуудаж, ийнхүү залбирсан: “Өө Бурхан минь! Таныг орхисон хором бүр тэвчихийн аргагүй хэцүү байна. Яг одоо Та л надад хэрэгтэй гэдгийг маш гүн ойлголоо, түүнээс хоол, хувцас, байр суурь, сэтгэл хангалуун байдал … гэх мэт зүйлс биш. Эдгээр зүйлс надад зөвхөн зовлон, шийтгэл, сэтгэл санааны шаналгаа, мөс чанарын эсрэг буруутгал, яллалт болон санаа зовнил л авчирдаг. Өө Бурхан минь! Таны надад өгсөн боломжийг илүү сайжруулан, нандигнаагүйдээ өөрийгөө үзэн ядаж дургуйцэж байна. Би үнэхээр Таныг орхихийг хүсэхгүй байна! Өө Бурхан минь! Би ирээдүйн замаараа хэрхэн алхах вэ? Би юу хийх хэрэгтэй вэ? Надад зөв замыг зааж өгөөч. Энэ нөхцөл байдалд Таны хүсэл эрмэлзлэлийг би яаж биелүүлэх вэ?” Зүрх нь гашуудан уйлж, бүх бие минь чичирч байсан. Харамсал, өр, харууслын нулимс холилдон урсаж байв. Яг тэр хоромд Бурханы зан чанарыг зөрчиж, Түүнээс холдсон мэт байснаа буцаж Бурханаар эзлэгдэж буй нэгэнд тохиолдох гайхалтай амтыг би мэдэрсэн! Хашхиран уйлж, харамсах явц дунд Бурхан аажмаар над руу эргэж байгааг би мэдрэв. Тэр үед Бурхан намайг ийнхүү гэгээрүүлсэн: “Үйлчлэл хийгчдэд мэдрэгддэг тэр зовлонг дахин амсах болвол чи яах вэ? Хэзээ ч байсан, чи нэг сэтгэл, ухаанаар дагах ёстой … бүхий л ертөнцийн ажил бүрэн төгс болох хүртэл зан чанарын өөрчлөлтийг эрэлхийл.” Тэр үед л би мөн Бурханы нэгэнт хэлсэн байсан үгийг санасан: “Чи санамсаргүй эсвэл тэрслүү зангаар гэм буруу үйлдсэн эсэхээс үл хамааран үүнийг санаж ав: Бушуу түргэн бодит үнэнийг ухамсарла! Урагшаа зүтгэ. Ямар ч нөхцөл байдал гарч ирэх нь хамаагүй чи урагшаа зүтгэх ёстой. Бурхан хүмүүсийг аврах гэж ажиллаж байна …” (Христийн ярианы тэмдэглэл номоын “Бурханы хүсэл бол хамгийн дээд боломжит хэрээр хүмүүсийг аврах”-аас). Бурханы цуцашгүй үгийн өмнө миний сэтгэл аажмаар эдгэрсэн. Би найдвар олж, Бурханы хүсэл эрмэлзлэлийг ойлгосон бөгөөд би ямар замаар явах ёстой талаараа төөрөлдөхөө больсон. Яг одоо Бурхан намайг зан чанарын өөрчлөлтийг бодитоор эрэлхийлэх чадвартай итгэмжтэй дагалдагч байхыг хүсэж байгаа бөгөөд энэ үеэс хойш Бурханаас өөр ямар нэг юм асуулгүй бүтээгдсэн бүтээлийн хувьд алхаж дуусаагүй байсан замаа дуусгах чадвартай байх болно. Энэ үед үйлчлэл хийгчдийн зовлонгийн дараа Бурханы хэлсэн байсан үгийн тухай би бодсон бөгөөд утга нь иймэрхүү байв: Хэрэв хүн үнэхээр бүтээгдсэн бүтээл байх хүсэлтэй бол дандаа зовоод байхгүй …. Тиймээ, миний зовлонгийн эх сурвалж бол миний ялзрал. Бурханы анхны хүсэл эрмэлзлэл нь хүмүүсийг тийм их зовоох байгаагүй. Миний хувьд зүгээр л бүтээгдсэн бүтээл байхыг хүсэхгүйд л байсан. Би өөрийн замаар алхаж, Бурхан байхыг үргэлж хүсэж, бусад хүмүүс надад Бурхан мэт хандахыг хүсэж байсан тул үнэнээс зайлсхийхийг үргэлж оролдож байсан. Тэгэхлээр би яагаад их зовохгүй байна гэж? Яг энэ хоромд би Бурханы үгийн хүчийг хувьдаа мэдэрсэн—энэ нь намайг үхлээс татан босгож, үхлийн хүчийг бүхэлд нь цөмлөх боломжтой болгосон. Одоо миний зүрхэнд байсан бүх бэрхшээл Бурханы үгээр шийдвэрлэгдсэн. Яг л удаан ган болсоны дараа сайхан бороо орж байгаа мэт бүх зүйл цоо шинэ, үнэхээр чөлөөлөгдсөн, ёстой гайхалтай байсан. Тиймээ! Бурхан минь, Би анхнаасаа л Таниар бүтээгдсэн бүтээл байсан. Нэгэнт Таниар бүтээгдсэн учир би Танд харьяалагдаж, Танд мөргөх ёстой. Энэ бол миний үүрэг болон хариуцлага. Би Таниас илүү ихийг асуух ёсгүй бөгөөд Таны зөвт зан чанарын өмнө дуулгавартай л байх ёстой. Та намайг өөрийгөө эргэцүүлэхээр гэр лүү явахыг зөвшөөрсөн нь Таны хамгийн агуу хайрын бэлэг болон намайг хамгаалсан хамгаалалт байжээ. Би Таны зан чанарыг зөрчсөн учраас, өөрийнхөө дуулгаваргүй байдлын улмаас өвчнөөр шаналж байсан. Өөрийнхөө үйлдлээс харахад би аль эрт Таниар хараагдах ёстой байсан, харин Та нигүүлслийнхээ улмаас өнөөдөр намайг амьд байхыг зөвшөөрсөн билээ.

Энэ туршлага үлдсэн амьдралдаа мартахааргүй гүн гүнзгий ул мөрийг сэтгэлийн минь гүнд үлдээсэн юм. Энэхүү нухчин дарагдаж байсан үеэ ар араас нь санах тоолондоо би маш хянуур болж урамшдаг. Би хэзээ ч Бурханыг эсэргүүцэж, Бурханыг гунигтай болгохгүй. Бурханы хүлцэл, тэвчээр байгаагүй бол өнөөдөр би ингээд амьсгалаад явж байх байсан уу! Өө Бурхан минь! Танд баярлалаа! Таны ажилд байхдаа, түүний таатай байдал, аз жаргалыг өмнө нь амсаж байсан, харин одоо бас Таны зөрчихийн аргагүй зан чанарыг амсаж үзлээ. Цаашлаад би алдагдсан хүү байхын зовлонг, бас Таны тэвэрт дахин ирэх нь ямар дулаахан болохыг мэдэрч үзлээ. Таны энэ үйлдлийг сэтгэлийн гүнээс яаж магтахгүй байж болох вэ?

Өмнөх:Байр сууриа алдсаны дараа

Дараах:Бурханы хүн төрөлхтнийг хамгаалах хамгийн сайн хамгаалалт

Танд таалагдаж магадгүй