Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Гай Гамшигаас Аврагдсан Хүн Бурханы Анхаарал Халамжийг Мэдэрдэг

Мулин, Бээжин

2012. 08.16

2017 оны 7-р сарын 21-нд Бээжинд 60 жилийн туршид үзэгдээгүй ширүүн бороотой байсан. Тэр хүчтэй бороонд хүний амийг аварч байгаа Бурханы үйлдлийг би харсан.

Тэр өдрийн үдээс хойш би 3 эгчтэйгээ уулзаж байсан. Гадаа бороо үргэлжлэн цутгасаар л байлаа. Оройн 16:30 цагт хэр баргийн юманд итгэдэггүй миний нөхөр ирээд тойруу дээр маш их устай, хүмүүс дамжин өнгөрч чадахгүй байна гэж бидэнд хэлэв. Тэгээд 17:00 цагийн үед шөнийн ээлжтэй байсан тул тэр яаран явлаа. Тэр үед би ямар нэг сонин зүйл мэдэрсэнгуй, ердийнхөөрөө хоолоо хийхээр явлаа. 19:00 цагт гэнэт хаалга цохин манай түрээслэгч дуудахад би гарч очихдоо амьдралдаа үзээгуй тийм цочирдлыг харсан: Усан бороо аль хэдийнээ байшинг дүүргэж байшингийн зүүн баруун хэсгээр орж ирэхэд газрын гадарга дээрх ус нэмэгдсээр л байлаа. Хүү бид хоёр усны урсгалыг хаахыг оролдсон боловч нэмэргүй байлаа. Цөхрөнгөө барахдаа би усанд өвдөглөн суугаад: “Бурхан минь надад гарах арга замыг минь зааж өгөөч” гэж Бурханыг дуудаж байв. Яг тэр үөэр нөхрийн минь ажлын газраас залгаж түүнийг гэртээ байгаа эсэхийг асуух үед ус байшингийн гол хэсэгт аль хэдийнээ орж ирсэн байлаа. Би одоо ямар ноцтой зүйл болсныг ойлгосон бөгөөд нөхөрт минь юу тохиолдсоныг мэдээгүй учраас санаа зовж эхэллээ. Би усан дунд дахин сөхөрч суугаад сэтгэл зовнингуйгаар Бурханыг дуудаж: “Бурхан минь зөвхөн Таны уур хилэнг мэдрэх үөртэй нуур тулгарахад л би өөрийнхөө эсэргүүцэл урвалтыг ойлгосон. Биднийг бүү орхиоч, намайг нөхөр хүүхэдтэй минь хамт үлдээж биднийг танд найдан амьдрах итгэлийг өгч биднийг өөртөө аваач. Хүмүүний хооронд хэн нь ч юуг ч нэг нэгэндээ өгч чадахгүй, аль нэг нь нөгөөгөө аварч чадахгүй гэдгийг би одоо ойлголоо; би танд л итгэнэ. Нөхөр маань ажил руугаа 4 цаг илүү явсан, замд юу тохиолдсоныг би мэдэхгүй бөгөөд ажилдаа ирээгүй байлаа. Би түүнийг Таны гарт даатгаад юу ч тохиолдсон Таны хүслээр, Таны төлөвлөсөн, зохицуулснаар чин сэтгэлээсээ дуулгавартай дагах болно! ” гэж тасралтгүй залбирсаар байтал 21:00 цагт нөхөр минь гэнэт миний өмнө нэвт норчихсон зогсож байв. Түүнийг аварсанд би сэтгэл зүрхнээсээ Бурханд талархаж байсан. Энэ үөд өрөөний ус гуяар татаж байсан бөгөөд би нөхөртөө: “Надтай хамт залбир, Бурхан бидэнд амьдрал өгнө.” гэж хэлсэн. Нөхөр минь ч зөвшөөрөн толгой бөхийн хамт усанд суугаад залбирсан. Биднийг залбирч байх үед түрээслэгч маань: “Ус татарч байна, багасаж байна!” гэж хашгирч байхыг сонслоо. Би сэтгэлдээ баяртай байлаа. Гадаа бороо орсоор байхад ус яаж татардаг билээ? Энэ бол Бурханы өршөөл байлаа! Бурхан бол үнэхээр биширмээр, хайрламаар. Тэр үнэхээр хүмүүст хайртай. Бид тийм өчүүхэн, дуулгаваргүй байхад бидний гуйлтыг анхаарч биднийг зовлонгоос авардаг. Бурханд талархал, хүндэтгэлээ ямар үгээр илэрхийлэхээ би мэдэхгүй байна.

Энэ бороо орсны дараа нөхөр, хадам эх, найз нөхөд маань Бурханд итгэж, тэдний авралын төлөө би Бурханд талархаж байв. Бурхан хүн төрөлхтнийг сүйрүүлэх биш аврахын тулд гай гамшигийг авчирдаг гэдгийг энэхүү туршлагаар дамжуулан ойлгосон юм. Нэг талаас тэр бидэнд сэрэмжлүүлэх дуудлагыг өгдөг. Гэвч түүнд итгэдэггүй, дуулгаваргүй хүүхдүүд нь түүнийг хуурч урвах болно. Нөгөө талаар муу ёрын сүнсэнд эзлэгдсэн ядруухан зүрх сэтгэлтнийг ч Бурхан авардаг. Энэхүү аврал нь Бурханы анхаарал халамжийг маш ихээр агуулж байдаг. Бурханы үгс ингэж хэлдэг: Өнөөдөр Би агуу улаан луугийн үндэстэнд бууж ирээд зогсохгүй, Би мөн Өөрийн царайг бүхий л орчлон руу эргүүлж байгаа, ингэснээр бүхий л дээд тэнгэр чичирч байна. Миний шүүлтэд өртөхгүй ганц ч гэсэн газар байх уу? Миний доош буулгасан гамшиг дор оршдоггүй нэг ч гэсэн газар байгаа юу? Би хаашаа ч явсан бүх төрлийн “гай зовлонгийн үрийг” цацсан. Энэ нь Миний ажилладаг арга замуудын нэг бөгөөд энэ нь хүнийг аврахын төлөө гэдэг нь эргэлзээгүй, Миний түүнд хүртээж буй зүйл бол мөн л хайрын нэг төрөл билээ. Илүү олон хүмүүс Намайг мэдэж авч, Намайг харах чадвартай байж, ийм байдлаар маш олон жилийн туршид хараагүй боловч, өнөөдөр бодитоор байгаа Бурханыг хүндэлж эхлээсэй гэж Би хүсдэг. (Үг нь махбодоор илэрсэн номоын “Арав дахь айлдвар”-аас) Би Бурханд энэ магтаалыг санал болгохоос өөр юм хийж чадахгүй нь: “Бурхан минь Таны хайр чин сэтгэлээсээ юм, юу хийж байгаагаас үл хамааран Таны хийж буй бүх зүйл биднийг аврахын тулд байдаг гэдгийг би харлаа. Одоо би Таны энэрэнгүй, мэргэн ухааныг үнэлж, Таны хайр, Таны авралыг үзээд таны хүсэж буй тодорхой зорилгыг харуулсанд гүнээ талархаж байна. Би цаашид хайхрамжгүй, талархалгүй байж чадахгүй. Би Таны хаант улсын сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд, Таны гэр бүлд итгэл алдсан сэтгэлийг эргүүлэн авчрахын тулд бүхнийг өгөхийг хүсэж байна. Ингэснээр Таны хайр энэрлийн хариуд би зүрх сэтгэлээ чин сэтгэлээсээ зориулах болно!”

Өмнөх:Гамшгийн үед би Бурханы хамгаалалтыг харсан

Дараах:Нүд Ирмэхийн Зуур Болсон Сүйрэл

Танд таалагдаж магадгүй