1. Аврагдах, бүрэн аврал хүртэх гэж юу болох тухай

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Итгэж, баптисм хүртдэг хүн аврагдах болно; харин итгээгүй хүн яллагдана” (Марк 16:16).

“Учир нь энэ бол нүглийг уучлахын тулд олны төлөө урсгах шинэ гэрээний цус минь билээ” (Матай 26:28).

“Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21).

Холбогдох Бурханы үг:

Тухайн үед Есүсийн ажил бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө байв. Түүнд итгэсэн бүх хүний нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэдэг л бол Тэр чамайг золин аврах байсан; хэрвээ Түүнд итгэсэн бол чи нүгэлтэн байхаа больж, нүглээсээ чөлөөлөгдөх байв. Аврагдах, итгэлээр зөвтгөгдөх гэдэг нь энэ юм. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцдэг, тэрслүү зүйл үлдсэн бөгөөд үүнийг мөн л аажмаар арилгах хэрэгтэй байлаа. Аврал гэдэг нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн нүгэлтэн байхаа больж, нүглээ уучлуулсан гэсэн үг юм. Чи итгэх л юм бол дахиад хэзээ ч нүглийнх байхаа болих юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-оос эш татав

Бурханы ажлын хоёр дахь үе шат биелмэгц—цовдлолын дараа—хүнийг нүглээс буцаан авах (өөрөөр хэлбэл, хүнийг Сатаны гараас буцаан авах) Бурханы ажил биелсэн. Иймд тэр мөчөөс эхлэн хүн төрөлхтөн нүглээ уучлуулахын тулд зөвхөн Эзэн Есүсийг Аврагч хэмээн хүлээн зөвшөөрөхөд л болох байв. Нэр төдий хэлэхэд, авралд хүрч, Бурханы өмнө очиход хүний нүгэл цаашид саад болохоо больж, Сатан хүнийг буруутгах хөшүүрэг байхаа больсон. Яагаад гэвэл, Бурхан Өөрөө бодит ажил хийж, нүгэлт бие махбодын төрх, урьдач загвар болсон бөгөөд Бурхан Өөрөө нүглийн тахил байсан юм. Ийм маягаар энэ нүгэлт бие махбодын төрх болох Бурханы махбодоор дамжуулан хүн загалмайнаас бууж, золилт, авралыг хүртсэн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна”-аас эш татав

Бурханд итгэхийн ач холбогдол нь аврагдах явдал, тэгвэл аврагдах гэж юу гэсэн үг вэ? “Аврагдах”, “Сатаны харанхуй нөлөөнөөс ангижрах”—хүмүүс эдгээр сэдвийн талаар үргэлж ярьдаг боловч аврагдах гэж юу гэсэн үг болохыг мэддэггүй. Аврагдах гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь Бурханы хүсэлтэй холбоотой. Аврагдах гэдгийг энгийн үгээр хэлбэл, чи үргэлжлүүлэн амьдарч чадна, мөн чи буцаад амьдарсан гэсэн үг. Тэгвэл үүнээс өмнө чи үхсэн байдаг уу? Чи ярьж, амьсгалж чаддаг тул чамайг яаж үхсэн гэж хэлэх юм бэ? (Сүнс нь үхсэн байдаг.) Сүнс нь үхсэн бол хүн үхсэн байдаг гэж яагаад хэлдэг вэ? Ингэж хэлдгийн үндэслэл юу вэ? Аврагдахаасаа өмнө тэд хаана байдаг вэ? (Тэд Сатаны эзэмшилд.) Хүмүүс Сатаны нөлөөн дор амьдардаг. Амьдрахын тулд тэд юунд найддаг вэ? (Сатаны гүн ухаан болон хор.) Тэд сатанлаг уг чанар болон завхарсан уг чанартаа найдан амьдардаг. Хүн эдгээр зүйлээр амьдрах үед түүний бүхий л оршихуй—махан бие, мөн сүнс, бодол гэх мэт бусад бүх тал нь амьд байдаг уу, үхмэл байдаг уу? Бурханы үзэл бодлоор бол, үхмэл байдаг. Гаднаа чи амьсгалж, бодож байгаа мэт харагддаг боловч байнга бодож байгаа бүхэн чинь ёрын муу байдаг; чи Бурханыг эсэргүүцдэг, Бурханы эсрэг тэрсэлдэг зүйл бодож, Бурханы жигшиж, үзэн ядаж, ялладаг зүйлийг боддог. Бурханы нүдээр энэ бүх зүйл махан биед харьяалагдаад зогсохгүй тэр чигтээ Сатан болон диаволуудад харьяалагддаг. Тэгвэл Бурханы нүдээр хүн гэж юу вэ? Тэд хүн мөн үү? Үгүй, биш. Бурхан тэднийг диавол, адгуус, Сатан, амьд Сатан гэж хардаг! Хүмүүс Сатаны зүйлс болон мөн чанараар амьдардаг бөгөөд Бурханы нүдээр тэд бол хүний махан биеийг өмсөж буй амьд Сатан юм. Бурхан ийм хүмүүсийг амьд үхдэл; үхсэн хүмүүс гэж тодорхойлдог. Бурхан завхарсан сатанлаг зан чанар, завхарсан сатанлаг мөн чанараараа амьдардаг эдгээр амьд үхдлийг авахын тулд өнөөгийн авралын ажлаа хийдэг бөгөөд энэхүү үхсэн гэгддэг хүмүүсийг аваад, амь оруулдаг. Аврагдана гэж үүнийг хэлдэг.

Бурханд итгэх нь аврагдахын төлөө байдаг. Аврагдах гэдэг нь үхсэн хүнээс амьд хүн болж хувирах гэсэн утгатай. Үүний утга нь, амьсгал чинь сэргэж, чи амь ордог; чи Бурханыг мэдэж чаддаг бөгөөд Түүнд шүтэн мөргөхөөр өвдөг сөгдөж чаддаг. Зүрх сэтгэлд чинь Бурханы эсрэг эсэргүүцэл гэж байхаа больдог; чи Түүнийг эсэргүүцэж, дайрч давшилж, Түүний эсрэг тэрслэхээ больдог. Бурханы нүдээр ийм хүмүүс л үнэхээр амьд юм. Хэрэв хүн зүгээр л Бурханыг хүлээн зөвшөөрдөг гэж хэлж, мөн Бурхан байдаг гэдэгт зүрх сэтгэлдээ итгэдэг бол амьд хүмүүсийн нэг мөн үү, биш үү? (Үгүй ээ, биш.) Тэгвэл амьд хүмүүс гэж ямар төрлийн хүмүүс вэ? Амьд хүмүүс ямархуу бодит байдлыг эзэмшдэг вэ? Амьд хүмүүс ядаж л хүний хэлээр ярьж чаддаг. Тэр нь юу вэ? Тэдний хэлдэг үг үзэл санаа, бодол, ялган таних чадвар агуулдаг. Амьд хүмүүс ихэвчлэн ямар зүйлийн талаар боддог, ямар зүйл хийдэг вэ? Тэд хүний харилцаанд оролцож, үүргээ биелүүлдэг. Тэдний хийдэг, хэлдэг зүйлийн уг чанар юу вэ? Тэдний илчилдэг, боддог, хийдэг бүхэн Бурханаас эмээж, муугаас зайлах уг чанартайгаар хийгддэг. Илүү оновчтой хэлбэл, Бурхан чиний үйл хэрэг, бодол бүрийг ялладаггүй, мөн жигшиж, голдоггүй; харин ч хүлээн зөвшөөрч, сайшаадаг. Энэ нь амьд хүмүүсийн хийдэг зүйл бөгөөд энэ нь бас амьд хүмүүсийн хийх ёстой зүйл юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэхээр дуулгавартай байна гэдэг л жинхэнэ итгэл юм”-аас эш татав

Хүмүүс амьд хүн болж, Бурханд гэрчлэл хийж, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхийг хүсвэл Бурханы авралыг хүлээн зөвшөөрөх ёстой; Түүний шүүлт, гэсгээлтэд баяртайгаар захирагдах ёстой, мөн Бурханы засалт, харьцалтыг баяртайгаар хүлээн авах ёстой. Тэр үед л тэд Бурханы шаарддаг бүх үнэнийг хэрэгжүүлэх чадвартай болно, тэр үед л тэд Бурханы авралыг олж авч, үнэхээр амьд хүн болох болно. Амьд хүмүүс бол Бурханаар аврагдсан хүмүүс, тэд Бурханаар шүүгдэж, гэсгээгдсэн бөгөөд өөрсдийгөө зориулахад бэлэн байдаг, амиа Бурханд дуртайяа өгч, бүхий л амьдралаа Бурханд баяртайгаар зориулдаг. Амьд хүмүүс Бурханд гэрчлэл хийх үед л Сатан шившиглэгдэнэ, амьд хүмүүс л Бурханы сайн мэдээний ажлыг түгээж чадна, амьд хүмүүс л Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадна, амьд хүмүүс л жинхэнэ хүн юм. Анх Бурханы бүтээсэн хүн амьд байсан боловч Сатаны завхралын улмаас хүн үхлийн дунд, Сатаны нөлөөн дор амьдардаг, иймээс хүмүүс сүнсгүй үхэгсэд болсон, Бурханыг эсэргүүцдэг дайснууд болсон, Сатаны хэрэгсэл болсон, мөн Сатаны хоригдол болцгоосон. Бурханы бүтээсэн бүх амьд хүн үхдэл болсон учраас Бурхан гэрчлэлээ алдсан, мөн Тэр Өөрийнхөө бүтээсэн, Өөрийнх нь амьсгалыг агуулдаг цорын ганц зүйл болох хүн төрөлхтнийг алдсан юм. Бурхан гэрчлэлээ буцаан авч, Өөрийнх нь гараар бүтээгдсэн боловч Сатанд олзлогдсон хүмүүсийг буцааж авъя гэвэл тэднийг амьд хүн болгохын тулд дахин амилуулах ёстой, тэгээд Тэр тэднийг гэрэлдээ амьдруулахын тулд буцаан авах ёстой. Үхэгсэд бол сүнсгүй, туйлын хөшүүн, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм. Хамгийн гол нь тэд бол Бурханыг мэддэггүй хүмүүс. Энэ хүмүүс Бурханд дуулгавартай байх өчүүхэн төдий ч санаа зорилгогүй, зөвхөн Түүний эсрэг тэрсэлж, Түүнийг эсэргүүцдэг ба өчүүхэн ч үнэнч сэтгэлгүй байдаг. Амьд хүмүүс бол сүнс нь дахин төрсөн, Бурханд дуулгавартай байхаа мэддэг, Бурханд үнэнч хүмүүс юм. Тэд үнэн болон гэрчлэлийг эзэмшдэг бөгөөд энэ хүмүүс л Бурханы гэрт Түүний таалалд нийцдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи амилсан хүн мөн үү?”-ээс эш татав

Хүний махан бие Сатаных, энэ нь дуулгаваргүй зан чанараар дүүрэн, харамсмаар бузар заваан бөгөөд бохир зүйл юм. Хүмүүс махан биеийн зугаа цэнгэлд маш их шунадаг, махан биеийн хэтэрхий олон илэрхийлэл байдаг ба иймээс Бурхан махан биеийг тодорхой хэмжээгээр зэвүүцдэг. Хүмүүс Сатаны бузар заваан, завхарсан зүйлсийг орхих үедээ Бурханы авралыг олж авдаг. Гэвч хэрвээ тэд бузар заваан болон завхралаас өөрсдийгөө салгаж чадахгүй хэвээр үлдвэл Сатаны эзэмшил дор байсаар байх болно. Хүмүүсийн хуйвалдаан, хуурмаг зан болон шударга бус байдал нь Сатаны зүйлс юм. Бурхан чамайг аварч байгаа нь чамайг Сатаны эдгээр зүйлээс салгахын төлөө байдаг. Бурханы ажил буруу байж болохгүй, энэ нь бүгд хүмүүсийг харанхуйгаас аврахын төлөө байдаг. Чи тодорхой хэмжээгээр итгэж, махан биеийн завхралаас өөрийгөө салгаж, энэ завхралд дөнгөлөгдөхөө больж чадах үедээ аврагдчихсан байх бус уу? Чи Сатаны эзэмшил дор амьдарч байх үедээ Бурханыг илэрхийлэх чадваргүй, бузар заваан зүйл байх бөгөөд Бурханы өв залгамжлалыг хүлээн авахгүй. Цэвэрлэгдэж, төгс болгуулмагцаа чи ариун байх болно, мөн хэвийн хүн байх ба Бурханаар ерөөгдөж, таашаагдана.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (2)”-оос эш татав

Сүнсэн дэх хэрэг явдлын тухай мэдлэгийг эрэлхийлдэггүй, ариун байдлыг эрэлхийлдэггүй, үнэнийг амьдран харуулахаар зорьдоггүй, зөвхөн сөрөг талд байлдан дагуулагдахад л сэтгэл ханадаг, Бурханы үгээр амьдарч, ариун хүмүүс болж чаддаггүй хүмүүс бол аврагдаагүй хүмүүс билээ. Учир нь, хэрвээ хүнд үнэн байхгүй бол Бурханы шалгалтын үеэр бат зогсож чадахгүй; Бурханы шалгалтын үеэр бат зогсож чадах хүмүүс л аврагдсан хүмүүс юм. Би Петр шиг хүмүүсийг, төгс болгуулахаар зорьдог хүмүүсийг л хүсдэг. Өнөөдрийн үнэн нь, үүнийг эрж хайж, хүсэн тэмүүлдэг хүмүүст өгөгддөг. Энэхүү аврал нь Бурханаар авруулахыг хүсэн тэмүүлдэг хүмүүст өгөгддөг ба зөвхөн та нар үүнийг олж авах учиртай юм биш. Бурхан ч гэсэн та нарыг олж авах нь үүний зорилго юм; та нар Бурханаар авхуулахын тулд Бурханыг олж авдаг. Өнөөдөр Би эдгээр үгийг та нарт хэлж, та нар үүнийг сонссон, тэгээд та нар эдгээр үгийн дагуу хэрэгжүүлэх ёстой. Эцэст нь, эдгээр үгийг хэрэгжүүлэх үе чинь эдгээр үгээр дамжуулаад Би та нарыг олж авах үе байх болно; үүний зэрэгцээ та нар ч бас эдгээр үгийг олж авсан байна, өөрөөр хэлбэл, та нар дээд зэргийн энэхүү авралыг олж авсан байх болно. Цэвэрлэгдмэгцээ та нар жинхэнэ хүн болсон байх болно. Хэрвээ чи үнэнийг амьдран харуулж, эсвэл төгс болгуулсан нэгний төрхийг амьдран харуулах чадваргүй бол чамайг хүн биш, харин алхаж яваа цогцос, араатан гэж хэлж болно, учир нь чи үнэнгүй буюу Еховагийн амьсгалгүй хүн тул ямар ч сүнсгүй үхсэн хүн юм! Хэдийгээр байлдан дагуулагдсаны дараа гэрчлэл хийх боломжтой ч олж авсан зүйл чинь өчүүхэн аврал төдий бөгөөд чи сүнстэй амьд оршихуй болоогүй. Хэдийгээр чи гэсгээлт, шүүлт туулсан ч үүний үр дүнд зан чанар чинь шинэчлэгдэж, өөрчлөгдөөгүй; чи одоо ч хуучнаараа байгаа, одоо ч Сатанд харьяалагддаг ба цэвэрлэгдсэн хүн биш. Төгс болгуулсан хүмүүс л үнэ цэнтэй бөгөөд тийм хүмүүс л жинхэнэ амьдралыг олж авсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Өмнөх: 3. Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үе дэх чуулганы амьдралын хоорондох ялгаа

Дараах: 2. Аврагдах, бүрэн аврал хүртэх хоёрын хоорондох үндсэн ялгаа

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

9. Бурханы тухай мэдлэгтэй болж чадахын тулд эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг яагаад туулах шаардлагатай тухай

Хүний төсөөлөл нь эцсийн эцэст хоосон учраас Бурханы жинхэнэ нүүр царайг орлож чадахгүй; Бурханы төрөлх чанар болоод Бурханы Өөрийн ажлыг хүн дуурайж чадахгүй.

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх