Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Өөрийн жинхэнэ мөн чанараа тод харах нь

Шиаошиао, Шизоу хот, Жиангсу муж

Чуулганы ажлын хэрэгцээнээс шалтгаалан намайг өөр газарт үүрэг гүйцэтгүүлэхээр дахин хуваарилсан юм. Тэгэхэд, тэр газарт сайн мэдээний ажил нэлээн уналттай, ах эгч нарын нөхцөл байдал ерөнхийдөө тийм ч сайнгүй байлаа. Гэхдээ би Ариун Сүнсний нөлөөгөөр, надад хариуцуулж даалгасан бүхнийг өөртөө бүрэн итгэлтэйгээр хийсээр байлаа. Үүрэг хүлээн аваад би бүрэн хариуцлага, бүрэн гэгээрүүлэлт мэдэрсэн. Тэр ч байтугай би бага зэрэг зоримог шийдэл гаргалаа гэж бодсон. Би өөрийгөө чадвартай, энэ ажлыг сайн гүйцэтгэж чадна гэж итгэж байсан. Үнэн хэрэг дээрээ тэгэхэд би, Ариун Сүнсний ажлын талаар эсвэл өөрийнхөө мөн чанарын талаар ямар ч мэдлэггүй байв. Би өөртөө сэтгэл ханасан, биеэ тоосон байдалтай амьдарч байсан.

Би бардам сэтгэлээр бялхаж байх тэр л үедээ өөрийнхөө байсан айлд, ажлыг хариуцаж байсан нэг ахтай уулзсан юм. Тэр надаас миний ажилтай холбоотой нөхцөл байдлын талаар асуухад би түүний асуултанд нэг нэгээр нь хариулж байх явцдаа, миний ажиллах ур чадварыг, миний онцгой нүд нээгдсэн байдлыг тэр гарцаагүй бахдана хэмээн бодож байлаа. Харин, миний хариултыг сонсоод тэр хүлээн зөвшөөрч толгой дохиод зогсохгүй миний ажлыг хангалттай биш бөгөөд хүмүүсийг зохих ёсоор дайчлаагүй, намайг ямар ч үр дүнд хүрээгүй байна гэх мэтчилэн хэлнэ гэж би бодоогүй. Түүний сэтгэл хангалуун бус илэрхийллийг харж, миний ажилд хийсэн үнэлгээг сонсоод дотор гэнэт хүйт даав. “Миний ажлыг хангалттай биш байна гэж тэр хэлэв үү? Хэрвээ би ямар ч үр дүнд хүрээгүй юм бол ямар хэмжээнд хүртэл явж байж үр дүнд хүрсэнд тооцогдох юм бэ? Би энэ олиггүй даалгаврын улмаас гоморхож гомдоллоогүй, үүнд өөрийгөө зориулсан нь хангалттай сайн үйл байтал тэр намайг сайн ажил хийгээгүй байна гэдэг байна шүү.” Би дотроо маш их эсэргүүцэж, хор шар буцалснаас нулимс гарах дөхөв.

Миний сэтгэл доторх эсэргүүцэл, сэтгэл хангалуун бус байдал, эгдүүцсэн зүйлс шууд л тусгалаа олсон: миний хэв чанар зөвхөн энэ хэмжээнд л хүрч чадна; би ямар ч байсан чадах бүхнээ хийсэн, тэгэхээр хэрвээ миний хийсэн ажил хангалттай биш юм бол тэд өөр хэн нэгнийг олно биз…. Зүрх сэтгэл маань дээд зэргээр тавгүйтэж юу хэлэхээ, юу хийхээ ч мэдэхгүй байсан бөгөөд дараа нь түүний хэлсэн нэг ч үгийг сонсох чадваргүй болсон байв. Тэр хэдэн өдөрт миний нөхцөл байдал, өөртөө хэт итгэсэн бардамналаас цөхөрсөн, зориг мохсон мэдрэмж рүү, өөртөө маш их сэтгэл хангалуун байдлаасаа гоморхол бухимдал дүүрэн байдал руу шилжсэн.

Төөрөлдсөн мэдрэмж намайг эзэмдсэн. … Харанхуйн дунд би Бурханы үгийг санасан: “Петр Бурханыг хайрладаг нэгний дүрийг амьдран харуулахыг, Бурханыг дуулгавартай дагасан нэгэн байхыг, харьцалт, засалтыг хүлээн зөвшөөрсөн нэгэн байхыг, …” (Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна”-аас) Миний тухайд юу гэсэн үг вэ? Хэн нэгэний хийсэн бүхий л зүйл юу вэ гэвэл намайг бага зэрэг шүүмжилсэн, миний ажлыг хангалттай сайн биш байна гэж хэлсэн явдал бөгөөд миний урам хугарч ажлаа орхихыг хүссэн. Энэ хүн Бурханы хариуцал, засалтыг хүлээн авах хүсэлтэй хүн үү? Үүнийг, Бурханыг Петрийн адил хайрлахын төлөөх эрэлхийлэл гэж үзэж болох уу? Миний илчилсэн зүйл Бурханы дургүйцэл биш гэж үү? Бусад хүмүүст миний хийсэн ажлыг хангалттай сайн биш байна гэж хэлэгдэхийг хүсэхгүй байх нь, зөвхөн магтаал хүлээн авахыг, бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэх нь зүтгэлийн маань үндэс суурь биш гэж үү? Тэр цаг мөчид миний сэтгэлд гэрэл тусаж би Үг нь махбодиор илэрсэн номыг нээж: “Өөрсдийнхөө тухай үнэнийг мэдэхэд илүү их хүч чармайлт гаргавал та нарт дээрсэн. Яагаад та нар Бурханы ивээл соёрхолыг нь олж авч чадахгүй байгаа юм бэ? Яагаад зан чанар чинь Түүний хувьд зэвүүн, жигшмээр байдаг юм бэ? Үг чинь яагаад Түүний хувьд зэвүүцмээр байдаг юм бэ? Өчүүхэн үнэнч зангийнхаа төлөө та нар өөрсдийгөө магтаж, өчүүхэн золиос гаргасныхаа төлөө шагнал хүсдэг; яльгүй дуулгавартай байсныхаа төлөө бусдыг дорд үзэж, ядуухан ажил хийснийхээ төлөө Бурханд дээрэнгүй ханддаг. … Та нарынх шиг хүн чанарын талаар ярих бүү хэл сонсох ч эвгүй юм. Та нарын үг, үйлдлээс магтууштай зүйл юу байна вэ? …Энэ нь та нарт инээдэмтэй санагдахгүй байна гэж үү? Бурханд итгэдэг гэдгээ та нар гарцаагүй мэддэг хэдий ч Бурхантай нийцэлтэй байж чаддаггүй. Та нар үнэ цэнэгүй гэдгээ гарцаагүй мэдэж байдаг ч сайрхуу хэвээр байдаг. Өөрийгөө хянаж чадахаа больтол мэдрэмж чинь тийм болсон гэдгээ та нар мэдрэхгүй байна гэж үү? Ийм мэдрэмжтэй байж та нар Бурхантай харилцахад яаж тохирох юм бэ? Одоо та нар өөрсдөөсөө айхгүй байна уу? Та нарын зан чанар аль хэдийн Бурхантай нийцэж чадахааргүй болсон. Та нарын итгэл утгагүй биш гэж үү? Та нарын итгэл хөгийн биш гэж үү? Чи ирээдүйтэйгээ яаж харьцах вэ? Чи тийшээ явах замаа яаж сонгох вэ? (Үг нь махбодоор илэрсэн номын “Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм”-аас) хэмээх хэсэг ишлэлийг харсан. Бурханы үг хурц сэлэм адилаар намайг хэлэх үггүй болтол миний мөн чанарыг нэвт хатгаж би маш их ичгүүрт автсан. Миний шалтаг, дотоод тэмцэл сийрэг агаар дахь утаа мэт замхран алга болсон. Тэр даруй би Бурханы үгийн хүч чадал, эрх мэдлийг зүрх сэтгэлдээ гүнзгий мэдэрсэн юм. Бурханы үгийн илчлэлтүүдээр дамжин би эцэст нь өөрийгөө мэдэж эхэлсэн: үүрэг хариуцлагаа биелүүлэхдээ Бурханы сэтгэлийг ханамжтай байлгах хамгийн сайн үр дүнд хүрэх төгс төгөлдөр байдлын төлөөх хичээл зүтгэлийг би байнга гаргадаггүй байжээ. Ингэхийн оронд, өөрийн байгаа байдалдаа сэтгэл ханаж, өөртөө л хангалуун байх мэдрэмжийг авдаг байж. Бурхан “Бурханы өмнө хүн үргэлж нялх хүүхэд юм.” гэж хэлсэн. Харин би, өөрийн маань нөхцөл байдалд Бурхан дургүйцэхийг ойлгоогүйгээр барахгүй, хэн нэгэн намайг шүүмжилсэн нь шударга бусаар буруутгаж байгаа мэтээр мэдэрсэн. Би үнэхээр тоомсоргүй бас бодлогогүй байсан! Би өчүүхэн ажил хийснийхээ төлөө байнга магтуулах гэж хичээдэг байсан бөгөөд хэрвээ магтуулахгүй бол бүхий л эрч хүч маань алга болдог байсан; хичээл зүтгэл маань үнэлэгдэхийн оронд эргэлзээтэй тулгарахад би уурлан бухимдсан. Тэр мөчид би өөрийнхөө хоёр нүүртэйг олж харсан. Ажил үүргийн маань биелэлт шаардлага, наймаа солилцооны хамтаар ирж, бас шударга бус зүйлээр дүүрэн байсныг би олж харсан. Энэ бол Бурханы сэтгэлийг хангалуун байлгаж Түүний хайрыг буцаан төлөхийн тулд биш харин нууцлаг сэдэл хөшүүргийн төлөө байжээ.

Өнгөрсөн хугацаанд, хүний мөн чанарын үндэс суурийг Бурханы үг илчлэн харуулахад энэ нь хэзээ ч миний сэтгэлд хэзээ ч гэрэлтэж байгаагүй бөгөөд би Бурханы үгийг хэтрүүлэн дэгсдүүлж байна гэж сэжиглэнгүй ханддаг байлаа. Зөвхөн Бурханы үгийн чиглүүлэлт, зохицуулалтаар дамжин би сэрж, өнөөдөр үүргээ биелүүлэх боломжтой байгаа нь Бурханы агуу их өргөмжлөл мөн Түүний хайрын улмаас юм гэдгийг ухаарсан. Гэхдээ би үүнийг нандигнан хайрлаж, хүндэтгэж үзээгүй харин түүний оронд хүмүүст магтуулах, хүмүүст хүндлэгдэн алдарших, анзаарагдах, хүмүүсийн зүрх сэтгэлд байр суурь эзлэх зэрэг ач холбогдолгүй, утга учиргүй зүйлсийн хойноос хөөцөлдсөн. Эдгээр нь ямар утга учиртай вэ? Хүн зөвхөн хоол хүнсэнд төдийгүй Христээр дамжин илэрхийлэгдсэн үгэнд найдаж амьдардаг хэмээн Бурхан хэлдэг. Харин миний амьдрал юунд түшиглэж байсан юм бол? Би, хүмүүсийн надад чиглэсэн хандлага, тэд намайг хэрхэн үздэг вэ гэдэгт найдаж амьдарч байсан бөгөөд хувь хүний хүрсэн ололт амжилт, тэдгээрийн улмаас үүссэн гарз хохирол зэргийн талаар байнга санаа зовдог байв. Хүлээн зөвшөөрсөн эсвэл магтсан, тайвшруулан тайтгаруулсан эсвэл санаа тавьсан хэдхэн үгс миний эрч хүчийг өсгөж үржүүлдэг; шүүмжийн хэдэн үгс эсвэл нүүр царайны сөрөг илэрхийллээс болж миний зориг мохож хичээл зүтгэл гаргах хүч чадал, зүг чигээ алддаг байлаа. Тэгвэл би яагаад эцсийн эцэст Бурханд итгэдэг вэ? Энэ нь зөвхөн хүмүүсээр дэмжигдэхийн төлөө юу? Бурханы үг илчлэгдэхэд миний санаа тавьж байсан зүйл бол үнэн биш, хүн байхуйн зарчим биш, Бурханы шаргуу ажил биш, харин миний амьдралд ямар ч үр ашиг өгөхгүй миний махан биеийн хүсдэг зүйлс байжээ. Өөр бусдын зүгээс надад чиглэсэн урам зориг Бурхан намайг магтсан магтаалын баталгаа болж чадах уу? Хэрвээ би Бурхантай нийцтэй байж чадахгүй бол миний дагаж буй зам үр дүнд хүрээгүй гэсэн үг үү? Намайг гэгээрүүлсний төлөө Бурханд талархая! Өөрийн илчлэлтэндээ үндэслэн би тэгэхэд Христийн оршихуйн тухай, хүн төрөлхтнийг аврахаар ажиллахын тулд Христ энэ дэлхий дээр хэрхэн ирсэн тухай бодсон. Харин хүн төрөлтөн Бурханд хэрхэн ханддаг вэ? Тэр бол ариун, эрхэмлэн хүндлүүштэй, алдар цуутай Бурхан Өөрөө юм. Харин хэн Бурханыг үнэхээр нандигнан эрхэмлэдэг, хэн өөрсдийн зүрх сэтгэлдээ байр суурь эзлэхийг Бурханд зөвшөөрдөг, хэн Бурханд алдрыг үнэнээр өгдөг билээ? Бурханыг эсэргүүцэн сөргөлдөхөөс гадна бүх хүмүүсийн хийдэг зүйл гэвэл гутаан доромжлох, үгүйсгэх явдал. Харин Христ хүмүүст хэзээ ч гэмийнх нь дагуу ханддаггүй. Тэрээр, хүмүүсийн сүйрэл, дарамт хавчлагыг ямар ч эсэргүүцэлгүйгээр, чимээгүй тэсэж гардаг. Тэгвэл Христийн төлөв даруу байдал, Түүний сайхан сэтгэл эсвэл Түүний өгөөмөр зангийн төлөө хэн нэгэн чин сэтгэлээсээ магтаал илэрхийлдэг үү? Харьцуулалтын үндсэн дээр би улам илүүтэйгээр өөрийнхөө явцуу ухаантайг, юмсын төлөө дэмий санаа зовдог гэдгээ, хүмүүст дандаа магтуулж үнэлэгдэхийг байнга хүсдэгээ, мөн амин хувиа бодсон, жигшмээр, ичгүүр сонжуургүй бусад зан чанараа би олж харсан. Ийм өчүүхэн зан чанартай хэдий ч би өөрийгөө алт эрдэнэс адил үнэ цэнэтэй гэж харсаар байв. Хүн байхуйн утга учир, хүн төрөлтөн хянахад төвөгтэй цэгт хүрснийг Бурхан хэлсэнд гайхаад байх зүйлгүй. Бурханы үгс намайг шамдуухан ятгаж ойлгуулсан. Энэ цаг үед бүх зүйлийн Эзэн болох Христийг гэх маягийн хүсэл, Түүнд татагдах байдал миний сэтгэлийн гүнд аяндаа үүсэн бий болсон юм. Би Бурханд хандан: “Өө, Бурхан минь! Таны зан чанар, мөн чанар, үнэт чанарууд намайг эцэс төгсгөлгүй атаархуулдаг. Тантай хэнийг харьцуулж чадах билээ? Таны бидний дунд илчилж илэрхийлсэн зүйлс, Таны бидэнд харуулсан юм бүхэн Таны гоо сайхан, Таны шударга зарчимч зан, Таны зөвт байдал, сүр жавхлангийн нотолгоо билээ. Өө Бурхан минь! Та миний зүрх сэтгэлийг нээж, намайг өөрөөсөө ичиж, нүүрээрээ газарт хүртэл бөхийхөд хүргэсэн. Та миний бардам, биеэ тоосон занг гүн гүнзгий мэднэ. Хэрвээ таны гайхамшигт зохион байгуулалт, зохицуулалтын төлөө бишсэн бол, надтай тулж харьцахын тулд Таны илгээсэн ахын төлөө бишсэн бол, би хэн бэ гэдгээ аль хэдийнээ мартчихсан байх байсан. Таны алдар цууг хулгайлсан хэрнээ өөртөө бардамнадаг би, ичгүүр гэдгийг үнэхээр мэддэггүй байжээ! Өө, Бурхан минь! Таны илчлэлт, хамгаалалтын ачаар би жинхэнэ өөрийгөө тодорхой харж чадсан, Таны хайр булаам чанарыг нээн илрүүлсэн. Өө, Бурхан минь! Би цаашид сөрөг хандлагатай байхыг хүсэхгүй байна, би цаашид тэдгээр өчүүхэн юмсын төлөө амьдрахыг хүсэхгүй байна. Миний цорын ганц хүсэл бол Таны гэсгээлт, цээрлүүлэлт, Таны цохилтууд, сахилгажуулалт мөн түүнчлэн таны хариуцал, засалтаар дамжин Таныг мэдэх, Таныг эрэлхийлэх явдал бөгөөд үүргээ биелүүлж Танд буцаан төлөхийг хүсэж байна!” гэж залбирахгүй байж чадаагүй.

Өмнөх:Төөрөлдсөн нь болон Замаа олохуй

Дараах:Байр сууриа алдсаны дараа

Танд таалагдаж магадгүй