Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Хуурамч Христүүдээс сохроор сэрэмжилж, мөн Эзэний илрэлт болон ажлыг эрж хайж, судалж шинжлэхээс татгалзсанаар Эзэнийг угтаж чадах уу?

Холбогдолтой Библийн эшлэлүүд

“Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл2-3).

“Сүнсээрээ ядуу хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм” (Матай 5:3).

“Зөвт байдлын төлөө өлсөж, цангадаг хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэд цатгагдах болно” (Матай 5:6).

“Зүрх сэтгэлдээ цэвэр ариун хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэд Бурханыг харах болно” (Матай 5:8).

Холбогдолтой Бурханы үг

Хуурамч Христүүдээс сохроор сэрэмжилж, мөн Эзэний илрэлт болон ажлыг эрж хайж, судалж шинжлэхээс татгалзсанаар Эзэнийг угтаж чадах уу?

Ийм зүйлийг судлах нь хэцүү биш боловч бид дор бүрнээ дараах үнэнийг мэдэх шаардлагатай: Бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы мөн чанарыг агуулах болно, бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы илэрхийллийг агуулах болно. Нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн хийх ёстой ажлыг авчрах болно, нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн юу болохыг илэрхийлэх бөгөөд хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг харуулж чадах болно. Бурханы мөн чанарыг агуулдаггүй махбод нь гарцаагүй бие махбод болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Энэ нь Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судлахын тулд хүн Түүний илэрхийлж буй зан чанар, хэлж буй үгнээс нь үүнийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг Түүний мөн чанараас тогтоох ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлоход, гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний үг, Түүний зан чанар гээд олон бий) анхаарал хандуулах нь чухал юм. Хэрвээ хүн зөвхөн Түүний гадаад дүр төрхийг харж, Түүний мөн чанарыг орхигдуулбал, энэ нь хүний мэдлэггүй байдал, гэнэн занг харуулна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг”-ээс

Бие махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлэг байхгүй, учир нь Тэр хүний олж авах боломжгүй Бурханы мөн чанар, Бурханы зан чанар болон Өөрийн ажил дахь мэргэн ухааныг эзэмшиж байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол луйварчид юм. Христ нь газар дэлхий дээрх Бурханы ердөө л нэг илэрхийлэл биш, харин ч хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг хийж дуусгахаар Бурханы авч эзэмшсэн онцгой бие махбод билээ. Энэ бие махбод нь газар дэлхий дээрх Бурханы ажлыг хариуцах хангалттай чадвартай, Бурханы зан чанарыг илэрхийлдэг, Бурханыг сайтар төлөөлж, хүнийг амиар хангадаг учир ямар ч хүнээр үүнийг орлуулах боломжгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт, хэдий өөрсдийгөө Христ хэмээн өргөмжилсөн ч тэдэнд Христийн мөн чанар байдаггүй учраас тэдгээр хуурамч Христүүд бүгд унах болно. Иймд Би, Христийн жинхэн байдал нь хүнээр тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө үүнийг хариулж шийднэ гэж хэлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “ЭЦСИЙН ӨДРҮҮДИЙН ХРИСТ Л ХҮНД МӨНХ АМИЙН ЗАМЫГ ӨГЧ ЧАДНА”-аас

тухайн үед Сүнс хэрхэн илчлэл өгсөн, Сүнс ажлаа хийхийн тулд хэрхэн хүн дээр бууж ирсэн гэх мэтийн хувьд эдгээр нь хүний харж, эсвэл хүрч чадахгүй зүйлс юм. Эдгээр үнэн нь, Тэр бол бие махбодтой болсон Бурхан гэдгийн баталгаа болох ямар ч боломжгүй. Иймээс, зөвхөн Бурханы үг ба ажилд үндэслэн ялгааг харж болох ба эдгээр нь хүнд мэдэгдэхүйц байдаг. Зөвхөн энэ л бодитой. Яагаад гэвэл Сүнсний үйл хэрэг чамд харагддаггүй ба зөвхөн Бурхан Өөрөө л тодорхой мэддэг, тэр ч байтугай Бурханы махбод болсон бие ч бүгдийг мэдэхгүй; чи Түүний хийсэн ажлаар нь л Тэр Бурхан мөн эсэхийг баталж чадна. Түүний ажлаас, нэгдүгээрт Тэр шинэ эрин үеийг нээж чаддаг; хоёрдугаарт Тэр хүний амийг хангаж, хүний дагах замыг харуулж чаддаг гэдгийг харж болно. Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг тогтооход энэ хангалттай. Хамгийн наад зах нь, Түүний хийдэг ажил Бурханы Сүнсийг бүрэн дүүрэн төлөөлж чадах ба Бурханы Сүнс Түүн дотор байгаа гэдгийг ийм ажлаас харж болно. Бие махбодтой болсон Бурханы хийдэг ажил нь үндсэндээ шинэ эрин үеийг урин залж, шинэ ажлыг удирдан чиглүүлж, шинэ нөхцөл байдлыг нээхийн төлөө байдаг учраас Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг батлахад энэ хэдэн нөхцөл л дангаараа хангалттай.

Үг нь махбодоор илэрсэн номын “БИЕ МАХБОДТОЙ БОЛСОН БУРХАНЫ ҮЙЛЧЛЭЛ БА ХҮНИЙ ҮҮРГИЙН ХООРОНДЫН ЯЛГАА”-аас

Хэрвээ өнөө үед тэмдэг болон гайхамшгуудыг үзүүлж, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шидийг үзүүлж чадах хүн гарч ирээд хэрвээ тэр хүн өөрийгөө Есүсийн ирэлт хэмээн зарлавал энэ нь хуурамч муу ёрын сүнснүүд байх ба тэд Есүсийг дуурайсан байх юм. Үүнийг сана! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн үе шатны ажил аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй. Бурханы ажил бол хүний үзэлтэй эвлэршгүй байдаг; жишээлбэл Хуучин Гэрээ нь Мессиа ирэхийг зөгнөсөн боловч Есүс ирсэн болж таарсан, иймээс өөр Мессиа дахин ирэх нь буруу байх юм. Есүс аль хэдийн нэг удаа ирчихсэн, иймд хэрвээ энэ удаа Есүс дахин ирэх байсан бол тэр нь буруу байх болно. Эрин үе болгонд нэг нэр байдаг, нэр бүр нь эрин үеэрээ дүрслэгддэг. Хүний үзлээр бол Бурхан үргэлж тэмдэг болон гайхамшгуудыг үзүүлж байх ёстой, үргэлж өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах ёстой ба үргэлж яг Есүс шиг байх ёстой, гэвч энэ удаа Бурхан ердөө ч тийм биш. Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсээр, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээсээр байсан бол, хэрвээ Тэр яг Есүс шиг хийсэн бол Бурхан нэг ажлаа давтах байсан бөгөөд Есүсийн ажил ямар ч ач холбогдолгүй буюу үнэ цэнэгүй болох байсан юм. Тиймээс Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүр нэгэнт биелсний дараа удалгүй муу ёрын сүнснүүд үүнийг дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барил руу шилждэг; Бурхан Өөрийн ажлын үе шатыг нэгэнт биелүүлчихвэл үүнийг муу ёрын сүнснүүд дуурайдаг. Та нар эдгээр зүйлийн талаар тодорхой ойлгох ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “БУРХАНЫ ӨНӨӨДРИЙН АЖЛЫГ МЭДЭХ НЬ”-ээс

Муу ёрын сүнсэнд шүглүүлсэн зарим хүмүүс байнга “Би бол Бурхан!” гэж хашгирч байдаг. Гэвч тэд буруу зүйлийн өмнөөс үйлдэж байгаа учир эцэстээ тэгсээр байж чадахгүй. Тэдгээр нь Сатаныг төлөөлдөг тул Ариун Сүнс тэдэнд анхаарлаа огт хандуулдаггүй. Чи өөрийгөө хичнээн их өргөмжилсөн эсвэл хэр чанга хашгирсан ч бай чи Сатанд хамаарах бүтээл хэвээрээ л байна. Би хэзээ ч хашгирдаггүй, Би бол Бурхан, Би бол Бурханы хайртай Хүү! Гэвч Миний хийдэг ажил бол Бурханы ажил юм. Би хашгирах хэрэгтэй гэж үү? Дуугаа өндөрсгөх ямар ч шаардлагагүй. Бурхан Өөрийн ажлаа Өөрөө хийдэг ба Түүнд хүний өгсөн хүндэт цол, байр суурь хэрэггүй байдаг. Түүний ажил нь л Түүнийг Өөрийн ялгамж чанар болон байр сууриа илэрхийлэхэд хангалттай байдаг. Түүнд баптисм хүртээхээс өмнө Есүс Бурхан Өөрөө байгаагүй гэж үү? Тэрээр Бурханы махбод болсон бие байгаагүй гэж үү? Мэдээж Түүнийг зөвхөн гэрчилсний дараа л Тэрээр Бурханы цорын ганц Хүү болсон гэж хэлж болох уу? Түүнийг Өөрийн ажлаа эхлэхээс бүр өмнө Есүс гэдэг нэртэй хүн байгаагүй гэж үү? Чи шинэ зам гаргаж эсвэл Сүнсийг төлөөлж чадахгүй. Чи Сүнсний ажлыг болон Түүний хэлсэн үгийг илэрхийлж чадахгүй. Чи Бурхан Түүний болон Сүнсний ажлыг хийж чадахгүй. Чи Бурханы мэргэн ухаан, гайхамшиг болон ойлгогдошгүй байдлыг буюу Бурханы хүнийг гэсгээдэг зан чанарыг илэрхийлж чадахгүй. Иймд чи хэдэн ч удаа Бурхан болохыг санаархсан нь хамаагүй. Чамд зөвхөн нэр байгаа ба бусад зүйл огт байхгүй. Бурхан Өөрөө ирсэн боловч Түүнийг хэн ч таниагүй ба Тэрээр Өөрийн ажлаа үргэлжлүүлснээр Сүнсийг төлөөлсөн. Чи Түүнийг хүн эсвэл Бурхан, Эзэн эсвэл Христ гэж, эсвэл Түүний эгч гэж дуудсан ч бүгд зөв. Харин Түүний хийж байгаа ажил нь Сүнсний ажил ба Бурханы Өөрийнх нь ажлыг төлөөлдөг. Түүнийг хүмүүс ямар нэрээр дуудаж байгаад Тэр анхаарлаа хандуулдаггүй. Тэр нэр нь Түүний ажлыг тодорхойлж чадах уу? Чиний Түүнийг хэн гэж дуудсанаас үл хамааран Бурханы өнцгөөс Тэр бол Бурханы Сүнсний махбод болсон бие юм. Тэрээр Сүнсийг төлөөлөх ба Түүгээр баталгаажсан юм. Чи шинэ эринд очих замыг олж чадахгүй, чи хуучин эринийг төгсгөж чадахгүй, чи шинэ эрин рүү орж эсвэл шинэ ажил хийж чадахгүй юм. Иймд чи Бурхан гэж дуудагдаж чадахгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “БИЕ МАХБОДТОЙ БОЛСОН НУУЦ (1)”-ээс

Есүс эргэн ирэх нь үнэнийг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн хувьд агуу аврал харин үл зөвшөөрдөг хүмүүсийн хувьд ялын тэмдэг юм. Та нар өөрсдийн замыг сонгох хэрэгтэй ба Ариун Сүнсийг доромжилж, үнэнийг голох хэрэггүй. Та нар юм мэдэхгүй, биеэ тоосон хүн байх бус харин Ариун Сүнсний зааврыг дагадаг, үнэнийг эрэлхийлдэг байх хэрэгтэй; зөвхөн ийм байдлаар та нар ашиг тус хүртэх болно. Би та нарт Бурханд итгэх замаар анхааралтай явахыг зөвлөж байна. Дүгнэлт хийх гэж яарах хэрэггүй; түүнээс гадна Бурханд итгэх итгэлдээ хайхрамжгүй, хэнэггүй байх хэрэггүй. Бурханд итгэдэг хүмүүс ядаж даруу, Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй байх ёстой гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Үнэнийг сонссон хэрнээ хямсганадаг хүмүүс бол ухаангүй, биеэ тоосон хүмүүс. Үнэнийг сонссон хэрнээ дүгнэлт хийх гэж яардаг эсвэл үүнийг ялладаг хүмүүс бардамналд эзлэгддэг. Есүст итгэдэг хэн ч бусдыг харааж эсвэл яллах эрхгүй. Та нар бүгд бодлоготой, үнэнийг зөвшөөрдөг хүмүүс байх хэрэгтэй. Магадгүй үнэний замыг сонсож, амийн үгийг уншсан ч эдгээр 10000 үгнээс өөрийн итгэл үнэмшил болон Библитэй нийцэж буй ганцхан үгэнд л итгэж байвал чи эдгээр 10000 үгийг цааш нь эрж хайх хэрэгтэй. Би чамайг даруу байж, өөртөө хэтэрхий итгэлтэй бус, өөрийгөө өндөрт өргөхгүй байхыг зөвлөж байна. Бурханд хүндэтгэх сэтгэл агуулснаар чи илүү их гэрлийг олж авна. Чи эдгээр үгнүүдийг анхааралтай шинжилж, дахин дахин тунгаавал тэдгээр нь үнэн мөн эсэх, амь мөн эсэхийг ойлгох болно. Магадгүй зарим хүмүүс эндээс хэдэн өгүүлбэр уншаад л эдгээр үгийг сохроор яллаж, “Энэ бол Ариун Сүнсний гэгээрлээс өөрцгүй зүйл” эсвэл “Энэ бол хүмүүсийг төөрөлдүүлэх гэсэн хуурамч Христ” гэж хэлж болох юм. Ингэж хэлж буй хүмүүс мэдлэггүй байдлаар сохорсон байдаг. Чи Бурханы ажил, мэргэн ухааны талаар хэтэрхий бага мэдэж байгаа тул Би чамд дахин эхнээс нь эхлэхийг зөвлөж байна! Эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд гарч ирсний улмаас Бурханы хэлсэн үгнүүдийг та нар сохроор яллах хэрэггүй ба заль мэхнээс айсандаа Ариун Сүнсийг доромжилдог нэгэн байх ёсгүй. Энэ нь асар том эмгэнэл болохгүй гэж үү? Ихээхэн тунгаасны дараа эдгээр үгнүүд үнэн биш, зам биш, Бурханы илэрхийлэл биш гэдэгт итгэсээр байвал чи эцэстээ шийтгэгдэх ба ямар ч ерөөлгүй байх болно. Хэрэв чи ийм тодорхой, илэн далангүй хэлсэн үнэнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Бурханы авралд үл тохирох биш гэж үү? Чи Бурханы сэнтийн өмнө эргэн ирэх хангалттай азтай хүн биш гэж үү? Бодоод үзээрэй! Битгий бодлогогүй, болгоомжгүй байгаарай, Бурханд итгэх итгэлийг тоглоом мэт бүү үз. Хүрэх газрынхаа төлөө, өөрийнхөө хэтийн төлвийн төлөө, амийнхаа төлөө бодоорой мөн биеэ бүү буруу авч яваарай. Чи эдгээр үгийг хүлээн зөвшөөрч чадах уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “ЕСҮСИЙН СҮНСЛЭГ БИЕИЙГ ОЛЖ ХАРАХ ҮЕД ЧИНЬ БУРХАН ТЭНГЭР, ГАЗРЫГ ШИНЭЭР БҮТЭЭСЭН БАЙХ БОЛНО”-оос

Өмнөх:Библийг баримталснаар бид Эзэний мөрийг дагаж, Түүний ирэлтийг угтаж чадах уу?

Дараах:Төгс Хүчит Бурханы үг бол Бурханы дуу хоолой бөгөөд Эзэн ажиллахаар илэрсэн гэдгийг бид хэрхэн тодорхойлох вэ?

Танд таалагдаж магадгүй