Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Номлол ба нөхөрлөл: Яагаад мунхаг охид ил болж, таягдан хаягддаг вэ?

“‘ухаалаг охид’ бол Бурханы дуу хоолойг таньж чаддаг, ‘Сүйт залуу’-гийн дуу хоолойг сонсдог, иймд Христийг хүлээн зөвшөөрч, захирагдаж чаддаг бөгөөд практик Бурханыг гэртээ аваачдаг хүмүүсийг төлөөлдөг. Харин ‘Мунхаг охид’ ‘Сүйт залуу’-гийн дуу хоолойг мэддэггүй, бас Бурханы дуу хоолойг таньж чаддаггүй учир Христийг голдог. Тэд тодорхойгүй Бурханыг хүсэн хүлээсээр байдаг учир орхигдож, таягдан хаягддаг. Тиймээс Бурханд итгэхэд бодит итгэлгүйгээр Христийг хүлээн зөвшөөрөх маш хэцүү гэдгийг бид харж болно. Христийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг хүмүүс ‘Хайртын хуримын найр’-наас хоцрох бөгөөд тэнгэрийн хаанчлал дахь гэртээ Эзэнээр хүргүүлж чаддаггүй, мөн хүн төрөлхтөнд зориулж Бурханы бэлтгэсэн газарт орж чаддаггүй. Иймээс, эцсийн өдрүүдийн Христийг хүмүүс хүлээн зөвшөөрч, Түүний ажилд захирагдаж чадах эсэх нь хүмүүс Бурханд итгэх итгэлдээ амжилт олох уу, бүтэлгүйтэх үү гэдгийг шийдэхэд чухал хүчин зүйл болдог.”

Дээрхийн номлол, нөхөрлөл дэх “Шашны ертөнц яагаад Бурханд үйлчлэнгээ Түүнийг үргэлж эсэргүүцсэн бэ”-ээс

“Ухаалаг охид бол үндсэндээ үнэнийг хайрладаг, үнэнийг эрж хайдаг хүмүүс учраас Эзэний дуу хоолойг таньж чаддаг. Тэд Бурханы илрэлтээр цангадаг, тийм ч учраас тэд Эзэний ирэлтийг эрж хайж, судлах чадвартай байдаг. Тэд Эзэний дуу хоолойг ялган таних чадвартай. Мунхаг охид үнэнийг хайрладаггүй тул Эзэний ирэлтийг эрж хайдаггүй, эсвэл судалдаггүй. Тэд дүрэм журамтай муйхарлан зууралдаж л чаддаг. Энэ хүмүүсийн зарим нь, үүлэн дээр бууж ирсэн Эзэн л биш бол Түүнийг хүлээн зөвшөөрдөггүй, судалдаггүй. Бусад нь шашны ертөнцийн пасторууд, ахлагч нарын арга мэхэнд бүрэн захирагддаг. Пастор, ахлагч нарын хэлсэн юуг ч тэд сонсож, дуулгавартай дагадаг. Тэд Эзэнд нэр төдий л итгэдэг боловч үнэн хэрэгтээ эдгээр пастор, ахлагчийг дагаж, тэдэнд дуулгавартай байдаг. Тэд өөрсдөө үнэн замыг судалдаггүй, мөн Эзэний дуу хоолойг ялгаж чадахгүй. Зарим хүн бүр ч мунхаг байдаг. Эцсийн өдрүүдэд гарч ирдэг хуурамч Христүүд байдаг тул тэд жинхэнэ Христийг эрж хайдаггүй. Оронд нь тэд Түүнийг үгүйсгэж, ялладаг. Энэ нь хахахаас айсандаа идэхгүй байгаа хэрэг биш гэж үү? Энэ ч бас мунхаг охины илрэл юм.”

Кино зохиолын асуултын хариултаас

“Эзэн Есүс, Өөрийнх нь эргэн ирэх цагт хоёр төрлийн хүмүүс байхыг Библид зөгнөсөн, Тэрээр ухаалаг охид ба мунхаг охидыг Нигүүлслийн эрин үеийн бүх итгэгчдийн сургаалт зүйрлэл болгон ашигласан: Бурханы дуу хоолойг сонсох чадвартай болгон ухаалаг охид; Бурханы дуу хоолойг сонсох чадваргүй, сонсдог ч үгүйсгэж, итгэдэггүй болгон мунхаг охид юм. Мунхаг охид өргөгдөж чадна гэж та бүхэн бодож байна уу? Мэдээж үгүй биз дээ? Тэгвэл энэ мунхаг ба ухаалаг охидыг хэрхэн илчилж болох вэ? Бурханы үгийг ашигласнаар. ‘Үг нь махбодоор илэрсэн гэх нэртэй ном бий, эдгээр үгийг үзэж, өөрт чинь юу бодогдохыг харж, үүнийг судал.’ Зарим нэг жирийн итгэгч үүнийг уншиж дуусаад, ‘Хөөх, яасан гүн гүнзгий үг вэ, эдгээр үгэнд үнэн агуулагдаж байна’ гэцгээдэг. ‘Дахиад анхааралтай унш.’ ‘Энэ нь эгэл хүний ярьж чадах зүйл биш байна, Бурханаас ирсэн мэт байна.’ ‘Дахин анхааралтай унш.’ ‘Хөөх, энэ Бурханы дуу хоолой мөн байна, эдгээр үг хүнээс гарсан байх ямар ч боломжгүй!’ Харав уу, энэ хүн бол ерөөгдсөн, тэд ухаалаг охин юм. Харин мунхаг охидын хувьд гэвэл зарим нь пастор, зарим нь ахлагч, зарим нь номлогч, зарим нь цадталаа л идэх гэсэн төөрөлдсөн итгэгчид байдаг. Бурханы үгийг уншиж дуусаад тэдэнд ямар санагддаг вэ? ‘Хмм, эдгээр үг үзэл, төсөөлөлд минь нийцэхгүй байна, би эднийг хүлээн зөвшөөрөхгүй.’ Тэгээд дахин анхааралтай уншсаныхаа дараа: ‘Хмм, зарим үг нь үнэн юм шиг байна, гэхдээ тийм байх боломжгүй, энэ Бурханы ажил байж таарахгүй.’ гэдэг. Тэгээд энэ нь дахин нэг удаа тэдний үзэл, төсөөлөлд нийцдэггүй. Тэд ‘Хмм’ гэж дахин хэд хэлснийхээ дараа: ‘Энэ Бурханы үг биш байна, би үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Энэ бол хуурамч. Хуурамч Христ хүмүүсийг төөрөгдүүлэхээр оролдож байна, үүнд бүү итгэ!’ гэж хэлнэ. Энэ ямар төрлийн хүн бэ? Энэ бол Фарисай хүн, бас мунхаг охин, тийм биз? Ухаалаг болон мунхаг охидыг хэрхэн ил болгодог вэ? Тэднийг ил болгодог нь Бурханы үг юм. Тэднийг харьяалагддаг ангилалд нь ангилж, хуваах зүйл нь эцсийн өдрүүд дэх Бурханы үг бөгөөд дараа нь Бурхан сайныг шагнаж, хорон мууг шийтгэж эхлэх болно.”

Амийн оролтын тухай номлол, нөхөрлөлөөс (133-р цуврал)

“Өнөөдөр Бурхан ингэж үйлдэж байгаа нь бодитой юу, үгүй юу? Энэ нь Эзэн Есүсийн хонь, ямааны тухай сургаалт зүйрлэлдээ хэлснийг баталгаажуулдаг учир бодитой юм. Хонийг хэрхэн ямаанаас салгах вэ? Энэ нь, хэн Бурханы дуу хоолойг таньж, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хүлээн зөвшөөрөхөөс шалтгаална. Эзэн, ‘Учир нь Намайг өлсөж байхад та нар Надад хоол өгсөн: Намайг цангаж байхад уух юм өгсөн: Танихгүй хүн байтал Намайг урьж оруулсан: Нүцгэн байхад минь Намайг хувцасласан: Өвчтэй байхад минь Намайг эргэж байсан: Шоронд байхад минь та нар Над дээр ирсэн’ (Матай 25:35-36). гэж хэлсэн. Эцэстээ энэ хүмүүс аврагддаг бол Эзэнийг хүлээн авдаггүй, Эзэнд итгэдэг ч, Түүнийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс таягдан хаягдах болно. Өнөөдөр Бурханы эргэн ирэлтийг шашны ертөнц тэр аяараа хүлээн авахгүй байгаа баримтыг энэ харуулахгүй байна гэж үү? Хүлээн авсан бид нэг талд зогсож, тэд нөгөө талд зогсдог. Ингэж жинхэнэ итгэгчид хуурамч итгэгчдээс, Эзэнийг хүлээн авсан нь хүлээн аваагүй хүмүүсээс, Бурханы дуу хоолойг хүлээн зөвшөөрсөн нь хүлээн зөвшөөрөөгүй хүмүүсээс ялгардаг. Бурхан Өөрийн бие махбодтой болсон баримтаар дамжуулан хүмүүсийг илчилдгийн цаана агуу их мэргэн ухаан байдаг бөгөөд үүнийг Бурханы бүхнийг чадагч байдал, Түүний мэргэн ухаан гэдэг. Нэг л өдөр энэ хүмүүс хамгаалагдаж, хаанчлалд ороход, хэрэв тэдгээр шашны хүмүүс, шашны пасторууд буруутгавал Бурхан хэрхэн хариу үзүүлэх вэ? Тэрээр таван ухаалаг охин ба таван мунхаг охины тухай Эзэн Есүсийн зөгнөлт сургаалт зүйрлэлийг ашиглан, хариулж болох юм; тэгвэл, тэднийг хэрхэн ялгасан бэ? Шөнө дунд Сүйт залуугийн дуу хоолойг сонссон охид ухаалаг, харин Түүнийг сонсоогүй охид мунхаг байсан. Иймээс, бие махбодтой болсон Бурхан эцсийн өдрүүдэд Бурханы үгийг илэрхийлэх үед Бурханы дуу хоолойг сонсож, үүнийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс нь ухаалаг охид байх бол, Бурханы дуу хоолойг сонссон ч, үүнийг Бурханы дуу хоолой, Бурханы үг мөн гэж хүлээн зөвшөөрдөггүй, хүлээн авахаас татгалздаг хүмүүс нь мунхаг охид, таягдан хаягдах хүмүүс байх болно. Энэ нь эдгээр зөгнөлт сургаалт зүйрлэлд Эзэн Есүсийн хэлсэн зүйлийг биелүүлдэггүй гэж үү? Бурханы ажил хүнийг дээд зэргээр илчилдэг, Бурханы ажлын арга барил бол хамгийн ухаалаг юм. Ийм ажлаар л дамжин Бурханы зөвт байдал илчлэгдэж, Бурханы ариун байдал илчлэгдэж, Бурханы бүхнийг чадагч байдал илчлэгддэг.”

Төгс Хүчит Бурханд итгэснээр л хүн аврагдаж чадна дахь “Сайн мэдээг түгээх тухай янз бүрийн газраас ирсэн асуултын хариултууд”-аас

“Ухаалаг ба мунхаг охидыг хэрхэн ил болгодог вэ? Тэднийг ил болгодог нь Бурханы үг юм. Тэднийг харьяалагддаг ангилалд нь ангилж, хуваадаг зүйл нь Бурханы үг бөгөөд дараа нь Бурхан сайныг шагнаж, хорон мууг шийтгэж эхэлнэ. Тэрээр сайныг хэрхэн шагнах вэ? Ухаалаг охид Бурханы өмнө ѳргѳгдѳж, Түүнтэй хамт найрлах болно. Эцэстээ тэд ариусгагдаж, төгс болгуулна. Энэ бол шагнал хүртэж байгаа хэрэг, энэ нь Бурханы шагнал, нигүүлсэл юм. Мунхаг охид хэчнээн олон жил Эзэнд итгэсэн ч бай, бас Бурханы төлөө өөрсдийгөө хэчнээн их зарцуулсан ч бай, бас хэчнээн олон зовлон бэрхшээл туулсан ч бай хамаагүй. Тэд Бурханы үгийг үгүйсгэж, үүнээс татгалздаг, бас Сүйт залууг ирэхэд Түүнийг таньдаггүй тул таягдан хаягдаж, мөн уйлж, шүдээ хавиран харанхуйд унах болно. Үүнийг юу гэж нэрлэдэг вэ? Хорон мууг шийтгэх шийтгэл гэж нэрлэдэг. Эцсийн өдрүүдэд Бурханы ажлаас татгалзаж, үгүйсгэж, эсэргүүцдэг бүх хүнийг Бурхан харанхуйд орхих болно. Тэд агуу гамшигтай учрах болно. Тэдний шийтгэл энэ биш үү? Өнөөдөр бид бүгд Төгс Хүчит Бурхантай нүүр тулан уулзсан бөгөөд өдөр бүр Бурханы үгийг идэж ууж, өдөр бүр Бурханы замын тухай сонсож, ярьж, үнэний талаар нөхөрлөдөг. Бурханы бидэнд хайрласан шагнал, ерөөл энэ биш үү? Энэ бол ухаалаг охидод Бурханы өгсөн шагнал юм.”

Амийн оролтын тухай номлол, нөхөрлөлөөс (133-р цуврал)

Өмнөх:Мунхаг охид хэрхэн илчлэгдэж, таягдан хаягддаг вэ?

Танд таалагдаж магадгүй