Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Номлол ба нөхөрлөл: Эзэнийг угтдаг ухаалаг охидын юу нь ухаалаг юм бэ?

“Нигүүлслийн эрин үед, Есүс ухаалаг охидын тухай ярьсан. Энэ нууцын утга учир юу вэ? Ухаалаг охин гэсэн нэр томьёо ямар утгатай вэ? Гол нь гэвэл тэр охин Бурханы дуу хоолойг таньдаг. Үүнийг сонсмогцоо тэрээр, ‘Яагаад би, энэ хүний Хүүгийн хэлж буй зүйлсийг Бурханы үг мөн гэж бодно вэ? Яагаад Түүнд Бурханы дуу хоолой байгаа мэт санагдана вэ? Эдгээр нь хүний хэлж чадахгүй зүйлс байна. Энэ бол Бурханы дуу хоолой. Тиймээс би Түүнд итгэх ёстой. Тэр бол Христ. Энэ бол бие махбодтой болсон Бурхан’ гэж боддог. Хараач, ийм учраас тэр охин ухаалаг юм. Тэгвэл, мунхаг охид яагаад мунхаг байдаг вэ? Учир нь тэд ‘Энэ чинь ердөө хүн биш үү? Энэ чинь Назарын Есүс биш үү? Энэ чинь ердөө эгэл хүн биш үү? Тэр яаж Бурхан байж чадах вэ? Бид түүнд итгэхгүй. Бид тэнгэр дэх Бурханд итгэдэг’ гэж боддог. Харж байна уу, тэд сүнслэг асуудлыг ойлгодоггүй байгаа биз? Энэ хүмүүс өөрсдийнх нь зөв, үндэслэлтэй гэж итгэдэг. Үр дүн нь гэвэл, Бурхан ухаантнуудыг өөрсдийнх нь заль мэхэнд унагадаг. Чи ухаалаг биз дээ? Чи хүнд итгэдэггүй нэгэн биз дээ? Өнөөдөр Бурхан бие махбодтой боллоо. Тэрээр хүн боллоо. Хэрэв чи итгэхгүй бол устгуулж, сөнөх болно. Хэрэв чи өөрийгөө цэцэн, ухаалаг гэж боддог бол өөрийгөө мэхэлсэн байх болно.”

Амийн оролтын тухай номлол, нөхөрлөл (IX) дэх “Үүргээ биелүүлэхдээ стандартад нийцдэг хүмүүс л аврагдаж, төгс болгуулна”-аас

Эзэн Есүс, Өөрийнх нь эргэн ирэх цагт хоёр төрлийн хүмүүс байхыг Библид зөгнөсөн, Тэрээр ухаалаг охид ба мунхаг охидыг Нигүүлслийн эрин үеийн бүх итгэгчдийн сургаалт зүйрлэл болгон ашигласан: Бурханы дуу хоолойг сонсох чадвартай болгон ухаалаг охид; Бурханы дуу хоолойг сонсох чадваргүй, сонсдог ч үгүйсгэж, итгэдэггүй болгон мунхаг охид юм. Мунхаг охид өргөгдөж чадна гэж та бүхэн бодож байна уу? Мэдээж үгүй биз дээ? Тэгвэл энэ мунхаг ба ухаалаг охидыг хэрхэн илчилж болох вэ? Бурханы үгийг ашигласнаар.

Амийн оролтын тухай номлол, нөхөрлөлөөс (133-р цуврал)

“Христтэй нийцэлтэй, нэгэн зүрх сэтгэлтэй хүмүүс бол Христийн хаанчлалын багана юм. Тэд бол Христийн хаанчлалд эрх барих хүмүүс бөгөөд эхнээсээ аваад эцсээ хүртэл Христэд гэрчлэл хийж, Христийг өргөмжлөх болно. Ойлгов уу? (Ойлголоо.) Нигүүлслийн эрин үед Есүсийн зөгнөл юу байсан бэ? ‘Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, “Хараач, сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа” гэлээ’ (Матай 25:6). Сүйт залуутай уулзахаар явдаг хүмүүс хэн бэ? Тэд бол ухаалаг охид юм. Ухаалаг охид сүйт залуутай уулзахаар явсны дараа юу болох вэ гэвэл: ‘Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно’ (Илчлэл 3:20). Энэ ямар төрлийн зоог вэ? Энэ бол Хурганы хуримын зоог юм. Энэ хэсэгт ‘хурим’, ‘ухаалаг охин’, ‘зоогт оролцох’ тухай дурддаг. Энэ хүн төрөлхтний хэл мөн үү? Бурханы сонгосон хүмүүс зоогт оролцохоор Бурханы өмнө хэрхэн ѳргѳгдѳхийг дүрслэхийн тулд Бурхан практик жишээ ашигладаг. Тэгвэл, ухаалаг охидын тухайд, Эзэний эргэн ирэлтийг угтан авахаар явдаг бүх хүн эмэгтэйчүүд гэж хэлж болох уу? (Үгүй.) Зарим нь эрэгтэйчүүд, зарим нь эмэгтэйчүүд байдаг. Тэгвэл яагаад ухаалаг охидыг адилтгал болгон ашигладаг вэ? Энэ бол бие махбодтой болсон Бурхан хүний хэлийг ашиглаж байгаа явдал юм. Энэ бол адилтгал. Хэрэв Бурханы Сүнс ярьсан бол ийм үг хэрэглэхгүй байсан. Тэрээр энэ хэлийг ашиглахгүй байсан. Үүнийг Есүс хэлсэн. Есүс бол бие махбодтой болсон Бурхан юм. Тэрээр хүний хэрэг явдлын тухай мэддэг. Тэрээр хүний олон нөхцөл байдлыг туулсан. Иймээс Тэрээр тэнгэрийн хаанчлал дахь зоогт оролцохыг дүрслэхдээ хүний хэрэг явдлыг зохимжтой адилтгал болгон ашигладаг. Ингэснээр энэ нь хүнд илүү ойлгогдохоор болдог. Тийм биз? (Тийм.) Тэгвэл, ‘охин’ гэдэг ямар утга учиртай вэ? Хүний итгэлийн ариун байдлыг дүрслэх зүйрлэл болгон охиныг ашигладаг. ‘Би Бурханд итгэдэг, би Бурханыг дагана, бас Христийг дагана. Би Христэд үнэнч байх болно. Би ямар ч шашинд харьяалагддаггүй, бас ямар ч шашны бус ертөнцөд харьяалагддаггүй.’ ‘Энэ бол ухаалаг охин, тийм биз? (Тийм.) Хэрэв чи шашны бус ертөнц, эсвэл ямарваа шашинд харьяалагддаг бол охин гэж тооцогдож чадах уу? (Үгүй.) Хэрэв чи нэлээд хэдэн эзэнтэй гэрлэсэн бол охин биш. Хэрэв чи ганцхан эзэнтэй гэрлэсэн бол охин мөн. Яг одоо, Христэд үнэнч хүмүүсийг охин гэж тооцож болно. Хэрэв чи зөзвхөн Христэд үнэнч байж, өөр хэнийг ч бус, зөвхөн Христийг хайрладаг бол ухаалаг, ариун охин гэж тооцогдож болно, тийм биз? (Тийм.) ‘Христэд үнэнч хүмүүс өдрийн од шиг цөөхөн.’ Нигүүлслийн эрин үед ийм байсан. Тэгвэл, Хаанчлалын эрин үед Бурхан бүлэг хүнийг бий болгохыг хүсдэг. Илчлэлийн номонд, Бурхан 144,000 ялагчийг бүтээнэ гэж зөгнөдөг. Эдгээр нь Христэд үнэнч хүмүүс юм. Тэд Христийн сэнтийн өмнө шүүлтийн аргаар цэвэрлэгдэж, эцсийн эцэст, Христтэй нэг болж, Христийг ойр дагадаг. Тэд ганц ч алхам алддаггүй. Энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы бүтээх бүлэг ялагч юм.”

Амийн оролтын тухай номлол, нөхөрлөлөөс (153-р цуврал)

Өмнөх:Ухаалаг охид гэж үнэндээ юу вэ?

Дараах:Ухаалаг охид хэрхэн Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг угтдаг вэ?

Танд таалагдаж магадгүй