Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Ийм төрлийн үйлчлэл үнэхээр жигшмээр

Динг Нинг    Хэзэ хот, Шаньдунг муж

Сүүлийн өдрүүдэд цуглаан маань намайг өөр ажилд томилов. Шинэ үүрэг даалгавар аваад “Би энэхүү эцсийн боломжийг ашиглан ах, эгч нартайгаа уулзаж, асуудлуудын талаар тодорхой хэлж ярьж, тэдэнд сайхан сэтгэгдэл үлдээх хэрэгтэй юм шүү” гэж би бодов. Тиймээс би хэд хэдэн диаконтой уулзаж, хамт цаг өнгөрөөснийхөө дараа “Намайг өөр ажилд томилсон тул би эндээс явахаар боллоо. Та бүгд миний оронд ирэх удирдагчийг хүлээн зөвшөөрч, түүнтэй оюун санаа, сэтгэл зүрхээрээ нийлж ажиллана гэж найдаж байна.” Эдгээр үгсийг сонссон даруйдаа тэнд байсан зарим эгч нарын царай нь цонхийж, нүүрэнд нь тодорч байсан инээмсэглэл алга болов. Тэдний зарим нь миний гарыг шүүрэн авч, зарим нь намайг тэврэн, “Та биднийг орхин явж болохгүй шүү дээ! Та биднийг хаяж, бидний хэрэгцээг үл тоомсорлож болохгүй шүү дээ” гээд мэгшин уйлцгаав. Ялангуяа эзэн гэр бүлийн маань эгч намайг явуулахыг огт хүсэхгүй байв. Тэрээр надад хандан “Та энд бидэнтэй хамт байгаа нь үнэхээр сайхан байна. Та зовлонг тэвчих чадвартай хүн бөгөөд үнэний талаар нөхөрлөхдөө маш сайн. Бидэнд таны туслалцаа хэрэг болох болгонд та үргэлж тэвчээртэй хандаж, бидэнд тусалдаг байсан. Хэрэв та явах юм бол бид яах юм бэ..?” гэв. Надаас холдох дургүй байгааг нь хараад зүрх сэтгэл минь баяр баясгалангаар дүүрч, сэтгэл хангалуун байлаа. Би тэдэнд хандаж, “Бурханд найд. Би боломж гарангуут та нар дээрээ ирж, уулзаж байх болно” гэж тайвшруулав.

Гэвч дараа нь ах, эгч нартайгаа салах ёс гүйцэтгэж байсан тэр үеийг эргэн дурсахад зүрх сэтгэлд минь тавгүй мэдрэмж төрдөг болсон юм. “Ингэж уйтгар гунигаа илэрхийлж байсан нь ердийн, байдаг л зүйл байсан уу? Тэд яагаад миний явж байгааг тийм буруу зүйл мэт аашилсан юм бэ? Цуглаан маань яагаад намайг өөр албан тушаалд томилсон юм бэ?” хэмээн гайхширч байлаа. Зүрх сэтгэл минь эргэлзээ дүүрэн үүлээр бүрхэгдсэн байсан тул би хариултыг эрэлхийлж Бурханы өмнө дандаа ирдэг байв. Нэгэн өдөр би “Бурханд үйлчлэхийн тулд ойлгох ёстой зарчмын асуудлууд” хэмээх номыг уншиж байгаад, “Бурханд үйлчилдэг хүмүүс аливаа асуудалд хандахдаа бүх талаараа Бурханыг магтан дуулж, Бурханы гэрч байх ёстой. Зөвхөн ингэснээр бусад хүмүүс Бурханыг мэддэг болоход нь хөтлөх ажлынхаа үр өгөөжийг хүртэж чадна. Бурханыг магтан дуулж, Түүнийг гэрчлэх цорын ганц замаар л тэд бусад хүмүүсийг Бурханы оршихуйд авчирч чадна. Энэ бол Бурханд үйлчлэх зарчмуудын ердөө нэг нь юм. Бурханы ажлын эцсийн үр өгөөж бол хүмүүс Бурханыг мэддэг болж, улмаар Түүний оршихуйд орж ирэх явдал мөн юм. Хэрэв манлайллын байр сууринд буй хүмүүс Бурханыг үл магтан дуулж, Бурханы гэрчээр үл үйлчилж, харин оронд нь өөрсдийгөө байнга дөвийлгөн харуулаад байвал..., тэд өөрсдийгөө Бурханы эсрэг байр сууринд аваачиж байгаа юм... Тэд яг үнэндээ бол хүмүүсийн сэтгэл зүрхийг эзэмдэхээр Бурхантай өрсөлдөж байгаа хэрэг юм... Тиймээс хэрэв хүмүүсийн үйлчлэл нь Бурханыг магтан дуулахгүй, Бурханыг гэрчлэхгүй байвал тэд яалт ч үгүй өөрсдийгөө байнга дөвийлгөж, ... улмаар тэд өөрсдийгөө Бурханы эсрэг байр сууринд аваачиж байгаа явдал мөн юм. Үнэндээ бол тэд хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэхийн тулд Бурхантай өрсөлдөж байгаа юм... Тиймээс хэрэв хүмүүсийн үйлчлэл нь Бурханыг магтан дуулахгүй, Бурханыг гэрчлэхгүй байгаа бол тэд өөрсдийгөө гайхуулж байгаа нь гарцаагүй билээ. Хэдийгээр тэд Бурханд үйлчилдэг гэсэн далбаан дор явдаг ч үнэндээ бол зөвхөн өөрсдийн байр суурийн төлөө ажиллаж, махан биеийн таашаал авахыг зорьж байгаа юм. Тэд өөрсдийнхөө ажлаар Бурханыг огтхон ч магтан дуулдаггүй, бас Бурханыг гэрчилдэггүй. Хэрэв хэн нэгэн хүн Бурханд үйлчлэх үйлчлэлийн энэхүү зарчмаас урвасан бол Бурханыг эсэргүүцэж байгаа нь нотлогдож байгаа юм.”(“Бурханд үйлчлэхийн тулд ойлгох ёстой зарчмын асуудлууд”, Цуглаан I-ийн Нөхөрлөл болон Ажлын Зохион Байгуулалтын үйл явдлын тэмдэглэлээс). Үүнийг унших тусам зүрх сэтгэл минь илүү их түгших болов. Илүү их унших тусам би илүү их айх болов. Өөрийгөө зэмлэн буруушаах мэдрэмж олон дахин нэмэгдэв. Ах, эгч нарын надад хандаж байсан хандлагаас харахад миний хийж байсан ажил ах, эгч нарыг Бурханы оршихуйд аваачихад чиглэгдэж байгаагүй, харин миний өөрийн оршихуй руу чиглүүлж байсныг би олж харав. Тэгээд ах, эгч нартайгаа хамт байсан үеийн олон үйл явдлыг ахин дахин эргэцүүлэхээс өөр аргагүй болов. Би хүлээн авагч гэр бүлийн эгчид хандан “Та бүгд ямар их азтай болохоо хар даа. Танай гэр бүлийнхэн бүгд итгэгчид. Намайг гэртээ байхад нөхөр маань надтай өдөржингөө муухай харьцдаг. Цохиж зодоогүй байх үедээ үргэлж муу муухайгаар намайг харааж зүхдэг байсан. Би өөрийнхөө үүргийг дээд хэмжээнд хүртэл биелүүлсээр ирсэн, Бурханд итгэснийхээ төлөө ямар их гай зовлон туулсныг хар даа” гэж байнга хэлдэг байжээ. Ах, эгч нар маань ямар нэг зовлон бэрхшээлтэй тулгарах үед би тэдэнд Бурханы хүслийн талаар ярьж хэлдэггүй, Бурханы ажил болон Бурханы хайрыг гэрчлэх үүргээ биелүүлдэггүй байжээ. Харин үүний оронд би махан биеэ байнга нэгдүгээрт тавьж, бусдад өөрийгөө сайхан сэтгэлтэй, өрөвч нинжин хүн гэж ойлгуулахыг хичээдэг байжээ. Аль нэг ах эсвэл эгч маань зарчимд нийцээгүй ямар нэг зүйл хийж байгааг олж харсан үедээ түүнийг гомдоохоос эмээж, ямар нэг тусламж, чиглэл өгдөггүй байв. Оронд нь хүмүүсийн хоорондын харилцаа холбоог хамгаалахыг үргэлж хичээдэг байжээ. Хийж байсан бүх зүйлдээ би хүмүүсийн зүрх сэтгэлд эзлэх өөрийн байр суурь, хоногшин үлдэх дүр зургийн талаар хамгийн их санаа зовдог байв... Миний гол зорилго бол бусдын хайр хүндэтгэл, бахдал бишрэлийг олж авахад оршиж байжээ. Энэ нь миний хамгийн том сэтгэл ханамж болсон байв. Энэ нь би өөрөө өөрийгөө магтан дуулж, өөрийнхөө гэрч болж байсныг харуулж байна. Миний хийж байсан бүх зүйл Бурханы эсрэг байжээ. Би Бурханы дараах үгийн талаар бодов, “Би одоо та нарын дунд ажиллаж байгаа ч та нар ийм хэвээрээ л байна. Хэрэв нэг л өдөр анхаарал тавьж, чамайг хамгаалах хэн ч байхгүй болвол, та нар бүгд толгодын хаад[a] болохгүй гэж үү ? Тэр үед хэн та нарын учруулсан том сүйрлийн дараах эмх замбараагүй байдлыг цэгцлэх вэ?” (Үг нь махбодоор илэрсэн номоын “Нэн ноцтой асуудал: Урвалт (1)”-аас) Бурханы үгс Бурханд үйлчилж байсан үйлчлэлдээ би хэрхэн өөрийгөө гэрчилж, өөрийгөө магтан дуулж байсныг минь ойлгуулж, энэ зан байдлын ноцтой үр дагаврыг олж харахад тусалсан. Бурханы үгс нь тэргүүн тэнгэр элч шиг аяглах уг чанар минь дарлагч дээрэмчин болоход хөтөлж, улмаар би ихээхэн сүйрэл бий болгох байсныг олж харахад минь тусалсан юм. Бурханд үйлчлэх үйлчлэл маань хэрхэн үйлчлэлийн зөв зарчмын дагуу хийгдэж байгаагүй, Бурханыг магтан дуулж байгаагүй, Бурханыг гэрчилж байгаагүй, өөрийн үүргийг гүйцэтгээгүй талаар би бодлоо. Харин үүний оронд би өөрийгөө бусдад магтан дөвийлгөх, өөрийгөө гэрчлэх, ах, эгч нарыг өөрийнхөө оршихуй руу хөтлөхөд өдөр хоногийг өнгөрөөдөг байжээ. Ийм төрлийн үйлчилгээ нь жигшмээр биш гэж үү? Энэ нь зүгээр л Христийг эсэргүүцэгчийн “үйлчлэл” биш гэж үү? Хэрэв Бурханыхүлцэл, нигүүлсэл байгаагүй бол Бурхан намайг аль хэдийн харааж, цохиж унагах байсан.

Тэр үед би айж, ичсэнээсээ болж дагжин чичрэв. Маш том өрөнд орсон мэт мэдрэмж зүрх сэтгэлийг минь эзэмдэн, би газарт сөхрөн унаж, гашуунаар уйлж, Бурханд хандан: “Бурхан минь! Хэрэв Таны илчлэлт, гэгээрэл байгаагүйсэн бол би хичнээн гүн унах байснаа мэдэхгүй. Би Танд эргүүлэн төлж чадахаасаа илүү их өртэй боллоо. Надад санал болгож буй Таны авралд талархъя! Зүрх сэтгэлийнхээ гүнд би үзэшгүй муухай, жигшүүртэй гэдгээ олж харахад минь тусалсанд Танд талархъя. Танд үйлчлэх үйлчлэл минь яг үнэндээ Таныг эсэргүүцэж байсныг харуулж өгсөнд Танд талархъя. Хэрэв намайг хийсэн үйлдлээр минь шүүсэн бол Таны хараалаас өөр юуг ч би олж авч чадахгүй байх байлаа. Гэтэл Та надад хандахдаа гаргасан алдаанд минь тааруулж хандаагүй. Үүний оронд Та миний нүдийг нээж, намайг чиглүүлж, буруугаа ойлгон гэмшиж, шинээр эхлүүлэх боломжийг надад өглөө. Ээ, Бурхан минь! Би энэ туршлагыг бүх амьдралынхаа туршид сургамж болгон авахад бэлэн байна. Таны гэсгээлт, шүүлт үргэлж намайг дагаж, Сатаны хуучин дүр байдлыг минь аль болох эрт таягдан хаяхад тусалж, Бурханыг үнэхээр хүндлэн биширдэг үйлчлэгч болоход минь тусалж, ингэснээр би их өрөө эргүүлэн төлж эхлэх боломжтой болох болтугай.”

Өмнөх:Бурханы хүн төрөлхтнийг хамгаалах хамгийн сайн хамгаалалт

Дараах:Бүдэрч унахын өмнөх дээрэлхүү зан

Танд таалагдаж магадгүй