565  Бурханы хайрыг би шүүлт, гэсгээлтээс харсан

I

Өө Бурхан минь! Хэдийгээр би хэдэн зуун шалгалт, зовлонг туулж, бүр үхэхдээ тулсан ч гэсэн, Таныг үнэхээр мэдэж, дээд зэргийн авралыг олж авсан. Хэрвээ Таны гэсгээлт, шүүлт, сахилгажуулалт намайг орхисон бол би Сатаны эрхшээл дор харанхуйд амьдрах байлаа. Хүний махан бие ямар ашигтай юм бэ? Хэрвээ Таны гэсгээлт, шүүлт намайг орхисон бол Таны Сүнс намайг орхисонтой адил, Та надтай хамт байхаа больсонтой адил байх байлаа. Хэрвээ тийм байсан бол би яаж үргэлжлүүлэн амьдарч чадах билээ?

II

Хэрвээ Та надад өвчин өгч, эрх чөлөөг минь авах юм бол би үргэлжлүүлэн амьдарч чадна, харин Таны гэсгээлт, шүүлт намайг орхивол би амьдрах ямар ч аргагүй болох байсан. Хэрвээ надад Таны гэсгээлт, шүүлт байгаагүй бол Таны хайрыг алдах байсан. Таны хайр миний хувьд дэндүү гүн гүнзгий, үгээр илэрхийлэхийн аргагүй хайр билээ. Таны хайр байхгүй бол би Сатаны эрхшээл дор амьдарч, Таны суу алдарт царайг харж чадахгүй байх байсан. Би яаж үргэлжлүүлэн амьдарч чадах билээ? Тийм харанхуй байдал, тийм амьдралыг би арай ядан үргэлжлүүлнэ. Тантай хамт байгаа нь Таныг харахтай адил тул би Таныг яаж орхиж чадах билээ?

III

Би чин сэтгэлээсээ Танаас гуйя, Таны тайтгарлын хэдхэн үг байлаа ч гэсэн хамгийн их тайтгарлыг минь надаас бүү аваач гэж Танаас гуйж байна. Би Таны хайрыг эдэлсэн, өнөөдөр би Танаас хол байж чадахгүй; би Таныг хайрлахгүй байж яахан чадах билээ? Таны хайраас болж би уй гашуугийн ихээхэн нулимс урсгасан, гэсэн ч тийм амьдрал нь илүү утга учиртай, намайг илүү төгөлдөржүүлж, илүү их өөрчилж чадах ба бүтээгдсэн зүйлийн эзэмших ёстой үнэнд намайг хүргэж чадна гэдгийг би үргэлж мэдэрдэг байсан.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс

Өмнөх: 564  Өөрийгөө эргэцүүлэх нь хамгийн чухал

Дараах: 566  Үнэнч хүмүүсийг Бурхан ерөөдөг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих