871 Бурханы даруу байдал үнэхээр хайр татам билээ
I
Бурхан энэ бохир, завхарсан хүмүүс дээр ажлаа хийж, энэ бүлэг хүмүүсийг төгс болгох хэмжээнд Өөрийгөө даруу болгосон. Бурхан хүмүүсийн дунд амьдарч идэж, хүмүүсийг хариулж, хүмүүсийг хэрэгцээт зүйлээр нь хангах гэж л махбод болоогүй. Илүү чухал нь Тэр тэвчихийн аргагүй завхарсан энэ хүмүүс дээр аврах, байлдан дагуулах нүсэр их ажлаа хийдэг. Бүх хүнийг өөрчилж, шинэчлэх гэсэндээ Тэрээр хамгийн их завхарсан энэ хүмүүсийг аврахын тулд агуу улаан лууны зүрхэнд ирсэн.
II
Бурханы туулж буй энгүй их зовлон нь бие махбодтой болсон Бурханы туулдаг зовлон төдийгүй бүхнээс илүүгээр Бурханы Сүнс туйлын их доромжлол амсдаг—Тэр Өөрийгөө асар их даруусгаж, нуугаад эгэл жирийн хүн болдог. Бурхан хэвийн хүн чанарын амьдралтай, хэвийн хүн чанарын хэрэгцээтэй гэдгээ хүнд харуулахын тулд бие махбодтой болж, махбодын хэлбэрийг авсан. Бурхан Өөрийгөө туйлын их даруу болгожээ гэдгийг батлахад энэ хангалттай.
III
Бурханы Сүнс махбодод биеллээ олдог. Түүний Сүнс маш эрхэм дээд, агуу хэдий ч Сүнснийхээ ажлыг хийхийн тулд Тэр ердийн, ялихгүй хүний хэлбэртэй болдог. Хэв чанар, танин мэдэх чадвар, эрүүл ухаан, хүн чанар, амьдралынхаа хувьд та нар Бурханы ийм ажлыг хүлээж авахад үнэхээр зохисгүй, та нарын төлөө Бурханаар ийм зовлон туулуулах үнэхээр зохисгүй. Бурхан маш сүрлэг. Бурхан ийм хэмжээнд эрхэм дээд, хүмүүс ийм хэмжээнд дорд хэр нь Бурхан тэдэн дээр ажилласаар байдаг. Хүмүүсийг хангаж, хүмүүстэй ярилцахын тулд Тэр бие махбодтой болоод зогсохгүй бас хүмүүстэй хамт амьдардаг. Бурхан маш даруу, маш хайр татам.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас