I. Эзэн эцсийн өдрүүдэд гарч ирсэн бөгөөд Бурханы гэрээс эхэлдэг шүүлтийн ажил хийхийн тулд үг айлдсан. Энэ нь: “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл 2:7). “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17). хэмээх библийн зөгнөлүүдийг бүрэн биелүүлдэг. Зөвхөн ухаалаг охид л Эзэний дуу хоолойг сонсож, Түүнийг угтаж чадна.

Лавлагаа болох Библийн ишлэлүүд

“Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20).

“Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл 2:7).

“Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг” (Иохан 10:27).

“Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17).

kingdom of heaven, waterfall, the garden of Eden kingdom of heaven, waterfall, the garden of Eden
Бурханы сонгодог үгс

“Бурханы илрэлт гэдэг нь Тэрээр Өөрийн ажлаа хийхийн тулд газар дэлхий дээр биечлэн ирнэ гэсэн утгатай. Өөрийн ялгамж чанар, зан чанартайгаар, Өөрийн төрөлх аргаараа, нэгэн эринийг төгсгөж, нөгөө эринийг эхлүүлэх ажлаа явуулахын тулд Тэр хүмүүсийн дунд бууж ирдэг. Ийм байдлаар илрэх нь ямар нэг ёслолын хэлбэр биш. Энэ нь шинж тэмдэг, дүр зураг, гайхамшиг, эсвэл агуу их үзэгдэл биш, тэр ч байтугай ямар нэг төрлийн шашны үйл явц ч биш юм. Энэ нь хүрч, харж болох үнэн бодит нөхцөл байдал юм. …”  Цааш нь унших

“… Тиймээс нэгэнт бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа учраас бид Бурханы хүслийг, Бурханы үгийг, Бурханы айлдварыг хайх ёстой. Учир нь Бурханы шинэ үг хаана байна, тэнд Бурханы дуу хоолой байдаг ба Бурханы хөлийн мөр хаана байна, тэнд Бурханы үйл хэрэг байдаг. Бурханы илэрхийлэл хаана байна, тэнд Бурханы илрэлт байдаг ба Бурханы илрэлт хаана байна, тэнд үнэн, зам ба амь оршин байдаг. …”  Цааш нь унших

“Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд ихээхэн ажил хийсэн ч, Тэр зөвхөн бүх хүн төрөлхтний авралыг гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсийг нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхэд хүргээд зогсохгүй, хүнийг Сатанаар ялзруулагдсан зан чанараас нь бүрэн салгахын тулд Бурханыг бүр илүү агуу ажил хийхийг шаарддаг. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн…”  Цааш нь унших

“Шүүлтийн ажил нь хүнд, Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, түүний хувьд ойлгомжгүй байдаг нууцлаг байдлуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Энэ нь мөн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон өөрийн ялзралын үндсийг таних, хүний муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Эдгээр үр дүнг бүгдийг нь шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэж байгаа бүх хүмүүст нээх ажил юм. …”  Цааш нь унших

“Хаанчлалын эрин үед шинэ эрин үед дагуулан оруулахын тулд, Өөрийн ажлын арга барилыг өөрчлөхийн тулд, мөн бүхэл эриний төлөөх ажлыг хийхийн тулд Бурхан үгээ хэрэглэдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим юм. Тэр, өөр өөр өнцгөөс ярихын тулд махбод болж, Үг нь махбодоор илэрсэн Бурханыг болон Түүний мэргэн ухаан, гайхамшгийг үнэхээр харах боломжийг хүнд олгожээ. Хүнийг байлдан дагуулж, хүнийг төгс болгож, хүнийг таягдах зорилгодоо илүү …”  Цааш нь унших

“Яваандаа бүх үндэстэн Миний үгнээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгнээс болоод бут хагарна. Ийм байдлаар эцсийн өдрүүдийн үеэр бүх хүн Би бол эргэж ирсэн Аврагч гэдгийг, Би бол бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан бөгөөд нэгэнтээ Би хүний төлөө нүглийн тахил болсон, гэхдээ эцсийн өдрүүдэд Би мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бас бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил ийм юм. …”  Цааш нь унших

Бүрэн эх

II. Ухаалаг охид Түүний дуу хоолойг сонсож, Түүний илрэлт болон ажлыг хараад Эзэн эргэж ирсэн гэж тодорхойлсон. Тиймээс тэд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Хурганы мөрийг дагаж, Эзэнтэй хамт найранд оролцож байгаа.

Ухаалаг охид гэж үнэндээ юу вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд

“Тэгвэл тэнгэрийн хаанчлалыг, сүйт залууг угтахаар дэнлүүгээ аваад гарсан арван охинтой адилтгаж болно. … харин ухаалгууд нь дэнлүүний хамтаар тостой сав авсан байлаа. … Шөнө дунд хашхирах дуу гарч ‘Хараач, сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ. … бэлэн байсан хүмүүс Түүнтэй хамт хуриманд орж: хаалгыг хаажээ” (Матай 25:1, 4 ,6-7, 10).

“Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм” (Илчлэл 14:4).

“Учир нь сэнтийн голд байгаа Хурга тэднийг тэжээж, амийн усны булгууд руу хөтлөх болно: Бурхан тэдний нүднээс гарах нулимс бүрийг арчина” (Илчлэл 7:17).

“Гуй, тэгвэл та нарт өгнө; хай, тэгвэл олно; тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” (Матай 7:7).

Words of God, The Word Appears in the Flesh, the truth, the power of the word of God, the word of the Lord Words of God, The Word Appears in the Flesh, the truth, the power of the word of God, the word of the Lord
Бурханы сонгодог үгс

“Ухаалаг таван охин гэдэг нь хэд хэдэн хүнийг хэлж, … Эцсийн өдрүүдэд тэднээс тос бэлтгэхийг хүссэн нь ийм учиртай юм. (Бүтээл Миний хэв чанарыг эзэмшдэггүй; хэрэв тэд ухаалаг хүмүүс болохыг хүсвэл тос бэлтгэх хэрэгтэй, иймээс тэд Миний үгээр зэвсэглэсэн байх хэрэгтэй.) Ухаалаг таван охин нь Миний бүтээсэн хүмүүсийн дундах Миний хөвгүүд, Миний ардуудыг төлөөлдөг. Тэднийг “охид” гэж дууддагийн учир нь тэд газар дээр төрсөн хэдий ч Надаар бас л авахуулдаг; тэднийг ариун болсон гэж хэлж болох учраас ‘охид’ гэж дууддаг.”

“Бурхан шинэ гэрлийг хүлээн зөвшөөрч чадах хүмүүсийг хүсдэг бөгөөд Түүний хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн зөвшөөрч, мэдэж чадах хүмүүсийг Тэр хүсдэг. Та нар ариун онгон байх ёстой гэж яагаад хэлдэг вэ? Ариун онгон хүн нь Ариун Сүнсний ажлыг эрж хайж, шинэ зүйлийг ойлгож, цаашлаад хуучин үзлээ хойш тавьж, өнөөдрийн Бурханы ажлыг дуулгавартай дагаж чаддаг. Өнөөдрийн шинэ ажлыг хүлээн зөвшөөрсөн энэ бүлэг хүмүүс аль эртнээс Бурханаар урьдчилан тогтоогдсон бөгөөд хүмүүсээс хамгийн ерөөлтэй нь билээ. …”  Цааш нь унших

“Бурхан Өөрийг нь илрэхийг хүсэн хүлээсэн хүмүүсийг хайдаг. Тэр Өөрийнх нь үгийг сонсох чадвартай, Түүний даалгаварыг мартаагүй, өөрсдийн зүрх сэтгэл, бие махбодыг Түүнд зориулж чадах хүмүүсийг хайдаг. Тэр Өөрийнх нь өмнө хүүхэд шиг дуулгавартай, Түүнийг эсэргүүцдэггүй хүмүүсийг хайсаар байдаг. Хэрвээ чи Бурханд ямар нэг саадгүйгээр…”  Цааш нь унших

Бүрэн эх
Номлол ба нөхөрлөл:

“Нигүүлслийн эрин үед, Есүс ухаалаг охидын тухай ярьсан. Энэ нууцын утга учир юу вэ? Ухаалаг охин гэсэн нэр томьёо ямар утгатай вэ? Гол нь гэвэл тэр охин Бурханы дуу хоолойг таньдаг. Үүнийг сонсмогцоо тэрээр, ‘Яагаад би, энэ хүний Хүүгийн хэлж буй зүйлсийг Бурханы үг мөн гэж бодно вэ? Яагаад Түүнд Бурханы дуу хоолой байгаа мэт санагдана вэ? Эдгээр нь хүний хэлж чадахгүй зүйлс байна. Энэ бол Бурханы дуу хоолой. Тиймээс би Түүнд итгэх ёстой. Тэр бол Христ. Энэ бол бие махбодтой болсон Бурхан’ гэж боддог. Хараач, ийм учраас тэр охин ухаалаг юм. Тэгвэл, мунхаг охид яагаад мунхаг байдаг вэ? Учир нь тэд ‘Энэ чинь ердөө хүн биш үү? Энэ чинь Назарын Есүс биш үү? Энэ чинь ердөө эгэл хүн биш үү? Тэр яаж Бурхан байж чадах вэ? Бид түүнд итгэхгүй. Бид тэнгэр дэх Бурханд итгэдэг’ гэж боддог. Харж байна уу, тэд сүнслэг асуудлыг ойлгодоггүй байгаа биз? Энэ хүмүүс өөрсдийнх нь зөв, үндэслэлтэй гэж итгэдэг. Үр дүн нь гэвэл, Бурхан ухаантнуудыг өөрсдийнх нь заль мэхэнд унагадаг. Чи ухаалаг биз дээ? Чи хүнд итгэдэггүй нэгэн биз дээ? …”

Бүрэн эх

Ухаалаг охид хэрхэн Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг угтдаг вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд

“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13).

“Сүнсээрээ ядуу хүмүүс ерөөлтэй еэ: Учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм” (Матай 5:3).

“Зөвт байдлын төлөө өлсөж, цангадаг хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэд цатгагдах болно” (Матай 5:6).

“Зүрх сэтгэлдээ цэвэр ариун хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэд Бурханыг харах болно” (Матай 5:8).

The Wise Virgins, matthew 25, waiting for God, wait on the Lord The Wise Virgins, matthew 25, waiting for God, wait on the Lord
Бурханы сонгодог үгс

“Бурханы бие махбод болох Тэр нь Бурханы мөн чанарыг агуулах болно мөн Бурханы бие махбод болсон Тэр нь Бурханы илэрхийллийг агуулах болно. Нэгэнт Бурхан махан бие болсон учраас Өөрийн хийх ёстой ажлаа Тэр хэрэгжүүлэх болно, нэгэнт Бурхан махан бие болсон учраас Тэр юу болохоо илэрхийлж, үнэнийг хүнд авчирч, хүнд амь хайрлаж, замыг хүнд харуулах болно. Бурханы мөн чанарыг агуулаагүй махан бие нь гарцаагүй бие махбод болсон Бурхан биш; үүнд ямар ч эргэлзэх зүйл үгүй. Энэ нь бие махбод болсон Бурханы махан бие мөн эсэхийг судалж шинжлэхийн тулд хүн Түүний илэрхийлж буй зан чанар болоод Түүний хэлж буй үгнээс үүнийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, энэ нь бие махбод болсон Бурханы махан бие мөн эсвэл биш эсэх нь Түүний мөн чанарын үүднээс шинжлэгдэх ёстой. Иймээс бие махбод болсон Бурханы махан бие мөн эсэхийг тодорхойлоход, гол зүйл нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний үг, Түүний зан чанар гэх зэрэг) анхаарал хандуулах явдал юм. Хэрвээ хүн зөвхөн Түүний гадаад дүр төрхийг харж, Түүний мөн чанарыг орхигдуулбал энэ нь хүний мэдлэггүй байдал болон гэнэн занг харуулна.”

“Би бол одоогоос тоолшгүй олон эриний өмнө шүтэгдэж байсан Нэгэн бөгөөд одоогоос тоолшгүй олон эриний өмнө израильчуудын хаясан нөгөө ‘нярай хүүхэд’ юм. Цаашлаад, Би бол өнөө үеийн жинхэнэ алдар суут Төгс Хүчит Бурхан юм! Бүгдээрээ Миний сэнтийн өмнө ирж, Миний алдар суут төрхийг харж, Миний дуу хоолойг сонсож, Миний үйл хэргийг хараг. Энэ бол Миний бүхэл хүсэл; энэ бол Миний төлөвлөгөөний төгсгөл ба оргил үе, түүнчлэн Миний удирдлагын зорилго. …”  Цааш нь унших

“… Бурханы амнаас иймэрхүү үг гарах үед тэдгээр нь Бурханы жинхэнэ зан чанарын илчлэл болон илэрхийлэл, Бурханы мөн чанар, эрх мэдлийн төгс илчлэл болон тусгал бөгөөд Бүтээгчийн ялгамж чанарын баталгаа болоход үүнээс илүү тохиромжтой агаад зохистой юу ч үгүй. …”  Цааш нь унших

“Бурханы үг бол үнэндээ Бурханы зан чанарын илэрхийлэл юм. Бурханы үгнээс чи, хүн төрөлхтнийг гэсэн Бурханы хайрыг, хүн төрөлхтнийг аврах Түүний авралыг болон тэднийг авардаг Түүний арга замыг хардаг... учир нь хүнийг ашиглан үүнийг бичүүлэхийн оронд Бурханы үг нь Бурханаар илэрхийлэгддэг. …”  Цааш нь унших

“Энэ удаа Бурхан ажлаа сүнслэг биеэр биш харин маш эгэл биеэр хийхээр ирсэн. Энэ нь хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы бие байгаад зогсохгүй энэ нь мөн Бурханы эргэн ирсэн бие юм. Энэ бол маш эгэл бие махбод билээ. Бусдаас өөр юуг ч Түүнээс олж харахгүй боловч чи Түүнээс урьд нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг хүлээн авах болно.Энэхүү өчүүхэн бие махбод бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг үүрсэн, Бурханы бүх үнэн үгийн биелэл бөгөөд хүнд мэдэгдэх Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл юм. Чи тэнгэр дэх Бурханыг харахыг асар ихээр хүсээгүй гэж үү? …”  Цааш нь унших

“Тэр Бурханыг төлөөлдөг ба Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолойг, Бурханы сургаалуудыг, мөн хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгсийг илэрхийлдэг. Тэрээр шинэ үе, шинэ эринг эхлүүлж, шинэ тэнгэр газар, шинэ ажлыг авчирсан бөгөөд бидэнд итгэл найдварыг авчирч, тодорхой бус байдалд өнгөрөөсөн бидний амьдралыг төгсгөл болгож, авралын замыг бүрэн харах боломжийг бидэнд олгосон. Тэр бидний оршихуйг бүхэлд нь байлдан дагуулж, зүрх сэтгэлийг эзэмдсэн. Тэрхүү мөчөөс эхлээд бидний сэтгэл ухамсартай болж, бидний сүнс сэргэсэн мэт санагдана. Бидэн дунд амьдардаг, бидний удаан хугацаанд үгүйсгэсэн энэхүү энгийн, өчүүхэн хүн бол бидний зүрх сэтгэлд дандаа байдаг, бидний өдөр шөнөгүй хүлээж байгаа Эзэн Есүс биш гэж үү? …”  Цааш нь унших

Бүрэн эх

III. Мунхаг охид Бурханы дуу хоолойг сонсож чадахгүй; тэд Библийн үг бүртэй гөжүүдлэн зууралдаж, пастор ахлагч нарын үгийг шүтэж, үүнд итгэдэг. Тиймээс тэд үнэн замыг эрж хайж, эсвэл судалдаггүй, үр дүнд нь Эзэнийг угтан аваагүй—тэд илчлэгдэж, таягдан хаягдсан ба гамшигт унах болно.

Мунхаг охид гэж яг юу вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд

“Тэгвэл тэнгэрийн хаанчлалыг, сүйт залууг угтахаар дэнлүүгээ аваад гарсан арван охинтой адилтгаж болно. Тэдний … тав нь мунхаг байжээ. Мунхгууд нь дэнлүүгээ аваад тосыг нь авсангүй … Сүйт залуу оройтсонд тэд бүгд зүүрмэглэн унтав. Шөнө дунд хашхирах дуу гарч, ‘Хараач, сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ. Тэгээд бүх охид босож, дэнлүүгээ цэгцлэв. Мунхгууд ухаалгуудад, ‘Бидэнд тосноосоо өгөөч; учир нь бидний дэнлүү бөхөх нь’ гэлээ. Харин ухаалгууд нь, ‘Чадахгүй; бидэнд бас та нарт хангалтгүй байх вий: харин та нар худалдаачид руу очиж, өөрсдөө худалдаж ав’ гэжээ. Тэднийг худалдаж авахаар явсан хойгуур сүйт залуу ирэв; бэлэн байсан хүмүүс Түүнтэй хамт хуриманд орж: хаалгыг хаажээ. Дараа нь бусад охид ирж, ‘Эзэн минь, Эзэн минь, бидэнд онгойлгооч’ гэв. Харин тэр, ‘Үнэнээр би та нарт хэлье. Би та арыг танихгүй’ гэжээ” (Матай 25:1-3, 5-12).

“Та нар сонсдог ч ойлгодоггүй; хардаг ч ухамсарладаггүй: Учир нь энэ ардуудын зүрх сэтгэл хатуурч, чих нь дүлийрэн хатуурч, нүд нь хаагджээ; тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрх сэтгэлээрээ ойлгож, эргэж буцсан цагт Би тэднийг эдгээх болно” (Матай 13:14-15).

the wise Virgins, welcome the bridegroom, the voice of God, wait for the Lord, the Revelation, Bible prophecy the wise Virgins, welcome the bridegroom, the voice of God, wait for the Lord, the Revelation, Bible prophecy
Бурханы сонгодог үгс

“‘Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.’ Та нар одоо Ариун Сүнсний үгсийг сонссон уу? Бурханы үгс та нарт ирсэн. Та нар тэдгээрийг сонсож байна уу? Бурхан эцсийн өдрүүдэд үгний ажил хийдэг бөгөөд тийм үгс нь Ариун Сүнсний үг юм, учир нь Бурхан бол Ариун Сүнс бөгөөд махбодтой болж бас болно; тиймээс өнгөрсөнд хэлсэн Ариун Сүнсний үгс нь өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы үгс юм. Ариун Сүнсний үгс тэнгэрээс буун ирж хүний чихэнд хүрэх учиртай гэж итгэдэг олон мулгуу хүмүүс бий. Ийм байдлаар бодож байгаа хэн боловч Бурханы ажлын талаар мэддэггүй. …”  Цааш нь унших

“Ариун Сүнсний ажлаар таягдан хаягддаг хүмүүс нь Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг дагах чадваргүй агаад Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд тэрсэлдэг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханыг илт эсэргүүцэж байгаа нь Бурхан шинэ ажлыг хийсэн учраас мөн Бурханы дүр нь тэдний үзэлд байсантай адил бишээс болдог—үүний үр дүнд тэд Бурханыг илт эсэргүүцэж, Бурханыг шүүдэг ба энэ нь тэднийг Бурханаар жигшигдэж, гологдоход хүргэдэг. …”  Цааш нь унших

“Хэрвээ чи Бурханы айлдварыг ялгаж таньж чадахгүй юм бол, хэрхэн Бурханыг илрэхэд нь нүдээр харах эрхтэй байх юм бэ? Бурхан илрэх газарт, үнэний илэрхийлэл байх болно мөн Бурханы дуу хоолой байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрсөн тэр хүмүүс л Бурханы дуу хоолойг сонсож чадах ба зөвхөн тийм хүмүүс л Бурханы илрэлтийг харах эрхтэй байх болно. …”  Цааш нь унших

“Тэдний итгэл үнэмшлээр бол Бурханы мөнхийн авралыг олж авахад хэрэгтэй бүхэн нь хуулийг мөрдөх явдал бөгөөд тэд гэмшиж, өөрсдийн нүглийг улайж байгаа цагт Бурханы зүрх сэтгэл үүрд хангалуун байх болно. Тэд, Бурхан бол зөвхөн хуулийн доорх Бурхан, хүний төлөө загалмайд цовдлогдсон Бурхан байж чадна гэсэн бодолтой байдаг; Бурхан Библиэс хэтрэн гарах ёсгүй, гарч чадахгүй гэдэг нь ч бас тэдний бодол юм. Яг эдгээр санал бодол нь тэднийг хуучны хуулиудад бат дөнгөлсөн ба хатуу чанд журмуудад хүлээтэй байлгадаг. …”  Цааш нь унших

“Сатанд харьяалагддаг хүмүүс Бурханы үгийг ойлгодоггүй, Бурханд харьяалагддаг хүмүүс Бурханы дуу хоолойг сонсож чадна. Миний хэлж буй үгийг ухаарч, ойлгодог бүх хүмүүс нь аврагдаж Бурханыг гэрчлэх хүмүүс юм; Миний хэлж буй үгийг ойлгодоггүй бүх хүмүүс нь Бурханд гэрчлэл хийж чадахгүй ба таягдагдах хүмүүс юм. …”  Цааш нь унших

Бүрэн эх

Мунхаг охид хэрхэн илчлэгдэж, таягдан хаягддаг вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд

“Надтай хамт байдаггүй хүн Миний эсрэг байдаг: Надтай хамт хураалцдаггүй хүн бол тараадаг хүн юм” (Лук 11:23).

“Түүний гарт шигшүүр байдаг, Тэр үтрэмээ бүрэн цэвэрлээд буудайгаа саравчинд овоолдог; харин хальсыг нь унтаршгүй галаар шатаана” (Матай 3:12).

“Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна” (Илчлэл 1:7).

The Hell, is hell real, heaven and hell, where is hell, righteousness of God The Hell, is hell real, heaven and hell, where is hell, righteousness of God
Бурханы сонгодог үгс

“Мессиаг мэддэггүй хүмүүс бүгд Есүсийг эсэргүүцэж, Есүсийг, голж, гүжирдэх боломжтой. Есүсийг ойлгодоггүй хүмүүс бүгд Түүнийг үгүйсгэж, доромжлох боломжтой. Түүнчлэн тэд Есүсийн эргэн ирэлтийг Сатаны заль мэх гэж харах боломжтой ба илүү олон хүмүүс махан биед эргэн ирсэн Есүсийг яллах болно. Эдгээр бүх зүйл та нарыг айлгахгүй байна гэж үү? Ариун Сүнсийг доромжилж, чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгийг сүйрүүлж, Есүсийн илэрхийлсэн бүхнийг нулиман огоорох ийм зүйлтэй та нар нүүр тулна. Хэрвээ та нар мунгинасан бол Есүсээс юу олж авч чадах вэ? Хэрвээ та нар алдаануудаа ойлгохоос зөрүүдлэн татгалзаж байгаа бол Есүс цагаан үүлэн дунд махан биед эргэн ирэх үед Есүсийн ажлыг хэрхэн ойлгож чадах вэ? Би та нарт үүнийг хэлье: Есүсийг цагаан үүлэн дундаас ирэхийг сохроор хүлээж буй, үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Ариун Сүнсийг мэдээж гутаах ба тэд устгагдах хүмүүс мөн. …”  Цааш нь унших

“Үнэн хэрэгтээ тэд Библийн манаач нохойнууд байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн сүр хүчийг хадгалж, Библийн нэр хүндийг хамгаалахын тулд тэд, нигүүлсэнгүй Есүсийг хүртэл загалмайд цовдолсон юм. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн. Иймээс тэд, Судрын номлолыг дагаагүй Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүйг болоод нүглийн тахилыг орхихыг илүүд үзсэн. Тэд, Судрын үг нэг бүрийн боол биш гэж үү”  Цааш нь унших

“Тэгвэл өнөөдрийн хүмүүс ямар вэ? Христ үнэнийг гаргахаар ирсэн, гэсэн ч, диваажинд орох оролтыг олж авч, нигүүлсэл хүлээн авахын тулд Түүнийг хүмүүсийн дундаас хөөн зайлуулахыг тэд илүүд үзнэ. Библийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд, тэд үнэний ирэлтийг бүрмөсөн үгүйсгэхийг илүүд үзэх ба Библийн үүрд мөнхийн оршин тогтнолыг баталгаажуулахын тулд махан биед эргэн ирсэн Христийг дахин загалмайд хадахыг тэд илүүд үзнэ. Хүний зүрх сэтгэл маш хорлонтой бөгөөд түүний угийн чанар Надтай эвлэршгүй зөрчилтэй байх үед тэд хэрхэн Миний авралыг хүлээн авч чадах юм бэ?”

“Зарим хүмүүс үнэнд баясдаггүй ба шүүлтэнд бол бүр баясдаггүй. Үүний оронд тэд харин хүч чадал, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг дээдсийг дуурайгч гэдэг. Тэд дэлхийд нөлөө бүхий урсгалуудыг, шашны академиас ирсэн пастор болон багш нарыг онцгойлон хайдаг. Үнэний замыг хүлээн авсныг үл харгалзан тэд эргэлзсэн хэвээр байдаг бөгөөд өөрсдийгөө бүрэн зориулах чадваргүй байдаг. Тэд Бурханы төлөө зориослох тухай ярьдаг боловч нүд нь агуу пастор болон багш нар дээр байх тул Христийг үл тоодог. …”  Цааш нь унших

“Та нар Бурхан гэж юу болохыг, Христ гэж хэн болохыг мэдэхгүй, Еховаг хэрхэн хүндэтгэхийг мэдэхгүй, Ариун Сүнсний ажилд хэрхэн орохыг мэдэхгүй, Бурханы ажил болон хүний заль мэхийг хооронд нь хэрхэн ялгахаа мэдэхгүй. Чи Бурханы илэрхийлсэн, чиний бодолтой нийцэхгүй байгаа үнэний үгийг яллахаа л мэднэ. Чиний даруу байдал хаана байна вэ? Чиний дуулгавартай байдал хаана байна вэ? Чиний үнэнч сэтгэл хаана байна вэ? Үнэнийг эрэлхийлэх хүсэл чинь хаана байна вэ? …”  Цааш нь унших

Бүрэн эх
Номлол ба нөхөрлөл:

“‘ухаалаг охид’ бол Бурханы дуу хоолойг таньж чаддаг, ‘Сүйт залуу’-гийн дуу хоолойг сонсдог, иймд Христийг хүлээн зөвшөөрч, захирагдаж чаддаг бөгөөд практик Бурханыг гэртээ аваачдаг хүмүүсийг төлөөлдөг. Харин ‘Мунхаг охид’ ‘Сүйт залуу’-гийн дуу хоолойг мэддэггүй, бас Бурханы дуу хоолойг таньж чаддаггүй учир Христийг голдог. Тэд тодорхойгүй Бурханыг хүсэн хүлээсээр байдаг учир орхигдож, таягдан хаягддаг.Тиймээс Бурханд итгэхэд бодит итгэлгүйгээр Христийг хүлээн зөвшөөрөх маш хэцүү гэдгийг бид харж болно. Христийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг хүмүүс ‘Хайртын хуримын найр’-наас хоцрох бөгөөд тэнгэрийн…”

“Ухаалаг охид бол үндсэндээ үнэнийг хайрладаг, үнэнийг эрж хайдаг хүмүүс учраас Эзэний дуу хоолойг таньж чаддаг. Тэд Бурханы илрэлтээр цангадаг, тийм ч учраас тэд Эзэний ирэлтийг эрж хайж, судлах чадвартай байдаг. Тэд Эзэний дуу хоолойг ялган таних чадвартай. Мунхаг охид үнэнийг хайрладаггүй тул Эзэний ирэлтийг эрж хайдаггүй, эсвэл судалдаггүй. Тэд дүрэм журамтай муйхарлан зууралдаж л чаддаг. Энэ хүмүүсийн зарим нь, үүлэн дээр бууж ирсэн Эзэн л биш бол Түүнийг хүлээн зөвшөөрдөггүй, судалдаггүй. Бусад нь шашны ертөнцийн пасторууд, …”

Бүрэн эх
Сайн мэдээний асуулт, хариулт

Эзэн Есүст олон жил итгэж, өөрийн хүчийг шавхан шаргуу хөдөлмөрлөсөн хүмүүс нь Эзэний төлөө ихэд зовлон эдэлсэн хүмүүс юм. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авахгүй бол тэд аврагдахгүй, тэнгэрийн хаанчлалд орох боломжгүй болох уу?

Хариултыг харах