Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханыг мэдэх нь

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Хэдий хүн төрөлхтөн ялзарсан ч гэсэн тэд Бүтээгчийн эрх мэдлийн дээд эрх дор амьдарсаар байна

Сатан хүн төрөлхтнийг хэдэн мянган жилийн турш ялзруулсаар ирсэн. Тэр тоолохын аргагүй олон хорон мууг хийсэн, үеэс үед хууран мэхэлсэн ба дэлхий дээр маш жигшүүртэй гэмт хэргийг үйлдсэн. Тэр хүнийг хүчирхийлж, хүнийг хуурч, хүнийг Бурханы эсрэг уруу татаж, бас Бурханы удирдлагын төлөвлөгөөг нурааж, хохирол учруулах хорон муу үйл хэргийг ахин дахин үйлдсэн. Гэсэн ч Бурханы эрх мэдэл дор бүх зүйл болон амьд амьтад Бурханы тогтоосон хууль, дүрэм журмыг үргэлжлүүлэн баримталдаг. Бурханы эрх мэдэлтэй харьцуулахад Сатаны хорон уг чанар болон цадиггүй явдал нь маш муухай, маш зэвүүн жигшмээр, маш өчүүхэн агаад хэврэг юм. Хэдийгээр Сатан Бурханы бүтээсэн бүх зүйлийн дунд алхдаг ч гэсэн тэр Бурханд захирагддаг хүн, зүйлс, эд юманд өчүүхэн төдий ч өөрчлөлт гаргаж чадахгүй. Хэдэн мянган жил өнгөрсөн ба хүн төрөлхтөн Бурханы хайрласан гэрэл, агаарыг одоо ч эдэлж, Бурханы гаргасан амьсгаагаар амьсгалж, Бурханы бүтээсэн цэцэг, шувуу, загас, шавжийг эдэлж, Бурханы хангаж өгсөн бүх зүйлийг эдэлж байдаг; өдөр шөнө бас л нэг нэгнээ үргэлжид орлож; дөрвөн улирал ердийнхөөрөө солигдож; тэнгэрт нисэх галуу энэ өвөл нүүдэллэн одож, дараа хавар нь эргэн ирдэг; усан дахь загас өөрсдийн гэр болох гол мөрөн, нуурыг хэзээ ч орхидоггүй; газар дээрх голио зуны өдрүүдэд хоолой мэдэн донгоддог; өвсөн дундах хүрэлзгэнэ намрын салхины аясаар аяархан гүнгэнэдэг; бүргэд ганцаараа байхад галуу сүрэглэн цуглардаг; арслангийн сүрэг ан хийн амь зогоодог; хандгай өвс, цэцэгнээс холддоггүй... Бүх зүйлийн дундах төрөл бүрийн амьд амьтад холдон одож, эргэн ирдэг, дараа нь дахин оддог гээд л нүд ирмэхийн төдийд нэг сая өөрчлөлт тохиолддог—гэвч өөрчлөгддөггүй зүйл бол тэдний зөн совин ба амьд үлдэх хууль юм. Тэд Бурханы хангамж, шим тэжээл дор амьдардаг ба хэн ч тэдний зөн совинг өөрчилж, тэдний амьд үлдэх хууль журмыг сулруулж чадахгүй. Хэдийгээр бүх зүйлийн дунд амьдардаг хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаж, мэхлэгдсэн боловч Бурханы бүтээсэн ус, Бурханы бүтээсэн агаар, Бурханы бүтээсэн бүх зүйлээс бас л татгалзаж чадахгүй бөгөөд хүн Бурханы бүтээсэн энэхүү орон зайд бас л амьдарч, өсөн үржсээр байдаг. Хүн төрөлхтний зөн совин өөрчлөгдөөгүй. Хүнд бас л харахын тулд нүд, сонсохын тулд чих, бодохын тулд уураг тархи, ойлгохын тулд сэтгэл алхахын тулд хөл, ажиллахын тулд гар гэх мэт хэрэгтэй байдаг; Бурханы хангамжийг хүртэж чаддаг болгохын тулд Бурханаас хүнд хайрласан бүх зөн совин өөрчлөгдөхгүй хэвээр үлдсэн, хүний Бурхантай хамтран ажилладаг чадвар өөрчлөгдөөгүй, бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэх хүн төрөлхтний чадвар өөрчлөгдөөгүй, хүн төрөлхтний сүнслэг хэрэгцээ өөрчлөгдөөгүй, өөрийн эх үүсвэрийг олох хүн төрөлхтний хүсэл өөрчлөгдөөгүй, Бүтээгчээр аврагдах гэсэн хүн төрөлхтний тэмүүлэл өөрчлөгдөөгүй. Энэ нь Бурханы эрх мэдэл дор амьдарч, Сатаны авчирсан цуст сүйрлийг даван туулсан хүн төрөлхтний одоогийн нөхцөл байдал юм. Хэдийгээр хүн төрөлхтөн Сатаны дарангуйлалд байж, бүтээлийн эхэн үеийн Адам, Ева биш болж, харин мэдлэг, төсөөлөл, үзэл гэх мэт Бурхантай тэрслэх зүйлсээр дүүрсэн ба сатаны ялзармал зан чанараар дүүрсэн боловч Бурханы нүдэнд хүн төрөлхтөн бас л Түүний бүтээсэнтэй адил хүн төрөлхтөн хэвээр юм. Хүн төрөлхтөн одоо ч Бурханд захирагдаж, зохион байгуулагдаж байгаа ба одоо ч Бурханы тогтоосон замналаар амьдардаг, иймээс Бурханы нүдэнд Сатанаар ялзруулагдсан хүн төрөлхтөн нь хоржигносон ходоодтой, бага зэрэг удаан хөдөлгөөнтэй, өмнө байсан шигээ сайн ой санамжтай биш, бага зэрэг хөгширсөн, жаахан хир буртгаар бүрхэгдсэн боловч хүний бүх чиг үүрэг, зөн совин нь огтхон ч гэмтээгүй харагддаг. Энэ нь Бурханы аврахаар зорьж байгаа хүн төрөлхтөн юм. Энэ хүн төрөлхтөн Бүтээгчийн дуудлагыг сонсож, Бүтээгчийн дуу хоолойг л сонсохоос өөр аргагүй ба энэ дуу хоолойны эх үүсвэрийг олж тогтоохоор яаран босох болно. Энэ хүн төрөлхтөн Бүтээгчийн дүрийг харахаас өөр аргагүй болох ба Бурханд өөрийгөө зориулахын тулд тэр өөр юуг ч хайхрахаа больж, бүх зүйлийг хаяж, тэр ч байтугай өөрийн амийг Түүний төлөө өгөх болно. Хүн төрөлхтний зүрх сэтгэл Бүтээгчийн үнэн сэтгэлийн үгийг ойлгох үед хүн төрөлхтөн Сатаныг хаяж, Бүтээгчийн талд ирэх болно; хүн төрөлхтөн биеийнхээ хир буртгийг бүрэн угааж, Бүтээгчийн хангалт, шим тэжээлийг дахин нэг удаа хүртэх үед хүн төрөлхтний ой санамж сэргэх бөгөөд энэ үед хүн төрөлхтөн Бүтээгчийн ноёрхолд үнэхээр эргэн очих болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс

Өмнөх:Бүтээгчийн ялгамж чанартай Бурхан л цор ганц эрх мэдлийг эзэмшдэг

Танд таалагдаж магадгүй