Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханыг мэдэх нь

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Түүх. Үр, газар, мод, нарны гэрэл дууч шувууд, хүн

Нэгэн жижиг үр газарт унажээ. Ширүүн бороо орсоны дараа өнөөх үр соёолж, үндэс нь аажмаар хөрсийг ухан оржээ. Сар нэг битүүрч, нэг хавиргалж, ширүүн салхи эсгэрч, аадар бороо шаагиж, хоног улирал ээлжилж, цаг хугацаа өнгөрсөөр, өчүүхэн соёо маань ургасаар. Зун болоход газрын ус хишгээ хайрлаж, аагим халууныг давахад нь тусална. Газрын ачаар соёо халууныг эс мэдрэх ба зуны халуунд мэнд үлдэнэ. Өвөл болоход газар түүнийг дулаан энгэртээ тэврэхэд тэд бие биедээ нягт наалдана. Газрын дулаанаар соёо өвлийн хахир хүйтэнд тэсэж үлдээд, жихүүн салхи, хайрах цасыг ажрахгүй давна. Газрын нөмөр нөөлгөөр соёо улам бэхжиж, аз жаргалтай байлаа. Соёо өсөн ургахдаа, өөрийг нь амь хайргүй тэтгэн тэжээх газраар бахархан байлаа. Соёо баяр баясалтайгаар ургаж байлаа. Тэрээр асгарах бороонд дуугаа дуулж, үлээх салхинд найган бүжинэ. Ингэж, соёо ба газар бие биеэсээ хамаарна...

Он жил өнгөрөөд чигчийхэн соёо маань өндөр бүдүүн мод боллоо. Тэрээр олон салаа мөчир, тоймгүй олон навчис ургуулж, газарт бат үндэслэв. Үндэс нь газарт шигдэн шигдсээр, хөрсний гүнд бөх зоогджээ. Нэгэн цагт өчүүхэн байхад нь хамгаалж байсан газар, одоо бахим модонд суурь болжээ.

Нарны гэрлийн цацраг туяа дээр нь тусаж, мод улам өндийлөө. Тэрээр мөчрүүдээ дэлгээд нарны гэрлээс шимэн шингээв. Тэгэхэд доорх газар нь модтой нэгэн хэмнэлээр амьсгалж, яг л шинэ болсон мэт мэдрэмжийг авч байв. Зөөлөн салхи мөчрүүдийг нь илбэн таалахад, мод баяр хөөрөөр умбаж, эрч хүчээр оргилж байлаа. Ингэж, мод ба нар бие биеэсээ хамаарна...

Модны сэрүүн сүүдэрт хүмүүст суудаг болов. Тэд цэвэр агаарын сайханд цэнгэн баясацгаана. Агаар тэдний зүрх, уушгийг цэвэрлэж, цусыг нь цэвэршүүлнэ. Хүмүүс ядрал алжаалыг мэдрэхээ больцгоов. Ингэж, хүн ба мод бие биеэсээ хамаарна...

Удалгүй модны мөчрүүдээр дууч шувууд эргэлдэх боллоо. Зарим нь дайснаасаа зугтаж, зарим нь нялх ангаахайгаа өсгөн бойжуулах гэж, харин зарим нь түрхэн зуур амсхийх гэж. Ингэж, шувуу ба мод бие биеэсээ хамаарна...

Модны үндсүүд мушгирч, зангирч, газарт гүн шигдэв. Модны их бие нь газрын хувьд салхи, борооны нөмөр болов. Мод том мөчрүүдээ дэлгэн газрыг хамгаалж байлаа. Газар нь модны эх учраас мод үүнийг хийж байсан юм. Тэд хамтдаа амьдарч, бие биеэсээ хамаарч байна. Тэд хэзээ ч хагацахгүй...

... ... ... ...

Миний саяын ярьсан зүйлсийг та нар харж байсан тийм үү? Жишээ нь үр. Та нар үрний тухай мэднэ биз дээ? Үр ургаад мод болдог үйл явцыг чи мэдэхгүй байж болно. Гэхдээ үрнээс мод ургадаг гэдгийг бол мэднэ тийм ээ? (Тийм.) Чи газрыг, нарны гэрлийг мэднэ биз дээ? Шувууд модон дээгүүр нисэн бууж эргэлдэх нь хүн бүрийн харж байсан зүйл мөн үү? (Мөн.) Хүмүүс модны сүүдэрт сэрүүцэхийг та нар бүгдээрээ харж байсан биз дээ? (Тийм.) Тэгэхээр энэ бүх жишээ нэг зүйлийг харуулаад байна. Тэр юу вэ? (Уялдаа холбоо.) Тэгвэл энэ бүх жишээ Бурханаас ирсэн зүйл мөн үү? (Мөн.) Эд Бурханаас ирсэн юм бол, дэлхий дээр хамтдаа оршин байгаа энэ хэдэн жишээний үнэ цэнэ, ач холбогдлыг Бурхан мэдэж байсан байх нь. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ, юм бүрийг төлөвлөгөөтэй бүтээсэн ба Түүний бүтээсэн бүхэн Түүний санаа зорилгыг илэрхийлж, өөрсдөд нь шингэсэн Бурханы амийг харуулж байдаг. Бурхан хүн төрөлхтөнд амьдрах орчинг бүтээж өгсөн. Саяын түүхэнд үүнийг өгүүлсэн. Саяын түүхэнд үр ба газрын харилцан хамаарлыг өгүүлсэн. Газар үрийг тэтгэж, үр газарт холбогдсон. Энэ хоёрын харилцааг Бурхан анхнаас нь урьдчилан тогтоосон. Энэ зөв үү? (Тийм.) Энэ түүхэнд гарч байгаа мод, нарны гэрэл, дууч шувууд, хүн... Эдгээр нь хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээж өгсөн амьдрах орчны нэг жишээ мөн үү? (Мөн.) Мод газрыг орхиж чадах уу? (Чадахгүй.) Мод нарны гэрэлгүйгээр байж чадах уу? (Чадахгүй.) Тэгвэл Бурхан модыг бүтээсэн зорилго нь юу юм бэ? Зөвхөн газрын төлөө модыг бүтээсэн гэж хэлж болох уу? Зөвхөн шувуудын төлөө бүтээсэн гэж хэлж болох уу? Эсвэл зөвхөн хүмүүсийн төлөө бүтээсэн гэж хэлж болох уу? (Болохгүй.) Тэдний хооронд ямар харилцаа байна? Тэдний хооронд буй харилцаа бол, бие биеэсээ салж болошгүй, харилцан хамаарал. Газар, мод, нарны гэрэл, шувуу, хүн... Тэд оршин байхын тулд бие биеэсээ хамааралтай. Нэг нь нөгөөгөө тэтгэдэг. Мод газрыг хамгаалж, газар модыг тэжээдэг. Нарны гэрэл модонд шим өгөхөд мод нарны гэрлээс цэвэр агаарыг үүсгэдэг, бас нарны хурц халууныг газарт хүргэхгүй сүүдэрлэдэг. Эцэст нь хэнд ашигтай байна? Хүнд ашигтай байгаа биз? (Тийм ээ.) Тэгэхээр Бурхан амьдрах орчныг хүн төрөлхтөнд яагаад бүтээж өгсөн нь цаанаа ийм нэг учиртай бөгөөд энэ нь хүн төрөлхтөнд зориулсан гол зорилгуудын нэг юм. Хэдий энэ жирийн нэг дүрслэл боловч, бид Бурханы мэргэн ухаан, санаа зорилгыг харж чадаж байна. Хүн төрөлхтөн газаргүйгээр, модгүйгээр, шувуугүйгээр, наргүйгээр амьдарч чадахгүй. Тийм ээ? Энэ нь ердөө л нэг түүх боловч, Бурханы бүтээсэн орчлон ертөнцийн бичил хэсэг, хүнд бэлэглэсэн амьдрах орчин.

Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг хүнд зориулж бүтээсэн. Тэр бас амьдрах орчныг ч бүтээсэн. Миний ярьсан түүхийн гол санаа бол бүх зүйлийн уялдаа холбоо, харилцан хамаарал. Энэ зарчмын дагуу байвал, хүн төрөлхтний амьдрах орчин хамгаалагдаж, цаашид оршин тогтноно. Энэ амьдрах орчин оршин байгаа үед хүн төрөлхтөн цэцэглэн хөгжиж, өсөн үржиж чадна. Саяын түүхэнд мод, газар, нар, шувуу, хүн гарсан. Тэгвэл Бурхан байсан болов уу? Хүмүүс харахгүй байж болох юм. Өнгөн талаас нь харвал, тэнд Бурхан байгаагүй юм шиг харагдана. Гол дүрүүд харилцан уялдах зүй тогтолтой байгааг хүмүүс харах байх. Тэгвэл энэ зүй тогтлуудаас чинь Бурханы оршин буйг, Бурхан бол Захирагч гэдгийг хүмүүс харж чадна. Тийм байгаа биз? Бурхан эдгээр зүй тогтлыг ашиглаад бүх зүйлийг амьд байлгаж, оршин тогтнуулдаг. Ийм замаар Бурхан бүх зүйлд хангамжаа өгч, хүн төрөлхтнийг тэтгэж байдаг. Энэ түүх өнөөдрийн сэдэвтэй холбоотой байна уу? (Холбоотой байна.) Өнгөн талдаа байхгүй юм шиг харагдана. Гэтэл яг бодит байдал дээр бол, Бүтээгч Бурханы цогцлоосон зүй тогтол, бүхний дээрх Түүний ноёрхол нь, Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж гэдэг санаатай яв цав холбогдож, ямар ч эргэлзээгүй уялдаж байна. Энэ зөв үү? (Тийм.) Та нар бага ч гэсэн зүйл сурч авсан бололтой.

Бурхан бол бүх зүйлийн ажиллагааны зүй тогтлын Эзэн нь. Тэрээр бүхнийг оршин байлгагч зүй тогтлуудыг удирддаг. Тэр бас бүхнийг жолоодож, хамаг юмсыг хамтад нь амьдруулдаг. Бурханаас болоод тэд мөхдөггүй, алга болдоггүй. Тэгээд хүн төрөлхтөн үргэлжлүүлэн оршсоор байдаг. Хүн Бурханы удирдлага дор ийм орчинд амьдарч байна. Бүх зүйлийг удирддаг энэ зүй тогтлууд Бурханы захиргаанд байдаг. Тиймээс хүн төрөлхтөн тэдгээрт нөлөөлж, тэдгээрийг өөрчилж чадахгүй. Зөвхөн Бурхан Өөрөө тэр зүй тогтлуудыг мэддэг, бас удирддаг. Модод нахиалах цаг, бороо орох үе, газраас ургамлын хүртэх ус шимийн хэмжээ, навчис унах улирал, модод жимслэх улирал, нарнаас модонд ирэх эрчим хүч, мод нарны гэрлийг аваад ялгаруулах бодис. Энэ бүхнийг Бурхан бүхнийг бүтээж байхдаа л аль хэдийнээ тогтоочихсон. Эд бол хүний эвдэж чадахгүй хуулиуд. Амьд ч бай, хүний нүдэнд амьгүй гэж харагддаг ч бай, Бурханы бүтээсэн зүйлс бүгдээрээ Бурханы гарт, Түүний захиргаанд байдаг. Хэн ч энэ хуулийг өөрчилж, эвдэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, Бурхан бүх зүйлийг бүтээхдээ, ямар байхыг нь нэгэнт тогтоочихсон гэсэн үг. Газар байхгүйгээр мод үндэслэж, соёолж, ургаж чадахгүй байсан. Хэрэв мод байгаагүй бол газар ямар байх байсан бэ? Хатах байсан. Тийм биш гэж үү? (Тийм.)Түүнээс гадна, мод бол шувуудын орон гэр. Салхинаас хоргодох нөмөр газар нь. Нарны гэрэл үгүй бол мод сайхан байж чадах уу? (Сайхан байж чадахгүй.) Модонд зөвхөн газар байгаад хангалтгүй. Эд бүгдээрээ хүний төлөө, хүний оршин байхын төлөө байдаг. Хүн модноос цэвэр агаар авч, газар дээр хамгаалуулан амьдарч байна. Хүн наргүйгээр амьдарч чадахгүй. Хүн бусад амьтадгүйгээр амьдарч чадахгүй. Хэдий энэ зүйлсийн хамаарал нарийн төвөгтэй ч гэлээ, Бурхан бүхнийг захирах зүй тогтлуудыг бүтээгээд, тэднийг бие биеэс нь хамааралтай, нэг нэгтэйгээ уялдаа холбоотой болгосон гэдгийг хүмүүс тодорхой ойлгох ёстой. Бурханы бүтээсэн юм бүр үнэ цэнэтэй, ач холбогдолтой. Бурхан ач холбогдолгүй зүйл бүтээсэн бол алга болгох л байсан. Ойлгож байна уу? (Тийм.) Бурхан бүх зүйлийн хэрэгцээг хангахдаа ашигласан нэг арга энэ. “Бурхан хангаж өгсөн” гэвэл, энэ түүхээс юуг хэлж болох вэ? Бурхан өдөр бүр модыг усалж байсан уу? Амьсгалахын тулд модонд Бурханы тусламж хэрэг болсон уу? (Үгүй.) “Бурхан хангаж өгсөн” гэдэг нь Бурхан бүх юмыг бүтээхдээ бий болгосн зүй тогтлыг хэлж байгаа юм. Бүтээгдсэн зүйлс зогсолтгүй ажиллаж байх зарчим. Бурханд энэ л хэрэгтэй байсан. Модыг газарт суулгавал өөрөө л ургадаг. Харин модны ургах нөхцөлийг бүгдийг Бурхан бүтээсэн. Бурхан нарны гэрлийг, усыг, хөрсийг, агаарыг, орчин тойрныг, салхийг, хүйтнийг, цасыг, бороог, дөрвөн улирлыг бүтээсэн. Ургахад нь модонд энэ бүхэн хэрэгтэй. Харин Бурхан эднийг бэлдсэн байна. Тэгэхээр Бурхан энэхүү амьдрах орчны эх сурвалж мөн байх нь уу? (Тийм.) Бурхан өдөр болгон модны навчийг тоолдог гэж үү? Тэгэх хэрэг байхгүй. Тийм ээ? Бурхан модыг амьсгалахад туслах хэрэг ч байхгүй. Бурхан өдөр болгон нарыг сэрээж “Модон дээр тусах цаг чинь боллоо” гэжхэлэх шаардлагагүй. Бурхан ийм зүйл хийх шаардлагагүй. Нар өөрөө л нэгэнт тогтоогдчихсон зүй тогтлыг дагаад гэрлээ тусгадаг. Нар гэрлээ тусгамагц мод туяанаас нь шимдэг. Юмс үзэгдэл ингэж л явдаг. Магадгүй энэ нь та нарын тодорхой тайлбарлаж чадахгүй үзэгдэл байх, гэвч хүн бүр үүнийг хардаг, хүлээн зөвшөөрдөг. Чиний хийх ёстой ганц зүйл бол бүхнийг оршин тогтнуулж байгаа зүй тогтол Бурханаас ирсэн бөгөөд тэдний өсөж байгааг, оршин тогтнож байгааг Бурхан захирдаг гэдгийг л ойлгох явдал юм. Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж гэдэг нь үүгээр батлагдаж байна.

Энэ түүхэнд хийсвэр зүйрлэл гэж хэлэхээр зүйл байна уу? (Байхгүй.) Эсвэл хүншүүлэл байна уу? (Байхгүй.) Би үнэн юм ярьсан. Амьд бүхэн, оршин байгаа бүгд Бурханы захиргаанд байдаг. Бүх зүйл Бурханаар бүтээгдээд амьтай болсон. Юмс Бурханаас амь аваад Бурханы хууль, зүй тогтлыг дагадаг. Хүн үүнийг өөрчлөх хэрэг байхгүй. Үүнд хүний тусламж хэрэггүй. Бурхан бүхнийг хэрэгцээг ингэж хангадаг. Та нар ойлгосон тийм ээ? Хүмүүс үүнийг мэдэх хэрэгтэй юу? (Хэрэгтэй.) Миний ярьсан түүхэнд биологитой холбоотой юм байна уу? Ямар нэг шинжлэх ухааны салбартай холбоотой юм байна уу? (Байхгүй.) Бид энд биологи яриагүй. Биологийн судалгаа хийгээгүй. Бидний ярьж буй сэдэв юу билээ? (Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж.) Бүтээлийн дотроос та нар юу юу хардаг вэ? Та нар мод харж байсан уу? Газар харж байсан уу? (Харж байсан.) Нарны гэрэл харж байсан л биз дээ? Шувууд модон дээр сууж байхыг харж байсан уу? (Харж байсан.) Хүмүүс ийм орчинд амьдрах дуртай юу? (Хүмүүс дуртай.) Бурхан бүх зүйлийг ашигладаг. Тэр бүтээсэн зүйлсээрээ хүн төрөлхтний амьдрах орон гэрийг оршин тогтнуулж, хүн төрөлхтний орон гэрийг хамгаалдаг. Бурхан ингэж хүнд болон бусад бүх зүйлсэд хэрэгцээт зүйлсийг нь хангаж өгдөг ажээ.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө VII”-оос

Өмнөх:Есүс дахин амилсныхаа дараа талх идэж Бичвэрийг тайлбарласан нь

Дараах:Түүх. Их уул, жижиг горхи, хүчит салхи, аварга давалгаа

Танд таалагдаж магадгүй