Дэлхий ертөнцийн харанхуй болон ёрын муугийн эх сурвалжийн тухай товч яриа

2021-01-27

Янг Лэ, Өвөр Монголын Өөртөө Засах Орон

Намайг сургуульд байх үед аав минь хүнд өвчин тусаж, удалгүй нас барсан юм. Аавыг нас барсны дараа, манай ааваас үргэлж тусламж хүртдэг байсан авга, нагац ах нар маань орлогын ямар ч эх үүсвэргүй манай ээж, хоёр эгч бид нарт анхаарал тавиагүйгээр үл барам, эсрэгээр нь биднээс ашиг олохын тулд бүхнийг хийж, аавын маань үлдээсэн багахан өв хөрөнгийг авах гэж бидэнтэй хүртэл тэмцэлдлээ. Садан төрлийнхөө хайхрамжгүй байдал болон миний ерөөс төсөөлж байгаагүй бүхнийг үйлдсэнийг нь бодохоор би туйлын их шаналж, эдгээр хамаатны гаргасан туйлын мөс чанаргүй байдал болон цэвдэг сэтгэлийг үзэн ядахад хүрээд зогсохгүй бас хүний уг чанарын хувирамтгай байдлыг мэдэрсэн юм. Үүнээс хойш, нийгэмд нэг гэр бүлийнхэн мөнгөнөөс болж муудалцах юм уу бүр мөнгөнөөс болж нэг нэгнээ шүүхэд дуудаж, нэг нэгнээ хөнөөхийг харах болгондоо би өнөөгийн дэлхий харанхуйгаар дэндүү дүүрч, хүмүүсийн зүрх сэтгэл үнэхээр өөдгүй муухай болж, дэлхий ертөнц үнэхээр хэтэрхий хувирамтгай байгааг мэдэрдэг байлаа. Тэр үед би, энэ дэлхий ертөнц харанхуйгаар дүүрсний шалтгаан нь хүмүүс муу болсон бөгөөд тэдэнд ямар ч мөс чанар гэж байхаа больж, дэлхий дээр хэтэрхий олон муу хүн байдгаас болсон гэж бодсон юм. Дараа нь Бурханы үгийг уншсанаар л, миний харсан зүйл зөвхөн өнгөц түвшний үзэгдэл байсан бөгөөд энэ нь дэлхий ертөнцийн харанхуй болон ёрын муугийн эх сурвалж биш болохыг ухаарав. Бурханы үгээс би дэлхий дэх харанхуй болон ёрын муугийн жинхэнэ эх сурвалжийг маш тодорхой харсан билээ.

Бурханы үгэнд ингэж хэлдэг: “Сатанд завхруулагдахаасаа өмнө хүн Бурханыг аяндаа дагаж, үгийг нь сонсоод Түүнийг дуулгавартай дагадаг байсан. Тэр угийн эрүүл ухаан, мөс чанар сайтай, хэвийн хүн чанартай байсан. Сатан завхруулсны дараа хүний төрөлх эрүүл ухаан, мөс чанар, хүн чанар үлбэгэр болж, Сатанд эрэмдэглүүлсэн. Тиймээс түүний дуулгавартай байдал болоод Бурханыг гэх хайр нь үгүй болсон. Хүний эрүүл ухаан хэвийн бус болж, зан чанар нь амьтныхтай адил болсон. Бурханд тэрслэх нь улам бүр олширч, ноцтой болсон. Гэсэн ч хүн үүнийгээ мэддэггүй, ухамсарладаг ч үгүй, ердөө л сохроор эсэргүүцэж, тэрсэлж байдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг”). “Хэдэн мянган жилийн турш үргэлжилсэн эртний соёл болон түүхийн тухай мэдлэг нь хүний сэтгэлгээ, үзэл болон оюун санааны төлвийг нэвтэршгүй, задаршгүй1 болтол маш ягштал чанга битүүмжилсэн юм… Феодалын ёс зүй хүний амьдралыг ‘Үхэгсдийн орон’ руу аваачиж, улмаар хүний эсэргүүцэх чадварыг сулруулжээ. Төрөл бүрийн дарангуйлал нь хүнийг алхам алхмаар Үхэгсдийн орон руу илүү гүн унагадаг… Эртний соёлын талаарх мэдлэг нь хүнийг Бурханы өмнөөс сэмхэн хулгайлж, диаволуудын хаан болон түүний үр удамд өгсөн. Дөрвөн Ном ба Таван Сонгодогa нь хүний сэтгэлгээ болон үзлийг өөр нэг тэрслүү эрин үе рүү аваачиж, Ном/Сонгодог зохиолыг эмхэтгэсэн хүмүүсийг урьдынхаасаа бүр их бишрэхэд хүнийг хүргэж, улмаар Бурханы талаарх эндүү ташаа үзлийг нь улам нэмэгдүүлсэн юм. Хүнд мэдэгдэлгүйгээр диаволуудын хаан Бурханыг хүний зүрх сэтгэлээс хайр найргүйгээр хөөгөөд, дараа нь өөрөө хүний сэтгэлийг баяр хөөртэйгээр эзэмджээ. Тэр үеэс хойш хүн муухай, хорон муу сэтгэлтэй, диаволын хааны царай төрхтэй болсон юм. Бурханд хандах үзэн ядалт тэдний цээжийг дүүргэсэн ба диаволуудын хааны хорон санаа нь өдрөөс өдөрт дотор нь тархдаг… Гэмт хэргийн хамсаатнуудын2 бүлэг! Тэд зугаа цэнгэлд умбаж, үймээн самуун өдөөхийн тулд мөнх бус ертөнцөд буун ирээд, маш их үймээн дэгдээдэг болохоор дэлхий ертөнц хувирамтгай, тогтворгүй газар болж, хүний зүрх сэтгэл айдас хүйдэс, түгшүүрээр дүүрдэг бөгөөд тэд хүнээр маш их тоглосон болохоор хүний царай талын догшин араатных шиг, туйлын муухай болж, анхдагч ариун хүний эцсийн ул мөр арилсан юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”). Бурханы үг, дэлхий дээрх бүх харанхуй, ёрын муугийн эх үндсийг болон энэ бүхэн нь Сатаны завхралын улмаас бий болсон гэдгийг илчилдэг. Анх Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн Бурханд дуулгавартай байж, Түүнийг шүтэн мөргөдөг байсан; тэд Бурханы үгийг дуулгавартай дагаж чаддаг, мөн мөс чанартай, хэвийн хүн чанарын эрүүл ухаантай байв. Харин хүн төрөлхтнийг Сатан ялзруулсны дараа тэд Сатаны үгийг сонсож, улмаар Бурханы халамж, хамгаалалтыг алдаж, Сатаны эзэмшил дор оржээ. Хэдэн мянган жилийн турш Сатан хүмүүсийг мэхэлж, ялзруулахын тулд материализм, хувьсал, бурхангүй үзлийн онолыг тасралтгүй ашиглаж байлаа. “Энэ дэлхий дээр Бурхан гэж ерөөсөө байхгүй” “Аврагч гэж хэзээ ч байгаагүй”, “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Хүн мөнгөний төлөө, шувуу хоолны төлөө үхдэг”, “Хүн явсан газар бүрдээ нэрээ үлдээдэг, галуу ниссэн газар бүрдээ ганганадаг”, “Богино ухаанаар сайн хүн болохгүй, жинхэнэ хүн хар хоргүй байдаггүй”, “Амьдрал богино, тиймээс наргиж цэнгэ” гэх зэрэг хэллэг нь бүгд бидэнд Сатаны суулгасан хор юм. Эдгээр зүйл бидний амь болж, бидний түшиглэдэг амьдралын хууль болсноор тун цөөхөн хүн Бурханы оршин тогтнолд итгэж, хэн ч Тэнгэрт шүтэн мөргөдөггүй, хэн ч өөрсдийн мөс, эрүүл ухааныг сонсдоггүй болжээ. Завхарсан хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханд зориулсан орон зай үгүй болж, Бурханаас ирсэн хууль болон дүрмийн хязгаарлалт үгүй болов. Сатан хүнийг бүхэлд нь хордуулж, хянаснаар хүн улам бүр биеэ тоосон, зальжин, аминчхан, жигшмээр, шунахай, хэрцгий, улам бүр ёрын муу, завхай зайдан, цадиггүй, хууль дүрэмгүй, сөрөн явж, эсэргүү аашилдаг болжээ. Тэд мөс чанар, ёс суртахуун, хүний чанаргүй доройтмол болсон бөгөөд хорон санаа нь тэдний хоёрдогч уг чанар болсон юм. Ялангуяа, “хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэдэг нь хүнд Сатаны суулгасан үхлийн хор юм. Авга, нагац ах нараа хараад би энэ тухай гүн гүнзгий ойлголттой болсон. Завхарсан хүмүүс өөрсдийн хувийн ашиг сонирхлын л төлөө амьдарч, ашиг хонжоог бүхнээс дээгүүрт тавин, “Ямар ч ашиггүй байхад яагаад би өглөө эрт босох гэж?” хэмээн боддог. Илүү их, илүү агуу ашиг олохын тулд хүн ямар ч ёрын муу, хорон зүйл хийж чадах ба ичгүүргүй, жигшмээр, олиггүй хуйвалдаан ч хийдэг. Хүмүүсийн хооронд жинхэнэ хайр, энхрийлэл байдаггүй ба бүгд л бие биеэ хуурах, ашиглах эсвэл хохироох гэдэг. Нэг гэр бүлийн гишүүд бие биетэйгээ ам мурийж, дайснууд болж, мөнгө, ашиг сонирхлын төлөө өөр хоорондоо тэмцэлддэг. Цаашлаад бүр найзууд, хамаатнууд ч ашиг хонжооны төлөө ёс суртахууны бүх зарчмыг мартдаг; хэдий тэд хүн шиг харагдаж магад боловч араатны зүрх сэтгэлтэй байдаг. Хүн эдгээр ёрын муу зүйлийг хийж чадаж байгаа нь Сатан тэднийг завхруулснаас болдог. Энэ бол дэлхий ертөнц дэх харанхуйн эх сурвалж юм.

Дунд нь амьдарч буй олон үзэгдлээсээ бид дэлхий ертөнцийн харанхуй байдлыг хамгийн хялбархан олж харж болно. Өнөө үед дэлхийн ёрын муу чиг хандлагыг удирдаж буй хүмүүс бүгд Сатанд харьяалагддаг гэж хэлж болох юм. Ялангуяа бурхангүй үзэлт дарангуйлагчид бол диаволын ханхүү бөгөөд тэдний дундаас ХКН бол хамгийн харанхуй, хамгийн харгис хүчин юм. ХКН эрх барьснаасаа хойш гар дахь эрх мэдлээ ашиглан ард түмнээ дарлаж, хянан, хүмүүсийг мэхэлж, оюун ухааныг нь хордуулахын тулд төрөл бүрийн гажууд онол, худал хуурмаг түгээж, улмаар хүмүүс хүн шиг байхаа больсон. ХКН хүчирхийллийг хүндэлж, хувьсгалыг дэмждэг. Хүчирхийллийг ашиглан эрх мэдлийг булаан авч, улс үндэстнийг захирдаг. Бүх юман дээр, аливааг шийдвэрлэхдээ хүч хэрэглэдэг бөгөөд үүний эрх мэдэл дор хүмүүс ч бас хүчирхийллийг илүүд үздэг. Хүмүүс хоорондын тэмцэл, хүчирхийлэл ч бас хэтэрхий түгээмэл байдаг. Хүмүүсийн цөсийг хөөргөдөг дээрэм, аллагын хэргүүд улам их болсон бөгөөд хүмүүсийг хөнөөх арга зам ч бас улам хэрцгий, жигшмээр болж байгаа. Эдгээр нь бүх хүний нүдний өмнө харагддаг баримтууд юм. ХКН-ын эдийн засгийн хөгжилд, “Муур хар байна уу, цагаан байна уу хамаагүй, хулгана барьж л байвал болно”, “Биеэ үнэлэлт нь ядуурлаас дээр”, “Мөнгө дэлхийг эргүүлдэг”, “Хүн мөнгөгүй л байж болохгүй”, “Мөнгө юуг ч хийж чадна” гэх мэт хэллэгийг бүгдийг нь хүндэлдэг. Ийм зүйлсийг хүчтэй ухуулан сурталчилсны улмаас хүмүүс мөнгө, эрх мэдлийг хүндэлж, мөнгө, эрх мэдэлтэй хүмүүс хөгжин дэвждэг ба мөнгөгүй, эрх мэдэлгүй хүмүүс зөвхөн дарлагдаж, бүх гомдлоо залгин, эцсийн дүнд хүмүүсийн зүрх сэтгэл зөвхөн мөнгөөр л дүүрсэн. Мөнгөний төлөө садан төрлийн харилцаа мартагддаг; мөнгө болон эрх мэдлийн төлөө тэд хахууль авах, өгөх, албан тушаал худалдан авах, зарах, дээрэмдэх, залилах, хүмүүсийг хөнөөх болон тэдний эд хөрөнгийг авах зэрэгт шаардлагатай ямар ч аргыг ашиглана гэж хэлж болно. Үүнээс гадна, өнөөгийн нийгэмд хаа сайгүй биеэ үнэлэх болж, бие үнэлэх, мансуурах газрууд энд тэндгүй харагдах болсон. Сексийн хахууль болон сексийн худалдаа моодонд орсон бөгөөд хүмүүс ёрын мууг баримталж, ёрын мууг хүндэлж, үүнийг ичгүүртэй гэж боддоггүй, харин ч алдар цуутай гэж боддог. Хамгийн ёрын муу, харгис нь гэвэл, ХКН бурхангүй үзлийг хүчтэй ухуулж, Бурханы оршин тогтнолыг үгүйсгэж, Бурханы дээд эрхийг үгүйсгэж, жинхэнэ Бурханыг шүтэн мөргөхийг хүмүүст хориглож, оронд нь тэднээр Сатаныг шүтүүлдэг. ХКН-ын хууран мэхлэлт, ташаа мэдээлэл дор амьдардаг хүмүүс жинхэнэ Бурхан байдгийг мэддэггүй, жинхэнэ Бурханд шүтэн мөргөдөггүй, харин оронд нь Сатаныг дагаж, ёрын мууг хүндэлж, ингэснээр улам бүр завхарч, доройтдог. ХКН-ын энэ “үлгэр дуурайл”-аас болоод хүн маш их ялзармал, ёрын муу, хүн чанаргүй, мөс чанаргүй болсныг би одоо бүр ч тодорхой харж чаддаг. Энэ бүх сүйрлийн үндэс нь бүхэлдээ ХКН-д оршдог. Хүний зүрх сэтгэл дэх ёрын муу, нийгэм дэх завхарсан ёс суртахуун, дэлхийн тогтворгүй байдлыг бүтээсэн гол гэмт хэрэгтэн бол ХКН юм. ХКН эрх мэдэлтэй байх нь Сатан эрх мэдэлтэй байгаа хэрэг; ХКН бол дэлхий ертөнцийн бүх харанхуй болоод ёрын муугийн үндсэн шалтгаан юм. ХКН нуран унаагүй, Сатан устгагдаагүй цагт хүн төрөлхтөн гэрэлд амьдарч чадахгүй, дэлхий ертөнц амар тайвныг хэзээ ч амсахгүй.

ХКН-ын харанхуй болон ёрын мууг, мөн энэ нь хүмүүсийг хэрхэн ялзруулж, хөл дороо дэвсэлдгийг харсныхаа дараа би Христийн ариун байдал, гоо үзэсгэлэнг бүр ч их мэдэрсэн юм. Христ л хүн төрөлхтнийг аварч, энэ харанхуй, ёрын муу газраас ангижрахад тэдэнд тусалж чадах ба Христ эрх мэдлийг авах үедээ л хүн төрөлхтөнд гэрлийг авчирна. Яагаад гэвэл, Бурхан зөв шударга байдал болон гэрлийн эх сурвалж бөгөөд Бурхан л бүх харанхуй болон ёрын мууд дийлдэж, гутаагддаггүй, Бурхан л бүх дэлхийн хуучин төрхийг өөрчилж, газар дэлхийд гэрэл авчирч чадна, мөн Бурхан л хүн төрөлхтнийг гайхамшигт хүрэх газарт хүргэж чадна. Бурханаас өөр хэн ч энэ ажлыг гүйцэтгэж чадахгүй, хэн ч Сатаныг ялж, устгаж чадахгүй. Яг л Бурханы үгэнд хэлсэнчлэн: “Ертөнцийн өргөн уудам чөлөөнд тоо томшгүй олон өөрчлөлт тохиолдож, ахин дахин, далай тэнгис лаг шаварт идэгдэн хээр тал болж, хээр тал үерлэн далай тэнгис болж хувирсаар байна. Бүх зүйлийг захирдаг Нэгнээс өөр хэн ч энэ хүн төрөлхтнийг удирдаж, замчилж чадахгүй. Энэхүү хүн төрөлхтний төлөө хөдөлмөрлөж, бэлтгэл базаах хүчирхэг нэгэн үгүй бөгөөд энэхүү хүн төрөлхтнийг гэрэл гэгээтэй хүрэх газар луу хөтөлж, хүний ертөнцийн шударга бус байдлаас чөлөөлж чадах нэгэн бүр ч байхгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж”). “Би хүний ертөнцийн шударга бус явдлыг засна. Би дэлхий даяар Өөрийнхөө ажлыг гардан хийнэ, ардуудыг минь дахин хорлохыг Сатанд зөвшөөрөхгүй, хүссэн бүхнээ дахин хийхийг дайснууддаа зөвшөөрөхгүй. Би газар дээр Хаан болж, Өөрийн сэнтийг тэнд шилжүүлээд, бүх дайснаа газар унаган мөргүүлж, тэдний нүглийг Өөрийн өмнө улайлгана” (“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “27-р бүлэг”). Би Бурханы үгээс, төгс хүчин, эрх мэдлийг нь харсан ба Сатаны эзэмшил дор амьдарч, түүний хөл дор зовж шаналан, гишгэчүүлсээр ирсэн биднийг Бурхан л аварч чадна гэдгийг харсан юм. Үүнээс болоод миний зүрх сэтгэл Христ эрх мэдлийг аваасай гэж, Сатаны хаанчлал хурдхан мөхөөсэй гэж бүр ч их хүсэн тэмүүлдэг.

Энэ дэлхий дэх харанхуй, ёрын муугийн эх сурвалжийг харах боломж өгч, тийнхүү зүрх сэтгэл минь Сатаныг үнэхээр жигшихэд хүргэж, зөвхөн Христ л энэ харанхуй газраас ангижирч, гэрэлд ороход нь хүнийг хөтөлж чадна гэдгийг ойлгох боломж олгосон Бурханы үгийн гэгээрэлд би талархаж байна. Христийг дагаж, Христэд шүтэн мөргөснөөр л хүн Сатаны зовлон шаналлаас ангижирч чадна. Өнөөдрөөс эхлэн би үнэнийг эрэлхийлж, Христийн удирдлагыг дагаж, Бурханы үгийг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг өөрийн амь болгож, агуу улаан лууны бүх хороос өөрийгөө салгаж, Сатаны харанхуйн нөлөөний хяналтыг таслан хаяж, Сатаны эсрэг бүрэн тэрсэлж, Бурханы авралд хүрч, Бурханаар төгс болгуулахыг хүсэж байна.

Тайлбар:

1. “Задаршгүй” гэдэг нь энд егөөдөх зорилготой бөгөөд хүмүүсийн мэдлэг, соёл, сэтгэл санааны байдал хөшүүн байдаг гэсэн утгатай.

2. “Гэмт хэргийн хамсаатнууд” гэдэг нь “бүлэг балмад этгээд” гэдэгтэй адилхан.

а. Дөрвөн Ном ба Таван Сонгодог нь Хятад дахь Күнзийн сургаалын нэр нөлөөтэй ном юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үхлийн шалгалт дунд

Шиндао, Өмнөд Солонгос Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр ажиллахаар ирсэн;...