Сүнс минь чөлөөлөгдлөө
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүний махан бие Сатаных, энэ нь дуулгаваргүй зан чанараар дүүрэн, харамсмаар бузар заваан бөгөөд...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Жиаи Фуян хот, Аньхуй муж
Миний уг чанар онцгойлон бардам; би юу ч хийж байсан өөрийнхөө авьяасыг харуулахын тулд байнга ур ухаан, өвөрмөц байдлаа ашигладаг болохоор өөрийнхөөрөө аливааг хийхийн тулд ажлын зохицуулалтыг дандаа зөрчдөг байв. Би ялангуяа тодорхой байр сууринд хүмүүсийг сонгохдоо бардамнана. Надад үргэлж зөв хүн сонгоход тусалдаг онцгой авьяас, мэдрэмж бий гэж итгэнэ. Үүнээс болоод би хэн нэгнийг сонгох үедээ, сонгохыг хүссэн хүнийхээ бүхий л нөхцөл байдлыг хичээнгүйлэн судлахгүй байлаа. Би мөн холбогдох зарчмын дагуу сонгохыг хүсэж байгаа хүмүүсээ анхааралтай үнэлж цэгнэхгүй байв. Үүний үр дүнд би чуулганд чухал үүрэг хариуцлагыг өөрсдөдөө авах гэсэн судлал болон номлолын талаар зөвхөн ярьдаг овжин, зальтай хүмүүсийг сонгож дуусав. Энэ нь миний ахан дүүсийн ажил амьдралд том гарз хохирол авчирсан юм. Эцэст нь Бурханы үйлчлэлд бодитой ажил хийж чадаагүйгээс Бурхан надаас татгалзсан юм. Би Ариун Сүнсний ажлыг алдаж, үйлчилгээнээс хасагдав.
Намайг солих болсон гэсэн үгийг дуулаад би цочирдов. Надад ийм зүйл тохиолдож байгааг төсөөлөхөд хэцүү байлаа. Үүнээс болоод Бурханыг буруу ойлгож, Түүнд эргэлзэх болов: Чуулган намайг сольчихлоо, надад ямар ч үүрэг өгсөнгүй. Миний асуудал тун ноцтой мэт харагдаж байлаа. Би хөөгдөж ч магадгүй. Жэньшинь тухайн үед Бурханыг мэхэлж, хааш яаш ажилласанаас хөөгдөөгүй гэж үү? Чуаньшинь христийг эсэргүүцэгч болж өөрийгөө өргөмжлөн, өөрийгөө гэрчилж, сонгогдсон хүмүүсийн төлөө Бурхантай өрсөлдөөгүй гэж үү? Би хааш яаш ажиллаж, Бурханыг мэхэлж, өөрийгөө өргөмжлөн, өөрийгөө гэрчилсэн болохоор өнөөдөр бүр ч илүү хөөгдөхгүй гэж үү? Өөрийнхөө үүсгэсэн энэ гамшгийг хараад үхэл ойртож буй мэт айн чичирч байлаа. Миний зүрх сэтгэл тасралтгүй: Би дууссан. Энэ удаа би бүр мөсөн дууслаа. Би Бурханыг олон удаа эсэргүүцэж, уурлуулсан. Бурхан намайг мэдээж аврахгүй. Бурхан хэдий хүн төрөлхтнийг аврахын тулд чадах бүхнийг хийж байгаа гэж хэлсэн ч, энэ нь бага зэргийн ялзарсан, өчүүхэн гэм буруу гаргасан хүмүүст хамаатай. Бүхий л төрлийн муу ёрын зүйлсийг хийж, Бурханыг харж чадахгүй байгаа сохор над шиг бардам, их зантай хүн Бурханы шийтгэлийг амсаж зовох нь гарцаагүй. Шинээр эхэлье гэсэн ч миний үйлдэл Бурханыг надад итгэл алдаж, Түүнийг бас шаналгахад хүргэсэн учраас Бурхан намайг өршөөхгүй. Би өөрийн эрхгүй зовлон, цөхрөлд автав. Надад өчүүхэн ч найдвар үлдсэнгүй.
Асар их зовохдоо амиа хорлох эсвэл зугатах талаар ч бодов. Гэхдээ би чуулган надад үүргээ биелүүлэх өөр нэг боломж өгөөсэй гэж хүсэж байлаа. Гэхдээ энэ бодол оюун санаанд минь орж ирэх бүрт "хүнд гэм нүгэл" гэсэн үг итгэлийн аливаа гэрлийг үгүйсгэн, унтрааж байв. Зовлон, өөрийгөө буруушаах, тэмцэл, миний хүсэл намайг тарчлаан, асар их зовоож, амьдрах хүсэлгүй болгож байлаа. Би цөхөрсөндөө бараг л бутран унаж байлаа. Энэ хором мөчид л би Бурханы дараах үгийг олж уншив, “Бурхан хулчгаруудад дургүй; Түүнд шийдэмгий хүмүүс таалагддаг. Чи асар их завхрал илчилсэн ч гэсэн, ээдрээ бартаатай олон замаар явсан ч гэсэн, зам зуураа олон гэм буруу үйлдэж, Бурханыг эсэргүүцсэн ч гэсэн—эсвэл зүрх сэтгэлдээ Бурханы эсрэг доромжлол өвөрлөдөг юм уу Түүнийг буруутгаж, Түүнтэй зөрчилддөг зарим хүн байдаг ч гэсэн, Бурхан үүнийг хардаггүй. Тухайн хүн хэзээ нэг өдөр өөрчлөгдөж чадах эсэхийг л Бурхан хардаг… Хүн төрөлхтнийг аврах Бурханы хүсэл чин сэтгэлийнх юм. Тэрээр хүмүүст гэмших, өөрчлөгдөх боломж өгдөг бөгөөд энэ явцдаа хүмүүсийг ойлгож, сул тал болон завхралынх нь хэмжээг гүн гүнзгий мэдэж байдаг. Хүмүүс бүдэрнэ гэдгийг Тэр мэднэ… Тэрээр хүн бүрийн бэрхшээл, сул тал, мөн хэрэгцээг ойлгодог. Үүнээс гадна зан чанарын өөрчлөлт рүү орох явцад хүн бүрд ямар бэрхшээл тулгарч, ямар сул тал, бүтэлгүйтэл тохиолдохыг бас ойлгодог. Энэ бол Бурханы хамгийн сайн ойлгодог зүйл юм. Тийм учраас, Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг хардаг гэж хэлдэг. Чи хэчнээн сул дорой байсан ч, Бурханы нэрийг хаяхгүй байгаа цагт, Бурханыг юм уу энэ замыг орхихгүй байгаа цагт чамд зан чанарын өөрчлөлтөд хүрэх боломж хэзээд байна. Хэрвээ бидэнд зан чанарын өөрчлөлтөд хүрэх боломж байгаа бол амьд үлдэх найдвар бий. Хэрвээ амьд үлдэх найдвар байгаа бол Бурханаар авруулах найдвар бий” (Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанарын өөрчлөлт нь юу болох болон зан чанарын өөрчлөлтөнд хүрэх зам”). Би мөн Ариун Сүнсэнд ашиглагдсан хүний ингэж хэлэхийг сонсов: “Бурхан хүн төрөлхтнийг, ялангуяа нүгэлтнүүдийг аврахын тулд бүхнийг хийж байгаа. Хүмүүс өөрсдийгөө аврагдахаасаа өнгөрсөн гэж боддог, харин Бурхан тэдэнд бууж өгөхийг хүсдэггүй, харин ч тэднийг аврахыг хүсдэг. Зарим хүмүүс ноцтой гэм буруутай байдаг. Бурхан тэдэнд ‘Та нар урьдын сүсэг бишрэлдээ буцаж, Намайг эрэлхийлэх хэрэгтэй. Би та нарыг одоо ч аврахыг хүсэж байна’ гэдэг. Ямар гэм буруутай байхаас үл хамааран чамд Бурханыг орхих хүсэл огтхон ч байхгүй, авралыг хайх хүсэл байгаа бол Бурхан хэзээ ч бууж өгөхгүй” (Амийн оролтын тухай нөхөрлөл ба номлол II-ын “Христ үнэн, зам, амь гэдгийг хэрхэн мэдэх вэ”). Эдгээр үгс миний сэтгэлд удаан үргэлжилсэн ган гачгийг чийгшүүлэх зөөлөн шүүдэр мэт байлаа. Би нулимс асгаруулан мэгшиллээ. Би хэр олон удаа “боломжгүй” зүйл гэнэтхэн сайнаар эргэж болохыг ухаараагүй байлаа. Бурхан намайг хөөцөлдөж байгаа зүйлдээ бууж өгөлгүй, нүглээ наманчлахыг хүсэн, өөрийн нөхцөл байдлаас үл хамааран Түүнийг орхиж, явахгүй бол одоо ч аврахыг хүсэж байгаа. Би Бурханы өмнө сөгдөн мөргөхөөс өөр юу ч хийж чадсангүй: “Ай Бурхан минь! Би үнэхээр хорон муу хүн байжээ, би хйисэн зүйлийнхээ төлөө алагдаж, хараагдвал таарна. Надад амьдрах боломж байхгүй байвал таарна, гэтэл Та гэм нүглийн минь төлөө шийтгэлгүй, харин ч хязгааргүй, хэмжээлшгүй их хайраар намайг өршөөсөн. Та намайг оруулж, гэмших, аврагдах өөр нэг боломжийг надад олгосон. “Ай Бурхан минь! Таны хайр Таны талаарх миний буруу ойлголт, эргэлзээг арилгасан. Миний үхэж байсан зүрх сэтгэлийг амилуулж, аймшигтай сөрөг байдал, зовлон, цөхрөлөөс татан гаргасан. Дахин нэг удаа авралыг эрж, амьдрах хүслийг минь бадраасан. “Ай Бурхан минь! Таны миний төлөө гэсэн хайр үнэхээр гүн, агуу юм! Та надад хайртай учраас миний бүх гэм нүглийг өршөөсөн, та миний бүх зөрчил, эсэргүүцлийг өршөөсөн. Та Өөрийн агуу тэвчээрээрээ миний дээр авралын ажлаа явуулсан. “Ай Бурхан минь! Та үнэхээр агуу, үнэхээр сайн юм! Таны хайртай тулгараад надад хэлэх ч үг олдохгүй байна, би ичээд, нүүрээ ч харуулж чадахгүй нь. Таны өмнө амьдрахаасаа би гүнээ ичиж байна. Энэ хором мөчид, би Танд өөрийн чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, зүрхнийхээ гүнээс магтан дуулъя. Би Танд зөвхөн зүрх сэтгэлийнхээ дууг л өргөж чадна: ‘Таны хайр намайг өөр юу ч сонгох боломжгүй болгосон, би Таны санааг дахин хэзээ ч зовоохгүй. Ялзарсан хүмүүс Таны хайрыг асар их мэдэрдэг. Та бол миний шүтэн биширч, хандаж, найддаг миний зүрх сэтгэл дэх цорын ганц хайр. Таны хайргүйгээр би зөвхөн зовлон дунд байх тул амьдарч чадахгүй. Таныг миний амьдралын бүх зүйл гэдгийг мэдэх ямар их баясгалан бэ. Би ямар ч нөхцөл байдалд байсан, би Таны мөрийг дагаж, Таныг тайтгаруулахын тулд Таныг дагалдана. Асар их зовохдоо би мөн гэрчлэлийг өргөж, Таныг сэтгэл хангалуун болгохыг хүсэж байна. Зовлон хийгээд цэвэршүүлэлт миний зүрх сэтгэлийг Тантай улам бүр ойртуулсан. Би зүрх сэтгэлдээ Тантай хамт үүрд жаргалтай байна’ (Хургыг дагаж, шинэ дуунуудыг дуулахуй “Би зүрх сэтгэлдээ Тантай хамт үүрд жаргалтай байна”).”
Би Бурханы талаарх өөрийн буруу үзлээ арилгасаныхаа дараа тайвширч эхлээд, өмнөх зан авираа шалгав: Ажлаа хийхдээ би хэзээ ч Бурханд найдаж түүнд хандаж байгаагүй. Би Бурханы хүслийг хайгаагүй бас ажлын зохицуулалт, чуулганы шаардлагын дагуу ч үйлдээгүй. Би өөрийнхөө оюун санаанд, өөрийнхөөрөө аливааг хийх дотоод чанар, туршлагадаа бүхэлдээ найдсан байсан. Би хэзээ ч Бурханы үгийн дагуу асуудлыг харж, харьцаагүй бас ажлынхаа зарчмыг ч эрэлхийлээгүй. Би дүгнэлт гаргаж, шүүхдээ өөрийнхөө мэдрэмж, бодолд найдсан. Би бусадтай огт зөвлөлдөөгүйгээр барахгүй байнга аливааг өөрийнхөөрөө хийдэг байсан. Бусадтай зөвлөлдсөн байлаа ч зөвхөн даруу болж харагдахын тулд тэгдэг байсан. Үнэндээ би оюун санаандаа аль хэдийн нэг төлөвлөгөө гаргачихдаг байсан болохоор бусдын санааг ховорхон авч хэрэгжүүлдэг байсан. Би дээрээс өгсөн ажлын зохицуулалтыг хэрэв миний санаанд нийцэхгүй бол сайн биелүүлдэггүй байв, бас хэрэв хэн нэгэн надтай харьцаж, намайг засах гэж оролдвол бүр ч их хүлээн авах дургүй байв. Би ялангуяа онцгойрохыг их хүсдэг байлаа, юу ч хийсэн бай бусдаас давахыг хүсдэг байсан. Би өөрийгөө бусдаас илүү, миний хийж чадахгүй ажил гэж чуулганд байхгүй, миний хийсэн бүхэн сайн гэж итгэж байв... Тэргүүн тэнгэр элчийн бардам уг чанарт жолоодуулсны улмаас би Сатаны уг чанарт найдаж, олон жил ажилдаа солиотой юм шиг хандаж ирсэн. Би ерөнхийдөө үнэнийг хайгаагүй, өөрийгөө танин мэдэх гэж ч оролдоогүй. Би өндөр байр суурийн хойноос үхэн хатан хөөцөлдөж агуу удирдагч болохыг хүсдэг байлаа. Үр дүнд нь би Бурханы зан чанар болоод Бурханы мөн чанарыг бүрэн ойлгоогүй. Надад Бурханыг хүндлэх, Түүнээс эмээх өчүүхэн ч сэтгэл байгаагүй. Би Бурханы өмнө ухаангүй аашилж, тэрийгээ огтхон ч болиогүй. Би юу ч хэлж, юу ч хийж мэдэхээр байсан. Би хуурамч хоньчин болж байгаагаа ухаараагүй. Би христийг эсэргүүцэгчийн дүрд тоглож байв. Би Түүнийг эсэргүүцэх атлаа Бурханд үйлчлэх замаар замнаж байв. Хэдий ахан дүүс минь олон удаа надад сануулсан ч, би тэдний сайн санааны тусламжийг хүлээн аваагүй. Би хэт бардам байсан болохоор өөрийнхөөрөө үргэлжлүүлсэн. Хэтэрхий олон удаа би Бурханыг эсэргүүцсэний улмаас Бурханы уурыг хүргэж, эцэстээ үйлчлэлээс хасагдаж, эргэцүүлэл хийхээс өөр аргагүй болсон юм.
Үүнийг шинжилж үзээд би бага багаар өөрийнхөө мунхаглалаа ухаарч эхэлсэн. Энэ бүх хугацаанд Бурхан намайг аврахын тулд надад тохиолдсон бүх зүйлд олон бодол төрүүлж байв. Би дахиад л Бурханы өмнө сөгдөн мөргөхөөс өөр юу ч хийж чадсангүй: Ай, Төгс Xүчит Бурхан минь, Би Тандаа талархъя! Хэдийгээр энэ удаа солигдсон нь үхмээр санагдуулж, миний зовлон зүйрлэшгүй байсан ч энэ нь Таны агуу хайрыг мэдрэх, надад авралыг хүртэх далим болсон. Хэрэв намайг энэ удаа солиогүй байсан бол би одоо ч өөрийн үзэл, төсөөллөөрөө амьдарч, аливааг буруу аргаар үргэлжлүүлэн хийсээр байх байсан. Чуулганд ажиллахын тулд гэр бүлээ, ажлаа орхисон минь Танд үнэнчээр үйлчлэхийн тулд байсан гэж би бодсоор байх байсан. Өөрийн үйлдлээ эргэцүүлэхгүй, миний үйлчлэл Таныг эсэргүүйцэж, муу ёрыг үйлдэж байна гэж ухаарахгүй байх байсан. Хэрэв юмс энэ хэвээр үргэлжилсээр байсан бол би улам илүү бардам, ихэмсэг болох байсан. Эцсийн эцэст би христийг эсэргүүцэгчийн хувиар Таныг эсэргүүцэж, үнэхээр нэг мөр дуусаж, хөөгдөх байсан. Өнөөдөр таны цагаа олсон гэсгээлт болон шүүлт намайг муу ёрын замаар алхахаас зогсоосон. Та намайг увайгүй байж, үргэлжлүүлэн нүгэл үйлдлэхээс минь болиулсан. Ай, Бурхан минь, Таны миний төлөөх хайр үнэхээр агуу, үнэхээр бодит юм! Өнөөдрийн энэ халаа солио үнэхээр Та намайг аварсан хэрэг байлаа. Таны гэсгээлтийн хайр миний зүрх сэтгэлийг байлдан дагууллаа. Би Танд намайг аварч, хамгаалсанд зүрх сэтгэлээсээ талархаж байна. Таны зөвт чанар зөрчлийг хүлцдэггүй гэдгийг Өөрийн илчлэлээр дамжуулан үнэхээр мэдрүүлсэн Танд би гүнээ талархаж байна. Хүнийг зовлонт шалгалтанд оруулж, хатуу зэмлэлээрээ эцгийн нандин хайрыг харуулсан Танд талархъя. Түүнчлэн Та надад өөрийн ялзарсан мөн чанарыг таньж, Сатан намайг гүн ялзруулсан байгааг харах боломжийг олгосон. Тэргүүн тэнгэрэлчийн бардам уг чанар миний дотор гүн үндэслэсэн байна. Надад Таны гэсгээлт, шүүлт, шалгалт, цэвэршүүлэлт, бас Таны шийтгэл болоод хараал намайг аварч ариутгахад хэрэгтэй байна. Зөвхөн энэ ажлаар дамжуулж би Таныг хүндэтгэх сэтгэлтэй болж хамгаалагдан, ариусгагдах болно. Ай, Бурхан минь энэ өдрөөс хойш үнэнийг хичээнгүйлэн хайж, Таны ажилд үнэхээр зүтгэхийг хүсэж байна. Би Таны шүүлт ба гэсгээлтийг хүлээн авах болно. Та надад яаж ч хандсан бай би өөрийгөө Танд бүрэн зориулж, Таны зохицуулалтыг дагана. Би буруу ойлгож, гомдлохгүй. Би жинхэнэ хүн байж, утгатай, зорилготой амьдрана.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүний махан бие Сатаных, энэ нь дуулгаваргүй зан чанараар дүүрэн, харамсмаар бузар заваан бөгөөд...
Над шиг ийм дунд түвшний удирдагч одоо зараалын ажил хийнэ гэж үү? Чуулган дахь гүйж харайж чадах хэн ч бай, багахан ухаантай хэн ч бай энэ ажлыг хийж чадна. Надаар ийм ажил хийлгэж байгаа нь миний авьяас чадварыг илт дэмий үрсэн хэрэг биш гэж үү?
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Амийн оролтыг эрж хайхдаа хүн өдөр тутмын амьдралд тулгардаг асуудал бүрд өөрийн үг, үйл, бодол,...
Дун Энь, Франц 2019 онд би чуулганы удирдагч болсон юм. Би юмыг өөрийнхөөрөө хийж, үүрэгтээ хариуцлагагүй хандаж, зөв ажлыг зөв хүмүүст нь...