Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Гамшгийн үед би Бурханы зөвт зан чанарыг олж харсан юм

9

Ли Жинг, Бээжин

2012 оны 8-р сарын 7

Тэр өдрийн өглөө бороо орж эхэлсэн юм. Бороо улам илүү хүчтэй цутган орж байх үед би нэг ахын байшинд болох цуглаан руу явав. Үдээс хойш бороо дээд тэнгэрээс шууд асгарч байгаа юм шиг улам хүчтэй оров. Цуглаан дуусах үед борооны ус ахын хашаанд нэвтрэн орсон байсан ч би гэрийнхэндээ санаа зовж байсан тул гэр лүүгээ яаравчиллаа. Замынхаа хагаст орж байх үед аюулаас зайлан зугтаж буй хэсэг хүмүүс надад хандан: “Чи зугтахгүйгээр гэр рүүгээ явах гээд байгаа юмуу” гэв. Гэртээ иртэл хүүхэд маань “Та үерийн усанд урсаагүй юм уу?” гэж надаас асуув. Тэр үед л зүрх сэтгэлд минь Бурхан байхгүй гэдгийг би олж мэдсэн юм. Төд удалгүй хөрш эгчийн нөхөр дээвэр дээр авирч гараад, манайхаас холгүй байрладаг байшингууд үерийн усанд урссан болохыг олж харжээ. Үерийн ус улам хүчтэй урсаж, эгчийн нөхөр хүүхдүүдээ уул өөд аваачихыг шаардсан боловч эгч явсангүй. Бидний хэдэн эгч дүүс өөр хоорондоо энэ талаар хэлэлцэж ярилцаад, эгчийн нөхөр ийнхүү маргалдаж байгаа нь Бурханы хүслийг агуулж байна гэж үзээд, түүнийг даган уулын оройд байрладаг төмөр замын байшинд шөнийг өнгөрөөхөөр очицгоосон юм. Тэнд очоод, гамшгаас зугтаж очсон хүмүүсээс үерийн ус хэчнээн хүчтэй давалгаалан урсаж, хүмүүс хэрхэн ийш тийш зугтацгааж, зарим нь байшингийн дээвэр дээр гарч, зарим нь усанд урсаж, зарим нь модонд тээглэж үлдсэн тухай сонсоцгоов...

Дараагийн өдөр нь би эгчтэй уулзахаар очлоо. Түүний байшин голын эрэг дээр байрладаг бөгөөд урдуур нь том зам, хойгуур нь гол урсдаг байв. Байшин нь үерийн хоёр урсгал зөрөх цэгийн яг төвд нь байж байв. Үер буухад эгч маань Бурханд залбирч, Түүнд найджээ. Эгчийг шөнөжингөө тайван сайхан нойрсож байх хооронд тэдний эгнээнд байсан бүх байшин үерийн усанд урсаж, зөвхөн түүний байшин болон өөр нэг байшин бүрэн бүтэн үлдсэн байв. Бурханы хамгаалалтанд орсон хүн зүрх сэтгэлдээ тайван амарч чаддаг болохыг би үнэхээр олж харсан юм.

Нэг эгч маань ерөнхий асуудал хариуцсан санваартан болон намайг хайн ирж, бид чуулганы эд зүйлс хадгалдаг байшинг шалгахаар явав. Үерийн ус гүүр болон замыг эвдлэн урсгасан тул бид тийшээгээ тойруу, урт замаар явж хүрлээ. Ийнхүү явж байх үед “бусниулж тоногдсон” тосгон хөрсний гулсалт, шавар чулуутай хосолсон үнэхээр аймшигтай дүр зураг харагдаж байлаа. Хаашаа л харна нүдэнд маань сүйрэл харагдаж байв. Бид хажуугаар нь явж, эргэн тойрноо харахад зарим ах, эгч нарын байшингууд урсаж, зарим нь байрандаа үлдсэн байв. Байрандаа үлдсэн нь бүгд үүргээ биелүүлсэн ах, эгч нарын байшингууд байлаа. Энэ нь хүмүүс Бурханд итгэхдээ үнэнийг эрэлхийлж, үүргээ биелүүлж байх тохиолдолд л Бурханы хамгаалалтыг авч, гамшиг тохиолдох үед амьд үлдэж чаддаг болохыг надад харуулсан юм. Нэг тосгонд хоёрхон байшин үлдсэн байсны нэг нь хөгшин настай ахын байшин, нөгөөх нь өөр нэг байшин байв. Үер буух үед байшин нь үерийн урсгалд нурах гэж байгааг хөгшин ах маань олж харсан тул уулын орой дээрээс: “Бурхан минь! Бурханы үгсийн номнууд маань дотор байгаа шүү дээ” гэж хоёр удаа чангаар хашхирчээ. Үүний дараа үерийн ус ер бусын байдлаар түүний байшинг хэвээр нь үлдээхийг тэр харсан бөгөөд Бурханы үгсийн номнууд ч бас хадгалагдаж үлдсэн байв. Нөгөө байшин нь нэгэн эгчийнх байсан бөгөөд тэнд уулзалт зохион байгуулагддаг байжээ. Тэр эгч үүргээ үргэлж идэвхтэй биелүүлдэг байв. Хэдийгээр үерийн ус түүний бүх биеийг бүрхсэн ч тэрээр огт гэмтээгүй байсан. Түүний хүүхэд үерийн усанд урсаж байхад нь нэгэн үл итгэгч түүнийг барьж авсан тул хүүхэд нь усанд урсаагүй гэнэ. Нэгэн хөгшин настай эгч үерийн ус хаалганд нь хэдийнээ дөхөн ирж, мөн байшингаас нь холгүй орших ногооны талбайг бүхэлд нь нөмөрсөн байгааг олж харжээ. Тэрээр Бурханд залбирахад олон жилийн турш усыг тогтоон барьж байсан далангуудыг нураасан үерийн ус урсах чиглэлээ өөрчилж, түүний байшинг байсан байранд нь үлдээжээ. Эрэлхийлдэггүй байсан хоёр эгчийн байшин байрандаа үлдсэн хэдий ч хашаа нь үерийн усанд урсан одсон байна. Нэг эгч нь эзэн байх үүрэгтэйгээ эвлэрч чадахгүй байсан болохоороо байшингаа засуулах шаардлагатай байна гэсэн нэрийдлээр ах, эгч нарыг байшингаасаа хөөн гаргасан юмсанж. Түүний Бурханы үгсийн номнууд усанд урссан байв. Нөгөө нэг эгч нь үүргээ биелүүлдэг байсан хэдий ч “зүрх сэтгэлдээ би хүсэхгүй байна” гэж хэлдэг байлаа. Гамшгийн үед тэрээр үерийн ус, шавар хад чулуу нийлсэн урсгалд автаж, улмаар гэдэс нь чулуунд зүсэгджээ. Тэрээр уйлан Бурханаас ахин дахин гуйсны эцэст ус түүнийг том модонд тээглүүлснээр тэр урсахаа больж, амь нас нь аврагдсан байв. Түүний шарханд халдвар орж, өөр нэг хагалгаанд орох шаардлагатай болсон юм. Үүний зэрэгцээ хүссэнээрээ аашилдаг байсан нэг ах байсан. Гэртээ хийх шаардлагатай ямар нэг ажил гарч ирэхэд тэрээр үүргээ биелүүлдэггүй байв. Гамшгийн үеэр тэр хамгийн ноцтой хохирлыг амссан юм. Үерийн ус түүний хоёр байшинг хоёуланг нь урсгаж, хүн амьдрахын аргагүй хоёр өрөөтэй үлдээжээ. Бурханы үгсийн номнуудаас нэг нь ч үлдсэнгүй. Энэ нь Бурханы хайр байсан гэдгийг тэр ах улмаар мэддэг болж, хэнийг ч буруутгаагүй билээ.

“Бурхан бол хүний оршин тогтнолын цорын ганц суурь ” хэмээх Бурханы үгсийн магтуу дуунд: “Ус хүмүүсийг бүхэлд нь залгих үед Бурхан тэднийг тогтоол уснаас авардаг. Хүмүүс амьдрах итгэлээ алдах үед тэдэнд амьдрах зориг зүрх хайрлан, үхлийн ирмэгээс татан гаргахын тулд Бурхан авралын гараа сунгадаг, тэгснээр тэд Бурханыг өөрсдийн оршин тогтнолын үндэс суурь болгодог. Хүмүүс Бурханд дуулгаваргүй байх үед дуулгаваргүй байдлынх нь дунд Тэр Өөрийгөө тэдэнд мэдүүлдэг. Хүмүүсийн хуучин уг чанараас үр дүнд, Бурханы өршөөлөөс үүдэн хүмүүсийг үхэлд хүргэхийн оронд Бурхан тэдэнд гэмшиж, шинээр эхлэх боломж олгодог. Хүмүүс гай гамшиг амсах үед амьсгал тасраагүй байгаа цагт Бурхан тэднийг үхлээс булаан авч, цоо шинээр амьдрах боломж олгодог, ингэснээр тэд сэрэх ба Сатаны ов мэхэнд урхидуулахгүй. Хэчнээн удаа хүмүүс Бурханы гарыг харсан билээ; хэчнээн удаа тэд Түүний эелдэг зөөлөн дүр төрхийг харж, Түүний инээмсэглэсэн царайг харсан билээ; хэчнээн удаа тэд Түүний сүр жавхланг харж, Түүний уур хилэнг харсан билээ. Хэдий хүмүүс Түүнийг хэзээ ч мэдээгүй боловч дэмий түвэг удахын тулд Бурхан тэдний сул талыг шүүрч аваагүй. Хүмүүсийн зовлон бэрхшээлийг туулсан болохоор Бурхан хүний сул талуудыг өрөвддөг. Хүмүүсийн дуулгаваргүй байдал, ач мэддэггүй зангийн хариуд л Бурхан янз бүрийн түвшинд гэсгээлт оноодог. Хүмүүсийг үхэлд хүргэхийн оронд Бурхан тэдэнд гэмшиж, шинээр эхлэх боломж олгодог. Хүмүүс гай гамшиг амсах үед Бурхан тэднийг үхлээс булаан авдаг.” гэж дуулдаг. Энэхүү аюул гамшгийн дундаас бид Бурханы төгс хүчит байдал болон гайхалтай байдлыг олж харсан ба энэ нь ирээдүйн замаар алхах итгэлийг маань илүү их бэхжүүлж өгсөн билээ. Бурхан Өөрийн агуу уур хилэнг гаргах үед бид Бурханы халдашгүй зан чанарыг олж харсан. Хүмүүсийн эсэргүүцэл болон тэдгээрийн ач хариулж мэддэггүй зангийн улмаас л Бурхан хүмүүст өөр өөр түвшний гэсгээлт өгдөг. Гэхдээ Бурхан биднийг ухаан оруулахын тулд гай гамшгийг ашигладаг; Тэрээр хүмүүсийг үхүүлдэггүй, харин хүмүүст гэмшиж, шинээр эхлэх боломж олгодог. Энэ гамшиг нь бидэнд Бурханы зөвт зан чанар, Түүний хайр, Түүний авралыг харуулсан бөгөөд үүнээс ч илүүтэйгээр Бурханы төгс хүчит байдал болон Түүний ноёрхлыг хоёуланг нь надад харуулсан юм. Үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлдэг, үүргээ биелүүлж, Бурханы төлөө зарцуулахыг хүсдэг хүмүүс Бурханы халамж, хамгаалалтыг олж авдаг. Хөнгөн хуумгай ханддаг, гомдоллож, эсэргүүцдэг, үүргээ биелүүлж эсвэл Бурханы төлөө зарцуулах хүсэлгүй хүмүүс хүртэх ёстой цээрлүүлэлтээ хүртдэг. Биднийг хамгаалдаг зүйл бол бидний үүрэг юм! Биднийг ерөөдөг зүйл бол бидний үүрэг юм! Бурханаас даалгаж өгсөн зүйлийг гүйцэлдүүлэхийн тулд хожмын замдаа бид хичээнгүй, ул суурьтай байж, үүрэг даалгавар болгоныг хамгийн сайнаараа хийдэг болоход маань зориулж Бурхан бидэнд итгэл, эр зориг, хүч чадал, мэргэн ухаан хайрлах болтугай.

Өөрсдийн нүдээр харсан эдгээр баримтыг хүн болгонд хэлэхийг бид хүсэж байна: Бурхан бол бидний оршин тогтнолын цорын ганц үндэс суурь юм. Дэлхий дээрх бүх алдар нэр, бэл бэнчин, нэр хүнд, хөрөнгө мөнгө бол өнгөрөн одох үүл мэт түр зуурынх юм. Үерийн ус хүний амийг авч одох мөчид хүний амь нас өчүүхэн, мөхөс байдаг. Хамгийн баян, алдар нэртэй хүмүүс ч хүчгүйддэг. Биднийг тусламж гуйж хашхирахад зөвхөн Бурхан авралын гараа сунган, Түүнд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүсийг үхлийн ангалаас буцаан авчирч чадна. Ах, эгч нар аа, Бурханаас бидэнд өгсөн үүргийг ухамсарлан ухаараарай. Эцсийн өдрүүдэд бид бүхэн бүрэн дүүрэн үнэнч байж, хаанчлалын сайн мэдээг дэлгэрүүлэхэд өөрсдийн хүч чадлаа өргөцгөөе.