Завхралынхаа үнэнийг би харж байна

2019-04-17

Ли Хэн, Жиансу муж

Хүнийг илчилдэг Бурханы үгээс би энэхүү хэсгийг олсон юм: “Эдгээр хүмүүс бол агуу улаан лууны үр удам гэдгийг өмнө нь хэлсэн. Үнэн хэрэгтээ, тодорхой хэлэх юм бол тэд агуу улаан лууны биелэл юм” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “Гучин зургаадугаар бүлэг”-ээс). Бурханы эдгээр үг бурхангүй үзэлтэй дарангуй удирдагчдыг илчлэх зорилготой гэж би бодов, учир нь тэд хүмүүсийн бодол санааг боогдуулж, Бурханд итгэх, Бурханыг шүтэн мөргөхийг нь хатуу хориглодог; тэд Бурханы сонгосон хүмүүсийг харгисаар хавчиж, Бурханы ажлыг хаана ч бусниулж, сүйтгэж, олон хорон муу зүйл хийдэг бөгөөд гажууд, шүтлэггүй байдаг, мөн Бурханыг бүх зүйл дээр эсэргүүцдэг. Нөгөө талаар, би бол чуулганд үүргээ биелүүлдэг, Бурханд итгэгч бөгөөд завхарсан зан чанартай ч гэсэн яавч тэдэн шиг хорлонтой биш—би яаж агуу улаан лууны биелэл, үр удам байж болох юм бэ? Дараа нь Бурханы ажил намайг илчилсэн ба уг чанарын минь мөн чанар агуу улаан лууныхтай адил гэдгийг, мөн би эргэлзэх зүйлгүйгээр агуу улаан лууны биелэл мөн гэдгийг тэгэхэд л би ухаарсан юм.

Манай чуулганд гэр бүлийнхэндээ ихэд боогдож, хязгаарлуулдаг нэг санваартан байлаа. Улмаар тэр эгч үүргээ биелүүлэхдээ ухамсаргүй байж, бүлгийн цуглаанд оролцохоо байнга мартдаг байв. Би түүнтэй нөхөрлөж, “Та үүрэгтээ ийм хариуцлагагүй, хааш яаш байх ёсгүй. Та бол чуулганы санваартан, та ах эгч нарын маань амийг хариуцдаг. Бурхан танд ийм чухал даалгавар даалгасан, хэрэв та үүнд хөнгөн хуумгай хандвал Бурхан жигшиж, үзэн ядах болно!” гэж хэлэв. Намайг ингэж нөхөрлөсний дараа эгч хүлээн зөвшөөрөөгүйгээр барахгүй, намайг няцаах шалтаг, шалтгаан хэллээ. “Тэрээр Бурхантай нэгдмэл биш юм. Бурханы аврахыг хүсдэг хүн энэ эгч байж таарахгүй, тийм биз дээ? Энэ эгч Бурханд ашиглуулахад тохирохгүй нь лавтай, эсвэл Бурханаар илчлэгдэж, таягдуулдаг хүн юм уу?” гэж би бодлоо. Би орлох хүнийг нь чуулган дотроо эрчимтэйгээр хайж эхлэв. Энэ ажилд тохирох хүн олмогцоо эгчийг хална гэж төлөвлөж байлаа. Гэвч нэг хэсэгтээ тохирох хүн байгаагүй учир эгчтэй дахин нэг удаа нөхөрлөхөөс өөр сонголт байсангүй. Дараа нь эгч, үүргээ биелүүлж чадалгүй, хариуцлагагүй, хайнга байсан гэдгээ ойлгож, урьд нь гаргасан алдаагаа цайруулахыг хүслээ. Гэхдээ л надад энэ нь үргэлж хангалтгүй санагдаж байсан бөгөөд үүнээс хойш эгч надад төдийлөн таалагдахгүй байв. Нэг удаа би эгчийг амьдардаг газраас нь жаахан хол, гэртээ хүмүүс байлгадаг айлд цуглаан хийгээч гэж гуйсан боловч эгч татгалзаж, явахыг хүссэнгүй. Эгчийг тэгж хэлэхэд зүрх сэтгэлд минь уур дүрсхийв. Би дотроо: “Та үүрэг биелүүлэхдээ хэтэрхий их голж шилэн, дуртай зүйлээ хийж, дургүй зүйлээ үл тоомсорлох юм. Танд өчүүхэн ч гэсэн дуулгавартай байдал гэж алга, бас өөрт чинь хэлсэн ямар ч үгийг няцаана. Чуулганд тан шиг хүн огт хэрэггүй, таныг ердөө л хөөх ёстой. Ямар ч гэсэн та үүргээ зохистой биелүүлэхгүй байснаар ийм байдалд хүргэлээ” гэж бодов. Хүмүүсийг дураараа хөөнө гэдэг зарчмын эсрэг болохыг би мэдэж байсан хэдий ч энэ санаа хэтэрхий хүчээ авч, толгойд орж ирсээр, үүнийг би хянаж чадахгүй байсан бөгөөд зүрх сэтгэлд минь энэ нь намайг байнга шаналгаж, миний байдал маш хурдан дордлоо. Шаналахдаа би Бурханы өмнө очиж, “Өө Бурхан минь! Энэ эгч намайг сонсохгүй байгаа учраас аль болох түргэн хөөмөөр санагдаад байна. Ингэж бодох нь буруу гэдгийг би мэдэж байгаа ч яаж ч чадахгүй юм. Өө Бурхан минь! Намайг аварч, энэ эгчид зөвөөр хандахад намайг хүргэж, Таныг эсэргүүцэх ямар нэг зүйл бүү хийлгээч гэж би Танаас гуйя” хэмээн залбирахаас өөр арга байсангүй. Залбирсны дараа би хамаагүй илүү тайвширч, түүнийг хөөх хүсэл минь урьдынх шигээ хүчтэй байхаа болилоо.

Тэр үед Бурханы үгийн дараах хэсэг санаанд оров: “Агуу улаан лууны илрэл нь Намайг эсэргүүцдэг, Миний үгийн утгыг ойлгож, ухаарах нь дутмаг, Намайг дандаа хавчдаг, Миний удирдлагад саад хийхийн тулд явуулга ашиглах гэдэг. Сатан дараах байдлаар илэрдэг: Надтай эрх мэдлийн төлөө тэмцэлддэг, Миний сонгосон ардуудыг эзэмшихийг хүсдэг, Миний ардуудыг мэхлэх гэж сөрөг үг гаргадаг” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Ерэн зургаадугаар бүлэг”-ээс). Бурханы үг намайг цочирдууллаа. Миний илчлэл яг агуу улаан лууных байсан бус уу? Агуу улаан луу гэхдээ миний хийгээгүй зүйлсийг хийх чадвартай байсан. Бурхан хүнийг аврахын тулд эцсийн өдрүүдийн ажлаа явуулдаг атал агуу улаан луу Бурханы сонгосон хүмүүсийг яаж улайран дарлаж, харгисаар зовоож, хавчдаг, мөн Төгс Хүчит Бурханы Чуулганыг гутааж, нэр төрд нь халдахын тулд цуу яриа тарааж, Бурханд итгэж, Бурханыг дагахад нь хүмүүст саад хийхийн тулд чадах бүхнээ хийж, тэдний аврагдах боломжийг булаахаар оролдон, Бурханы ажилд саад хийж, үймүүлж байдаг тухай би бодлоо.Би яг ийм зүйл хийж байсан биш үү? Эгчид минь зарим нэг дутагдал байгааг хараад би түүнд гэм буруугаа таньж мэдэх, хүн төрөлхтнийг аврах Бурханы хүслийг ойлгох, Бурханы ажилд захирагдах чадвартай байхад нь туслахын тулд үнэний талаар хайрын сэтгэлээр нөхөрлөөгүй; харин ч би эгчийн дутагдлыг дэгсдүүлж, хэтрүүлэн дүгнэж, түүнийг хөөх хүсэлдээ хөтлөгдөж, аврагдах боломжийг нь үгүй хийхийг хүссэн. Би хүмүүсийн дундах Бурханы авралын ажилд саад хийж, үймүүлэхээр оролдож байсан бус уу? Би үнэхээр агуу улаан лууны биелэл байсан юм биш үү? Номлолоос би үүнийг уншлаа, “Агуу улаан луу Бурханыг хэрхэн хавчиж, Бурханы сонгосон хүмүүсийг хэрхэн харгисаар хохироодгийг хар, тэгээд хэрхэн Бурханыг эсэргүүцэж, Бурханы эсрэг тэрсэлдгээ, мөн Бурханы сонгосон хүмүүстэй эв найртай байх чадваргүйгээ хар. Та нар өшөө хорслоор дүүрэн, хэтэрхий хувиа хичээсэн байна. Та нар агуу улаан луунаас ер нь ямар ялгаатай юм бэ? … Өөрсдийнх нь дотор нуугддаг агуу улаан лууны хорыг олон хүн олж таньдаггүй. Тэд, агуу улаан луу бол хэтэрхий ёрын муу гэж, харин өөрсдөө эрх баривал агуу улаан луунаас хамаагүй дээр байна гэж боддог; гэхдээ үнэхээр тэгэх үү? Та нар яг энэ мөчид эрх баривал агуу улаан луунаас хэр зэрэг дээр байх вэ? Агуу улаан луунаас хамаагүй дээр байж чадах байсан уу? Үнэндээ агуу улаан лууны эрх барьж буй нь завхарсан хүн төрөлхтний хэн нь ч эрх барьснаас огт ялгаагүй. Агуу улаан луу 80 сая хүн алж чадах бол, та нар эрх барих үедээ хэчнээн хүнийг хөнөөх вэ? ‘Би эрх барьсан бол хэнийг ч алахгүй байсан’ гэж зарим нь хэлдэг. Яг ингэж хэлэх үед чинь нэг нь босоод чамайг хараана, харин чи уур хилэндээ автаж, ‘Тэгвэл би нэг л хүн ална, үүнийг би онцгой тохиолдол болгоно’ гэж хэлнэ. Бүлэг хүмүүс чамайг эсэргүүцэн босоход чи, ‘Бүлэг хүмүүсийг ална гэдэг юу ч биш, агуу улаан луу 80 сая хүнийг алсан юм. Би ердөө л цөөн бүлэг хүнийг алж байна, энэ чинь агуу улаан лууныхаас хамаагүй бага’ гэж хэлнэ. 10 сая хүн чамайг эсэргүүцэн босоход чи, ‘Би энэ 10 сая хүнийг ч гэсэн алж болно, учир нь би алахгүй бол яаж эрх мэдэлтэй үлдэх юм бэ?’ гэнэ. Эндээс чи асуудал харахгүй байна уу? Чи эрх мэдэлгүй байхдаа ямар ч ёрын муу үйл хийдэггүй, гэхдээ эрх барьж байхдаа ёрын мууг хийхгүй гэх ямар ч баталгаа байхгүй, учир нь хүний уг чанар гэдэг бүгд адилхан” (Амийн оролтын тухай номлол, нөхөрлөл III дахь “Хүнийг төгс болгох Бурханы ажилд хүмүүс хэрхэн хамтран ажиллах ёстой тухай”). Бурханы үгийн гэгээрэл, гэрэлтүүлэлт болон энэ номлолын дүгнэлтээс би, өөрийнхөө жинхэнэ төрхийг, би бол агуу улаан лууны биелэл гэдгийг, завхарсан мөн чанар минь агуу улаан лууны уг чанарын мөн чанараас огт ялгаагүй юм байна гэдгийг эцэст нь тодорхой харсан билээ. Эгч минь үнэнийг тодорхой ойлголгүй, үүрэгтээ хааш яаш, хариуцлагагүй хандаж байх үед би эгчид элэгсэг зүрх сэтгэлээр огт туслалгүй, харин ч албадсан өнгөөр, шаардсан байдалтайгаар ярьсан. Эгч намайг няцааж, зохицуулалтыг минь дагахгүй, дуулгавартай байхгүй болохоор нь би уурлаж, түүнийг Бурханаар илчлэгдэж, таягдан хаягддаг хүн хэмээн яллаж, зүрх сэтгэлд минь муу санаа зорилго төрж, эгчийг чуулганаас хөөхийг хүссэн. Би “Өөрийгөө л өргөмжил”, “Дуулгавартай дагасан нь дэвжинэ, эсэргүүцсэн нь мөхнө”, “Юмыг хэтрүүлэн дэгсдүүл”, “Гэм зэмгүйг алж хяд” гэсэн бодлоготой агуу улаан луу шиг аашилж байсан биш үү? Эдгээр нь бүгд агуу улаан лууны хорын сонгодог жишээ юм! Агуу улаан луу гэм зэмгүй хүмүүсийг хядаж, тоо томшгүй олон хүнийг хөнөөдөг; энэ нь хүмүүсийн амийг огт анхаарч байгаагүй бөгөөд өөртэй нь санал нийлэхгүй, өөрийг нь дуулгавартай дагахгүй бол, мөн ямар нэг байдлаар өөрт нь халдвал хүнийг хөнөөдөг. Би эрх мэдэлтэй байсан бол яг л агуу улаан луу шиг байх байсан, надад хийхгүй ёрын муу үйл гэж үгүй, дураараа дургих байсан. Чуулганы гаргасан ажлын зохицуулалт, зарчим намайг хянаж байгаагүй бол, ах эгч нар маань намайг ажиглаж байгаагүй бол би эгчийн толгойг аль хэдийн цаазын тавцан дээр тавьчихсан байх байлаа. Би ийм зүйлс илчилсэн тул агуу улаан луутай адил үйл хэрэг хийж, гэм зэмгүй хүмүүсийг хядахад надад эрх мэдэл, байр суурь л дутаж байсан юм байна гэдгийг өөрийнхөө бодол, санаанаас олж харлаа. Бурханы гэгээрэл, удирдамж надад муу муухай, хорлонт уг чанар болон мөн чанараа мэдэх боломж олгосон бөгөөд Бурханы шүүлт, гэсгээлт л надад гэмших боломж олгосон юм. Зүрх сэтгэл минь Бурханд талархах сэтгэлээр дүүрч, мөн би өөрийнхөө үйлдлийг улам бүр үзэн ядаж, гэмших болсон билээ.

Энэ туршлага надад завхарсан мөн чанарыг минь үнэхээр ойлгуулсан. Би үнэхээр эрүүл ухаан, мөс чанаргүй хүн бөгөөд гарцаагүй агуу улаан лууны үр удам гэдгээ олж харсан билээ. Гэхдээ Бурханы үг хэчнээн зүрх зүсэм байсан ч гэлээ, эдгээр нь хүний үзэлтэй нийцдэг ч бай үгүй ч бай, айлдвар бүр нь мөнхийн, өөрчлөгдөшгүй үнэн бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт завхарсан хүн төрөлхтөн бүрэн үнэмших болно гэдгийг энэ нь бас надад мэдрүүлсэн юм. Өө Бурхан минь! Таны авралын нигүүлслийг хариулахын тулд би үүргээ сайн биелүүлэхийг хүсэж байна, ах эгч нартайгаа эвтэй байж, урьдын алдаагаа засаж залруулж, Таныг тайтгаруулдаг шинэ хүн болмоор байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Атаархлын эмчилгээ

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүний махан бие Сатаных, энэ нь дуулгаваргүй зан чанараар дүүрэн, харамсмаар бузар заваан бөгөөд...

Шулуун зантай хүн бол үнэнч хүн биш юм

Би нийтэч, шулуухан төрлийн хүн. Хүмүүстэй маш шулуухан ярьчихдаг, хэлэхийг хүссэн зүйлээ тойруулаад байлгүй шулуухан хэлчихдэг. Бусадтай харилцахдаа ч тэр нэлээд шулуухан талдаа. Бусдад хэтэрхий амархан итгэдгээсээ болж байнга мэхлэгдэж, дооглуулдаг.

Үнэнийг хэрэгжүүлэх туршлага

Хэншинь   Цуцоу хот, Хунань аймаг Хэсэг хугацааны өмнө, гагцхүү үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л үнэнийг хүлээн авч, эцэст нь үнэн болон...

Leave a Reply