Бялдууч хүмүүс Бурханы магтаалыг хүртэж чадах болов уу?
Лю И, Хятад Итгэгч болохоосоо өмнө би бусдын дургүйг хүргэхгүйн тулд үргэлж болгоомжилж, хүн болгонтой нийцтэй байж чаддаг байлаа. Хэцүүхэн...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Ишин Шижяжуан хот, Хэбэй муж
Өмнө нь би ах, эгч нар “Бурханы хийдэг бүхэн хамгийн сайн байдаг; хүмүүст хэрэгтэй бүхэн нь энэ юм” гэж хэлэхийг байнга шахуу сонсдог байлаа. Би үүнийг хүлээн зөвшөөрч, үүнтэй санал нийлдэг байсан ч өөрийн туршлагаар дамжуулж авсан ямар ч ойлголт надад алга байв. Хожим нь би надад зориулж Бурханы бүтээсэн орчноор дамжуулан энэ тухай бага зэрэг ойлголттой болсон юм.
Би зүрх сэтгэлдээ байр суурь олж авах гэсэн нэн хүчтэй хүсэл тэмүүлэлтэй байсан юм. Удирдагч надад анхаарал хандуулж, ах, эгч нар маань миний талаар өндөр сэтгэгдэлтэй байгаасай гэж би үргэлж найддаг байсан ч бодит байдал хүсэж найдаж байснаас минь дандаа өөр байдаг байв. Нэлээд хэдэн жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэж байхдаа би хэнтэй ч хамтарсан бай, үргэлж “туслагч” нь байдаг байлаа. Юу ч тохиолдсон бай, удирдагч маань үргэлж миний хамтрагчтай үүнийг хэлэлцэж, аливаа зүйлийг зохицуулахыг түүнд даатгадаг байв. Удирдагчийнхаа нүдэнд би шалихгүй, чухал бус хүн мэт надад санагддаг байлаа. Энэ байдал нь намайг дотоод тэнцвэрт байдлаа алдахад хүргэлээ. “Би адилхан үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бусдаас дор биш. Тэгэхэд би яагаад үргэлж “туслагч” байдаг юм бэ? Би яагаад дандаа хэн нэгний дор ажилладаг юм бэ?” гэж би бодов. Хүсэл маань ерөөсөө биелэхгүй байсан тул би нэлээд их цэвэршүүлэлтийн зовлон амсаж, Бурханы талаарх буруу ойлголт дундаа байнга амьдарч байв. Би үүнээс зутаж чадаагүй юм. Нэгэн өдөр удирдагч маань миний хамтрагчаар бичвэр бэлдүүлэхээр болсон ч үүнд нь туслахыг надаас гуйсангүй. Энэ нь намайг бухимдуулав. Хэдийгээр би ийм хэрэгцээгүй зүйлийн араас хөөцөлдөх ёсгүй гэдгээ мэдэж байсан ч би үүнийг зүгээр орхиж чадалгүй, зовлон шаналалд дахин уналаа. “Би яагаад дандаа ийм нөхцөл байдалд орчихдог юм бэ? Эдгээр нь яагаад дандаа миний хүссэн нөхцөл байдал биш байдаг юм бэ? Бурхан яагаад ийм зүйл хийдэг юм бэ?” гэж би бодов. Би огтхон ч ойлгож чадахгүй байлаа.
Хожим нь Бурханы үгийг идэж ууж байхдаа би Бурханы дараах үгийг олж харав: “Бүх хүн ийм санаархал, найдлага тээдэг ч, тэдний уг чанар дахь завхралыг шалгалтаар дамжуулан шийдвэрлэх ёстой. Чи ямар талуудад ариусаагүй байна, тэр талаараа цэвэршүүлэгдэх ёстой—энэ бол Бурханы зохицуулалт юм. Бурхан чамд зориулсан орчныг бүрдүүлж, завхралыг чинь мэдүүлэхийн тулд чамайг хүчээр цэвэршүүлдэг. Эцэст нь чи үхэх байлаа ч гэсэн өөрийн явуулга, хүслийг орхиж, Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдах хэмжээнд очдог. Тиймээс, хэрвээ хүмүүс хэдэн жилийн цэвэршүүлэлтгүй, мөн тодорхой хэмжээний зовлон туулаагүй бол өөрсдийн бодол болон зүрх сэтгэл дэх махан биеийн завхралын хүлээсээс ангижирч чадахгүй. Сатаны хүлээсэнд автсаар байгаа аль ч тал бай, өөрийн гэсэн хүсэл, шаардлага агуулсаар байгаа аль ч тал бай, эдгээр нь чиний зовох ёстой талууд юм. Зовлонгоор л дамжуулан сургамж авч чадна, өөрөөр хэлбэл, үнэнийг олж авч, Бурханы хүслийг ойлгож чадна” (Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн шалгалтуудын дунд Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун байлгах ёстой вэ”). Бурхан надтай нүүр тулан намайг гэгээрүүлж, яагаад эдгээр зүйлийг ийм байдлаар хийснээ, зорилго нь юу болохыг надад хэлж, Түүний сайн санаа зорилгыг ойлгох боломжийг олгож байгаа мэт зүрх сэтгэл минь Бурханы үгээс халуун дулааныг мэдэрлээ. Ийнхүү Бурханаас гэгээрэл олж авснаар би эргэж, Түүний надад зориулж бүтээсэн орчныг шинээр харах болов. Тэр үед Бурхан намайг хамгийн сайн мэддэг гэдгийг би харсан юм; Тэрээр намайг хүлэх Сатаны нөлөө аль талуудад хамгийн их байгааг мэдэж байсан. Сатанаас ирсэн завхрал маань байр суурийн тухайд хамгийн их байгааг Тэр тодорхой харж байлаа. Үргэлж Сатаны эзэмшилд амьдарч, Сатанаар завхруулагдаж, дарлагдаж, тамлуулж, гишгэлүүлэхийг минь Бурхан харж тэвчээгүй. Тиймээс Бурхан миний уг чанарыг онилж, надад шаардлагатай байсан зүйлийн дагуу Сатаны хамгийн гүн завхруулсан хэсэгт намайг тасралтгүй ариусгаж байв. Тэдгээр илчлэл, гэсгээлт, цэвэршүүлэлт – бүгд намайг гэсэн Бурханы хайрын аврал байсан юм. Гэхдээ маш олон жилийн турш би Бурханы сайн санаа зорилгыг огт ойлгодоггүй байжээ. Над дээр Бурханы хийсэн “илчлэгдэх” ажлыг би хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй байжээ. Тиймээс ч би Түүний сайхан сэтгэлийг үргэлж буруугаар ойлгож, Тэр надад хатуу ханддаг, дарангуйлдаг, өөрийгөө харуулах боломж олгодоггүй хэмээн үргэлж боддог байжээ. Одоо энэ талаар бодоход, байр суурийг амь гэж үздэг, салбар бүрд үнэндээ өөрийн гэсэн арга замтай байсан хүний хувьд дотоод хүсэл минь улам бүр өсөн томорч, эцэст нь би гагцхүү сүйрэх л байсан. Тэр үед л би, олон жилийн турш над дээр Бурханы хийсэн шаргуу ажлыг ойлгосон юм; тэр мөчид л би, надад зориулж Бурханы бүтээсэн орчнууд нь намайг аврахын төлөө байдаг гэдгийг олж харсан билээ. Энэ бол үгээр илэрхийлэхийн аргагүй хайр юм. Бурханы чин сэтгэлийн хайранд зүрх сэтгэл минь хөдөлж, Бурханы талаарх буруу ойлголтууд маань зүрх сэтгэлээс минь алга болсон юм. Бурханы надад зориулж бүтээсэн орчинд би дуулгавартай байхыг дуртайяа хүсэх болов.
Зөвхөн энэ туршлагаараа дамжуулан би, хүн төрөлхтнийг шалгаж, цэвэршүүлэхийн тулд Бурханы бүтээсэн орчнуудыг жинхэнээсээ таньж мэдсэн юм. Энд гүн гүнзгий утга санаа болон агуу их хайрын аль аль нь оршдог! Миний хувьд үнэндээ, миний үзэлтэй нийцэхгүй нөхцөл байдлууд тулгарах үед тэдгээр нь амьдрал дээр надад яг хэрэгтэй зүйл байжээ. Энэ бол намайг аврахын тулд Өөрийг нь танин мэдэж, дуулгавартай дагадаг болгох Бурханы чухал арга барил байжээ. Эх хүн хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг үнэхээр ойлгодогтой яг адилхан—аль хүүхдэд нь юу хэрэгтэй, ямар нэмэлт тэжээл хэрэгтэй гэдгийг ээж хүн маш сайн ойлгодог. Өнөөдөр хүмүүсийн амьдралд Бурханы хийдэг зүйл бол үүнтэй ижил юм. Бурхан хүмүүст зориулсан орчин бүтээдэг ба хүмүүсийн амьдралд Түүний хийдэг бүхэн тэдэнд хэрэгтэй зүйлд л үндэслэдэг. Тэр бүгд нь ямар ч бай, тэдний аминд хамгийн их ач тустай бөгөөд үнэнийг олж авах, Бурханд дуулгавартай байх, Сатаны нөлөөнөөс ангижрах боломж олгодог. Хэрэв хүмүүс өөрсдөд нь зориулж Бурханы бүтээсэн орчинд дуулгавартай байж чадвал тэд үнэнийг олж авч, амийг олж авч чадна. Хэрэв хүмүүс өөрсдийн зан араншин, шилэлт сонголтоо дураар нь тавьж, Бурханаар өөрсдийгөө хангуулбал тэд ямар ч зүйл олж авахгүйгээр үл барам Бурханы дургүйцлийг хүргэж, эцэст нь өөрсдийгөө л хохироож, сүйрүүлэх болно. Учир нь хүмүүсийн дуртай зүйл өөрсдөд нь тохиромжтой байдаггүй ба Бурханы аврал, төгс болголтод бүр ч үр өгөөжгүй байдаг. Бурханы өгдөг зүйл л хүн төрөлхтөнд хамгийн сайн зүйл байдаг; тэр нь л хүмүүст хамгийн хэрэгтэй зүйл юм. Тэр үед л би Бурханы хэлсэн зүйлийн талаар зарим нэг бодит ойлголттой болж чадсан юм: “Өнөөдрийн зам нь шүүлт, хараал дагалддаг зам боловч та нарт Миний хайрласан бүхэн—шүүлт ч бай, эсвэл гэсгээлт ч бай хамаагүй, Миний өгч чадах хамгийн сайхан бэлэг бөгөөд та нарт яаралтай хэрэгтэй бүх зүйл юм гэдгийг та нар бүгд мэдэх ёстой” (Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар бүгд маш жудаггүй!”).
Над дээр хийж буй Бурханы ажлын талаар бага зэрэг мэдлэг, ойлголттой болж, ямар нэг зүйлийг хүлээн авах хүсэлгүй байх тусам тэр зүйл нь надад төдий чинээ их хэрэгтэй бөгөөд би үүнийг улам их хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдгийг харах боломжийг надад олгосон Бурханы гэгээрэлд талархъя. Зөвхөн ийм байдлаар би Бурханаас надад өгч буй зүйлийг олж авах чадвартай байна. Бурханы мөн чанар нь сайн бөгөөд хүн төрөлхтний төлөө Түүний хийдэг зүйл бол бүгд хайр гэдгийг би бас ухаарсан юм. Энэ нь хүмүүсийн аминд хамгийн ач тустай бүхэн юм; энэ нь хүмүүсийн аминд хамгийн хэрэгтэй хоол тэжээл бөгөөд энэ нь Бурханаас хүнд өгсөн хамгийн сайхан бэлэг юм. Өнөөдрөөс эхлэн би өөрийгөө бүхэлд нь Бурханы гарт өгч, Бурханы над дээр гүйцэлдүүлэх бүх ажлыг дуулгавартай дагаж, хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна. Надад зориулж Бурханы бүтээсэн орчинд би үнэнийг мэдэхээр эрж хайж, үнэнийг олж авч, зан чанараа хурдан өөрчлөхийг хүсэж байна.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Лю И, Хятад Итгэгч болохоосоо өмнө би бусдын дургүйг хүргэхгүйн тулд үргэлж болгоомжилж, хүн болгонтой нийцтэй байж чаддаг байлаа. Хэцүүхэн...
Гондурас, Лилиет Би 2018 оны 10-р сард эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авч, зургаан сарын дараа чуулгандаа усалгааны...
Өвлийн Чавгаь, Хятад 2012 оны 12-р сарын нэгэн өдөр, би итгэгч болоод нэг жил шахуу болж байхдаа нэг залуухан эгчтэй цуг сайн мэдээ...
Над шиг ийм дунд түвшний удирдагч одоо зараалын ажил хийнэ гэж үү? Чуулган дахь гүйж харайж чадах хэн ч бай, багахан ухаантай хэн ч бай энэ ажлыг хийж чадна. Надаар ийм ажил хийлгэж байгаа нь миний авьяас чадварыг илт дэмий үрсэн хэрэг биш гэж үү?