Гамшгаас сэргийлэх цорын ганц арга зам

2021-01-27

Чаотуо Шайоган хот, Хубей муж

5-р сарын 12-ны Сычуанийн газар хөдлөлтөөс хойш би хэзээ нэгэн өдөр байгалийн гамшигт өртчих вий гэж байнга айж, санаа зовдог болсон юм. Ялангуяа гамшиг өсөн нэмэгдэж, газар хөдлөлт улам ойр ойрхон болж байгааг хараад айсуй мөхлөөс айх айдас минь бүр ч ихэссэн билээ. Үүнээс үүдэн би газар хөдлөлт болбол өөрийгөө хамгаалахаар ямар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстойгоо эргэцүүлэн бүхэл өдрийг өнгөрөөдөг болсон юм.

Нэг өдөр үдийн хоолны үеэр эзэн гэр бүлийн маань эгч заншсан ёсоор зурагтаа асаахад нэвтрүүлэгч газар хөдлөлтөөс сэргийлэх арга хэмжээний тухай яг ярьж таарлаа. “Газар хөдөлсөн тохиолдолд барилгын нурангид гэмтэхгүйн тулд гадагш задгай талбай руу даруй гарах хэрэгтэй. Амжиж нүүлгэн шилжүүлэлт хийж чадахааргүй бол ор, ширээн доогуур, эсвэл булан тохойд хоргодох хэрэгтэй...” Үүнийг сонссоны дараа амиа аврах шийдэл олсон мэт санагдаж, урьдчилан сэргийлэх эдгээр арга хэмжээг хурдхан цээжлэв. Ингэснээр би газар хөдлөлт болсон тохиолдолд амиа аварч чадахаар боллоо. Үдийн хоолны дараа би өрөөндөө буцаж очоод, байшингийн гадна, дотор талыг тойруулан няхуур ажиглаад, харсан зүйлдээ маш их урам хугарлаа. Орон доогуур зөндөө их новш хөглөрөн, нуугдах сул зай байсангүй. Байшингаас гадагш харахад, миний зогсож байсан газраас хэдэн зуун метрийн доторх бүх барилга таваас зургаан давхар өндөртэй, өөр хоорондоо ойрхон шавааралдсан байх ажээ. Би энэ барилгаас зугтлаа ч гэсэн дарагдаж үхэх өндөр магадлалтай. Энд үүргээ биелүүлэх нь хэтэрхий аюултай санагдлаа. Дүүргийн удирдагч ирж, намайг хөдөөгийн айл руу шилжүүлж өгөхийг нь хүлээх ёстой болов. Ингэснээр газар хөдлөлт болбол задгай талбай руу гүйн гарахад илүү хялбар болно. Гэвч дараа нь надад ингэж бодогдлоо: “Өгүүлэл хянах ажлаа би гол төлөв дотор хийдэг тул хөдөө амьдарсан ч амь нас маань эрсдэлтэй хэвээр байх юм байна. Сайн мэдээний баг руу шилжүүлж өгөөч гэж дүүргийн удирдагчаас гуйсан нь дээр бололтой. Ингэснээр би ядаж л өдөржин гадуур явж, гэрт байхаас илүү аюулгүй байна.” Ганц асуудал гэвэл дүүргийн удирдагч хэзээ ирэхийг би мэдэхгүй байлаа. Одоохондоо хоргодох газар бэлтгэх шаардлагатай хэвээр байв. Иймээс би өдөр бүр айдастай амьдарч, өгүүлэл хянахад анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байсан юм.

Нэг өдөр би дараах хэсгийг уншив: “Гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүхэн өлсгөлөн, тахалд нэрвэгдээд цурхиран уйлна. Бүх төрлийн хорон мууг үйлдсэн боловч Намайг олон жил дагасан хүмүүс нүглийнхээ төлөөсийг төлөхөөс зайлахгүй; тэд ч бас хэдэн сая жилийн турш ховорхон үзэгдэх гамшигт унаж, байнга айж, түгшсэн байдалтай амьдарна. Надад үнэнч зангаа харуулсан дагагчид маань баярлан хөөрч, Миний сүр хүчийг шагшин магтана. Тэд үгээр хэлэхийн аргагүй сэтгэл ханамжийг мэдэрч, хүн төрөлхтөнд Миний урьд өмнө хэзээ ч хайрлаж байгаагүй баяр хөөр дунд амьдарна.” “Товчхондоо, та нар өөрсдийн хүрэх газарт зориулан хангалттай сайн үйл бэлдэнэ гэж Би найддаг. Тэгвэл Би сэтгэл хангалуун болно; эс бөгөөс та нарт тохиолдох гамшгаас хэн ч зугтаж чадахгүй. Гамшиг Надаас үүдэлтэй бөгөөд мэдээж Би зохион байгуулдаг. Хэрвээ та нар Миний нүдэнд сайн харагдаж чадахгүй бол гай гамшгийн зовлон амсахаас зайлахгүй” (“Үг нь махбодоор илэрсэн” ном). Бурханы үг намайг сэрээлээ. Гамшгийн шалтгаан нь Бурхан болж таарлаа—Бурхан гамшиг буулгадаг юм байна. Энэхүү муу ёрын, завхарсан хүн төрөлхтнийг үгүй хийхийн тулд Бурхан гамшиг ашиглахыг хүсдэг. Энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы хийхийг хүсдэг зүйл. Үл итгэгчид үүнийг мэдэлгүй, байгалийн гамшиг гэж боддог. Tийм учраас тэд гамшигтай тулгарсан үедээ өөрсдийгөө аврахын тулд хүний арга зам, хүний хүчин зүтгэл ашигладаг. Ингэснээр тэд янз бүрийн гамшигт сүйрэхээс зайлсхийж чадна гэж боддог. Мэдлэггүй явсан би Бурханд итгэдэг атлаа Бурханы ажлыг ер мэддэггүй байжээ. Үл итгэгчдийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагахад л болно, ингэснээр гамшгаас үүдэлтэй гай зовлонгоос мултарч, амьд үлдэнэ гэж би бодож явлаа. Үл итгэгчидтэй адилхан бодолтой явсан минь үнэхээр утгагүй юм! Хэрвээ хүмүүс үүргээ итгэмжтэйгээр биелүүлэхгүй, сайн үйл хийж чадахгүй бол Бурханы нүдэнд сайнаар харагдахгүй гэдгийг би мэддэг байх ёстой бус уу? Хүмүүс хэчнээн хүчирхэг байж чаддаг ч бай, урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь хэчнээн дэвшилтэт ч бай, өөрсдийгөө аврах төлөвлөгөө нь хэчнээн төгс ч бай хамаагүй, эцсийн эцэст Бурханы хүнд илгээдэг гамшгаас зайлах аргагүй юм. Гамшгийн аюулд янз бүрийн хариу үйлдэл гаргадгаасаа үзэхэд, би Бурханд итгэх үнэн итгэлгүй нь илэрхий байлаа. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил, Түүний төгс хүчин, дээд эрхийн талаарх бодит ойлголт надад байгаагүй. Гамшгаар Бурхан хэнийг устгах гэж зорьдог, хэнийг аврахыг хүсдэг талаар би огт мэддэггүй байсны зэрэгцээ Бурханд итгэмжтэй байж, хангалттай сайн үйл бэлдсэн хүмүүс л гамшгаас амь хэлтэрдэг гэдгийг ухаарсангүй. Tиймээс гамшгийн аюул заналхийлсэн үед би сайн үйл бэлдэн, Бурханд итгэмжтэй байж, үнэнийг эрж хайн, Бурханы авралыг хүртсэн эсэхээ эргэцүүлэхийн оронд, өөрийгөө аврах арга зам сүвэгчлэн хамаг цагаа үржээ. Үнэнгүйгээр бид ийм хөөрхийлөлтэй болдог!

Ноагийн үед Бурхан газар дэлхийг үерээр сүйрүүлэхэд, Ноа Бурханаас айж, муугаас хол байн, Бурханы хүслийн дагуу хөвөгч авдар барьж, Бурханы хүсэлтээр бүх зүйлийг зарцуулж, туйлын үнэнч байдлаа харуулсан тул Бурханд сайнаар харагдсан билээ. Тийм учраас гамшиг тохиох үед түүний гэр бүлийн найман гишүүн цөмөөрөө амьд үлджээ. Тухайн үед би “Амийн оролтын тухай номлол, нөхөрлөл”-д хэлэлцсэн зүйлийг эргэн саналаа, “Ямар ч сайн үйл бэлдэхгүй бол гамшиг ниргэх үед зүрх сэтгэл чинь бүх л өдөржин үймэрнэ. Сайн үйлгүйгээр хүний зүрх сэтгэл тайтгарал, өөртөө итгэх итгэл, амар амар амгаланг мэдэрдэггүй. Сайн үйл бэлдээгүй тул зүрх сэтгэлд жинхэнэ амар амгалан болон баяр баясгалан байдаггүй. Муу үйлтнүүд гэмт мөс чанартай, ёрын муу зүрх сэтгэлтэй байдаг. Тэд хэдий чинээ их муу үйл хийнэ, төдий чинээ их буруутай мэт мэдэрч, айдастай болдог. Агуу гамшиг ирэх үед зүрх сэтгэлдээ тайтгарч, амар амгалан байхын тулд илүү их сайн зүйл хийж, сайн үйл бэлдэх хэрэгтэй. Тэгсэн цагт л гамшиг ниргэх үед зүрх сэтгэлдээ амар амгалан, болон тайтгарлыг мэдэрнэ.” (“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” ном). Гамшигт амь үрэгдэх вий гэж айсандаа бүхий л өдөржин зовниж, сандардаг байснаа бодоод, би үүргээ итгэмжтэй биелүүлээгүй, ямар ч сайн үйл бэлдээгүйгээс болсныг ухаарлаа. Би үүргээ биелүүлэхдээ чуулганы даалгасан ажлын ачааг хэзээ ч үнэнхүү үүрч байгаагүй юм байна. Харин ч би махан биеэ зугаацуулахын тулд Бурханыг хуурч, наймаацсан. Надад илгээсэн өгүүллүүд дээр нэг их юм хийлгүй, хайнга байдлаар хянаж, ажлаа дуусгахыг л эрэлхийлдэг байлаа. Ах, эгч нарын маань бичсэн өгүүлэл хэчнээн эмх замбараагүй байгааг хараад тэднийг хичээнгүйлэн чиглүүлж, туслахын оронд ердөө л хэдхэн санал бичдэг байсан бөгөөд тэдний ойлгох эсэх, тэдэнд тус болох эсэхэд анхаарал тавиагүй. Харин ч өгүүллийг нь даруйхан буцаан илгээж, улмаар хянан тохиолдуулах өгүүлэл хүлээн авах маань улам бүр багассан юм. Үүнээс үүдэн хянан тохиолдуулах ажил бараг л зогссон. Гэсэн хэдий ч би үйлдлээ тунгааж, асуудлын эх үүсвэрийг олж тогтоон, засаж залруулах гэж оролдохын оронд хянан тохиолдуулах ажилд ач холбогдол өгөөгүйнх нь улмаас асуудал үүслээ хэмээн удирдагчаа буруутгадаг байв. Тийм үйлдлээр Бурханы сэтгэлийг хангалуун байлгана, тэгээд би зүрх сэтгэлдээ тайтгарал мэдэрнэ гэж яахан бодов оо? Энэ маягаараа би Бурханы нүдэнд яаж сайнаар харагдаж чадах юм бэ? Хэрвээ би үнэний мөрийг зохих ёсоор хөөхгүй, чуулганаас даалгасан зүйлд итгэмжтэй байж чадахгүй, хангалттай сайн үйл бэлдэхгүйгээр энэ замаараа цааш явбал гамшиг ниргэх үед ертөнцийн хүмүүсийн тогтоосон урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагалаа ч гэсэн хорон мууд чиглэсэн Бурханы шийтгэлийн уур хилэнгээс зайлж чадахгүй нь лавтай.

Үүргээ зохих ёсоор биелүүлж, хангалттай сайн үйл бэлдсэнээр л гамшгийн зовлонгоос ангижирч, амьд үлдэнэ гэдгийг надад ойлгуулж, нүдийг минь нээж өгсөн Бурханы удирдамжид талархъя. Ингэх нь цорын ганц арга зам юм. Цаашид би үнэний зөв эрэлхийлж, үүргээ биелүүлэхдээ аль болохоор итгэмжтэй байж, Бурханы сэтгэлийг хангалуун байлгахын тулд хангалттай сайн үйл бэлдэхийг хүснэ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Мөнхийн гаслан

Хүй Гай, Хятад Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Сатаны завхруулсан бүх сүнс Сатаны эзэмшилд олзлогдсон байдаг. Христэд итгэдэг...

Дахин төрөлт

Ян Жэнг Хэйлонжианг муж Би бодол санаа нь хоцрогдмол, хөдөөгийн нэгэн ядуу гэр бүлд төрсөн. Багаасаа л нэр төрд дуртай байсан бөгөөд байр...