Бурханы үг намайг сэрээсэн
Миао Шиао Шаньдун муж, Жинань хот Урьд нь би, Бурхан “агуу цагаан сэнтийгээс зугтдаг хүүхэлдэй, урвагч” гэж хэлэхдээ, эцсийн өдрүүд дэх...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Фан Шин Жумадянь хот, Хэнань муж
Өнгөрсөн хугацаанд зарим үүрэг дээр ажиллахын тулд би нэг эгчтэй хамтрав. Би их зантай, биеэ тоосон, үнэнийг эрж хайдаггүй байсан тул тэр эгчийн талаар урьдчилан тааварласан бодолтой байсан бөгөөд энэ бодлоо үргэлж зүрх сэтгэлдээ хадгалж, түүнтэй нээлттэй ярилцдаггүй байв. Бид хоёр салахад би эвтэй найртай ажиллах харилцааны үнэн рүү ороогүй байлаа. Хожим нь чуулган намайг өөр нэг эгчтэй хамт ажиллуулахаар болсон бөгөөд би Бурханы өмнө нэгэн шийдвэр гаргав: Одооноос эхлэн би бүтэлгүйтлийн замаар алхахгүй. Би сургамж авсан тул мэдээж энэ удаад энэ эгчтэй илүү нээлттэй байдлаар ярилцаж, эвтэй найртай ажиллах харилцаа тогтоох болно.
Үүргээ хамтран гүйцэтгэх үед бидний дунд ямар нэг зөрчилдөөн, эсвэл зөрөлдөөн үүсэх болгонд би эгчтэй ярилцаж, чин сэтгэлийнхээ үгийг хэлэх санаачлагыг гартаа авдаг байв. Аль талаараа зохисгүй ажиллаж байгааг минь надад хэлэхийг би түүнээс хүсдэг байлаа. Эгч тэр үед их зантай, биеэ тоосон гэдгийг минь онцолж, ярилцахдаа би түүний үзэл бодлыг үргэлж няцаадаг гэдэг байлаа. Би заримдаа түүний нөхцөл байдлыг хэлж, түүнийг шударга бусаар цоллож, цугларалтын үеэр Бурханы үгийг уншихтай холбоотой бүх шийдвэрийг дангаараа гаргадаг гэж тэр хэлсэн юм. Эгчийн миний талаар хэлсэн энэ бүх зүйлийг би хүлээн зөвшөөрч, толгойгоо дохив. Тэгээд дотроо бодлоо: “Намайг их зантай гэж хэлсэн тул би одооноос эхлэн илүү даруухнаар ярьж, ухаалаг, бодолтой ярих тал дээр онцгой анхаарал хандуулах болно. Хэрэв би тантай холбоотой ямар нэг асуудал олж харвал тэр талаар дурдахдаа арай зөөлрүүлж ярина. Хэрэв та тухайн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй бол би тэр талаар ярихаа болино. Цугларалтын үеэр би таны идэж уу гэсэн болгоныг идэж ууж, таны хэлэх юм бүрийг сонсоно. Энэ нь асуудал бүрийг шийдэхгүй гэж үү? Тэгвэл та намайг их зангаасаа болоод хэнтэй ч хамт ажиллаж чадахгүй хэмээн хэлэхгүй.” Үүний дараа би үүнийгээ хэрэгжүүлж эхлэв. Ярихынхаа өмнө би эгчийн санаа бодлыг үгүйсгэхээс хэрхэн зайлсхийх талаар боддог болов. Бидний үзэл бодол хоорондоо зөрөлдөх тохиолдолд би түүний үзэл бодлыг хүлээн зөвшөөрч, түүний санааг гүйцэлдүүлдэг болов. Эгч ямар нэг зүйлийг буруу хийж байвал би энэ талаар түүнд тодорхой тайлбарладаггүй байлаа. Гэхдээ хэсэг хугацаанд ийм байдлаар биеэ авч явсны дараа “махан биеийг хаяж, үнэнийг хэрэгжүүлэх” үзэл баримтлал маань бидний харилцааг огтхон ч өөрчлөөгүйг ухаарав. Харин ч энэ нь, миний талаар түүний урьдаас таамагласан бодлыг бататгасан байлаа. Эдгээр үр дүнг хараад надад хэлмэгдсэн мэт санагдав. Тэгээд би “Үнэнийг хэрэгжүүлэх гэж би бүх чадлаараа зүтгэлээ, гэтэл яагаад болохгүй байгаа юм бэ? Энэ эгч харилцахад тийм ч амар хүн биш. Түүнд ямар ч мэдрэмж байдаггүй” гэж бодов. Тиймээс би сөрөг байдалд живж, зүрх сэтгэл минь туйлын их шаналлаа.
Нэг өдөр удирдагч маань бидний ажлыг шалгахаар ирж, энэ хугацаанд бидний нөхцөл байдал ямар байсныг асуув. Нөхцөл байдал минь ямар байгааг би тэгэхэд илэрхийллээ. Миний хэлэхийг сонссоны дараа удирдагч маань ингэж хэлэв: “Чиний энэ арга бол үнэнийг хэрэгжүүлж байгаа явдал биш юм. Чи дотроо цэвэр ариун биш байна. Чи үүнийг өөрийн зорилгын төлөө хийж байгаа бөгөөд үнэнд нийцүүлэн үйлдээгүй байна.” Үүний дараа бид Бурханы үгээс хоёр хэсгийг уншив. Бурхан ингэж хэлжээ: “Заримдаа чи үнэнийг хэрэгжүүлж байгаа мэт харагдаж болох ч бодит байдал дээр үйлдлийн чинь уг чанараас тэгж байгаа чинь харагддаггүй. Олон хүн, үүргээ биелүүлэхийн тулд гэр бүл, ажил мэргэжлээ хойш тавьж чаддаг байх гэх мэт тодорхой арга замаар гаднаа авирладаг, тиймээс тэд үнэнийг хэрэгжүүлсэн гэж итгэдэг. Гэвч Бурхан тэднийг үнэнийг хэрэгжүүлж байна гэж хүлээн зөвшөөрдөггүй. Хэрвээ хийдэг юм бүхэн чинь хувийн сэдэл агуулдаг, хольцтой байдаг бол чи үнэнийг хэрэгжүүлэхгүй байна; чи зүгээр л өнгөц зан байдал харуулж байна. Хатуухан хэлбэл, чиний зан байдлыг Бурхан магадгүй яллана; Тэр үүнийг сайшаахгүй, эсвэл дурсан санахгүй. Үүнийг цааш нь задлан шинжилбэл, чи мууг үйлдэж, зан байдал чинь Бурханыг эсэргүүцэж байна. Гаднаа чи юунд ч саад болж, үймүүлээгүй ба бодитой хохирол учруулж, ямар нэг үнэнийг зөрчөөгүй. Энэ нь логиктой, ухаалаг харагддаг ч үйлдлийн чинь мөн чанар мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэхтэй хамаатай. Тиймээс чи Бурханы үгийг харгалзан үзээд үйлдлийнхээ ар дахь сэдлийг харснаар, зан чанарт чинь өөрчлөлт гарсан эсэхийг болон үнэнийг хэрэгжүүлж байгаа эсэхээ тодорхойлох ёстой. Энэ нь, чиний үйлдэл хүний төсөөлөл, хүний санаа зорилгод нийцэж байгаа эсэх, эсвэл чиний дур сонирхолд нийцэж байгаа эсэх талаарх хүний үзэл бодлоос хамаардаггүй; тийм зүйлс чухал биш. Харин ч энэ нь, Бурхан чамайг Өөрийнх нь хүсэлд нийцэж байна гэж хэлэх эсэхээс, мөн үйлдэл чинь үнэний бодит байдалтай эсэхээс, Түүний шаардлага, стандартад нийцдэг эсэхээс хамаардаг. Бурханы шаардлагуудтай өөрийгөө харьцуулан үзэх нь л үнэн зөв юм” (Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл”). “Хүний санаа нь голдуу сайн, зөв зүйтэй гэж хүмүүст харагддаг бөгөөд үнэнийг тийм ч их зөрчдөггүй мэт харагддаг. Ийм маягаар аливааг хийх нь үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг гэж хүмүүст санагддаг; аливааг ингэж хийх нь Бурханд захирагдаж байгаа хэрэг гэж тэд боддог. Үнэн хэрэгтээ хүмүүс Бурханыг үнэхээр эрж хайж, энэ тухай Бурханд залбирч байгаа юм биш; мөн тэд Бурханы хүслийг хангалуун байлгахын тулд Бурханы шаардлагад нийцүүлэн сайн хийхээр хичээдэггүй. Тэдэнд ийм жинхэнэ байр байдал байдаггүй, тийм хүсэл ч байдаггүй. Энэ бол хэрэгжүүлэлтийнхээ явцад хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа юм. Чи Бурханд итгэдэг боловч Бурханыг зүрх сэтгэлдээ байлгадаггүй. Энэ нь яаж нүгэл биш байх юм бэ? Чи өөрийгөө мэхэлж байгаа хэрэг бус уу? Тийм маягаар итгэвэл чи ямар үр дүнд хүрч чадах юм бэ? Түүнчлэн, итгэлийн ач холбогдол хаана байна вэ?” (Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы хүслийг эрж хайх нь үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө байдаг”). Би Бурханы үгийг ухаж ойлгон, өөрийнхөө “үнэнийг хэрэгжүүлэх” гэгддэг нөхцөл байдалтайгаа харьцуулахаар оролдов. Зүрх сэтгэл минь гэрэлтээд ирэв. Тэгэхээр аливааг хийж байсан байдал минь Бурханыг сэтгэл хангалуун болгох зорилготой биш байжээ. Энэ нь өөрийнхөө хоосон нэр төрийг хамгаалах зорилготой байв. Миний уг чанар сэвтсэн гэдгийг, мөн үнэнийг эрж хайдаггүй, хэнтэй ч хамт сайн ажиллаж чаддаггүй гэдгийг минь удирдагч хэлнэ хэмээн би эмээж байлаа. Нэмж хэлэхэд, энэ нь эгчтэй харилцах харилцаагаа хөнгөвчилж, зөрчилдөөнөөс болж үүссэн ичгүүр болон шаналлаас ангижрах урьдач нөхцөл гэж би бодож байсан юм. Энэ бол, бусад хүмүүсийн миний талаарх үзэл бодлыг залруулж, өөрчлөгдсөн гэдгийг минь харах боломжийг тэдэнд олгоно гэж би бодож байв. “Үнэнийг хэрэгжүүлэх” гээч маань миний өөрийн зорилгын төлөө байжээ гэдгийг харж болно. Энэ бүгд бусдын өмнө хийгдсэн бөгөөд Бурханы сэтгэлийг хангалуун байлгахаар эрж хайх үндсэн дээр хийгдээгүй байжээ. Би ихэрхүү, биеэ тоосон уг чанараа мэдээгүй байсан учраас өөрийгөө жигшээгүй бөгөөд махан биеэ чин сэтгэлээсээ хаяагүй байв. Эгчтэй хамт ажиллаж байснаа эргэцүүлэн бодоход би өөрийн ихэрхүү, биеэ тоосон уг чанарыг таниагүй бөгөөд өөрийгөө хэт өндрөөр үнэлж, ярих үедээ өөрийгөө бусдаас дээр гэж үргэлж үздэг байсан тул бусдыг дорд үзэх суурин дээр өөрийн мэдэлгүй зогсож байжээ. Асуудлыг зохицуулахдаа би хариуцах дуртай байлаа; би юмыг өөрийнхөөрөө хийж, бусад хүмүүсийн санаа бодлыг авч хэлэлцдэггүй байжээ. Эгч надад байгаа эдгээр асуудлыг онцолж хэлэх үед би өөрийнхөө уг мөн чанарыг задлан шинжилж, ойлгохын тулд холбогдох үнэнийг эрж хайгаагүй. Түүнээс ч илүүтэйгээр би Бурханы шаардлага болон үнэний дагуу үүнийг хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ гэдгийг эрж хайгаагүй. Би ердөө цөөн хэдэн гадаад үйлдлээ л өөрчилсөн бөгөөд буруу байсан зүйлсийг хийхээ больсон тул үнэнийг хэрэгжүүлж байна гэж бодсон. Үнэндээ хэрэгжүүлж байсан бүхэн маань миний өөрийн үзэлд суурилсан үнэн байв. Эдгээр нь бүгд гадаад талын үйлдэл байсан бөгөөд Бурханы үгтэй ямар ч хамаагүй байлаа. Бурхан намайг үнэнийг хэрэгжүүлж байна гэж хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би Бурханы шаардлага болон үнэнд нийцүүлэн хэрэгжүүлж байгаагүй бөгөөд хийж байсан бүхэн минь хувийн хүслээ хангаж, өөрийн зорилгыг биелүүлэхийн төлөө байжээ. Тиймээс миний үйлдлүүд Бурханы нүдэнд хорон муу харагдаж байв; энэ нь Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг байжээ.
Үүнийг олж мэдсэний дараа би бодит амьдрал дээр өөрийн завхарсан уг чанарыг ойлгохын тулд Бурханы үгийг санаатайгаар нэгтгэлээ. Завхралаа илэрхийлэх юм уу миний нөхцөл байдал буруу гэдгийг мэдэх үедээ би өөрийн байр суурийг нээлттэй илчилж, Бурханы үгийн дагуу дүн шинжилгээ хийж, эх сурвалжийг нь хайх болсон билээ. Үүнийг хийх үед хэл яриа, үйлдэл минь аяндаа дарагдаж, би зогсох ёстой байр сууриа мэддэг болсон. Би хүмүүсийг хүндэлж, тэвчээртэйгээр захирагдах болсон билээ. Махан биеэ хаяхад хамаагүй хялбар болж, бид чин сэтгэлээсээ ярилцах боломжтой болов. Бидний харилцаа холбоо урьдынхаасаа хамаагүй илүү эв найртай болсон юм.
Эдгээр туршлагаар дамжуулан би, үнэнийг хэрэгжүүлэх нь Бурханы үгэнд суурилсан байх ёстой бөгөөд үнэний зарчмуудын дагуу хийгдэх ёстой гэдгийг ойлгож авсан юм. Хэрэв хүн Бурханы үгийг орхивол бүх зүйл гадаад үйлдэл болдог, өөрөөр хэлбэл, өөрсдийн үзлийн үнэнийг хэрэгжүүлэх явдал болдог. Би аливаа зүйлийг сайн, зөв хийсэн ч гэсэн энэ нь үнэнийг хэрэгжүүлэх явдал гэж мөн л тооцогдохгүй бөгөөд миний амь зан чанарыг ч өөрчлөхгүй байх байсан. Одооноос эхлэн би юу ч хийсэн бай, Бурханы үгийг үйлдлийнхээ зарчим болгож, Бурханы үгийг бүрэн хэрэгжүүлэхийг хүсэж байна, ингэснээр биеэ авч явах байдал минь үнэн болон Бурханы хүсэлд нийцэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах болно.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Миао Шиао Шаньдун муж, Жинань хот Урьд нь би, Бурхан “агуу цагаан сэнтийгээс зугтдаг хүүхэлдэй, урвагч” гэж хэлэхдээ, эцсийн өдрүүд дэх...
Ноэль, Өмнөд Солонгос Би үүргээ гүйцэтгэхдээ том, жижиг олон асуудал гаргадаг байсан. Зарим нь хэтэрхий хайхрамжгүйгээс, зарим нь зарчмыг...
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзарсан зан чанар нь өөрчлөгдөлгүй үлдсэн хүмүүс хэзээ...
Ли Шян, АНУ Энэ оны эхээр, нэг өдөр би чуулганд дөнгөж элссэн шинэ хүн аль хэдийн хоёр цуглаан тасалсныг олж мэдээд бүлгийн удирдагчаас...