Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

35. Нигүүлслийн эрин үеийн чуулганууд эзгүйрч байхад Төгс Хүчит Бурханы Сүм яагаад улам бүр цэцэглэж байна вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Ариун Сүнсний ажлын хамгийн тодорхой илэрхийлэл нь өнгөрсөнтэй зууралдах биш, энд одоог тэврэн авахад оршино. Өнөөдрийн ажилтай эн зэрэгцэж чадахгүй, өнөөдрийн хэрэгжүүлэлтээс салцгаасан хүмүүс бол Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрдөггүй, эсэргүүцдэг хүмүүс юм. Ийм хүмүүс Бурханы одоогийн ажлыг үл тоомсорлодог. Тэд хэдий өнгөрсөний гэрлээс зуурдаг ч энэ нь, тэд Ариун Сүнсний ажлыг мэддэггүй гэдгийг үгүйсгэх боломжтой гэсэн үг биш юм. … Хэрэв хүн нэг үе шатанд гацсан хэвээр байгаа бол тэр Бурханы ажил болон шинэ гэрлийг дагах чадваргүйн нотолгоо юм; энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөө өөрчлөгдөөгүй гэдгийг нотлохгүй. Ариун Сүнсний урсгалын гадна байгаа хүмүүс үргэлж өөрсдийнхөө зөв гэж боддог боловч үнэндээ тэдэн дээрх Бурханы ажил аль хэдийн зогссон ба Ариун Сүнсний ажил тэдэнд байдаггүй. Бурханы ажил өөр бүлэг хүмүүс рүү буюу Өөрийн шинэ ажлаа гүйцэлдүүлэхээр Түүний зорьсон бүлэг хүмүүс рүү аль хэдийн шилжсэн. Шашны хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй, зөвхөн өнгөрсний хуучин ажилтай зууралддаг учраас Бурхан энэ хүмүүсийг орхисон бөгөөд энэ шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх хүмүүс дээр Өөриййн шинэ ажлыг хийдэг. Энэ хүмүүс Түүний шинэ ажилд хамтран ажилладаг бөгөөд зөвхөн ийм байдлаар Түүний удирдлага биелэгдэх боломжтой. Бурханы удирдлага үргэлж урагшилж, хүний хэрэгжүүлэлт үргэлж илүү өндөр өсөн дээшилж байдаг. Бурхан үргэлж ажилладаг ба хүнд үргэлж хэрэгцээ байдаг, тэгснээр хоёулаа оргилдоо хүрч, Бурхан хүн хоёр бүрэн нэгддэг. Энэ бол Бурханы ажлын биелэлтийн илэрхийлэл, Бурханы бүхий л удирдлагын эцсийн үр дүн юм.

Бурханы ажлын үе шат бүрд хүнд тавигддаг харгалзах шаардлагууд бас бий. Ариун Сүнсний урсгал дотор буй бүх хүмүүс Ариун Сүнсний сахилга бат болон Түүнтэй хамт байх байдлыг эзэмшсэн байдаг, харин Ариун Сүнсний урсгал дотор байдаггүй хүмүүс Сатаны ноёрхол дор байдаг ба Ариун Сүнсний ямар ч ажилгүй байдаг. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрсөн, Бурханы шинэ ажилд хамтран ажилладаг хүмүүс юм. Хэрвээ энэ урсгал дотор байгаа хүмүүс хамтран ажиллах чадваргүй, энэ хугацаанд Бурханы шаардсан үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй бол тэд сахилгажуулагдах бөгөөд цаанадаж Ариун Сүнсээр хаягдах болно. Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс Ариун Сүнсний урсгал дотор амьдарч, Ариун Сүнсний халамж, хамгаалалтыг хүртэнэ. Үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүс Ариун Сүнсээр гэгээрүүлэгддэг ба үнэнийг хэрэгжүүлэх хүсэлгүй хүмүүс Ариун Сүнсээр сахилгажуулагдаж, бүр шийтгэгдэж ч болох юм. Тэд ямар төрлийн хүн байхаас үл хамааран Ариун Сүнсний урсгалд байгаа цагт Бурхан, Түүний нэрийн төлөө Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн төлөө хариуцлага хүлээх болно. Түүний нэрийг алдаршуулж, Түүний үгсийг хэрэгжүүлэх хүсэлтэй хүмүүс Түүний ерөөлийг хүртэнэ; Түүнд дуулгаваргүй, Түүний үгсийг хэрэгжүүлдэггүй хүмүүс Түүний шийтгэлийг хүртэнэ. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бөгөөд шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг учраас тэд Бурхантай зохих ёсоор хамтран ажиллах ёстой бөгөөд үүргээ биелүүлдэггүй босогчид шиг авирлаж болохгүй. Энэ бол Бурханы хүнд тавих цорын ганц шаардлага юм. Харин шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн хувьд: Тэд Ариун Сүнсний урсгалын гадна байдаг ба Ариун Сүнсний сахилгажуулалт, зэмлэлт тэдэнд хэрэглэгддэггүй. Бүхий л өдрийн турш тэд махан бие болоод оюун санаандаа амьдарч, уураг тархиных нь дүн шинжилгээ, судалгаанаас бий болсон хоосон сургаалын дагуу бүхнийг хийдэг. Энэ нь Ариун Сүнсний шинэ ажлын шаардлага байтугай Бурхантай хамтрах хамтын ажиллагаа ч биш юм. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс, Бурхангүй байдаг, цаашлаад тэд Бурханы ерөөл болон хамгаалалтгүй байдаг. Тэдний үг ба үйлдлийн ихэнх нь Ариун Сүнсний ажлын урьдны шаардлагуудтай зууралдсан байдаг; тэдгээр нь номлол болохоос үнэн биш. Ийм номлол, дүрэм журам нь тэднийг нэгдүүлдэг ганц зүйл нь шашин гэдгийг батлахад хангалттай юм; тэд бол Бурханы ажлын бай эсвэл сонгогдсон хүмүүс биш. Тэдний дунд байгаа тэр бүх хүмүүсийн цугларалтыг шашны томоохон цуглаан гэж нэрлэхээс биш чуулган гэж нэрлэж болохгүй. Энэ бол хувиршгүй үнэн юм. Тэдэнд Ариун Сүнсний шинэ ажил байхгүй; тэдний хийдэг зүйл шашны үнэр ханхлуулавч, тэдний амьдран харуулж байгаа зүйл шашнаар бялхсан мэт санагддаг; тэд Ариун Сүнстэй хамт байх байдал болон ажлыг эзэмшдэггүй, тэр ч бүү хэл тэдэнд Ариун Сүнсний сахилгажуулалт эсвэл гэгээрлийг хүлээн авах эрх ч байхгүй. Энэ хүмүүс цөмөөрөө амьгүй цогцос, сүнслэг байдал байхгүй өтнүүд юм. Тэдэнд хүний тэрслүү байдал, эсэргүүцлийн талаар ямар ч мэдлэг байхгүй, хүний бүх муу үйлийн тухай ямар ч мэдлэг байдаггүй, үүгээр ч үл барам тэд Бурханы ажил, Бурханы одоогийн хүслийг бүгдийг нь мэддэггүй. Тэд мунхаг агаад олиггүй хүмүүс, итгэгчид гэж дуудахад ч зохимжгүй өөдгүй амьтад! Тэдний хийдэг юу ч Бурханы төлөвлөгөөнд хохирол учруулах нь байтугай Бурханы удирдлагын ажилтай хамаагүй байдаг. Тэдний үг үйлдэл нь хэтэрхий жигшүүртэй, хэтэрхий өрөвдөлтэй бөгөөд дурдахын ч хэрэггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Яагаад шашны чуулгануудын хэрэгжүүлэлтийг хоцрогдсон гэж хэлдэг вэ? Учир нь тэдний хэрэгжүүлдэг зүйл өнөөдрийн ажилтай тусгаарлагдсан. Нигүүлслийн эрин үед тэдний хэрэгжүүлж байсан зүйл зөв байсан, харин эрин үе өнгөрөхийн хэрээр Бурханы ажил өөрчлөгдөж, тэдний хэрэгжүүлэлт аажмаар хоцрогдсон билээ. Энэ нь шинэ ажил болон шинэ гэрлийн ард үлдсэн. Анхдагч сууринд үндэслэн Ариун Сүнсний ажил хэд хэдэн алхмаар гүнзгийрч урагшилсан. Гэсэн ч тэр хүмүүс Бурханы ажлын анхдагч үе шатанд гацаж, хуучин хэрэгжүүлэлт, хуучин гэрлээс зуурсаар байдаг. Бурханы ажил гурав эсвэл таван жилийн дотор ихээхэн өөрчлөгдөж чадна, иймээс 2,000 жилийн явцад бүр ч их өөрчлөлт явагдахгүй гэж үү? Хэрэв хүнд шинэ гэрэл эсвэл хэрэгжүүлэлт байхгүй бол тэр Ариун Сүнсний ажилтай эн зэрэгцэж чадахгүй байна гэсэн үг. Энэ бол хүний бүтэлгүйтэл; өнөөдөр ч гэсэн Ариун Сүнсний анхдагч ажилтай хүмүүс хоцрогдсон хэрэгжүүлэлтийг мөрдсөөр байдаг учраас Бурханы шинэ ажлыг үгүйсгэж хэрхэвч болохгүй. Ариун Сүнсний ажил үргэлж урагшилж байдаг ба Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс ч бас алхам алхмаар гүнзгийрэн урагшилж, өөрчлөгдөж байх учиртай. Тэд ганцхан үе шатанд зогсох ёсгүй. Зөвхөн Ариун Сүнсний ажлыг мэдэхгүй хүмүүс Түүний анхны ажил дунд үлдэх ба Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй. Зөвхөн дуулгаваргүй хүмүүс л Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байдаг. Хэрвээ хүний хэрэгжүүлэлт Ариун Сүнсний шинэ ажилтай алхаа нийлүүлж чадахгүй бол хүний хэрэгжүүлэлт гарцаагүй өнөөдрийн ажлаас салсан байх бөгөөд өнөөдрийн ажилтай гарцаагүй нийцэхгүй. Ийм хоцрогдсон хүмүүс Бурханы хүслийг биелүүлэх нь байтугай Бурханы гэрчлэлд зогсох сүүлчийн хүмүүс ч болж чадахгүй. Цаашлаад бүхий л удирдлагын ажил ийм бүлэг хүмүүсийн дунд дуусгавар болохгүй. Нэгэнтээ Еховагийн хуулийг мөрдөж байсан хүмүүс болон загалмайн төлөө зовсон хүмүүсийн хувьд хэрвээ тэд эцсийн өдрүүдийн ажлын үе шатыг хүлээн зөвшөөрч чадахгүй бол тэдний хийсэн бүхэн хий дэмий, хэрэггүй болох болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Бурхан энэ баримтыг биелүүлэх болно: Тэр орчлон ертөнц даяарх хүмүүсийг Өөрийнхөө өмнө ирүүлж, газар дээрх Бурханыг шүтүүлэх ба өөр газрууд дахь Түүний ажил зогсож, жинхэнэ замыг эрж хайхад хүмүүсийг албадах болно. Энэ нь яг л Иосеф шиг байх болно: Түүнд идэх юм байсан учраас хүн бүр хоол хүнсний төлөө түүн дээр ирж, түүнд мэхийн ёсолсон. Өлсгөлөнгөөс зайлсхийхийн тулд хүмүүс жинхэнэ замыг эрж хайхаас өөр аргагүй болно. Бүх шашны нийгэмлэгүүд асар их өлсгөлөнд нэрвэгдэж байгаа ба зөвхөн өнөөдрийн Бурхан л хүний таашаалыг хангах тасралтгүй урсах булгийг эзэмшсэн, амийн усны ширгэшгүй булаг бөгөөд хүмүүс Түүн дээр ирж Түүнд найдах болно. … Нэг өдөр хуучин пасторууд амийн усны ширгэшгүй булгаас ус хайж цахилгаан мэдээ илгээх болно. Тэд өндөр настай байх боловч өөрсдийн үл тоомсорлож байсан энэ хүнийг шүтэхээр ирсээр байх болно. Амаараа тэд хүлээн зөвшөөрөх ба зүрх сэтгэлдээ тэд итгэсээр байх болно, энэ тэмдэг гайхамшиг биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Мянган жилийн хаанчлал ирсэн”-ээс

Өмнөх:Библид “Энэ Есүс ... тэнгэр өөд явсныг нь та нар харсан лугаа адил мөн тийн буцаж ирнэ” гэж хэлдэг. Эзэн буцаж ирэх үед Тэр цагаан үүлэн дээр залрах болно. Тэр яагаад махан бие болсон бэ?

Дараах:Дэлхий дээр хэдэн том шашин байдаг, тэд бүгд өөрсдийн бурханыг жинхэнэ Бурхан гэж хэлдэг. Тиймээс аль Бурхан нь цорын ганц үнэн Бурхан болохыг хэн батлах вэ?

Танд таалагдаж магадгүй