Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэхээр сайн хүний шалгуур

Mоран   Линуй Хот, Шангдон Муж

Хүүхэд ахуй цагаасаа эхлээд би, хүмүүс намайг хэрхэн харж, хэрхэн үнэлж байгаад маш чухал ач холбогдол өгдөг байв. Хийсэн бүхэндээ бусдын магтаалыг хүртэхийн тулд мөн ямар нэгэн зүйл тохиолдоход, хүмүүст буй миний тухай сайн дүр төрхийг үгүй хийхээс зайлсхийж би хэзээ ч, хэнтэй ч маргадаггүй байлаа. Сүүлчийн өдрүүдэд Бурханы ажлыг хүлээж авсныхаа дараа би энэ л байдлаараа үргэлжилж эгч, ах нарт буй миний тухай сайн дүр төрхийг хадгалсаар явсан. Өмнө нь би ажил хариуцаж байхад удирдагч маань миний үйлдлийг "тийм"-хүнийх, харин үнэнийг амьдралд хэрэгжүүлсэн хүний гүйцэтгэл биш гэж байнга хэлдэг байв. Би түүнийг хэзээ ч зүрх сэтгэлдээ ойр хүлээж авдаггүй байсан ба харин ч эсрэгээр хэрвээ бусад хүмүүс намайг сайн хүн гэж бодох юм бол сэтгэл хангалуун байдаг байлаа.

Нэг өдөр би дараахь ишлэлийг уншсан юм: "Хэрвээ чи Бурханд итгэх итгэлдээ үнэнийг хайхгүй бол зөрчил дутагдалтай мэт харагдахгүй байсан ч, чи үнэхээр сайн хүн биш байсаар байх болно. Үнэнийг хайдаггүй хүмүүст зөвт байдлын тухай ойлгоц/мэдрэмж байхгүй нь гарцаагүй бөгөөд Бурханы хайрладаг зүйлсийг тэд хайрлаж чадахгүй, Бурханы үзэн яддаг зүйлсийг үзэн ядахгүй. Тэд Бурханы талд зогсож чадахгүй Бурхантай нийцтэй байж бүр ч чадахгүй. Тэгвэл, зөвт байдлын тухай ойлгоцгүй/мэдрэмжгүй тэд хэрхэн сайн хүмүүс хэмээн дуудагдаж чадах вэ? Энгийн хүмүүсээр "тийм"-хүмүүс хэмээн тодорхойлогдсон тэдэнд, зөвт байдлын тухай ойлгомж байхгүй төдийгүй амьдралын зорилго ч байдаггүй. Тэд бараг л, бусдыг хэзээ ч гомдоохыг хүсдэггүй хүмүүс, тэгвэл тэд ач холбогдолтой/үнэ цэнэтэй юу? Үнэхээр сайн хүн гэж эерэг зүйлсэд хайртай, гэрлийг хүсэн тэмүүлдэг, сайныг муугаас ялгаж ойлгодог, амьдралдаа зөв зорилготой хүнийг хэлнэ; зөвхөн ийм төрлийн хүн л Бурханыг хайрладаг" ("Бурханд үйлчлэхийн тулд хүн хүмүүсийг ялган таньж сурах ёстой" 1 дүгээр чуулганы Нөхөрлөлийн ба Зохион байгуулалтын ажлын/Ажлын хуваарийн талаарх хураангуй). Эдгээр үгсийг уншаад би гэнэт гэрэл гэгээ харсан. Сайн хүн гэдэг нь энгийн хүмүүстэй найзархаг харилцаатай байдаг, тэдэнтэй хэрүүл маргаан хийдэггүй хүн биш эсвэл ах эгч нарт сайхан сэтгэгдэл төрүүлэх чадвартай, тэднээс сайн үнэлгээ авдаг хүн биш юм. Үнэхээр сайн хүн бол эерэг зүйлсэд хайртай, үнэн ба зөвт байдлыг эрэлхийлдэг, амьдралдаа бодит зорилготой, зөвт байдлын тухай ойлгоцтой/мэдрэмжтэй, сайн ба мууг ялган салгаж ойлгож чаддаг, Бурханы хайрладаг зүйлсийг хайрладаг, Бурханы үзэн яддаг зүйлсийг үзэн яддаг хүн; үүргээ гүйцэтгэхдээ байгаа бүхий л зүйлсээ зориулах хүсэлтэй, өөрсдийн амьдралаа үнэнд болон зөвт байдалд зориулах зүрх зоригтой, хүсэлтэй хүн юм. Миний өөрийн үйлийн тухайд зөвт байдлын ойлгоц/мэдрэмж хаана нь байсан юм бэ? Эгч эсвэл ах нар, ямар хэцүү байсныг ярьсаар сайн мэдээ түгээх ажлаас ирэхэд, би зөрчилдөөнтэй мэдрэмж мэдрэхгүй байж чаддаггүй бөгөөд сайн мэдээ түгээх нь хялбар байгаагүй, үнэхээр хэцүү байсан гэдгийг мэдэрч нөхөрлөлийг дахин хүсэлгүйгээр хүний махан биеийн талыг өөрийн мэдэлгүй барьж гомдоллож эхэлдэг. Бурханы тухай ойлголтыг түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой асуудлыг хамарсан эмх замбараагүй байдал чуулганд үүсэхийг би хараад хэрвээ тэдгээр нь ноцтой байвал асуудлыг шийдэхийн тулд ухаалаг үгс хэрэглэн нөхөрлөдөг; асуудал ноцтой биш байх үед, хэрвээ би зүй зохистой ярихгүй бол тухайн хүнд миний тухай ямар нэгэн үзэл бодол төрнө хэмээн айж мэдээгүй царайлан хажуугаар нь өнгөрнө. Үнэнтэй холбогдох юу ч байхгүй эсвэл эргэн тойрныхоо тухай тооцолгүйгээр ямар нэгэн зүйлийг хамтрагч маань хийж байхыг харвал би түүнтэй асуудал үүсгэхийг хүсдэг байсан бөгөөд харин дараа нь, "Хэрвээ би энэ асуудлыг хөндвөл тэр тэвчиж чадах уу? Ийм жижигхэн зүйлээр сайн харилцаагаа сэвтээх нь ямар ч үнэ цэнэгүй. Дараагийн удаа гэж бий, хүлээж байгаад асуудлыг хөндье" гэж бодно. Ийм маягаар би өөртөө шалтаг гаргаж зүгээр л өнгөрөөдөг байсан.

Одоо бол би, энгийн хүний нүдээр харахад "тийм-хүн" буюу хэзээ ч, хэнийг ч гомдоохыг хүсдэггүй сайн хүний Сатанлаг шалгуурт бараг л нийцэж, эерэг зүйлсэд дуртай, үнэнийг эрэлхийлдэг, зөвт байдлын тухай ойлгоцтой/мэдрэмжтэй, Бурханы баяр баясгалан болсон сайн хүнтэй огт адилгүй байгаагаа олж харсан. Миний тухай бусад хүмүүсийн сэтгэгдлийг би үнэнд хүрэхээс илүү чухалд тооцож бусдын магтаалыг хүртэн сэтгэл ханамжтай байдаг байсан; амьдралдаа зөв зорилго тавьсан хэн нэгэнтэй би, хэрхэн хамт байж чадах вэ? Намайг үнэнийг олж авсан гэдгийг бусдын магтаал илэрхийлэн/төлөөлөн харуулж чадах уу? Бусдын сайн үнэлгээ намайг амьтай болохыг илэрхийлэн/төлөөлөн харуулж чадах уу? Хэрвээ би Бурханд итгээд, үнэнийг болон зөвт байдлыг эрж хайгаагүй, зан чанараа өөрчлөх эрэл хийгээгүй, харин тэгэхийн оронд байнга нэр төр хөөцөлдөн, өөрийн нэр нүүрээ/арьсаа хамгаалж байсан юм бол энэ нь Бурханыг дагаж байх үед үнэ цэнэтэй юу? Хэрвээ би энэ замаар эцэст нь хүртэл явсан бол юунд хүрэх боломжтой вэ? Би бол бүх талаараа ялзарсан бүтээл байсан. Хэрвээ би бусдын өндөр хүндэтгэлийг үнэхээр хүлээсэн, тэдний оюун санаанд байр суурь эзэлсэн юм бол Бурханы байр суурийн төлөө тэмцэлдсэн сахиулсан тэнгэр болчихоогүй гэж үү? Би Бурханы жинхэнэ дайсан болоогүй гэж үү? Ийм төрлийн хүн Бурханы нүдээр бол үхлийн гэм үйлдсэн нэгэн байгаагүй гэж үү? Бурханаар аврагдаж, төгс төгөлдөр болгогддог хүмүүс л үнэн ба зөвт байдлыг эрэлхийлдэг үнэхээр сайн хүмүүс юм. Тэд бол, сайныг муугаас салгаж хэлж чаддаггүй ухаангүй/бодлогогүй, хайр ба үзэн ядалтын талаар тодорхой ойлголтгүй, зөвт байдлын тухайд ойлгоцгүй/мэдрэмжгүй хүмүүс биш, зөвхөн өөрсдийнхөө нэр хүндийн талаар санаа тавьдаг, Бурханд дайсагнадаг муу ёрын хүмүүс бүр ч биш. Өөрийн зан авирынхаа тухайд, энгийн хүмүүсийн бодолд суурилсан сайн хүний шалгуурыг үргэлжлүүлэн ашиглавал би Бурханаар арчигдан хаягдвал, шийтгэгдвэл зохистой юм.

Өө Бурхан минь! Үнэхээр сайн хүн байхын тухайд надад зарим зүйлийг таниулсан, цаашилбал, буруу ташаа төсөөллөө, үл тоомсорлож байсан зүйлсээ, өөрийн эсэргүүцэл, тэрслүү чанараа олж харахыг надад зөвшөөрсөн Таны удирдамж болон гэгээрүүлэлтэд би талархаж байна. Өө Бурхан минь! Үнэнд илүү гүнзгий нэвтрэхийн тулд, зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэхийн тулд, тун ч удалгүй, хайр, үзэн ядалтын тухайд тодорхой ойлголттой, зөвт байдлын ойлгоцтой/мэдрэмжтэй үнэхээр сайн хүн болохын төлөө өнөөдрөөс эхлээд өөрийн зан чанарын шалгууртаа би "үнэнийг эрэлхийл, зөвт байдлын ойлгоцтой/мэдрэмжтэй бай" хэмээх хэллэгийг хэрэглэхийг хүсэж байна.