Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ

Хурд

АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ

Цахилгааны гялбаанд амьтан бүр өөрийн үнэн төрхийг харуулдаг. Тиймээс ч Миний гэрлээр гэрэлтүүлэгдээд хүмүүс нэгэнтээ эзэмшиж байсан ариун байдлаа эргүүлэн авсан юм. Өө, завхарсан хуучин дэлхий ертөнц эцэстээ бохир ус руу унаж, газрын гадаргаас доош живж, шаварт уусан үгүй болсон! Өө, Миний бүтээсэн бүх хүн төрөлхтөн эцэстээ гэрэлд дахин амь орж, оршин тогтнолын үндэс суурийг олж, шавар дотор тэмцэлдэхээ больсон! Өө, Миний гарт байдаг тоо томшгүй олон бүтээл! Тэд Миний үгээр шинэчлэгдэхгүй байж яахин чадах билээ? Гэрэлд тэд чиг үүргээ гүйцэтгэхгүй байж яахин чадах билээ? Газар дэлхий нам гүм, дуу чимээгүй байхаа больсон, тэнгэр зэлүүд, гунигтай байхаа больсон. Тэнгэр, газар оргүй хоосноор тусгаарлагдахаа больж, дахин хэзээ ч салахгүйгээр нэг болон нэгдсэн. Энэхүү баярт учрал тохиох хөөр бахтай мөчид Миний зөвт болон ариун байдал орчлон ертөнц даяар түгсэн ба бүх хүн төрөлхтөн тэдгээрийг тасралтгүй магтдаг. Тэнгэрийн хотууд баярлан инээж, газрын хаанчлалууд баярлан бүжиглэж байна. Энэ мөчид баярлахгүй хэн байх вэ? Мөн энэ мөчид уйлахгүй хэн байх вэ? Газар анхны байдлаараа тэнгэрт харьяалагддаг ба тэнгэр газартай нэгдсэн байдаг. Хүн бол тэнгэр, газрыг нэгтгэх холбоос бөгөөд хүн ариун болсны ачаар, хүн шинэчлэгдсэний ачаар тэнгэр нь газраас нуугдахаа больж, газар нь тэнгэрийн зүг анир чимээгүй байхаа больсон байна. Хүний царайд жаргалтай инээмсэглэл тодорч, тэдний зүрх сэтгэлд хязгааргүй жаргал нууцлагдсан байна. Хүн хүнтэйгээ хэрэлддэггүй, бие биетэйгээ ч зодолддоггүй. Миний гэрэлд бусадтай хамт энх тайван амьдардаггүй хэн байна вэ? Миний өдөр Миний нэрийг гутаан доромжлох хэн байна вэ? Бүх хүн төрөлхтөн хүндэтгэлтэй харцаар Намайг харж, зүрх сэтгэлдээ Намайг дуудаж нууцхан хашхирдаг. Би хүн төрөлхтний үйлдэл бүрийг шинжилсэн: Цэвэр болгуулсан хүмүүсийн дунд Надад дуулгаваргүй нэг ч хүн үгүй, Намайг шүүдэг нэг ч хүн үгүй. Бүх хүнд Миний зан чанар зугуухан шингэж байдаг. Хүн бүр Намайг мэддэг болж, Надтай улам ойртож, Намайг хайрлан биширч байна. Би хүний сүнсэнд бат зогсож, хүний нүдээр хамгийн өндөр оргилд өргөмжлөгддөг ба түүний цусанд урсдаг. Хүмүүсийн зүрх сэтгэл дэх баяртай их хөөр баясал дэлхийн гадаргуу дээрх бүх газрыг дүүргэж, агаар цэвэр цэнгэг, өтгөн манан газар бүрхэхээ больж, нар цог жавхлантайгаар гялбана.

Миний хаанчлалыг хар, Би бүгдийн дээр Хаан сууж, бүгдийг ноёрхож байна. Бүтээлийн эхнээс өнөөг хүртэл Миний хөвгүүд Надаар удирдуулж, амьдралын маш олон бэрхшээлийг, дэлхий ертөнцийн маш олон шударга бус үйл явдлыг, дэлхий ертөнцийн маш олон аз, эзийг туулсан ч одоо тэд Миний гэрэлд амьдран суудаг. Өчигдрийн шударга бус явдалд уйлдаггүй хэн байх вэ? Өнөөдрийг хүрэхдээ үзсэн зовлон бэрхшээлд нулимс урсгадаггүй хэн байх вэ? Мөн дахин хэлэхэд, Надад өөрсдийгөө зориулахын тулд энэ завшааныг ашиглахгүй хүн байна уу? Зүрх сэтгэлд нь нэмэгдэж буй хүсэл тэмүүллийг илэрхийлэх боломжийг алдахыг хэн хүсэх билээ? Энэ цаг мөчид юу үзэж туулснаа илэрхийлэхгүй хэн байх вэ? Энэ уед бүх хүн төрөлхтөн өөрсдийн хамгийн сайн хэсгийг Надад зориулж байна. Хэчнээн хүн өнгөрсөн үеийн мунхаг тэнэглэлдээ гэмшин шаналж, мөн хэчнээн хүн өчигдрийн эрэл хайгуулынхаа төлөө өөрсдийгөө жигшиж байна вэ! Хүмүүс бүгд өөрсдийгөө мэдэж авсан, тэд бүгдээрээ Сатаны үйл хэрэг болон Миний гайхалтай байдлыг харсан бөгөөд зүрх сэтгэл дотор нь Надад зориулсан орон зай бий болсон. Би хүмүүсийн дунд зэвүүцэл, эсвэл татгалзах явдалтай дахин учрахгүй, учир нь Миний агуу ажил аль хэдийн биелсэн бөгөөд үүнд дахин саад тохиолдохгүй. Өнөөдөр Миний хаанчлалын хөвгүүдийн дунд өөрсдийнхөө өмнөөс бодож үзээгүй хүн байна уу? Миний ажлын арга маягт илүү ихээр санаа тавьж зовнидоггүй хүн байна уу? Миний төлөө чин сэтгэлээсээ өөрийгөө өргөсөн нэгэн байна уу? Та нарын зүрх сэтгэл доторх цэвэр бус зүйлс багассан уу? Эсвэл ихэссэн үү? Хэрвээ та нарын зүрх сэтгэл дэх цэвэр бус зүйлс их ч болоогүй, бас бага ч болоогүй бол ийм хүмүүсийг Би ямар ч эргэлзээгүйгээр хаяна. Миний хүсдэг зүйл бол Миний эсрэг тэрсэлдэг бузар сүнснүүд биш, харин Миний зүрх сэтгэлийн дагуу байдаг ариун хүмүүс билээ. Хэдийгээр Би хүнээс ихийг гуйдаггүй боловч хүний зүрх сэтгэлийн дотоод ертөнц нь маш адармаатай байдаг учраас Миний хүсэлтэй амархан нийцэж, эсвэл Миний хүссэнийг тэр даруй ханамжуулж чаддаггүй. Хүмүүсийн дийлэнх нь эцэстээ өөрсдөдөө алдрын титэм олж авах итгэл найдвар өвөрлөн нууцаар хичээл зүтгэл гаргаж байна. Хүмүүсийн ихэнх нь хоёр дахь удаагаа Сатанд олзлогдохоос эмээн, хоромхон зуур ч хойргошиж үл зүрхлэн бүх чадлаараа чармайж байна. Тэд Миний эсрэг цаашид гомдол өвөрлөж үл зүрхлэн, харин Миний өмнө үнэнч байдлаа харуулахдаа тууштай байдаг. Би маш олон хүний зүрх сэтгэлээсээ ярьсан үгсийг болон зовлон зүдгүүр дунд амссан хүнд хэцүү асуудлуудынхаа талаар маш олон хүн ярьсныг сонссон; хамгийн их зовлон бэрхшээлтэй орчинд үнэнч байдлаа Надад туйлбартай өргөсөн маш олон хүнийг Би харсан ба хэцүү замаар алхахдаа гарах арга зам хайн тэмцэж байгаа маш олон хүнийг ажигласан. Ийм нөхцөл байдалд тэд хэзээ ч гомдоллоогүй; гэрэл олж чадахгүй байх үедээ бага зэрэг урам нь хугарсан ч нэг ч удаа гомдоллоогүй. Гэхдээ Би бас маш олон хүн Тэнгэрийг зүхэж, газрыг буруутган, зүрх сэтгэлийнхээ гүнээс хараал зүхэл гаргаж байхыг сонссон бөгөөд түүнчлэн гай зовлон дайрахад маш олон хүн өөрийгөө гаргуунд нь гаргаж, хог новш адил хогийн саванд хаяж, хир буртаг, бохир заваанд бүрхэгдэхийг харсан. Байр суурь нь өөрчлөгдөхийн хамт “нэр төр” нь хувирснаас болж хүмүүсийн хоорондох харилцаанд нь өөрчлөлт орсноор маш олон хүн нэг нэгэнтэйгээ хэрэлдэж байхыг Би сонссон, тэгээд тэд бие биеэ ам хэлээр дайрч, найз байхаа болиод дайсан болж байсан. Дийлэнх хүн хүний ертөнц хаа сайгүй орилоон шуугианаар дүүрч, нам гүмийг нураах хүртэл Миний үгийг пулемётны сум адил хэрэглэж, бусдыг гэнэдүүлэн хайр найргүй гал нээдэг. Аз болоход энэ бол өнөөдөр; тэрнээс биш байсан бол энэхүү пулемётны өршөөлгүй галд хэр олон хүн үхэж үрэгдэх байсныг бүү мэд.

Миний хаанчлал Надаас гарсан үгийг дагаад бүх хүн төрөлхтний нөхцөл байдалтай алхаа нийлүүлэн алхам алхмаар газар дээр бууна. Хүн цаашид түгшүүртэй бодол өвөрлөж, эсвэл бусад хүмүүсийг “харгалзан үзэж” эсвэл тэдний өмнөөс “бодохоо” болино. Үүний зэрэгцээ газар дээр хэрүүл маргаан үгүй болж, Надаас гарсан үгийг дагаад орчин үеийн элдэв төрлийн “зэвсэг” ч бас хураагдана. Хүн хүнтэйгээ эе найртай болж, зүрх сэтгэл нь эв зохицлын урмаар дахин гэрэлтэж, хэн ч нууц дайралтын эсрэг сэрэмжилж байдгаа болино. Бүх хүн хэвийн байдалдаа эргэн орж, шинэ амьдрал эхлүүлсэн. Шинэ орчинд оршин байгаа үлэмж олон хүн эргэн тойрноо хараад цоо шинэ ертөнцөд ирсэн мэт санагддаг, тийм учраас тэд одоогийн орчиндоо шууд дасан зохицож, эсвэл зөв замд шууд орж чаддаггүй. Иймээс хүн бүгд “санаа байвч сачий нь хүрэхгүй” байдаг. Хэдийгээр Би Өөрөө хүнтэй адил зовлон бэрхшээлийн гашууныг амсаагүй ч түүний хангалтгүй байдлын талаар мэдэж болох бүхнийг мэддэг. Би хүний хэрэгцээг андахгүй мэддэг бөгөөд түүний сул дорой байдлын талаарх Миний ойлголт бүрэн дүүрэн юм. Ийм учраас Би хүний дутагдлаар тохуу хийдэггүй; Би хүн бүхнийг зөв замд орох боломжтой болгохын тулд түүний зөвт бус үйлээс нь хамаарч, “боловсролын” тохирох арга хэмжээ авдаг, ингэснээр хүн тэнэмэл өнчин байхаа больж, гэр оронтой, хайрлагдсан нялх хүүхэд болно. Гэсэн хэдий ч Миний үйлдлүүд зарчимтай байдаг. Хэрвээ хүмүүс Миний дотор байгаа баяр жаргалыг эдлэх хүсэлгүй бол Би тэдний хүслээр болгохоос өөр юм хийж чадахгүй бөгөөд тэднийг ёроолгүй гүн нүх рүү илгээнэ. Энэ мөчид хэн ч цаашид зүрх сэтгэлдээ гомдол өвөрлөх ёсгүй, харин бүгд Миний хийсэн зохицуулалтуудаас Миний зөвт байдлыг харж чаддаг байх ёстой. Би Намайг хайрла гэж хүнийг албадахгүй, мөн Намайг хайрласных нь төлөө Би ямар ч хүнийг цохихгүй. Миний дотор бүрэн эрх чөлөө, бүрэн чөлөөлөлт байдаг. Хэдийгээр хүний хувь заяа Миний гарт байдаг ч Би хүнд чөлөөт хүсэл өгсөн бөгөөд энэ нь Миний хяналтад байдаггүй. Ийм маягаар хүмүүс Миний захиргааны зарлигийн улмаас өөрсөддөө түвэг удахгүй, харин оронд нь Миний уужим сэтгэлийн улмаас сул чөлөөтэй болно. Тиймээс их олон хүн Надад хязгаарлагдан баригдалгүйгээр чөлөөлөгдөхдөө өөрсдийн гарах гарцыг хайн явдаг.

Би хүн төрөлхтөнд хэзээ ч шийдвэрлэж чадахааргүй асуудал, хүнд нөхцөл байдлыг өгч байгаагүй, үргэлж чөлөөтэй хандаж байсан; тийм биш гэж үү? Хэдийгээр асар олон хүн Намайг хайрладаггүй ч, Би тэдний иймэрхүү хандлагаас нь болж огт бухимддаггүй, харин оронд нь хүн төрөлхтөнд эрх чөлөө өгсөн бөгөөд гашуун далайд сэлэхийг нь хүртэл зөвшөөрөх хэмжээний их эрх чөлөө олгосон. Учир нь, хүн бол үнэлж болохооргүй сав юм: Хэдийгээр хүн Миний гарт байгаа ерөөлийг хардаг ч үүнийг эдлэхийг огтхон ч сонирхдоггүй, харин оронд нь Сатаны гарт буй гай гамшгаас түүж авач, Сатаны “тэжээл” нь болон сорогдож өөрийгөө хөнөөдөг. Мэдээж хэрэг, Миний гэрлийг нүдээрээ харсан зарим хүн бий, тэгээд тэд одоогийн манан будан дунд амьдарч байгаа ч гэсэн бүрхэг манангийн улмаас гэрэлд итгэх итгэлээ алдаагүй, харин явж буй зам нь саад тотгороор бүрхэгдсэн хэдий ч манан дундуур тэмтчин, эрж хайсаар байдаг. Хүн Миний эсрэг тэрслэхэд Би уур хилэнгээ түүний дээр буулгадаг бөгөөд хүн тийнхүү дуулгаваргүй байдлаасаа болж мөхөж болзошгүй. Надад дуулгавартай байхад нь Би түүнээс нуугдсан хэвээр байдаг ба ийм маягаар Намайг мэхлэх гэсэн биш, харин Намайг баярлуулж чадах хайрыг түүний зүрх сэтгэлийн гүнд төрүүлдэг. Хүний жинхэнэ итгэлийг олж авахын тулд Намайг гэсэн хүний эрэл хайгуулд Би хэчнээн удаа нүдээ аньж, чимээгүй өнгөрсөн бэ? Гэвч Намайг ярихгүй байхад хүний итгэл агшин зуурт өөрчлөгддөг, тэгээд хүн Намайг хэзээ ч чин сэтгэлээсээ хайрлаж байгаагүйн улмаас Миний хардаг бүхэн бол тэдний хуурамч “бараа” л байдаг. Намайг Өөрийгөө харуулах үед л хүмүүс бүгд асар их “итгэлтэй” дүр үзүүлдэг; гэвч Намайг нууц газартаа нуугдаж байхад тэд Намайг уурлуулахаас эмээсэн мэт сул дорой, хулчгар болдог, эсвэл зарим нь бүр Миний нүүрийг харж чадахгүй учраас Намайг баахан шалгаж судалдаг ба түүнээс Намайг үнэн хэрэгтээ оршин байдаггүй гэж дүгнэдэг. Хэдэн хүн ийм байдалд хэвээр үлдэж, хэдэн хүн ийм бодол санаатай байдаг билээ, зөвхөн хүмүүс өөрсдийнхөө муухай дүрийг далдлахдаа сайн байдаг. Үүнээс болж тэд өөрсдийнхөө чадвар мөхөс байдлаа дурдах дургүй байдаг бөгөөд нэр төрөө хамгаалан далдлахаар ѳѳрсдийгѳѳ хүчлэх зуураа л Миний үгийн үнэнийг хүлээн зөвшөөрдөг.

1992 оны 3 дугаар сарын 17

Өмнөх:АРВАН ДОЛООДУГААР БҮЛЭГ

Дараах:АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Танд таалагдаж магадгүй