Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Бурханаас надад өгсөн эрхэм дээд бэлэг

Юшин   Шижяжуан хот, Хэбэй муж

Өмнө нь би ах, эгч нар “Бурханы хийж буй бүх зүйл сайн сайхны төлөө байдаг бөгөөд хүмүүст хэрэгтэй бүх зүйл нь юм” гэж хэлэхийг байнга шахуу сонсдог байлаа. Би үүнийг нь хүлээн авч, зөвшөөрдөг байсан ч өөрийн туршлагаар дамжуулж авсан ямар ч ойлголт надад алга байв. Хожим нь би Бурханы зүгээс надад зориулж бүтээсэн орчноор дамжуулан энэ тухай тодорхой ойлголттой болсон юм.

Би зүрх сэтгэлдээ байр суурь олж авах гэсэн хүчтэй хүсэл тэмүүлэлтэй байсан юм. Би үргэлж удирдагч надад анхаарал хандуулж, ах, эгч нар маань миний тухай өндөр сэтгэгдэлтэй байгаасай гэж найддаг байсан ч бодит амьдрал миний хүсэж найдаж байснаас дандаа өөр байдаг байв. Нэлээд хэдэн жилийн хугацаанд ажил үүрэг гүйцэтгэж байхдаа би хэнтэй ч түншилсэн бай үргэлж “туслахын” үүрэг гүйцэтгэдэг байлаа. Ямар ч асуудал үүссэн удирдагч маань үргэлж миний түнштэй хэлэлцэн зөвшилцөж, бүх зүйлийг зохицуулахыг түүнд даатгадаг байв. Удирдагчийнхаа нүдэнд би чухал биш, өчүүхэн хүн шиг харагддаг мэт надад санагддаг байлаа. Энэ байдал нь намайг дотоод тэнцвэрт байдлаа алдахад хүргэж билээ. “Би ижил төрлийн ажил үүрэг биелүүлдэг бөгөөд бусдаас дор биш хүн юмсан. Тэгэхэд би яагаад үргэлж “туслахын” үүрэг гүйцэтгэдэг юм бэ? Би яагаад дандаа хэн нэгний удирдлага дор ажилладаг юм бэ?” гэж би бодов. Хүсэл маань ерөөсөө биелэгдэхгүй байсан тул би боловсронгуй болох тал дээр нэлээд их шаналал эдлэн зовж, Бурханы талаарх буруу ойлголтон дундаа байнга шахуу амьдарч байв. Би үүнээс зугатаж чадаагүй юм. Нэгэн өдөр удирдагч маань түншээр минь бичвэр бэлдүүлэхээр болсон ч үүнд нь туслахыг надаас гуйсангүй. Энэ нь намайг жинхэнэ цочролд оруулж, бухимдуулав. Хэдийгээр би ийм хэрэгцээгүй зүйлийн араас хөөцөлдөх ёсгүй гэдгээ мэдэж байсан ч би үүнийг зүгээр орхиж чадалгүй дахин зовлон шаналалд унав. “Би яагаад дандаа ийм нөхцөл байдалд орчихдог юм бэ? Эдгээр нь яагаад дандаа миний хүсэж байгаа нөхцөл байдал биш байдаг юм бэ? Бурхан яагаад ийм зүйл хийдэг юм бэ?” гэж би бодов. Би огтхон ч ойлгохгүй байв.

Хожим нь Бурханы үгийг идэж ууж байхдаа би Бурханы дараах үгсийг олж харав: “Хүний уг чанарын доторх завхралыг шалгалтуудаар дамжуулан шийдвэрлэх ёстой. Өөрийнхөө давж чаддаггүй ямар нэг талуудын хувьд, чи цэвэршүүлэгдэх ёстой—энэ бол Бурханы төлөвлөгөө. Өөрийнхөө завхралыг танин мэдэхийн тулд цэвэршүүлэгдэхийг чамаас шаардан, чамд зориулсан орчин нөхцөлийг Бурхан бүтээдэг. Эцэстээ чи, үхээд, өөрийн заль мэх, хүслийг хаяж, Бурханы дээд эрх ба зохицуулалтанд захирагдахыг илүүд үзэх хэмжээнд очдог. Иймээс хэрвээ хүмүүст хэдэн жилийн цэвэршүүлэлт байхгүй бол, хэрвээ тэдэнд тодорхой хэмжээний зовлон байхгүй бол тэд өөрсдийн бодол болон зүрх сэтгэл дэх махбодын завхралын хүлээснээс зайлсхийж чадахгүй. Чи Сатаны хүлээсэнд автсаар байгаа аливаа талд, өөрийн гэсэн хүсэл, шаардлага агуулсаар байгаа ямар ч талд—энэ талуудад чи зовох ёстой. Зөвхөн зовсноор л сургамж авч чадна, энэ нь үнэнийг олж авч, Бурханы санаа зорилгыг ойлгох чадвартай байх гэсэн үг юм” (Христийн ярианы тэмдэглэл номын “Шалгалтуудын дунд Бурханыг хэрхэн хангалуун байлгах вэ”). Бурханы үгсийг уншсаны дараа Бурхан надтай нүүр тулан намайг гэгээрүүлж, Тэрээр яагаад эдгээр зүйлийг ийм байдлаар хийснээ, зорилго нь юунд оршиж байгааг, Түүний сайн санаа зорилгыг ойлгох боломжийг надад олгож байгаа мэт зүрх сэтгэл минь дулаан давалгаанд автаж байгааг би мэдрэв. Ийнхүү Бурханаас гэгээрэл олж авснаар би эргэн тойрноо харж, Түүний надад зориулж бүтээсэн орчныг шинээр харах болов. Тэр үед Бурхан намайг хамгийн сайн мэддэг гэдгийг би олж харсан юм. Тэрээр Сатаны зүгээс надад үзүүлж буй нөлөө аль хэсэгт хамгийн их байгааг мэдэж байсан. Сатаны намайг завхруулсан байдал нь байр суурь олж авах гэсэн хэсэгт хамгийн их байгааг тодорхой харж байсан. Бурхан намайг үргэлж Сатаны эрхшээлд, завхарсан, хавчигдсан, тамлагдсан, Сатаны хөлд дарагдсан байдалд үргэлж амьдарч байгааг харж чадахгүй байсан. Тиймээс Бурхан миний уг чанарыг онилж, надад шаардлагатай байсан зүйлийн дагуу Сатаны хамгийн гүн завхруулсан хэсэгт намайг үргэлжлүүлэн цэвэршүүлж байсан. Тэдгээр илчлэл, тэдгээр шийтгэл, тэдгээр цэвэршүүлэлт – бүгд Бурханаас надад өгсөн хайрын аврал байсан юм. Гэхдээ ийм олон жилийн турш би Бурханы сайн санаа зорилгыг огт ойлгодоггүй байжээ. Бурханы над дээр хийсэн “илчлэгдэх” ажлыг би хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй байжээ. Тиймээс ч би үргэлж Түүний энэрэлийг буруугаар ойлгож, надад дэндүү хатуу ханддаг, дарангуйлдаг, өөрийгөө харуулах боломж олгодоггүй хэмээн боддог байжээ. Одоо энэ талаар эргэцүүлж бодоход байр суурь олж авахыг тэр чигт нь амьдрал гэж үздэг, салбар бүрт өөрийн гэсэн арга замтай байсан хүний хувьд миний дотоод хүсэл улам бүр өсөн томорч, эцэст нь би сүйрэхээс өөр замгүй үлдэх байсан. Би бүр мөсөн устгагдах байсан. Гагцхүү тэр үед л би Бурханы зүгээс надад зориулж олон жилийн турш хийсэн хүнд хэцүү ажлыг ойлгож, зөвхөн тэр мөчид л Бурханы зүгээс намайг аврахын тулд бүтээсэн орчнуудыг би олж харсан юм. Энэ бол үгээр илэрхийлэхийн аргагүй хайр юм. Зүрх сэтгэл минь Бурханы чин сэтгэлийн хайрыг мэдрэн уярч, Бурханы талаарх буруу ойлголтууд маань зүрх сэтгэлээс минь алга болсон юм. Бурханы зүгээс надад зориулж бүтээсэн орчинд би дуулгавартай байхыг баяртайгаар хүсэх болов.

Зөвхөн энэ туршлагаараа дамжуулан би хүн төрөлхтнийг шалгаж, цэвэршүүлэх зорилгоор Бурханы бүтээсэн орчнуудыг жинхнээсээ таньж харсан юм. Энд маш гүн гүнзгий утга санаа болон агуу их хайр оршдог! Миний хувьд үнэн зүйл бол миний үзхүйтэй нийцэхгүй нөхцөл байдлууд тулгарсан нь тухайн үед надад яг хэрэгтэй зүйл байжээ. Энэ бол намайг аварч, төгс төгөлдөр болгохын тулд Бурханаас намайг ухааруулж, Түүнийг дуулгавартай дагадаг болгох чухал хэрэгсэл байжээ. Ээж хүн хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг ойлгодогийн нэгэн адилаар (аль хүүхдэд юу болон ямар нэмэлт тэжээл хэрэгтэй гэдгийг) ээж хүн маш сайн ойлгодог. Өнөөдөр Бурханы хүмүүсийн амьдралд хийж буй зүйл бол яг үүнтэй ижил юм. Бурхан хүмүүст зориулж орчин бүтээдэг ба хүмүүсийн амьдралд Түүний хийж буй бүх зүйл зөвхөн тэдэнд хэрэгтэй зүйлсэд үндэслэсэн байдаг. Тэр бүгд нь тэдгээрийн амьдралд хамгийн их ашиг тустай зүйлс бөгөөд үнэнийг олж авах, Бурханд дуулгавартай үйлчлэх байдлыг олж авах, Сатаны нөлөөг тасдан хаях боломж олгодог. Хэрэв хүмүүс тэдэнд зориулж Бурханы бүтээсэн орчинд дуулгавартай байж чадвал тэд үнэнийг олж авч, амийг олж авч, эцэст нь Бурханаас төгс төгөлдөрийг олж авч чадна. Хэрэв хүмүүс өөрсдийн зан авир, давуу эрхээ чөлөөтэй тавьж, Бурханаар бүх зүйлээ хангуулдаг байвал тэд ямар ч зүйл олж авахгүйн зэрэгцээ тэд Бурханыг жигшиж, эцэст нь өөрсдийгөө хохироож, сүйрүүлэх болно. Учир нь хүмүүсийн дуртай зүйл бол тэдэнд тохиромжгүй зүйл байдгаас гадна Бурханы аврал, төгс төгөлдөржүүлэлтэд бүр ч үр өгөөжгүй байдаг. Зөвхөн Бурханы өгч буй зүйл хүн төрөлхтөнд хамгийн сайн зүйл бөгөөд хүмүүст хамгийн хэрэгтэй зүйл байдаг. Энэ үед би Бурханы хэлсэн зүйлийн талаар зарим нэг бодит ойлголттой болж чадсан юм: “ …өнөөдрийн зам нь шүүлт болон хараалтай хамт явдаг, гэхдээ Миний та нарт хайрласан зүйл, шүүлт ч бай эсвэл гэсгээлт ч бай хамаагүй тэдгээр нь бүгд Миний та нарт өгч чадах хамгийн сайн бэлэг бөгөөд та нарт яаралтай хэрэгтэй байгаа бүх зүйлс юм гэдгийг та нар бүгд мэдэх ёстой.”

Бурханы над дээр хийж буй ажлын талаар тодорхой мэдлэг, ойлголттой болж, ямар нэг зүйлийг хүлээн авах хүсэлгүй байх тусам тэр зүйл нь надад илүү их хэрэгтэй бөгөөд илүү их хүлээн авах хэрэгтэй гэдгийг олж харах боломжийг надад олгосон Бурханы гэгээрэлд талархъя. Зөвхөн ийм байдлаар би Бурханаас надад өгч буй зүйлийг авах боломжтой байна. Мөн түүнчлэн Бурханы мөн чанар нь сайн бөгөөд хүн төрөлхтний төлөө Түүний хийж буй зүйл бол бүгд хайр гэдгийг ухаарсан юм. Энэ нь хүмүүсийн амьдралд хамгийн үр өгөөжтэй бүхий л зүйл юм. Энэ нь хүмүүсийн амьдралд хамгийн хэрэгтэй хоол хүнс юм. Энэ нь Бурханаас хүнд өгсөн хамгийн эрхэм нандин бэлэг юм. Өнөөдрөөс эхлэн би өөрийгөө бүхэлд нь Бурханы гарт өгч, Бурханы над дээр хийж дуусгах бүх ажлыг дуулгавартай дагаж, хүлээн авахыг хүсэж байна. Би үнэнийг мэдэхээр эрэлхийлж, үнэнийг олж авч, Бурханаас надад зориулж бүтээсэн орчинд хандлагаа хурдан өөрчлөхийг хүсэж байна.

Өмнөх:Жинхэнэ түншлэл

Дараах:Ариун Сүнсний ажлыг дагах нь маш чухал юм!

Танд таалагдаж магадгүй