Ариун Сүнс зарчимтай байдлаар ажилладаг

Чинь Шутин, Шаньдун муж

Хэсэг хугацаанд би, Бурханы үгийг унших болгондоо гэрэл огт мэдрэхгүй байв. Би шалтгааныг нь эргэцүүлсэнгүй, харин зүгээр л Бурханд үргэлжлүүлэн залбирч, намайг гэгээрүүлэхийг Түүнээс гуйлаа. Гэхдээ дараа нь Бурханы үгийг унших үед ч надад ямар нэгэн гэгээрэл байсангүй. Иймээс би “Бурханд хүн бүрийг гэгээрүүлэх цаг гэж байдаг тул яарах шаардлага байхгүй” гэж бодсон юм. Дараа нь би яаралгүйгээр Бурханы үгийг шамдан уншиж, Бурханы гэгээрлийг тэвчээртэй хүлээх болов.

Нэг л өдөр би Бурханы эдгээр үгийг уншлаа : “Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө амар тайван байснаар л үнэнийг эрж хайх болон зан чанараа өөрчлөх эрэл хайгуул чинь үр жимсээ өгнө. Чи ачаа үүрч Бурханы өмнө ирсэн бөгөөд чамд хэтэрхий их зүйл дутагддаг, чиний мэдэх хэрэгтэй олон үнэн, туулах хэрэгтэй ихээхэн бодит байдал байгаа, мөн Бурханы хүслийг бодох ёстой гэдгийг үргэлж мэдэрдэг учраас—эдгээр зүйл үргэлж бодол санаанд чинь байж, амьсгалж чадахааргүй болтол дээрээс чинь дарж байгаа мэт байдаг, үүний улмаас зүрх сэтгэлд чинь хүнд хэцүү санагддаг (гэхдээ идэвхгүй байдал биш). Зөвхөн иймэрхүү хүмүүс л Бурханы үгсийн гэгээрлийг хүлээн авахад тохирох бөгөөд Бурханы Сүнсээр хөдөлгөгддөг. Өөрсдийн ачаанаас болж, сэтгэлийн хүнд байдлаасаа болж, мөн Бурханы өмнө төлсөн төлөөс, амссан зовлонгоосоо болж тэд Түүний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авдаг гэж хэлж болно, учир нь Бурхан хэнийг ч алагчилж үздэггүй. Тэр хүмүүст хандахдаа үргэлж шударга байдаг, гэвч Тэр бас хүмүүсийг дур зоргоороо хангадаггүй бөгөөд тэдэнд болзолгүйгээр өгдөггүй. Энэ бол Түүний зөвт зан чанарын нэг тал юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай зүй зохистой харилцаа тогтоох нь маш чухал”-аас). Бурханы үгийг тунгаан бодож байхдаа би ингэж ойлгов: Бурхан бол зөвт Бурхан. Тэр хүнийг хангахдаа хэзээ ч дур зоргоороо байдаггүй бөгөөд хүнд болзолгүйгээр өгдөггүй. Бурханы ажлын ард зарчим байдаг. Бурханы үгийг уншиж байхдаа гэгээрэл, гэрэлтүүлэлтийг нь хүлээн авахын тулд хүмүүс Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван болгож, Бурханы үгийг хүсэн эрмэлзэж, эрж хайдаг зүрх сэтгэлтэй байх ёстой. Тэд амийнхаа ачааг өөрсдөө үүрч, дутагдаж буй зүйлээ Бурханы үгийн дагуу хайх ёстой. Ачаагаа үүрч байхдаа тэд Бурханы үгийг зорилготойгоор уншиж, үнэн рүү илүү гүн орж, завхарсан зан чанараа шийдвэрлэж, үүргээ биелүүлэх ёстой. Бурхантай хамт ажиллахын тулд бодитоор ийм төлөөс төлж байж л Бурханы гэгээрлийг хүртэж чадна. Хэрвээ хүн Бурханы үгээр цангадаггүй, харин Түүний үгийг зорилгогүйгээр, бодох юмгүйгээр уншиж, тэдгээрийг хөнгөхнөөр авч үздэг бол Ариун Сүнсний ажлыг яавч олж авч чадахгүй. Эргээд бодоход, Бурханы үгийн номыг барьж авах тоолондоо би хуудсуудыг нь эргүүлж, энэ ч хэсгийг уншсан, тэр ч хэсгийг уншсан хэмээн харж, өөрийгөө хэсэг бүрийнх нь талаар багцаа баримжаатай гэж боддог байв. Тэгээд би ямар нэг хуучин хэсэг олж, хальт мөлт уншаад болчихдог байсан бөгөөд Бурханы үгийг ийм хайхрамжгүй байдлаар хааш яаш уншдаг байлаа. Тэр үед би Бурханы үгийг уншихдаа өчүүхэн ч хүсэн тэмүүлсэн зүрх сэтгэлгүй байгаагаа харсан юм. Би зүгээр л дүр эсгэж, тодорхой дүрэм, журам мөрдөж, зарим нэг үгчилсэн хоосон сургаалыг ойлгохдоо л сэтгэл ханадаг байжээ. Би Бурханы үгийг нухацтай тунгаан бодож, үнэнийг ойлгохоор эрж хайхад ач холбогдол өгөөгүй, Түүний үгтэй хослуулан өөрийгөө эргэцүүлж, асуудлаа шийдвэрлэхэд ч ач холбогдол өгөөгүй. Би өөрийнхөө амийн ачааг үүрээгүй бөгөөд үнэний бодит байдалд орох юм уу зан чанараа өөрчлөх талаар дутуу дулимаг байдагтаа өчүүхэн ч санаа зовоогүй. Бурханы үгэнд ийм ёс журамгүй хандаж байж би яаж Түүний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг олж авах билээ дээ? Би өөрийнхөө байр байдлыг бодитоор эргэцүүлээгүй, эсвэл асуудлаа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайгаагүй. Оронд нь үзэл, төсөөлөлдөө найдаж, “Бурханд хүн бүрийг гэгээрүүлэх цаг гэж байдаг” хэмээн итгэж байсан. Би Бурханы гэгээрлийг идэвхгүйгээр хүлээсээр байдаг байжээ. Үнэхээр мэдлэггүй байж! Бурханд хүн бүрийг гэгээрүүлэх цаг байдаг нь үнэн хэдий ч хүн дээр хийдэг Ариун Сүнсний ажлын ард зарчим байдгийг би тэр үед л ухаарсан билээ. Хүний хамтран ажилладаг түвшин бол Бурханы ажилладаг түвшин юм; гэхдээ Бурхан өөрсдөд нь хэр ихийг хайрлана, хүмүүс тэр хэмжээнд л Бурхантай хамт ажилладаг. Хэрвээ хүн ердөө Ариун Сүнсний гэгээрлийг идэвхгүйгээр хүлээгээд өөр юу ч хийдэггүй бол Бурхан түүнийг гэгээрүүлэхгүй. Хүн төрөлхтөн дээр хийдэг Бурханы ажлын үр дүн хэр их хамтран ажилладгаар нь тодорхойлогддог. Бурханы хэлсэнчлэн: “Ариун Сүнс энэ зарчмаар ажилладаг: Хүмүүсийн хамтын ажиллагаагаар дамжуулан, мөн идэвхтэй залбирч, Бурханыг хайж, Түүнд ойртож байгаагаар дамжуулан үр дүнд хүрч чаддаг бөгөөд тэднийг Ариун Сүнс гэрэлтүүлж, гэгээрүүлж чаддаг. Үүнийг Ариун Сүнс ганцаараа үйлддэг, эсвэл хүн ганцаараа хийдэг юм биш. Хоёулаа зайлшгүй шаардлагатай бөгөөд хүмүүс хэдий чинээ их хамтран ажиллаж, Бурханы шаардлагуудын стандартад хүрэхээр хэдий чинээ их эрэлхийлнэ, Ариун Сүнсний ажил төдий чинээ их болдог. Ариун Сүнсний ажил дээр нэмээд хүмүүсийн бодит хамтын ажиллагаа байснаар л бодит туршлагуудыг болон Бурханы үгийн мөн чанартай холбоотой мэдлэгийг бий болгодог. Аажмаар, ийм маягаар туршлагажсанаар л төгс хүн эцэстээ бүтээгдэнэ. Бурхан ер бусын зүйл хийдэггүй; хүмүүсийн үзлээр бол Бурхан төгс хүчит бөгөөд бүх зүйлийг Бурхан хийдэг—үүний үр дүнд хүмүүс идэвхгүйгээр хүлээдэг, Бурханы үгийг уншдаггүй эсвэл залбирдаггүй, ердөө Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөхийг л хүлээдэг. Зөв ойлголттой хүмүүс гэхдээ үүнд итгэдэг: Би хэдий чинээ хамтран ажиллана, Бурхан төдий чинээ ажиллаж чадна. Бурханы ажлын үр нөлөө хэр хамтран ажиллахаас минь л шалтгаалдаг. Бурханыг ярих үед, Бурханы үгэнд шамдаж, эрж хайхын тулд би чадах бүхнээ хийх ёстой; энэ бол миний биелүүлэх ёстой зүйл” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бодит байдлыг хэрхэн мэдэх тухай”-аас).

Цагаа олсон гэгээрлийнх нь төлөө Бурханд талархъя. Бурханы үгийг уншихад надад яагаад гэрэл дутагдаж байсны шалтгааныг би олсон бөгөөд Ариун Сүнсний ажлын ар дахь зарчмыг ойлгоогүй учраас туршлагад маань асуудал байсныг олж мэдсэн юм. Би одоо байр байдлаа өөрчилж, Бурхантай санаачилгатайгаар хамтран ажиллахыг хүсэж байна. Үнэнийг хэрэгжүүлж, үүргээ сайн биелүүлж, завхарсан сатанлаг зан чанараа хаяж, ариусгагдахын улд би Бурханы үгийг уншина. Энэ бол үнэн рүү илүү гүн орох цорын ганц зам бөгөөд би аажмаар амиа өсгөж чадна.

Өмнөх: Дөнгийг эвдсэн нь

Дараах: Бурханыг өргөмжлөн, гэрчлэх хэрэгжүүлэлт маань маш утгагүй байжээ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Доройтсон хүний өөрчлөлт

Тон Шинь, Фужянь муж Би хөдөө төрсөн юм. Би үнэнч тариачдын удмаас гаралтайн дээр манай гэр бүлийнхэн цөөхүүлээ байсан болохоор үргэлж...

Өөрийгөө үнэнхүү мэднэ гэдэг амар зүйл биш

Бурханы үгсийн гэгээрлээр дамжуулан би миний өөрийн талаарх мэдлэг хэтэрхий өнгөц болохыг харсан—Би өөрийн завхарсан чанарыг Бурханы үгсээс танилгүй, Бурханы үгстэй ч харьцуулалт хийлгүйгээр, харин өөрийнхөө үзэл, бодлын хүрээнд өөрийгөө таних гэж хичээж байлаа.

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх