Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Жи мужийн ард иргэдийг цочролд оруулсан гал түймэр, Тианжин хот

Лайдэ барилга нь Жи муж дахь хамгийн том худалдааны төвүүдийн нэг байсан юм. 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Бямба гараг тохиож, Лайдэ төвд урамшуулалт худалдаа зохион байгуулагдаж байсан тул маш олон үйлчлүүлэгч хүрэлцэн ирсэн байв. Үдээс хойш 3:00 цаг өнгөрч байх үед барилга галд автаж билээ. Төвийн дарга нь үйлчлүүлэгчид бараа, эд зүйл авч, төлбөрөө хийхгүй гарах вий хэмээн эмээж нэгдүгээр давхрын төв хаалгыг хааж түгжээд, үйлчлүүлэгчдийг хоёрдугаар болон гуравдугаар давхар руу явуулжээ. Гагцхүү гал түймэр илүү хүчтэй асаж, эцэст нь хяналтаас гарахыг тооцоолоогүй ажээ. Барилга даяар цахилгаан тасрав. Нэгээс дөрөвдүгээр давхрын цахилгаан шатнууд ажиллагаагүй болж, нэгдүгээр давхрын хаалттай хаалгыг ч онгойлгох боломжгүй болжээ. Нийт барилга даяар хар утаа суунаглаж, агаарт цог үсэрч эхлэв. Цонх болгоноос галын дөл дүрэлзэж, түймрийн утаа мужийг бүхэлд нь нөмөрч, хэдэн зуун метрийн зайд байсан хүмүүс хүртэл амьсгалахад хүндрэлтэй болов. Тухайн үед гуравдугаар давхрын дээд талд гацсан хүмүүсийн олонх нь галаас зугтахын тулд барилгын цонхоор гадагш үсрэх замыг сонгож, тэдгээрийн зарим нь унасан газраа нас барцгаасан аймшигт дүр зураг бий болж билээ.

Гал командын газар тухайн барилгаас холгүй, аравхан минут алхаад хүрэх зайд оршиж байсан хэдий ч тусламж дуудаж, гал командын машинууд ирэх хооронд 25 минут өнгөрсөн байдаг. Аврах ажиллагаа хэдийнээ саатсан билээ. Аврагчид гуравдугаар давхар хүртэл шат сунгасан хэдий ч галын дөл шатыг түлэгдэм халуун болгохоос өмнө долоо, найман хүнийг л аварч амжсан байдаг бөгөөд сүүлийн хүмүүс шатнаас унаж, газар дээрээ нас барцгаасан юм. Барилга дотор гацаж үлдсэн олон хүн тусламж гуйн цонхоор ухаан жолоогүй даллаж байгаа нь харагдаж байсан ч төд удалгүй даллаж буй ганц ч гар харагдахаа больсон...

Энэ их түймэр тухайн өдрийн 3:30 цагаас шөнийн 9:00 цаг хүртэл дүрэлзэн ассан юм. Дотор үлдсэн гурван зуу гаруй хүн амьдаараа шатаж үхсэн (яг нарийн тоо нь одоо ч тодорхой болоогүй байгаа ч ХКН-ын засгийн газар ердөө 10 хүн гэж л мэдээлсэн байдаг). Гурван цагийн үед нэг хүн гэр лүүгээ утсаар залгасан ч таван цагийн үед гэрийнхэн нь эргээд залгахад хэн ч хариулаагүй. Долоон гишүүнтэй нэгэн гэр бүл бүгдээрээ хамтдаа Лайдэд худалдан авалт хийхээр очоод гэр бүлээрээ галд өртөж, нас барцгаажээ... Ийм эмгэнэлт түүх зөндөө олон бий.

Гал дөнгөж гарч эхлэнгүүт зарим хүмүүс энэ эмгэнэлт үйл явдлын талаар цахим ертөнцөд мэдээлж, “Лайдэ дэх гал түймэр” Жи мужийг тэр дор нь доргиож, улс үндэстнийг бүхэлд нь цочроосон юм. Жи мужийн иргэд айдас хүйдэст автан, аймшиг дүүрэн уур амьсгалд байцгааж, олон хүн гэр бүлийн хүмүүсээ хайж олохоор яаравчилжээ.

Энэ гамшиг жирийн ард иргэдийг айлгаж, зовоосон ч Төгс Хүчит Бурханд итгэдэг ах, эгч, дүү нарын хувьд гамшгийн үеэр Бурханы агуу аврал, хамгааллыг нээн илрүүлж, Бурханы гайхамшигтай сайн үйлсийг олж харсан юм. Гао эгч ба түүний ээж эцсийн өдрүүдэд хийгдэж буй Бурханы ажлыг 2012 оны зургаадугаар сард шинээр хүлээн аваад байсан юм. Энэ түймрээс тэд Бурханы үйлсийг олж харсан бөгөөд Бурханы шинэ ажлын талаар илүү их итгэл үнэмшилтэй болжээ. Настан эгч буюу Гао эгчийн ээж энэ жил 73 нас хүрсэн бөгөөд алхаж явах чадвар нь муудсан байсан юм. Настан эгч маань таяг тулж явдаг ч барагтаа л унадаггүй байлаа. Зургаадугаар сарын 29-нд Гаогийн ээж гэнэт газар унав. Хэдийгээр яс нь хугараагүй ч зөөлөн эд нь няцарсан тул тэрээр өөрийгөө арчилж, халамжлах боломжгүй болж Гао эгч түүнийг сахих шаардлагатай болов. Дараагийн өдөр (буюу гал гарсан өдөр) нь өөр нэг эгч Гао эгч рүү утасдаж, Лайдэд зарж байгаа нэг өмд маш их таалагдсан тул тэр өмдийг худалдаж авахад хамт явахыг гуйжээ. Гао эгч: “Яг одоогоор ээжид маань асаргаа шаардлагатай байгаа тул би түүнтэй хамт байх ёстой. Чи ганцаараа л явах хэрэгтэй болох нь дээ!” гэжээ. Энэ найз нь урьд өмнө бас Гао эгчээс тусламж хүсдэг байсан бөгөөд Гао эгч ч татгалзаж байгаагүй ажээ. Гэхдээ энэ удаад бол ээжид нь асаргаа шаардлагатай байсан тул сайн найзынхаа хүсэлтэнд татгалзсан хариу өгчээ.

Лайдэд гал түймэр гарсан тухай олж сонссоны дараа л энэ хугацаанд Бурханы хамгаалалтанд байснаа Гао эгч гэнэт ухаарчээ. Бурхан ээжийнх нь бие махбодын доголдлоор дамжуулан түүний замыг хаасан байжээ. Хэрэв тэрээр найзынхаа хамт тэрхүү худалдааны төвд очсон бол галд шатаж үхэх байсан нь гарцаагүй. Бурхан түүний амь насыг хамгаалахын тулд Өөрийнхөө тусгай аргыг ашиглажээ. Бурхан үнэхээр гайхамшигтай! Үүнээс ч илүү санаанд оромгүй зүйл бол гал гарсны маргааш орой нь Гао эгчийн ээж орноосоо босоод, алхаж эхэлжээ. Хожим нь Гаогийн настай ээж шүтлэг, нөхөрлөлөөр дамжуулан Бурханы сайн санаа зорилгыг ойлгож: “Хэдийгээр би бага зэрэг хавдаж, хөхөрсөн ч Бурхан миний бие махбодын доголдлыг ашиглан охиныг минь аварчээ. Төгс Хүчит Бурханд талархая” гэжээ.

Гао эгч хэлэхдээ түүнийг Лайдэ рүү хамт явахыг урьсан сайн найз (мөн л Төгс Хүчит Бурханд итгэгч нэгэн) нь Бурханы гайхамшигтай хамгаалалтыг авсан байсан. Гао эгч хамт явахгүй гэдгийг сонсоод нөхөр рүүгээ утасдаж, өөрт нь таалагдаад байсан өмдийг худалдаж авахад хамт явахаар болов. Үдээс хойш 2:30 цагийн үед нөхөр нь гэртээ ирж, түүнийг яаравчлуулсан боловч тэрээр яарах мэдрэмжээ гэнэт алдаж, “Жаахан байж байгаад болъё” гэж нөхөртөө хэлжээ. Гурван цагийн үед нөхөр нь түүнээс дахин асуухад тэрээр ахиад л жаахан хүлээе гэв. Гуравдахь удаагаа асуусны эцэст эгч нөхрийнхөө хамт машинаараа Лайдэ рүү очив. Замынхаа талд орж байх үед Лайдэгийн зүгээс хар утаа суунаглан гарч ирж байгааг тэд олж хараад, хүмүүсээс асууснаар худалдааны төв галд автсаныг олж мэджээ. Эгч сэтгэлээ барьж дийлэлгүй, “Бурхан минь, намайг хамгаалсанд баярлалаа!” гэв. Үүнээс гадна дэлгүүр явахаа хойш тавиад байсан явдал бол өөрийнх нь хүсэл биш харин Бурханы ур чадвараас үүдэлтэй байсныг ухаарав.

Бурханы хүч чадал хаа сайгүй байдаг, Бурханы мэргэн ухаан мөнх бусчуудын ойлголтоос хэтэрсэн зүйл юм. Хэдийгээр бид өдөр тутмын ахуй амьдралдаа Бурханыг мартдаг ч Бурхан үргэлж биднийг харж хандан, биднийг хамгаалж, бидний дэргэд байж, биднийг хэзээ ч орхидоггүй. Хэрэв бид Бурханд итгэдэг бол гамшиг тохиолдох үед Бурхан ямарваа нэгэн байдлаар биднийг аварч, гамшгаас чөлөөлдөг. Гал гарсан өдөр олон ах, эгч, дүү нар Бурханы үйлсийг олж харсан байдаг. Лайдэ төвд юмс худалдан авч байсан нэгэн эгчийг яг эгзэгтэй мөчид нэг зүйл хийлгэхээр утсаар дуудсан байдаг. Түүний яг ар талд гал гарч байсан юм. Өөр нэг эгч Лайдэ руу явахаар барилгаас дөнгөж гарах гэж байхад гэнэт гэдэс нь өвдсөн тул тэрээр шууд буцсан бөгөөд дэлгүүр рүү яваагүй ажээ. Ингэснээр гамшгаас зайлсхийж чаджээ... Гамшиг тохиолдоход зөвхөн Бурхан бидний жинхэнэ аврал, бидний хүчирхэг цамхаг байдаг нь тодорхой юм. Учир нь Бурхан: “Би бол хүн төрөлхтний цорын ганц аврал. Би бол хүн төрөлхтний цорын ганц найдвар, мөн үүнээс ч илүүтэйгээр Би бол бүх хүн төрөлхтний оршин тогтнол тулгуурлаж байдаг Нэгэн юм. Надгүйгээр хүн төрөлхтөн нэн даруй бүрэн зогсонги байдалд орно … Надгүйгээр хүн төрөлхтөн сүйрэл гамшгийг амсаж, бүх төрлийн сүг сүнсэнд гишгэлүүлэх болно. …. Гай гамшиг Надаас үүсдэг ба мэдээж Надаар зохицуулагддаг. Хэрвээ та нар Миний нүдэнд сайнаар харагдаж чадахгүй бол гай гамшиг амсахаас зайлахгүй.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай”-аас) гэж хэлсэн байдаг.

Энэ гал түймэр биднийг гэгээрүүлсэн юм: Хэн нэгэн хүний халаас нь дүүрэн мөнгөтэй, өөрөө алдар цуутай, орчин үеийн тансаг амьдралын хэв маягаар амьдардаг, бусад хүмүүс түүн шиг болохыг эрмэлзэж бас атаархдаг байсан ч хамаагүй гамшигтай нүүр тулах үед энэ бүгд нурж унадаг. Гал гарахад галын дөлийн халууныг давж чадалгүй, барилгын цонхоор үсэрсний улмаас нас барсан хүмүүс, мөн цонхоор гараараа ухаангүй даллаж байгаад итгэл найдвараа алдан нас барсан хүмүүсийн зарим нь чинээлэг бөгөөд нийгэмд тодорхой байр суурь эзэлдэг, зарим нь үзэсгэлэнтэй бас сайхан хувцасладаг, мөн гэр бүлтэйгээ хамт явж байсан хүмүүс байсан.... Гэвч гал тархаж, барилгын бүх талд дүрэлзэж байх үед тэдэнд байсан аль ч зүйл тэднийг галын дөлөөс аварч чадаагүй юм. Энэ нь Бурханы дараах үгстэй нийцэж байгаа юм: “Шалгалтын зовлонгоос зугтан Миний үгийн гадна амьдардаг хүмүүс бүгд дэлхий дээр урсгал даган амьдардаггүй гэж үү? Тэд бол, Миний тайтгарлын үгийг олох нь байтугай, амрах газаргүйгээр энд тэндгүй хийсэн нисэх намрын навчистай адилхан. Хэдийгээр Миний гэсгээлт, цэвэршүүлэлт тэднийг дагадаггүй ч, тэд бол тэнгэрийн хаанчлалын гадаах гудамжаар тэнүүчилж, нэгээс нөгөө газар луу явдаг гуйлгачид биш гэж үү? Дэлхий үнэхээр чиний амрах газар гэж үү?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Жинхэнэ хүн гэж юу гэсэн үг вэ”-ээс).

Эрхэм ах, эгч, дүүс минь, Жи мужид гарсан гал түймэр бол болоод өнгөрсөн явдал ч Бурханы зөвшөөрлөөр мөн Бурханаас бидэнд өгсөн анхааруулга, сануулгатайгаар тохиолдсон явдал юм. Үүний зэрэгцээ энэ бол Бурхан биднийг хайраараа аварсан явдал юм. Бид үүнийг эргэцүүлэн бодож, үүгээр дамжуулан Бурханы сайн санаа зорилгыг мэддэг болж, үнэнийг эрэлхийлэхэд илүү их цаг зав зориулж, илүү их хүчин чармайлт гаргадаг болж, Бурханаар чиглүүлэгддэг ахуй амьдралаа зөв замаар авч явдаг болоосой гэж хүсэж байна. Зөвхөн ийм байдлаар л бид Бурханы амлалт, ерөөлийг хүртэж чадна. Үүнтэй зэрэгцэн сүнсээ зөвхөн Бурханаар удирдан чиглүүлж, ингэснээр ойр ойрхон тохиолдож буй гай гамшгийн үед илүү олон сүнс аврах боломжтой болж, Бурханы гуниглаж, зовсон зүрх сэтгэлийг тайвшруулдаг болох болтугай.

Өмнөх:Бурханы зан чанар бол зөвт байдал, мөн үүнээс ч илүүтэйгээр хайр юм

Дараах:Гамшгийн үед би Бурханы зөвт зан чанарыг олж харсан юм

Танд таалагдаж магадгүй