Хэзээ ч мөхөшгүй амийн хүч

Дон Мэй, Хэнань муж

Би дундаж амьдралаар амьдардаг, жирийн л нэг хүн. Гэрлийг хүсэн мөрөөсдөг олон хүний адилаар би амиа илүү ач холбогдолтой болгохыг хичээж, хүний оршин тогтнолын үнэн утга учрыг эрэлхийлэхээр олон арга замыг туршсан билээ. Эцэст нь миний бүх оролдлого талаар өнгөрсөн юм. Гэхдээ хожим нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авах зол завшаан тохиож, амьдралд минь гайхамшигт өөрчлөлтүүд гарлаа. Энэ нь миний амьдралыг илүү өнгөлөг болгож, Бурхан л хүмүүсийн сүнс, амийн жинхэнэ Хангагч бөгөөд зөвхөн Бурханы үг л хүний амьдралын үнэн утга учир болохыг би ойлгов. Эцэст нь амьдралын зөв замаа олсондоо би баяртай байлаа. Гэсэн хэдий ч, Хятадын Коммунист Намын засгийн газар намайг үүргээ биелүүлж байхад маань нэг удаа хууль бусаар баривчилж, харгис хэрцгийгээр тамласан юм. Эндээс би амьдралын замналдаа хэзээ ч мартахааргүй туршлага олж авсан билээ…

2011 оны 12 дугаар сарын нэгэн өглөө 7 цагийн орчимд би өөр нэгэн чуулганы удирдагчтай хамт чуулганы эд хөрөнгийн бүртгэл хийж байтал арав гаруй цагдаа гэнэт хаалгаар дайран орж ирлээ. Энэхүү ёрын муу цагдаа нарын нэг нь бидэн рүү яаран ирээд: “Бүү хөдөл!” гэж хашхирав. Болж байгаа зүйлийг хараад миний толгой эргэсэн юм. “Энэ ч горьгүй шүү, чуулган маш их хөрөнгөө алдах нь” гэж би дотроо бодлоо. Дараа нь ёрын муу цагдаа нар биднийг дээрэм хийж байгаа тонуулчид шиг нэгжив. Тэгээд бас өрөө бүрийг нэгжин, төд удалгүй хамаг юмыг орвонгоор нь эргүүллээ. Эцэст нь чуулганы зарим нэг эд зүйл, банкны гурван карт, хадгаламж хийсэн тухай баримт, компьютер, гар утас гэх мэт зүйл олсон юм. Тэд бүгдийг нь хураан авч, бид дөрвийг цагдаагийн хэсэг рүү аваачлаа.

Өдөр нь ёрын муу цагдаа нар өөр гурван эгчийг баривчилж авчрав. Тэд, бид долоог нэг өрөөнд түгжээд, ярихыг маань хориглож, шөнө унтуулсангүй. Надтай хамт хоригдсон эгч нарыг харж, чуулган хэр их хөрөнгө мөнгө алдсаныг бодохоор сэтгэл түгшсэндээ байж сууж чадахгүй байлаа. Тэгээд гагцхүү Бурханд яаран залбирахаас өөр яаж ч чадсангүй: “Өө Бурхан минь! Энэ орчинтой нүүр тулаад би яахаа мэдэхгүй байна. Миний зүрх сэтгэлийг хамгаалж, тайвшруулаач.” Залбирсны дараа Бурханы ийм үг бодогдов: “Бүү ай, энэ мэтийн зүйлс чуулган дотор тохиолдохдоо бүгд Надаар зөвшөөрөгддөг юм. Бос, Миний өмнөөс ярь. Бүх зүйл болон хэрэг явдлыг Миний сэнтий зөвшөөрсөн бөгөөд бүгд Миний санаа зорилгыг дотроо тээдэг гэдэгт итгэлтэй бай” (Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүд”-ээс). “Чамайг хүрээлэн буй бүх орчин Миний зөвшөөрлөөр оршдог гэдгийг мэдэх хэрэгтэй, Би бүгдийг нь зохицуулдаг. Миний чамд өгсөн орчинд Миний зүрх сэтгэлийг тодорхой харж, зүрх сэтгэлийг минь хангалуун байлга” (Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүд”-ээс). Бурханы үг сэтгэл дэх самгардлыг маань намжаасан юм. Өнөөдөр Бурханы зөвшөөрөлтэйгөөр ийм орчин надад нүүрлэсэн, Бурхан надаас Өөрт нь гэрчлэл хийхийг хүсэх цаг ирсэн гэдгийг би ухаарлаа. Бурханы хүслийг ойлгоод би Бурханд ийнхүү залбирав: “Өө Бурхан минь! Би Таны зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж, Таныг гэрчлэх гэрчлэлдээ бат зогсмоор байна. Гэхдээ миний биеийн хэмжээ бага болохоор надад итгэл, хүч чадал өгч, бат зогсоход минь намайг хамгаалаач гэж Танаас гуйя.”

Маргааш өглөө нь тэд биднийг салгаж, байцаав. “Би чамайг чуулганы удирдагч гэдгийг мэдэж байна. Бид та нарыг таван сарын турш тандаж ирлээ” гэж ёрын муу цагдаа нарын нэг нь бахдалтайгаар хэлэв. Намайг тандахын тулд хийсэн бүхнээ нэг бүрчлэн дүрслэн ярихыг нь сонсоод миний нуруу руу хүйт даасан юм. ХКН-ын засгийн газар биднийг баривчлах гэж үнэхээр их бэлтгэжээ гэж би дотроо бодлоо. Чуулганы удирдагч гэдгийг маань угаасаа мэдэж байгаа болохоор намайг суллахгүй нь тодорхой. Би “Бурханаас урван Иудас болсноос үхсэн нь дээр” гэж Бурханы өмнө даруйхан шийдэв. Байцаалт нь ямар ч үр дүнгүй байгааг хараад тэд намайг мануулж, унтуулахгүй байлгахаар хүн томиллоо.

Гурав дахь өдрийн байцаалтын явцад ёрын муу цагдаагийн дарга компьютер асааж, надаар Бурханыг доромжилсон материал уншуулав. Сэтгэл минь тогтуун байгааг хараад тэр дараа нь чуулганы санхүүгийн талаар нэгд нэггүй байцааж эхэллээ. Тэгэхэд нь би харц буруулан, түүнийг үл тоомсорлов. Үүнд минь тэр дүрсхийн уурлаж, хараал хэлж эхэлсэн юм. “Бид чамайг юу ч хэлэхгүй байсан ч гэсэн тодорхойгүй хугацаагаар хорьж, хүссэн үедээ тамлаж болно” гэж тэр балмадаар сүрдүүлэв. Тэр өдрийн шөнө дунд цагдаа нар эрүү шүүлтээ эхэллээ. Тэд нэг гарыг маань мөрний араар, нөгөө гарыг нуруунаас дээш татсан юм. Тэгээд нуруун дээр хөлөөрөө дарж, хоёр бугуйг маань хүчээр холбон гавлав. Асар их өвдсөндөө би орь дуу тавилаа. Мөрний яс, мах салж унах гэж байгаа мэт санагдаж, би шаланд толгойгоо наан, хөдөлгөөнгүй сөгдөхөөс өөр аргагүй болсон юм. Орь дуу тавих юм бол зөөлөн хандана гэж би бодсон ч, оронд нь тэд миний нуруу, гав хоёрын хооронд аяга хавчуулснаар өвдөлт хоёр дахин ихсэв. Цээжин биеийн яс дундуураа хугарсан мэт санагдаж байлаа. Амьсгалж болохооргүй асар их өвдөж, хүйтэн хөлс нүүр даган асгарч байв. Цаашид өвдөлтийг тэсвэрлэж чадахгүй мэт санагдах яг тэр үед маань нэг ёрын муу цагдаа энэ далимыг ашиглан, “Бидэнд нэг нэр л хэлчих. Тэгвэл чамайг шууд явуулъя” гэлээ. Тэр мөчид би зүрх сэтгэлийг маань хамгаалаач гэж Бурханаас гуйв. Тэгээд нэг магтан дуу шууд санаанд орлоо: “Бие махбодтой Бурхан зовдог байхад би хэрхэх билээ? Би харанхуйд бууж өгвөл хэрхэн Бурханыг харах билээ? … Би Таны гуниглах зүрхийг нөхөхийн тулд зовохыг хүснэ” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурханы сайн мэдээг хүлээнэ”-ээс). “Тийм ээ, Христ бол ариун, зөвт Бурхан. Тэр бүрмөсөн завхарсан хүн төрөлхтнийг аврахаар махбод болж, газар дэлхийд ирсэн. Түүнийг ХКН-ын засгийн газар хяхаж хавчин, мөшгөж, хүн төрөлхтөн эсэргүүцэн, яллаад нэлээд удаж байна. Бурхан хэзээ ч ийм маягаар зовох ёсгүй, гэвч Тэр биднийг аврахын төлөө энэ бүхнийг чимээгүйхэн тэсвэрлэдэг” гэж би бодлоо. Иймээс бодоод үзэхээр, би аврал хүртэхийн төлөө одоо зовж байсан бөгөөд ийм зовлон туулах ёстой гэдгээ олж харсан юм. Өвдөлтийг тэсвэрлэж чадахгүйн улмаас Сатанд бууж өгвөл Бурхантай дахин яаж нүүр тулах юм бэ? Ингэж бодоод би хүч чадал орж, дахин нэг удаа тууштай болов. Ёрын муу цагдаа нар намайг хагас цаг шахуу байцаасан юм. Гавыг минь тайлах үед бүхий л бие маань газарт гулжийн уналаа. “Чамайг ам нээхгүй бол дахиад ингэнэ шүү!” гэж тэд над руу хашхичив. Би тэдэн рүү хараад, юу ч хэлсэнгүй. Эдгээр ёрын муу цагдаагийн эсрэг үзэн ядалтаар сэтгэл маань дүүрсэн байлаа. Ёрын муу цагдаа нарын нэг нь дахин гавлахаар босов. Дөнгөж сая туулсан аймшигт өвдөлтийг бодоод, сэтгэлдээ би Бурханд хандан залбирсаар байсан юм. Гайхмаар нь, тэр цагдаа гарыг маань нурууны ард гаргах гэж оролдоод, хөдөлгөж дийлсэнгүй. Бас энэ нь тийм ч их өвдөөгүй юм. Тэр нүүрээр нь дүүрэн хөлс бурзайтал үнэхээр их хичээсэн ч гавлаж чадахгүй л байлаа. Тэгээд “Чи ч чамгүй их хүчтэй юм гээч!” гэж уурсан хэлэв. Бурхан намайг ийнхүү халамжилж, надад хүч чадал өгч байгааг би мэдсэн юм. Бурханд талархъя!

Үүр цайлгана гэдэг хүнд байлаа. Ёрын муу цагдаа нарт хэрхэн тамлуулснаа эргээд бодохоор би цочролд орсоор байв. Тэд намайг юу ч хэлэхгүй бол уулын гүнд аваачиж, цаазаар авна гэж бас сүрдүүлсэн юм. Хожим нь бусад итгэгчийг баривчлахаараа намайг чуулганаа худалдсан гэж хэлээд, нэрийг минь харлуулж, чуулганы ах эгч нараар намайг үзэн ядуулж, надаас татгалзахад хүргэх байв. Үүнийг төсөөлөөд сэтгэл минь цөхрөл, мухардалд автсан юм. Тэгээд өөрийнхөө айж, хулчийж байгааг мэдэрлээ. “Би үхсэн нь дээр юм байна. Тэгвэл Иудас болж Бурханаас урвахгүй, ах эгч нар ч надаас татгалзахгүй. Бас махан биеийг тамлах өвдөлтөөс зайлсхийнэ” гэж би дотроо бодов. Тиймд намайг харгалзаж байсан ёрын муу цагдаа нарын анхааралгүй байх үеийг хүлээж байгаад, хана руу хүчтэй мөргөв. Гэвч толгой минь жаахан эргэснээс өөр яагаа ч үгүй бөгөөд би үхсэнгүй. Тэр мөчид Бурханы үг намайг дотроос гэгээрүүллээ: “Тиймээс энэ эцсийн өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Та нарын зовлон хэчнээн их байх нь хамаагүй, та нар эцсийг нь хүртэл явах хэрэгтэй, эцсийн амьсгалаа хурааж байсан ч та нар Бурханд үнэнч байж, Бурханы эрхэнд байх ёстой; гагцхүү энэ л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд гагцхүү энэ л хүчтэй, хангинасан гэрчлэл юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас). “Бусад хүмүүс чамайг буруугаар ойлгох үед чи Бурханд залбирч: ‘Өө Бурхан минь! Бусад хүн намайг тэвчээсэй, надад сайн хандаасай гэж би гуйхгүй, намайг ойлгож, сайшаагаасай гэж ч гуйхгүй. Би зүрх сэтгэлдээ Таныг хайрлах чадвартай байж, зүрх сэтгэлдээ тайван байж, мөс чанар минь амар амгалан байгаасай гэж л гуйж байна. Бусад хүн намайг сайшааж, хүндлээсэй гэж би гуйхгүй; би зөвхөн зүрх сэтгэлээсээ Таныг сэтгэл хангалуун байлгахаар эрэлхийлдэг’” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цэвэршүүлэлтийг туулснаар л хүн Бурханыг үнэхээр хайрлаж чадна”-аас). Бурханы үг сэтгэлээс минь уйтгар гунигийг үлдэн хөөсөн юм. Тийм ээ. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн чанадыг хардаг. Цагдаа нар намайг гүтгэж, бусад ах эгч юу болсныг мэдэхгүй учраас намайг үнэхээр буруугаар ойлгож, надаас татгалзсан ч Бурханы санаа зорилго сайн гэдэгт би итгэж байна. Бурханыг гэх итгэл, хайрыг минь Бурхан туршиж байгаа бөгөөд Бурханыг би сэтгэл хангалуун байлгахаар эрэлхийлэх хэрэгтэй. Диаволын зальхай явуулгыг нэвт хараад, би гэнэт ичиж, зовлоо. Бурханд итгэх итгэл маань хэтэрхий өчүүхэн гэдэг нь харагдсан юм. Бага зэргийн зовлон амсаад би бат зогсож чадахгүй, үхлээр дамжуулан Бурханы зохион байгуулалтаас мултарч, зайлсхийхийг бодож явжээ. Ёрын муу цагдаа нар намайг Бурханаас нүүр буруулахад хүргэхийн тулд сүрдүүлгийн үг хэлсэн байж. Бурханы хамгаалалт байгаагүй бол би тэдний башир мэхэнд унах байлаа. Бурханы үгийг тунгааж байхдаа зүрх сэтгэл маань гэрлээр дүүрэв. Би үхэхийг хүсэхээ больж, харин сайхан амьдрах, амьдран харуулсан зүйлээ ашиглан Бурханыг гэрчилж, Сатаныг шившиглэхийг хүсэх болов.

Намайг харгалзах даалгавар авсан хоёр ёрын муу цагдаа яагаад хана мөргөснийг минь асуулаа. Би бусад цагдаад зодуулсан учраас тэгсэн гэж хэлсэн юм. “Бид хүмүүжлээр дагнан ажилладаг. Санаа зовох хэрэггүй. Би таныг дахин зодуулахгүй” гэж тэдний нэг нь инээмсэглэн хэлэв. Түүний тайтгаруулсан үгийг сонсоод би: “Энэ хоёр муугүй хүмүүс юм. Баривчлагдсанаас маань хойш надад нэлээд сайн хандаж байгаа” гэж бодов. Ийнхүү би сэрэмж болгоомжоо сулруулсан юм. Гэтэл яг тэр мөчид Бурханы үг сэтгэлд буулаа : “Миний ардууд Миний төлөө Миний гэрийн үүдийг хамгаалж, … энэ нь та нарыг Сатаны занганд унахыг зогсоох бөгөөд тэр үед харамсахад хэтэрхий оройтсон байх болно” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Гуравдугаар бүлэг”-ээс). Диаволын башир мэх олон бөгөөд би цаг ямагт энэ чөтгөрүүдээс сэрэмжлэх ёстойг Бурханы үг харуулж, надад цагаа олсон сануулга өглөө. Тэд үнэн төрхөө удалгүй илчилнэ гэж би огт бодоогүй юм. Ёрын муу цагдаа нарын нэг нь Бурханыг гүжирдэж, нөгөө нь хажууд суугаад гуян дээр алгадан, над руу тачаадан харж, чуулганы санхүүгийн талаар асууж эхлэв. Орой нь намайг үүрэглэхийг хараад цээжийг минь илж таалж эхэллээ. Тэд үнэн нүүр царайгаа илчилснийг хараад би эгдүүцлээр дүүрэв. Ард түмний гэх цагдаа нар хулигаан, танхай этгээдээс цаашгүй байдгийг би тэгэхэд л олж харсан юм. Тэд ийм л жигшүүртэй, үзэн ядмаар зүйл хийх чадвартай байв. Иймээс би гагцхүү Бурханд яаран залбирч, тэдний хор хөнөөлөөс намайг хамгаалахыг гуйлаа.

Дараагийн хэд хоногт нь ёрын муу цагдаа нар намайг чуулганы талаар нэгд нэггүй байцаасан төдийгүй унтуулахгүйн тулд ээлжлэн маналаа. Дараа нь надаас юу ч олж мэдээгүйгээ ухаараад, намайг байцааж буй хоёр ёрын муу цагдаа дүрсхийн уурласан юм. Тэдний нэг нь намайг зодож, нүүрэн дундуур алгадан, хэдэн удаа ч дэлссэн юм бүү мэд. Миний нүүр хорсон, хавдаж эхэлсэн бөгөөд эцэстээ бадайран, юу ч мэдрэхээ болив. Намайг байцаагаад ямар ч үр дүнд хүрээгүй тул нэг орой ёрын муу цагдаагийн дарга: “Чи ярьж эхлэх хэрэгтэй дээ. Тэвчээрийг минь шалгаад байх юм. Чамайг яаж ч чадахгүй гэж бодохгүй л байна шүү. Би чамаас хавьгүй хатуу хүмүүстэй олон удаа таарч байсан. Чамд хатуурхахгүй бол үгэнд орохгүй нь л дээ!” гэж над руу хашхирав. Тэр тушаал өгч, хэд хэдэн ёрын муу цагдаа намайг тамлаж эхэллээ. Тэр орой байцаалтын өрөө дүнсгэр, аймшигтай байсан бөгөөд би тамд байгаа мэт санагдаж байлаа. Тэд намайг газар явган суулгаж, гарыг маань өвдөгний доогуур гавлав. Дараа нь тохой, өвдөгний нугалам руу модон бороохой оруулсанд бүх бие маань эвхрэлдэв. Тэгээд модон бороохойг өргөн, хоёр ширээний хооронд хөндөлсүүлэн тавихад хамаг бие маань агаарт уруугаа харан дүүжлэгдлээ. Намайг дээш өргөх мөчид толгой эргэж, амьсгалахад бэрх болсон юм. Амьсгал минь боогдож байгаа мэт санагдаж байлаа. Агаарт уруугаа харан дүүжлэгдсэн болохоор биеийн бүх жин гарын бугуйн дээр ирэв. Эхэндээ гавыг мах руугаа шигдүүлэхгүй гэж би хоёр гараа тас атгаж, биеэрээ эвхрэн, тэр байрлалаа хадгалахын тулд хамаг чадлаараа хичээсэн юм. Гэвч миний хүч аажмаар суларлаа. Хоёр гар шагайнаас өвдөг рүү гулсан, гав мах руу гүнзгий шигдэж, тэсвэрлэхийн аргагүй өвдөлт мэдрэгдэв. Ийм байдлаар хагас цаг шахуу дүүжлэгдсэний дараа бүх биеийн цус толгой руу юүлэгдэх шиг боллоо. Толгой, нүд маш өвдөн хөөснөөс задрах гэж байгаа мэт санагдав. Хоёр бугуй гүн зүсэгдэж, хоёр гар маань бүтэн талх шиг болтлоо хавдсан байлаа. Би үхлийн ирмэг дээр байх шиг санагдаж байв. “Би цаашид тэвчиж чадахгүй нь, намайг буулгаач!” гэж би цөхрөн хашхирав. “Чи л өөрийгөө аварч чадна даа. Бидэнд нэг нэр хэлчих, тэгвэл чамайг буулгая” гэж ёрын муу цагдаа нарын нэг нь заналтайгаар хэллээ. Эцэст нь, миний байдал үнэхээр хүнд байгааг хараад, намайг буулгасан юм. Тэгээд жаахан чихэр идүүлчхээд, дахин байцааж эхэллээ. Би газар дээр үхсэн мэт сулбайн хэвтээд, нүдээ тас анин, тэдэнд огт анхаарал хандуулсангүй. Ёрын муу цагдаа нар намайг дахиад гэнэтхэн өргөв. Гараараа зуурах тэнхэл үлдээгүй учраас гав яах аргагүй бугуй руу шигдэж, хөрөө шүдтэй ирмэг нь мах руу зүсэн орж байлаа. Тэр мөчид маш их өвдсөндөө би сэтгэл эмтрэм орь дуу тавив. Үргэлжлүүлэн тэмцэх хүчгүй болж, амьсгал минь маш их суларсан байлаа. Цаг хугацаа зогссон мэт санагдаж байв. Би үхлийн ирмэг дээр дэнжгэнэж байх шиг байлаа. Энэ удаад би үнэхээр үхэх нь гэж бодоод, амьсгал хураахын өмнө сэтгэл дэх үгээ Бурханд хэлэхийг хүссэн юм: “Өө Бурхан минь! Үхлийн ирмэг дээр гарцаагүй ирээд байгаа энэ цаг мөчид би айж байна. Гэхдээ би өнөө шөнө үхсэн ч Таны зөвт байдлыг магтана. Өө Бурхан минь, амьдралын минь богино аян замд, нүгэлт энэ ертөнцөөс гэрт минь буцаахаар намайг сонгож, тэнэж, төөрөлдөж явсныг маань болиулж, дулаан тэвэртээ мөнх амьдрах боломж олгосонд тань талархаж байна. Өө Бурхан минь, би Таны хайрыг маш их эдэлсэн ч, Таны хайрыг нандигнаагүй гэдгээ амьсгал хураах гэж буй энэ үедээ л ухаарч байна. Би Таныг олонтоо гуниглуулж, урмыг тань хугалж байж. Эхийнхээ хайрыг эдэлж л мэддэг, харин тэр хайрыг хариулъя гэж огт боддоггүй гэнэн хонгор хүүхэд мэт явжээ. Таны хайрыг нандигнах ёстойгоо амьсгал хураах гэж байхдаа л ойлгож байна, бас маш олон сайхан цаг үеийг алдсандаа одоо л харамсаж байна. Таны төлөө юу ч хийж чадаагүй, Танд ийм их өртэй байгаадаа одоо би хамгийн их харамсаж байна. Хэрвээ би цааш амьдарч чадвал Танд өгөх өрөө төлж, үүргээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ лавтайяа хийнэ. Дахин хэзээ ч үхлээс айлгүй, тулгарсан зүйлдээ хүчирхэг байх боломж олгон, надад хүч чадал хайрлахыг л энэ мөчид Танаас гуйя…” Духнаас минь хөлс бөнжгөнөн дусалж байлаа. Тэр шөнө аймшигтай нам гүм байв. Миний амьдралын үлдсэн хормыг тоолох мэт цаг чаг чаг хийх нь л сонстож байсан юм. Тэр үед нэг гайхамшигтай зүйл боллоо: Нарны бүлээн туяа дээрээс ээх мэт санагдаж, аажмаар би биеийнхээ өвдөлтийг мэдрэхээ болив. Тэгээд Бурханы үг оюун санаанд минь цуурайтлаа: “Чи энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн тэр мөчөөс өөрийн үүргийг биелүүлж эхэлдэг. Бурханы төлөвлөгөө болон зохицуулалтын төлөө чи үүргээ биелүүлж, амьдралын аянаа эхэлдэг. Нөхцөл байдал чинь ямар ч бай, урд чинь ямар ч аян хүлээж байгаа бай, Тэнгэрийн зохион байгуулалт, зохицуулалтаас хэн ч зайлж чадахгүй бөгөөд хэн ч өөрийн хувь заяаг хянаж чадахгүй, учир нь бүх зүйлийг захирдаг Тэр л ийм зүйл хийх чадвартай” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж”-аас). Тийм ээ, Бурхан миний амьдралын эх үүсвэр болж, хувь заяаг минь захирдаг, би өөрийгөө Бурханы гарт даатгаж, Түүний хяналтад тавьж өгөх ёстой. Бурханы үгийг тунгааснаар би Бурханы дулаан тэвэрт наалдан байгаа мэт тааламжтай, тайван мэдрэмж сэтгэлд төрсөн юм. Тэгээд би зүүрмэглэж орхив. Ёрын муу цагдаа нар намайг үхэх нь гэж айсандаа буулгаад, чихэр, ус яаран өглөө. Үхлийн ирмэгт очоод би Бурханы гайхамшигт үйл хэргийг олж харсан билээ.

Дараа өдөр нь ёрын муу цагдаа нар бүхий л оройжин намайг ахин дахин дээш дүүжиллээ. Тэгээд хурааж авсан баримтууд дээр нь байсан мөнгө хаана байгаа талаар байцаав. Энэ бүх хугацаанд би ам нээгээгүй ч тэд бууж өгөхгүй л байлаа. Чуулганы мөнгийг гартаа оруулахын тулд тэд жигшүүрт арга бүрийг ашиглан намайг тамласан юм. Тэр мөчид Бурханы үг миний сэтгэлд цуурайтсан билээ: “Мянган жилийн үзэн ядалт зүрх сэтгэлд бөөгнөрч, мянга мянган жилийн нүгэл зүрх сэтгэлд бичигдсэн, энэ нь яаж жигшил дургүйцлийг өдөөхгүй байх юм бэ? Бурханы өшөөг авч, Түүний дайсныг бүрмөсөн устгаж, цаашид хяналтаас гарах боломжийг үүнд олгохгүйгээр, хүссэнээрээ төвөг учруулахыг үүнд бүү зөвшөөр! Одоо цаг нь болсон: Энэ чөтгөрийн жигшүүрт царайг тасдан хаяж, бүх төрлийн зовлон бэрхшээлийг туулж, сохорсон хүмүүст өөрсдийн зовлон шаналлаасаа босч, энэ хөгшин диаволаас нүүр буруулах боломжийг олгохын тулд хүн аль эрт бүх хүч чадлаа дайчилж, өөрийн бүх хичээл чармайлтаа зориулж, бүх төлөөсийг төлсөн” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-аас). Бурханы үг надад асар их хүч чадал, итгэл хайрлалаа. Би Сатантай үхэн үхтлээ тэмцэнэ, тэр ч байтугай үхлээ ч Бурханыг гэрчлэх гэрчлэлдээ бат зогсоно. Бурханы үгээр урамшсан би өвдөлтөө өөрийн эрхгүй мартав. Ийм маягаар би дээш дүүжлүүлэх тоолондоо Бурханы үгээр урамшиж, зориг орсон тул сэдэл хэдий чинээ олон удаа дүүжлэгдэнэ, төдий чинээ олон удаа тэдний ёрын муу чөтгөрийн мөн чанарыг нэвт харж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах, Бурханд хийх гэрчлэлдээ бат зогсох шийдвэр маань улам бэхэжсэн юм. Эцэст нь тэд бүгд надаас болж эцэж цуцацгаав. “Ихэнх хүн хагас цаг ч ингэж дүүжлэхийг тэсэж чаддаггүй байтал энэ хүүхэн өдийг хүртэл тэсвэрлэж чадлаа, ёстой хатуужилтай хүн юм!” гэж тэдний хэлэх нь сонсогдлоо. Эдгээр үгсийг сонсоод сэтгэл минь догдлолд автсан юм. “Миний ард Бурхан байхад та нар намайг буулгаж авч чадахгүй” гэж би дотроо бодлоо. Цагдаагийн хэсэг дээр өнгөрөөсөн есөн өдөр, есөн шөнийн минь турш ёрын муу цагдаа нар миний биеийг тамлахаас гадна нойргүй байлгасан юм. Нүдээ аниад зүүрмэглэх бүрд минь тэд бороохойгоор ширээ тас хийтэл цохиж, эсвэл намайг босгож нааш цааш гүйлгэх юм уу зүгээр л хашхичих замаар намайг буулгаж авах, ухаан санааг минь самууруулахыг оролддог байлаа. Есөн хоногийн дараа зорилгодоо хүрээгүйгээ хараад цагдаа нар мөн л бууж өгсөнгүй. Тэд намайг зочид буудалд аваачин, хөлийн урдуур хоёр гарыг минь гавлаад, тохой, өвдөгний нугалам руу модон бороохой хавчуулж, шалан дээр хүчээр эвхрүүлэн суулгалаа. Дараагийн хэдэн өдөр нь намайг ийм байрлалд суулгасаар, яваандаа гав мах руу шигдэн оров. Гар, бугуй минь хавдан хөхөрч, бөгс маань хүрэхийн аргагүй хөндүүр болсон бөгөөд зүүн дээр сууж байгаа мэт санагдаж байлаа. Нэг өдөр, ёрын муу цагдаагийн дарга миний байцаалт үр дүнгүй байгааг хараад, уурсан ирж, нүүрэн дундуур түс хийтэл алгадсанаас болж хоёр шүд маань сулрав.

Эцэст нь Мужийн Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Газрын хоёр хэсгийн дарга нар ирсэн юм. Тэд ирмэгцээ гавыг минь тайлж, намайг буйдан дээр суулгаад, аяга ус хийж өгөв. “Сүүлийн хэдэн өдөр чи нэлээд зовлон үзлээ, гэхдээ үүнийг битгий хүндээр хүлээж аваарай, тэд зүгээр л тушаал биелүүлж байсан юм” гэж тэд дүр эсгэн хэлсэн юм. Тэдний хоёр нүүрт байдлыг би үзэн ядсандаа шүдээ хавирч байлаа. Тэд бас компьютер асааж, надад хуурамч баримт үзүүлэв. Тэгээд Бурханыг яллаж, доромжилсон олон үг хэлсэн юм. Би сэтгэлдээ багтартлаа уурлав. Тэдэнтэй маргахыг хүссэн ч, ингэвэл Бурханыг улам их улангасан доромжилно гэдгийг нь мэдэж байлаа. Бие махбодтой болсон Бурхан ямар их хүндрэл бэрхшээл амсаж, хүнийг аврахын тулд Бурхан ямар их доромжлол туулсан болохыг би тэр мөчид үнэхээр мэдэрсэн билээ. Үүнээс гадна би эдгээр чөтгөрийн жигшүүрт, үзэн ядмаар байдлыг харлаа. Тэгээд Сатанаас бүрмөсөн сална, Бурханд үүрд үнэнч байна гэж сэтгэлдээ нууцхан тангараглав. Дараа нь тэд намайг залилах гэж яаж ч оролдлоо гэсэн би амаа хамхин, юу ч хэлээгүй юм. Үг нь ямар ч үр нөлөөгүй байгааг хараад, хэсгийн дарга нар яаж ч чадалгүй цухалдан явж одлоо.

Зочид буудалд тэд арван өдөр, арван шөнийн турш миний гавыг тайлалгүй, хөлийг минь тэврүүлэн газарт явган суулгасаар байв. Эргээд бодтол би баривчлагдсанаасаа хойш цагдаагийн хэсэг болон зочид буудалд арван есөн хоногийг өнгөрөөжээ. Бурханы хайрын хамгаалалтаар би бага зэрэг нойр авч чадсан ч ёрын муу цагдаа нар намайг энэ хугацааны туршид унтуулаагүй юм. Хэсэгхэн зуур л нүдээ анихаар минь тэд ширээ балбах, намайг хэрцгийгээр өшиглөх, над руу хашхичих, ийш тийш гүй гэж тушаах гэх мэтээр намайг сэрүүн байлгахын тулд юу ч хамаагүй хийдэг байв. Цочоох бүрд нь зүрх дэлсэн, үнхэлцэг хагартлаа айдаг байлаа. Үүн дээр нэмэн ёрын муу цагдаа нарын байнгын тамлалаас үүдэн хамаг хүч минь барагдаж, бүх бие хавдан, тавгүйрхэж, юм бүхнийг давхардуулж хардаг болсон юм. Өмнө минь хүмүүс ярьж байгааг мэдэвч, тэдний дуу хоолой алс холоос ирж байгаа мэт сонсогдоно. Дээрээс нь миний хариу үйлдэл их удааширч байлаа. Үүнийг яаж ийгээд давж гарсан минь Бурханы агуу хүч чадлын л ач билээ! Бурханы хэлсэнчлэн: “Тэр хүнийг дахин төрөхөд хүргэж, үүрэг бүрдээ тууштай амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, бөхөшгүй амийн хүчний ачаар хүн үеэс үед амьдарч, энэ хугацаанд Бурханы амийн хүч чадал нь хүний оршин тогтнолын гол тулгуур болж ирсэн … Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг давамгайлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас даван гардаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээгдсэн зүйл, ямар ч дайсны хүч хялбархан дийлэхгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас). Сэтгэлдээ би Бурханд чин сэтгэлийн талархал, магтаал өргөсөн юм: Өө Бурхан минь! Та бүх зүйлийг захирдаг, Таны үйл хэргийг үнэлж баршгүй, Та л төгс хүчит, Та бол бөхөшгүй амийн хүч, Та миний амийн амьд усны шавхагдашгүй эх булаг билээ. Энэ тусгай орчинд би Таны давтагдашгүй хүч чадал, эрх мэдлийг олж харлаа. Эцэст нь цагдаа нар асуултдаа ганц ч хариулт аваагүй бөгөөд намайг цагдан хорих төв рүү илгээсэн юм.

Цагдан хорих төв рүү явах замд хоёр цагдаа надад: “Чи үнэхээр сайн байлаа. Цагдан хорих төвд байж болох ч та нар бол сайн хүмүүс. Тэнд хар тамхины наймаачин, алуурчин, янхан гээд янз бүрийн хүмүүс байдаг. Чи очихоороо харна аа” гэлээ. “Та нар биднийг сайн хүмүүс гэж мэддэг юм бол яагаад баривчилдаг юм бэ? Засгийн газар шашны эрх чөлөөний тухай ярьдаггүй бил үү?” гэж би асуув. “Коммунист Нам та нарт худлаа ярьж байгаа юм. Нам амь амьжиргааг маань залгуулдаг болохоор бид хэлснийг нь хийхгүй бол болохгүй. Бидэнд та нарыг үзэн ядах, та нарыг эсэргүүцэх зүйл байхгүй. Чамайг Бурханд итгэдэг учраас л баривчилсан” гэж цагдаа нарын нэг нь хэллээ. Үүнийг сонсоод би туулсан бүх зүйлээ эргэн санав. Тэгээд Бурханы үгийг өөрийн эрхгүй эргэн саналаа: “Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-аас). Бурханы үг хэрэг явдлын яг голыг нь олж хэлэн, ХКН-ын засгийн газрын үнэн нүүр царайг харуулж, бас хүртэх гавьяагүй атлаа хүндлүүлэх гэж хэрхэн оролддогийг нь надад үнэнхүү харуулсан юм. Өнгөн дээрээ тэд шашны эрх чөлөө гэж сүр болдог ч цаанаа Бурханы ажлыг хорих гэж дэмий найдан Бурханд итгэдэг хүмүүсийг улс орон даяар баривчилж, дарлаж, тамлаж, тэр ч бүү хэл чуулганы мөнгийг ичгүүргүйгээр шамшигдуулдаг. Энэ бүхэн Бурханыг болон үнэнийг үзэн яддаг тэдний чөтгөрийн мөн чанарыг илчлэн харуулдаг.

Цагдан хорих төвд би сул дорой болж, шаналах үе байсан юм. Гэхдээ Бурханы үг надад урам оруулан, хүч чадал, итгэл өгч, Сатан махан биеийн минь эрх чөлөөг үгүй хийсэн ч, зовлон намайг босгон байгуулсан гэдгийг ойлгуулж, тэдгээр ёрын муу чөтгөрийн тамлалын явцад Бурханд найдахыг зааж, олон үнэний жинхэнэ утга учрыг ойлгуулж, үнэний нандин байдлыг харуулж, үнэнийг эрэлхийлэх шийдвэр, хүсэл зоригийг маань нэмэгдүүллээ. Би Бурханд дуулгавартай байж, надад зориулан Бурханы зохицуулсан бүхнийг туулахад бэлэн байв. Иймээс цагдан хорих төвд ажиллаж байхдаа би магтан дуу дуулж, Бурханы хайрын тухай чимээгүйхэн боддог байсан юм. Зүрх сэтгэл минь Бурханд илүү ойр дотно болж, өдөр хоногууд тийм ч их шаналантай, гунигтай байхаа болилоо.

Энэ хугацаанд ёрын муу цагдаа нар намайг дахиад олон удаа байцаасан билээ. Тэдний тамлалыг удаа дараа давж гарахад минь замчилсан Бурханд би талархсан юм. Дараа нь ёрын муу цагдаа нар банкны гурван картаас минь бүх мөнгийг нь авав. Чуулганы мөнгийг ёрын муу цагдаа нар авахыг дэмий л харж, зүрх минь урагдан байв. Шуналтай, ёрын муу энэ бүлэг чөтгөрийн эсрэг үзэн ядалтаар сэтгэл минь дүүрч, Христийн хаанчлал хурдан ирээсэй гэж хүсэн мөрөөслөө. Эцэст нь тэд ямар ч нотлох баримтгүй атлаа “олон нийтийн дэг журам алдагдуулсны” төлөө хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх нэг жил гурван сарын ял надад оноов.

ХКН-ын засгийн газарт харгис хэрцгийгээр хавчигдсаныхаа дараа би Бурханы намайг гэх хайр, авралыг үнэхээр амсан, Бурханы төгс хүчит байдал, дээд эрх, гайхамшигт үйл хэргийг ойлгож, Бурханы үгийн эрх мэдэл, хүч чадлыг олж харсан юм. Мөн би Сатаныг үнэнхүү жигшлээ. Хяхалт хавчлагын шаналант өдөр хоногуудад Бурханы үг надтай хамт байж, Сатаны башир мэхийг нэвт харах боломж олгож, цаг үеэ олсон хамгаалалтаар хангасан билээ. Бурханы үг намайг хүчирхэг, зоригтой болгон, тэдний харгис тамлалыг удаа дараа давж гарах боломж олгосон юм. Бурханы үг надад хүч чадал, итгэл өгч, Сатантай эцсээ хүртэл тэмцэх зүрх зориг хайрлалаа… Бурханд талархъя! Төгс Хүчит Бурхан бол үнэн, зам, амь мөн! Төгс Хүчит Бурханыг би эцсээ хүртэл үүрд дагана!

Өмнөх: Диаволын харанхуй шоронд Бурханы хайр надтай хамт байсан

Дараах: Зовлонгоос хайрын үнэр анхилдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Үхлийн савраас мултарсан нь

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, цаг үргэлжид хүмүүсийн дунд амьдардаг. Тэр хүний амьдралын...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх