Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Чи Миний гэрийн хүмүүсийн нэг учраас, чи Миний хаанчлалд үнэнч учраас чиний хийдэг бүхэн Миний шаарддаг стандартыг хангах ёстой. Би чамайг хөвөгч үүлнээс өөрцгүй байгаач гэж гуйдаггүй, харин чамайг гялтганах цас байж, мөн чанарыг нь, бүр ч илүүтэйгээр үнэ цэнийг нь эзэмшсэн байгаач гэж гуйдаг. Би ариун газраас ирсэн учраас зөвхөн нэр зүүсэн ба мөн чанаргүй бадамлянхуа цэцэгтэй адил биш, учир нь тэр ариун газраас биш, харин намаг балчгаас гарсан билээ. Шинэ тэнгэр газар дээр бууж, шинэ газар тэнгэр дээгүүр тархах үе бол Би албан ёсоор хүмүүсийн дунд ажилладаг яг тэр үе юм. Хүмүүсийн дундаас хэн Намайг мэдэх вэ? Миний ирэх мөчийг хэн харсан бэ? Би нэртэй байгаад зогсохгүй бас мөн чанартай гэдгийг хэн харсан бэ? Би цагаан үүлсийг Өөрийн гараар арчин холдуулж, тэнгэрийг ойроос ажигладаг; Миний гараар зохицуулагддаггүй зүйл огторгуйд огт үгүй ба огторгуйн дор, Миний агуу үйл хэргийн хэрэгжилтэд өчүүхэн хувь нэмрээ оруулдаггүй ямар ч хүн байхгүй. Би газар дээрх хүмүүст хэрээс давсан шаардлага тавьдаггүй, учир нь Би үргэлж практик Бурхан байсаар ирсэн ба Би бол хүнийг бүтээсэн Төгс Хүчит бөгөөд хүнийг сайн мэддэг билээ. Бүх хүн Төгс Хүчитийн нүдний өмнө байдаг. Газар дэлхийн хамгийн буйдхан өнцөг буланд байдаг хүмүүс хүртэл Миний Сүнсний хяналтаас хэрхэн зайлсхийж чадах билээ? Хүн Миний Сүнсийг мэддэг боловч тэр мөн Миний Сүнсийг уурлуулдаг. Миний үгс бүх хүний муухай царайг ил гаргаж, бүх хүмүүсийн сэтгэлийн хамгийн гүний бодлуудыг ч ил гаргадаг бөгөөд газар дээрх бүхэн Миний гэрэлд ил болж, Миний ажиглалтын дунд нуран унахад хүрдэг. Гэхдээ хэдий хүн унаж, бүтэлгүйтсэн ч түүний зүрх сэтгэл Надаас холдон явж зүрхэлдэггүй. Бүтээлийн дунд Миний үйл хэргээс болоод Намайг хайрладаггүй хэн байна? Миний үгийн үр дүнд Намайг хүсэн эрмэлздэггүй хэн байна вэ? Миний хайраас болоод сэтгэл татагдаагүй хүн байна уу? Сатаны ялзруулалтын улмаас л хүн Миний шаардсан хүрээнд хүрч чаддаггүй. Сатан цадиггүй аашлан галзуу мэт эзэрхэг байдаг эрин буюу Сатан хүнийг хамаг биеийг нь бохир заваанд хутгалдтал нь дэвсэлсэн цаг үе болох өнөөдөр битгий хэл, Миний шаарддаг хамгийн доод стандарт ч хүртэл хүнийг сандраадаг. Хүн ёс суртахууны доройтлынхоо уршгаар Миний зүрх сэтгэлийг анхаарч чадаагүй нь Надад уй гашуу авчраагүй гэж үү? Би Сатаныг өрөвддөг байж болох уу? Би Өөрийн хайранд андуурсан байж болох уу? Хүн Надад дуулгаваргүй байхад Миний зүрх сэтгэл нууцхан уйлдаг; хүн Намайг эсэргүүцэхэд Би түүнийг гэсгээдэг; хүн Надаар аврагдаж, үхлээс дахин амилахад нь Би түүнийг дээд зэргээр халамжлан тэжээдэг; хүн Намайг дуулгавартай дагахад Миний зүрх сэтгэл амран тайвширч, тэнгэр, газрын бүх зүйлд агуу өөрчлөлт гарч байгааг Би тэр даруй мэдэрдэг; хүн Намайг магтан алдаршуулахад Би үүнд баярлахгүй байж яаж чадах билээ? Хүн Намайг гэрчилж, Надаар авхуулахад нь Би алдаршихгүй байж яаж болох юм бэ? Хүний хийдэг бүхнийг Би захирч, Би хангадаггүй байж болох уу? Намайг чиглэл заавар өгөөгүй үед, хүмүүс хойрго, хөдөлгөөнгүй болдог ба Миний араар тэд тэдгээр “магтууштай” бохир ажил эрхэлдэг. Миний Өөрийгөө хувцасласан бие махбод чиний үйлдэл, зан авир, үг хэлний талаар юу ч мэдэхгүй гэж чи бодож байна уу? Олон жил Би салхи, бороог тэссэн ба хүний ертөнцийн гашууныг ч мөн амссан, гэхдээ сайн эргэцүүлэн бодвол, ямар ч их зовлон шаналал махан биетэй хүнийг Надад итгэж найдахаа болиход хүргэхгүй, ямар ч сайхан байдал бие махбодтой хүнийг Надад хүйтэн, гутарсан буюу няцсан байдлаар хандахад хүргэж бүр ч чадахгүй. Миний төлөө гэсэн хүний хайр үнэхээр зовлон шаналалгүй эсвэл сайхан байдалгүй байхаар хязгаарлагддаг юм уу?

Өнөөдөр Би махан биетэй оршиж байгаа ба Өөрийн хийх ёстой ажлыг албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн, гэхдээ хүн Миний Сүнсний дуу хоолойноос айдаг хэрнээ Миний Сүнсний мөн чанарт дуулгаваргүй ханддаг. Бие махбодтой Намайг Миний үгээс мэдэх нь хүний хувьд хэчнээн хэцүү гэдгийг Би цааш нарийвчлан ярих хэрэггүй. Би урьд хэлсэнчлэн Би хэрээс давсан шаардлага тавьдаггүй ба та нар Миний тухай бүрэн мэдлэг олж авах албагүй (учир нь хүн дутуу дулимаг; энэ нь төрөлхийн нөхцөл бөгөөд олдмол нөхцөлүүд нь үүнийг нөхөх чадваргүй) юм. Та нар зөвхөн махбодоын хэлбэртэйгээр Миний хийсэн, хэлсэн бүхнийг мэдэх л хэрэгтэй. Миний шаардлагууд хэрээс давсан биш учраас та нар мэдэж авч, мөн биелүүлж чадна гэж Би найддаг. Та нар энэ бохир дэлхийд өөрсдийн ариун бус байдлаас салах ёстой, энэ хаадын хоцрогдсон гэр бүлд ахиц дэвшил гаргах гэж тэмүүлэх ёстой ба өөрсдийгөө тайвшруулах ёсгүй. Та нар өөрсдөдөө өчүүхэн төдий ч зөөлөн хандах ёсгүй: Миний нэг өдөр юу айлдсаныг мэдэхийн тулд чи их цаг хугацаа, хичээл чармайлтаа зориулах ёстой бөгөөд Миний хэлсэн ганц ч гэсэн өгүүлбэрийг мэдэх нь насан туршийн туршлагатай тэнцэхүйц билээ. Миний хэлдэг үгс бүдэг бадаг, хийсвэр биш, тэдгээр нь хоосон яриа биш. Олон хүн Миний үгийг олж авахыг хүсдэг, гэвч Би тэднийг тоодоггүй; олон хүн Миний баялгийг эгээрэн хүсдэг, гэвч Би тэдэнд жаахныг ч өгдөггүй; олон хүн Миний царайг харахыг хүсдэг, гэхдээ Би дандаа нуудаг; олон хүн Миний дуу хоолойг анхааралтай сонсдог, гэвч Би тэдний хүсэл эгээрэлд уяралгүй нүдээ аниад, толгойгоо гэдийлгэдэг; олон хүн Миний дуу хоолойны чимээнээс айдаг, гэхдээ Миний үг үргэлж дайрч довтолдог; олон хүн Миний царайг харахаас эмээдэг, гэвч тэднийг цохин унагахын тулд Би зориуд гарч ирдэг. Хүн Миний царайг үнэхээр хэзээ ч хараагүй ба Миний дуу хоолойг хэзээ ч үнэхээр сонсоогүй, учир нь тэр Намайг үнэхээр мэддэггүй билээ. Тэр Надад цохиулан унасан ч, хэдийгээр тэр Намайг орхидог ч, хэдийгээр тэр Миний гарт гэсгээгддэг ч гэсэн өөрийнх нь хийдэг бүхэн нь үнэхээр Миний зүрх сэтгэлийн дагуу юу гэдгийг тэр бас л мэддэггүй ба Миний зүрх сэтгэл хэнд илчлэгдсэн талаар ч бас л мэддэггүй. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл хэн ч Намайг үнэнээсээ мэдээгүй, эсвэл Намайг үнэхээр хараагүй ба хэдийгээр Би өнөөдөр махбод болсон ч та нар Намайг бас л мэддэггүй. Энэ нь бодит баримт биш гэж үү? Махбод дахь Миний үйлдлүүд болон зан чанараас багахныг ч гэсэн чи ер нь харсан уу?

Тэнгэрт Би налан суудаг ба тэнгэрийн доор Би амардаг. Надад аж төрдөг газар бий бөгөөд Өөрийн хүч чадлыг харуулдаг цаг Надад бий. Хэрвээ Би газар дээр байгаагүй бол, хэрвээ Би Өөрийгөө махбод дотор далдлаагүй бол, хэрвээ Би даруухан, нуугдмал байгаагүй бол, тэнгэр, газар аль эрт өөрчлөгдчихсөн байгаагүй гэж үү? Миний ардууд та нарыг Би аль хэдийн ашиглаж байх байсан биш үү? Гэсэн ч Миний үйлдэлд мэргэн ухаан байдаг ба Би хүний худал хуурмагийг бүрэн мэддэг боловч түүний үлгэр жишээг дагадаггүй, харин үүний төлөө солилцоо хийдэг. Сүнсний ертөнцөд Миний мэргэн ухаан шавхагдашгүй бол махбод дахь Миний мэргэн ухаан мөнхийн юм. Миний үйл хэрэг ил болох яг тэр цаг энэ биш гэж үү? Өнөөгийн Хаанчлалын эрин үед хүртэл Би хүнийг олон удаа уучилж, өршөөсөн. Би Өөрийн цагийг цаашид хойшлуусаар байж болох уу? Би сул дорой хүнд ямар нэг хэмжээгээр арай өршөөнгүй хандаж байсан хэдий боловч Миний ажил дуусчихвал Би хуучин ажлаа хийж Өөртөө бас түвэг удна гэж үү? Сатан буруушаахыг Би мэдсээр байж зөвшөөрнө гэж үү? Хүн Миний үгийн бодит байдал болон Миний үгийн анхдагч утгыг хүлээн зөвшөөрөхөөс өөр юу ч хийх хэрэггүй. Миний үг энгийн ч гэсэн мөн чанартаа тэдгээр нь адармаатай, учир нь та нар хэтэрхий өчүүхэн бөгөөд хэтэрхий хөшүүн болсон. Би махбодоор Өөрийн нууцыг шууд илчилж, Өөрийн хүслийг ил болгох үед та нар анзаардаггүй; та нар дуу авиаг сонсдог боловч утга учрыг нь ойлгодоггүй. Би үүнийг гунигтайгаар даван гардаг. Хэдийгээр Би махбодод байгаа боловч махбодын үйлчлэлийн ажлыг хийж чаддаггүй.

Махбод дахь Миний үйлсийг Миний үг ба үйлдлүүд дундаас хэн мэдэж авсан бэ? Би Өөрийн нууцыг бичгээр илчилж, эсвэл чангаар ярихад хүмүүс бүгд мэл гайхан нам гүм болж, нүдээ аньдаг. Миний хэлж байгаа зүйл яагаад хүмүүст ойлгомжгүй байдаг юм бэ? Миний үгс яагаад түүнд ухаан хүрэмгүй байдаг юм бэ? Тэр Миний үйлд яагаад нүдэн балай ханддаг юм бэ? Хэн Намайг харж, бас хэзээ ч мартахгүй байж чадах вэ? Хэн Миний дуу хоолойг сонсож, хажуугаараа өнгөрөөхгүй байж чадах вэ? Хэн Миний хүслийг мэдэрч, Миний зүрх сэтгэлийн дагуу байж чадах вэ? Би хүмүүсийн дунд амьдарч, явдаг, Би тэдний амьдралыг үзэж туулах гэж ирсэн, хэдийгээр бүх зүйлийг хүний төлөө бүтээснийхээ дараа тэдгээр нь сайн болохыг Би мэдэрч байсан боловч хүмүүсийн дунд амьдраад Надад ямар ч баяр төрдөггүй бөгөөд хүмүүсийн аз жаргалд Би баярладаггүй. Би хүнийг жигшиж, голоогүй, уян сэтгэлээр ч ханддаггүй—тэр Намайг мэддэггүй учраас харанхуйд Миний царайг олж харахад түүнд хэцүү байдаг, мөн орилоон шуугиан дундаас Миний дуу хоолойг сонсоход бэрхшээлтэй байдаг бөгөөд Миний үгийг ялган таньж чаддаггүй. Тиймээс та нарын хийдэг бүхэн чинь өнгөн дээрээ Надад дуулгавартай байдаг ч зүрх сэтгэлдээ та нар Надад мөн л дуулгаваргүй байдаг. Бүх хүн төрөлхтний хуучин уг чанар ийм байдаг гэж хэлж болно. Үүнээс ангид хэн байна вэ? Хэн Миний гэсгээлтийн байнуудын нэг биш вэ? Гэхдээ Миний хүлээцтэй байдал дор амьдардаггүй хэн байна? Хэрвээ хүн Миний уур хилэнд устгагдах байсан юм бол Миний тэнгэр газрын бүтээлийн утга учир юу байх байсан бэ? Би нэгэнтээ олон хүнд анхааруулж, олон хүнд сануулсан, мөн олон хүнийг ил тод шүүсэн—энэ нь хүнийг шууд устгаснаас хамаагүй дээр биш гэж үү? Миний зорилго бол хүнийг үхэлд хүргэх биш, харин Миний шүүлтийн дунд байгаа Миний бүх үйл хэргийг түүнд мэдүүлэх явдал юм. Та нар ёроолгүй нүхнээсээ дээшлэх үед, өөрөөр хэлбэл, өөрсдийгөө Миний шүүлтээс чөлөөлөх үед та нарын хувийн төсөөлөл болон төлөвлөгөө бүгд алга болно, тэгээд бүх хүмүүс Намайг сэтгэл хангалуун байлгах гэж эрмэлзэнэ. Ингэснээр Би Өөрийн зорилгод хүрэхгүй гэж үү?

1992 оны 3 дугаар сарын 1

Өмнөх:НАЙМДУГААР БҮЛЭГ

Дараах:АРАВДУГААР БҮЛЭГ