Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Сайн гэгддэг хүний үнэн нүүр царай

Кему   Зумадиан Хот, Хенань Муж

Ухаан санаандаа би өөрийгөө хүн чанар сайтай хүн гэж боддог. Манай хөршүүд намайг мэдрэмжтэй, гэр бүлийнхээ төлөө санаа тавьдаг гэж эцэг эхэд маань байнга магтдаг учраас би ингэж боддог. Гэрлэсний дараа хадмууд маань намайг тэдэнд сайхан сэтгэлээр ханддаг, ачлалтай гэж хөршүүдэд магтсан. Манай хэлтсийн удирдагч намайг шударга, чадварлаг гэж магтсан. Бурханы ажлын энэ үе шатыг хүлээн авснаас хойш чуулган надаас хүссэн юм бүхэнд би дуулгавартай байдаг. Удирдагч намайг сайн ажил хийсэнгүй гэж буруутган зэмлэсэн ч би эсэргүүцэн сөргөлддөггүй, хэрэгцээтэй байгаа ах, эгч нарт байнга тусалдаг. Тийм учраас би өөрийгөө ухаантай, энэрэнгүй, хүнлэг сайхан сэтгэлтэй хүн гэж боддог. Хүнлэг сэтгэлгүй хүн, эсвэл хүн чанар муутай хүн хэмээн Бурханы илчилдэг үгсийн хүрээнд би өөрийгөө хэзээ ч бодож байгаагүй. Бурханы үгийг ах, эгч нартай хуваалцаж байхдаа, хэдийгээр би уг чанарынхаа талаар мэдэж байх хэрэгтэй гэдгээ мэддэг ч, би хүн чанар сайтай хүн биш байлаа ч бусадтай харьцуулбал харьцангуй хүн чанар сайтай хүн гэж сэтгэл дотроо бодон, өөрийн үзэл бодлоо хамгаалдаг. Өөрөөр хэлбэл Бурханы үгс ямар утгатай, ах, эгч нар юу гэж хэлж байгаагаас үл хамааран би өөрийгөө хүн чанар сайтай хүн гэдэг санаанаас салгах хүсэлгүй байдаг.

Нэг өдөр би Бурханы үгийг идэж, уншиж байтал нэг хэсэг ишлэл анхаарлыг маань татлаа. Бурхан, “Зарим хүмүүс анхнаасаа л сайн байдаг ба тэд үнэнийг хэрэгжүүлж чаддаг. Зарим хүний уг чанар нь муу, тийм болохоор тэдэнд үнэнийг хэрэгжүүлэхэд хэцүү байдаг.…Тэгвэл та нар хэн нэг нь үнэнийг хэрэгжүүлэхгүй байна гэдэг нь үнэнийг ерөөсөө эрж хайхгүй байгаатай холбоотой гэж хэлэх үү? Тэрээр мэдээж хэрэг үүнийг эрж хайгаагүй! Тэрээр өөртөө “Ингэх нь л сайн, яагаад гэвэл энэ надад хэрэгтэй” гэж боддог. Дүгнэн хэлэхэд, тэрээр өөрийнхөө бодлынхоо дагуу л үйлдсээр байдаг. Тэрээр үнэнийг эрж тэмүүлэхгүй байгаа шалтгаан нь түүний зүрхэнд ямар нэг буруу байгаагаас шалтгаалдаг ба түүний зүрх нь зөв биш. Тэрээр эрж хайдаггүй, шинжилж мэддэггүй, Бурханы өмнө ч залбирдаггүй; Тэрээр зөвхөн өөрийн хүслүүдийн дагуу л зөрүүдлэн зүтгэдэг. Ийм төрлийн хүн нь үнэнийг зүгээр л хайрладаггүй, дурладаггүй аж.… Үнэнийг хайрлах хайргүй хүмүүс нь тухайн хоромд үнэнийг эрэлхийлэхгүйгээс гадна дараа нь өөрсдийн талаар эргэцүүлж бодох ч үгүй. Тэдний үйлдэл нь зөв эсвэл буруу байсан талаар эцэст нь тэд хэзээ ч нягталж шалгахгүй. Тиймээс тэд үргэлж зарчмыг зөрчих юм уу үнэнийг зөрчдөг.… Зөв зүрхтэй хүн нь ямар нэг үйлдэл гаргаж байхдаа нэг л удаа алдаа хийдэг, хамгийн ихдээ хоёр дахь удаагаа бас алдаж болох юм. Нэг юм уу хоёр удаа л алдах бөгөөд гурав юм уу дөрвөн удаа биш. Энэ бол энгийн ухамсар юм. Хэрэв тэд гурав юм уу эсвэл дөрвөн удаа яг л адилхан алдаа гаргах юм бол энэ тэдний үнэнд хайргүй, үнэнийг эрэлхийлэхгүй байгааг батлан харуулна. Иймэрхүү төрлийн хүн нь мэдээж хүнлэг хувь хүн биш байж таарна” (Христийн ярианы тэмдэглэлүүд номын “Уг чанараа шийдвэрлэж, Үнэнийг хэрэгжүүлье”-ээс). гэж хэлсэн. Бурханы үгийн энэ хэсэг ишлэлийг уншаад би гэнэт нэгэн илчлэлт хийлээ. Хүн чанар сайн, муу байх нь үнэнийг хэрэгжүүлэхтэй нягт холбоотой болж таарав. Хүн чанар сайтай хүн үнэнийг эрэлхийлж, юм бүхэнд үнэнийг хэрэгжүүлээд, дараа нь өөрийгөө шалгадаг. Би өөрийгөө хүн чанар сайтай гэж байнга тооцдог байсан, тэгвэл би үнэнийг эрлэхийлдэг, юм бүхэнд үнэнийг хэрэгжүүлдэг хүн мөн үү? Эргээд бодоход би өөртөө тулгарч байсан олон зүйлстэй холбоотойгоор залбираагүй, үнэнийг эрэлхийлээгүй юм байна. Би дараа нь өөрийгөө нягтлан шалгаагүй эсвэл ойлгосон зүйл алга байна. Хэдийгээр би өөрийн ялзарсан зан чанараа илэрхийлсэн боловч үнэнийг эрэлхийлэн асуудлаа шийдвэрлээгүй харин алдаагаа үргэлжлүүлэн давтаад явжээ. Заримдаа би үнэний талыг ойлгосон ч гэсэн амьдралд хэрэгжүүлэхийг хүсээгүй байсан мэт. Ийм олон жишээг би тод томруун санаж байна. Нэг удаа би хамтарч ажиллаж байсан хүнтэйгээ хөндийрсөн мэт мэдрэмж төрж байснаа санасан. Хэрвээ асуудлыг шийдвэрлэхгүй бол энэ нь ажлын үр дүнд шууд нөлөөлөхүйц байсныг би мэдэж байлаа. Гэхдээ бардам, ихэрхүү зангаасаа болоод би амиа бодсон зангаа үлдэн хөөлгүй, түүнтэй нээлттэй харилцахаас татгалзсан. Харин түүний оронд би сумаа цэнэглээд үргэжлүүлэн ажилласны үр дүн нь маш бүтээл муутай байв. Заримдаа би ах, эгч нарыг хараад тэдний ялзарсан чанарын тодорхой талыг илчилбэл тэдэнд өөрсдөд нь мэдэгдэж үнэнийг хуваалцахыг хичээгээгүй харин ч тэднийг далдуур шүүмжилдэг байсан. Хэд хэдэн удаа асуудал болсны дараа ч гэсэн б гэмшээгүй, арга замаа өөрчлөхийг хичээгээгүй, харин хуучин арга замаараа үргэлжлүүлсээр байсан. Үүргээ биелүүлэхдээ хамгийн сайн үр дүнд хүрэхийн төлөө би хичээн зүтгээгүй, харин байнга залхуу, хулчгар байдалтай, аливаад салан задгай ханддаг өөрийн зиндаа, аз завшаан, баяр сууриа хадгалахын тулд Бурханыг байнга мэхэлдэг байсан. Би энэ талаар тийм ч их боддоггүй, эсвэл буруутай гэж санадаггүй байсан. Миний ажилд ямар нэгэн зүйл болбол би эрж хайдаггүй, шалган судалдаггүй харин өөрийнхөө хүссэнээр л хийдэг. Энэ нь чуулганд ноцтой хохирол учруулсан ч бай, Бурханд өртэй мэдрэмж надад төрдөггүй, өөрийн хорон муу үйлээсээ ичиж зовдоггүй байсан. Бурхан надад үгээрээ дамжуулан илэрхийлсэн ч, надтай харилцалт, засалтаар дамжуулан ялзралыг маань илчилсэн ч би Түүнд үргэжлүүлэн тоомсоргүй хандсаар алдаа дутагдлаа гурав, дөрвөн удаа хүртэл давтсан. Эдгээр үйлдлүүд надад хүн чанар байхгүйг, Бурханы нүдээр харахад би үнэнд дурлагч биш гэдгийг харуулж байгаа бус уу? Өөрийн уг чанартаа үндэслэн өөрийгөө мэдэх эрэл хийгээгүй мөртлөө би толгой дээрээ “хүн чанар сайтай” гэдэг хүндэтгэлийг үргэлжлүүлэн өмссөөр байсан. Би ямар ичгүүргүй байсан юм бэ!

Яг одоо миний зүрх сэтгэл буруутгалаар бас Бурханд хандсан бүрэн дүүрэн талархлаар дүүрч байна.Бурханы өмнө би өөрийгөө бүрэн уудлахгүй байж чадахгүй нь: “Бурхан минь, өөрийгөө хүн чанар сайтай хүн биш болохыг мэдэх боломжийг олгосон, жинхэнэ хүн чанартай хүн үнэнийг хайрладаг, Бурханыг сонсдог, Бурханд дуулгавартай байдаг, үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг, Бурханы хайрын төлөө хөөцөлддөг гэдгийг ойлгоход тусалсан Таны гэгээрүүлэлтэд талархаж байна. Өөрийнхөө тухай ойлголт маань Бурханы үгийн үнэн дээр бус миний санаа, төсөөлөл, бас миний дэлхийлэг үзэл бодолд тулгуурласан болохыг би бас ойлгож ухаарсан. Энэ бол үндсэндээ хийсвэр зүйл. Бурхан минь, одооноос эхлээд би өөрийгөө Сатаны үзэл бодол эсвэл өөрийнхөө төсөөллийн дагуу хэмжихийг хүсэхгүй байна. Таны үгэнд суурилан би өөрийгөө мэдэхийг хүсэж байна. Үнэний мөрийг мөшгин хөөхийн тулд би хамгийн боломжит зүйлсийг хийж Таны зүрх сэтгэлийг тайвшруулах үнэн зөв, хүн чанар бүхий хүн болох болно.”

Өмнөх:Жинхэнэ өөрчлөлт гэж юу вэ?

Дараах:Харагдах байдалд үндэслэн шүүх нь хийсвэр зүйл

Танд таалагдаж магадгүй