Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хурганы нээсэн хуйлмал бичээс ном

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Арван долоо дахь айлдвар

Миний дуу хоолой аянга шиг нүржигнэж, бүхий л дөрвөн зүг, бүх дэлхийг гэрэлтүүлнэ. Энэхүү аянга цахилгааны дунд хүн төрөлхтөн цохигдон унана. Хэн ч хэзээ ч энэхүү аянга, цахилгааны дунд бат бөх үлдэж чадахгүй: Ихэнх хүмүүс Миний ирж буй гэрлээс ухаанаа алдтал айж юу хийхээ ч мэдэхгүй. Зүүнээс гэрэл сүүмэлзэж харагдах үед олон хүмүүс гэнэт өөрсдийн хий хоосоон санаанаас сэрж энэхүү бүдэг гэрлээр хөдөлнө. Гэсэн хэдий ч Миний гэрэл дэлхий дээр буух тэр өдөр ирж байгааг хэн ч, хэзээ ч ухаарахгүй. Хүмүүсийн дийлэнх хэсэг нь гэрлийг гэнэт угтсанаар маш их гайхшрах болно; тэдний зарим нь гайхсан сониуч харцаар гэрлийн хөдөлгөөнийг, аль чиглэлээс ирж явааг нь ажиглана; зарим хүмүүс нь гэрэлтэй нүүр тулахад бэлэн зогсох бөгөөд энэ хүмүүс энэхүү гэрлийн хаанаас ирсэн талаар илүү тодорхой ойлголттой байна. Ийм байлаа ч гэсэн, өнөөдрийн гэрэл хэр эрхэм нандин болохыг хэн нэгэн, хэзээ нэгэн цагт олж мэдсэн үү? Энэхүү гэрлийн этгээд сонин байдалд хэн нэгэн, хэзээ нэгэн цагт сэргэсэн үү? Хүмүүсийн дийлэнх хэсэг нь ердөө л бужигнан гайхдаг; гэрлийн улмаас тэд нүдэндээ шархдаж, мөн шаварт хаягддаг. Бүүдгэр гэрлийн дор дэлхий эмх замбараагүй байдалд автаж, тэсвэрлэхийн аргагүй өрөвдөлтэй харагдах ба сайтар шалгавал хүнийг хэмжээлшгүй их уйтгар гунигт автуулдаг гэж хэлж болно. Гэрэл хамгийн хурц байх үед газар дэлхийн байдал хүмүүсийг Миний өмнө зогсохыг зөвшөөрөхгүй гэдгийг үүнээс ухан ойлгож болно. Хүн төрөлхтөн гэрлийн цацрагт оршдог; өөрөөр хэлбэл хүмүүс гэрлийн авралд оршихын зэрэгцээ гэрлийн улмаас шархалдаг: Гэрлийн үхлийн цохилтон дор оршдоггүй хүн байна уу? Энэхүү шатам халуун гэрлээс зугтаж чадах хүн байна уу? Би Өөрийн гараар Өөрийн Сүнсний үрийг цацаж дэлхийн бүхий л газруудаар алхсан, ингэснээр үүний үр дүнд газар дээрх бүх хүмүүс Надаар хөдөлгөгдөх болно. Дэлхий дээрх амьтдын утгагүй мөн гайхалтай үзэгдлийг, дэлхийг тэр чигээр нь Би тэнгэрийн хамгийн өндрөөс доошоо ажиглан харна. Далайн гадаргуу газар хөдлөлтийн чичиргээнд шаналж байгаа мэт санагддаг: Далайн шувууд идэх загас хайн энд тэндгүй, нааш цааш ниснэ. Үүний зэрэгцээ, далайн гадаргуу дахин сэргэхийн аргагүй нөхцөл байдалтай байхад далайн ёроолд огтхон ч мэдэгдэхгүй байдаг, учир нь далайн ёроол гуравдагч тэнгэр шиг тогтуун тайван байдаг: Энд амьдардаг том жижиг амьтад бүгд эв зохицолтой зэрэгцэн оршдог, хэзээ ч “ам хэлээрээ зөрчилддөггүй.” Тоо томшгүй гайхамшигт, хачин жигтэй үзэгдэл дунд хүн төрөлхтөн Намайг баярлуулах нь олж харахад хамгийн хэцүү зүйл. Яагаад гэвэл Миний хүнд өгсөн байр суурь хэтэрхий өндөр бөгөөд хүний зэрлэг хүсэл хэтэрхий их, түүний нүдэнд дандаа тэрслүү арга замууд оршдог. Хүнийг сахилгажуулах Миний сахилга бат дотор, түүнийг шүүх Миний шүүлт дотор нарийн чимхлүүр зүйлс, энэрэнгүй зүйлс их байсан ч эдгээр зүйлийн талаар хүн төрөлхтөнд өчүүхэн ч таамаг байдаггүй. Би хэзээ ч, ямар ч хүнтэй ширүүн харьцаж байгаагүй: Би, хүн төрөлхтөн дуулгаваргүй байх үед л тохиромжтой залруулга хийсэн бөгөөд зөвхөн хүн төрөлхтнийг сул дорой байх үед л зохих тусламжаар хангасан юм. Гэвч хүмүүс Надаас хол хөндий байж мөн Миний эсрэг тэрслэхийн тулд Сатаны хуурамч заль мэхийг ашиглах үед Би, ур чадвараа Миний өмнө ихээр харуулах боломжийг хүнд үлдээлгүйгээр хүн төрөлхтнийг нэн даруй үгүй хийх болно. Ингэснээр тэд дэлхий дээр сүр жавхлан ба өөрийн нөхцөл байдлаараа эрээ цээргүй зан гаргахаа, бусдыг ялгаварлан гадуурхахаа болино.

Би дэлхийг Өөрийн эрх мэдэлд байлгаж Өөрийн ажил хэргээ бүхэлд нь өрнүүлнэ. Миний ажилд байдаг бүхэн газрын хөрсөн дээр бодитоор тусдаг; газар дээрх хүн төрөлхтөн хэзээ ч тэнгэр дэх Миний үйл хөдлөлийг ойлгож ухаараагүй, Миний Сүнсний үйл ажиллагааны тойрог зам болон траекторыг ч цөхөртлөө эргэцүүлээгүй. Дийлэнх хүн төрөлхтөн сүнсний бодит байдлыг ойлгохгүйгээр сүнснээс гаднах аар саар зүйлсийг л ойлгож ухаардаг. Миний хүн төрөлхтөнд тавьдаг шаардлага тэнгэрт байгаа тодорхойгүй Надаас үүдэлтэй бус, эсвэл газар дээр байгаа тодорхойлохын аргагүй Надаас үүдэлтэй бус юм: Би газар дээрх хүний биеийн хэмжээнд нь тохируулан шаардлагаа тавьдаг. Би хүнд хэзээ ч гай учруулдаггүй, мөн Миний таатай байдлын төлөө “цусаа шавхахыг” хэнээс ч, хэзээ ч гуйж байгаагүй: Миний шаардлагууд зөвхөн эдгээр нөхцөлөөр хязгаарлагддаг байж болох уу? Дэлхий дээрх маш олон бүтээлүүдийн аль нь Миний аман дахь үгсийн зохицуулгад захирагддаггүй вэ? Эдгээр бүтээлийн аль нь Миний өмнө ирж, Миний үгс болон Миний шатаж буй гал дунд бүрэн шатаагдаагүй вэ? Эдгээр бүтээлийн аль нь Миний өмнө баяр хөөр бахархалтайгаар бардам байж зүрхлэх вэ? Энэ бүтээлүүдийн аль нь Миний өмнө доош бөхийдөггүй вэ? Би ердөө чимээгүй байдлыг бүтээлд тулгадаг Бурхан гэж үү? Бүтээлүүдийн дундах тоо томшгүй олон зүйлсээс Миний санаа зорилгыг бүрэн биелүүлэх зүйлийг Би сонгодог; хүн төрөлхтөн дундах тоо томшгүй олон хүмүүсээс Миний зүрх сэтгэлд анхаардаг хүмүүсийг Би сонгодог. Би бүхий л оддоос хамгийн шилдгийг сонгодог. Ингэснээр сулхан ч гэсэн гэрлийн туяаг Би Өөрийн хаант улсад нэмдэг. Би дэлхий дээр алхаж явахдаа Өөрийн анхилуун үнэрийг хаа сайгүй тарааж Өөрийн дүрээ газар бүрд үлдээдэг. Бүхий л газар Миний дуу хоолой цуурайтдаг. Хүмүүс хаа сайгүй өчигдрийн сайхан зураглалыг санан мөрөөддөг, учир нь бүх хүн төрөлхтөн өнгөрснийг санаж байна...

Бүхий л хүн төрөлхтөн Миний царайг харахыг тэмүүлж байдаг ч Намайг газар дээр Өөрийн биеэр бууж ирэх үед тэд бүгд Миний ирэлтэнд дургүйцэж, Би тэдний тэнгэр дэх дайсан байсан юм шиг ирж буй гэрлийг хөөдөг. Хүн өөрийнхөө нүдэнд хамгаалах гэрэлтэйгээр Надтай мэндчилдэг бөгөөд үргэлж сэрэмжилж, Намайг өөрийнх нь талаар өөр төлөвлөгөөнүүдтэй байх вий гэхээс эмээдэг. Яагаад гэвэл хүмүүс Намайг танил биш найз шигээ үздэг ба тэд Намайг өөрсдийг нь ялгаварлалгүйгээр алах зорилго өвөрлөж байна гэж боддог. Хүний нүдэнд Би, аминд халтай дайсан. Гай гамшгийн дунд Миний халуун дулааныг мэдэрсний дараа ч хүн Миний хайрыг мэддэггүй. Одоо ч гэсэн Надаас сэргийлж Миний эсрэг байсан хэвээр. Түүний ийм байдалтай байгааг нь ашиглан түүний эсрэг арга хэмжээ авахын оронд харин ч Би хүнийг халуун дулаанаар тэвэрч, түүний амыг амттанаар дүүргэн мөн ходоодыг нь хэрэгцээтэй хоол ундаар дайлна. Гэхдээ Миний уур хилэн уул усыг доргиох үед Би хүмүүсийн хулчгар зангаас болоод цаашид өөр төрлийн тусламж түүнд үзүүлэхгүй. Энэ үед бүх амьд юмсад гэмших боломж өгөхөөс татгалзаж, хүний бүх найдварыг хөсөр хаян, Би уураа гаргана, тэгээд Би түүнд зохих хангалттай шийтгэлийг онооно. Энэ үед аянга цахилгаан цахилан нүржигнэж, яг л далайн догшин давалгаа шиг, яг л хэдэн мянган уулс нурж байгаа мэт байна. Хүн төрөлхтөн тэрслүү байдлаасаа болж аянга цахилгаанд цохиулж, бусад бүтээлүүд аянга цахилгааны дэлбэрэлтэд арчигдах бөгөөд бүхэл бүтэн ертөнц гэнэт эмх замбараагүй болж, мөн орчлон ертөнцийн түмэн бүтээлүүд амийн анхдагч амьсгалаа дахин нөхөн сэргээж чадахгүй. Тоо томшгүй олон хүн аянгын нүргээнээс зугтаж чадахгүй; аянгын гялбаан дунд, хүмүүс бөөн бөөнөөрөө түргэн урсах урсгалд цохигдож, уулсаас урсах хүчтэй урсгалд арчигдан алга болно. Гэв гэнэт хүн төрөлхтний хоргодох газарт хүний ертөнц нийлэх болно. Цогцоснууд далайн мандалд хөвнө. Хүн Миний Сүнсний мөн чанарыг зөрчиж, түүний бослого Миний дургүйг хүргэсэн тул бүхий л хүн төрөлхтөн Миний уур хилэнгээс үргэн зугтана. Харин усгүй газруудад, бусад хүмүүс инээд хөөр, дуу хөгжим болон Миний олгосон амлалтууд дунд зугаацсаар байгаа.

Бүх хүмүүс чимээгүй болоход тэдний харцны өмнө Би гэрэл цацруулдаг. Тэгээд хүмүүсийн ухаан саруулжиж нүд нь гэрэлтэж чимээгүй байхаа болино; Учир нь, сүнслэг мэдрэмж тэр даруй тэдний зүрх сэтгэлийг эзэмдэнэ. Энэ үед бүх хүн төрөлхтөн дахин амилдаг. Үгээр хэлээгүй гомдлоо хаяж бүх хүмүүс Миний өмнө ирнэ. Учир нь тэд Миний тунхагласан үгсээр дамжуулан амьд үлдэх өөр боломжийг хүртсэн. Яагаад гэвэл бүх хүн төрөлхтөн газрын гадарга дээр амьдрахыг хүсдэг. Гэсэн хэдий ч тэдний дундаас хэн нь Миний төлөө амьдрах санаа зорилготой байсан бэ? Тэдний дундаас хэн Намайг баярлуулах гайхамшигт зүйлсийг илчилсэн бэ? Тэдний дундаас хэн Надад маш сэтгэл татам үнэр байгааг олж мэдсэн бэ? Хүмүүс бүгд бүдүүлэг, боловсроогүй: Гаднаа нүд гялбам харагдавч мөн чанартаа тэд Намайг чин сэтгэлээсээ хайрладаггүй. Яагаад гэвэл хүний зүрх сэтгэлийн гүн чанадад Миний талаар өчүүхэн хэмжээний зүйл ч байгаагүй юм. Хүн хэтэрхий дутагдалтай: Түүнийг өөртэйгээ харьцуулбал бид тэнгэр газар шиг хол зайтай байгаа нь харагдаж байна. Гэвч Би хүний сул дорой эмзэг цэгүүд рүү довтлодоггүй. Түүний дутагдалтай тал дээр түүнийг доромжлон инээдэггүй. Миний гар мянга мянган жилийн турш газар дээр ажилласаар[a] байсан бөгөөд энэ бүх хугацаанд Миний нүд бүхий л хүн төрөлхтнийг ажиглаж байсан. Гэхдээ Би хэзээ ч хүний амийг тоглоом шиг үзэж, тоглохын тулд нэг ч хүний амийг аваагүй. Би хүний уйгагүй хичээл чармайлтыг ажиглаж, түүний төлсөн төлөөсийг ойлгодог. Тэр Миний өмнө зогсоход Би түүнийг гэсгээхийн тулд өөрийгөө хамгаалах чадваргүйг нь ашиглахыг хүсдэггүй. Мөн түүнд хүсээгүй зүйлсийг нь өгөхийг ч хүсдэггүй. Харин үүний оронд энэ бүх цаг хугацаанд Би хүнийг зөвхөн асарч халамжлан түүнийг хангасан. Тиймээс хүний эдэлдэг зүйл бол бүхэлдээ Миний нигүүлсэл, Миний гараас ирдэг өгөөмөр бэлэг юм. Яагаад гэвэл Намайг газар дээр байхад хүн өлсгөлөнгийн зовлон шаналалд хэзээ ч шаналж зовоогүй. Үүнээс илүүтэйгээр Би өөрсдийнх нь таалдаг зүйлсийг Миний гараас авахыг хүнд зөвшөөрдөг бөгөөд хүн төрөлхтнийг Миний ерөөл дотор амьдрахыг нь зөвшөөрдөг. Бүх хүн төрөлхтөн Миний гэсгээлт дор амьдардаггүй гэж үү? Яг л уулс элбэг дэлбэг зүйлсийг гүндээ хадгалж байдаг шиг, мөн ус эзлэхүүндээ, эдэлж болох зүйлийг агуулдаг шиг өнөөдөр Миний үгэн дотор амьдарч байгаа хүмүүс өөрсдийн талархаж амталдаг хоол хүнстэй байгаа биш гэж үү? Би газар дээр байгаа ба хүн төрөлхтөн газар дээрх Миний ерөөлийг эдэлдэг. Би газар дэлхийг орхих үед буюу мөн Миний ажил дуусах үед хүн төрөлхтөн өөрсдийн сул дорой байдлаас болж Надаас ямар ч байрлах газар хүлээн авахгүй.

1992 оны 3 дугаар сарын 16

Тайлбар:

a. Эх бичвэрт “ажилласаар” гэдгийг орхигдуулсан.

Өмнөх:Арван зургаа дахь айлдвар

Дараах:Арван найм дахь айлдвар

Танд таалагдаж магадгүй