Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Долоо дахь айлдвар

Бүхий л барууны салбарууд Миний дуу хоолойг сонсох ёстой:

Өнгөрсөн үед та нар Надад үнэнч байсан уу? Та нар Миний хосгүй зөвлөмж үгсийг дуулгавартай дагасан уу? Та нарт бүдэг бадаг, тодорхойгүй биш харин бодит итгэл найдвар байгаа юу? Хүний үнэнч байдал, хайр, итгэл—Надаас ирэх зүйлсээс өөр юу ч байхгүй, Миний хайрладаг зүйлээс өөр юу ч үгүй. Миний ардууд аа, Миний үгийг сонсох үедээ та нар Миний хүслийг ойлгодог уу? Та нар Миний зүрх сэтгэлийг хардаг уу? Өнгөрсөн үед үйлчлэлийн замаар аялж байхдаа та нар жаргал зовлон, ахиц дэвшил, бүтэлгүйтэлтэй тулгарсан бөгөөд та нар доош унаж, Надаас урвах хүртэл аюулд орж байсан цаг үе бий; гэхдээ бүхий л цаг хугацаанд Би та нарыг аварч байсан гэдгийг та нар мэдэх үү? Мөч хором бүрд Би та нарыг дуудаж, аврахын тулд Өөрийн дуу хоолойгоор айлдаж байгааг мэдэх үү? Та нар хэдэн удаа Сатаны торонд унасан бэ? Хэдэн удаа та нар хүмүүсийн урхинд орооцолдсон бэ? Мөн дахиад, хэдэн удаа та нар биеэ барьж чадалгүй, өөр хоорондоо эцэс төгсгөлгүй зөрчилдөөнд орж байсан бэ? Хэр олон удаа та нарын бие Миний гэрт байсан ч зүрх сэтгэл чинь хэний ч мэдэхгүй хаа нэгтээ байсан бэ? Гэсэн хэдий ч та нарыг дэмжихийн тулд Би хэчнээн удаа авралын гараа сунгасан бэ; хэчнээн удаа Би та нарын дунд өршөөлийн үрийг цацсан бэ; хэчнээн удаа Би, та нарын зовлонгийн өрөвдмөөр байдлыг харж тэвчээгүй вэ? Хэчнээн удаа ... та нар мэдэх үү?

Гэвч өнөөдөр Миний хамгаалалт доор та нар эцэстээ бүх бэрхшээлийг байлдан дагуулсан ба Би та нартай хамт баярлан хөөрсөн; энэ бол Миний мэргэн ухааны биелэлт юм. Гэсэн хэдий ч үүнийг сайн сана! Хэн нэгэн унасан байхад харин та нар хүчтэй хэвээр үлдсэн юм бэ? Та нарын дундаас хэн хэзээ ч сул дорой мөчийг мэдрэлгүйгээр хүчтэй байсан бэ? Хүмүүсийн дундаас хэн Надаас ирээгүй ерөөлийг эдэлсэн бэ? Хэн Надаас ирээгүй золгүй явдлыг амссан бэ? Намайг хайрладаг бүх хүмүүс зөвхөн адислалыг хүлээн авдаг гэж үү? Иов Намайг хайрлаж чадалгүй харин ч эсэргүүцсэн учраас золгүй явдал түүнд тохиолдсон юм гэж үү? Паул үнэхээр Намайг хайрлаж чаддаг байсан учраас Миний өмнө үнэнчээр Надад үйлчилж чадсан юм гэж үү? Хэдий та нар Миний гэрчлэлийг мөрдөж болох ч, шижир алт шиг, ямар ч хольцгүй жинхэнэ гэрчлэлтэй хүн та нарын дунд байж чадна гэж үү? Хүн жинхэнээсээ үнэнч байх чадвартай юу? Би хэнээс ч, хэзээ ч их зүйл шаардаж байгаагүй учраас та нарын гэрчлэл Надад таашаал авчирч байгаа нь та нарын “үнэнч байдалтай” зөрчилддөггүй. Миний төлөвлөгөөний анхдагч санаа зорилгын дагуу та нар бүгд “хоёрдугаар зэргийн бараа—хангалттай биш” байх байсан. Энэ нь Миний та нарт хэлсэн “өршөөлийн үрийг цацах” талаар ярьсны жишээ биш гэж үү? Та нарын хардаг зүйл Миний аврал биш гэж үү?

Та нар бүгдээрээ эргэн санах хэрэгтэй: Миний гэрт эргэн ирснээс хойш, өөрийнхөө ашиг, алдагдлыг эргэцүүлэхгүйгээр, Петрийн нэгэн адил Намайг мэдэж авсан хүн байна уу? Та нар Библийн өнгөн талыг цээжээр өөд уруугүй мэддэг, гэхдээ үүний мөн чанарын ямар нэг зүйлийг өөрийн болгосон уу? Гэсэн хэдий ч чи одоо ч гэсэн “эд хөрөнгөөсөө” зуурч өөрийгөө үнэхээр тавьж явуулахаас татгалзсан. Намайг айлдах үед, та нартай нүүр тулан ярилцах үед Миний илчилсэн амийн үгсийг хүлээн авахын тулд хэн хаалттай хуйлмал номыг доош тавьсан бэ? Та нар Миний үгсийг ойшоодоггүй бас нандигнадаггүй. Оронд нь та нар өөрсдийн байр суурийг хадгалахын тулд дайснуудаа буудахдаа Миний үгсийг пулемёт мэт ашигладаг; Намайг Мэдэхийн тулд та нар Миний шүүлтийг хүлээн авах гэж өчүүхэн ч болов хичээдэггүй. Та нар бүгд хэн нэгэн рүү зэвсэг шагайдаг ба та нар бүгд “хувиа хичээдэггүй”, нөхцөл байдал бүрд “бусдын талаар бодож” байдаг; энэ бүхэн нь та нарын өчигдөр хийж байсан зүйл биш гэж үү? Бас өнөөдөр? Та нарын “үнэнч байдал” хэдэн оноогоор өсөж, та нар бүгд бага зэрэг хашир болж, бага зэрэг төлөвшсөн, үүнээс болж Надаас айх та нарын “айдас” ямар нэг байдлаар ихэссэн ба хэн ч “бодлогогүй үйлдэл хийж зүрхэлдэггүй”. Яагаад та нар үүрдийн идэвхгүй байдалд оршдог юм бэ? Яагаад та нарын хаанаас ч эерэг тал нь үргэлж олддоггүй юм бэ? Өө, Миний ардууд! Өнгөрсөн үе аль хэдийн өнгөрсөн; та нар цаашид түүнтэй зууралдах ёсгүй. Өчигдөр өөрийн байр сууриндаа зогссон болохоор чи өнөөдөр Надад чин үнэнч байдлаа өгөх ёстой, үүнээс ч илүүтэйгээр чи маргааш Миний төлөө сайн гэрчлэл хийх ёстой ба чи ирээдүйд Миний адислалыг өвлөж авах болно. Энэ бол та нарын ойлгох ёстой зүйл билээ.

Хэдийгээр Би та нарын өмнө байхгүй ч, Миний Сүнс та нарт гарцаагүй нигүүлсэл хүртээх болно. Та нар Миний адислалыг эрдэнэ мэт хайрлаж, үүнд түшиглэн өөрсдийгөө мэдэж авч чадна хэмээн Би найдаж байна. Үүнийг өөрийн эд хөрөнгө гэж бүү үз; үүний оронд та нар өөрсөддөө дутагдаж байгаа зүйлийг Миний үгээр дүүргэж, үүнээс өөрийнхөө эерэг элементүүдийг гарган авах ёстой. Энэ бол Миний та нарт гэрээсэлж буй илгээлт юм!

1992 оны 2 дугаар сарын 28

Өмнөх:Зургаа дахь айлдвар

Дараах:Найм дахь айлдвар

Танд таалагдаж магадгүй