Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

АРВАН ЗУРГААДУГААР БҮЛЭГ

Хурд

АРВАН ЗУРГААДУГААР БҮЛЭГ

Би хүнд маш их юм хэлмээр байна, түүнд хэлж өгөх ёстой маш их зүйл байна. Гэвч хүний хүлээн авах чадвар хэтэрхий дутуу дулимаг: Миний үгийг Миний өгснөөр бүрэн ухаарах чадваргүй ба зөвхөн нэг талыг нь ойлгодог боловч бусдыг нь мэдэхгүй хэвээр үлддэг. Гэсэн ч Би хүнийг арчаагүй байдлаас нь болж үхүүлдэггүй, эсвэл сул доройгоос нь болж Би гонсойдоггүй. Хүн Миний хүслийг ойлгодоггүй ч Би ердөө л Өөрийн ажлыг гүйцэтгэж, урьдын адил үгээ хэлдэг; цаг нь ирэхэд хүмүүс Намайг зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэх ба өөрсдийнхөө бодолд Намайг санах болно. Би энэ дэлхийгээс явах үе бол Би хүмүүсийн зүрх сэтгэл дэх сэнтийд залрах яг тэр үе байх болно, өөрөөр хэлбэл, энэ нь бүх хүн Намайг мэдэх үе байх болно. Тиймээс энэ нь бас Миний хөвгүүд болон ардууд албан ёсоор газар дээр засаглаж, эрх мэдэл эзэмших болно. Намайг мэддэг хүмүүс гарцаагүй Миний хаанчлалын багана болох ба Миний хаанчлалд захирах, эрх мэдэл эзэмшихэд тэднээс өөр хэн ч тэнцэхгүй. Намайг мэддэг хүмүүс бүгд Миний оршихуйг эзэмшдэг бөгөөд бүх хүмүүсийн дунд Намайг амьдран харуулж чаддаг. Хүн Намайг хэр зэрэг мэддэгийг Би тоодоггүй: Ямар ч байсан хэн ч Миний ажилд саад хийж чадахгүй ба хүн Надад тусламж үзүүлж, Надад юу ч хийж өгч чадахгүй. Хүн зөвхөн Миний гэрэлд Миний удирдамжийн дагуу үйлдэж, энэ гэрэлд Миний зааврыг хайдаг. Өнөөдөр хүмүүс чадвартай болсон ба тэд Миний өмнүүр маадайн алхаж, Надтай огтхон ч эрээ цээргүй инээж, марзаганан Надтай ижил зиндааных мэт харьцаж болно гэж итгэдэг. Хүн Намайг бас л мэддэггүй, бид мөн чанартаа адилхан, бид хоёулаа мах, цуснаас бүтсэн, хоёулаа хүний ертөнцөд оршдог гэж тэр бас л итгэдэг. Намайг хүндлэх түүний хүндлэл хэтэрхий хомс; Миний өмнө байхдаа Намайг хүндэлдэг боловч Сүнсний өмнө Надад үйлчлэх чадваргүй. Хүний хувьд Сүнс огт оршдоггүй юм шиг л байдаг. Үр дүнд нь нэг ч хүн Сүнсийг ерөөсөө мэдээгүй; Миний махбод болсон биеэс хүмүүс зөвхөн мах, цуснаас бүрдсэн биеийг хардаг боловч Бурханы Сүнсийг хардаггүй. Ийм байдлаар Миний хүслийг үнэхээр биелүүлж чадах уу? Хүмүүс Намайг хуурахдаа гарамгай; Намайг зориуд хуурахын тулд Сатан тэднийг тусгай сургасан мэт санагддаг. Гэсэн ч Сатаны хөндлөнгийн оролцоонд Би автдаггүй. Өөрийн хаанчлалыг газар дээр байгуулахын тулд Би Өөрийн Мэргэн ухааныг ашиглан бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бүх хүн төрөлхтнийг ялзруулагчийг ялна.

Тэнгэрийн оддын хэмжээг, эсвэл огторгуйн орон зайн царааг магадлан мэдэх гэж оролдсон хүмүүс хүний дунд бий. Гэсэн ч тэдний судалгаа хэзээ ч үр дүнтэй байгаагүй, урам хугарч, толгойгоо гудайлгаж, бүтэлгүйтлээ зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрдэг. Би бүх хүнийг харж, хүний бүтэлгүйтлийнх нь хөдөлгөөнийг ажигладаг, тэдний хэн нь ч Надад бүрэн үнэмшдэггүй, хэн нь ч Надад дуулгавартай байж, Надад захирагддаггүй. Хүний санаархал ямар цадиггүй вэ! Оёоргүй гүний гадаргуу бүхэлдээ булингартсан байхад Би хүмүүсийн дунд дэлхий ертөнцийн гашуун зовлонг амсаж эхэлсэн. Миний Сүнс дэлхий даяар аялж, бүх хүний зүрх сэтгэлийг ажигладаг, гэсэн ч Би бас хүн төрөлхтнийг Өөрийн махбод болсон биеэр байлдан дагуулдаг. Хүн сохор учраас Намайг хардаггүй; тэр хөшүүн болсон учраас Намайг мэддэггүй; тэр дуулгаваргүй учраас Намайг эсэргүүцдэг; түүнийг Би байлдан дагуулсан учраас тэр Миний өмнө ирж сөгддөг; Би угаасаа хүний хайрыг хүртвэл зохих учраас тэр намайг хайрлахаар ирдэг; Миний хүч чадал болон мэргэн ухаан түүнийг Миний зүрх сэтгэлийн дагуу болгодог учраас хүн Намайг амьдран харуулж, Намайг илэрхийлдэг. Би хүний зүрх сэтгэлд зай эзэлдэг боловч сүнсэнд нь буй Намайг гэсэн хайрыг Би хэзээ ч хүртэж байгаагүй. Хүний сүнсэнд түүний бүхнээс дээдлэн хайрладаг зүйлс байдаг боловч Би тэдгээрийн нэг нь биш, иймээс хүний хайр бол савангийн хөөстэй адил: Салхи үлээхэд энэ нь хагарч, хэзээ ч дахин үзэгдэхгүйгээр алга болдог. Би хүнд хандахдаа үргэлж тууштай, хувиршгүй байсаар байна. Хүмүүсийн дунд ингэж чадсан хүн бий юу? Хүний нүдэнд Би агаар шиг мэдрэгдэшгүй, харагдашгүй байдаг ба энэ шалтгааны улмаас дийлэнх хүмүүс зөвхөн хязгааргүй тэнгэр, эсвэл давалгаалах далай тэнгис, дөлгөөн нуур, аль эсвэл хоосон бичиг үсэг, номлол дундаас эрж хайдаг. Хүн төрөлхтний мөн чанарыг мэддэг ганц ч хүн байхгүй, тэр ч бүү хэл Миний доторх нууцын талаар ямар нэгэн зүйл хэлж чадах хүн нэг ч байхгүй, тиймээс Би хүний боддог шигээр хамгийн өндөр стандартад хүрэхийг түүнээс шаарддаггүй.

Миний үгийн дунд уулс нуран унаж, ус сөрөн урсаж, хүн дуулгавартай болж, нуур зогсолтгүй урсаж эхэлдэг. Хэдийгээр давлагаалах далайн давлагаа тэнгэр өөд ууртай тэмүүлдэг ч Миний үгийн дунд тийм далай нуурын гадаргуу мэт тогтуун болдог. Миний гар өчүүхэн дохих төдийд догшин шуурга төдхөн замхарч, Надаас холдох ба хүний ертөнц нам гүм байдалдаа төдхөн эргэж орно. Гэвч Миний уур хилэн бадрахад уулс тэр даруй хагаран хуваагдаж, газар тэр даруй доргин чичирч, ус нэн даруй ширгэж, хүнийг гай гамшиг даруй хүрээлдэг. Өөрийн уур хилэнгээс болж Би хүний хашхирааныг ойшоодоггүй, Миний уур ихсэж байгаа учир хүний уйлж хашгирахад нь тусламж үзүүлдэггүй. Намайг тэнгэрүүдийн дунд байхад Миний байгаагаас болж одод хэзээ ч сандарч байгаагүй, харин тэд зүрх сэтгэлээ Миний төлөөх ажилдаа зориулдаг ба тиймээс Би тэдэнд илүү их гэрэл хайрлаж, тэдгээрийг илүү тод гялалзуулдаг, ингэснээр тэд Миний төлөө илүү агуу алдрыг олж авдаг. Тэнгэр хэдий чинээ гэрэлтэй байх тусам доорх газар дэлхий төдий чинээ харанхуй байдаг; маш олон хүн Миний зохицуулалтыг тохиромжгүй хэмээн гомдоллосон, маш олон хүн Надаас урвахдаа хэрэглэх өөрийн хаанчлалыг байгуулж, харанхуй байдлыг өөрчлөх гээд Намайг орхисон. Гэхдээ өөрсдийн шийдвэрээр үүнийг хийж чадсан хэн байна вэ? Хэн өөрсдийн шийдвэрт амжилт олсон бэ? Хэн Миний гараар зохицуулсан зүйлийг өөрчилж чадах вэ? Хавар газар нутаг даяар ирэхэд Би дэлхий рүү нууцаар чимээгүйхнээр гэрэл илгээдэг, ингэснээр газар дээр хүн цэнгэг агаарыг түрхэн зуур мэдэрдэг. Гэсэн ч яг тэр мөчид Би хүний нүдийг халхалдаг, ингэснээр тэр зөвхөн хаа сайгүй бүрхсэн мананг хардаг бөгөөд бүх хүн, юмс бүдэг бадаг үзэгддэг. Хүмүүс бүгд шүүрс алдахаас өөр аргагүй байдаг: Гэрэл яагаад дөнгөж ганц хором үргэлжилдэг юм бэ? Бурхан яагаад хүнд зөвхөн манан, будан өгдөг юм бэ? Хүмүүсийг цөхөрч байхад манан даруй арилна, гэвч тэд гэрэл сүүмэлзэхийг анзаарах үед нь Би тэдэн дээр аадар бороо оруулдаг ба тэднийг мөрөөдөлдөө умбаж байхад аянгын дуу чихнийх нь хэнгэргийг хагалдаг. Айж мэгдсэндээ болоод тэд хоргодох газар олж амжилгүй, аадар бороонд шалба нордог. Агшин зуур тэнгэрийн доорх бүхий л зүйл Миний уур хилэн дунд угаагдан цэвэрлэгддэг. Хүмүүс ширүүн борооны талаар гомдоллохоо болиод тэдний дотор хүндэтгэл төрнө. Энэхүү гэнэтийн ширүүн борооноос болж хүмүүсийн дийлэнх нь тэнгэрээс буусан усанд живж, усан дотор цогцос болдог. Би дэлхийг бүхэлд нь ажигладаг ба олон хүн сэрж байгааг, олон хүн гэмшиж, олон хүн жижиг завиндаа суугаад усны эх сурвалж хайж байгааг, олон хүн Надаас уучлал гуйн Надад мэхийж байгааг, олон хүн гэрэл харсаныг, олон хүн Миний царайг харсныг, олон хүн амьдрах зоригтой болж, дэлхий тэр аяараа өөрчлөгдсөнийг Би хардаг. Энэхүү их аадар борооны дараа бүхий л зүйл Миний оюун санаандаа дүрсэлсэн тэр байдалд эргэн орсон ба дуулгаваргүй байхаа больсон. Удалгүй бүхий л газар инээд хөөрөөр дүүрч, газар сайгүй магтаалын уур амьсгал өрнөж, Миний алдар үгүй газар хаана ч байхгүй байна. Миний мэргэн ухаан газар дэлхий дээр болоод сансар огторгуй даяар бий. Бүх зүйлийн дунд Миний мэргэн ухааны үр жимс байдаг, бүх хүмүүсийн дунд Миний мэргэн ухааны охь бүтээлүүд тоймгүй их байдаг; бүх зүйл Миний хаанчлал дахь бүх зүйлтэй адил бөгөөд бүх хүн Миний бэлчээрт хонь мэт Миний тэнгэр дор амар амгалан оршин суудаг. Би бүх хүний дээгүүр явж, хаа сайгүй харж байна. Ямар ч зүйл хуучин харагдахгүй, ямар ч хүн урьдынх шигээ байхгүй. Би сэнтийдээ амарч, бүхий л орчлон ертөнцийг налдаг бөгөөд бүх зүйл ариун байдлаа буцаан авсан учир Миний сэтгэл бүрэн хангалуун болж, Би Сиондоо дахин амар тайван амьдарч чадах ба газар дээрх хүмүүс Миний удирдамж дор амар жимэр, хангалуун амьдарч болно. Миний гарт бүх хүн, юм бүгдийг эрхэлж байгаа ба бүх хүмүүс өөрсдийн урьдын оюун ухаан болон анхдагч дүр төрхөө эргүүлэн олж авсан; тэд тоосонд дарагдaхаа больсон, ахрин Миний хаанчлалд тэд хаш мэт цэвэр агаад дор бүрнээ хүний зүрх сэтгэлд орших ариун нэгнийхтэй адил царайтай байдаг, учир нь Миний хаанчлал хүмүүсийн дунд байгуулагдсан билээ.

1992 оны 3 дугаар сарын 14

Өмнөх:АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ

Дараах:АРВАН ДОЛООДУГААР БҮЛЭГ

Танд таалагдаж магадгүй